|
|
|
|
Улс төрд “хазаарлуулсан” Төрийн албаны зөвлөл |
|
|
|
|
|
Улс төрд “хазаарлуулсан” Төрийн албаны зөвлөл
2024-10-16Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн үйл ажиллагаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж Төрийн албаны тухай хуулийн 65.8-д заасан байдаг. Гэвч яамдын удирдлагууд хүртэл ТАЗ-ийн дээгүүр “алхаж”, шууд томилгоо хийсээр байна. Аргаа барсан тус зөвлөлийнхөн “Засгийн газар байгуулагдах бүрдээ шинэ бүтэц баталдаг. Үүнтэй холбоотойгоор төрийн албанд хөдөлгөөн орж байна. Сайд нар тогтсон байдлыг өөрчлөөд бужигнуулдаг. Асуудлын гол нь энд л байна” гэж ярихдаа тулжээ. Төрийн албаны төв байгууллагынхан нь “дампуурчхаад” буйгаа ийн илэрхийлэх болов.
“Орон нутагт Засаг дарга нар төрийн албан хаагчид болон иргэдийг маш их дарамталдаг нь түгээмэл юм билээ. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд байнга халддаг. Үүнд онцгой анхаармаар байна. Улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга нар олон ургалч үзэл, шүүмжлэлийг тэвчдэггүй. Шүүмжилсэн төрийн албан хаагчдыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдийг хяхах нь түгээмэл. Бас нийтийн албаны албан тушаалууд ялсан намын сонгуулийн менежерүүдийн орогнох байр болсоор ирсэн. Намын дэргэдэх байгууллагуудын залуус бас үүн дээр нэмэгдэнэ. Тэдний дийлэнх нь зүгээр нэг орогнохгүй, хувийн сэдэл, хоноцын сэтгэлээр ханддаг нь нууц биш. Төрийн өмчит компаниудын удирдлага бол бараг бүхэлдээ улс төрчдийн халаасыг дүүргэх давхар үүрэгтэй нь нэгэнт нотлогдсон” гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ярьсан нь өнөөгийн бодит байдал, үнэн төрх. ТАЗ-ийнхөн өөрсдөө ч түүний хэлснийг хүлээн зөвшөөрсөн байна билээ.
Төрийн албанд ийм булхай хэдийн үүрлэчихсэн талаар мэддэггүй хүн ховор. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бэрхшээл нь зөвхөн өнөөдөр л бий болсон, өдрийн од шиг ховор тохиолдол ч биш. Хэзээнээс л байсан асуудлууд. Яг л яриад яриад өөрчлөгддөггүй ядуурал, утаа, түгжрэл шиг. Харамсалтай нь, хэн ч төрийн албаны ялзралыг устгахыг хүсдэггүй. Хамгийн гол нь үүнд хяналт тавих, зөв чиг шугамд нь оруулах ёстой ТАЗ-ийнхөн ч өдий хүртэл гараа хумхин суусан. 1995 онд байгуулсан, тун удахгүй 30 жилтэйгээ золгох тус зөвлөлийнхөн уг нь хоноцын сэтгэлээр бус, чадлынхаа хэрээр ажиллаж, алдаагаа засаж, сайжруулж ирсэн бол төрийн албаныхны бүтээмж, ажлын чанар нь мэдэгдэхүйц дээшлэх байсан биз ээ.
Гэтэл өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, төрийн албан хаагчдын тоо хүн амын бараг долоон хувьд шүргэж, жилээс жилд өссөн ч бүтээмж сайжирсангүй. Жишээ нь, 2021 онд төрийн албан хаагчийн тоо 208 864-т хүрч. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн мэдээлснээр албан хаагчийн тоо энэ онд 229 621 болж, гурван жилийн дотор 20 мянга гаруйгаар өргөжжээ. Энэ бол манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлдэг таван хүн тутмын нэг нь төрд ажилладаг гэсэн үг. Цаашлаад нийт хүн амын бараг долоон хувийг төрийн албан хаагч эзэлж байна. Төрийн байгууллагын тоо ч нэмэгдсээр буй. Тухайлбал, улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар төрийн 4232 байгууллага ажиллаж байж. Тэгвэл энэ онд байгууллагын тоо 4239-д хүрч, долоогоор нэмэгджээ. Энэ бол төр данхайж байгааг илтгэх үзүүлэлт юм.
ТАЗ-ийнхний ажлын цар хүрээг товчхоноор тодорхойлбол, албан хаагчийг хуулийн дагуу томилсон уу гэдгийг шалгах, зөрчилтэй байвал холбогдох албан тушаалтанд хандсан зөвлөмж гаргах юм. Бас төрийн албаны шалгалт авах, тэгээд жилд нэг удаа тайлан гаргаж, УИХ-д танилцуулах төдий л байна. ТАЗ-ийнхний мэдээлснээр 2019-2024 онд 1202 байгууллагын давхардсан тоогоор 20 596 төрийн захиргааны албан хаагчийг хамруулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар улсын хэмжээнд зөрчилтэй 2000 томилгоо илрүүлж, түүнийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэнэ.
Харамсалтай нь, эдгээрийн цаана төрийн албаны чадамжийг сайжруулах, хүний нөөцийг зөв, оновчтой хуваарилах, төрийн албан хаагчийг яг хэрэгтэй цэгт, зөв газарт нь ажиллуулах бодлого бүрэн орхигджээ. Цаашлаад хаана ямар мэргэжилтэн хэрэгтэй, тэднийг хэрхэн бэлдэж, сургах вэ, бас ямар албан хаагчийн орон тоог хасаж, ажил, үүргийг нь цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг арга хэмжээ ч хаягдсан. Уг нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудитыг зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврын дагуу хийж, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг сайжруулах зөвлөмж гаргах...” гэж тусгасан байдаг юм билээ. Бас Төрийн албаны тухай хуулийн 66.1.8-д “төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах...” гэж ТАЗ-ийн үүргийг тодорхойлсон нь бий.
Гэсэн ч улс төрийн нам, эрх баригчдын нөлөөгөөр ТАЗ-ийнхний хөл тушаатай, гар “гавтай” байсаар ирэв. Нөгөө талаар эрх баригчид ч тэдэнд дарга мэт авирладаг нь хэвийн үзэгдэл болжээ. Учир нь тус зөвлөлийн төсвийг эрх баригчид хуваарилдаг. Удирдлагыг нь ч УИХ томилдог. ТАЗ үйл ажиллагаагаа парламентад тайлагнадаг. Хуулийн дагуу ТАЗ таван гишүүнтэй, ажлын албатай байна. Нийт орон тоо нь 61. Таван гишүүнээс нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар тус бүр нэгийг “өмчилдөг”. Нөгөө хоёр гишүүн нь ч төрийн албаны төлөөлөл байдаг. Ийм учраас тэд эрх баригчид, томилдог дарга нарынхаа өөдөөс чанга дуугарч, энэ үйлдлийг нь сөрж ажиллаж чаддаггүй бололтой. Шинэ Засгийн газар байгуулснаас хойш ямар хууль бус томилгоонууд хийгээд байгааг лавлахад тэд илт болгоомжилж, “Яамдад шалгалт хийж байгаа” гэх жишээтэй. Уг нь тулгамдсан асуудлаа ил тод болгосноороо шийдүүлж, чадамжаа дээшлүүлэх бус уу.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон шинэхэн парламентын гишүүдийн төлөөлөл, уламжлал ёсоор өнгөрсөн сард ТАЗ-өөр зочилсон. Дарга нарын аманд багтдаг ч түүнээсээ ахиулдаггүй “Төрийн албыг төгөлдөржүүлнэ” гэсэн агуулгатай “алдарт” үгээ ч тэрбээр энэ үеэр хэлж амжив. Д.Амарбаясгалан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт төрийн албаны шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсан. Төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой” гэж “попорчээ”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Алсын хараа-2050” нэртэй, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого гэх тодотголтой “мөрөөдлийн жагсаалт”-д нь “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан, иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх...” гэсэн бодит амьдралаас хол тасархай зорилт тусгасан байдаг.
Гэвч Д.Амарбаясгалангийн “айлчлал”-аас нэг л асуулт хариултгүй хэвээр үлдэв. Олон жил ужгирсан асуудлуудаа хэрхэн өөрчлөх, засаж, сайжруулах тухай ярьсангүй, улс төрийн уриа лоозонгоо давтчихаад явсан. Эзэнгүй мэт төрийн алба, дуртай дарга нь томилгоо хийдэг замбараагүй байдал манай улсад хэр удаан үргэлжлэх вэ. Хэдхэн хүнд даахааргүй ачаа үүрүүлчхээд, дарга нарын “тавиул”-ууд дураараа дургидаг газар гэж төрийн албыг хэзээнээс нь л тодорхойлж ирсэн. Энэ албыг цомхон, чадварлаг болгоно, цахим хэлбэрт шилжүүлнэ гэх зэргээр дарга нар байнга амлаж ирсэн ч бодит байдалд Ж.Баярмаа гишүүний ярьж байгаатай ижил байна. Хүнд хүрдэггүй, хөрсөндөө буудаггүй, тэглээ, ингэлээ, тэгнэ, ингэнэ гэсэн дарга нарын “номлол”, хоосон яриа, уриа лоозон нөхцөл байдлыг өөрчлөхгүй, харин ч ужгируулсаар байна.
Эл нөхцөл байдлыг хэрхэн өөрчилж, шинэчлэхээ ТАЗ-ийнхөн өөрсдөө ч мэдэхгүй байна. Ямартай ч тооцоо, судалгаанд суурилж өөрчлөлт хийх ёстой гэж дарга Л.Цэдэвсүрэн нь ярьжээ. Тэрбээр “Төрийн албаны бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, шинэтгэлийн алхам бүрийг судалгаанд суурилж хийх ёстой. Алсыг харсан, далайцтай бодлого боловсруулж, түүнийг ончтой, эрсдэл багатайгаар хэрэгжүүлэх, шийдвэр гаргалтад судалгаа ус, агаар шиг чухал” гэжээ. Харин үүний шийдлийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглал бий болгох нь зүйтэй. Шалгаж, шалгаруулдаг Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрыг улс төрийн намаас хараат бус, бие даасан байлгахын тулд Үндсэн хуулийн институц болгохоос эхлээд л багагүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Яг энэ хэвээрээ байвал дорвитой үр дүн гарахгүй” гэснийг санууштай. Юутай ч 2019 онд төрийн албанд реформ хийхүйц хууль баталсан хэмээн сүржин мэдээлж байсан Төрийн албаны тухай хуулийг шинэ дарга нь таашаахгүйгээс болоод өөрчлөлт оруулж мэдэх нь.
М.ОЧ
https://www.unuudur.mn/a/271744 |
Улс төрд “хазаарлуулсан” Төрийн албаны зөвлөл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Зул өргөх ёсон түүний утга учир 13:02 Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байж, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна
|
Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байж, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна »»
|
|
Бага насныхан богино хугацаанд хатгалгаагаар хүндэрдэг синцитиал вирусээр халдварлаж байна 12:15 Томуу, томуу төст өвчин 11-р сараас идэвхжиж, 12, 1, 2-р сард өвчлөл оргил үедээ хүрдэг. Бага насны хүүхдийг томуугийн
|
Томуу, томуу төст өвчин 11-р сараас идэвхжиж, 12, 1, 2-р сард өвчлөл оргил үедээ хүрдэг. Бага насны хүүхдийг томуугийн »»
|
|
Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ 12:10 Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
|
Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. »»
|
|
О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН 12:06 Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн
|
Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн »»
|
|
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна 11:03 Зулын 25-ны их дүйчэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд тохиох гэж байна.
|
Зулын 25-ны их дүйчэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд тохиох гэж байна. »»
|
|
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо 10:57 Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний
|
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний »»
|
|
Улс тунхагласны баяраар дараах хилийн боомтууд амарна 10:20 Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт Улс тунхагласны баярын өдөр тохиож буй.
|
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт Улс тунхагласны баярын өдөр тохиож буй. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ 13:20 Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг,
|
Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, »»
|
|
ЦЕГ: Урсгал сөрсөн автомашин ДХИС-д бүртгэлтэй машин 10:29 Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль
|
Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль »»
|
|
Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв 22:54 Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш
|
Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна 22:42 Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан
|
Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан »»
|
|
Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ 21:17 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй »»
|
|
Дэлхийн цэнгэг усны хэмжээ эрс буурч байна 12:31 АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом
|
АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом »»
|
|
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана 12:22 Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг
|
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг »»
|
|
Цаг агаарын байдал муудаж, хүйтэрнэ 11:40 Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
|
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар »»
|
|
Монголчууд англи хэлний ур чадвараар дэлхийд 84-т эрэмбэлэгдэв 11:04 Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох
|
Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох »»
|
|
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг 10:45 Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ.
|
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. »»
|
|
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10:31 Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
|
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. »»
|
|
Өнөөдөр бүлэг, чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10:29 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. »»
|
|
Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа 10:00 Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
|
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. »»
|
|
Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй 09:57 Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ.
|
Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна" 09:51 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны
|
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
|
В.В.Путин: Украины дайн дэлхийн мөргөлдөөн болж ширүүсэж байна 10:23 Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Их Британи Украинд өөрсдийнх нь зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрсний
|
Ерөнхийлөгч Владимир Путин АНУ, Их Британи Украинд өөрсдийнх нь зэвсгийг ашиглан ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрсний »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12:20 ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий
|
ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
|
|