Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
2024-04-23 Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
Либертари нам УИХ-ын 2024 оны сонгуульд АН-тай хамтарч оролцохоор боллоо. Улстөрийн зургаан нам санал тавьсан гэсэн. АН-ыг сонгох болсон шалтгаан юу вэ? Өөр ямар намууд санал ирүүлсэн байсан бэ?
Нэгэнт хамтарч ажиллаагүй юм чинь нөгөө намуудын нэрийг зарлаад яах вэ. Ер нь гурван том нам, хоёр эвсэл, нэг жижиг нам байсан. Ингээд Либертари намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдтэйгээ ярилцсан. Маш ширүүн яриа өрнөсөн. Хамгийн гол нь Либертари нам Улсын Дээд шүүхэд бүртгүүлж амжаагүй. Гэсэн хэдий ч хүмүүсийн итгэлийг аваад явж байгаа учраас УИХ-ын 2024 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? Ямар ч гэсэн орох нь зүйтэй, энэ удаагийн сонгуулийг алдаж болохгүй. Тэгж байж 2028 оны сонгуулийн талаар ярих ёстой гэдэг шийдвэр гарсан. Яаж ч бодсон АН зүгээр юм байна, гэхдээ эвсэж биш, хамтарч ороод, Либертари намаас гурван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явья гэдэг шийдвэрт хүрсэн.
АН-тай аль тойрогт, хэн гэдэг хүнийг нэр дэвшүүлэх талаараа нарийн тохирсон болов уу?
АН-тай нарийн асуудлаа яриагүй байгаа. Либертари нам дотроо хэн хэн нэр дэвших вэ? гэдгээ ярилцсан. Тойрог дээр нарийн тохироогүй ч Нийслэлээс нэр дэвшье гэж АН-тай ярилцсан байгаа.
АН дотроо олон фракц, бүлгүүдтэй. Тэдгээрийн заримд нь та бас шүүмжлэлтэй ханддаг. “Женко” Х.Баттулга ч гэдэг юм уу. Ер нь Либертари нам АН хамтран ажиллахад хэр хүндрэл гарах бол? Яаж зохицуулах вэ?
АН гэж нэг том тогоо гэж бодож явснаас биш, дотроо хэн ямар фракцтай, яаж явдаг талаар нь ойлголт байгаагүй. Сүүлийн хэдэн уулзалтын дараа ерөнхий зураг гарсан. АН гэж нэг том шүхэр, доор нь хэд хэдэн том фракцтай. Зарим нь “Женко”-той, зарим нь өөр хүмүүсийн фракцип харьяалагдаад явдаг. Яг одоогоор АН-д гурван том фракц байгаа юм байна. Либертари намын хувьд бие дааж, АН-ыг илүү баруун тал руу нь чирэх жигүүр юм уу клуб болоод явья гэж ярилцсан. АН-д “Их Монгол” гэдэг том нэгдэл байдаг юм байна. Тэр нэгдлийн дэргэдэх клуб болоод явах бодолтой байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-тай хамтарч орох саналыг Либертари намын гишүүд 100 хувь бүгд зөвшөөрөөгүй байх. АН-тай хамтран сонгуульд орох энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
Намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гишүүдтэйгээ хамт сууж байгаад, асуудлаа сайн муугийн дэнсэн дээр тавьж байгаад ярилцсан. Маш олон талаас нь ярилцсан. Гишүүдтэйгээ ярилцахаас гадна Удирдах зөвлөл 5-6 удаа хуралдлаа. Ингээд аль нь илүү ашигтай байх вэ? мөн хамгийн гол асуудал бол бидний үзэл бодлыг буюу либертари үзлийг хүлээн зөвшөөрөх эсэхийг гол болгосон. Ингээд ярихад АН-ын зүгээс манай нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас бидний хооронд хол зөрүүтэй зүйл алга. Та бүхэн либертари үзлээ яриад явахад АН-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. АН-ын хувьд Монгол Улсад байгаа хоёр дахь том улстөрийн хүчин. Тийм ч учраас сонгуулийг ашиглаад, ийм том намаар дамжуулж либертари үзэл санааг маш олон хүнд түгээх боломж байгаа юм байна, энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд шийдвэрээ гаргасан.
АН-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг харж амжсан уу? Либертари намын үзэл баримтлалаас хэр зөрүүтэй байгаа бол?
Харсан. Нэлээн олон зүйл дээр санал нийлсэн. Гэхдээ сонгуулийн хуулиараа одоо ярьж болохгүй юм байна лээ. Сонгуулийн үеэр бид бариад явахад болохоор олон заалтууд байсан. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодож байна.
Сүүлийн өдрүүдэд телевизээр болон цахим орчинд гараад байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлэг, мөн саяхан цацагдсан С.Зориг агсны гэргий Б.Булганы оролцсон нэвтрүүлгүүдийн талаар ямар бодолтой байна вэ?
Үүнийг ярихаасаа өмнө Монголын улстөрийн байдал ямар байгаа талаар ярих нь зүйтэй байх. Сүүлийн найман жилийн турш засагласан МАН өөрөө дарангуйлагч болоход бэлэн болчихсон байна. Тэнд Л.Оюун-Эрдэнэ байна уу? Өөр хэн байх нь хамаагүй. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн болчихож. Бид намын гишүүдтэйгээ ярилцаж байгаад хэрэв жижиг намуудтай хамтран УИХ-ын сонгуульд орвол МАН-д л туслах юм байна гэдгээ ойлгосон. Энэ дарангуйллыг тогтоохгүй л гэвэл АН-тай эвсэхээс өөр аргагүй. АН-тай л эвсэхгүй бол МАН-д туслаад, АН-ын саналыг хуваадаг нам болох юм байна. Тэмцэх гээд байгаа дарангуйллаа эс үйлдлээрээ ч юм уу, мэдэхгүйдээ дэмжих гээд байгаа юм байна гэдэг аргумент гишүүдийн дундаас гарсан. Үнэхээр ч тийм юм байна гэж бодсон. Тийм учраас бидний эхний зорилт бол өнөөдрийн энэ данхайсан, олон төрийн байгууллага болчихсон байгаа, авлигажсан, ялзарсан намтай тэмцэх нь хамгийн чухал асуудал юм. Бидний эрх чөлөөний хамгийн том дайсан бол эрх мэдэл нь төвлөрсөн, төрийг данхайлгасан МАН өнөөдрийн Монгол Улсын хамгийн том аюул болчихож. Та бүхэн анзаарсан байлгүй. Хөгжил цэцэглэлт огт ярихгүй, 2,3 долоо хоног хов ярьж, хүмүүсийг талцууллаа. Яагаад өөрсдийнхөө бузар, булайг ярихгүй, хүмүүс рүү чичсэн ховын чанартай юм л яриад байгаа юм бэ? С.Зоригийн хэрэгт үнэхээр санаа зовсон юм бол өнгөрсөн найман жил юу хийсэн юм бэ? Найман жил чинь урт хугацаа биз дээ? Үнэхээр л энэ хэргийг илрүүлэх чин хүсэлтэй байсан юм бол өнгөрсөн найман жил ямар ацаа хийж байсан юм бэ? Сонгуулийн өмнө гаргаж ирээд, сонгууль дуусаад л С.Зоригийн хэрэг мартагдана. Миний хувьд энэ хэргийг олон нийтэд ил болгооч ээ, битгий нуугаад, хов жив тараагаад байгаач ээ. Монголчууд ухаалаг шүү дээ. Тийм учраас өөрсдөө дүгнэлт хийх боломжийг нь олгооч ээ. 20 гаруй жил өнгөрлөө. Одоо хангалттай шүү дээ. Дөрвөн жилийн өмнө нэг хуульчийн хийсэн видеог үзсэн. Хэрэв энэ хэргийг ил болгочихвол худлаа улстөрждөг байдал үгүй болно. Хэдэн сонгууль дамнаж байгаа билээ? Одоо болно шүү дээ. Тэр хов живийг нь энд би бас хов болгоод ярихгүй гэдэг байр суурьтай байгаа.
Зарим иргэний нийгмийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд АН-ын тодорхой лидерүүдийг МАН-ын гар хөл болж, МАН-ын заавраар ажилладаг гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
Гол нь тэр асуудлыг болиулах гэж, цэвэрлэх гэж бид АН-тай хамт сонгуульд орж байгаа шүү дээ. Либертари нам бол АН-ыг баруун тийш нь чирэх бульдозер байх болно. Мэдээж нам учраас дотроо тэмцэл, маргаан, зөрчлүүд нь байна. Гэхдээ бид улстөр гэхээсээ илүү үзэл санаагаар нь чирэхийг илүүд үзэж байгаа. Либертари намын гол уриалж байгаа зүйл бол баруун төвийн нам, чөлөөт зах зээл, жижиг төр, хувь хүний эрх чөлөөг дэмжиж байгаа залуус нь наашаа ирж, бидэнтэй нэгдэж масс болооч ээ. Энэ зодооноо больчих. Бүгдээрээ үзэл санаагаа ярья гэдэг чиглэл рүү явна.
АН-тай хамтрах шийдвэрээ намын гишүүдээ ярилцсан гэж байна. Хэдийгээр гишүүнээр элсэж амжаагүй ч ЛИбертари намыг дэмждэг хүмүүс нэлээн байгаа болов уу. Тэдний зарим нь Либертари намын тодорхой хүмүүс УИХ-ын сонгуульд АН-ын нэр дээрээс дэвшээд, дуу хоолой нь алга болчих вий? АН-д шингэчих вий гэдэг болгоомжлол байж магадгүй. Энэ тухай Либертари намыг дэмжигчдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Либертари намыг Улсын Дээд шүүх бүртгээгүй юм чинь бидэнд өөр сонголт байсангүй шүү дээ. Намаа бүртгүүлэх гээд эцсээ хүртэл үзлээ. Улстөрийн намын тухай хуулиар сонгуулиас өмнө 90 хоногт шинээр бүртгэхгүй гээд заачихсан. Яг үнэндээ бидэнд байгаа хамгийн сайн сонголт энэ л байна. Гэхдээ би ганцаараа шийдсэнгүй. Удирдах зөвлөл, идэвхтэй гишүүдтэйгээ ярилцлаа. Бүх зүйлийг л харлаа. Мэдээж ямар нэгэн шийдвэр бүх хүнд таалагдахгүй. Түүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч гэсэн намын удирдах зөвлөл, идэвхтэй гишүүд энэ шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэртээ үнэнч байна, дагаад явна. Хамгийн гол нь чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, бага татвар, төрийн дарамтыг багасгах чиглэл рүү л явья. Улстөр нь яах вэ. бидний цалингаас хэдэн хувийг нь төр аваад байгаа юм бэ? үүнийг багасгая. Бид нар гудамжнаас орилоод суувал хэдэн ч жил орилж магадгүй. Тэр хооронд энэ данхайсан төр чинь улам томроод, 2028 онд ардчилсан сонгууль болохгүй ч байх магадлалтай байна. Хүний өмчийг дураараа дэрээмдээд авчихдаг боллоо. Бид аль хэзээний дарангуйлал руу орчихсон байна. Үүнийг зогсоохгүйгээр хоорондоо хэрэлдээд байвал бүтэхгүй нь ээ. Тийм учраас бөөнөөрөө ярьж байгаад, жинлүүрийн туухайн дээр сайн мууг нь жинлэж байгаад бидэнд илүү ашигтай хувилбараа сонгосон шүү. Энэ сонголтондоо маш итгэлтэй байгаа. Нэгэнт хийсэн сонголт, галт тэрэг хөдөлсөн. Тийм учраас гал тэргээ илүү хүчтэйгээр баруун тийш нь чирэх хүсэл байна. Түүнийгээ ч харуулна. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж хэлье.
Либертари намыг Улсын Дээд шүүх бүртгэчихсэн байсан бол энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох талаараа ярилцаж байсан уу?
Ярилцсан. Уг нь бид намаараа сонгуульд оролцох гэж л бүртгүүлэх гээд янз бүрээр үзлээ шүү дээ. Сүүлдээ Дээд шүүх Либертари намд зориулаад том мэдэгдэл хүртэл гаргасан. Улсын Дээд шүүхтэйгээ муудалцлаа. Янз бүрийн л юм боллоо. Үнэхээр бүртгэхгүй байгаа юм чинь өөр яах билээ. Хэрэв бүртгэсэн байсан бол Либертари намаараа л сонгуульд орох байсан. Түүнд эргэлзэх зүйл байхгүй. Тэгэх гэж л намаа бүртгүүлэх гээд явж байсан. Харин өнөөдөр АН бидэнд боломж олгож байгаа юм. Нэгэнт бүртгүүлж чадаагүй бол наашаа орж ирээд, яриад байгаа үзэл санаагаа хэрэгжүүлэх гээд үз. Учир нь танай намын үзэл санаатай бид зөрчилдөхгүй, ойролцоо байна. Тийм учраас ороод ир гэж байгаа юм.
“Жижиг төр” гэж үг хүмүүст сонин санагдах байх. Учир нь төр том, хүчтэй байх ёстой гэж онолдож байгаа үед энэ “жижиг төр” гэдэг үгийн учрыг хэлж өгөхгүй юу?
Монголын төр арай дэндүү данхайчихсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа мөнгөний 60-70 хувийг төр ганцаараа зарцуулж байна. Тийм учраас төрд очих сонирхол дүүрэн байна. Жижиг төр гэдэг нь аль болох бага зардалтай, цөөхөн яамтай байх ёстой. Жишээлбэл, Монгол улс 22 яамтай байна шүү дээ. Ийм олон яамаар яах юм? Гэтэл Япон улс 130 сая орчим хүн амтай хэр нь 12 яамтай. 8 сая хүнтэй Швейцар улс долоохон яамтай ажиллаад болоод байна. Манайд дээрээс нь мухар олгой шиг болчихсон дэд сайд гэдэг албан тушаал байна. Яагаад үүнийгээ больдоггүй юм бэ? Төрийн албан хаагчдийн тоо нь жил бүр нэмэгдээд байдаг. 110 мянга байсан бол одоо 260 мянга болтлоо нэмэгдчихсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр биднээс авдаг татварийн хэмжээ нэмэгдэж, тэдний зарцуулдаг мөнгө ихэснэ. Зарцуулдаг мөнгө нь ихэсхээр төр авлигажна. Авлигачид муухай гээд хараагаад байгаа хэр нь төрөө улам томруулаад байдаг нь ямар учиртай юм бэ? Үүнд логик алга. Тэгэхээр төр хамгийн боломжит жижиг хэмжээндээ, хамгийн үр дүнтэй ажиллах ёстой. Биднээс хамгийн бага татвар авах ёстой. Одоогийн төр шиг нүсэр хэр нь үр бүтээлгүй төр ерөөсөө хэрэггүй. Ийм төртэй байх юм бол Монгол Улс удахгүй сүйрнэ. Монгол Улсад хүмүүс үг хэлж чадахаа больж, дарангуйлал руу орно. Өмчтэй байж чадахаа болино. Хэн нэгэн дарга нь ирээд хураагаад авчихдаг болно. Торгодог, барьж аваад шоронд хийчихдэг болно. Үүний эсрэг буюу бид “Жижиг төр”-ийн төлөө явах болно.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
SONIN.MN
Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
Bolod.mn
Сэтгэгдэл (1)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Зочин: Дур эзнээ голохгүй гэж. 2024-04-30 | 10:33:11 | 103.10.21.123 |
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
»»
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
»»
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
»»
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
»»
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
»»
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
»»
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
»»
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
»»
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
»»
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
»»
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
»»
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
»»
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
»»
Үүсмэл ордуудын өгөөжийг ард түмэнд хүртээх хэлцэл үргэлжилж байна 09:38 Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг
Баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг
»»
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
»»
Хонконгийн 17 настай сурагч хүчирхийллийг илрүүлэх AI бүтээжээ 21:33 Хонконгийн сурагч Чоу Сзе-Лок (17 настай) хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилготой Kid-AID нэртэй хиймэл
Хонконгийн сурагч Чоу Сзе-Лок (17 настай) хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилготой Kid-AID нэртэй хиймэл
»»
Е.Төгстөмөр Chess.com дээр Блицын чансаагаа 3025 хүртэл өсгөж, дээд амжилт тогтоолоо 21:04 Олон Улсын Шатрын Холбооны мастер (FIDE Master) Е.Төгстөмөр онлайн шатрын платформ Chess.com дээр блицын тоглолтын
Олон Улсын Шатрын Холбооны мастер (FIDE Master) Е.Төгстөмөр онлайн шатрын платформ Chess.com дээр блицын тоглолтын
»»
68 орны төлөөлөгчид аюулгүй байдлын шинэ сорилтуудын талаар хэлэлцэж байна 20:54 ДЭЛХИЙН 68 ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЖ, КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЗЭВСГИЙН ХЯНАЛТ, ТЕРРОРИЗМ ЗЭРЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
ДЭЛХИЙН 68 ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЖ, КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЗЭВСГИЙН ХЯНАЛТ, ТЕРРОРИЗМ ЗЭРЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
»»
"Соёл, урлагийн ажилтны өдөр"-т зориулсан спортын тэмцээн эхэллээ 20:30 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн
»»
Гаалийн журам шинэчлэгдэж, шат дамжлага 40%-иар багаслаа 20:27 2025 оны 7-р сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж,
2025 оны 7-р сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж,
»»
Улаанбаатар хот руу оруулахыг завдсан 57 тарвагыг устгуулахаар ЗӨСҮТ-д хүргүүлжээ 20:23 Нийслэлийн Засаг даргын “Хүн мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч
Нийслэлийн Засаг даргын “Хүн мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч
»»
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
»»
Хүний эрхийн Үндэсний Комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүний эрхийн Обмудсмений байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа 13:03 -Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКУ/-ын Хүний эрхийн
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКУ/-ын Хүний эрхийн
»»
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьсны дараа гадаад ажилчдад тохиолддог шударга бус зүйл, цалингийн асуудлыг шалгахыг үүрэгджээ 12:59 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой есдүгээр сарын 4-ний өдөр утсаар ярьж, зарим асуудлын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой есдүгээр сарын 4-ний өдөр утсаар ярьж, зарим асуудлын
»»
Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ 11:58 Европын Холбоо албан ёсоор гелен хумсны будагт өргөн хэрэглэгддэг найрлагын нэг болох триметилбензоил
Европын Холбоо албан ёсоор гелен хумсны будагт өргөн хэрэглэгддэг найрлагын нэг болох триметилбензоил
»»
АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэллээ 11:58 АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэрээр УИХ дахь АН-ын
АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэрээр УИХ дахь АН-ын
»»
Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Уул сумдаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ 11:51 Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ .
Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ .
»»
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
»»
Угаарын хий гарвал нийслэлд мэдээлэл очиж, 5-7 минутын дотор очиж арга хэмжээ авах системтэй төхөөрөмжийг айлуудад тарааж эхэлжээ 11:42 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч
»»
Алба хаагчид 3621 хүний амь насыг аварчээ 11:37 Улсын хэмжээнд он гарсаар найман сарын байдлаар 3828 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд он гарсаар найман сарын байдлаар 3828 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа 11:34 Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд
»»
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
»»
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 09:44 Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний мягмар гарагт цахилгааны хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний мягмар гарагт цахилгааны хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.
»»
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, торгожээ 09:01 Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгслээр оролцсон зөрчлийг телекамерын
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгслээр оролцсон зөрчлийг телекамерын
»»
"Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна" 17:28 НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр
НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр
»»
А.Хүслэн Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 17:15 Казахстаны Астана хотод болсон дугуйт цанын насанд хүрэгчдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс
Казахстаны Астана хотод болсон дугуйт цанын насанд хүрэгчдийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс
»»
“Гавьяат”-ыг “зардаг” байсан нь үнэн үү? 17:13 Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихья.
Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихья.
»»
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
»»
Автомашингүй өдөр дараах гудамж, замуудыг хаана 13:53 Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулахаар болоод буй. Энэ өдөр 7:00-18:00
Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг зохион байгуулахаар болоод буй. Энэ өдөр 7:00-18:00
»»
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
»»
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна 13:50 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац
»»
Найруулагч Пак Чан Вүк “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ 12:21 “Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүк
“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүк
»»
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
»»
Солонгосын ютүбер бүсгүй Хоргын тогоонд осолдож амиа алджээ 11:53 Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоонд БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоонд БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
»»
Баян-Уул сумын мод үржүүлгийн газарт 5 сая орчим нарсыг үржүүлж байна 11:40 Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд
»»
Зарим нутгаар шөнөдөө хасах хэм рүү орж хүйтэрнэ 11:38 Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур
»»
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө 10:25 Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө
»»
Энэ БЯМБА гарагт автомашингүй өдөр болно 10:21 Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт
Нийслэл хотод "Автомашингүй өдөр-2025" арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны Бямба гарагт
»»
Өвөр Монголын нарны эрчим хүчний төсөл цөлжилтыг зогсоож эхэллээ 10:04 Хойд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон нарны эрчим хүчийг ашиглаж байна. Өвөр Монголын Кубуки цөлийг
Хойд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон нарны эрчим хүчийг ашиглаж байна. Өвөр Монголын Кубуки цөлийг
»»
Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа 10:03 Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс өмнө гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа.
Дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар 09-р сарын 03-ны үдээс өмнө гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа.
»»
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
»»
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
»»
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
»»
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
»»
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
»»
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
»»
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
»»
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
»»
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
»»
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
»»
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
»»
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
»»
Оросын агаарын дайралтад Украины Засгийн газрын төв байр өртжээ 10:12 Ням гарагт хийсэн Оросын агаарын дайралтад Киев дэх Засгийн газрын төв байр нь өртсөн болохыг Украины ерөнхий сайд мэдээлжээ.
Ням гарагт хийсэн Оросын агаарын дайралтад Киев дэх Засгийн газрын төв байр нь өртсөн болохыг Украины ерөнхий сайд мэдээлжээ.
»»
Нам нь хоёр том ялагдал хүлээсний дараа Японы Ерөнхий сайд огцорлоо 09:29 Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм.
»»
Португалийн нийслэлд трамвай осолдсоны улмаас 15 хүн амь үрэгджээ 16:22 Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна.
Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна.
»»
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
»»
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
»»
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
»»
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57