|
|
|
|
Монголчууд хэзээ аялж сурах вэ |
|
|
|
|
|
Монголчууд хэзээ аялж сурах вэ
2025-01-30Энэ асуултад хариу нэхсэн, чих халууцам өдрүүд өнгөрч байна. Монголчууд Улаанбаатарын утаа угаар, хүйтнээс зугтаж, хичээл сургуулийн амралтын үе тааруулан жил бүрийн 12-2 дугаар сард гадаадын орныг бөөн бөөнөөрөө зорьж, аялж зугаалдаг. Уламжлал ёсоор тэдний их аяллын улирал өдгөө ид дундаа орж байна. Манай улсын иргэд цар тахлаас өмнөх үед урд, хойд хөрш болон Турк, Тайланд, Япон зэрэг орон руу хамгийн их аялдаг байсан бол одоо Вьетнам, Тайланд, Хятад тэргүүлэх сонголт нь болжээ. Тэр дундаа Хятадын Санья хотын Хайнан, Вьетнамын Фүкүок арлыг монголчууд “эзлээд” буй. Ямар сайндаа л эдгээрийг “Монголын 22 дахь аймаг” гэж хошигнох вэ дээ. Вьетнам улс өнгөрөгч оноос эхлэн манай орны иргэдийг визгүй зорчуулдаг болсон нь тийшээ чиглэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдэхэд нөлөөлсөн.
Фүкүок аралд “Нүүдэлчин”, “Чингис хаан” хэмээх нэртэй Монголын хоёр ч ресторан, шөнийн цэнгээний газар хүртэл үүдээ нээсэн нь тэнд манай улсын иргэдийн хөл хөдөлгөөн хэр их байдгийг гэрчилнэ. Үүнийг дагаад монголчуудын бүдүүлэг, соёлгүй үйлдэл, зан авир олны анхаарал татаж, вьетнамчуудыг төдийгүй бусад орны жуулчдыг “гайхшируулах” болов. Зочид буудал, ресорт, зоогийн газрын вьетнам ажилтнууд байтугай Монголоос зуучилсан тур оператор компанийн хөтөч, орчуулагчид нь хүртэл манайхнаас цэрвэж, болгоомжлох болсон гэх. Юутай ичгэвтэр вэ. Улаанбаатараас Фүкүок чиглэлд энэ өвөл 10 гаруй удаа бүлэг жуулчин аялуулсан нэгэн компанийн хөтөч монголчуудын үнэн төрх, бодит байдлын талаар бичсэн нь нийгмийн сүлжээнд “дуулиан” болж байна. Тэрбээр манай улсын иргэдийн дүрэм журамд захирагддаггүй эрх дураараа, нэр усаа хичээдэггүй хайнга, хэнэггүй, үйлчилгээний болон биеэ авч явах наад захын соёлд суралцаагүй бүдүүлэг байдал, юм үзэж, нүд тайлаагүй өлөн шунаг занг шүүмжилж, шогширсон. Буфет хоол идэхдээ ходоодныхоо хэмжээнээс давсан их зүйл тавган дээрээ овоолоод барахгүй орхих, үйлчлүүлэхээр дугаарлаж байгаа хүмүүсийн урдуур хэнэг ч үгүй дайрах, нийтийн газарт утсаар, эсвэл хоорондоо чанга ярих, орилох, усан сан, далай руу зориулалтын бус хувцастай орох, эрчүүд нь гүзээгээ гаргаж ханхалзан алхах, эмэгтэйчүүд нь хүүхдээ хаана ч хамаагүй хөхүүлж, бие засуулах зэрэг нийтлэг үйлдэл нь монголчуудыг бусад орныхноос “онцгойруулж” буйг хөтөч анзаарч, ажиглажээ. Тэр ч бүү хэл, архидан согтуурах, чанга дуулж бусдын ая тух, амар тайван байдлыг алдагдуулах, хоорондоо зодолдох, эд зүйлс эвдэлж хэмхлэх тохиолдол ч цөөнгүй удаа гарчээ. Ингэж бүдүүлэг аашилсан зарим нь эхнээсээ Вьетнамын цагдаагийн газарт саатуулагдах болсон тухай ч дуулдав. Вьетнамын Хо Ши Мин-Фүкүок чиглэлд хэдхэн хоногийн өмнө аялаад ирсэн нэгэн бүсгүй тэнд амрах долоо хоногийн хугацаандаа хоёр ч “томоохон” үйл явдлын гэрч болсноо шогшрон бичжээ. Фүкүок аралд монголчуудын нээгээд удаагүй буй гэх өнөөх шөнийн цэнгээний газарт нутаг нэгтнүүд хоорондоо зодолдож, эд зүйл хэмхчин сүйтгэж, гудамжинд шалдан нүцгэн орилолдсон юм байх. Эцэст нь цагдаа нар ирж байж энэ хэрэг намжжээ. Өөр бас нэг агсам, давилуун эрээс болж МИАТ-ийн суудал дүүрэн зорчигчтой онгоц хоёр цаг орчмын хугацаанд саатжээ. Яасан гэхээр сайх эр хөл дээрээ гишгэх тэнхээгүй болтлоо архи уусан байж онгоцонд сууна гэж агсамнаж, араатан шиг аашилсан гэх. Эцэст нь бас л Вьетнамын цагдаа нар ирж, хэрэг явдлын учрыг олжээ. Тэр эхнэрээ зодоод зогсохгүй зочлон очсон улсынхаа иргэнд ч гар хүрчээ. Уг нь аялагч, гадаад руу зорчигч хэн бүхэн “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг агаарын тээврээр зорчуулдаггүй” олон улсын дүрмийг мэдэж байх ёстой шүү дээ. Даанч монголчууд энүүхнийг ч мэддэггүй, мөнгөө төлөөд, тасалбараа авчихвал яаж ч авирлаж болно гэж боддог бололтой. Долоохон хоногт ганц хүний нүдэн дээр ийм үйл явдал өрнөсөн гэхээр цаана нь ямар бужигнаан болж буйг төсөөлөхөд ч бэрх. Үүнтэй зэрэгцээд Ханой, Дананг, На Транг зэрэг хөл хөдөлгөөн ихтэй томоохон хот, арлуудад Монголын халаасны хулгайчид жуулчдыг “хашрааж”, хохироож буй сэрэмжлүүлэг мэдээлэл ч түгэв. Өнгөрөгч долоо хоногт гэхэд Вьетнамын цагдаагийн байгууллага бүлэглэн хулгай хийдэг монгол залуусыг илрүүлэн баривчилсан талаараа мэдээллээ. Тэрчлэн Хятад, Вьетнам руу жуулчлагчдын урсгал эрс нэмэгдсэнийг далимдуулан хөтөлбөртэй, чөлөөт аялалд хамруулна, валют солино, буудал, вилла захиалж өгнө, тосох, үдэх үйлчилгээ үзүүлнэ хэмээн нутаг нэгтнүүдээ залилдаг монгол хүн ч олширсныг аялал жуулчллаын салбарынхан анхааруулж эхлэв. Аялал жуулчлалыг хөгжүүлж, улс орноо сурталчлан таниулах гэж хөдөлмөрлөж, хичээж, ажил, бизнесээ өргөжүүлэх гэж цаг наргүй зүтгэж байгаа хүмүүсийн хөлс, хүчийг хэсэг бүлэг нь ийнхүү үнэгүйдүүлж буй нь дэндүү харамсалтай. Зарим нь онгоцонд цэвэр усны саванд хүүхдээ бие засуулаад өнөөхөө суудал дээрээ үлдээсэн л гэнэ. Өглөөний цай уух хуваарьт цагаасаа хоцорчхоод зочид буудлын зохион байгуулагчийг зад загнасан сурагтай. Хүүхдийн усан сан руу том, жижиггүй харайн орж, аврагч (томоохон зочид буудлууд бүгд усан сан, ойролцоох далайн эрэгтээ lifeguard ажиллуулдаг)-дыг сандаргадаг л гэх. Хэдүүлээ ч аялах гэж хөгөө хөлдөө чирч, олон улсад шившиг болж гүйцэж байна даа. Хэлэх муу үг олдохгүй нь. Манай улсад ирж буй жуулчдын төвлөрүүлдэг орлогоос давсан хэмжээний их мөнгийг бид гадаад руу “урсгадаг” болоод удаж байна. 2019 онд гэхэд жуулчид Монголд 607 сая ам.долларын орлого оруулсан бол манайхан зөрүүлээд 615 сая ам.доллароор гадаад руу зугаалсан. Энэ тоо одоо хэд дахин нугарч өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой. Аялал жуулчлалын байгууллагынхан манайд ирж байгаа жуулчин, тэдний төвлөрүүлсэн орлогод л төвлөрдөг учир үүнтэй холбоотой нарийн статистик, мэдээллийг тэр бүр танилцуулдаггүй. Үүгээр дамжуулж хэлэх гэсэн зүйл нь монголчуудын аялах хүсэл сонирхол, санхүүгийн боломж эрс нэмэгдсэн. Харин тэр хэрээр аялах соёл, боловсрол нь дээшилсэнгүй, улам дордсоор. Сүүлийн үед өрнөж буй жуулчидтай холбоотой үйл явдлууд, гарч байгаа шүүмжлэлүүд үүний нотолгоо. Дахиад л асууя, монголчууд хэзээ аялж сурах вэ. Азийн орнууд руу аялал зохион байгуулдаг нэгэн томоохон компанийн хөтөч “Монголчууд Хятадад янз бүрийн муу муухай авир гаргаж чаддаггүй, харьцангуй томоотой явдаг. Хууль чангатай учир айдаг. Орост ч бас дураараа авирладаггүй, тэднээс сүрддэг байх. Харин Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улсуудын онцлог, хүмүүсийг нь сайн мэддэггүй учир дураараа аашилж болно гэж боддог. Эдгээр улсын иргэд жуулчидтай маш найрсаг харьцдаг, хүндэлдэг болохоор элэг барьж, дээрэнгүй ханддаг шиг санагддаг. Гэхдээ Тайланд, Вьетнам улс хууль чангатай, цагаа тулбал сайхан харилцаа, хүндлэлийг нь дорд үзсэн хүмүүсийг хайр найргүй шийтгэж, хатуурхаж чадна” гэсэн нь анхаарал татав. Нээрэн л манай улсын иргэд өмнөд, хойд хөршид зорчихоороо хонь шиг номхон болчихдог, хэл ам таталдаггүй. БНСУ-д нэг хэсэг бужигнуулаад нэр хүндгүй болсон, “хар тамга” даруулсан. Үүнийхээ “шийтгэл”-ийг одоо нийтээрээ амсаж буй. Тус улсын хилээр нэвтрэхийн тулд монголчууд өмнөхөөс илүү, бусад орны иргэдэд тавьдгаас хатуу хяналт шалгалт, шаардлага, шалгуурыг давах болдог. Доромжлуулж, дорд үзэгдэх, хил дээрээс буцаагдах тохиолдол ч цөөнгүй. Энэ янзаараа бид төд удалгүй Вьетнамаас “хөөгдөж” ч болзошгүй. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, нийт жуулчны аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд аль нэг улсын иргэдэд хориг хязгаарлалт тавих, визийн шаардлага, нөхцөлөө эргэж сэргээх тохиолдол олон байдаг юм билээ. Тэгэхээр бид “Вьетнамчууд гол жуулчлагч орныхоо иргэдийг яаж ч чадахгүй, угаасаа визгүй юм чинь” гэж муйхарлаж, бүдүүлэг аашилж болохгүй. Угаас тус улс далайн эргийн аялал жуулчлалаараа Зүүн өмнөд Азидаа төдийгүй дэлхийд тренд болж буй. Тэд монголчуудаар дутахгүй, ашиг орлогоо олдгоороо олно, аялал жуулчлалаа хөгжүүлдгээрээ хөгжүүлнэ. Харин бид энэ янзаараа аягласаар байвал одоогийнхоос дор нөхцөл байдалд хүрч, олон улсад нэр нүүрээ, байр сууриа алдана. Хямд зардлаар тав тухтай аялах боломжоо ч үгүй хийж мэднэ. Тиймээс хүүхэд, хөгшид, дээр, дооргүй аялах соёл, боловсролд суралцах шаардлагатай болж байна. Аялал жуулчлалыг сэргээж, хөгжүүлэх зорилготой “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хэрэгтэй, хэрэггүй баахан хурал, семинар зохион байгуулж байхаар дотоодын аялагчдынхаа соёл, боловсролыг дээшлүүлэхэд анхаарвал ямар вэ. Энэ нь гадаадын жуулчдыг татахад, байгаль дэлхийгээ хамгаалахад, эх орноо сурталчлахад ч чухал нөлөөтэй шүү дээ. Зуны дэлгэр цагт монголчууд дотооддоо аялахдаа байгалиа яаж бохирдуулж, дураараа авирладаг билээ. Энэ байдлыг өөрчлөхөөс үүнийг эхлүүлье. Цаашлаад гадаадын жуулчид, иргэдтэй хэрхэн эелдэг, боловсон харилцах, агаарын тээврээр яаж зорчих, зочид буудал, наран шарлагын газар, усан сан, ресторанд хэрхэн соёлтой үйлчлүүлэх, бусдад төвөг учруулалгүй, амгалан тайван байдлыг нь алдагдуулалгүй яаж аялах талаар тэдэнд сайн зааж, ойлгуулъя. Аялна гэдэг нь найз нөхөд, хамаатан саднаараа нийлж архидан согтуурах, харь орны иргэдийг өмнөө бөхөлзүүлж, хаан мэт авирлах, хамаа замбараагүй идэж ууж, “хог новш” цуглуулах биш гэдгийг монголчуудад ухамсарлуулъя. Аяллын гол утга учир нь өөр улс, үндэстний соёл уламжлал, ахуй амьдралтай танилцах, тэдэнд хүндэтгэлтэй хандах, орчлон ертөнцийг таньж мэдэх замаар өөрийгөө нээх, дурсамж бүтээх онцгой үйл явц шүү дээ. Хүн амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр, хол, ойрд ямар нэгэн байдлаар заавал аялдаг. Тиймээс аяллын боловсрол, соёл хэн бүхэнд хэрэгтэй. Манай улс жуулчлалыг хөгжүүлж, аялагчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй ч үүнийхээ үндэс суурь болсон соёл, боловсролын “үрийг” хөрсөндөө суулгаж чадахгүй л өнөөдрийг хүрлээ.
Н.Мишээл
https://www.unuudur.mn/a/273390 |
Монголчууд хэзээ аялж сурах вэ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Яруу найрагч Л.Өлзийтөгс шинэ түүвэр хэвлүүлжээ 18:11 Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Өлзийтөгс “Сарны толь бичиг” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Сарны толь бичиг” яруу найргийн ном “Альфа” болон “Интер ном” номын дэлгүүрүүдээр 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
|
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Өлзийтөгс “Сарны толь бичиг” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Сарны толь бичиг” яруу найргийн ном “Альфа” болон “Интер ном” номын дэлгүүрүүдээр 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
»»
|
|
Нэг ойтой хүүхдийг 61 настай иргэн хутгалж хөнөөжээ 18:04 Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр Төв аймагт гарчээ. Хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг
|
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр Төв аймагт гарчээ. Хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг »»
|
|
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч М.Болд огцрох өргөдлөө өгчээ 17:25 Монголын Хөл Бөмбөгийн Холбоо удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.
|
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. »»
|
|
ЗГ: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина 16:43 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.
|
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. »»
|
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна 16:29
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.
Хэрвээ та "ubcard" төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
- Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
- Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
- Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
- Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.
Хэрвээ та "ubcard" төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
- Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
- Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
- Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
- Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
»»
|
|
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа 16:23 Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа.
|
Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа. »»
|
|
Шон Дидди хорих ангиас эмнэлэгт хүргэгджээ 12:45 Бэлгийн хүчирхийллийн хэргээр шоронд хоригдож буй реппэр Шон Дидди Комбс орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой
|
Бэлгийн хүчирхийллийн хэргээр шоронд хоригдож буй реппэр Шон Дидди Комбс орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой »»
|
|
Грэмми 2025: Харц булаам улаан хивсний ёслол 12:40 АНУ-ын Лос-Анжелес хотноо 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ.
|
АНУ-ын Лос-Анжелес хотноо 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. »»
|
|
Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргаан эцэслэн шийдвэрлэгджээ 12:36 Монгол Улсын их сургууль болон Монгол үндэсний их сургууль гэх нэршлийн асуудлаарх Шүүхийн маргаан эцэслэгджээ.
|
Монгол Улсын их сургууль болон Монгол үндэсний их сургууль гэх нэршлийн асуудлаарх Шүүхийн маргаан эцэслэгджээ. »»
|
|
"Трамвай төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлтүүд оруулах зохицуулалттай" 12:09 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын »»
|
|
Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ 12:07 Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох
|
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох »»
|
|
Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ 12:03 СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал
|
СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал »»
|
|
Үймүүлсэн гэх шалтгаанаар айлын хүүхдийн биед халдсан эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүлжээ 10:41 Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод
|
Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод »»
|
|
АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА 18:13 Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
|
Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна. »»
|
|
Хуванцар чарга хөлдөж, гулгах явцад цуурах аюултай 16:46 Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт
|
Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт »»
|
|
Трамвай төсөл хэрэгжиж эхэллээ 15:01 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. »»
|
|
Конгод 7 хоногийн дотор 700 хүн амь үрэгдлээ 14:12 Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй
|
Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй »»
|
|
Өмнийн шаргал говь, өргөн түмэн чуулсан “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР" 14:11 Өмнөговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархаж, Монгол Улсын
|
Өмнөговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархаж, Монгол Улсын »»
|
|
2032 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй астероидыг эрдэмтэд анхааралдаа авав 14:08 Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ.
|
Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, нэг удаад 150-300 хүн тээвэрлэх боломжтой 13:44 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 11:03 Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж,
|
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, »»
|
|
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй 11:02 Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг
|
Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг »»
|
|
Монгол Улс агаарын бохирдолд 4.7 их наяд төгрөг зарцуулжээ 10:18 Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй.
|
Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй. »»
|
|
Хүүхдийг үнсэхэд дараах өвчнүүд халдварлах эрсдэлтэй 19:02 Монгол хүний амны хөндийд 700 гаруй төрлийн вирус, бичил биетэн байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийг үнсэхэд шүлсээр
|
Монгол хүний амны хөндийд 700 гаруй төрлийн вирус, бичил биетэн байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийг үнсэхэд шүлсээр »»
|
|
“Meta”-ийн хувьцааны ханш 2015 оноос хойших хамгийн урт хугацааны өсөлт үзүүллээ 18:58 “Meta Platforms” компанийн хувьцааны ханш арилжааны 10 өдөр дараалан өссөн нь сүүлийн 10 орчим жилийн дээд үзүүлэлт боллоо.
|
“Meta Platforms” компанийн хувьцааны ханш арилжааны 10 өдөр дараалан өссөн нь сүүлийн 10 орчим жилийн дээд үзүүлэлт боллоо. »»
|
|
Түмэн тэмээний баярт 24500 хүн оролцжээ 18:57 Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс.
|
Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. »»
|
|
Үндэсний Дээд Лигийн шилдгүүд тодорлоо 18:55 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2024-2025 холбооны эмэгтэй улирлын тоглолтуудыг 14:1 харьцаатай тэргүүлсэн Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч, хоёр тамирчин шилдэг шагналыг хүртлээ.
|
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2024-2025 холбооны эмэгтэй улирлын тоглолтуудыг 14:1 харьцаатай тэргүүлсэн Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч, хоёр тамирчин шилдэг шагналыг хүртлээ. »»
|
|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 18:51 Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна.
|
Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. »»
|
|
Биткоины ханш 100 мянган ам.доллароос доошилжээ 18:43 СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг
|
СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг »»
|
|
Минингококк халдварыг ханиадтай андуурах тохиолдол бий 18:05 Томуугийн дэгдэлтийн энэ үед минингококк халдварыг ханиад томуутай андуурах тохиолдол гарч байна. Дархлаа унадаг үе буюу 2-4 сар хүртэл минингококк халдвар өндөр бүртгэгддэг. Халдварын гол өвчлөгсөд дөрөв хүртэлх насныхан байгаа нь дархлаа сул байгаатай холбоотой юм.
|
Томуугийн дэгдэлтийн энэ үед минингококк халдварыг ханиад томуутай андуурах тохиолдол гарч байна. Дархлаа унадаг үе буюу 2-4 сар хүртэл минингококк халдвар өндөр бүртгэгддэг. Халдварын гол өвчлөгсөд дөрөв хүртэлх насныхан байгаа нь дархлаа сул байгаатай холбоотой юм. »»
|
|
Хэл сурах хэрэгцээ 15:53 Шинэ сар эхэлж, шинэ цаг тооны бичиг эргэж эхлэхэд бидний олонх нь өөртөө шинэ зорилго тавьдаг.
|
Шинэ сар эхэлж, шинэ цаг тооны бичиг эргэж эхлэхэд бидний олонх нь өөртөө шинэ зорилго тавьдаг. »»
|
|
ФОТО: “Грэмми”-ийн улаан хивсний ёслолоос 15:52 67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын
|
67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын »»
|
|
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ 15:50 Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий.
|
Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. »»
|
|
"Squid Game" III бүлэг 6 сарын 27-нд гарна 15:15 Дэлхий дахинд хит болсон "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийн огноог албан ёсоор зарлав. "Netflix"-ээс
|
Дэлхий дахинд хит болсон "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийн огноог албан ёсоор зарлав. "Netflix"-ээс »»
|
|
Утааны сонсгол зүгээр дүр эсгэсэн байдалтай өнгөрч болохгүй 14:27 Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
|
Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. »»
|
|
Солирын ОД киноны жүжигчин Барби Шү 48 насандаа өөд болжээ 14:23 Тайванийн алдарт жүжигчин Барби Шү ханиад хатгааны улмаас 48 насандаа өөд болсон талаар Тайваний цахим хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ.
|
Тайванийн алдарт жүжигчин Барби Шү ханиад хатгааны улмаас 48 насандаа өөд болсон талаар Тайваний цахим хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ. »»
|
|
The MongolZ баг Mobile Legends-ийн эмэгтэй бүрэлдэхүүнтэй боллоо 14:01 MLBB Монголын электрон спортын хамгийн том байгууллага болоод буй The MongolZ ийнхүү дөрвөн спортын төрөлд таван багтай боллоо.
|
MLBB Монголын электрон спортын хамгийн том байгууллага болоод буй The MongolZ ийнхүү дөрвөн спортын төрөлд таван багтай боллоо. »»
|
|
Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч Ш.Гүрбазар элэгний хорт хавдар тусчээ 13:57 "Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт,
|
"Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт, »»
|
|
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ 13:20 Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга
|
Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга »»
|
|
Сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна 11:20 Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 11:18 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 3 /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми хөгжмийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 3 /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми хөгжмийн »»
|
|
Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ 10:40 Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул
|
Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул »»
|
|
АНУ-ын Филадельфийн дүүрэгт эмнэлгийн онгоц осолджээ 10:40 Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж,
|
Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж, »»
|
|
Автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна 10:37 Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн
|
Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн »»
|
|
ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоожээ 10:34 Нэгдүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэнийг гудамжинд явж
|
Нэгдүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэнийг гудамжинд явж »»
|
|
Европын улсууд ошиал медиа ашиглах насны доод хязгаарыг 15 болгож байна 09:56 Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
|
Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. »»
|
|
78 хүн амиа алдсан галын дараа 19 хүнийг баривчилжээ 09:54 Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ.
|
Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ. »»
|
|
Телеграм хуудсаар дамжуулан 164 сая төгрөг залилжээ 09:53 Цагдаагийн байгууллагын 102 дугаарын дуудлагын утсанд энэ оны нэгдүгээр сард нийт телеграм хуудсаар дамжуулан залилан
|
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын дуудлагын утсанд энэ оны нэгдүгээр сард нийт телеграм хуудсаар дамжуулан залилан »»
|
|
Б.Баярцэцэг: Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 09:53 Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
|
Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа. »»
|
|
Австралид 60 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй үер болж нэг хүн амиа алджээ 09:47 Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ.
|
Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ. »»
|
|
|
БНХАУ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа зарлав 17:46 Өчигдөр буюу 2-р сарын 4-нд БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас Хтус улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу
|
Өчигдөр буюу 2-р сарын 4-нд БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас Хтус улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу »»
|
|
Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ 12:03 СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал
|
СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал »»
|
|
Худалдааны дайн, тарифын дайнд ялагч байхгүй гэв 14:25 2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн Газар фентанилын асуудлыг үндэслэл болгож, АНУ-д экспортолж буй Хятадын
|
2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн Газар фентанилын асуудлыг үндэслэл болгож, АНУ-д экспортолж буй Хятадын »»
|
|
Конгод 7 хоногийн дотор 700 хүн амь үрэгдлээ 14:12 Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй
|
Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй »»
|
|
АНУ-ын Филадельфийн дүүрэгт эмнэлгийн онгоц осолджээ 10:40 Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж,
|
Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж, »»
|
|
Трамп: Худалдааны дайн АНУ-д ашигтай байх болно. Бид цаашид "тэнэг улс" байхгүй 10:37 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятад улсуудын импортын бараанд татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятад улсуудын импортын бараанд татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн. »»
|
|
78 хүн амиа алдсан галын дараа 19 хүнийг баривчилжээ 09:54 Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ.
|
Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ. »»
|
|
Австралид 60 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй үер болж нэг хүн амиа алджээ 09:47 Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ.
|
Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ. »»
|
|
Лос-Анжелесын захад гарсан түймрийг бүрэн хяналтад авчээ 09:41 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Лос-Анжелес хотын захын дүүргүүдэд гарсан ойн түймрийг бүрэн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Лос-Анжелес хотын захын дүүргүүдэд гарсан ойн түймрийг бүрэн »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уулнаас томоохон хэсэг нь тасарчээ 09:39 САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 2 /AARI/. Атландын далайн өмнөд хэсэгт хөвж яваа дэлхий дээрх
|
САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 2 /AARI/. Атландын далайн өмнөд хэсэгт хөвж яваа дэлхий дээрх »»
|
|
Японд газар цөмөрсний улмаас нэг иргэн сураггүй байна 13:01 Сайтама мужийн Яшио хотын машин зам гэнэт цөмөрснөөс болж 74 настай ачааны машины жолооч нүхэнд унажээ.
|
Сайтама мужийн Яшио хотын машин зам гэнэт цөмөрснөөс болж 74 настай ачааны машины жолооч нүхэнд унажээ. »»
|
|
Энэтхэгт болж буй шашны цуглаанд шахцалдааны улмаас хүмүүс амиа алдаж байна 14:15 Хүн төрөлхтний хамгийн том гэгдэх шашны цуглаан Энэтхэг улсад үргэлжилж байна.
|
Хүн төрөлхтний хамгийн том гэгдэх шашны цуглаан Энэтхэг улсад үргэлжилж байна. »»
|
|
“American Airlines”-ийн онгоцны хар хайрцаг олджээ 14:10 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Reuters/. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл лхагва гарагт
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Reuters/. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл лхагва гарагт »»
|
|
Куран судар шатаасан эрэгтэй амь үрэгджээ 12:01 Иракаас Швед рүү дүрвэсэн 38 настай Салван Момика лхагва гарагт /2025.01.29/ Содерталже хотод буудуулж амь үрэгджээ.
|
Иракаас Швед рүү дүрвэсэн 38 настай Салван Момика лхагва гарагт /2025.01.29/ Содерталже хотод буудуулж амь үрэгджээ.
»»
|
|
Трамп ДЭМБ-аас АНУ-ыг татсаны учир 11:46 АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг
|
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг »»
|
|
АНУ-д осолдсон онгоцонд Оросын уран гулгалтын тамирчид байжээ 11:38 Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон. Нийт 67 хүнээс амьд гарсан хүн байхгүй хэмээн мэдээлж буй.
|
Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон. Нийт 67 хүнээс амьд гарсан хүн байхгүй хэмээн мэдээлж буй. »»
|
|
АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй байна 11:29 АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй бөгөөд аврагчид одоогоор 28 хүний цогцсыг
|
АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй бөгөөд аврагчид одоогоор 28 хүний цогцсыг »»
|
|
АНУ | 60 зорчигчтой онгоц цэргийн нисдэг тэрэгтэй МӨРГӨЛДЖЭЭ 14:26 АНУ-ын American Airlines-ын 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтонд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ.
|
АНУ-ын American Airlines-ын 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтонд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. »»
|
|
Ахмед аль-Шарааг Сирийн түр ерөнхийлөгчөөр томилжээ 11:40 ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаасан
|
ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаасан »»
|
|
Дэлхийг хямд шатахуунаар хангах Д.Трампын төлөвлөгөө биелэх магадлал 10:27 Өрөмдөөд бай, хүү минь, өрөмдөөд бай-энэ бол сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дэвшүүлж байсан уриа юм.
|
Өрөмдөөд бай, хүү минь, өрөмдөөд бай-энэ бол сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дэвшүүлж байсан уриа юм. »»
|
|
|
|