|
|
|
|
Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй |
|
|
|
|
|
Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй
2024-12-10- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна - Манай улсад өдөрт дунджаар дөрвөн хурал болж байна. УИХ, Засгийн газар болон төрийн бусад байгууллагын хурлуудыг энд оруулаагүй. Харин энд тэндээс олон хүнийг зориудаар цуглуулан, заал танхимаа гялтайтал нь гоёж, элдэв зурагт хуудас, самбар, анонс өлгөн, урилга заллага хэвлэж, дэвтэр, үзэг, цүнх тараан, тэр хэрээр их мөнгө зарсан, албаны хувцастай дарга нараас бүрдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форум, конференц зэрэг гоё нэртэй хурлуудыг тооцоход л ийм тоо гарч байгаа юм. Уг нь хуралдаж, хэлэлцэхийнхээ хэрээр бид санал, бодлоо уралдуулан шийдэл гарган хөгждөг сөн бол Монгол Улс дэлхийгээс хол тасарчихаар хугацаа өнгөрсөн. Гэвч хурал олширч, “тансаглал” болсон ч улсын хөгжил урагшилсангүй.
“Манай улсад хурлын панелист, модератор гэдэг шинэ мэргэжил бий боллоо. Уг нь хуралдаад хөгжвөл хөгжихөөр болсон. Гэвч хэлэлцэн, ярилцаж, зовлон бэрхшээлээ тоочоод хэдэн жил болсныг мэдэхгүй. Одоо хурлаа больё. Бүгдээрээ бодитой үр дүн гаргая” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал саяхан ярьжээ. Хоржоонтой нь, тэрбээр нэгэн хурлын үеэр ингэж хэлсэн байна. Өөрөө ч бас нэг шийдэлгүй хурал хийгээд, яриад л байсан гэсэн үг. Үнэндээ сайд, дарга нар нь хурлын урилгуудад дарагдаад, залхсандаа энэ үгийг хэлж байна уу гэвэл итгэмгүй. Дарга нар ингэж ярьдаг ч бодит байдал нь тэдний “попрол”-оос тэс өөр.
“Сард 100 хурал хийдэг завтай, мөнгөтэй улс уу” гарчигтай нийтлэлийг манай сонин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд гаргаж байв. Тэгвэл яг жилийн дараа нөхцөл байдлыг эргэн харахад, юу ч өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, өнгөрсөн сард улсын хэмжээнд хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, чуулган, семинар гээд янз бүрийн тодотголтой, олон нийтийг цуглуулсан 116 арга хэмжээ болжээ. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сарынхаас 13-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дундажлан тооцоход, бид өнгөрсөн жил өдөрт гурван хурлын “ард гарч” байж. Тэгвэл энэ удаад уг тоо дөрөв болж нэмэгдээд, бараг тав руу дөхөж “явна”.
Өнгөрсөн сар 30 хоногтой байлаа. Үүнээс ердөө дөрвөн өдөр нь л буюу 2, 10, 23, 24-нд хэлэлцүүлэг, зөвлөгөөн гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ болсонгүй. Амралтын өдөр таарсан учраас тэр. Харин ажлын өдрүүдэд бол зайлшгүй ямар нэгэн хурал хаа нэгтээ болдог жишиг хэдийн тогтжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд хамгийн олон буюу есөн хурал зохион байгуулсан нь нэг өдрийн дээд амжилт байлаа. Тэгвэл энэ жилийн хувьд дээд амжилт нь 10 болж нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд улсын хэмжээнд ийм тооны хурал зохион байгуулсан байна.
Нөгөөтээгүүр, хурал, зөвлөгөөний индэр, лед дэлгэц, өнгө, гэрэл, тайз засал, дарга нарын эшлэл, хувцаслалт нь төгсөрч, бидэнд гүйцэгдэхээргүй болсоор байна. Бас “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь”, “Үндсэн хуульт ёс-Өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Кибер тусгаар тогтнол” гэх мэтээр хурлуудын нэр ч төгс төгөлдөр лүү ойртсоор байгаа. Бүгдээрээ л аз жаргалтай амьдраад, хөгжлийн туйлд хүрчхээд, маш их завтай болчихсон юм шиг. Хуралд оролцогчид нь ч сайн сайхан зүйл хийж бүтээгээд байгаа мэт нийгмийн сүлжээгээр зураг, рийл тараан гайхуулцгаах аж.
Бас өнгөрсөн сард болсон хурлуудын талаас илүү хувьд нь 100-гаас олон хүн цуглуулсан байна. Төрийн ордонд арваннэгдүгээр сарын 25-нд “Үндсэн хуульт ёс-Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бас маргааш нь зохион байгуулсан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2024”-т нийт 1000 орчим хүн оролцуулсан нь дээд үзүүлэлт болжээ. Ингэхдээ зүгээр ч нэг хуралдахгүй, оролцогчдын замын зардал, буудлын төлбөр, хоол хүнс, хурал зохион байгуулах танхимын түрээс, улмаар гарын бэлэг тараах гэх мэтээр маш их мөнгийг үр дүнгүй урсгаад байна.
Ирэх оны улсын төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд, мөн бараа, ажил, үйлчилгээний зардалд 960 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв. Хамгийн ноцтой нь, энэ мөнгөөр ямар ажил, үйлчилгээ хийх нь тодорхойгүй, нарийвчилсан задаргаа огт тусгаагүй талаар УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байсан билээ. Яг ийм байдлаар төсөвлөсөн мөнгийг төрийн байгууллагууд хурал, цуглаан нэрээр салхинд хийсгэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнө нь хэлж байв. Тэрбээр “Би оны эхнээс Төрийн ордны их танхимд болсон хурал, цуглааныг тоолсон ч тавдугаар сарын сүүлчээс 128 хүргээд тоогоо алдсан. Жишээ нь, “UG arena”-д гуравхан арга хэмжээ зохион байгуулахад тэрбум орчим төгрөг шилжүүлж байсан. Энэ жилжин сургалт семинар болж, хэдэн их наяд, тэрбум төгрөг зарцууллаа. Томилолт, байр ашиглалт, хангамж, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаа ерөөсөө бууруулаагүй. Гэтэл ирэх онд бүр ч өсгөх нь. Улам олон семинар хийнэ гэсэн үг шүү дээ. Семинар хийгээд Монгол Улсаа хөгжүүлсэн нь хаана байна” гэж байв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан “Шангри-Ла” зочид буудалд өнгөрсөн сарын 25-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ. Ойролцоогоор 800 хүн оролцуулсан гэх тус арга хэмжээг “Шангри-Ла”-д хийхэд 500 гаруй сая төгрөг зарцуулсан байх магадлалтай гэж иргэд шүүмжилсэн. Харамсалтай нь, үүний зардлыг Д.Амарбаясгалан татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн нь ойлгомжтой. Хурал, цуглаан тансаг зэрэглэлд шилжсэнийг батлах үйл явдал зөвхөн үүгээр хязгаарлахгүй. Ард түмэн ядуу, хоногийн хоолоо аргацааж байхад дарга нар юунд ч санаа зовохгүй, татварын мөнгийг баруун, солгойгүй цацаж байна.
Спортын салбарынхан ганц өдөр эрдэм шинжилгээний хурал хийхэд 107 сая төгрөг зарцууллаа гэх шүүмжлэл өнгөрсөн наймдугаар сард гарч байв. Гэхдээ энэ бол багавтар хэмжээний хурлын өртөг аж. Харин дундаж буюу 100 гаруй хүнийг оролцуулсан нь 200-300 сая төгрөгийн зардалтай гэнэ. Олон улсын түвшний гэсэн тодотголтой хурлууд бол саяар хэмжигдэхгүй, багадаа тэрбум төгрөгийн зардалтай юм байна. Төрийн ихэнх байгууллага 10 гаруй давхар, ордон шиг том барилгатай. Тэр том барилгад нь хэдэн зуун хүний суудалтай хурлын танхим байхгүй гэвэл худлаа. Тэгсэн атлаа сүүлийн жилүүдэд томоохон зочид буудлуудад хурлаа хийж “аархдаг” болсон. Жишээ нь, өнгөрсөн сард болсон 23 хурлыг зочид буудлуудад зохион байгуулжээ. Тэдгээрээс сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Новотел”-д хамгийн олон буюу долоо нь болжээ. Түүнчлэн “Шангри-Ла”, “Blue sky”, “Туушин” зэрэгт ч хурал хийсэн байна. Энэ онд зөвхөн “Новотел” зочид буудалд төсвөөс бараг тэрбум орчим төгрөг шилжүүлээд буй талаарх шүүмжлэл сар гаруйхны өмнө олон нийтийн сүлжээнд гарсан. Гэвч аль ч дарга нь үүнийг үгүйсгэсэн тайлбар хэлсэнгүй. Ийм маягаар татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үрээд буйгаа албаныхан ер тайлагнаж, танилцуулдаггүй.
Хурал, чуулган, семинаруудын гол “толгойлогч” нь төрийн байгууллагууд л байдаг. Учир нь өнгөрсөн сард болсон бүх хуралд төрийн аль нэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Түүнчлэн зохион байгуулагч талаас нь харахад ч дийлэнх буюу бараг 90 хувийг нь төрийн байгууллагууд санаачилсан аж. Үүнээс гадна хурлууд өмнө нь ихэвчлэн нийслэлд болдог байснаа орон нутаг руу ч тархаж, хүрээгээ тэлснийг энэ оны жишээнээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон хурлуудын 10 орчим хувийг л орон нутагт зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ онд уг үзүүлэлт 26 хувь болж нэмэгдсэн байна. Жишээ нь, нийслэлд 86, аймаг, сумуудад 30 хурал өнгөрсөн сард хийжээ.
Дарга нарын хуралдах “дон” цаашид дотоодоосоо халиад, дэлхийд “гарах” шинжтэй. Ялангуяа сайд, дарга нар гадаадад ажиллахдаа ямар нэг хурлыг нь эх орондоо хийе хэмээн амлачхаад ирдэг жишиг тогтох нь. Тэдгээр нь төсөвт маш их дарамт болж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ирэх оны төсвийг УИХ хэлэлцэх үеэр дурдаж байлаа. “Энэ жил манай салбарын төсөв нэлээд хасагдлаа. Гол шалтгаан нь та сайд байхдаа НҮБ-ын цөлжилтийн конвенцын хурлыг Монголд хийнэ гээд амлачихсан. Үүнээс шалтгаалж төсөвт маш том ачаа ирж байна. Зардал нь бараг 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэх байх. Нэгэнт л та очоод тохирчихсон болохоор энэ хурлыг хийхээс өөр аргагүй. Тиймээс НҮБ-ын хурлыг яаж ийгээд зохион байгуул гээд манай салбарын бусад төсвийг хассан юм. Хурлын бэлтгэлд зориулж энэ жил 50 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэж С.Одонтуяа салбарын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэд хэлж байв. Харин Б.Бат-Эрдэнэ “Их буруу ярьж байна. Олон улсын конвенцын хурлыг Монгол Улс хийх нь олон ач холбогдолтой” гэж байлаа.
Гэвч хурал, зөвлөгөөн хийснээрээ олон хүн цуглуулж хооллож, “унтуулдаг”-аас өөр үр дүн гаргадаггүй. Эцэст нь бэлгэдлийн чанартай уриа лоозон л үлддэг. Харин юу ч хэлэлцсэн, монголчууд утаатайгаа, түгжрэлтэйгээ хэвээрээ үлддэгийг бид өчнөөн жил харлаа.
М.ОЧ
https://www.unuudur.mn/a/272598 |
Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Архидан согтуурсан үедээ төрсөн ахыгаа хэрцгийгээр зодож хөнөөжээ 15:06 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О. архидан согтуурсан үедээ төрсөн ахыгаа “ажил хийсэнгүй, ээжид мөнгө төгрөг
|
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О. архидан согтуурсан үедээ төрсөн ахыгаа “ажил хийсэнгүй, ээжид мөнгө төгрөг »»
|
|
УБЦТС | Цахилгаан хязгаарлалтыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх БОЛОМЖГҮЙ 15:04 Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна.
|
Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна. »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Агаар бохир үед авто замаас хол байхыг зөвлөв 10:22 Өнөө өглөө 08.00 цагийн байдлаар Баянхошуу орчим хамгийн их бохирдолтой байна.
|
Өнөө өглөө 08.00 цагийн байдлаар Баянхошуу орчим хамгийн их бохирдолтой байна. »»
|
|
Эмнэлгийн тусламж үзүүлээгүй эмчид яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ 10:09 Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43949, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43949, мөрдөн »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хохироож буй багшийн хомсдол 10:08 “Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалах эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ боловсролын салбарт
|
“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалах эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ боловсролын салбарт »»
|
|
Хятад иргэнийг буудсан хэрэгт дөрвөн хүнийг яллагдагчаар татжээ 20:40 БНХАУ-ын иргэнийг буудаж, хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тус хэрэгт холбогдуулан БНХАУ-ын хоёр,
|
БНХАУ-ын иргэнийг буудаж, хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тус хэрэгт холбогдуулан БНХАУ-ын хоёр, »»
|
|
Алхахын арван ач тус 16:15 Алхах зүрхэнд маш сайн нөлөөтэй
|
Алхах зүрхэнд маш сайн нөлөөтэй »»
|
|
"Амазон" Италид дрон хүргэлтийн анхны туршилтаа хийлээ 16:10 "Амазон" компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ.
|
"Амазон" компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ. »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Г.Баярхүү мэргэжлийн боксын ээлжит тулаанаа энэ сарын 15-нд хийнэ 13:14 Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүгийн ээлжит тулаан арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хийнэ.
|
Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүгийн ээлжит тулаан арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хийнэ. »»
|
|
Jay-Z бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдов 13:04 АНУ-ын реппер Jay-Z 2000 онд Шон "Дидди" Комбстой хамтран нэгэн үдэшлэгийн үеэр 13 настай охинд мансууруулах
|
АНУ-ын реппер Jay-Z 2000 онд Шон "Дидди" Комбстой хамтран нэгэн үдэшлэгийн үеэр 13 настай охинд мансууруулах »»
|
|
Д.Хадбаатар: Галлагааны улирал эхэлсэн учраас гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 12:38 Хүйтэрч, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Гал түймрийн гаралттай холбоотой
|
Хүйтэрч, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Гал түймрийн гаралттай холбоотой »»
|
|
Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй 12:33 - Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна -
|
- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна - »»
|
|
“Томуугийн оргил үе ирж байгаа учраас өвчлөл нэмэгдэнэ” 12:09 Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал аймаг дүүргүүдэд харилцан адилгүй байна.
|
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал аймаг дүүргүүдэд харилцан адилгүй байна. »»
|
|
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ 11:45 Энэтхэг улс ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ байгуулахаар Монгол Улстай хэлэлцээ хийж байна гэж Энэтхэгийн Засгийн газраас мэдээлжээ.
|
Энэтхэг улс ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ байгуулахаар Монгол Улстай хэлэлцээ хийж байна гэж Энэтхэгийн Засгийн газраас мэдээлжээ. »»
|
|
"G2" дэлхийн чансааг тэргүүлж, "The MongolZ" 7-рт бичигдэж эхлэв 11:44 Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч
|
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч »»
|
|
08:20 цаг: Хотын зарим хэсгээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц утаатай байна 10:53 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтын мэдээллээр өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтын мэдээллээр өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар »»
|
|
Ногоон автобусны хурал ирэх 7 хоног хүртэл хойшлов 10:52 Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өчигдөр /2024.12.09/ товлосон боловч дахин хойшилжээ.
|
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өчигдөр /2024.12.09/ товлосон боловч дахин хойшилжээ. »»
|
|
Google хэдэн сая жил шаардлагатай асуудлыг 5 минутад шийдэх чипээ танилцууллаа 10:37 Google компани шинээр үйлдвэрлэсэн чипээ танилцууллаа. Энэ нь одоо байгаа хамгийн хурдан компьютерүүд хэдэн сая жил
|
Google компани шинээр үйлдвэрлэсэн чипээ танилцууллаа. Энэ нь одоо байгаа хамгийн хурдан компьютерүүд хэдэн сая жил »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Хүйтэнд малгай өмсөхгүй бол хараа муудаж, нулимс гоождог болох эрсдэлтэй 21:44 Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа
|
Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа »»
|
|
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав 21:31 Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан »»
|
|
П.Сайнзориг: Хувийн хэвшлийн дунд сургуульд хувьсах зардал олгодгоо больё 21:29 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Ерөнхийлөгчийн хоригийн
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Ерөнхийлөгчийн хоригийн »»
|
|
Монголчууд хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хороожээ 21:28 “Чингис хаан” нисэх онгоцны буудалд БНХАУ-ын иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.
|
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд БНХАУ-ын иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас орж, хүйтэрнэ 13:16 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. »»
|
|
“Том ах”-ын нарын ээлжит утлага нь утаа байж таарахгүй 12:40 Улс бодлого баримтлаад ужгирсан асуудлуудыг шийдээд шинээр замная гэхэд хэн хор хутгаж байгааг уншигч та эрх биш
|
Улс бодлого баримтлаад ужгирсан асуудлуудыг шийдээд шинээр замная гэхэд хэн хор хутгаж байгааг уншигч та эрх биш »»
|
|
Туул гол руу бохироо цутгаж байсан "Вайнд майнд" ХХК-ийн ус ашиглах үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ 21:39 Нийгмийн сүлжээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр “Уул уурхайн аж ахуйн нэгж нь ашигт малтмал олборлосон
|
Нийгмийн сүлжээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр “Уул уурхайн аж ахуйн нэгж нь ашигт малтмал олборлосон »»
|
|
Конгод 140 гаруй хүн ҮЛ МЭДЭГДЭХ өвчнөөр нас баржээ 21:11 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус
|
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус »»
|
|
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг Монгол Улсад албадан авчирлаа 15:41 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн
|
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн »»
|
|
БНХАУ: Төв банкны дэд ерөнхийлөгчид цаазын ял оноолоо 15:09 Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига
|
Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига »»
|
|
Биткоины ханш 100 мянган ам.доллароос давжээ 15:05 МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /TASS/. Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют
|
МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /TASS/. Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют »»
|
|
Увайгүй УЛСТӨРЧИД! 14:46 Саяхан Ерөнхий сайдаа эзгүйчилж, 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах ёстой хэмээн ордны бослого дэгдээж,
|
Саяхан Ерөнхий сайдаа эзгүйчилж, 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах ёстой хэмээн ордны бослого дэгдээж, »»
|
|
Торгуулиа хугацаандаа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгах, ангилал өөрчлөх, автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж байна 14:28 Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165,238, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266,044, олон улсын, улсын
|
Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165,238, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266,044, олон улсын, улсын »»
|
|
Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв 11:36 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг »»
|
|
Францын засгийн газар сүйрлийн ирмэгт ирлээ 10:59 Хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайд Мишель Барниерд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэж мэдэгдсэн.
|
Хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайд Мишель Барниерд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэж мэдэгдсэн. »»
|
|
Крипто ханшийн хөөргөдөл үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв 10:18 Крипто валют зээлдүүлэгч "Celsius Network"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Алекс Машинский залилангийн
|
Крипто валют зээлдүүлэгч "Celsius Network"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Алекс Машинский залилангийн »»
|
|
Ханх суманд үүрээр 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө 09:57 Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 12 дугаар сарын 5-ны 06 цаг 16 минут 56 секунтэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
|
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 12 дугаар сарын 5-ны 06 цаг 16 минут 56 секунтэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. »»
|
|
БНСУ-д аялалаар ирсэн 38 Вьетнам жуулчин сураггүй алга болж эрлийн ажиллагаа явуулж байна 19:15 Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос
|
Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос »»
|
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нэгдүгээр сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан 17:26 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит Нэгдүгээр сургуулийн тааз нурж, есөн настай хүү бэртэж,
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит Нэгдүгээр сургуулийн тааз нурж, есөн настай хүү бэртэж, »»
|
|
Коронавирусийн халдвар дэгдсэний шалтгааныг Конгресс шалгаж дуусжээ 17:24 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар »»
|
|
"Billboard" 21-р зууны хамгийн агуу поп одоор Бейонсыг нэрлэжээ 15:00 Энэ оны 8-р сараас эхлэн, Billboard энэ зууны хамгийн шилдэг, поп уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж эхэлсэн.
|
Энэ оны 8-р сараас эхлэн, Billboard энэ зууны хамгийн шилдэг, поп уран бүтээлчдийн жагсаалтыг гаргаж эхэлсэн. »»
|
|
Арга хэмжээ зохион байгууллаа 14:55 Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт” арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо.
|
Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт” арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо. »»
|
|
Гэр бүл төлөвлөлтийн асуудалд 14:31 Хослон амьдарч өсөж үрждэг хорвоогийн жамын илрэл, тусгал болж гэр бүл анх үүсчээ. Зарим оронд хос хун, зарим оронд хос
|
Хослон амьдарч өсөж үрждэг хорвоогийн жамын илрэл, тусгал болж гэр бүл анх үүсчээ. Зарим оронд хос хун, зарим оронд хос »»
|
|
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна 14:10 Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа
|
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа »»
|
|
Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан олдохгүй байсаар он дамжих нь 13:26 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж
|
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж »»
|
|
Монголын морин спорт, уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ 11:55 Монголын морин спорт, Уяачдын Холбооны VIII их хурал "Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага" уриан дор арванхоёрдугаар
|
Монголын морин спорт, Уяачдын Холбооны VIII их хурал "Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага" уриан дор арванхоёрдугаар »»
|
|
Хүүхдүүд угаалгын бодист хордох нь ихэсжээ 11:46 Хүүхдүүд гелэн угаалгын бодисыг задалж уух, нүд рүүгээ оруулснаас хордож эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсжээ.
|
Хүүхдүүд гелэн угаалгын бодисыг задалж уух, нүд рүүгээ оруулснаас хордож эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсжээ. »»
|
|
COHR: Сирийн босогчид давшилтаа үргэлжлүүлж байна 11:41 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус
|
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус »»
|
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ 20:59 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан »»
|
|
Башар Асадын дэглэм нурлаа 20:47 Сирийн нийслэл Дамаск хот босогчдын гарт оржээ. Хоёр долоо хоногийн дотор босогчид Сирийн томоохон хотуудыг эзлэв.
|
Сирийн нийслэл Дамаск хот босогчдын гарт оржээ. Хоёр долоо хоногийн дотор босогчид Сирийн томоохон хотуудыг эзлэв. »»
|
|
Сири гэдэг геополитикийн төсөл нь сүйрэв 20:37 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Конгод 140 гаруй хүн ҮЛ МЭДЭГДЭХ өвчнөөр нас баржээ 21:11 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус
|
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус »»
|
|
БНХАУ: Төв банкны дэд ерөнхийлөгчид цаазын ял оноолоо 15:09 Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига
|
Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига »»
|
|
Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв 11:36 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг »»
|
|
Францын засгийн газар сүйрлийн ирмэгт ирлээ 10:59 Хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайд Мишель Барниерд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэж мэдэгдсэн.
|
Хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайд Мишель Барниерд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэж мэдэгдсэн. »»
|
|
БНСУ-ын парламент Ерөнхийлөгчөө огцруулах эсэхийг бямба гараг гэхэд шийднэ 10:08 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ сарын 3-нд цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн зарлиг гаргасан.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ сарын 3-нд цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн зарлиг гаргасан. »»
|
|
БНСУ-д аялалаар ирсэн 38 Вьетнам жуулчин сураггүй алга болж эрлийн ажиллагаа явуулж байна 19:15 Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос
|
Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос »»
|
|
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ 18:43 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг »»
|
|
Коронавирусийн халдвар дэгдсэний шалтгааныг Конгресс шалгаж дуусжээ 17:24 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар »»
|
|
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна 13:52 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр /12.03/ цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын сөрөг
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр /12.03/ цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын сөрөг »»
|
|
COHR: Сирийн босогчид давшилтаа үргэлжлүүлж байна 11:41 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус
|
ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус »»
|
|
Британи эрэгтэйн авсан Марс шоколад нь долгионгүй байсан тул нөхөн олговор авчээ 10:51 Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт
|
Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч онц байдлыг цуцалжээ 10:48 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай
|
|
|
|