цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Охид нэгнийхээ усанд орж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацна, цацуулахгүй гэвэл найман сая төгрөг өг гэж дарамталсан талаарх чат бичвэр нь олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.

Тэгвэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Энэ ташрамд, эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.