|
|
|
|
Сонгуулийн өмнө төрөх хууль: Цэцийн тухай хуульд орох өөрчлөлтүүд |
|
|
|
|
|
Сонгуулийн өмнө төрөх хууль: Цэцийн тухай хуульд орох өөрчлөлтүүд
2024-03-21Отгон чуулганаар олон асуудлуудыг хэлэлцэх юм. Үүний нэг нь сонгуулийн өмнө хэд хэдэн хуулийг шинэчлэн батална. Учир нь энэ жилийн сонгуулиар 76 биш 126 гишүүн сонгоно. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж, Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдээс 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахдаа "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 23 зүйлээс бүрдэх бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан гэж хуулийн төсөл санаачилагчид үзэж байна.
- Цэц ямар бүрэн эрх эдлэх вэ
-Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан төдийгүй Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор тусгасан.
4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх
- 4.1. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
- 4.2. Цэц дараах маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах замаар энэ хуулийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
- 4.2.1. хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- 4.2.2. ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- 4.2.3. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
- 4.2.4. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
- 4.2.5. иргэний үндсэн эрхийн маргаан.
- 4.3. Энэ хуулийн 4.2.1, 4.2.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.
- Цэцийн гишүүнд ямар болзол тавих вэ
Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан.
Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгасан.
Мөн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ.
Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээлж байх нь зүйтэй.
Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэнэ. Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байна.
Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөлд нарийвчлан тусгасан.
Эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай.
Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлнэ.
5 дугаар зүйл. Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага
- 5.1. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
- 5.2. Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
- 5.2.1. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
- 5.2.2. сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
- 5.2.3. санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
3.Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж чадах уу?
-Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулах, мөн бусад гишүүнийхээ хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээлгэж, түүний хараат бус байдлыг хамгаалах механизмыг тусгасан. Тухайлбал, Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс үзүүлэх аливаа нөлөөллийг хориглох, ийм үйлдэл, эс үйлдэхүйг баталгаажуулж, хариуцлага хүлээлгэдэг болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тогтолцоог тусгайлан зохицуулсан нь манай улсын ердийн шүүхийн хүрээнд хэрэгжиж ирсэн сайн туршлага юм.
14 дүгээр зүйл. Цэцийн гишүүний хараат бус байдал
- 14.1. Цэцийн дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байна.
- 14.2. Цэцийн дарга, гишүүн бусад гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах зэргээр хараат бус байдалд нь халдахыг хориглоно.
- 14.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно.
- 14.4. Цэцийн гишүүний амь бие, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа халдашгүй байна.
- 14.5. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, унаа, техник, хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
- 14.6. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
- 14.7. Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно.
- 14.8. Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
- 14.9. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
- 14.10. Цэцийн гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө Цэцийн гишүүн болон Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг аливаа хариуцлагад татахыг хориглоно.
16 дугаар зүйл. Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа
- 16.1. Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
- 16.2. Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
- 16.3. Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.
- 16.4. Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
- 16.5. Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.
- 16.6. Энэ хуулийн 6.5-д заасны дагуу томилогдсон Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хүн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авахгүй.
- 16.7. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоох үеийн Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож тогтооно.
- 16.8. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.
- 16.9. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:
- 16.9.1. Цэцийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр Цэцийн гишүүний гэр бүлд олгох;
- 16.9.2. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;
- 16.9.3. Цэцийн гишүүний эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.
- 16.10. Энэ хуулийн 16.9-т заасан даатгалыг даатгалын байгууллагаас төлнө.
- 16.11. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.
- 16.12. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тухайн гишүүний авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.
- 16.13. Цэцийн гишүүний тэтгэвэртэй холбогдсон харилцаа болон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар зохицуулна.
- 16.14. Цэцийн гишүүн буюу гишүүнээр ажиллаж байсан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.
7 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох
- 7.1. Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ хуулийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
- 7.2. Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
- 7.2.1. нас барсан;
- 7.2.2. бүрэн эрхийн хугацаа дуусаж дараагийн гишүүн томилогдсон;
- 7.2.3. чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
- 7.2.4. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
- 7.2.5. энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
- 7.2.6. гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
- 7.3. Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
|
Сонгуулийн өмнө төрөх хууль: Цэцийн тухай хуульд орох өөрчлөлтүүд |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон хэмээн шүүмжлүүлж байна 21:02 Лорайяа нэртэй ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон уран бүтээл гаргаснаасаа болж цахим орчинд
|
Лорайяа нэртэй ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон уран бүтээл гаргаснаасаа болж цахим орчинд »»
|
|
Гол, мөрний мөс нимгэрч, цөмрөх аюул үүсчээ 20:07 Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс
|
Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс »»
|
|
Марк Цукербергийн баримт шалгах үйлчилгээтэй холбоотой “Meta”-д хийх шинэ өөрчлөлтүүд 17:28 Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын
|
Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын »»
|
|
ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГИЙН АМЬД ХӨГЖИМТЭЙ ТОГЛОЛТЫН ТОВ ГАРЧЭЭ 16:37 Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ.
|
Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ. »»
|
|
Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна 16:24 Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм.
|
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм. »»
|
|
Хиймэл оюун ухааны салбарт ч анги давхарга үүсгэж байна гэв 16:17 БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв.
|
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж магадгүй байршлууд 15:37 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна.
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна. »»
|
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ 15:16 Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм.
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм. »»
|
|
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэллээ 13:43 Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны »»
|
|
Одон орны ховор үзэгдэл тохионо 20:55 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг,
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, »»
|
|
"Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина" 16:47 Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ХААИС-ийн багш, оюутнууд Дархан руу шилжих боломжгүй гэжээ 16:43 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. »»
|
|
Хойд Солонгос шинэ пуужингаа туршив 16:30 Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.
|
Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. »»
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав 16:09 Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм.
|
Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм. »»
|
|
Зуунд нэг тохиох "Аз" сүүлт одыг 80 мянган жилийн дараа анх удаа дэлхийгээс харах боломжтой болжээ 15:09 Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ.
|
Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ. »»
|
|
Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилт хийнэ 14:05 Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн
|
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн »»
|
|
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Засаг дарга нарт үүрэг болгожээ 14:02 Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. »»
|
|
Хугацаандаа бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно 13:40 Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ.
|
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
"Элэгний" Ж.Хатанбаатараас буцаан авах байрыг СХД-ийн хүүхдийн эмнэлэг болгоно 13:24 СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын
|
СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12:58 Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар
|
Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар »»
|
|
НИТХ-ын сонгуульд 1172 нэр дэвшигч 18.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12:22 Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя.
|
Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя. »»
|
|
2 эмэгтэйн амийг хөнөөсөн "Д"-ийн хэргийг прокурорт буцаажээ 11:53 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр,
|
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, »»
|
|
Ах, дүүс Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цувралаас медаль хүртлээ 11:28 Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн
|
Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн »»
|
|
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшиж ялимгүй цас орно 11:16 Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.
|
Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. »»
|
|
Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Харбин" кино дотоодынхоо бокс оффист 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлжээ 10:44 БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм.
|
БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм. »»
|
|
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 10:18 Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн
|
Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн »»
|
|
12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ 18:41 Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам,
|
Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам, »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонх угааж байгаад өндрөөс унасан осол гарчээ 17:30 Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ.
|
Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. »»
|
|
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх Даваа гарагт эхэлнэ 17:27 Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
|
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
ЦЕГ: Жагсаалын үеэр бүртгэгдсэн хэргүүдийг шалгаж байна 17:14 Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан.
|
Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан. »»
|
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 16:33 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна.
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна. »»
|
|
Өчигдөр гурван автомашин шатсан осол гарчээ 16:02 Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ.
|
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ. »»
|
|
Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ 15:14 Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал
|
Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал »»
|
|
Улаанбаатар хотод 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна 14:58 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна.
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна. »»
|
|
Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргана 14:52 Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
|
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа. »»
|
|
"13 байршлын уулзварыг өргөтгөнө" 14:41 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль, »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ" 13:51 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.
|
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ. »»
|
|
Лос-Анжелест дэгдсэн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна 13:33 Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ.
|
Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ. »»
|
|
Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 13:12 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.
|
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ. »»
|
|
Э.Цэндбаатар: Боксын спортод амьдралынхаа 16 жилийг зориулсан 13:08 Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
|
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ. »»
|
|
Улсын дугаар авахад авто зам ашигласны төлбөргүй байх ёстой 13:07 Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур
|
Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур »»
|
|
Л.Мөнхбаясгалан: Ард түмэнд дүнгээ тавиулж уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авна гэдэг шударга бус 12:52 Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна.
|
Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна. »»
|
|
Ирэх 7 хоногт нутгийн зүүн хэсгээр цас орно 12:39 2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
Дүүжин замын тээвэр нь техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 216 ширхэг бүхий ган татлагатай байна 12:17 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
|
Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 21:06 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өнөө өглөө саатуулагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өнөө өглөө саатуулагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
АНУ-д Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар ШАТЖЭЭ 16:35 АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна. »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
Юн Сог Ёль импичментийн эхний сонсголд оролцохгүй 12:12 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Лос-Анжелест түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 19:46 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь »»
|
|
Дональд Трампын "дураараа" мэдэгдлүүд ба дэлхий дахиныг хүлээж буй тааварлашгүй 4 жил 15:37 АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга,
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга, »»
|
|
Лос Анжелесын түймрийн үеэр хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 20 хүнийг баривчилжээ 11:11 АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв
|
АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв »»
|
|
Шри Ланка улсын шүүх Исламын шашныг доромжилсон Буддын шашны ламд хорих ял оноожээ 11:10 Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан
|
Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан »»
|
|
2720 он гэхэд Японд 14-с доош насны хүүхэд ганцхан байх болно 15:45 Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн
|
Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн »»
|
|
Ж.Байден: Калифорнийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт түймэр дэгдэж байна 11:41 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг »»
|
|
Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой Оросын сэтгэлийг ойлгож байна гэж Д.Трамп мэдэгдэв 10:05 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг »»
|
|
Лос-Анжелесийн түймэр 6 мянга гаруй га талбайг хамарчээ 10:51 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн »»
|
|
Юн Сог Ёлийг саатуулах захирамжийг дахин гаргажээ 20:22 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч »»
|
|
Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг 11:31 Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ.
|
Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ. »»
|
|
Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ 11:07 ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар
|
ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар »»
|
|
|
|