 |
|
 |
|
"Өөрсдийнхөө баталсан муу төсөвтэй өөрсдөө тэмцсэн баатарлаг УИХ" |
|
|
 |
|
 |
"Өөрсдийнхөө баталсан муу төсөвтэй өөрсдөө тэмцсэн баатарлаг УИХ"
2024-11-25Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2024.11.22)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай  хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Хоригийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулахдаа: "Ерөнхийлөгч хоригтоо, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын санал, шүүмжийг харгалзан үзэхийг үндэслэл болгосон" гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын танилцуулга болон дээрх Байнгын хороодын санал дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар орон нутгийн төсвийг батлах хугацааг хэд хоногоор хойшлуулах эрх зүйн гарц байгааг болон Сангийн сайд Б.Жавхлангаас Ерөнхийлөгч хориг тавина гэсэн хүлээлт байсан эсэх, Төсвийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах урьдчилсан бэлтгэлтэй эсэхийг нь асууж, Ерөнхийлөгч хоригийг хэлэлцэх дэгийг цэгцлэх шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хоригийг хүлээн авах нь нэг удаагийн арга хэмжээ болоод өнгөрөх үү, цаашид жил бүр төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөөсөө 5-6 дахин их буюу 30 хувиар өсдөг энэ тогтолцоогоо өөрчлөх эсэх талаар лавлав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрсдийнхөө баталсан тогтоол, шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх зэргээр олон нийтэд ярьж, шүүмжлэл өрнүүлэх нь зохимжгүй, өргөн барьсан, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болж, тодорхой байр суурьтай ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, төсөв хэлэлцэх дэгтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан, 25 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дуулгасан юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ДНБ өсөлттэй байгаа үед төсвөө алдагдалгүй баталж, зардлаа хэмнэн, орлого буурах эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртайг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үйл ажиллагаандаа Үндсэн хуульт ёсыг хэлбэрэлтгүй мөрдөхөд анхаарах, Улсын Их Хурал хууль батлахдаа олон нийтийн оролцоо, санал шүүмжлэл, гишүүдийн саналыг тусгаж, олон талаас нь нээлттэй хэлэлцдэг байх, хуульт ёсыг чанд мөрдөх зэрэгт дүгнэлт хийх учиртайг дурдаж, төсвийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлэх, дөрвөн үе шаттайгаар хийх зэрэг горим, дэгээ нарийвчлан тогтсоны дараа явуулах ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улсын болон орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах хууль, эрх зүйн гаргалгааг гаргах, тойргийн жижиг эрх ашгуудаас татгалзах, хөрөнгө оруулалтын зардлаас хасах, шинээр тавихгүй байх, урсгал зардлын задаргааг ойлгож хасах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасахгүй байх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал хууль, эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлыг мэргэжлийн байнгын хороо дүгнээд оруулж ирэх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Төсвийн байнгын хорооны даргад хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуулттай холбогдуулан, өмнөх 76-г санагалзсан хүмүүсийн даалгавраар 126-г муухай харагдуулах гэж өөрөө өөрсдийгөө эвгүй байдалд оруулах зүйлс ярихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд анхааруулаад, 2014, 2015 оны төсвийн тухай хуулиудыг дараа оны нэгдүгээр улиралд багтааж тодотгол хийх тогтоолуудыг баталж байсныг санууллаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цалингийн нэмэгдэл инфляцаа хаах төдий байгааг сануулж, цалин болон бусад чухал зардлуудыг хасаж танахгүй байх, шинээр өргөн барих төсвийн төсөлдөө зардлын таналтыг зөв хийж, эрх ашиг болон ач холбогдлоор нь эрэмбэлэхийг Засгийн газарт зөвлөж, тодотгол хийгдэхгүй тохиолдолд төсвийн хэлэлцүүлгийг дутуудуулалгүй, нэг мөр эцэслэн хийж, чанартай батлах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараах төсвийн хэлэлцүүлгийн дэг хэрхэн явагдах талаар асууж, төсвийг алдагдалгүй батлах нь чухал бус үр ашигтай батлах нь илүү чухал болохыг онцолж, урсгал зардал төдийгүй хөрөнгө оруулалтын зардлаас ч хасах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний асуултад хариулахдаа, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор төсвийн төслийг хэлэлцэх дэгийг Ёс зүй дэгийн байнгын хороо боловсруулж, Улсын Их Хурлаар батлавал уг дэгээр явна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн бодлогыг эрхэмлэж байгаа учир улсын төсөв ч мөн хүн төвтэй байх ёстойг анхааруулж, хавдрын эмнэлэг барих шаардлагатайг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хоригийг хүлээж авсны дараа төсвөө засаж сайжруулах үүднээс Сангийн яам төслийг төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмуудад нийцүүлэн боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гээд, алдагдалгүй төсөв батлах шаардлагын хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө мөн өөрчлөлт оруулах шаардлагатай тул дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийхээс аргагүй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хамгийн том хариуцлага ярих ёстой хүн бол Сангийн сайд гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сонгогчдоос санал авсан мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн төсвийг оруулж ирж баталсан хүмүүс бол 118-ын бүдүүн бүлэг гээд, сөрөг хүчин буюу цөөнхийн үүрэг парламентад дутагдаж байгааг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр цаашдаа дахиад ийм байдал үүсэхгүй байхад анхаарах шаардлагатайг анхааруулаад, улсын төсвийг Монголбанкны мөнгөний бодлоготой нийцүүлэх, аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг реформын асуудлуудыг зайлшгүй хөндөх ёстой гэлээ. Мөн эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог хумьж, төрийн албыг цомхотгох, цаашлаад төр засаг, парламентад итгэх иргэдийн итгэл, хүлээлтийг сэргээх шаардлагатайг тэмдэглэв. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс алдагдлаа багасгая, үр ашгаа нэмэгдүүлье гэсэн ажил хэрэгч санал их гарсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дурдаад, чуулганы хуралдааны дэгийг цэгцлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Улсын Их Хурал ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулж хэлэлцэх, мөн Ёс зүй дэгийн байнгын хороо гишүүдийнхээ өргөн оролцоотойгоор дэгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан Төсвийн байнгын хороо дүгнэлт гаргана гэвэл дахиад асуудалд орох учир Улсын Их Хурлын дарга тодорхой шийдэл гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, Сангийн яам төсвийн төслийг хэрхэн боловсруулж буйг асууж хариулт авсан юм. Төсөвт тодотгол хийх Улсын Их Хурлын тогтоолын дагуу тооцооллуудаа хийж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн дагуу тохиргоонуудаа хийж ажиллана гэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хоригтой холбоотой асуудал шийдэгдээд төсөв ахиад хэлэлцэх нөхцөл үүсвэл өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай гэсэн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч хоригоороо үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд, ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв.
Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх нь ямар ч цаг үед байх ёстой асуудал учир энэ талаар бодитой, тооцоо судалгаатай хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүйг онцгойлон анхааруулав. Мөн тэрбээр төсвөө батлах процесс, улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрт бодитой хандах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хадгалах, улс төржихгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цаашид гарч болзошгүй хууль эрх зүйн маргаантай асуудлуудыг нэг тийш шийдвэрлэж, тодорхой болгож урагшлах нь зүйтэй гэв.
Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан ба санал хураалтад Улсын Их Хурлын нийт 89 гишүүн оролцсоноос 76 дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа.
Энд зайлшгүй хэлэх ёстой зүйл бол энэ удаагийн УИХ "салхи хаашаа, хамхуул тийшээ" гэгчийн үлгэрээр орж, хөөрхийлөлтэй байдалд хүрсэн гэхэд болохоор болжээ.
УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь, тэр дундаа 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжийг идэвхийлэн дэмжиж байсан нөхөд хүртэл Ерөнхийлөгч маш зөв хориг тавилаа гэж байх юм. Бүр 2025 оны төсвийг голлон боловсруулсан Сангийн Сайд Б.Жавхлан хүртэл Ерөнхийлөгчийн хоригийг талархан, хүлээж авлаа гэхийг харахад сэтгэл мэдрэл нь зүгээр байгаа даа гэж бодохоор.
Бараг л УИХ өөрсдийнхөө баталсан муу төсөвтэй өөрсдөө тэмцсэн баатар болж байгаа юм даг уу даа.
С.Сарнай
https://sonin.mn/newsDetail/6741
|
"Өөрсдийнхөө баталсан муу төсөвтэй өөрсдөө тэмцсэн баатарлаг УИХ" |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна" 17:28 НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр
|
НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр »»
|
|
А.Хүслэн Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 17:15 Казахстаны Астана хотод болсон дугуйт цанын насанд хүрэгчдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс
|
Казахстаны Астана хотод болсон дугуйт цанын насанд хүрэгчдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс »»
|
|
“Гавьяат”-ыг “зардаг” байсан нь үнэн үү? 17:13 Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихья.
|
Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихья. »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
Автомашингүй өдөр дараах гудамж, замуудыг хаана 13:53 Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулахаар болоод буй. Энэ өдөр 7:00-18:00
|
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулахаар болоод буй. Энэ өдөр 7:00-18:00 »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна 13:50 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац »»
|
|
Найруулагч Пак Чан Вүк “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ 12:21 “Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүк
|
“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүк »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
Солонгосын ютүбер бүсгүй Хоргын тогоонд осолдож амиа алджээ 11:53 Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоонд БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
|
Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоонд БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. »»
|
|
Баян-Уул сумын мод үржүүлгийн газарт 5 сая орчим нарсыг үржүүлж байна 11:40 Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд
|
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд »»
|
|
Зарим нутгаар шөнөдөө хасах хэм рүү орж хүйтэрнэ 11:38 Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур
|
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур »»
|
|
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө 10:25 Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө
|
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө »»
|
|
Энэ БЯМБА гарагт автомашингүй өдөр болно 10:21 Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт
|
Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт »»
|
|
Өвөр Монголын нарны эрчим хүчний төсөл цөлжилтыг зогсоож эхэллээ 10:04 Хойд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон нарны эрчим хүчийг ашиглаж байна. Өвөр Монголын Кубуки цөлийг
|
Хойд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон нарны эрчим хүчийг ашиглаж байна. Өвөр Монголын Кубуки цөлийг »»
|
|
Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа 10:03 Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс өмнө гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа.
|
Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс өмнө гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа. »»
|
|
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжив 09:40 Нийслэлийн хэмжээнд хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийж байна.
|
Нийслэлийн хэмжээнд хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийж байна. »»
|
|
Хойд бүсийн иргэд хавдарын эмнэлэгтэй боллоо 09:34 Өнгөрсөн 4.30 нд Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн чуулганаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд
|
Өнгөрсөн 4.30 нд Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн чуулганаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд »»
|
|
Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн 1 иргэн нас барж, 88 иргэнийг тусгаарлаад байна 09:33 Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн нас барж, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байгаа 88 иргэнийг
|
Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн нас барж, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байгаа 88 иргэнийг »»
|
|
Энэ жил түүх самрын хэмжээг тогтоолоо 09:31 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 4-нд тушаал гаргаж хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 4-нд тушаал гаргаж хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо. »»
|
|
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина 18:00 ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг
|
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг »»
|
|
Португалийн нийслэлд трамвай осолдсоны улмаас 15 хүн амь үрэгджээ 16:22 Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна.
|
Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна. »»
|
|
О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав 11:41 Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
|
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт »»
|
|
Монголоор тавигдах Сибирийн хүч 2 хоолой Европын Холбооны эдийн засагт мөхлийн цохилт болно хэмээн гадаадын судлаачид бичиж байна 11:34 13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
|
13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу, »»
|
|
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Др.проф Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна 11:19 Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
|
Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ. »»
|
|
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11:04 Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
|
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд »»
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
"ChatGPT" эцэг эхийн хяналтын системтэй болно 18:12 "ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
|
"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ. »»
|
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 18:10 Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
|
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар »»
|
|
“Ливерпүүл” Дэлхийн дээд амжилт тогтоов 17:56 Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
|
Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор »»
|
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 17:55 “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ. »»
|
|
"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа 17:51 Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
|
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь »»
|
|
Өвөрхангайд биеийн тамирын хичээлийн үеэр сурагч нас баржээ 17:48 Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо 17:44 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор »»
|
|
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
|
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. »»
|
|
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
|
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар »»
|
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar »»
|
|
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
|
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, »»
|
|
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
|
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, »»
|
|
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ. »»
|
|
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
|
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. »»
|
|
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын зургаан айлд, гэрийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ 09:36
Аймгийн Улаан загалмайн хорооноос гамшигт өртсөн айл өрхөд туслах Хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг,
|
Аймгийн Улаан загалмайн хорооноос гамшигт өртсөн айл өрхөд туслах Хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг,
»»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
Оросын агаарын дайралтад Украины Засгийн газрын төв байр өртжээ 10:12 Ням гарагт хийсэн Оросын агаарын дайралтад Киев дэх Засгийн газрын төв байр нь өртсөн болохыг Украины ерөнхий сайд мэдээлжээ.
|
Ням гарагт хийсэн Оросын агаарын дайралтад Киев дэх Засгийн газрын төв байр нь өртсөн болохыг Украины ерөнхий сайд мэдээлжээ. »»
|
|
Нам нь хоёр том ялагдал хүлээсний дараа Японы Ерөнхий сайд огцорлоо 09:29 Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм.
|
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм. »»
|
|
Португалийн нийслэлд трамвай осолдсоны улмаас 15 хүн амь үрэгджээ 16:22 Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна.
|
Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна. »»
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|