Тус хурлаас танхимын ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдахаар товлогдсон.  

Энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр Авлигатай Тэмцэх Газраас баривчилсан байна. 

Энэ талаар Т.Дүүрэн сошиалд "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээн бичжээ.