|
|
|
|
“Азийн НАТО” байгуулах мөрөөдөл замхрах уу? |
|
|
|
|
|
“Азийн НАТО” байгуулах мөрөөдөл замхрах уу?
2024-11-04Японы Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Ишиба Шигэрү бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд “Азийн НАТО” байгуулах ёстой хэмээн тунхаглаж ирсэн.
Нэгэн цагт Японы батлан хамгаалах салбарыг тэргүүлж байсан Ишиба санаачилгаа Орос, энэхүү Хятад, Умард Солонгос зэрэг цөмийн зэвсэгтэй хөршүүдээс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахын тулд нөхөрсөг харилцаатай Азийн орнууд цэргийн эвсэл байгуулан улмаар Америкийн цөмийн зэвсгийг хамтран ашиглах үүд хаалга нээгдэнэ гэж тайлбарладаг.
Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой QUAD буюу Аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээрт Японтой нэгдсэн Энэтхэг, АНУ шинэ Ерөнхий сайдын санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьяам Жэйшанкар өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ тус улс энхийг эрхэмлэх, олон улсын ямарваа зөрчил тэмцлийг дипломат замаар шийдвэрлэх чанд хатуу байр сууриа өөрчлөхгүй хэмээсэн бол Вашингтоны зүгээс уг саналыг дэмжихгүй, иймэрхүү яриа хэлэлцээ одоогоор эртэднэ гэж үзэж буй. Ишибагийн танхимд Гадаад хэргийн сайдаар томилогдсон Такэши Иваяа ч Ази тивд харилцан батлан хамгаалах үүрэг хүлээх механизм бүрдүүлэх цаг нь болоогүй хэмээснээс харахад Японы Ерөнхий сайд мөрөөдлөө түр хойш нь тавьсан бололтой. Гэхдээ Америкийн хүч нөлөө илт суларч байгаа өнөө цагт Азийн орнууд хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлагатай хэмээсэн Ишибагийн мэдэгдлийн цуурай намжаагүй байна. НАТО-гийн Ази хувилбар бүтээх санаачилга чухам хэдийнээс эхтэй, ямар сорилт тулгарч буй талаар энэхүү нийтлэлд тодотгоё.
Хятадыг онилохуй
Хүйтэн дайны он жилүүдэд АНУ тэргүүтэй барууны орнууд аюулгүй байдлын хамгийн том сорилт болсон ЗХУ болон социалист системийн эсрэг Умард Атлантын эвсэл буюу НАТО-г байгуулж анхлан 12 орон нэгдэж байв. Хүйтэн дайн төгссөн ч цэрэг, улс төрийн эвслийн хүч нөлөө буурсангүй, олон улсын энхийг сахиулах үйл хэрэг нэрийн дор АНУ ын зүгээс бусад улс орнуудын сөргөлдөөнд оролцох, хянах хэрэгсэл байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд өрнөдтэй илт сөргөлдөх болсон Оросын гадаад бодлого, Украины нутаг дэвсгэрт халдан довтолсон үйлдэл нь НАТО-г улам тэлж цэргийн эвслийн 32 улсын хилийн шугам одоо хойд мөсөн далайгаас Балтын тэнгис хүртэл үргэлжилж буй.
Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын цэрэг, аюулгүй байдлын нөлөө илт хүч түрж буй өдгөө цагт НАТО шиг эвсэл байгуулах цаг нь болсон гэх үг яриа Ишиба Шигэрүгийн санаачилгаас ч өмнө гарч байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг-Номхон далайн бүсэд баримтлах шинэ стратегиа цухалзуулж хойтон жил нь албан ёсоор танилцуулснаар тус бүс нутагт АНУ-ын оролцоо урьд урьдаас илүү байх нь нэгэнт тодорхой болсон. Үүнээс ч өмнө 2017 онд Япон, Австрали, Энэтхэг улсуудтай АНУ Ази, Номхон далайн усан замын аюулгүй байдлыг хангах нэрийн QUAD буюу дөрвөн талт хэлэлцээрт нэгдсэн нь “Азийн НАТО” байгуулагдаж магадгүй тухай таамагт хөтөлсөн юм. Холбоотон дөрвөлийн тухайд бүгд Бээжинтэй ярвигтай харилцаатай. Хятадыг олон улсын дэг журмыг өөрчлөх бүрэн чадамжтай өрсөлдөгч басхүү үүнийг хийх эдийн засаг, дипломат, цэрэг, технологийн асар их нөөцтэй гэж үздэг АНУ худалдааны маргаан, технологийн дайн өдөөгөөд удаж буй. Япон, Энэтхэг улсууд Хятадтай газар нутгийн маргаантай бол сав л хийвэл үхрийн мах, үр тариа тэргүүт экспортын гол бараанд нь хориг тавьдаг Бээжинтэй мөчөөрхөх бодол Австралид төрөлгүй яахав.
АНУ-ын арми Ази тивд зуу гаруй жилийн турш тодорхой байр суурь эзэлсээр ирсэн түүхтэй. Дэлхийн II дайны дараагаас Солонгосын дайн хүртэл арав гаруй жилийн хугацаанд АНУ Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй бүс нутгийн зонхилох орнуудтай батлан хамгаалах гэрээ байгуулсны зэрэгцээ Тайланд, Сингапур, Тайвань аралтай ч ойр түншийн харилцаатай. Бүс нутагт болдог цэргийн сургуулилалтуудад оролцож, тогтмол Индонезид сөнөөгч онгоц, Тайваньд пуужин нийлүүлэх зэргээр Азид зэвсгийн борлуулалтаа эрс нэмэгдүүлж буй нь Хятадын дургүйцлийг төрүүлсээр ирсэн. Улмаар 2021 онд Их Британи, Австрали улсуудтай AUKUS хэмээх аюулгүй байдлын түншлэл байгуулж, ногоон тивийг цөмийн шумбагч онгоцтой болох зорилго тавьсан нь АНУ-ын шууд оролцоотойгоор Ази, Номхон далайн бүсэд цэргийн хүчтэй эвсэл байгуулагдаж мэдэх харанга дэлдсэн. “Хятадын аюул занал” нэрийн дор Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг аль нэг талыг сонгохыг тулгах, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын удирдагчдыг байнга оролцуулах зэргээр цэргийн оролцоог түргэсгэхийг оролдож буй нь гагц Бээжин ч бус Умард Солонгос цаашлаад ОХУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болсон юм.
Ишиба Шигэрүгийн хувьд нь QUAD түншлэлийг Австрали, Их Британи, Америкийг багтаасан AUKUS-тай холбож, нэмээд Токиогийн зүгээс Өмнөд Солонгос, Филиппинтэй батлан хамгаалах салбарын харилцаагаа өргөжүүлснээр НАТО шиг энэхүү холбоо нь Умард Солонгос, Орос, Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй өрсөлдөгчдийн зүгээс ирэх аюул заналаас сэрэмжилж чадна гэж үздэг.
Эвсэлд үл нэгдэх Ази
Хэдийгээр АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түншүүд болон холбоотнуудтайгаа муугүй харилцаатай ч эдгээр орнуудын хоорондын түншлэл төдийлөн найрсаг бус. Дээр нь тус бүс нутгийн орнууд эдийн засгийн хувьд Хятадаас үлэмж хамааралтай нь Ази тив бүхэлдээ Хятадын эсрэг цэргийн эвсэлд нэгдэх боломж хомс гэдгийг харуулж буй. Ер нь Азийн орнууд бүс нутагтаа цэргийн хүчин оруулж, үл итгэлцэл, сөргөлдөөнийг өдөөх зорилготой үйл ажиллагааг эрс эсэргүүцдэг. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн 10 улс гэхэд л АНУ, Хятадын талаар хоорондоо тэс өөр байр суурь баримталдаг.
Кейогийн их сургуулийн профессор, бүс нутгийн аюулгүй байдлын шинжээч Кен Жимбо
"ЗХУ-ын хариуд байгуулагдсан, барууны түншүүдийн нийтлэг үнэт зүйлд үндэслэсэн НАТО-оос ялгаатай нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн тогтолцоо, аюул заналхийллийн талаарх ойлголт өөр өөр орнуудаас бүрддэг. Тэгэхээр Азийн НАТО байгуулах үзэл баримтлал нь анхнаасаа л хэцүү, бодитой бус мэт санагдаж байсан."
Азийн НАТО байгуулагдлаа ч хамрах хүрээ нь Номхон далай, Энэтхэгийн далай, түүнчлэн Австралийн далайн орчмын бүс нутгийг хянадаг АНУ ын Тэнгисийн цэргийн долоодугаар флотод харьяалагдах уу? Цэргийн эвслийн үйл ажиллагаа зөвхөн Зүүн Ази руу чиглэсэн ч Америкийн хоёр чухал холбоотон болох Өмнөд Солонгос, Японы хооронд он удаан үргэлжилж буй газар нутгийн маргаан, үл итгэлцлийг хэрхэн засах вэ гээд олон асуулт урган гарна. Үүн дээр Тайваний асуудал ч нэмэгдэнэ. Одоогоор Азийн аль ч улс Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй, БНХАУ-ын газар нутгийн бүрэлдэхүүн гэж үздэг хэвээр. Арлын аюулгүй байдлын цорын ганц баримт бичиг АНУ-тай байгуулсан гэрээнд “стратегийн тодорхой бус байдал” хэмээн тусгасан ч Хятадын зүгээс арал руу довтолсон тохиолдолд Вашингтон Тайванийг хамгаалах үүрэг хүлээгээгүй. Тэгэхээр Азийн цэргийн холбоо байгуулагдсан ч Тайванийг хамгаалахад АНУ-д дэмжлэг үзүүлэхгүй нь илт тодорхой.
Азид цэргийн эвсэл байгуулах Японы санаачилгыг сөрөх хамгийн том тээг саад бол тус улсын энх тайванч Үндсэн хууль юм.
Азид цэргийн эвсэл байгуулах Японы санаачилгыг сөрөх хамгийн том тээг саад бол тус улсын энх тайванч Үндсэн хууль юм. Дэлхийн II дайны дараа тунхагласан үндсэн хуулийн есдүгээр зүйл нь Японыг зэвсэгт хүчинтэй байхыг хориглож, олон улсын маргаанд хүч хэрэглэх, дайтахыг нь бүрмөсөн хориглосон. 2022 онд амиа алдсан улс төрч Шинзо Абэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үндсэн хуулиа өөрчилж, Японыг байнгын армитай болгох мөрөөдлөө ил тод илэрхийлдэг байсан билээ. Ер нь сүүлийн жилүүдэд Япон цэргийн хязгаарлалтаа улам сулруулж, зэвсэглэлээ өргөжүүлэн, Өөрийгөө хамгаалах хүч хэмээх армийнхаа хүч чадлыг нэмэх болсон нь хоёрдугаар дайны үед тус улсын милитаризмийн гамшгийг хангалттай амссан Хятад, Солонгос үндэстнүүдийн болгоомжлолыг эрхгүй төрүүлж буй.
Эцэст нь дүгнэхэд Ази, Номхон далайн орнууд бүс нутгаа хүчтэй зэвсэглэж, АНУ-аар удирдуулахыг хүсэж байгаа эсэх нь маргаантай асуудал юм. Өнгөрсөн хугацаанд АНУ Персийн буланд НАТО-гийн хуулбарыг бий болгох гэж оролдоод амжилт олоогүй. Харин ч бүс нутгийн улс орнууд гаднын хүчний эсрэг нэгдэж эхэлсэн нь өнөөдөр Израил, Палестины сөргөлдөөн савнаасаа хальж Ойрхи Дорнодыг тэр чигт нь дайны эрсдэлд оруулснаас тод харагдаж байгаа билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл |
“Азийн НАТО” байгуулах мөрөөдөл замхрах уу? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан 14:04 Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
|
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
МҮЦАЭХ: Улс төрийн зорилгоор гэнэтийн шийдвэрүүд гаргах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулж байна 13:06 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл",
|
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж 13:02 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. »»
|
|
NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарын 35 жилийн рекордыг Леброн Жэймс эвджээ 12:48 Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг
|
Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг »»
|
|
Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ 12:22 Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ.
|
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. »»
|
|
Арктикаас ирж буй аюулын дохио 11:21 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар
|
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар »»
|
|
Ирэх долоо хоногт эхлэх 10-12-р ангийн ЦАХИМ хичээлийн хуваарь 11:20 Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ.
|
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. »»
|
|
Д.Отгонжаргал: Иргэд 1000 төгрөгөөр хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно 10:59 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй 21:56 Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ.
|
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ 13:47 ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг
|
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг »»
|
|
П.Сайнзориг: Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй 13:40 П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй
|
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй »»
|
|
Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна 13:30 Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн
|
Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн »»
|
|
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ 12:58 Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
|
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. »»
|
|
Японы судлаачид Саран дээр амьдрах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна 12:57 ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах
|
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах »»
|
|
СУДАЛГАА: Дэлхий даяар 127 хүн тутмын 1-д аутизм нөлөөлдөг 11:41 Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
|
Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна. »»
|
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүд 11:31 2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул,
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул, »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ 10:10 ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан
|
ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан »»
|
|
CU-н худалдагч охиныг дээрэмдсэн 18 настай сэжигтэн нь өмнө гэмт хэрэгт холбогдож байжээ 10:06 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан »»
|
|
"Сu"-гийн худалдагчид хутга тулгаж, дээрэмджээ 10:03 "CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх
|
"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх »»
|
|
ТЦА: Торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс хэтэрвэл 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ 10:00 Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай
|
Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай »»
|
|
Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ 09:58 Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн.
|
Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. »»
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
|
|