 |
|
 |
|
Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална |
|
|
 |
|
 |
Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална
2024-04-10Нийслэлийн 1.7 сая иргэний амь нас, эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг өнгөрсөн жилийн зун хоёрхон өдөр үргэлжилсэн бороо хатуухан сануулсан.  Долоодугаар сарын 5, 6-нд орсон бороонд Сэлбэ, Дунд голын хамгаалалтын далан нурж 140 гаруй орон сууц усанд автаж зоорины давхарт ус орсон мэдээлэл бий. Мөн эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсныг тоогоор хэмжих боломжгүй. Дараахан нь буюу наймдугаар сарын 6-11-ний хооронд Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшин 6-8 см давж байв. Гэтэл энэ жил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бороо орно гэсэн урьдчилсан тооцооллыг ЦУОШГ-аас гаргажээ. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг усанд урссан гашуун түүхийг мартаж болохгүйн дээр дахиад үерлэхгүй гэх баталгаа алга. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэзээ аадар асгах эсвэл ган болохыг урьдчилсан таамаглах аргагүй болсон. Үер боллоо гэхэд хот халих аюул ойрхон байна.
Ер нь Сэлбэ гол сэтрэхэд бэлэн болсон. Баянзүрх дүүргийн 21-р хороо, Дарь-Эх талдаа үерийн хамгаалалтын далангүй. Одоогоор нийслэлийг хамгаалж буй 163 км үерийн далан хаанаа ч хүрэлцэхгүй. Нийт 460 орчим км далан барих шаардлагатай. Одоо 297 км-ыг барих ёстой гэсэн үг. Гэтэл одоо байгаа далан насжилт хэтэрсэн. 1982 оноос хойш шинэчлээгүй. Дээр нь ихэнх нь 1982 он, 40 гаруй жилийн өмнө баригдсан учраас элэгдэж муудсан, насжилт хэтэрсэн. Тэр дотор аж ахуйн аргаар барьсан сул шороон далангууд нэлээдгүй байгаа нь хатуухан хэлэхэд нийслэлийг үерээс хамгаалах гэхээс илүү засвар шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж.

Мөн үерийн далан автозамын борооны ус зайлуулах шугамтай шууд холбоотой. Улаанбаатар хотод 1200 гаруй км хатуу хучилттай автозам байгаагийн 213 км нь борооны ус зайлуулах шугамтай. Ерөнхий зураглалаар бол Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын нөхцөл байдал ийм байна. Гэтэл үерийн аман дээр 3300 орчим айл өрх, албан байгууллага суурьшиж буйг санах учиртай. Цаашлаад томоохон хэмжээний үер усны аюул болоход зөвхөн энэ тооны иргэн аж ахуй нэгжээр зогсохгүй нийслэл бүхэлдээ аюулд автах эрсдэлтэй.
1966 онд нийслэлд их хэмжээний үер болж далан барьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 40-50 жилд үерийн дорвитой хамгаалалт хийгээгүй. Ихэвчлэн засаж сэлбэх “гал унтраах” байдлаар явж ирсэн. Харин Сэлбэ голын долоон буудал орчмын баруун эргийн үерийн хамгаалалтын даланг 2001 онд, Дамбадаржаа орчмын зүүн эргийн үерийн хамгаалалтын даланг 2006 онд шинэчлэн байгуулсан. Сэлбэ голын зүүн далангийн зураг төслийг 2005 онд боловсруулан гаргаж 2007 онд барьж байгуулсан. 2006 онд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Нидерланд улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сэлбэ голын зүүн даланг зургаан хэсэгтэйгээр хийж шинэчилжээ. Сүүлийн дөрвөн жилд Жаргалантын аманд 1.5 км далан барьсан байна. Үеийн үед яагаад үерийн далангийн асуудал сөхөгддөггүй, тэр хэрээр төлөвлөдөггүй байсны нэг шалтгаан нь өнгөрсөн жилийнх шиг үертэй нүүр тулж байгаагүйнх. Дараагийнх нь төсөвт өртөг өндөр болохоор хойшлуулсаар иржээ. Газар зүйн онцлогоосоо хамаараад үерийн далан барих тооцоо ялгаатай. Ойролцоогоор нэг км даланг тэрбум төгрөгөөр барьдаг аж. Тиймээс үерийн далан барих төсвийг нийслэл дангаараа даахгүй. Улсын төсөв дээр тавих ёстой. Төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. Одоогоор олон улсын байгууллагууд руу хандаад байгаа гэж мэргэжлийн хүн хэллээ.
Мэргэжлийн байгууллагын тооцооллоор Улаанбаатар хотын хэмжээнд өнөөгийн нөхцөл байдал дээр 1966 оны 1’580 м3 /сек үер орж ирэхэд Туул голтой ойр хэсгийн 3200 га суурьшлын бүс усанд автаж, үерийн халилт Туул голын үерийн хамгаалалтын даланг давж, төмөр зам, Дунд гол, IV цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотод 100 жилд нэг удаа тохиох магадлалтай нэг хувийн хангамшилтай буюу 2’490 м3 /сек зарцуулгатай үер орж ирэхэд 40000 га талбай усанд автана. Хамгийн их халилт Маршалын гүүрнээс дээш Туул голын үерийн хамгаалалтын далангаар өнгөрч, Гачууртын тохой, Баянзүрхийн гүүрний орчмоос эхлэн Улаанбаатар хот руу хальж орох төлөвтэй. Туул гол ба түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүс нийт 17850.9 га талбайг хамарч байна. Туул голын сав газрын онцгой хамгаалалтын бүсэд Улаанбаатар хотын суурьшлын бүс, мөн бусад газар ашиглалтаас хамаарч нийт 889.6 га талбай онцгой хамгаалалтын дэглэмийг зөрчсөн болох нь судалгаагаар илэрч байна.Энэхүү зөрчил нь онцгой хамгаалалтын нийт 17850.9 га талбайн таван хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Эрсдэл ийм. Удахгүй борооны улирал эхэллээ.Тэгвэл одоо яах вэ гэдэг асуултын тэмдэг гарч ирнэ.
Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ТЭЗҮ-г “Престиж Инженеринг”, “Хайдродизайн прожект” компаниуд Нийслэлийн Хот байгуулалт судалгааны хүрээлэнгийн захиалгаар хийж үерийн хамгаалалтын даланг ийм байдлаар барихаар төлөвлөжээ.
СЭЛБЭ ГОЛЫН 500 БУРГАСЫГ НҮҮЛГЭНЭ
Айл өрх аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлын хүрээнд 2040 он гэхэд Баянгол дүүрэгт 118, Баянзүрх 1100, Сүхбаатар 947, Сонгинохайрхан дүүрэгт 1428 нэгж талбар, Чингэлтэйд 427, Хан-Уулд 414, Налайх 122, Багануур 63, Багахангайд 62 буюу нийт 4679 нэгж талбар бүхий 22 мянга орчим га талбайг чөлөөлөх тооцоо гаргажээ.
Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ТЭЗҮ-г “Престиж Инженеринг”, “Хайдродизайн прожект” компаниуд Нийслэлийн Хот байгуулалт судалгааны хүрээлэнгийн захиалгаар хийжээ. Мөн Нидерландын усны барилга байгууламжийн инженерүүд манай улсад хоёр ч удаа ирж ажиллаад буцсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотод стандартын үерийн хамгаалалтын даланг яаралтай барьж байгуулах, үерийн аман дээр байгаа айл, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх шаардлагатай. Харин энэ жилдээ хамгаалалтын далан барьж амжихгүй учраас эхний ээлжид эрсдэлээс сэргийлэх арга нь хуучин барилга байгууламжаа шинэчлэх, үерийн хамгаалалтын бүсээ цэвэрлэх зөвлөмжийг өгчээ.
Нийслэлийн мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу үерээс хамгаалах байгууламжийг цогцоор нь барихад 2023-2025 он хүртэл их наяд төгрөг төлөвлөсөн байна. Түүнчлэн 2040 он хүртэл таван их наядын төсөв зарцуулах юм байна. Айл өрх аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлын хүрээнд 2040 он гэхэд Баянгол дүүрэгт 118, Баянзүрх 1100, Сүхбаатар 947, Сонгинохайрхан дүүрэгт 1428 нэгж талбар, Чингэлтэйд 427, Хан-Уулд 414, Налайх 122, Багануур 63, Багахангайд 62 буюу нийт 4679 нэгж талбар бүхий 22 мянга орчим га талбайг чөлөөлөх тооцоо гаргажээ.
2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх Нийслэлийн онцгой комиссын хурлын тэмдэглэлд Сэлбэ, Дунд гол дагуух бургас, мод, бут сөөгийг шилжүүлэх ажилд шаардагдах зардлыг тооцох үүрэг өгчээ.
Мөн Сэлбэ, Дунд голын голдирол дотор байгаа 10 км урт хэсгийг хамарсан бургасыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй гэсэн байна. Мэргэжлийн байгууллагын тооцоогоор тухайн цэгт 500 орчим бургас байгаа бөгөөд энэ хавар зөөхөөр бэлтгэж байгаа аж. Тодруулбал, бургасыг шилжүүлээд оронд нь гэрэлтүүлэг хийх, дугуйн зам, явган хүний зам байгуулах зэргээр тохижилт хийж амарч, зугаалах орчин бүрдүүлэх талаар яригдаж байгаа аж.
Бид Улаанбаатарыг үерээс хэрхэн хамгаалах, тэр дундаа Сэлбэ, Дунд голын голдиролд байгаа бургасыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох байгууллагын байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: ХУУЛЬД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТЭЭ БОАЖЯ-НД ХҮРГҮҮЛСЭН

-Үерийн хамгаалалтын барилга байгууламж өндөр өртөгтэй. Сэлбэ, Дунд голын голдирлыг хааж, далан дотор барилга барьсан “S.Outlet” -ийг нураагаад дууслаа. Тэдний “Бид өөрсдөө нурааж авч явъя” гэсний дагуу тохирч нураалаа. Төмөр бетонон хийцийг гагнуураар таслах зэргээр нүсэр ажил болж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт зөвхөн тэр орчмын үерийн даланг хэлбэржүүлж урсцыг нэмэгдүүлэх төмөр бетонон хийцийг 17.7 орчим тэрбум төгрөгийн өртгөөр хийх тендер зарласан. Цаашид Сэлбэ, Дунд голын үерийн байгууламжийг бэхжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яаманд хандаж Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс гадна үерийн асуудлыг шийдвэрлэхэд голын сав доторх бургасыг зөөхгүйгээр хэвгий хэсгүүдэд доош ухаж тэгшлэх байдлаар урсцыг нь нэмэгдүүлэх боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, лаг, хагш, бургас зэргийг зөөснөөр доош нэг метр хэртэй ухаж тэгшлэн урсцыг нэмэгдүүлэх юм. Үүнийг шийдвэрлэж холбогдох хуульд яаралтай өөрчлөлт оруулах хүсэлтээ БОАЖЯ-д хүргүүлсэн. Яам уг хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар яаралтай батлуулах хүлээлт байна. Үүнд БОАЖЯ “хөдлөхгүй” бол нийслэл энэ зун үерт дахин өртөхөд бэлэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүдэд танилцуулж Засгийн газар, холбогдох яам, агентлагт хуулийн төслийг боловсруулж өгсөн.
Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа: НИДЕРЛАНДААС УСНЫ ИНЖЕНЕРҮҮД ХОЁР УДАА ИРЖ АЖИЛЛАСАН

-2030 он гэхэд 460 км үерийн далантай болохоор төлөвлөж байна. Мөн одоо байгаа 40 гаруй жилийн өмнө баригдсан үерийн далангуудыг байнга шинэчлэх шаардлагатай. Жишээлбэл, Сэлбэ голын үерийн далан 1973 онд аж ахуйн аргаар хийсэн стандартын бус шороон учраас ачааллаа даахгүй сэтэрсэн. Мөн үерийн далангийн голдирлыг дагаж маш олон иргэн, аж ахуйн нэгж буусан. Үл хөдлөх хөрөнгүүд ч байна. Үүнтэй холбоотойгоор үерийн далан хавчигдаж стандартын хэмжээнд байж чадахгүй байгаагаас эрсдэл дагуулж байна. Энэ бүхэн хот төлөвлөлтөөс эхлээд олон зүйлтэй холбоотой.
Энэ жил стандартын далан барьж байгуулах зураг төсөл хийлгэж, шинээр засварлах ажлуудыг хийж эхлээд байна. Жилд таван км ч хамаагүй далан барих хэрэгтэй. Гүүр мөн ямар ч стандартгүй. Улаанбаатарт ус тогтдог томоохон 53 байршлын 25-ыг нь өнгөрсөн жил бүрэн шийдсэн. Нидерландын усны барилга байгууламж хариуцсан инженерүүд хоёр удаа ирсэн. Тэгээд эхний ээлжид хот доторх далангаа цэвэрлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, усны түвшинг доошлуулах, стандартын далан хийх хэрэгтэй. Мөн Сэлбэ гол доторх бургасыг зөөж тээвэрлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Бургас усны урсцыг маш их сааруулж, боож байна. Улаанбаатарынхны ахуйн хог хаягдал бүгд далан руу, бургас руу хаягдаж үндсийг нь ороосон.
БОАЖЯ-ны Үнэлгээ , аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Амарсанаа: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУЛЬД ХАРШЛАХ ЗҮЙЛГҮЙ

-“BGM” ХХК компани Нийслэлийн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг бэхжүүлэх, далан зам гүүрний тохижилтын ТЭЗҮ боловсруулахад оролцож байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын тайланг ирүүлсэн. Тус тайланг хянаж, шалгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг ирүүлэх дүгнэлт гарсан. Үүний дагуу мэргэжлийн байгууллага нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж тайлангаа манайд дахин ирүүлснээр бид хуулийн хугацаанд дүгнэлт гаргана. Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, журам аргачлалын дагуу бичиг баримтын бүрдэл бүрэн байх ёстой. Түүнчлэн дахин судлах шаардлагагүй гэж үзвэл БОАЖ-ийн сайдын мэргэжлийн зөвлөлөөр оруулж батална. Уг төслийг хэрэгжүүлэхэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд харшлах зүйлгүй. Хэрэгжих боломжтой. Одоогоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт орох хуулийн төсөл явж байгаа ч энэ төсөлд хамааралгүй. Зөвхөн хуулийн үзэл баримтлалыг батлах юм.
“Престиж инженеринг” ХХК-ийн захирал Ш.Ганзориг: СЭЛБЭ ГОЛЫН ХОЁР ТАЛЫН ЭРЭГ ҮЕР БОЛОХОД СЭТРЭХ ЭРСДЭЛТЭЙ

-Их хэмжээний хур тунадас орсноор өнгөрсөн жилийн Сэлбэ голын үер энэ жил дахин давтагдах эрсдэл өндөр байна. Гэтэл хот бэлэн биш байна. Сэлбэ голын голдирол зарим газраа хэвгий, зарим газраа налуу, гүн зэргээр янз бүр байдаг. Тэгэхээр эхний ээлжид Сэлбэ голийн голдиролд хэсэгчилж тохируулга хийх төлөвлөлттэй. Нийт 22 км голын дагуу тохируулга хийх шаардлагатай. Мөн төлөвлөлтөөр терминалаас Сэлбэ гол хүртэл түшиц хана шинээр хийнэ. Өөрөөр хэлбэл, хуучин түшиц ханыг метр хэртэй өндөрлөж шинэчлэх юм. Үерийн хурдыг аль болох сааруулахгүйгээр хурдан урсгаж гаргах л чухал. Одоогоор Сэлбэ голын хоёр талын эрэг үер болоход өнгөрүүлж чадахгүй, сэтрэх нөхцөлд байна. Уг нь эргийн хоорондох зайг холдуулж тэлэх шаардлагатай. Тэгэхээр орон сууцны барилга шахаж баригдсан учраас боломжгүй.
Өөрөөр хэлбэл, хөндлөн огтлолын талбайг нэмэх шаардлагатай боловч боломжгүй байна. Даланг нь өндөрлөе гэвч /3-4 метр/ үзэгдэх орчин хязгаарлагдана. Гэхдээ далангаа бага зэргээр өндөрлөөд доош нь ухаж болох арга бий. Ухахад бас учиртай. Тиймээс хамгийн эхний арга хэмжээ бидний зурж, төлөвлөснөөр Сэлбэ гол дагуух голын голдирлыг ёроол орчимд нь ухаж доошлуулаад тэгшлэх шаардлагатай. Төмөр бетон босоо том хана барих учраас нүсэр ажил, хөрөнгө их орно. Нэг хэмжээнд болгоно гэсэн үг. Ингэхдээ гол дотор ургасан бургасыг бүгдийг нь авах шаардлагатай. Бургас болон бусад саад их байх тусам үерийн урсцыг сааруулдаг. Хурдан урсгаж өнгөрүүлэх тусам хохирол бага амсана. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр бургасыг нүүлгэн шилжүүлснээр ямар нэгэн эко системд сөргөөр нөлөөлөх байдал бага, бараг байхгүй гэсэн дүгнэлтийг “Би Жи Эм Дистрибюшн” буюу “BGE” үнэлгээний компани гаргасан. Бургасыг хэрэгцээтэй газар нь шилжүүлж суулгана. 1980 оны үед Сэлбэ, Дунд голд нэг ч бургас байгаагүйг тэр үеийн хүүхдүүд, залуучууд сайн мэднэ. Байнга үерлэж маш ширүүн урсгалтай байсан шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315) |
Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан” 13:42 Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ.
|
Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. »»
|
|
Өнөөдрөөс есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ 11:55 Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион
|
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион »»
|
|
Хиймэл оюун ухааны хөгжлийг саатуулах оролдлого БҮТЭХГҮЙ гэв 11:43 “Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм.
|
“Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм. »»
|
|
4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна 11:39 Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
|
Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлнэ 11:39 Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм.
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм. »»
|
|
17 настай эрэгтэй "ус ууя" хэмээн гэрт нь ороод найман настай охиныг хүчирхийлэхийг завджээ 11:38 Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.
|
Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ 11:34 Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж.
|
Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж. »»
|
|
CS2: Chinggis Warriors түүх бүтээж, ирэх Мэйжорт 2 монгол баг өрсөлдөнө 11:33 “CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа.
|
“CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа. »»
|
|
Азийн CS-н цаг одоо л ирж байна 11:24 "CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.
|
"CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж. »»
|
|
ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ 09:41 Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын
|
Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын »»
|
|
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО 09:39 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) »»
|
|
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “20 МИНУТЫН ХОТ” КОНЦЕПЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, БҮСЧИЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА 09:37 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан
|
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан »»
|
|
Улсаас 34.4 тэрбумын татаас авсан клиникийн газрыг дуудлагаар худалдана 09:37 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий.
|
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. »»
|
|
ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж журмын хашаанаас авна 09:36 Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна.
|
Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө 09:30 Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын
|
Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын »»
|
|
Наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөнө 09:25 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд хотын төвөөс бусад 20 байршилд газар санал болгожээ 09:13 Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав.
|
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав. »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 09:12 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Сэлбэ шиг газраа чөлөөлүүлж нөхөн олговор авах хүсэлтэй иргэн олон байна 19:00 Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих
|
Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих »»
|
|
Тав хоногийн дараа "Дүнжингаравын дэлбэрэлт"-ийн шүүх хурал болно 16:39 Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно.
|
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно. »»
|
|
И-баримт: Сугалаанд хожсон иргэдийн урамшуулал хэвийн олгогдоно 16:09 НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
|
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон. »»
|
|
Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна 16:06 Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
|
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө. »»
|
|
"iShowSpeed"-д "The MongolZ" багийн өмсгөлийг бэлэглэжээ 15:56 Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй.
|
Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй. »»
|
|
Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө 15:55 Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж.
|
Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж. »»
|
|
Дэлхийн хамгийн үнэтэй одон 15:44 Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах
|
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах »»
|
|
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам шинэ гаргасан номдоо өөрийнх нь хойд дүр Хятадын гадна чөлөөт ертөнцөд төрнө гэжээ 15:41 Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур,
|
Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур, »»
|
|
Нэг баримтын найман орон таарч, 5-30 сая төгрөг авах нэг азтан шалгарав 15:39 Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн
|
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрлээ 14:56 Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
|
Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. »»
|
|
Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ 14:47 Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.
|
Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ. »»
|
|
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно 14:46 Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
|
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. »»
|
|
Монголд төрсөн Тува филармонийн дуучныг тагнуул хийсэн гэж Москвад баривчилжээ 14:45 Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ.
|
Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ. »»
|
|
ХСҮТ-д хэвтсэн иргэний сахиур тамхи татсанаар гал гарсан байна 14:25 Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна.
|
Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан 5 хүн эмчлүүлж байна 12:30 ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
|
ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа 12:17 Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа.
|
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа. »»
|
|
Хятад улсад хүүхэд бүрд хиймэл оюун ухааны хичээл орно 12:15 БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ.
|
БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ. »»
|
|
Эрчүүд ээ, урт наслахын төлөө хичээцгээе 11:48 Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна.
|
Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. »»
|
|
Элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн гаралтай нэгдлийг илрүүлэв 11:41 Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна.
|
Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна. »»
|
|
Хүний шүдийг анх удаа лабораторийн нөхцөлд ургуулжээ 11:32 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг
|
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг »»
|
|
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд 22:07 Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад дахь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрэн маш их өргөн ашиглагдаж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ван Линжүнь 01-р сарын 13-нд Хятадын 2024 оны импорт, экспортын нөхцөл байдлын талаар 2024 онд Хятадын бие даасан брэндүүд гадаадад үй олон шүтэн бишрэгчдийн таашаалд нийцэж, Хятадын экспортод эзлэх хувь нь өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр нэмэгдэж, 21.8 хувийг эзлэх болж, Хятадын үйлдвэрлэсэн брэндүүд дэлхийн бүх газар нутагт Хятадын брэндийг алдаршуулж байна гэж танилцууллаа.
Хятадын үйлдлийн камерууд хилийн чанад дахь нийтийн сүлжээнд "ноёрхож" байна
|
|
“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна 22:05 "Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол?
|
"Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол? »»
|
|
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ 22:02 Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна.
|
Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна. »»
|
|
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая 21:59 2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
|
2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ. »»
|
|
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай 21:56 Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна.
|
Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна. »»
|
|
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна 21:54 Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ.
|
Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ. »»
|
|
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ 21:45 Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна.
|
Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна. »»
|
|
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа 20:31 ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын Танхим санаачлан, ӨМИС, Ордос хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулсан Хятад улсад сурч байгаа гадаад оюутнуудын мод тарих арга хэмжээ 04-р сарын 13-ны өдөр Ордос хотын Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд боллоо. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Пакистан зэрэг 7 орны гадаад оюутнуудыг багтаасан 70 гаруй хүмүүс оролцов. Энэ удаад хамтдаа 200 гаруй нарсан модыг Энхбайн элгэнд суулгалаа.
|
ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын Танхим санаачлан, ӨМИС, Ордос хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулсан Хятад улсад сурч байгаа гадаад оюутнуудын мод тарих арга хэмжээ 04-р сарын 13-ны өдөр Ордос хотын Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд боллоо. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Пакистан зэрэг 7 орны гадаад оюутнуудыг багтаасан 70 гаруй хүмүүс оролцов. Энэ удаад хамтдаа 200 гаруй нарсан модыг Энхбайн элгэнд суулгалаа. »»
|
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна 09:24 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ. »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролджээ 12:55 Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм.
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм. »»
|
|
Дидди: Би буруугүй 12:45 Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв.
|
Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв. »»
|
|
Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна 11:39 Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.
|
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм. »»
|
|
Юн Сог Ёльд холбогдох хэргийн эхний шүүх хурал эхэлжээ 11:11 СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд
|
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд »»
|
|
БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа 77 хоног үргэлжилнэ 10:26 БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
|
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. »»
|
|
Хятадад хүчтэй салхилж буй тул 50 кг-аас бага жинтэй хүмүүс хийсэж магадгүй гэж анхааруулжээ 13:41 Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан
|
Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан »»
|
|
Өмнөд Солонгост метроны байгууламж нуржээ 13:36 Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж,
|
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж, »»
|
|
“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа 12:49 Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ.
|
Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. »»
|
|
Их Британид бага оврын онгоц осолдсон ч зорчигчид амьд үлджээ 11:52 Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан
|
Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан »»
|
|
“Харилцан татвар”-аа цуцлахыг АНУ-д уриалжээ 10:32 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг
|
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг »»
|
|
Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 09:23 Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь
|
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь »»
|
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 9.1 хувиар өсжээ 12:02 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. »»
|
|
АНУ болон Хятадын “ХУДАЛДАА”-ны дайн улам хурцдав 10:56 АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна.
|
АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна. »»
|
|
Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувь болгож нэмлээ 09:14 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг »»
|
|
Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
|


|