 |
|
 |
|
Хөндүүр сэдэв: Зээлийн дарамтаас хар зээлдэгч рүү! |
|
|
 |
|
 |
Хөндүүр сэдэв: Зээлийн дарамтаас хар зээлдэгч рүү!
2024-09-30Сүүлийн жилүүдэд барьцаагүй, гар утсаараа богино хугацаанд шуурхай авах боломжтой аппликейшний зээлийн үйлчилгээ нэвтэрснээр иргэд санхүүгийн дарамтад орж байна. Учир нь хүмүүс санхүүгийн боловсрол муутайгаас олон аплликейшнээс зэрэг зээл авч, төлөлт хийх хугацаагаа хэтрүүлснээр зээлийн муу түүхтэй болж, мөн өөрсдөө санхүүгийн хүнд байдалд орж байгаа юм.
Тиймээс бид энэ удаа зээлийн аппликейшнтэй холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 
МОНГОЛ УЛСЫН НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙ 80 ХУВЬ НЬ АППЛИКЕЙШНИЙ ЗЭЭЛТЭЙ

Зээлгүй хүн өнөөгийн нийгэмд ховор. Орон сууц, цалин, машин, банк бус санхүүгийн байгууллагын барьцаат зээл гэхчлэн олон төрлийн зээлийг иргэд өөрсдийн хэрэглээнд тохируулан авдаг. Тэгвэл барьцаа шаардахгүй насанд хүрсэн иргэн таван минутад багтаагаад л авдаг зээлийн үйлчилгээ нэвтэрснээр давуу болон хоруу чанар их үүсэх болжээ. Энэ төрлийн зээлийг Монгол Улсын насанд хүрсэн хүний 80 хувь нь авсан байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хүн ам 3.5 сая байгаагаас 1.3 сая нь хүүхэд. Насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 1.7 сая гаруй нь аппликейшний зээлтэй гэсэн статистик гарчээ.
Энэ тоо бол бага биш. Fintech /Financial Technology/ буюу санхүүгийн технологи гэсэн холбоо үгийн товчлол финтек зээл нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн хослол гэгддэг. Нөгөөтээгүүр дэвшилтэт технологийг ашиглан санхүүгийн үйлчилгээг үзүүлэх гэж ойлгож болно. Бизнес эрхлэгчид технологийн дэвшил, инновацын хялбар шийдэл, хиймэл оюун ухааныг ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад финтекээр дамжуулан хүргэж байна.
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРД ИРГЭД АППЛИКЕЙШНЭЭС 991 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛЖЭЭ

Аппликейшний зээлийн хүүг зохицуулсан хууль эрх зүйн орчин Монголд дутмаг. Тиймдээ ч энэ төрлийн зээлийн хүү хэт өндөр байгааг иргэд хэлж буй. Гэхдээ эрх зүйн зохицуулалт байхгүй учир энэ төрлийн гомдлыг СЗХ-нд гаргасан ч шийдвэрлэх боломжгүй байдаг аж. 2024 оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.7 сая иргэн аппликейшнээс 991.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ нь давхардаагүй тоо. Хүүгийн хувьд жижиг зээл учир цахим зээл 3.5 орчим хүүгийн дундажтай байна. Энэ хүү нь сарынх бөгөөд иргэд зээлсэн өдрийн тоогоор хүү болон зээлийн төлбөрөө төлдөг.
Хүмүүс зээлийн аппликейшнээс зээл авахын тулд гэрээ байгуулахад нэг ББСБ дээр бүртгэлтэй байх тохиолдол гардаг гэдэг. Энэ асуудлыг зохицуулах журам зохицуулалт мөн хангалттай бус байгаа аж.
Санхүүгийн зохицуулах хорооноос нэг ББСБ нэгээс дээш зээлийн аппликейшн ажиллуулахгүй гэж зохицуулалт хийдэг ч нарийн журам, заалт хэрэгтэйг мөн онцолсон.
Зээл авч байгаа хүмүүсийн хувьд өр, орлогын харьцаагаа зайлшгүй мэдээлдэг. Өөрөө би сард хэдэн төгрөгийн орлоготой гэж бус төрийн үйлчилгээний цахим систем EMongolia-гаар дамжуулж, зээлийн мэдээллээ ББСБ-д мэдээлдэг гэсэн үг. Тус мэдээллийн санд иргэн бага дүнтэй 20-100 мянган төгрөг, цалингийн зээл, орон сууцны зээлийн мэдээлэл зэрэг бүгд багтдаг. Төлсөн бол өр төлбөргүй, төлөөгүй бол ангилал нь хэвийн эсэх нь шууд харагддаг. Тэгэхээр иргэн өөрийн орлогоос хамаарч хэдэн ч банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах боломжтой. Харин хугацаандаа төлөлтөө хийгээгүй тохиолдолд дараагийн удаа тус аппликейшнээс зээл авахад зээлжих дүн буурч, хүү мөн өсөх зохицуулалттай байдаг байна.
ББСБ иргэнд зээл олгохдоо орлогынх нь 70 хувиас хэтрэхгүй олгох зохицуулалттай. Энэ нь зөвхөн финтек зээлийн хувьд.
Төгрөгийн ханшийн сулрал инфляц зэргийг харгалзаж зээлийн хэмжээнд мөн өөрчлөлт орох боломжтой байдаг. Гэхдээ иргэн нэг л аппликейшнээс зээл авах хязгаар гэж байхгүй. Үүнээс үүдэж иргэн олон ББСБ-аас зээл авч өрийн дарамтад орох эрсдэлтэй байгаа юм.
"ББСБ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН, АППЛИКЕЙШНИЙ НЭРЭЭ СОЛЬСОН БОЛ ЗААВАЛ МЭДЭГДЭНЭ"

Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнгээс финтек зээлийн үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд барьцаагүй, гар утсаар дамжуулан зээл олгох аппликейшний үйлчилгээ ихэссэн. Энэ төрлийн үйлчилгээ явуулж буй ББСБ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг уу?
-Юуны түрүүнд банк бус санхүүгийн байгууллага, финтек зээлийн үйлчилгээг дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй болов уу. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд УИХ-аас батлагдсан. Энэ хуулиар нийт есөн төрлийн санхүүгийн зөвшөөрлийг СЗХ-ноос авч, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Түүнээс дурдах юм бол зээлийн үйл ажиллагаа, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, төлбөрийн хэрэгсэл гаргах факторингийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ гэх мэт. Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллагуудын харилцагчдад хамгийн түгээмэл үзүүлж буй үйлчилгээ бол зээлийн бүтээгдэхүүн. Зээлийн тусгай зөвшөөрлийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу СЗХ-ноос ашгийн төлөө хуулийн этгээдүүд авдаг.
Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд 2017 оноос хойш технологид суурилсан хэлбэрээр цахим зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад хүргэж эхэлсэн.
Энэ төрлийн үйлчилгээг финтек зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэж бид нэрлээд байгаа юм. 2017 оноос энэ төрлийн үйлчилгээ хөгжсөнөөр уламжлалт зээл буюу барьцаа хөрөнгө шаардсан, барьцаалбарын гэрээ байгуулсан, биетээр буюу ажлын байран дээр нь очиж авдаг байсан зээлийн үйлчилгээ багассан. Финтек зээлийг Монголд эхлүүлсэн анхны компани нь Lend.mn. Өнөөдрийн байдлаар бол СЗХ-нд бүртгэлтэй нийт 59 ББСБ финтек зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна.
-Банк бус санхүүгийн байгууллагуудад тавих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах журамд зээлийн аппликейшнтэй холбоотой заалт бий юу. Тус журамд онцгойлсон ямар заалтууд байдаг вэ?
–Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай гэж хууль гэж бий. Тус хуульд арилжааны банкууд, эрх бүхий хуулийн этгээд болох хадгаламж зээлийн хоршоод, ББСБ-ууд хамаарна. Эдгээр санхүүгийн байгууллагуудын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, ББСБ-д ялангуяа хамгийн ихээр хамаарч байгаа зээлийн үйл ажиллагааг зохицуулсан дээрх хуулийг 2022 онд шинэчлэн найруулж, мөрдөж эхэлсэн. Тус хуулиар банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой журам зохицуулалтыг СЗХ батлах эрх зүйн үндэс бүрдсэн. Ингээд бид банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журмыг олон нийтийн хэлэлцүүлэг хийж батлаад ХЗДХЯ-нд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болгоод явж байна.
Журмаар финтек зээлийн бүтээгдэхүүнийг зохицуулах зохицуулалтуудыг тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал, финтек зээлийн бүтээгдэхүүн бүртгүүлэх ББСБ цахимаар харилцагч иргэдийн эмзэг мэдээлэл буюу нууц мэдээллүүдийг авдаг учраас мэдээллийн аюулгүй байдлыг анхаарах ёстой.
Мөн финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын IOS/IEC 27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх шаардлагатай. Үүнээс гадна зээлийн мэдээллийн сан руу тухай бүрд нь мэдээллээ нийлүүлдэг байх шаардлагатай. Зээлийн апп-ууд дээр хүсэлт гаргаж, гэрээ хийсэн иргэнд зээлийн эрх үүсдэг. Гэхдээ авах эсэх нь тухайн зээлдэгчийн асуудал. Энэ тохиолдолд иргэн зээл аваагүй байсан ч тухайн хүнд зээлийн эрх үүссэн л бол зээлийн мэдээллийн сан руу зээлийн шугам хэлбэрээр мэдээлдэг байх. Мөн холбогдох бичиг баримт шаардлагуудаа хангасныг нь нотлоод СЗХ-ны дэргэдэх цахим зөвлөлд материалуудаа ирүүлснээр тухайн цахим зөвлөл хүсэлт ирүүлсэн ББСБ-ын финтек зээлийн бүтээгдэхүүнийг хянаж, зах зээл дээр гарахад аюул, эрсдэлгүй, өр, орлогын харьцааг мөрдөж ажиллах боломжтойг үндэслэж зөвшөөрөл олгодог. Бүртгэсэн банк бус санхүүгийн байгууллагуудын аппликэйшнийг тухай бүрд нь СЗХ өөрийнхөө веб сайтаар олон нийтэд мэдээлдэг.
Иргэд СЗХ-ны www.frc.mn сайт руу орж финтек зээлийн бүтээгдэхүүн эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудын нэрсийн жагсаалыг харах боломжтой.
-Финтек үйлчилгээ үзүүлж буЙ ББСБ-ууд зээлийн аппликейшний нэрээ өөрчлөхдөө СЗХ-нд мэдэгдэх үү?
-Тийм. Ямар нэгэн мэдээлэл нь шинэчлэгдсэн, үйл ажиллагаагаа зогсоосон, аппликейшний нэрээ сольсон л бол мэдэгдэнэ.
-ББСБ-ын зээлийн хүү, алданги тооцох гэрээний нөхцөл зэрэгт иргэд гомдол, санал ихээр илэрхийлдэг. Энэ төрлийн гомдол СХЗ-нд ирдэг үү, энэ төрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Таван аппликэйшнээс зэрэг зээл авчихсан, тодорхой хэмжээний өрийн дарамтад орчихсон, авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй ч гэдэг юм уу иймэрхүү гомдлууд бол ирдэг байсан. Харин журам батлагдсанаар тэр байдлыг шийдсэн гэж ойлгож болно. Яагаад гэхээр зээлдэгчийн өр, орлогын харьцааг заавал үзэж байж зээлийн эрх тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, цалин, орлогын хэмжээний тодорхой хэсэг дээр нь л зээл олгох зохицуулалттай. Тийм учраас өрийн дарамтад орлоо гэх эрсдэл, гомдол багассан.
Эсрэгээрээ тохиолдолд ББСБ зээлдэгчдээсээ өөрсдөө иргэний шугамаар авсан зээлийг нь нэхэмжилж авах эрх нь байгаа.
Тэрнээс биш СЗХ-нд ББСБ нар иргэнд зээл олгоод алдчихлаа гэдэг байдлаар бол хандах боломжгүй.
-Хүмүүс утасны аппликейшнээс хэрэглээний бага дүнтэй зээл авч, дараа нь төлөх гэтэл тухайн апп нь ажиллахгүй байх, холбогдох гэхээр утасны дугаар мэдээлэл байхгүйгээс зээлийн мэдээллийн хар түүхтэй болох тохиолдол гардаг гэж үнэн үү. Одоогоор хэчнээн хүн, хэдэн төгрөгийн апп-ний зээлтэй байгаа статистик бий юу?
-Одоогоор бол тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд дээр ээ төрлийн гомдол ирээгүй. Зээлийн аппликейшнийг заавал бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ажиллуулдаг учир аппликейшний нэр сольсон ч дээр дурдсачлан СЗХ-нд мэдээлдэг. Зээлийн мэдээллийн тухайд улирал тутамд ББСБ-ууд манай дээр тайлан өгдөг. Энэ мэдээллийг бид СЗХ-ны сайтаар дамжуулж нийтэд нээлттэй байршуулдаг.
Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байна. Үүнээс 991.5 тэрбум төгрөгийн зээл цахим. Энэ нь олгосон нийт зээлийн 22 орчим хувийг эзэлж байна. Үлдсэн 78 хувь нь уламжлалт зээл буюу барьцаат бизнесийн зээлүүд гэсэн үг.
Технологид суурилсан зээл нь санхүүгийн хүртээмжийн хувьд эерэг үзүүлэлттэй байдаг учраас нийт зээлдэгчдийн тооны хувьд бол их. Одоогоор нийт 1.7 сая зээлдэгч аппликэйшний буюу финтекийн зээлтэй байна. Нэг зээлдэгчдэд олгосон цахим зээлийн дундаж үлдэгдэл 592 мянган төгрөг байна.
АППЛИКЕЙШНИЙ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ХҮҮ, ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ!

ББСБ-ын салбарт 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 59 нь финтек зээл олгох тусгай зөвшөөрөлтэй. Хамгийн сонирхолтой нь тус 59 ББСБ-аас салбарын нийт харилцагчдын 95 орчим хувь, нийт зээлдэгчдийн 90 хувь нь зээлийн үйлчилгээ авсан байдаг аж. Харин зээлийн хэмжээний хувьд мэдээж уламжлалт ББСБ-аас зээл авсан зээлдэгчдийнх хамаагүй өндөр байсан юм. Тодруулбал,
Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хувьд ББСБ-аас барьцаатай зээл авагсдын нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 10.5 сая төгрөг байгаа бол финтек зээлдэгчдийнх дунджаар 592 мянга байгаа юм. Зээл гэлтгүй өдөр тутмын төлбөр тооцоог ч финтекийнхэн хялбараар шийдэх болсон.
Хэдийгээр бага дүнтэй ч үүсэх эрсдэл өндөр учир иргэд санхүүгийн боловсролоо сайжруулж, өдрийн хүүтэй, богино хугацаат хялбар аргаар авдаг цахим зээлээс татгалзах нь зүйтэй юм. Учир нь энэ төрлийн зээл авсан хүмүүс дахин авах давтамж нь огт буурдаггүй бөгөөд өсдөг байна. Мөн нөгөө талд зээлдэгч нар зээлийн шимтгэлийн хэмжээ хэт өндөр байгааг зохицуулах хэрэгцээ үүсч байгаа юм.
Монгол Улсын зах зээлд буй финтекийн үйлчилгээнүүдээс дурьдвал:
-
Цахим мөнгө- Candy, SuperUp
-
Цахим систем ашиглан шуурхай бичил зээл олгох үйлчилгээ- LendMN, Ard, Pocket, Zeely
-
Банк хоорондын гүйлгээнд суурилсан төлбөрийн шинэ үйлчилгээ- Most MoneyГоломт банкны төлбөр, тооцоог хялбар, хурдан болгох үйлчилгээ- Social Pay
-
Төлбөрийн мэдээллийг хялбар уншигдах QR код болгох үйлчилгээ – Qpay гэх мэт финтекийн үйлчилгээ үзүүлдэг компани болон аппликейшнүүд ар араасаа хурдтайгаар түрэн гарсаар байна.
Финтекийн ташаа ойлголтууд:
-
Бүх аппликейшн бол финтек- Аливаа нэг энгийн апп-ийг финтек гэхгүй. Програм хангамж эсвэл бусад технологийн платформоор дамжуулж санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийг финтек гэж тодорхойлдог байна.
-
Бүх финтекүүд адил- Явуулдаг үйлчилгээнийхээ хувьд ижил төстэй компаниуд байх боловч үнэндээ финтек нь маш олон төрлийн үйлчилгээний салбартай байдаг аж. Жишээлбэл, мөнгө шилжүүлэх, төлбөр төлөх, зээлийн үйлчилгээ, сангийн менежмент, хувийн данс, даатгалын үйлчилгээ, хувьцаа худалдах эсвэл худалдан авах, хөрөнгө оруулалт, гэх мэт.
-
Финтек компаниуд кибер халдлагад өртөмтгий- Орчин үеийн финтекүүд дижитал технологиудыг нэвтрүүлэн хамгийн боловсронгуй аюулгүй системийг ашиглах боломжийг хэрэглэгчиддээ олгосоор байгаа аж. Зарим банкуудын үйлчилгээндээ ашигладаг хамгаалалтын Firewall нь хуучирсан байх хандлагатай байдаг учир уламжлалт банкуудтай харьцуулахад финтекүүд кибер аюулгүй байдал, шифрлэлтийн орчин үеийн загваруудаар хаамгаалагдсан байдаг тул илүү аюулгүй гэхэд хилсдэхгүй.
-
Банк болон финтекийн салбар хоорондоо таардаггүй- Хурдацтай хөгжиж буй финтекийн салбар хэзээ ч банкны салбартай тэрсэлдэж байгаагүй бөгөөд эсэргээрээ банкууд финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран ажиллах нь нэмэгдсээр байгаа юм.
Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг дараах зурагт харуулаа.




https://news.mn/r/2754188/ |
| Хөндүүр сэдэв: Зээлийн дарамтаас хар зээлдэгч рүү! |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 18:00 Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор
|
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
"Титаник"-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана 16:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг »»
|
|
Судалгаа: Буйлны өвчин, шүдний цоорол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг 16:50 Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд
|
Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд »»
|
|
Хиймэл оюун ухааныг Тайм сэтгүүлийн Оны хүнээр тодруулах уу? 16:47 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI)
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) »»
|
|
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна 16:35 Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал,
|
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, »»
|
|
МЭДЭГДЭЛ 16:24 Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж
|
Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж »»
|
|
Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж үүдэл эс гаргаж авна 15:53 Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл
|
Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл »»
|
|
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов 11:42 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. »»
|
|
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо 10:58 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.
|
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа. »»
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй 11:42 Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй эхэлнэ.
|
|
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна 11:39 Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц болох Эрээн боомтоор энэ жил 137 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 260 сая юаньд хүрсэн байна.
|
|
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна 11:37 Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага хурлаар хот байгуулалтын ажлын гол зорилтууд болох "Түүх, соёлын хамгаалалт, өв залгамжлал, хотын ландшафтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдал, хүн төрөлхтний газар зүй, байгалийн тогтцыг хамгаалах", "Хотын соёлын зөөлөн хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх" зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэв.
Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий газар, Төрийн зөвлөлийн ерөнхий газраас "Хотыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй ахиулах тухай санал дүгнэлт" гаргаж, хотын түүх соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх санал дэвшүүлсэн юм.
Хотын шинэчлэлийг дэмжих явцад хотын түүх, соёлыг ард түмний орчин үеийн амьдралтай хэрхэн илүү сайн уялдуулах вэ? Сэтгүүлч зарим бүс нутагт амжилттай болсон тохиолдлуудтай танилцсан байна.
|
|
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё 11:34 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.
Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон 11:26 Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг.
|
Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг. »»
|
|
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна 11:24 Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна.
|
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. »»
|
|
Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа худалдааны төв Баасан гарагт ажиллахгүй 11:23 Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.
|
Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна. »»
|
|
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ 11:09 Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв.
|
Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв. »»
|
|
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ 11:06 Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов.
|
Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов. »»
|
|
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь 11:03 Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын иргэдийн 71.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.9 хувиар нэмэгдсэн байна. "Хятад дахь аялал" үргэлжилсээр буй нь хятадын залуу үеийн дунд шинэ мэргэжил чимээгүйхэн бий болгож байна. Гадаадын жуулчдад зориулсан хувийн "орон нутгийн хөтөч" бий болж, тэд богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нэгдсэн мэдээллийн платформыг ашиглан гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялж түүнийгээ мэдээлж байна.
|
Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын иргэдийн 71.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.9 хувиар нэмэгдсэн байна. "Хятад дахь аялал" үргэлжилсээр буй нь хятадын залуу үеийн дунд шинэ мэргэжил чимээгүйхэн бий болгож байна. Гадаадын жуулчдад зориулсан хувийн "орон нутгийн хөтөч" бий болж, тэд богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нэгдсэн мэдээллийн платформыг ашиглан гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялж түүнийгээ мэдээлж байна. »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна 10:56 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр
|
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр »»
|
|
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж 8 сая төгрөг залилуулжээ 10:33 Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг
|
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа 10:29 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс
|
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс »»
|
|
"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ 16:32 Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу
|
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу »»
|
|
Хоёрдугаар тойрог зам төсөл: ТЭЗҮ-ийн хүрээнд хотын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн судалгаа хийж байна 16:08 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх »»
|
|
“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна 15:36 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон »»
|
|
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 13:38 Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө,
|
Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө, »»
|
|
ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болж нэмэгджээ 13:36 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 12:15 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно.
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. »»
|
|
Биткойны ханш унасаар байна 12:09 Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна.
|
Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна. »»
|
|
Ховдын Давст сум: Авалсан чоно нэг бүрийг 300,000 төгрөгөөр үнэлнэ 10:05 Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг
|
Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг »»
|
|
Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га газрыг үнэгүй өмчлүүлжээ 17:45 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн
|
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн »»
|
|
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 16:59 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчид боллоо 15:59 Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга
|
Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга »»
|
|
Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ 12:55 Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын
|
Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын »»
|
|
“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо 12:26 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна 12:02 Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл
|
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ 11:18 Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна.
|
Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. »»
|
|
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
|
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ »»
|
|
Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 10:43 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Ардын Нам өнөөдөр бага хурлын гишүүдээ сонгоно 10:06 Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна.
|
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна. »»
|
|
Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна 10:02 Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав.
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав. »»
|
|
"Гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, автомашин шатсан дуудлага их ирж байна" 09:55 Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.
|
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ. »»
|
|
Баасан гаригт бүх нийтээрээ амарна 09:44 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг.
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг. »»
|
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав 10:10 Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
|
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
|
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ »»
|
|
АНУ Зеленскийг орлох хүнийг хайж эхэлсэн гэв 09:28 АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь
|
АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь »»
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|