|
|
|
|
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд |
|
|
|
|
|
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд
2025-01-09Манай улсын эрүүл мэндийн салбарт эдүгээ 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь л гэхэд дангаараа 980 гаруй гээд бод доо. Харамсалтай нь, албаныхан үүнийхээ ихэнхийг нь дагаж мөрдүүлдэггүй, хангуулж хянадаггүй атлаа “Энэ ч хууль нь болохгүй байна, нэмж боловсруулъя. Тэр ч стандарт нь хоцрогдсон, шинээр зохиоё” гэж гоншигносон хэвээр. Үнэндээ салбарын өнөөгийн сул дорой байдал, ур чадвар, ёс зүйгүй боловсон хүчин, нооройсон барилга, байгууламжууд, “арчаагаа алдсан” гадаад, дотоод орчин, салж унахаа шахсан тоног төхөөрөмжүүдийг нь сайжруулах 1000 орчим стандарт, хууль, дүрэм журам байсаар атал шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт, тэр дундаа улсын эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчин, хүртээмжийг нэн тэргүүнд сайжруулахын тулд эхний ээлжид одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр стандарт, хууль, дүрмээ даруй мөрдүүлж, хянах шаардлагатай байгаа юм. Үүнийг нийслэл дэх төрийн өмчийн эмнэлгүүдийн бодит дүр төрх ч сүүлийн үед илэрхий “хэлэх” боллоо. Эмнэлэг гэдэг нь зөвхөн өвчтөн үзэж, эмчилдэг газар бус, харин түүгээр үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн болон эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий орчин билээ. Гэтэл мөрдвөл зохих стандартыг хангуулаагүйгээс Монголын эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ гологдон адлуулж, чанар, хүртээмж нь ч алс хол “цөлөгдөөд” буй. Төрийн өмчийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээнд ямар стандарт мөрдүүлэх шаардлагатайг удирдлагууд нь мартсан бол энэхүү нийтлэлээрээ сануулаад өгье. Хяналт тавьж, хангуулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллагынханд ч хэрхэн ажиллахыг нь “заах” хэрэгтэй юү. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг дээ. Харин манай эмнэлгүүдийн гаднах орчин гэж авах юмгүйн дээр хаяг нь дийлэнхдээ тодорхойгүй учраас хаалгыг нь олж очиход ч төвөгтэй болсон. Олонх эмнэлгийн үе үеийн удирдлагууд анхнаас нь заагаад өгсөн газрыг нь хууль бусаар ашиглаж, зарж үрсэн жишээ цөөнгүй. Үүнээс болоод эмнэлгүүдийн хүрээлэн буй орчинд ямар стандарт мөрдөж, дагах ёстойг ч нийтээр мартаж. Эмнэлгийн орчин гэдэг гаднаа ганц сүүдрэвчтэй, дотроо хоёр сандалтай, угааж цэвэрлэсэн байхаас тэс өөр ойлголт. Наад зах нь эмнэлгийн гаднах, доторх орчинд халдвар тархахгүй байх явдал. Даанч улсын ихэнх эмнэлгийн орчны зохион байгуулалт, ариун цэвэр, хог хаягдлын менежмент, агааржуулалт, ариутгал зэрэг нь одоо болтол стандартын зохих шалгуур шаардлагыг хангахгүй, олон улсын жишгээс доогуур түвшинд байгааг Дэлхийн банк, ДЭМБ болон бусад донор байгууллагын судалгаанд дурдсан байна.
Эмнэлгийн хана нь харааны мэдрэлийн цочролоос сэргийлсэн өнгөтэй байна
Тэгвэл эмнэлгийн орчинд ямар стандарт мөрдөж, хангах ёстой байдаг вэ. Үүнийг судлахад, II шаталын эмнэлгүүд гэхэд л Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж БД 31-115-12, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017, Төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 6330-1:2012, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 зэргийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй аж. Эдгээрийг хангуулж, хэрэгжүүлж, хянах нь төрийн удирдах шатны байгууллагуудын үүрэг. Харин манайд энэ бүх дүрэм журам эсрэгээрээ үйлчилж буй. Хууль сахиулах үүрэг бүхий төрийн байгууллагынхан нь хүртэл эмнэлгүүдийн газрыг дээрэмддэг, гаднах орчныг нь булаадаг жишиг тогтоогоод удсан гэх. Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013-ыг дээрх стандартуудаас онцгойлон тодруулъя. Тэр дундаа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд уг стандарт хамгийн их хамаатай. Долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг дүүргийн зарим эмнэлэг ч үүнд хамаардаг аж. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг гэдгийг “Улсын бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй, нэг буюу хэд хэдэн мэргэжлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэгтэй” хэмээн томьёолжээ. Дээрх стандартад төрийн өмчийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг маш нарийн тусгажээ. Жишээ нь, хүний эрүүл мэндэд харшил үүсгэдэггүй мод, бутыг барилгаас 6-10 метрийн зайд, цонхны хоорондох хананы харалдаа, өрөөнд сүүдэр үүсгэхээргүй, харшлын бодис саармагжих орчинд тарина. Гадна талбайд хогийн савыг салхины доод талд, нарлах талбайн сандал, сүүдрэвчээс 1.5-2 метрийн зайд, 30 метр тутамд байхаар төлөвлөнө. Хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан холбогдох шаардлагыг хангах ёстой. Түүнчлэн гаднах орчны тохижилт, барилга, байгууламж, өрөө, тасалгаа нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна. Барилгын цонх, хаалга нь зориулалтын хаалт, сүүдрэвчтэй, цайвар өнгөтэй, битүүмжлэл сайтай, түгжээтэй, гадагшаа онгойх заалттай. Мөн эмнэлгийн хана нь төрөх, сэтгэц, мэдрэл, нүд гэх мэт тусламж, үйлчилгээний төрлөөс хамаарч харааны мэдрэлийн цочролоос сэргийлсэн, оношилгоо, эмчилгээнд сөрөг нөлөөгүй өнгөтэй байхыг хүртэл MNS 6392:2013-т тусгасан байх юм. Цаашлаад эмнэлгийн гадна болон дотор талын шалыг халтиргаа гулгаа үүсгэхгүй, өнгө үзэмжтэй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, зориулалтын хавтангаар хийх ёстой. Яаралтай, эрчимт эмчилгээний тасаг нь орж, гарахад саад (босгогүй)-гүй, эмнэлгийн барилгын дээвэр, хананы гадна тал нь ус нэвтэрдэггүй, дотор тал нь агаар, чийгийн нөлөөнөөс хамгаалагдсан байх ёстой. Эмнэлэг нь тасаг, нэгжийн ариун цэврийн өрөөнүүдэд гар угаах халуун, хүйтэн ус бүхий угаалтуур, нянгийн эсрэг үйлчилгээтэй шингэн саван, нэг удаагийн хэрэглээний алчуур, гар халдваргүйжүүлэх бодисоор хангасан, үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан төрөлжсөн цахилгаан шаттай, ердийн болон тусгай зориулалтын агааржуулалтын системтэй байна гэх мэтчилэн магадгүй бидний хэзээ ч үзэж харж байгаагүй гэмээр нарийн зүйлсийг стандартад тусгасан байдаг ажээ.
Үйлчлүүлэгчид стандарт хангасан үйлчилгээ авах ёстой
Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг ерөнхийд нь Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартаар зохицуулж иржээ. Эмнэлгийн хүртээмжийн асуудал нь тоног төхөөрөмж, хүний нөөцөөр хязгаарлагдахгүй бөгөөд иргэн бүр хаана байгаагаасаа үл хамааран тусламж, үйлчилгээг тэгш авах эрхтэйг тус стандартад заасан байна. Гэтэл бодит байдалд орон нутгийн битгий хэл, нийслэлчүүд хүртэл чанартай үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Стандартаар бол үйлчлүүлэгчид хүлээн авах тасгаас эхлээд үзүүлж оношлуулах, хэвтэн эмчлүүлэх, эмнэлгээс гарах хүртлээ стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах ёстой аж. Харин бид үүнийг мэдрэлгүйгээр эмчлүүлсэн “болоод” эмнэлгээс гардаг шүү дээ. MNS 6330:2017-д энэ талаар юу гэж заасан байдгийг товчхон сийрүүлье. Тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд эмнэлэг нь ачааллаа зохицуулж, үйлчилгээний орчин бүрдүүлэн өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, эмнэлгээс гаргах үйл ажиллагааг зохицуулна. Эмнэлэг нь эмч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн ээлтэй орчныг бүрдүүлж, тусламж, үйлчилгээний лавлагаа мэдээллийг шуурхай хүргэх, санал, хүсэлтийг хүлээн авах, урсгалыг зохицуулах хөтөч, туслагч ажиллуулах үүрэгтэй. Амбулаторийн хүлээлгийн хэсэгт эмч, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, үзүүлэх тусламж, эмчилгээний багц, төлбөр, хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, эмнэлгийн зохион байгуулалт, үйлчилгээний талаарх мэдээлэл, тэмдэг, тэмдэглэгээг ил тод ойлгомжтойгоор байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй үйлчүүлэгч, хүүхэд, өндөр настантай харилцах, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгч бүрийг хүлээн авч, эрэмбэлэн ангилж, дараалал, цаг товлолт харгалзахгүйгээр холбогдох журмын дагуу үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Хэвтүүлэн эмчлэх тохиолдолд эмнэлгийн ээлж солигдох, тасаг хооронд шилжүүлэх үед үйлчлүүлэгчийг биечлэн заавал хүлээлцэх үүрэг хүлээдэг аж. Нэг ёсондоо үйлчлүүлэгчийг хүлээн авснаас эхлэн гэрт нь гаргах буюу шилжүүлэх хүртэлх тусламж, үйлчилгээний үйл явц ил тод, шуурхай, ойлгомжтой байна. Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа хийсэн шинжилгээ, эмчилгээ, цаашид авбал зохих тусламж, үйлчилгээний талаар хэлж, зөвлөгөө өгнө. Эмчлүүлэгчийг эмнэлгээс аюулгүй байдлыг нь хангасан нөхцөл бүхий тээврийн хэрэгслээр гаргана гэж ч заасан байх.
Диализын нэг аппаратад 12 ам метр талбай шаардлагатай
Эмнэлгийн орчинд хүний эрх хамгийн их зөрчигдөж буй талаар манай сонин өмнө нь хөндөж байсан билээ. Тэгвэл Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартад яаралтай болон хүлээн авах тасагт үйлчлүүлэгчид ямар орчинд, хэчнээн ам метр талбайд, хэдэн эмч, мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстойг хүртэл нарийн тусгасан байдаг аж. Тодруулбал, хүүхдийн яаралтай тусламжийн хэсэгт дөрвөн ор тутамд нэг эмч, нэг сувилагч, эрчимт эмчилгээний тасагт бол хоёр ор тутамд ийм тооны хүний нөөц ажиллуулах ёстойг хуульчилжээ. Мөн эх барихын тусламж, үйлчилгээнд хоёр ор тутамд нэг эмч, нэг сувилагч ажиллуулах стандарттай. Ингэж гэмээнэ эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн байдлыг хангана гэж үздэг. Харин манай амаржих газрууд бодит байдалд нэг ээлждээ л нэг эмч, нэг сувилагч ажилуулах хүний нөөцийн чадамжтай нь хөөрхийлөлтэй. Түүнчлэн улсын эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт үзлэгийн, мэс заслын болон бактерцидны гэрэл, даралтын, амьсгалын, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эмчлүүлэгчийн ор, хяналтын монитор, сорогч цахилгаан аппарат, дефибриллятор, тариа, дуслын автомат шахуурга ЭХО, рентген, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр бүгд заавал байх шаардлагатай гэнэ. Энэ мэтчилэн эрчимт эмчилгээ, дотор, мэдрэл, шүд, нүд, чих, хамар, хоолой, мэс засал, дуран, дүрс, рентген, хэт авиан оношилгоо, арьс, гэмтэл, сэтгэц, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээний тасаг, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ, ариутгал, хог хаягдал зайлуулах хэсэгт хүртэл заавал байх ёстой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүний нөөцийн тоог стандартаар зааж өгснөөс гадна эмчлүүлэгчийн үйлчилгээ авах, хэвтэн эмчлүүлбэл зохих өрөөний талбайн хэмжээг ч тусгасан байна. Тухайлбал, лавлагаа, хүлээлгийн өрөө 10 ам метрээс багагүй талбайтай байх бөгөөд нэг хүнд 0.38, хувцасны өлгүүр нэг хүнд 1.2, эмчийн үзлэгийн өрөөнүүд 12, мэс засал, эмэгтэйчүүдийнх 18-24, диализын нэг аппаратад 12, утлагын хэсэгт нэг хүнд 3-4, шээсний шинжилгээний сорьц авах хэсэг гурван ам метр талбайтай байна гэх зэргээр нарийн хуульчилж. Эрүүл мэндийн салбарт өөрөөр хэлбэл, Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээ, Яаралтай тусламжийн биксэнд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага, Байгалийн голомтот халдварт өвчний халдвартай ба сэжигтэй материалыг халдваргүйтгэх техникийн шаардлага, Цогцсын шинжилгээний арга, эмгэг судлалын оношийн бүтэц, Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж зэрэг 1000 орчим стандарт, дүрэм манай улсад үйлчилж байна. Гэвч дээр дурдсанчлан эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар өнөө хэр нь хангалтгүй, хүртээмж муу, аюулгүй орчин хомс, ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, хог хаягдлын менежмент дутмаг, гадаад орчны тохижилт байхгүй, дотоод агааржуулалт, ариутгал сайнгүй, зай талбай давчуу хэвээрээ. Салбар нь хэдийгээр 1000 стандарттай байлаа ч мөрдүүлэхгүй бол “хог”. Товчхон хэлбэл, эдгээр стандартыг хангуулж чадахгүй бол монгол хүний эрүүл мэндийг ч хамгаалж дөнгөхгүй гэсэн үг. Үгүй бол энэ олон хууль, дүрэм журмаар яах ч билээ.
https://www.unuudur.mn/a/273056 |
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Яруу найрагч Л.Өлзийтөгс шинэ түүвэр хэвлүүлжээ 18:11 Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Өлзийтөгс “Сарны толь бичиг” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Сарны толь бичиг” яруу найргийн ном “Альфа” болон “Интер ном” номын дэлгүүрүүдээр 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
|
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Өлзийтөгс “Сарны толь бичиг” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Сарны толь бичиг” яруу найргийн ном “Альфа” болон “Интер ном” номын дэлгүүрүүдээр 25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
»»
|
|
Нэг ойтой хүүхдийг 61 настай иргэн хутгалж хөнөөжээ 18:04 Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр Төв аймагт гарчээ. Хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг
|
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр Төв аймагт гарчээ. Хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг »»
|
|
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч М.Болд огцрох өргөдлөө өгчээ 17:25 Монголын Хөл Бөмбөгийн Холбоо удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.
|
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. »»
|
|
ЗГ: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барина 16:43 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.
|
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. »»
|
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна 16:29
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.
Хэрвээ та "ubcard" төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
- Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
- Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
- Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
- Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.
Хэрвээ та "ubcard" төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
- Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
- Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
- Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
- Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
»»
|
|
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа 16:23 Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа.
|
Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа. »»
|
|
Шон Дидди хорих ангиас эмнэлэгт хүргэгджээ 12:45 Бэлгийн хүчирхийллийн хэргээр шоронд хоригдож буй реппэр Шон Дидди Комбс орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой
|
Бэлгийн хүчирхийллийн хэргээр шоронд хоригдож буй реппэр Шон Дидди Комбс орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой »»
|
|
Грэмми 2025: Харц булаам улаан хивсний ёслол 12:40 АНУ-ын Лос-Анжелес хотноо 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ.
|
АНУ-ын Лос-Анжелес хотноо 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. »»
|
|
Монгол Улсын Их Сургуулийн нэрийн маргаан эцэслэн шийдвэрлэгджээ 12:36 Монгол Улсын их сургууль болон Монгол үндэсний их сургууль гэх нэршлийн асуудлаарх Шүүхийн маргаан эцэслэгджээ.
|
Монгол Улсын их сургууль болон Монгол үндэсний их сургууль гэх нэршлийн асуудлаарх Шүүхийн маргаан эцэслэгджээ. »»
|
|
"Трамвай төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлтүүд оруулах зохицуулалттай" 12:09 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын »»
|
|
Хоёрдугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ 12:07 Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох
|
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох »»
|
|
Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ 12:03 СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал
|
СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал »»
|
|
Үймүүлсэн гэх шалтгаанаар айлын хүүхдийн биед халдсан эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүлжээ 10:41 Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод
|
Цахим сүлжээнд “Би гэртээ байхаас айж байна. Дүү нараа аваад гадаа гарвал битүү утаа, гэртээ тоглосныхоо төлөө доод »»
|
|
АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА 18:13 Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
|
Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна. »»
|
|
Хуванцар чарга хөлдөж, гулгах явцад цуурах аюултай 16:46 Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт
|
Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт »»
|
|
Трамвай төсөл хэрэгжиж эхэллээ 15:01 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. »»
|
|
Конгод 7 хоногийн дотор 700 хүн амь үрэгдлээ 14:12 Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй
|
Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй »»
|
|
Өмнийн шаргал говь, өргөн түмэн чуулсан “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР" 14:11 Өмнөговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархаж, Монгол Улсын
|
Өмнөговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархаж, Монгол Улсын »»
|
|
2032 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй астероидыг эрдэмтэд анхааралдаа авав 14:08 Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ.
|
Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, нэг удаад 150-300 хүн тээвэрлэх боломжтой 13:44 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 11:03 Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж,
|
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, »»
|
|
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй 11:02 Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг
|
Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг »»
|
|
Монгол Улс агаарын бохирдолд 4.7 их наяд төгрөг зарцуулжээ 10:18 Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй.
|
Агаарын бохирдол сүүлийн 20-иад жилд монголчуудын дунд улиг болтлоо яригдаж буй. »»
|
|
Хүүхдийг үнсэхэд дараах өвчнүүд халдварлах эрсдэлтэй 19:02 Монгол хүний амны хөндийд 700 гаруй төрлийн вирус, бичил биетэн байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийг үнсэхэд шүлсээр
|
Монгол хүний амны хөндийд 700 гаруй төрлийн вирус, бичил биетэн байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийг үнсэхэд шүлсээр »»
|
|
“Meta”-ийн хувьцааны ханш 2015 оноос хойших хамгийн урт хугацааны өсөлт үзүүллээ 18:58 “Meta Platforms” компанийн хувьцааны ханш арилжааны 10 өдөр дараалан өссөн нь сүүлийн 10 орчим жилийн дээд үзүүлэлт боллоо.
|
“Meta Platforms” компанийн хувьцааны ханш арилжааны 10 өдөр дараалан өссөн нь сүүлийн 10 орчим жилийн дээд үзүүлэлт боллоо. »»
|
|
Түмэн тэмээний баярт 24500 хүн оролцжээ 18:57 Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс.
|
Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. »»
|
|
Үндэсний Дээд Лигийн шилдгүүд тодорлоо 18:55 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2024-2025 холбооны эмэгтэй улирлын тоглолтуудыг 14:1 харьцаатай тэргүүлсэн Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч, хоёр тамирчин шилдэг шагналыг хүртлээ.
|
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2024-2025 холбооны эмэгтэй улирлын тоглолтуудыг 14:1 харьцаатай тэргүүлсэн Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч, хоёр тамирчин шилдэг шагналыг хүртлээ. »»
|
|
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 18:51 Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна.
|
Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. »»
|
|
Биткоины ханш 100 мянган ам.доллароос доошилжээ 18:43 СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг
|
СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг »»
|
|
Минингококк халдварыг ханиадтай андуурах тохиолдол бий 18:05 Томуугийн дэгдэлтийн энэ үед минингококк халдварыг ханиад томуутай андуурах тохиолдол гарч байна. Дархлаа унадаг үе буюу 2-4 сар хүртэл минингококк халдвар өндөр бүртгэгддэг. Халдварын гол өвчлөгсөд дөрөв хүртэлх насныхан байгаа нь дархлаа сул байгаатай холбоотой юм.
|
Томуугийн дэгдэлтийн энэ үед минингококк халдварыг ханиад томуутай андуурах тохиолдол гарч байна. Дархлаа унадаг үе буюу 2-4 сар хүртэл минингококк халдвар өндөр бүртгэгддэг. Халдварын гол өвчлөгсөд дөрөв хүртэлх насныхан байгаа нь дархлаа сул байгаатай холбоотой юм. »»
|
|
Хэл сурах хэрэгцээ 15:53 Шинэ сар эхэлж, шинэ цаг тооны бичиг эргэж эхлэхэд бидний олонх нь өөртөө шинэ зорилго тавьдаг.
|
Шинэ сар эхэлж, шинэ цаг тооны бичиг эргэж эхлэхэд бидний олонх нь өөртөө шинэ зорилго тавьдаг. »»
|
|
ФОТО: “Грэмми”-ийн улаан хивсний ёслолоос 15:52 67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын
|
67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын »»
|
|
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ 15:50 Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий.
|
Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. »»
|
|
"Squid Game" III бүлэг 6 сарын 27-нд гарна 15:15 Дэлхий дахинд хит болсон "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийн огноог албан ёсоор зарлав. "Netflix"-ээс
|
Дэлхий дахинд хит болсон "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийн огноог албан ёсоор зарлав. "Netflix"-ээс »»
|
|
Утааны сонсгол зүгээр дүр эсгэсэн байдалтай өнгөрч болохгүй 14:27 Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
|
Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. »»
|
|
Солирын ОД киноны жүжигчин Барби Шү 48 насандаа өөд болжээ 14:23 Тайванийн алдарт жүжигчин Барби Шү ханиад хатгааны улмаас 48 насандаа өөд болсон талаар Тайваний цахим хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ.
|
Тайванийн алдарт жүжигчин Барби Шү ханиад хатгааны улмаас 48 насандаа өөд болсон талаар Тайваний цахим хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ. »»
|
|
The MongolZ баг Mobile Legends-ийн эмэгтэй бүрэлдэхүүнтэй боллоо 14:01 MLBB Монголын электрон спортын хамгийн том байгууллага болоод буй The MongolZ ийнхүү дөрвөн спортын төрөлд таван багтай боллоо.
|
MLBB Монголын электрон спортын хамгийн том байгууллага болоод буй The MongolZ ийнхүү дөрвөн спортын төрөлд таван багтай боллоо. »»
|
|
Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч Ш.Гүрбазар элэгний хорт хавдар тусчээ 13:57 "Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт,
|
"Нутгийн минь лам хутагтууд, түмэн олон минь намайг сахиусандаа болгоогоорой" хэмээн Монгол Улсын Төрийн Соёрхолт, »»
|
|
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ 13:20 Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга
|
Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга »»
|
|
Сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна 11:20 Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 11:18 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 3 /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми хөгжмийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 3 /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми хөгжмийн »»
|
|
Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ 10:40 Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул
|
Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул »»
|
|
АНУ-ын Филадельфийн дүүрэгт эмнэлгийн онгоц осолджээ 10:40 Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж,
|
Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж, »»
|
|
Автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна 10:37 Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн
|
Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн »»
|
|
ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоожээ 10:34 Нэгдүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэнийг гудамжинд явж
|
Нэгдүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагийн орчим СБД-ийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэнийг гудамжинд явж »»
|
|
Европын улсууд ошиал медиа ашиглах насны доод хязгаарыг 15 болгож байна 09:56 Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
|
Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. »»
|
|
78 хүн амиа алдсан галын дараа 19 хүнийг баривчилжээ 09:54 Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ.
|
Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ. »»
|
|
Телеграм хуудсаар дамжуулан 164 сая төгрөг залилжээ 09:53 Цагдаагийн байгууллагын 102 дугаарын дуудлагын утсанд энэ оны нэгдүгээр сард нийт телеграм хуудсаар дамжуулан залилан
|
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын дуудлагын утсанд энэ оны нэгдүгээр сард нийт телеграм хуудсаар дамжуулан залилан »»
|
|
Б.Баярцэцэг: Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 09:53 Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
|
Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа. »»
|
|
Австралид 60 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй үер болж нэг хүн амиа алджээ 09:47 Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ.
|
Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ. »»
|
|
|
БНХАУ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа зарлав 17:46 Өчигдөр буюу 2-р сарын 4-нд БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас Хтус улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу
|
Өчигдөр буюу 2-р сарын 4-нд БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас Хтус улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу »»
|
|
Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ 12:03 СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал
|
СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал »»
|
|
Худалдааны дайн, тарифын дайнд ялагч байхгүй гэв 14:25 2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн Газар фентанилын асуудлыг үндэслэл болгож, АНУ-д экспортолж буй Хятадын
|
2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн Газар фентанилын асуудлыг үндэслэл болгож, АНУ-д экспортолж буй Хятадын »»
|
|
Конгод 7 хоногийн дотор 700 хүн амь үрэгдлээ 14:12 Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй
|
Конго улсын Гома хотод өнгөрсөн Ням гаригаас хойш ширүүн тулаан өрнөж байна. Тодруулбал, Руандагийн дэмжлэгтэй »»
|
|
АНУ-ын Филадельфийн дүүрэгт эмнэлгийн онгоц осолджээ 10:40 Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж,
|
Эмнэлгийн тээврийн жижиг онгоц АНУ-ын Филадельфийн дүүргийн зүүн хойд хэсэгт хэд хэдэн барилга байгууламжийг мөргөж, »»
|
|
Трамп: Худалдааны дайн АНУ-д ашигтай байх болно. Бид цаашид "тэнэг улс" байхгүй 10:37 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятад улсуудын импортын бараанд татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, Хятад улсуудын импортын бараанд татвар ногдуулж, худалдааны дайн эхлүүлсэн. »»
|
|
78 хүн амиа алдсан галын дараа 19 хүнийг баривчилжээ 09:54 Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ.
|
Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ. »»
|
|
Австралид 60 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй үер болж нэг хүн амиа алджээ 09:47 Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ.
|
Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт болсон үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин нүүхэд хүрчээ. »»
|
|
Лос-Анжелесын захад гарсан түймрийг бүрэн хяналтад авчээ 09:41 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Лос-Анжелес хотын захын дүүргүүдэд гарсан ойн түймрийг бүрэн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Лос-Анжелес хотын захын дүүргүүдэд гарсан ойн түймрийг бүрэн »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уулнаас томоохон хэсэг нь тасарчээ 09:39 САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 2 /AARI/. Атландын далайн өмнөд хэсэгт хөвж яваа дэлхий дээрх
|
САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 2 /AARI/. Атландын далайн өмнөд хэсэгт хөвж яваа дэлхий дээрх »»
|
|
Японд газар цөмөрсний улмаас нэг иргэн сураггүй байна 13:01 Сайтама мужийн Яшио хотын машин зам гэнэт цөмөрснөөс болж 74 настай ачааны машины жолооч нүхэнд унажээ.
|
Сайтама мужийн Яшио хотын машин зам гэнэт цөмөрснөөс болж 74 настай ачааны машины жолооч нүхэнд унажээ. »»
|
|
Энэтхэгт болж буй шашны цуглаанд шахцалдааны улмаас хүмүүс амиа алдаж байна 14:15 Хүн төрөлхтний хамгийн том гэгдэх шашны цуглаан Энэтхэг улсад үргэлжилж байна.
|
Хүн төрөлхтний хамгийн том гэгдэх шашны цуглаан Энэтхэг улсад үргэлжилж байна. »»
|
|
“American Airlines”-ийн онгоцны хар хайрцаг олджээ 14:10 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Reuters/. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл лхагва гарагт
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Reuters/. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл лхагва гарагт »»
|
|
Куран судар шатаасан эрэгтэй амь үрэгджээ 12:01 Иракаас Швед рүү дүрвэсэн 38 настай Салван Момика лхагва гарагт /2025.01.29/ Содерталже хотод буудуулж амь үрэгджээ.
|
Иракаас Швед рүү дүрвэсэн 38 настай Салван Момика лхагва гарагт /2025.01.29/ Содерталже хотод буудуулж амь үрэгджээ.
»»
|
|
Трамп ДЭМБ-аас АНУ-ыг татсаны учир 11:46 АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг
|
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.01.20/ тангараг »»
|
|
АНУ-д осолдсон онгоцонд Оросын уран гулгалтын тамирчид байжээ 11:38 Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон. Нийт 67 хүнээс амьд гарсан хүн байхгүй хэмээн мэдээлж буй.
|
Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон. Нийт 67 хүнээс амьд гарсан хүн байхгүй хэмээн мэдээлж буй. »»
|
|
АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй байна 11:29 АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй бөгөөд аврагчид одоогоор 28 хүний цогцсыг
|
АНУ-ын нийслэл Вашингтонд болсон онгоцны ослоос нэг ч зорчигч амьд үлдээгүй бөгөөд аврагчид одоогоор 28 хүний цогцсыг »»
|
|
АНУ | 60 зорчигчтой онгоц цэргийн нисдэг тэрэгтэй МӨРГӨЛДЖЭЭ 14:26 АНУ-ын American Airlines-ын 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтонд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ.
|
АНУ-ын American Airlines-ын 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтонд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. »»
|
|
Ахмед аль-Шарааг Сирийн түр ерөнхийлөгчөөр томилжээ 11:40 ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаасан
|
ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаасан »»
|
|
Дэлхийг хямд шатахуунаар хангах Д.Трампын төлөвлөгөө биелэх магадлал 10:27 Өрөмдөөд бай, хүү минь, өрөмдөөд бай-энэ бол сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дэвшүүлж байсан уриа юм.
|
Өрөмдөөд бай, хүү минь, өрөмдөөд бай-энэ бол сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дэвшүүлж байсан уриа юм. »»
|
|
|
|