|
|
|
|
Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү? |
|
|
|
|
|
Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?
2024-09-16Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд Монголын төр өнгөрсөн долоо хоногт хүндэтгэл үзүүлэв. Есдүгээр сарын 10-ны өдөр бол яахын аргагүй Монголын түүхэнд хар мөр үлдээсэн. Өнгөрсөн зуунд улсаараа, үндэстнээрээ хэлмэгдлийн гашуун зовлонг үүрсэн байдаг. Энэ утгаар нь төр засгийн зүгээс дурсах гэхээсээ уучлал хүсэх гэдэг утгаар хандах нь зөв болно.
Тэгвэл өнөөдөр, есдүгээр сарын 10-нд том хулгайд холбогдсон улстөрчид голдуу, улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдийгөө хилсээр хэлмэгдсэн болгож өөрчлөхийг оролдов.
Тэд “...Хэлмэгдэл дуусаагүй”, “...Бид хэлмэгдсээр байна” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг өөрсдөө болон өөрсдийн төлөөний хүн болгож УИХ-д илгээсэн хүмүүсээрээ дамжуулж олон нийтэд хүргэж үзэв. Гэтэл тэд хэлмэгдлээс болж шарх байтугай шалбархай ч аваагүй л яваа хүмүүс байдаг. Тэгэхээр тэд хэлмэгдүүлэлт ярих нь зөв үү?! Яг үнэндээ одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн эрх баригчид улс төрийн том өрсөлдөгчөө хэлмэгдүүлж байв.
АТГ, ЦЕГ-ыг тэр чигээр нь хөдөлгөж, улс даяар дуулиан шуугиан тарьж баривчилсан. Улмаар “үхрийн бөөр” шиг шалтаг”цуглуулж, шүүхээр шийтгүүлээд, шоронд хорьсон. Яг тэр үйл ажиллагааг зохион байгуулсан зарим улстөрч, үүнийг дурсахаас ч айж явдаг болсон гэдэг юм.
Харин өнөөдрийн тухайд том хулгайд холбогдсон хүмүүсийн өмнө ял шийтгэл хүлээж, эсвэл улс төрийн эрх ашгийг нь хөндсөн жирийн бизнесмэн, тэр байтугай сэтгүүлчид хүртэл ийм хэлмэгдүүлэлтийн золиос болж байна.
Т.Чимгээгийн хохирлыг шийдэх Баянзүрхийн шүүгч туслахын хамт амралтаа аваад "алга" болжээ
“…С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гэдэг дүгнэлт анхнаасаа гарсан. Түүнийг алагдсан өдөр нь шахам хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр нэг сайд нь тэгж хэлсэн байдаг. Мөн хууль хяналтынхан, гадаад дотоодын шинжээчид ингэж дүгнэдэг. Тэгвэл энэ хэргийг хуурамчаар илрүүлж жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг хийсэн.
Тодруулбал, энэ хэрэг шийдэгдэлгүй явсаар эзэд нь “олдож” 2017 онд шүүхээр эцэслэн шийдсэн. Гэвч тэднийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн болох нь хоёрхон жилийн дараа шүүхээр тогтоогдсон.
Хүний ёсноос гажууд, олон улсад түгээмэл хэлбэрүүдээс хэт хүндээр эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн болохыг монголчууд бүгдээрээ харсан. Эцэст нь шүүх, хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан. Тэднийг яаж эрүүдэн шүүж байсан ул баримттай тухайн үеийн хууль хяналтын байгууллагынхан, УИХ-ын гишүүд жирийн иргэдээс илүү танилцсан байдаг. Тэд “…Монголын төр энэ хоёр хүний хохирлыг барагдуулж, амьд явах, амьдрах эрхээр хангах үүрэгтэй” гэдэг. Ийм шалтгаан, бас хууль эрх зүйн үндэслэлээр тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн юм. Тэд ч хохирлоо нэхэмжилсэн. Тэр үйл явц хэрхэн өрнөж буй талаар сурвалжлав.
Б.Содномдаржаагийн тухайд Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд 2,206,695,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн хүлээн авч, 2024 оны тавдугаар сарын17-нд иргэний хэрэг үүсгэжээ. Улмаар тус шүүхээс “…Монгол Улсын Засгийн газрыг гуравдагч этгээдээр томилох” тухай албан бичгийг холбогдох газарт хүргүүлжээ. Мөн “…Б.Содномдаржаагаас эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсүгэй” гэж шийдсэн байна. Б.Содномдаржаагийн нэхэмжлэлийн явц нь ийм аж.
Харин Т.Чимгээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 28,919, 557,332 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүх уг нэхэмжлэлийг 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд “…Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй” гэж хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар “Зууны мэдээ” өмнө нь мэдээлсэн. Харин хоёр дахь удаа 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 48,921,913,824 төгрөг нэхэмжилж дахин хандсан байна. Шүүх тэр нэхэмжлэлийн асуудлаар 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаад мөн татгалзаж шийдвэрлэжээ.
Т.Чимгээ дахиад 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 80,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаан байгаа юм. Харин шүүх үүнд иргэний хэрэг үүсгэжээ.
Гэхдээ одоо хүртэл шийдээгүй байна. Энэ талаар Т.Чимгээ, түүний өмгөөлөгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс лавлахад “…Ажиллагаанд байна” гэдэг байна. Саяхнаас “…Шүүгч нь туслахын хамт амарсан” гэдэг хариу хэлдэг байгаа юм. Ер нь ийм байдлаар тус шүүх Т.Чимгээгийн нэхэмжлэлийг “бариад” байх болсон. Тамгын хэлтэс нь албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхдөө хойрго байдаг гэх мэдээлэл байна. Ерөөсөө, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүгээд, хэлмэгдүүлсэн гэдэг нэгэнт шийдэгдчихсэн. Эрүүдэн шүүсэн хэргээр тусгай албаны ажилтнууд ял шийтгүүлсэн. Харин уг хэргийн материалыг шүүхэд “бэлдэж” өгсөн прокурорууд бурууталгүй л яваад байгаа шүү.
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүж ял оноов. Тус шүүхээс мэдээлснээр “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар шүүхээс “…Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн тайлбарыг зүүжээ.
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэсэн хоёр үйлдэл, зүйлчлэл дээр хэвлэл мэдээллийн салбарынхан, цаашлаад олон нийт, төр ч анхаарах учиртай.
Ер нь сэтгүүлч гэж хэн бэ. Ийм асуулт зүй ёсоор тавигдана. Н.Өнөрцэцэгийг буруутгасан мөрдөх байгууллага, түүнд хяналт тавьж ажилласан прокурорууд, ял шийтгэсэн шүүх “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “…Мэдээллийг олон нийтэд тараасан” гэдгийг чухам юу гэж ойлгодог вэ.
Хариулт нь, энэ бол сэтгүүлчийн хийдэг ажил юм. Чухамдаа сэтгүүлч, сурвалжлагч, тэр дундаа эр сурвалжлагч бол олон нийтийн мэдэх боломжгүй мэдээллийг олж мэдээлэх, хүргэх үүрэгтэй ажилладаг. Тэр хэрээр тухайн сэтгүүлчийн чансаа харагддаг. Ялангуяа “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгийн тухайд төрийн нууцаар халхавчлаад тэрбум тэрбум, их наядаар нь хүртэл хулгай хийчихсэн баримтууд захаар нэг хөглөрч байгаа ийм үед тэр мэдээллийг олж авсан сэтгүүлчийг “…Мэргэжлийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээс өөр аргагүй.
Дээрээс нь төрийн нууцыг харж хямгаддаг субьект нь сэтгүүлч сурвалжлагч нар биш юм. Харин түүнийг хамгаалах үүрэг нь хуулиар өөр субьектүүдэд оногдсон.
Тэр утгаараа, Монголын шүүх сэтгүүлчийг ингэж “…Төрийн нууцыг хадгалсан”, “…Мэдээлэл тараасан” гэж буруутган яллаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг бөгөөд Эрүүгийн хууль дахь эдгээр зүйлчлэлийн буруутныг олж тогтоож чадаагүй гэсэн үг. Тиймээс энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэгийг дарж авах, амыг нь хаах гэсэн, түүнд зориулсан үйлдэл болж таараад байна. Тэр хэний замд хөндөлсөж, хэний эрх ашгийг хөндсөн бэ. Баталгаатай хэлэхэд, “…Энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсан” гэдэг нь хожмоо, тун удахгүй ч ил болж мэднэ.
Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!
“Ногоон автобус”-ны хэрэг гэж бас нэг том хэрэг бий. Зөвхөн ногоон автобус ч биш, улаан, өөр ямар ямар ч билээ дээ, олон жилийн туршид хийсэн “нийтийн тээврийн шинэчлэл”-ийн ард ийм автобусны хэрэг явдаг.
Энэ хэргийн талаарх нийтийн сонсголыг өнгөрсөн хавар өмнөх УИХ-ын үед хийсэн. Олон нийт ерөнхийдөө энэ хулгайн талаар багцаа мэдээлэлтэй болсон. Гэвч шүүх дээр бас л энэ хулгайн сэдэл шийдвэрийг гаргасан улстөрчгүй, албан тушаалтангүй болчихсон явж байна.
Одоо энэ хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохоод өнгөрөх гэж байх шиг байна. Уг нь анх энэ асуудал сөхөгдөхөд А.Ганхуягийн талаар өөр зүйл албан бусаар яригдаж байсан. Тэрбээр нэр бүхий улстөрчдөд “…Би удаан хоригдохгүй шүү. 100 хоноод үгээ хэлж эхэлнэ шүү гэсэн” гэж яригдсан. Гэвч А.Ганхуяг 2024 оны нэгдүгээр сарын 31-нд хоригдож байгаа газраасаа ил захидал бичсэн байдаг. Түүндээ “…Намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны аравдугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид дөрвөн сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. …2022 оны есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан сайд Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалтыг хараад сайшаан магтаж, төр, хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.
Нийслэл хотод 2009 онд Солонгосын Дэү шинэ автобуснууд орж ирсэнээс хойш парк шинэчлэл хийгдээгүй 14 жил болсон ба хамгийн урт удаан хугацаанд үйлчилгээнд явсан Дэү автобусуудыг дахин сонгож худалдан авахаар шийдвэрлэсэн нь Солонгосын Дэү автобусны чанарт итгэснийх биз.
Гэтэл үйлдвэрлэгч буюу Солонгосын Дэү компани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгуй автобусуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна. Түүнчлэн энэ ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан албан хаагч, улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид үнэхээр гомдолтой байна. Энэхүү хэргийг ногоон автобус цавчаа ногоон" гэх нэрэн дор хэт улс төржүүлсэн сэдэв болгон миний компани, ажилчдын хийж бүтээснийг үгүйсгэн харлуулж байгааг харахад хүнд байна. Гэтэл би ямар ч улс төрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй.
Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг. Сайдын зүгээс улс эх орондоо хэрэгтэй түүхэнд үлдэх онцгой ажил хийж байгаа учраас ажлынхаа ач холбогдлыг ойлгож, хариуцлагатай цаг хугацаандаа ажиллахыг сануулж анхааруулж байсан.
Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад “…Ингээд хэлчих ээ, тэгвэл таныг гаргая л даа” гэж тулгаж шаардаад байсан нь эрүү шүүлт гэx үү, дарамт cүрдүүлэг гэx үү үнэхээр хүнд байсан” гэж бичиж байв. Улмаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр энэ оны долоо, наймдугаар сард тус бүр товлоод тодорхой шалтгаанаар хойшлуулаад байна. Тодруулбал, хамгийн сүүлд 2024 оны наймдугаар сарын 12-нд хэлэлцээд хойшлуулсан. Түүгээр дараагийн шүүх хурлыг 2024 оны аравдугаар сарын 21-нд товлоод байна. Хамгийн гол нь өдгөө энэ хэрэг нь “…А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох” гэчихсэн явж байгаа юм. Гэтэл, А.Ганхуяг бол бизнесмэн. Харин түүнийг буруутгаж буй үйлдэл нь төрийн оролцоотой худалдан авалт байдаг. Төр худалдан авалтыг зохион байгуулсан. Цаашлаад албан тушаалтнуудын тушаал шийдвэр, оролцоогүйгээр энэ үйл ажиллагаа болоогүй гэсэн үг. Гэвч хэдэн сар шуугиад хэрэг явдал намжингуут хамаг бурууг бизнесмэн дээр тохоод төр өөрөө, тэдгээр шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд буруугүй болж үлдээд байгаа нь бас л нэг улс төрийн хэлмэгдүүлэлт болох гээд байна.
Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!
Уг нь, нүүрсний хулгайн талаар энд давтан ярих нь илүүц байгаа юм. Гэхдээ ярихгүй бол таг мартагдчих шиг боллоо. Нүүрсний хулгай байсан уу, байсан. Нүүрсний хулгайгаас болж улс яаж хохирч байсан нь энэ хулгайг нийтээрээ мэдэж аваад дахин хулгайлах боломжийг хааснаар улсын орлого ашиг хэрхэн өсөж, сан хөмрөг хэдээр өссөн билээ дээ. Энэ утгаараа нүүрсний хулгай бол том хулгайнуудын дээгүүрт орно. Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайн хэргээр шүүхээр шийтгэл хариуцлага авсан хэн ч алга. Тухайн үед, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарласан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “…Нүүрсний хулгайтай холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 обьектод нэгжлэг явуулсан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна.
Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , “Эрхэт Монгол”-ын ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс байна” гэж байв. Мөн тэр үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “…Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй. АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид ажиллаж байгаа.
Олон нийт маань хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна” гэдгийг онцолж байлаа. Мөн ч сүртэй мөрдлөг, шалгалтыг эхлүүлсэн. Гэтэл түүнээс хойшх хоёр жилийн хугацаанд шүүхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарыг л оруулж шийтгэсэн.
Дээр дурдагдсан хүмүүсийн зарим нь шалгагдсан хэвээр, нэлээд нь шалгуулах байтугай дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон тууж явна.
Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө 2024 оны есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан, сайд асан Т.Аюурсайхан нарын асуудлыг шийдсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийн талаарх мэдээлэлдээ нэгэн хачирхалтай тайлбар өгүүлсэн байна. Түүндээ “…Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэв. Үнэхээр л шүүхийн “…Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Харин Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, ялыг хоёр жил зургаан сар хорих, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар хорих, Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн. Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэсэн шийдвэрт нүүрсний хулгайтай холбоотой асуудал алга. Тиймээс “…Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар туг тахив уу” гэж яригдаад эхэллээ. Хэрэв шүүхийн ингэж тэмдэглэсэн нь үнэн бол Б.Ганхуяг улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгч болж таараад байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Өнөөдөр 07.00-18.00 цаг хүртэл хаах гудамж, авто замууд 10:42 Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас
|
Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас »»
|
|
“Big Show”-г цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд хойшлуулжээ 18:03 "Big show" буюу "Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлагийн хамтарсан тоглолт есдүгээр сарын 20-ны
|
"Big show" буюу "Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлагийн хамтарсан тоглолт есдүгээр сарын 20-ны »»
|
|
Хүний генийн мэдээллийг "мөнхийн санах ой"-д хадгалжээ 17:03 ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 20 /southampton/. Их Британийн эрдэмтэд хүний генийн мэдээллийг 5D-кристалл
|
ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 20 /southampton/. Их Британийн эрдэмтэд хүний генийн мэдээллийг 5D-кристалл »»
|
|
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 11:09 Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт,
|
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, »»
|
|
Гэр хорооллын газрыг орон сууцжуулах байршлууд 10:55 Улаанбаатар хотын авто машины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах олон ажлыг үе үеийн хотын удирдлагууд
|
Улаанбаатар хотын авто машины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах олон ажлыг үе үеийн хотын удирдлагууд »»
|
|
Тэтгэврийн багш нарыг урьж, оюутнуудыг ДАДЛАГАЖИГЧ БАГШААР ажиллуулна 19:33 Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн
|
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн »»
|
|
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм фермерчин болжээ 16:09 Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хувийн фермдээ хэрхэн ажиллаж байгаа талаараа богино хэмжээний бичлэг хийж,
|
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хувийн фермдээ хэрхэн ажиллаж байгаа талаараа богино хэмжээний бичлэг хийж, »»
|
|
Телеграммаар 20 даалгавар биелүүлэн, 32 сая төгрөгөө залилуулжээ 14:33 Олон нийтийн сүлжээн дэх гадаад хүний нэртэй хаягнаас танд онлайнаар цагийн ажил хийж, мөнгөө өсгөх санал ирвэл бүү тоогоорой.
|
Олон нийтийн сүлжээн дэх гадаад хүний нэртэй хаягнаас танд онлайнаар цагийн ажил хийж, мөнгөө өсгөх санал ирвэл бүү тоогоорой. »»
|
|
Элон Маск анхны их наядтан болно 13:59 Тэрбумтан Элон Маск "Tesla", "SpaceX", "X", "xAI", "The Boring company", "Neuralink" гэсэн зургаан компанийнхаа ачаар дэлхийн хамгийн баян хүн болсон билээ.
|
Тэрбумтан Элон Маск "Tesla", "SpaceX", "X", "xAI", "The Boring company", "Neuralink" гэсэн зургаан компанийнхаа ачаар дэлхийн хамгийн баян хүн болсон билээ. »»
|
|
Хоёр настай хүүхдийн хөгжлийн онцлог 13:57 Хоёр настай хүүхэд ярьж, алхаж, авирч, үсэрч харайж, гүйж чаддаг. Тэд юмсын хэлбэр дүрс, өнгө зүсийг ялгаж чаддаг болж,
|
Хоёр настай хүүхэд ярьж, алхаж, авирч, үсэрч харайж, гүйж чаддаг. Тэд юмсын хэлбэр дүрс, өнгө зүсийг ялгаж чаддаг болж, »»
|
|
Б.Загдсамбар: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Яармагт сургууль, цэцэрлэгийн газар олгогдоогүй 13:45 Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр/2024.09.19/ болж байна.
|
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр/2024.09.19/ болж байна. »»
|
|
Ливанд дахин дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ 11:49 БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 19 /BBC/. Ливанд харилцаа холбооны утасгүй төхөөрөмжүүд дэлбэрсний улмаас 20 хүн
|
БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 19 /BBC/. Ливанд харилцаа холбооны утасгүй төхөөрөмжүүд дэлбэрсний улмаас 20 хүн »»
|
|
Ургац хураалт ба ХҮНИЙ ЭРХ 11:25 Урин цаг шувтарч, намрын ажил газар сайгүй эхэллээ. Жилийн энэ үед ургац хураалт улсын хэмжээнд өрнөдөг тул хамгийн их
|
Урин цаг шувтарч, намрын ажил газар сайгүй эхэллээ. Жилийн энэ үед ургац хураалт улсын хэмжээнд өрнөдөг тул хамгийн их »»
|
|
Виктор Цойн тухай нууцлаг баримтууд 11:24 Оросын алдарт дуучин, хөгжимчин Виктор Цой нь 1962 онд Ленинград хотод солонгос гаралтай инженер Роберт Максимович Цой
|
Оросын алдарт дуучин, хөгжимчин Виктор Цой нь 1962 онд Ленинград хотод солонгос гаралтай инженер Роберт Максимович Цой »»
|
|
Орон нутгийн багш нар 8-10 хувийн нэмэгдэл авдаг 10:52 Сүүлийн өдрүүдэд боловсролын салбарыг тойрсон ажиллах хүчний хомсдол, багш нарын цалин хангамжийн асуудал нийгмийн чухал сэдэв болоод байна.
|
Сүүлийн өдрүүдэд боловсролын салбарыг тойрсон ажиллах хүчний хомсдол, багш нарын цалин хангамжийн асуудал нийгмийн чухал сэдэв болоод байна. »»
|
|
1 дүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна 10:42 Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
|
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. »»
|
|
Завхан, Архангай аймагт цас орж байна 10:15 Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын ажиглалтын 1 хоногийн тойм мэдээ гаргажээ.
|
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын ажиглалтын 1 хоногийн тойм мэдээ гаргажээ. »»
|
|
Н.Энхмаа: Ур чадвараа сайжруулахгүй бол мотоцикл унах тоглоом биш 09:15 “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Авто ертөнц” булангийнхаа дугаарын зочноор “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийн ерөнхийлөгч Н.Энхмааг урьж, ярилцлаа.
|
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Авто ертөнц” булангийнхаа дугаарын зочноор “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийн ерөнхийлөгч Н.Энхмааг урьж, ярилцлаа. »»
|
|
Хөвчид 20 гаруй хоног төөрсөн адуу ачаанаасаа холгүй олджээ 09:12 Хөвсгөлийн хөвч тайгад төөрсөн зээрд адуу 20 гаруй хоног ачаанаасаа холгож, нуруу сэрвээ нь цоорж, өтөнд баригдсан ч хаясан ачаанаасаа холдолгүй байсаар олджээ.
|
Хөвсгөлийн хөвч тайгад төөрсөн зээрд адуу 20 гаруй хоног ачаанаасаа холгож, нуруу сэрвээ нь цоорж, өтөнд баригдсан ч хаясан ачаанаасаа холдолгүй байсаар олджээ. »»
|
|
Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга 18:29 Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
|
Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо »»
|
|
Мексикийн шинэ ерөнхийлөгч Украинд айлчлахаас татгалзлаа 17:14 Мексикийн шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Украинд айлчлах ерөнхийлөгч Зеленскийн урилгаас татгалзсан байна.
|
Мексикийн шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Украинд айлчлах ерөнхийлөгч Зеленскийн урилгаас татгалзсан байна. »»
|
|
"Зуслангийн бүсийг Шарга морьт хот гэж нэрлэн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулна" 16:33 Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ.
|
Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ. »»
|
|
"Монополи таксины компани иргэдийг хэрэгцээгээр дамжуулан цэвэрхэн шулж байна" 13:59 Халтуурчдыг цэгцэлбэл ганцхан сарын дотор түгжрэлийг 40% бууруулах талаар “Монгол такси” компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин өнөөдөр мэдэгдэл хийлээ.
|
Халтуурчдыг цэгцэлбэл ганцхан сарын дотор түгжрэлийг 40% бууруулах талаар “Монгол такси” компанийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин өнөөдөр мэдэгдэл хийлээ. »»
|
|
НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо 13:55 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр зохион байгуулагдлаа.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр зохион байгуулагдлаа. »»
|
|
32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна 13:46 Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна. »»
|
|
Х.Бат-Ялалт: З.Энхболд төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул АТГ-т шалгуулах хүсэлт өглөө 12:58 Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаар иргэн Х.Бат-Ялалт өнөөдөр /2024.09.18/ мэдээлэл хийлээ.
|
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаар иргэн Х.Бат-Ялалт өнөөдөр /2024.09.18/ мэдээлэл хийлээ. »»
|
|
Журмын улс 11:08 Өнгөрсөн хугацаанд УИХ 315 хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дэд акт батлах эрхийг гүйцэтгэх эрх мэдэлд өгчээ.
|
Өнгөрсөн хугацаанд УИХ 315 хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дэд акт батлах эрхийг гүйцэтгэх эрх мэдэлд өгчээ. »»
|
|
Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна 10:33 ЖЕНЕВ, 2024 оны есдүгээр сарын 17 /Reuters/. Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн хэдий ч Дэлхийн озоны
|
ЖЕНЕВ, 2024 оны есдүгээр сарын 17 /Reuters/. Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн хэдий ч Дэлхийн озоны »»
|
|
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ замын хөдөлгөөнийг 11 дүгээр сард нээнэ 10:23 Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон”
|
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” »»
|
|
Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ 10:11 МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 17 /RIA Novosti/. Нарнаас саяхан цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа
|
МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 17 /RIA Novosti/. Нарнаас саяхан цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа »»
|
|
Сурагчид нэгийгээ зодож дээрэлхсэн үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна 09:45 Нийслэлийн Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн сурагчид нэгнийгээ сөгдүүлж суулгаад зодсон улмаар зодсон
|
Нийслэлийн Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн сурагчид нэгнийгээ сөгдүүлж суулгаад зодсон улмаар зодсон »»
|
|
Лайвчин Г.Солонго, Эрдэнэ, Отгонтуяа нар болон “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүн Арабуудын отог руу дайрч танхайрчээ 09:29 Хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу манай улсад Катар улсын иргэд ирж шонхор шувуу барих үйл
|
Хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу манай улсад Катар улсын иргэд ирж шонхор шувуу барих үйл »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ нарын 33 хүнийг нэр дэвшигчээр БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ 18:13 Нийслэлийн сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд
|
Нийслэлийн сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд »»
|
|
Хулгайн утас хил давуулдаг этгээдүүдийг СААТУУЛЖЭЭ 17:53 2024.09.06-07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар
|
2024.09.06-07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар »»
|
|
Хүүхдүүддээ ном унших дадлыг багаас нь суулгацгаая 17:46 Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Төв талбайд номын баяр болж өндөрлөлөө. Номын баярын сургаар ойрд хэр ном уншсан билээ
|
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Төв талбайд номын баяр болж өндөрлөлөө. Номын баярын сургаар ойрд хэр ном уншсан билээ »»
|
|
Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулна 17:39 Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх
|
Дархан цаазат газарт баригдсан орон сууцанд татвар ногдуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх »»
|
|
"Автомашингүй өдөр"-өөр мотоцикл, цахилгаан скүүтер, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 16:09 . Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас
|
. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас »»
|
|
Лондон хотын загварын долоо хоногт загвар өмсөгч Ж.Энэрэл оролцлоо 16:04 Дэлхийн хамгийн алдартай загварын шоунуудын нэг болох Лондон хотын загварын долоо хоног энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж байна.
|
Дэлхийн хамгийн алдартай загварын шоунуудын нэг болох Лондон хотын загварын долоо хоног энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. »»
|
|
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанаас 39 зөрчил илрүүлэв 15:48 Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс,
|
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, »»
|
|
"Хутгатай дээрэм хийсэн ОХУ-ын иргэнийг УМБГ шалгаж байна" 15:46 Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж
|
Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж »»
|
|
Гадаад оюутны Тэргэл сарны баяртай танилцах арга хэмжээ - 2024 15:45
|
|
Pink Floyd хамтлаг дууны эрхээ 500 сая доллароор зарна 12:14 "Sony Music" компани домогт Pink Floyd хамтлагийн хөгжмийн эрхийг худалдаж авах хэлэлцээр хоёр жилийн турш үргэлжилж байна.
|
"Sony Music" компани домогт Pink Floyd хамтлагийн хөгжмийн эрхийг худалдаж авах хэлэлцээр хоёр жилийн турш үргэлжилж байна. »»
|
|
Apple компанийн AirPods чихэвч сонсголын хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ 11:43 Даваа гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр Apple компани AirPods Pro 2 чихэвч нь сонсголын
|
Даваа гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр Apple компани AirPods Pro 2 чихэвч нь сонсголын »»
|
|
Үнэгүйдсэн үнэ ЦЭН 11:37 Боловсролын салбарын бодлого, чиглэл улсын хөгжилд чухал нөлөөтэй. Гэтэл манай улсад чанартай боловсрол олгох
|
Боловсролын салбарын бодлого, чиглэл улсын хөгжилд чухал нөлөөтэй. Гэтэл манай улсад чанартай боловсрол олгох »»
|
|
Хөвсгөл аймагт ойн түймэр гарч, 225 га талбай шатжээ 11:33 Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн нь
|
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн нь »»
|
|
О.Ганбат: Мангасын аманд байрладаг 37 иргэнийг архины албадан эмчилгээнд явуулсан 11:10 “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт энэ сарын 7-ны өдөр хотын
|
“Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт энэ сарын 7-ны өдөр хотын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй 10:54 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд »»
|
|
БНСУ-д монгол иргэдийн зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр хүн гэмтжээ 09:32 БНСУ-д Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр иргэн гэмтсэн талаар тус улсын "MBN news" мэдээлжээ.
|
БНСУ-д Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр иргэн гэмтсэн талаар тус улсын "MBN news" мэдээлжээ. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:30 НӨАТ-ын урамшууллын 2024 оны есдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг есдүгээр сарын 18-нд 13.00
|
НӨАТ-ын урамшууллын 2024 оны есдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг есдүгээр сарын 18-нд 13.00 »»
|
|
"Гурван ээлжээр хичээллэсэн бага ангийнхан 20:45 цагт тарж байна" 23:45 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэснээс үүдэж 3-4 дүгээр ангийн сурагчдын
|
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэснээс үүдэж 3-4 дүгээр ангийн сурагчдын »»
|
|
|
Ливанд дахин дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ 11:49 БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 19 /BBC/. Ливанд харилцаа холбооны утасгүй төхөөрөмжүүд дэлбэрсний улмаас 20 хүн
|
БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 19 /BBC/. Ливанд харилцаа холбооны утасгүй төхөөрөмжүүд дэлбэрсний улмаас 20 хүн »»
|
|
“Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 22:36 НЕЙПИДО, 2024 оны есдүгээр сарын 16 /BBC/. “Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
|
НЕЙПИДО, 2024 оны есдүгээр сарын 16 /BBC/. “Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ. »»
|
|
Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа "улс төрийн хүчирхийллийг" буруушааж байна гэж Камала Харрис мэдэгджээ 11:50 Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа "улс төрийн хүчирхийллийг" буруушааж байна гэж Камала Харрис мэдэгджээ
|
Д.Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа "улс төрийн хүчирхийллийг" буруушааж байна гэж Камала Харрис мэдэгджээ »»
|
|
“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 11:42 НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 16 /ВВС/. “SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 16 /ВВС/. “SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн »»
|
|
Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ 10:10 МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 15 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт
|
МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 15 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт »»
|
|
“SpaceX” сансрын жуулчдыг задгай сансарт гаргах нислэгийг амжилттай гүйцэтгэлээ 17:38 Тэрбумтан Жаред Айзекман “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гарч чадсан байна.
|
Тэрбумтан Жаред Айзекман “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гарч чадсан байна. »»
|
|
Зэвсгийн халдлага үйлдсэн 14 настай хүү дээрэлхүүлдэг байжээ 16:48 Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2024. 09.04/ Жоржиа мужийн Апалачи ахлах сургуульд гал нээж, дөрвөн хүний аминд
|
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2024. 09.04/ Жоржиа мужийн Апалачи ахлах сургуульд гал нээж, дөрвөн хүний аминд »»
|
|
Дэлхийд анх удаа мэргэжлийн бус хүн задгай сансарт гарав 10:46 Дэлхийд анх удаа мэргэжлийн бус хүмүүс буюу АНУ-ын тэрбумтан Жаред Айзекман болон инженер Сара Гиллис нар задгай сансарт гарав.
|
Дэлхийд анх удаа мэргэжлийн бус хүмүүс буюу АНУ-ын тэрбумтан Жаред Айзекман болон инженер Сара Гиллис нар задгай сансарт гарав. »»
|
|
Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ 10:21 Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргах ажиллагааг өчигдөр
|
Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргах ажиллагааг өчигдөр »»
|
|
АНУ-ын калифорни мужид дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай шатаад байна 18:44 Өнгөрсөн ням гарагт дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай долоо хоног хүрэхгүй хугацаанд шатсан ба ой, хээрийн түймэрт АНУ-ын Норког хотын иргэн 34 настай Жастин Уэйн Халстенберг Лос-Анжелесийн зүүн хэсэгт орших Сан Бернардино үндэсний ойн бэлд галдан шатаасан хэргээр буруутган мягмар гарагт Төв цагдан хорих төвд саатуулж, 80 мянган ам.долларын торгууль тавьж, саатуулсан талаар мэдээлжээ.
|
Өнгөрсөн ням гарагт дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай долоо хоног хүрэхгүй хугацаанд шатсан ба ой, хээрийн түймэрт АНУ-ын Норког хотын иргэн 34 настай Жастин Уэйн Халстенберг Лос-Анжелесийн зүүн хэсэгт орших Сан Бернардино үндэсний ойн бэлд галдан шатаасан хэргээр буруутган мягмар гарагт Төв цагдан хорих төвд саатуулж, 80 мянган ам.долларын торгууль тавьж, саатуулсан талаар мэдээлжээ. »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 12:56 ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис,
|
ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, »»
|
|
Украин 144 дроноор Орос руу дайрлаа 12:12 Өчигдөр буюу Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй төхөөрөмжүүд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын
|
Өчигдөр буюу Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй төхөөрөмжүүд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын »»
|
|
Харри Поттерын шинэ цувралд тоглох хүүхдүүдийг шалгаруулж байна 12:09 Алдарт Харри Поттерын шинэ цувралд тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулах зарыг түгээж эхэлжээ.
|
Алдарт Харри Поттерын шинэ цувралд тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулах зарыг түгээж эхэлжээ. »»
|
|
Харрис,Трамп нарын мэтгэлцээнийг 67 сая хүн үзжээ 11:36 ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан
|
ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан »»
|
|
Марроко улсад аадар бороо орсны улмаас 20 иргэн амь насаа алдаж, 9 иргэн ор сураггүй болжээ 17:09 Өнгөрөгч ням гарагт Марроко улсын өмнөд бүс нутгаар аадар бороо орж, үер буусны улмаас 20 иргэн амь насаа алдаж, есөн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.
|
Өнгөрөгч ням гарагт Марроко улсын өмнөд бүс нутгаар аадар бороо орж, үер буусны улмаас 20 иргэн амь насаа алдаж, есөн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. »»
|
|
Фото: “Чинь Шы Хуан хааны бунхны археологийн олдворын үзэсгэлэн” нээгджээ 15:14 Чинь Шы Хуан хааны бунхны музейд энэ сарын 8-нд археологийн олдворын тусгай үзэсгэлэн нээгджээ. Түүх сөхвөөс, 1974 оны хавар Хятадын Шааньси мужийн Ши Ян тосгонд нутгийн тариачид худаг ухаж байхдаа вааран баримлын зарим хэлтэрхийг олсон цагаас өнөөг хүртэл Чин Шы Хуан хааны бунхны цэрэг морины хөшөөн археологийн олдворуудын ажил 50 жилийг туулан өнгөрүүлжээ.
|
Чинь Шы Хуан хааны бунхны музейд энэ сарын 8-нд археологийн олдворын тусгай үзэсгэлэн нээгджээ. Түүх сөхвөөс, 1974 оны хавар Хятадын Шааньси мужийн Ши Ян тосгонд нутгийн тариачид худаг ухаж байхдаа вааран баримлын зарим хэлтэрхийг олсон цагаас өнөөг хүртэл Чин Шы Хуан хааны бунхны цэрэг морины хөшөөн археологийн олдворуудын ажил 50 жилийг туулан өнгөрүүлжээ. »»
|
|
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээ нэмнэ хэмээн мэдэгдэв 14:43 Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэхийн тулд цөмийн хүчний бүтээн байгуулалтын
|
Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэхийн тулд цөмийн хүчний бүтээн байгуулалтын »»
|
|
Африкийн залуучуудын 60 орчим хувь нь авлигын улмаас цагаачлах хүсэлтэй байна 14:28 Африкийн 16 орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар тэдний 60 орчим хувь нь хяналтгүй авлигын улмаас эх орноо орхин явахыг хүсэж байгаа талаар илэрхийлжээ. Энэ нь Африкийн 16 орны залуучуудын дунд 2024 онд хийсэн, 18-24 насны, нийт 5604 хүнтэй хийсэн ярилцлагад үндэслэсэн, Африкийн залуучуудад чиглэсэн хоёр жил тутамд зохион байгуулдаг судалгааны гурав дахь удаагийн судалгаа юм.
|
Африкийн 16 орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар тэдний 60 орчим хувь нь хяналтгүй авлигын улмаас эх орноо орхин явахыг хүсэж байгаа талаар илэрхийлжээ. Энэ нь Африкийн 16 орны залуучуудын дунд 2024 онд хийсэн, 18-24 насны, нийт 5604 хүнтэй хийсэн ярилцлагад үндэслэсэн, Африкийн залуучуудад чиглэсэн хоёр жил тутамд зохион байгуулдаг судалгааны гурав дахь удаагийн судалгаа юм. »»
|
|
Техасын их сургууль сошиал инфлүэнсерийн бакалаврын хөтөлбөр шинээр эхлүүлжээ 16:02 АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Техасын Их сургууль энэ хичээлийн жилээс дижитал медиа инфлүэнсерийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг эхлүүлжээ.
|
АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Техасын Их сургууль энэ хичээлийн жилээс дижитал медиа инфлүэнсерийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг эхлүүлжээ. »»
|
|
Вьетнам улсад “Супер яги” далайн хар шуурганы улмаас 21 хүн амь насаа алджээ 13:28 Вьетнам улсын хойд хэсэгт “Супер Яги” нэртэй хар салхи энэ сарын 8-нд дайран өнгөрсний улмаар аадар бороо орж хөрсний гулгалт үүсжээ.
|
Вьетнам улсын хойд хэсэгт “Супер Яги” нэртэй хар салхи энэ сарын 8-нд дайран өнгөрсний улмаар аадар бороо орж хөрсний гулгалт үүсжээ. »»
|
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
|
|