|
|
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал |
|
|
|
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал
2024-11-19Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би Зеленскийг ч, Путинг ч сайн мэднэ хэмээн хэлж байсан хүн бол саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп билээ.
Түүний ялалт нь дайнаас энхийн хэлэлцээнд шилжих үйл явцыг хурдасгана гэж шинжээчид үзэж байгаа бол хэлэлцээ амжилттай болно гэдэгт олон хүн эргэлзсээр байна. Тэгэхээр дайныг зогсоох маш адармаатай зорилтыг Трамп хэрэгжүүлж чадах болов уу?
Яг үнэндээ бол, тохиролцоонд хүрч, ямар нэгэн зөвшилцлийн хувилбарыг олох нь ямар нарийн төвөгтэй болохыг Трампын багийнхан төдийлөн сайн мэдэхгүй байна гэж “Пента” улс төрийн судалгааны төвийн захирал В.Фесенко дүгнэжээ. Энэ оны 9 дүгээр сард болсон мэтгэлцээний үеэр К.Харрис ёжилсон өнгө аясаар хэлэхдээ “Украиныг гаргуунд нь хаяхын тулд дайныг 24 цагийн дотор зогсооно хэмээн Трамп амласан” гэж байв. Шинэ ерөнхийлөгч гарч ирснээр ашиггүй нөхцлөөр хэлэлцээрт гарын үсэг зуруулахаар Украиныг албадан шахах вий гэдгээс олон украинчууд болгоомжилж байгаа юм.
Өмнө нь БНН-хан Украинд үзүүлэх цэргийн тусламжийг хааж саатуулж байсан, Трамптай хамт сонгуульд ялж, одоо дэд ерөнхийлөгч болох гэж буй Вэнс Украиныг шүүмжилж байсан зэрэг нь ийм болгоомжлолыг улам лавшруулж байна.
Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө “Цагаан ордны шинэ засаг захиргаа Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэнэ, энэ нь фронтын шугамын дагуу цэрэггүй бүсийг байгуулж, Украин улс төвийг сахисан бодлого баримтална гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, Оросын цэрэг эзлэн авсан газар нутагтаа үлдэж, Украин улс НАТО-д элсэхээс татгалзана гэсэн үг юм. Харин Украины тал ийм болзлыг бууж өгөхтэй адилтган үзэх бөгөөд хүлээн зөвшөөрөх магадлал тун бага.
Трамп мөнгөө нарийн тооцно
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд ийм мэдэгдлүүд гарсан боловч Украины нийгэмд найдвар тасарсан, сэтгэл санаагаар унасан байдал давамгайлж байна гэж хэлж боломгүй. В.Фесенкогийн үзэж байгаагаар, Оросын тавьж буй нөхцөл болзлын дагуу энхийг тогтоохыг Трамп зөвшөөрөхгүй л болов уу, зөвшөөрөх аваас үүнийг Украин ба АНУ-ын аль алиных нь ялагдал гэж үзэх болно. Харин Трамп бол амбицлаг зан чанартай хүн гэдгийг тооцож үзвээс, тэрбээр ялагдахыг мэдээж хүсэхгүй.
Шинэ засаг захиргааны үед цэргийн тусламжийн хэлбэр юуны түрүүнд өөрчлөгдөх болов уу. Тухайлбал, зээл, ленд-лиз хэлбэрээр Украинд зэвсэг техник нийлүүлж эхэлж магадгүй, өөрөөр хэлбэл Трамп мөнгөндөө маш тооцоотой хандаж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ Киевт үзүүлж буй санхүүгийн ба зэвсгийн тусламжаа АНУ зогсооно гэдэг нь юу л бол, маш эргэлзээтэй. Яагаад гэвэл, тусламжаа зогсоосон тохиолдолд шүүмжлэлээр булуулж, ялангуяа БНН-ы зүгээс ширүүн шүүмжлэлд өртөх болно.
Цэргийн тусламж нь хэлэлцээний ширээний ард суулгахын тулд Украин, Орос хоёрт шахалт үзүүлэх хэрэгсэл болж магадгүй. Тодорхой хэлбэл, хэрвээ Киев татгалзвал АНУ тусламжаа багасгана, хэрвээ Москва зөвшөөрөхгүй бол Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Хэлэлцээг эхлүүлэхийн тулд Трампын зүгээс Москвад санал болгох зүйл бол НАТО-д элсэхээс Украин татгалзах явдал юм. Энэ тохиолдолд аюулгүй байдлын өөр баталгаа гаргаж өгөхийг Украин шаардах болно. Эл асуудлаарх хэлэлцээ маш хүнд байдалд явагдах боловч харилцан зөвшилцөлд хүрэх магадлал бий.
Хүлээн авах боломжгүй тохиролцоо
Украины армийн хувьд фронтын нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Оросын цэрэг Донбасст давшилтаа үргэлжлүүлсээр зөвхөн өнгөрсөн сард гэхэд 500 хав.дөр.км нутаг дэвсгэрийг хяналтандаа оруулжээ. Энэ бол 2023 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй давшилтын ажиллагаа юм. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөнөөр энхийн хэлэлцээ хийх нь зүйтэй гэсэн бодолтой украинчуудын тоо нэмэгдсээр байна. Разумковын сан гэдэг байгууллагын явуулсан санал асуулгад оролцогчдын 21 хувь нь Оростой хэлэлцээ хийхийг дэмжиж байсан бол энэ онд 35 хувьд хүрч өсжээ. Ийм учраас энхийн гэрээний тухай Трампын мэдэгдлийг Украины олон иргэн нааштайгаар хүлээж авч магадгүй юм. Гэхдээ Трампын тодорхойлж буй “энх тайван” гэдэг нь гал зогсоож, Оросын тал эзэлж авсан нутаг дэвсгэртээ үлдэхийг хэлж байж магадгүй.
Харин дайныг зогсоосны хариуд эзлэгдсэн газар нутгаа Оросын нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрнө гэдэг бол Украины хувьд төсөөлшгүй зүйл юм. Ийм санааг дэмжинэ гэдэг бол Украины эрх баригчдын хувьд улс төрийн амиа хорлолт бөгөөд үүнийг зөвшөөрсөн аливаа удирдагч улс үндэстнийхээ түүхэнд үүрд урвагчаар үлдэнэ. Эзлэгдсэн газар нутгийн асуудлаар зөвшилцөлд хүрэх ямар ч боломжгүй гэдгийг Трамп, Вэнс хоёр сайн ойлгож мэдрэхгүй байх шиг. В.Путин 6 дугаар сард мэдэгдэхдээ “энхийн хэлэлцээ хийх гол нөхцөл бол Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудаас Украины цэргийг гаргах явдал бөгөөд үүний сацуу Украины тал төвийг сахиж, НАТО-д элсэхээс татгалзсан тохиолдолд Оросын тал гал зогсоож, хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна” гэсэн юм.
Путин өөрийнхөө тавьсан болзлоор энхийг тогтооно
Мэдээж хэрэг, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр мөргөлдөөнийг зогсоох боломжтой. 2014 оны Крымын жишээ бий. Ийм шийдвэрийг олон украинчууд эсэргүүцсэн ч гэсэн Киевийн эрх баригчид ийм алхам хийхээс аргагүйд хүрэхийг Фесенко үгүйсгэхгүй байна. Оростой ямар ч хэлэлцээр байгууллаа гэсэн энэ асуудлаар украинчууд нэгдсэн байр суурьтай байх магадлал маш бага.
Харин уг хэлэлцээрийг америкчууд санал болгох аваас зарим нэг асуудал шийдэгдэж магадгүй юм. “Хэрвээ энхийн саналыг Зеленский өөрөө тавих аваас тэрбээр хамгийн гол хохирогч болж урвагчийн нэр зүүнэ, харин АНУ-ын шахалтын дор энх тайвныг тогтоох аваас урвагч этгээд нь Трамп болж хувирна”.
Гэхдээ шинжээчийн үзэж байгаагаар, асуудлын гол нь Украины нийгэм үүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэгт бус харин Путинд гол учир байгаа ажээ. “Дайныг түр зогсоох нь Путинд хэрэггүй, харин өөрийн тавьж буй нөхцлөөр энхийг тогтоох нь Путинд хэрэгтэй” гэж шинжээч ярьж байна. Ийм учраас дипломат арга замаар энхийг тогтоох нь боломжгүй болчихоод байгаа юм гэж Украины Дээд Радын гишүүн Александр Мережко үзэж байна. Тэрбээр холбоо барих гурван талт Минскийн бүлгийн гишүүн байсан бөгөөд тус бүлгийн гол зорилго нь Донбассын мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах явдал байсан юм. Гэсэн хэдий ч Оросын тал халдан довтлохын тулд хэлэлцээний үйл явцыг ашигласан” гэж тэрбээр хэлээд, Трампын санаачлан эхлүүлэх гэж буй хэлэлцээний үр дүн ч мөн адил байх болно хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. “Бид гал зогсоохыг зөвшөөрөх аваас ялагдлаа хойшлуулах болно. Харин түрэмгийллийн дараагийн давалгаа одоогийнхоос ч илүү аюултай байх болно” гэж Мережко анхааруулжээ.
Сайн мэдээ сонсогдох болов уу?
Дүн шинжилгээний Chatham House төвийн судлаачид яг ийм байр суурьтай байна. Тэд “Украинд явуулж буй Оросын дайныг хэрхэн зогсоох вэ” гэсэн илтгэлээ өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан юм. Хэрвээ хүчээр хөөж гаргахгүй бол Оросын цэрэг Украинаас гарч явахгүй, Оросын хувьд мөргөлдөөнийг зогсооно гэдэг нь энхийг тогтоох арга хэзээ ч байгаагүй, харин болзошгүй дайснуудаа сулруулахад чиглэсэн оролдлого байсаар ирсэн” гэж илтгэлийг бичсэн хүмүүсийн нэг болох Жеймс Шер үзэж байна.
Илтгэлийг бэлтгэсэн шинжээчдийн хувьд, байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоонд хүргэхийн тулд Украиныг шахаж хүчлэхийн эсрэг байр суурьтай байна. Киевт илүү их тусламж үзүүлж, байлдах, ялалт байгуулах боломж олгохыг тэд уриалж байгаа юм.
Гэтэл Д.Трамп ийм байр суурины эсрэг байна. Тэрбээр ойрын хугацаанд дайны галыг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулж, өөрийн амжилтыг зарлан тунхаглах хүсэлтэй байгаа. Гэхдээ Трамп сонгуульд ялсан нь Украины хувьд сайн мэдээ ч байж болох юм. Учир нь “Трамп гашуун үнэнийг мэдэрч, Путинтэй тохиролцож болно гэсэн хуурмаг төсөөллөөсөө ангижрах аваас тэрбээр уг асуудлыг өөртөө хамаатуулан нухацтай авч үзэх болно. Ингэснээр Киевт илүү их тусламж олгож, Украиныг дэмжих эрс шийдмэг алхмуудыг хийж магадгүй” гэж Мережко дүгнэжээ. Тэгээд ч Ж.Байдены Украинд зориулан төсөвлөсөн мөнгө 2025 онд хангалттай бий. Дээр нь Оросын царцаагдсан хөрөнгөөр баталгаажуулж, 50 тэрбум доллар гаргахаар шийдвэрлэсэн. Мэдээж хэрэг, Украиныг дэмжих ажиллагааны хүнд хүчрийг Европт үүрүүлэхийг Трамп оролдоно, Европын Холбоо ч гэсэн улс төрийн шалтгаанаар Украиныг дэмжихээс татгалзаж чадахгүй, мөн АНУ ч татгалзаж чадахгүй.
Энэ оны эхээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим 61 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх төслийг дэмжсэн. Дайн эхэлсэн 2022 оны II сараас 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд АНУ-аас Украинд 55,5 тэрбум долларын зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлээд байна.
Мөн Дэлхийн I дайн дууссаны ойд зориулсан ёслолд оролцохоор Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Парист ирж, Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзахдаа, Украинд хэр хэмжээний тусламж шаардлагатай байна, төдий хэмжээгээр тусална гэдгээ илэрхийлжээ.
Б.Адъяахүү
https://sonin.mn/newsDetail/6672
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|