2025-01-04Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая,
2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөх судалгаа гарсан.
Харин Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, г Үндэсний статистикийн хорооноос тооцоолоод буй.
Гэхдээ зөвхөн Монгол Улсад гэлтгүй дэлхий даяар хүн ам зүйн өөрчлөлт явагдаж байгаа. Тиймээс дэлхийн улс орнууд айсуй ирээдүйдээ хэрхэн бэлтгэж, насжилт болоод настанд ээлтэй тогтолцоог бүрдүүлж буй туршлагыг хүргэе.
ДЭМБ-ын ерөнхий захирал Др Тедрос Аданом Гебрейесус
"Нас, насжилттай холбоотой хүмүүсийн бодол, хандлага, үйлдлийг өөрчлөх, настнуудын чадварыг тэтгэхүйц байдлаар олон нийтийг хөгжүүлэх, настнуудын хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хүртээмжтэй болгох, шаардлагатай настнуудад урт хугацааны тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох нь ирээдүйн сорилтод бэлэн байдлыг хангах, эрүүл насжилтыг дэмжихэд зайлшгүй шаардлагатай юм."
Настанд ээлтэй анхны улс Ирланд
Ирланд улс “Муж болгоноо өтлөхөд таатай газар болгох” зорилго дэвшүүлээд буй. Настанд ээлтэй Ирланд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд мөн онд тус улсыг ДЭМБ-аас настанд ээлтэй анхны улс хэмээн хүлээн зөвшөөрчээ. Настанд ээлтэй хөтөлбөрийн хүрээнд дараах найман чиглэлд цогцоор нь анхаардаг байна.
- Орон байр,
- Тээвэр,
- Нийгмийн оролцоо,
- Хүртээмжтэй хөгжил,
- Харилцаа холбоо,
- Олон нийтийн дэмжлэг
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,
- Гадна орчин ба барилга байгууламж
зэрэг багтах аж.
Санхүүгийн сүйрэл
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлөх төлбөрийн хэмжээ нь өрхийн суурь хэрэгцээг хангах зардлыг хассаны дараах орлогын 40 буюу түүнээс их хувийг эзлэхийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санхүүгийн сүйрэл гэж нэрлэдэг байна.
Настангүй өрхтэй харьцуулахад настантай өрхүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санхүүгийн сүйрэлд өртөх эрсдэл илүү байдаг нь тогтоогджээ.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой их хэмжээний зардал гарахад настнууд хоол хүнс, орон байртай холбоотой үндсэн зардлаа танахад хүрдэг байна. Тиймээс настнуудад санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгох нь бүх улс орны хувьд чухал юм. Энэ талаарх сайн жишгийг дурдвал, Сенегалд 60 ба түүнээс дээш насны иргэдэд Сенегалын улсын эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр хүртээмжтэй болгох хэрэгжүүлж эхэлжээ. төлөвлөгөө Сенегалын настнуудын бараг тал хувь нь энэхүү төлөвлөгөөнд хамрагдсан ба нэмэлт төлбөргүйгээр эмчийн зөвлөгөө, эм, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсон байна. Дараагийн улс бол Ботсвана. Тус улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой их хэмжээний зардлыг бууруулах өөр арга сонгосон нь төрийн албан хаагчдад настай эцэг, эхчүүдээ өөрийн эрүүл мэндийн даатгалд давхар хамруулах боломж олгосон байна. Энэхүү санаачилгыг үндэсний түвшинд өргөжүүлж чадсанаар ихээхэн ахиц дэвшил гарчээ.
Урт хугацааны тусламж үйлчилгээний ОХУ-ын туршлага
Насжилттай холбоотой хөндөгдөх өөр нэгэн асуудал бол урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх юм. Тусламж үйлчилгээний шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийн өмнө хэсэг газар туршиж, нарийвчлан үнэлж, юу үр дүнтэй, юу үр дүнгүй болохыг ойлгох нь зүйтэйг ДЭМБ-аас “Эрүүл насжилтын арван жил суурь нөхцөл байдлын тайлан”-д дурджээ. Энэ талаарх сайн жишгийг дурдвал, 2018 онд ОХУ-д урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх туршилтын төслийг зургаан бүс нутагт хэрэгжүүлж, хэрэгжилтийн эхний шатанд авсан сургамжид тулгуурлан, санаачилгыг 18 бүс нутагт өргөжүүлжээ. Төсөл хэрэгжсэн бүс нутгийн 54600 хүн шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээнд хамрагдаж, 13 бүс нутгийн холбогдох байгууллагууд тусламж үйлчилгээний стандарт, журмыг шинэчлэн баталж, 5000 гаруй хүн сувилахуйн сургалтад хамрагдсан байна. ОХУ-д урт хугацааны тусламж үйлчилгээг нэвтрүүлэхдээ дараах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлснээр нэвтрүүлжээ. Үүнд,
- Урт хугацааны тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг тодорхойлох;
- Тусламж үйлчилгээний хэрэгцээг үнэлж, зохих тусламж үйлчилгээний багцыг сонгох;
- Тусламж үйлчилгээний шинэ багцын талаар эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээний ажилтан болон сайн дурын идэвхтнүүдийг сургах; - Урт хугацааны тусламж шаардлагатай хүмүүсийн ар гэрт тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгч, гэрийн асаргааны талаар зааж сургах
- Урт хугацааны тусламж үйлчилгээний хөтөлбөрийг өргөжүүлэхийн хэрээр хүмүүст хаана амьдарч байгаагаас нь үл хамаарч тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгож, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад анхаарчээ.
Гэрийн асаргааны арга буюу “Буурцорг”
Гэрийн асаргаа нь настнуудын хоол тэжээлийн болон бусад суурь хэрэгцээг хангахын сацуу өөрийн танил орчинд өтлөх боломж олгодог давуу талтай.
“Буурцорг” буюу “хөршийн асаргаа” гэдэг нь 50-60 хүнтэй хороололд тусламж үйлчилгээ үзүүлэх 12 сувилагчаас бүрдсэн багийг зохион байгуулж ажилладаг Нидерландын байгууллага.
“Буурцорг” анх нэг хороололд ажиллах дөрвөн сувилагчтай багаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 800 гаруй багт ажилладаг 10 мянга гаруй сувилагчтай болж өргөжжээ. Ийм төрлийн тусламж үйлчилгээ авч буй настнуудын сэтгэл ханамж илүү, эмнэлгийн яаралтай тусламж авах нь багасчээ.
“Буурцорг”-ийн цалин сувилагч төсвөөс нарын санхүүждэг сувилагчийн цалингаас их хэдий ч ажиллах цаг нь харьцангуй бага байдаг нь давуу тал болдог байна. Тус байгууллага нь гэрийн асаргаа, физик эмчилгээ, хөдөлмөр засал, олон нийтэд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүл, залуучуудад үзүүлэх дэмжлэг зэрэг олон төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх замаар хамралтаа нэмэгдүүлсээр байна. Эдгээр үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бий болгож байгаа ба энэхүү загварыг Европ (Австри, Герман, ОХУ, Швед, ИБУИНВУ гэх мэт), Ази (БНХАУ, Энэтхэг, Япон гэх мэт)-ийн бусад улсуудад болон АНУ-д нэвтрүүлжээ.
Боловсролын ачаар аз жаргалтай болсон нь
Настнууд суралцсанаар, хөгжин дэвжиж олон боломжийг өөрсдөдөө нээж, аз жаргалтай болж буй олон жишээ байна.
Франц, АНУ-ын санаачилгыг сайтар судалж, Ливаны настнуудын хэрэгцээнд нийцүүлэн Бейрут хотод Настнуудын их сургууль (UfS) хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш UfS хөтөлбөр өргөжиж, жилийн элсэлтийн тоо 100-600 хүртэл нэмэгдэж, 2000 орчим настан сургалтад хамрагдаж, соёлын хөтөлбөрийн хүрээнд аялах, залуу оюутнуудтай харилцаа холбоо тогтоох боломжтой болжээ. UfS ийн оюутнууд 50-95 настай бөгөөд боловсрол, мэргэжлийн хувьд асар ялгаатай. Хөтөлбөрийн чанарын судалгаа хийхэд настнууд хөтөлбөрт хамрагдсаны ачаар илүү аз жаргалтай, хүсэл эрмэлзэлтэй болсон, нийгэм, танин мэдэхүй, сэтгэл санааны үр өгөөж хүртсэн талаар өгүүлжээ.
Мөн Швед улсын Гётенбург хотод настнуудын түүх, санал бодлыг судлах “Амьдралын кино” төслийг хэрэгжүүлжээ. Настнуудыг таван долоо хоногийн сургалтад хамруулж, таблет, камер ашиглах, зураг, кино авах арга техникийг заадаг ба тэд энэхүү мэдлэгийг ашиглан, дэлхий ертөнцийн талаарх өөрсдийн төсөөллийг зурагт буулгаж, богино хэмжээний кино бүтээдэг байна. “Амьдралын кино” төсөл нь Гётенбург хотыг настанд илүү ээлтэй болгох арга замыг заах мэдээллийн давтагдашгүй эх сурвалж болжээ.
Ээлтэй гадна талбай
Улс орнууд настнуудад нийтийн тээврийг хүртээмжтэй болгох, орчин дахь саад бэрхшээлийг багасгахад анхаарч байна.
Настанд аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд зарим хөтөлбөр үр дүнтэй болохыг тогтоожээ. Тухайлбал, Японы Хадано хотод “Точикубо шоппинг клуб” байгуулж, 60 ба түүнээс дээш насны хүмүүст долоо хоногт нэг удаа дэлгүүр явах тээврийн хэрэгслээр үйлчилдэг байна. Мөн Францын Рен хотод настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоотойгоор гудамж дахь сууж амрах газруудыг үнэлж, тэдгээрийг чадвар нь алдагдсан хүмүүст хүртээмжтэй болгох талаар зөвлөмж боловсруулсан байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг хотын төсөвт тусгаж, зохих арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.
Өөр нэгэн сонирхолтой туршлага нь Сингапурын Амжилттай насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө бөгөөд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилготой. Тус улсын Эрүүл мэндийг дэмжих зөвлөлөөс биедээ зүүх боломжтой ухаалаг хэрэгслийн хүн тусламжтай амын дасгал хөдөлгөөнийг дэмжих “Үндэсний алхалтын сорилт” санаачилгыг 2015 онд эхлүүлсэн. Бүх оршин суугчдад алхалтын тоо болон зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж болон мобайл аппликейшн (“Эрүүл 365”) үнэгүй тараасан байна. Хөтөлбөрийн ачаар 1.3 сая гаруй насанд хүрэгчид хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлж, дунджаар өдөрт 3950 алхам илүү алхдаг болжээ. Энэхүү амжилтад дөрөөлөн дасгал хөдөлгөөнд настнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийг дэмжих зөвлөлөөс 2019 онд “Мөнгөн сорилт” санаачилгыг эхлүүлсэн байна.
Тусгай зорилтот бүлэгт чиглэсэн энэхүү санаачилгын хүрээнд Сингапурын нутаг дэвсгэрийг хэрсэн интерактив хөтөчтэй алхалтын замуудыг тавьж, дасгал хөдөлгөөн хийхийг хөхиүлэн дэмжиж байна. Мөн Идэвхтэй насжилтын хөтөлбөр, олон нийтэд суурилсан дасгал хөдөлгөөний баг, эрүүл мэндийн сургалт зэрэгт хамруулах замаар амьдралын эрүүл хэв настнуудад маягийг хэвшүүлэхийг зорьжээ. Мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар муутай настнуудыг хөтөлбөрт хамруулахын тулд мэдээллийн цэгүүдийг байгуулсны үр дүнд хөтөлбөрийн хамралт нэмэгджээ. Үндэсний алхалтын сорилтод хамрагддаг настнуудын тоо 2015 онд 16000 байсан бол 2020 онд 200000 орчимд хүрч 11 дахин нэмэгдэн байна. 60 ба түүнээс дээш насныхны өдөрт хийж буй алхалтын дундаж тоо 2015-2019 оны хооронд 6900-10500 болж өссөн нь томоохон амжилт маргаангүй мөн.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл