 |
|
 |
|
“Дакар ралли”-гийн элсэн цөлд мөрөөдлөө биелүүлж буй монгол залуу |
|
|
 |
|
 |
“Дакар ралли”-гийн элсэн цөлд мөрөөдлөө биелүүлж буй монгол залуу
2025-01-10Олон улсад хамгийн их хөгжөөн дэмжигчтэй спортын төрөл бол мотоцикл. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд байхаасаа  хөл тавьж, амжилтын гараагаа алтан медаль авч, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Тэрбээр өмнө нь мото кроссын УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд цөөнгүй түрүүлж, аваргаар тодорсон. 2015 онд ОХУ-ын Зүүн Сибир болон Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөн л тэргүүлэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцан төгсөж, 2020 оноос хоббигоо сэргээв. Дөрвөн жил эрдмийн мөр хөөж, мотоциклоос түр холдсон ч “Silk way” олон улсын раллид оролцож, “Rally 2”, “Junior 25”, JP ангилалд тус бүр түрүүлэн, шилдэг 10 тамирчинд олгодог “Топ 10” цомыг гардсан. Дуртай спортдоо эргэн ирснээ харуулж, фэнүүдээ огшоосон тэрбээр амжилтын буухиагаа одоо ч үргэлжлүүлсээр. Саудын Арабын Биша хотод энэ сарын 3-нд эхэлсэн авто, мото спортын олимп хэмээгддэг “Дакар ралли-2025”-д Монголоос ОУХМ П.Мөрөн мотоциклын төрөлд хурд сорьж буй. Тэрбээр удам дамжсан тамирчин. Спортын гэр бүлд төрж, өссөн нь түүнийг хожим зах хязгааргүй үргэлжлэх элсэн цөлд хөл тавиулж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав А.Пүрэвдорж авто спортоор олон жил хичээллэсэн. Дотоодын 73, гадаадын 10 уралдаанд оролцож 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль гардсан хүүгийнхээ хүсэл сонирхлыг аав, ээж нь багаас нь дэмжжээ. “Дакар ралли” зүгээр ч нэг хоббидоо хөтлөгдөж оролцдог тэмцээн бус. Хүн бүр уралдахыг хүсдэг ч зориг гаргах нь цөөн. Байгаль, цаг агаар, уур амьсгалын өвөрмөц, хүнд нөхцөлд тэсвэр хатуужил, ур чадвар, ухааны шандас, авьяас, амь нас, санхүү аль алийг нь шалгадаг жинхэнэ өрсөлдөөний талбар. Тиймдээ ч нэр хүндтэй, өртөг өндөртэй. 47 дахь удаагийн уралдаанд эх орноо төлөөлж оролцсон Монголын 13, мотоциклын төрөлд өрсөлдсөн долоо дахь тамирчин болсон түүний хувьд 2025 он элсэн цөлд мөрөөдлөө биелүүлэх онцгой жил байв. Түүнээс өмнө мотоциклын төрөлд Гавьяат тамирчин Д.Болдбаатар гурав, ОУХМ Н.Лхамаа таван удаа оролцсон. Манай тамирчдаас хамгийн өндөр амжилт гаргасан нь ах, дүү болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар. Тэд Перу улсад 2019 онд зохион байгуулсан 41 дэх удаагийн уралдааны 5000 км-ийн зайд UTV ангилалд хүрэл медаль хүртсэн билээ. Цар тахлын дэгдэлтийн хүндхэн жилүүдэд нэг ч өнжөөгүй тус тэмцээн тамирчдад ямар их үнэ цэнтэй болохыг харуулсан.

“Дакар ралли”-д өрнөдөг адал явдал авто, мото спортынхны сонирхлыг ихэд татдаг. Тиерри Сабине хэмээх тамирчин Ливан улсад 1977 онд зохион байгуулсан раллид мотоциклоор уралдахдаа элсэн цөлд төөрч, амь аврагдсанаар “Дакар ралли”-гийн санааг олсон гэдэг. Тэрбээр Францад буцаж очоод өөрийн санаагаа хүмүүст хүргэснээр дараа жилээс нь бөмбөрцгийн булан бүрээс ирсэн шилдгүүд алдарт уралдааны уудам талд төмөр хөлгийн мөрийг анх гаргасан түүхтэй. Шубайта хотод өндөрлөх энэ удаагийн уралдаан 12 үе шаттай. 7706 км зам туулахаас 5146 км нь тусгай сорилтоос бүрдэнэ. П.Мөрөнг зорилгоо хэрэгжүүлэхээр Саудын Арабыг зориход ойлгож, дэмжсэн олон хүн бий аж. Түүнчлэн тэмцээний үед техникийнх нь аюулгүй байдлыг хариуцан ажиллаж буй багийн нөхдийнх нь итгэл найдварыг дурдах нь зүйтэй. Гэхдээ түүнд амжилт амархан ирээгүй. Тамирчдад тулгардаг саад бэрхшээлийг ч тэрбээр даван туулаад урагшилж байгаа. “Дакар ралли”-д оролцох эрх авахаар 2021 оноос бүртгүүлсэн боловч зохион байгуулагчид нь олон шалтгаан тоочиж, гурван жил татгалзсан хариу илгээжээ. Удтал хүлээсэн уралдааны эрх нь өнгөрсөн наймдугаар сард баталгаажсанаар, бэлтгэл ажилдаа ханцуй шамласан юм. Саудын Арабт одоо 10 хоног хурд сорих хүндхэн өдрүүд түүнийг хүлээж байна. Монголынхоо үзэгчдэд уралдааныхаа бичлэгийг өдөр бүр танилцуулж буй тэрбээр цахим хуудсандаа “Өнөөдөр хэцүү байсан ч 500 км-ийн замаа амжилттай дуусгав. Уралдааны зам үнэхээр хүнд юм. “Дакар” хүмүүсээ цөөлөх төлөвлөгөөтэй байгааг ойлгосон. Маргааш 1000 км зам туулна. Миний хувьд бэлэн” хэмээн бичсэн байв. Тэрбээр 15 настайдаа эрүүл мэндийн шалтгаанаар мото спортоос нэг хэсэг хөндийрсөн. Олон жил уралдсанаас болж элгэнд нь өөрчлөлт орсныг эмч үзээд хойшид энэ спортоороо хичээллэж болохгүйг сануулахыг сонсоод уйлж байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Австралид байх хугацаандаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүссэн. Миний амьдардаг хотоос мотоциклын тэмцээн 100 гаруй км-ийн зайд болдог ч зорьж очоод үздэг байлаа. Энэ спортоор багаасаа хичээллэсэн болохоор холдож чаддаггүй. Залуу насаа уралдаангүйгээр төсөөлдөггүй. Оюутан байсан он жилүүдэд бэлтгэл хийж, уралдах зав гараагүй. Сургуулиа амжилттай төгсөхийн тулд хичээлдээ анхаарал хандуулсан. Зуны амралтаар гэртээ ирж, Монголд болсон тэмцээнүүдийг үзээд өөрийн эрхгүй догдолж, уралдмаар санагддаг сан. Хамт уралддаг дүү нарын ур чадвар сайжирч, бидний үзүүлдэг амжилтын цагаас хэдэн минут, секундээр илүү болчихсон байхыг хараад их баярласан. Мотоциклоор дахиж уралдахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гонсойдог байсан би эмчээс нэг л өдөр “Та эрүүл болжээ. Санаа зовох зүйлгүй” гэдэг үг сонсоод өөртөө итгээгүй. Гайхах, баярлах зэрэгцэж эмчээсээ “Энэ миний шинжилгээний хариу мөн үү, хүнийхтэй андуурагдчихаагүй байгаа” гэж хэдэн удаа асууж билээ. Гэртээ бөөн баяр ирж аав, ээжийнхээ сэтгэлийг амраасан. Намайг мото спортод дахин хөл тавихад гэрийнхэн минь баярласан ч бэртчих вий гэхээс сэтгэл нь зовниж байгаа нь анзаарагддаг. “Silк way”-д уралдахад аав өдөр бүр холбогдож бие, сэтгэл зүйн байдлын талаар асууж, ээж ядрахгүй, тайван амарч, зөв хооллохыг зөвлөдөг байлаа. Хүмүүс мото кроссын тамирчдыг раллид уралдахаар бэртдэг гэж ярьдаг. Миний амжилт үзэгчдийн сэтгэхүйд суусан таагүй бодлыг үргээж, энэ спортод дуртай залууст уралдах хүсэл эрмэлзэл төрүүлсэн болов уу. Хойшид мэргэжлээрээ, тэр тусмаа мото спорттой холбоотой чиглэлээр ажиллана. Одоогоор аавынхаа байгуулсан “KTM Mongolia” клубийг өргөжүүлэхээр зорьж байгаа. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийж, уралдаанд оролцдог. Аав минь “Сторм моторс” компаниа 2007 онд байгуулахдаа хүсэл сонирхол нэгтэй залуустай хамтарсан юм. Түүнээс хойш Монголд мото кроссын тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, тамирчдаа дэмжиж ирсэн. Манай клубийн нэрэмжит тэмцээнд оролцдог тамирчны тоо жил бүр тэлж байгаа шүү. Би Австралиас ирснийхээ дараахан “Мастер ралли 2020” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Цар тахлын улмаас уралдааныг цуцалсан ч тэр жил “Silk way” олон улсын раллийг зохион байгуулах тов гарсан. Миний хувьд гадаадад уралдсан анхны тэмцээн байлаа. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт болдог уралдаан 10 хоног үргэлжлэн Монголд бариалах байсан ч хойд хөршид аваргаа тодруулсан. Өдөр бүр 600 км туулах уралдааны зам, цаг агаар амар байгаагүй тул өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. “Silk way”-д би ганцаараа амжилт гаргаагүй. Надаас өмнө “Adv malmoto” ангилалд Х.Тэмүүжин ах түрүүлсэн шүү дээ. Энэ ангиллын тамирчид техникээ өөрөө засах механикийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Миний хувьд сүүлийн өдөр хамт уралдсан тамирчдаас тасарч, цаг, минут, секундээр түрүүлж давхисан. Тиймээс алдаа гаргахгүй, тайван уралдаж барианд орохыг зорьж байв. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэртэй ойролцоо газраар давхихад өндөр уулс харагдаж сэтгэл сэргээсэн. Сүсэглэж, залбирсан намайг нутгийн уулс түшиж, бэртэж болзошгүй хад, асгатай замд унагахгүй тогтоогоод байгаа мэт санагдаж байлаа. Тус раллид 25 дугаартай, КТМ брэндийн 2016 онд үйлдвэрлэсэн “Rally replica 450” мотоциклоор уралдсан юм. Гадаадын тамирчид харчхаад “Монголын тамирчид ямар хуучин мотоциклоор уралддаг юм бэ” гээд гайхан ярихыг сонссон. Анх удаа оролцож байгаа надад тэдэн шиг шинэ мотоциклтой уралдах зардал байгаагүй. ОУХМ Э.Амгалан ахын мотоциклоор уралдаж, гурван ангилалд түрүүлсэндээ баярладаг. Миний хувьд түрүүлэхээс илүү ухаан, ур чадвараа дайчлан гаргахыг хичээдэг. Уралдахын хажуугаар Монголоос оролцсон багийнхаа менежерийн ажлыг давхар гүйцэтгэж явахдаа олон зүйл судалсан. Тамирчид хаана ч явсан хэлний мэдлэгтэй байх нь чухал. ОХУ-ын спортын сэтгүүлчид надаас ярилцлага авахдаа “Чи Хятадын тамирчин уу” гэж асуухад “Үгүй ээ, би Монголынх” гээд уралдааны хувцас дээрх Төрийнхөө далбаа руу заадаг байлаа. Өвөө, аав хоёр авто, мото спортын аль алинаар нь уралддаг байсан нь намайг энэ спортод хөл тавихад нөлөөлсөн. Би мото спорттой 10 гаруй жил нөхөрлөж байна. Хичээллээд удаагүй байхдаа бэлтгэл шаргуу хийж, богино хугацаанд амжилт гаргасан. Анхны цом, медаль маань надад цаашид уралдах, урам өгч билээ. Мотоциклтой давхих үедээ эрч хүчийг мэдэрч, тэс өөр хүн болдог. Алжаал ядаргаа, ажлын стрессийг ч мартдаг. Энэ ташрамд, мото спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуус зориод ирвэл дэмжиж, мэддэг, чаддаг зүйлээрээ харамгүй тусална” хэмээн өгүүлсэн юм.
https://www.unuudur.mn/a/273086 |
| “Дакар ралли”-гийн элсэн цөлд мөрөөдлөө биелүүлж буй монгол залуу |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|