|
|
|
|
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан” |
|
|
|
|
|
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”
2024-04-26Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой үйл явдлууд бараг сар орчим үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд огт сонсогдож байгаагүй баримтууд хөврөв. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн үе үе ярьж хэлсээр ирсэн “таамаг”-ууд ч дахив. Дахихдаа батлагдах маягтай болж эхлэв. Гол нь энэ сар орчмын хугацаанд “...С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн шалтгаантай байсан” гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. Гэхдээ хууль хяналтынхан тодорхой алхам хийж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй, мэдээлэхгүй байгаа болохоос мөрдөн шалгах зэрэг бусад үйл ажиллагаанууд нь явагдаж байгаа биз ээ. Ямартай ч “…С.Зориг тухайн үед Ерөнхий сайд болох гэж байсан, тэгээд алагдсан”, “…Энэ хэргийн шалтгаан үндэслэл нь Эрдэнэт байсан”, “…Сүүлд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэргийг нэн яаралтай хаах зорилгоор эрүүдэн шүүж ялласан” гэсэн дүгнэлт гэх үү, ойлголт гэх үү, тийм зүйл бий боллоо.
Эндээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг илүү анхаарах шаардлагатай болж байна. Ингэхээс ч өөр арга байхгүй юм.
Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байхад ийм эрүүдэн шүүлт явагдсан. Бараг л хоёр зууны өмнөх Манжийн есөн эрүүтэй ижил шинжтэй залхаан цээрлүүлэлт өнөөгийн Монголд үйлдэгдсэн нь маш ноцтой юм.
Хоёрдугаарт, “...Хөвөрсөн утасны үзүүрийг хөөж олдог” гэдэг шиг “…Эднийг яагаад эрүүдэн шүүж хэргийг хүлээлгэсэн бэ” гэдгийг эхлээд тогтоох нь 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр аймшигт хэргийг илрүүлэхэд дөхнө.
Иймээс эрүүдэн шүүсэн нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд ч, өнөөгийн ардчилсан Монгол Улс дахь хүний эрхийн хэм хэмжээний тухайд ч онцгой анхаарах асуудал болж байна.
Арваад жилийн өмнө эхлээд долоон жилийн өмнө “дууссан” дээрх үйл явдлаас сануулахад, 2016 оны нэгдүгээр сарын 16-нд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг анх өгч байв. Тэрээр МҮОНТВ-д энэ хэргийн талаар “...Ноцтой баримт илэрлээ” гэж ярилцлага өгсөн. Ингэхдээ “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “...1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд тухайн үед мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “...Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан. Ингээд холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан гэх байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлж байв.
Мөн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Энэ хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй” гэсэн.
ТЕГ-ын дарга Б.Хурц ч 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв. Харин 2019 оны гуравдугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй ноцтой бичлэгүүд ил болсон.
Тэгснээр шүүхээс хууль хүчний байгууллагын ажилтнуудад “...Бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр ял шийтгэсэн. Иймээс “...Шинээр илэрсэн нөхцөл байдал” шалтгаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх тавдугаар сарын дундуур сулласан. Тэр үеэс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьсан байдаг. Нэг үгээр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, тэр дундаа эрүүдэн шүүсэн асуудлаар төр хөдөлж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-ны өглөө Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт Хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан Т.Чимгээтэй очиж уулзсан. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Улмаар 2023 оны хавар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох мөрдөх байгууллагын тав дахь удаагийн хүсэлтийг НПГ хянаж үзээд “…Цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна” гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.
Ер нь бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг барьж хориод мөрдөн шалгаж эхлэхээс “…Энэ буруу явчихлаа” гэдгийг хэлж байсан субьектуудын нэг нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхан байдаг юм. Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэр сэтгүүлч Г.Жамъян агсан нарын сэтгүүлчид бэхээ дундартал бичсэн дээ.
Г.Жамъян сэтгүүлч тэр үед Б.Содномдаржаагийн ээж тэргүүтэй ар гэрийнхнийг нь дагуулаад их явсан. “…Сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлгэе ээ” гээд “Зууны мэдээ” дээр очдог. Тэдний өмнөөс зовлонг нь ярьж, дэмжихийг хүсдэг, “Зууны мэдээ” ч ёсоор нь болгодог байжээ. Ерөөсөө тэр үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг “...Хэлмэгдчихлээ” гэдгийг бичиж, бас дээрх байдлаар дэмжиж байв. Ялангуяа Г.Жамъян сэтгүүлч энэ хэргийн талаар их бичсэн. “…Энэ бол улс төрийн аллага”, “…Эд биш шүү дээ” л гэнэ. Их ч хурц бичдэг. Угаасаа 68 жил үзэг барьсан, сэтгүүлчдэдээ “…Үнэнд л захирагд” гэж захидаг байсан хүн л дээ. Товчхондоо, Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч л “манасан” байгаа юм. Тэр утгаар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар Г.Жамъян сэтгүүлчид талархаж явдаг биз.
Г.Жамъян сэтгүүлчийн бичсэн зарим нийтлэлээс дурдахад “Зууны мэдээ” сонины 2016 оны нэгдүгээр сарын 6-ны дугаарт “С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм”, 2016 оны есдүгээр сарын 28-нд “Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ”, 2018 оны тавдугаар сарын 10-нд “С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит жүжиг”, 2019 оны гуравдугаар сарын 13-ны дугаарт “Улс төрийн аллага №2”, 2021 оны гуравдугаар сарын 17-нд “Гитлер ч зүрхлэмгүй харгислал” зэрэг нийтлэлээ хэвлүүлжээ.
Эдгээр нийтлэлд өнөөдөр төр ярьж, гэрчүүд нь нотлоод батлаад байгаа зүйлүүдийг яг л оноож байсан байгаа юм.
Тухайлбал, тэрээр “С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм” нийтлэлдээ “…С.Зориг бол миний хайртай дүү, Монголын ард түмний хайртай хүү байсан. Түүнд цөөн тооны атаархагчид байсан уу гэхээс, Монгол даяараа хайрлаж хүндэлж байсан. Түүнийг Ерөнхий сайд болж хамгаалалтад орохоос нь өрсөж хөнөөсөн. Улс төрийн аллага гэдгийг нь олон нийт хүлээн зөвшөөрөөд 17 жил болж байна” гэж бичсэн.
“Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ” нийтлэлдээ “...Цорын ганц гэрч Б.Булганыг нэг жил хорьж саатуулаад саяхан суллалаа. Уул нь “С.Зоригийн хэрэг” төвөггүйхэн илэрчих хэрэг юмсан. Сэжигтнийг Б.Булгантай нүүрэлдүүлэхэд л “мөн” “биш” хоёр ялгарна. Энэ удаа Булган маань юу гэж гэрчилсэн юм, мэдэхгүй л байна. Удахгүй тодорхой болно биз. …2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн өмнө “С.Зоригийг алсан аллагын хэрэг” илрэх гэж байгаа гээд гэрч Б.Булган, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн малчин Б.Содномдаржаа, Эрдэнэтийн ГОК-ын гуанзны тогооч Т.Чимгээ нарыг баривчлаад хорьчихсон байгаа. Би уулзаж л болох бүх хүнтэй уулзсан.
… “С.Зоригийн хэрэг”-ийн сэжигтнүүдэд прокурор ялын тогтоолоо үйлдэн, тун удахгүй шүү¬хээр шийдэх юм байна. Уул нь дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж л баймаар юм даа. Сэтгүүлч би төдийгүй, Монголын ард түмэн, олон сонгуулийн өмнө хууртаж хаширсан байгаа шүү. Олон ч хүн хилсээр хохирсон. Тиймээс энэ удаад хэн нэгний юмуу, хэсэг бүлэг хүний тулгалтаар биш, гарцаагүй нотлох баримтаар энэ хэргийг үнэн зөв шийдээсэй гэхдээ өвгөн сэтгүүлч нь үүнийг тэрлэв” гэж бичжээ.
Г.Жамъян сэтгүүлч бас “С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит жүжиг” нийтлэлдээ “…С.Зоригийн аллагыг илрүүлэх “эмгэнэлт жүжиг”-ийн шинэ хувилбар ид өрнөж байна. УЕПГ-ын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, ялангуяа Г.Эрдэнэбатын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон байдлаас үзвэл С.Зоригийн хэрэгт байнгын хяналт тавих үүрэгтэй прокурорууд маань ТЕГ-ын хэдэн байцаагчид хөтлөгдөөд улстөрийн “урхин дунд” яваад байгаа юм биш байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан туршлагатай сайн сэтгүүлч. Оновчтой асуултууд тавьж Г.Эрдэнэбатыг нэлээн сан¬даргана билээ. Хөөрхийдөө, тэр залуу ээрч муураад, мэдмээр юмыг мэдэхгүй гэж мэлзээд, хамгийн наад зах нь ялласан хэдийнхээ нас жилийг мэдэхгүй мунгинана билээ. “Ийм ч хүн ажлын хэсгийг ахлах гэж дээ” хэмээн хэлэх хүн таарч л байна.
…Миний бие, хэдэн оймс илүү элээсний хувьд, хууль шүүхийн байгууллагын ажлыг жараад жил сурвалжилж байгаагийн хувьд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй эхнээс нь “ноцолдсоны” хувьд, энэ хэргийг шалгаж байгаа дүү нартаа хандан, санаа авах болов уу гэсэн хэдэн зүйлийг бичиж байна.
Би, энэ хэргийн захиалагч, гүйцэтгэгчдийг огт өөр өнцгөөс хардаг хүн. Ядаж л захиалагч нь хориод жил энэ хэргийг нууж дарагдуулах, төөрөгдүүлэх чулуу хөөлгөх хэмжээний сүүхээтэй, эрх мэдэлтэй хүн байж таарна.
…Маргааш ч юм уу, Ерөнхий сайд болно гэж байхад нь нөхрөө алдаг ч юм уу, алуурчидтай хамждаг ч юм уу эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэй баймааргүй л юм даа. Би, Булганыг хүчтэй дарамтад орж барьцаалагдсан, хэргийг нуусан төөрөгдүүлсэн хүн байхыг үгүйсгэдэггүй.
…Эрхэм хуульчид минь, Монголд шударга үнэнийг эрэлхийлсэн, бас нухчин дарах гэсэн аймшигт давалгаа бий боллоо шүү. Та нар минь, Монголыг гучаад жил тонон дээрэмдсэн нам дамжсан мафийн бүлэглэлд битгий үйлчлээч. Шударга ёсыг тогтоож, элэг бүтэн, энх амгалан амьдарцгаая л даа” гэж бичжээ.
Түүний ийм нийтлэлүүдээс хамгийн хурц хийгээд “ширүүн” нь “Улс төрийн аллага №2” болсон байдаг. Түүндээ “…“Захиалгатай аллага” гэснээ захиалагч нь байхгүй, нэр нь ч ил гардаггүй, ганц амьд гэрч нь шүүх хуралд оролцдоггүй, цагаан малгайгаа орхиод санд мэнд зугтаасан хүн нь сураггүй, хүнийг мөчилж алаад шоронд сууж байгаа рецедив гэмт хэрэгтний амаар босгож ирсэн, хохирогчдын төлөөлөл шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй ард түмнээсээ нуусан ийм шүүх хурал байдаг юм уу. Жинхэнэ захиалагч, алуурчид нь хэн юм. Тэд эцсийн бохир аргаа хууль хүчнийхэнд тулгав уу, тэд амь гарахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон уу гэсэн олон асуулт нийгэм даяар тэнүүчилж явлаа. Миний бие, ард түмнийхээ 20 жил ханцуй дотроо шивнэсэн зүйл, мөн энэ хугацаанд өөрийнхөө бичиж тэмдэглэж авсан материалдаа тулгуурлан “Улстөрийн аллага-2”-ыгоо бичсэн юм. …Тухайн үед найз Да.Ганболдыгоо Ерөнхий сайд болгохоор долоон удаа зүтгүүлсэн чинь Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан. Тэгээд Ерөнхий сайдад яах аргагүй нэр дэвших хүн С.Зориг болсон юм. С.Зоригийг бол Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжинэ гэдгээ С.Баяраар дамжуулаад амлачихсан. Маргааш Ерөнхийлөгч дэмжвэл С.Зориг маань Ерөнхий сайд болоод төрийн тусгай хамгаалалтад орчихно. С.Зориг нэгэнт Ерөнхий сайд болчихвол цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэхчлэн төрийн гурван өндөрлөгөөс буух магадлал тун бага.
…Ард түмэн, одоо л эд нар С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж байтал, бүр болиод 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг золиослож, өөрсдөө “улстөрийн аллага”-аас сугарч үлддэг байгаа.
… Хүмүүс үүнийг эмгэнэлт жүжиг, Монголын хууль хяналтын байгууллагуудын ялзралын тод жишээ гэж нэрлэж байгаа юм. Яагаад? Монголын ард түмэн С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг илрээсэй гэж 20 жил хүлээсэн. Гэтэл “улсын нууц”-д хамааралтай болгоод бүх зүйлийг олон нийтээс нуусан. Өмгөөлөгчдийнх нь амыг барилаа. Ард түмэн асар их бухимдаж байв. УИХ-ын нэг гишүүн “Манай ард түмний 99 хувь нь үүнд итгэхгүй байна” гэж билээ. Яллагдагчдыг захиалгаар энэ хэргийг үйлдсэн хэмээн яллаж байгаа юм. Тэгвэл захиалагч нь хэн юм. ...Хэрэв захиалагчийг нь нас барсан Ш.Отгонбилэгийг гэж байгаа бол тэр хүн чинь Эрдэнэтийн дарга байхдаа тусгай онгоц хөлөглөн явдаг, өчнөөн олон булиа залуучуудаар хамгаалуулсан том хүн байлаа. Тийм хүн С.Зоригийг алчихаад ир гэж малчин залуу, тогооч хүүхэн, 16 настай хүүхэд гурвыг явуулна гэж үү. Итгэл үнэмшил даанч алга байгаа биз дээ. Захиалагч нь Ш.Отгонбилэг юм бол тэр хүн чинь Ерөнхийлөгч Н.Багабандийн баруун гарын найз нь гэдгийг хүн болгон мэднэ. Тэгсэн чинь Ерөнхийлөгч найзынхаа Ерөнхий сайдад дэмжиж байгаа ганц хүн С.Зоригийг устгуулахаар шөнө дөлөөр хэдэн “хүүхэд” явуулж байх уу. Байж болшгүй асуудал.
...Би “Монгол дахь улстөрийн аллагууд” номоо, бас энэ “Улс төрийн алллага-№2”-оо дотно нөхөд, хуульчиддаа уншуулж санал авсан. Тэд бүгд дэмжиж байгаа. Харин нэг зүйлийг надад сануулдаг юм. “...Дээд оройд чинь асар их хар хүч байгаа. Чамайг юмуу гэр бүлийнхнийг чинь бол ганц л нясалчихна шүү дээ. Наад материалуудаа эднийг зайлсны дараа хэвлүүлж болоогүй юм уу” гэдэг. Би тэдэнд “...Миний амь нас, манайхны амь нас бол Монголын төрийг хүлчихсэн энэ их аллага, авлигын дэргэд бол өчүүхэн төдий юм. Намайг алах хүмүүс бол тодорхой. Тэгээд ч би “Амьдын гэрээслэл”-ээ дотнын хуульчиддаа үлдээчихсэн гэж түрүүчийн номондоо бичиж байсан даа. Энэ Монгол цэвэрших тун ойртсон” гэж бичсэн байдаг.
Хамгийн сүүлд “Гитлер ч зүрхлэмгүй харгислал”-даа “…Ер нь хэчнээн нууж, булзааруулсан ч “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” нэг цагт илэрч, захиалагч, алуурчид, төөрөгдүүлэгчид ялаа эдэлж таарна л даа. Дандаа ч Б.Хурц, Ц.Зориг, Г.Эрдэнэбат нар шиг хүмүүс энэ хууль хяналтын байгууллагыг байнга удирдаад байхгүй биз.
…Саяхнаас С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин шалгагдаж захиалагч алуурчдыг илрүүлнэ гэхээр хүмүүсийн сэтгэл өөдрөг байх шиг байна. Хилс хэрэгт 5-6 жил тамлагдаж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр суллагдаж аав ээж, эхнэр хүүхдийнхээ барааг харвал аятай юу! Та нар хар даа! Т.Чимгээг шоронд хүчирхийлээд фото зургийг нь гэр бүлд нь явуулсан байгаа Аймшигтай байгаа биз?! Хүмүүс бол үүнийг “Гитлер ч зүрхлэмгүй харгислал” хэмээн ярилцаж байгаа юм. Энэ бүхний ард Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ц.Зориг нар байж, бүх зүйлийг хийлгэж, нуулгаж байсан нь одоо тодорхой боллоо. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч хуулийн өмнө толгой бөхийх цаг ирж байх шиг байна” гэж бичээд үлдээжээ.
Г.Жамъян сэтгүүлч маань 2021 оны аравннэгдүгээр сарын 29-нд тэнгэрт дэвшсэн. Тэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллагдахыг үзсэн. Харин цагаатгахыг нь харж амжаагүй юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалсан зөрчил илэрчээ 17:36 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. »»
|
|
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 16:49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. »»
|
|
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон 16:17 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
“Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ЦЕГ:С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас ДНК Т.Чимгээ,Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нартай таараагүй 15:59 Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
|
Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. »»
|
|
Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ 15:38 Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан
|
Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан »»
|
|
Каннын кино наадмын улаан хивснээ 15:31 Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья.
|
Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья. »»
|
|
“Уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 19-нд үргэлжлүүлнэ“ 15:27 Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд
|
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд »»
|
|
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг "Номын баяр" 18-нд нээлтээ хийнэ 14:34 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. »»
|
|
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ 14:30 Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.
|
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. »»
|
|
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14:08 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
"ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА БАЙНА" 13:50 Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.
|
Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 12:15 Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ »»
|
|
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12:04 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал
|
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал »»
|
|
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална 12:02 Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой.
|
Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой. »»
|
|
Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна 11:35 Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
|
Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө. »»
|
|
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ 11:05 Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм.
|
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. »»
|
|
Манай “хоршоо”-г тойрсон асуудлууд 11:04 “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ »»
|
|
"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү? 10:57 Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг.
|
Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. »»
|
|
Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав 10:56 “Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр
|
“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр »»
|
|
Ж.Гүррагчаа, Д.Содном, Д.Чойжамц хамба тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд УРИАЛГА гаргажээ 10:53 Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
|
Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн »»
|
|
100 тонн нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ 10:52 Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам
|
Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам »»
|
|
Хиймэл оюун ухаан сээтэгнэж чаддаг боллоо 10:46 OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа.
|
OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа. »»
|
|
ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав 10:29 ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан
|
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 10:14 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
|
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. »»
|
|
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 10:02 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10:21 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
|
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. »»
|
|
Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү? 10:20 Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх
|
Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх »»
|
|
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав 10:16 Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын
|
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын »»
|
|
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо 10:13 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.
|
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. »»
|
|
Б.Солонго Б.Баабар С.Баярцогт нарыг халз мэтгэлцээнд дуудав 10:08 Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.
|
Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад БЭЛЭН БОЛЛОО 09:43 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. »»
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ 08:07 Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх
|
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх »»
|
|
САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна 19:14 Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.
|
Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ. »»
|
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|