37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмын топ моделиор А.Хулан шалгарчээ. Монголын Дизайнеруудын Холбооны гэрээт загвар өмсөгч тэрбээр 22 жил загварын тайзнаа алхаж буй туршлагатай нэгэн юм. 

"Гоёл - 2025" наадам энэ жил “Save this beautiful environment around you” гэсэн уриан дор зохион байгуулагдаж, Монгол, БНХАУ, ОХУ-ын чадварлаг моделиуд тайзнаа алхаж, Монголын дизайнеруудын бүтээлийг амилууллаа.