  | 
    		 | 
    		  | 
  		    
  		   
    		 | 
    		
  			   
		     Г.Занданшатар: УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган шинэтгэлийн чуулган болсон | 
		     
		      | 
		    | 
  		  
	     
             | 
            | 
             | 
          
	     
  		    
			
			 
			 
			   
		 	  Г.Занданшатар: УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган шинэтгэлийн чуулган болсон 
			  
			  
			 
2024-01-18УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.  УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо, 
 
  
УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын отгон чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, УИХ-ын 62 тогтоолыг баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон сайхан мэдээгээр үгээ эхэлье. Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж”, цэгцрэх хөдөлгөөний эхлэл тавигдаж байгааг онцолмоор байна. Монголчууд цагийн аясаар  өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчдийн үр удам. Энэ нүүдэл энэ цагт эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх ИХ НҮҮДЭЛ болон өрнөж байна. 
  
Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх ИХ ТОМ ЭЕРЭГ ҮЙЛ ЯВЦ гэдгийг бид ойлгох ёстой. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна. Ардчилал улам хэрсүүжиж төлөвшиж, төгөлдөршинө.  Үр дүнд нь Монгол Улс хүчирхэгжиж, Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Саяхан бидний хүсэл зорилго төдий байсан олон зүйлс өнөөдөр бодит үр дүн болж хувирч байна. Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ.  Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит  үзүүлэлт мөн. Гэхдээ амжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй ээ. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой. “Нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт саяхан хийсэн судалгааны дүнгээр гарсан. Бухимдлын шалтгаан 3 гол хүчин зүйлээс хамаарч байгаагийн хамгийн эхэнд “Шударга бус байдал”, хоёрдугаарт “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэгдсэн байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэж үзжээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь бодит үзүүлэлт мөн. Гэвч иргэд “Бодитоор амьдрал, амьжиргаа сайжраагүй байхад эдийн засаг өсөж байна, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих нь бухимдлыг улам нэмэгдүүлж байна” гэж үзсэн байна.  Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна.   
  
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо намрын чуулганы хугацаанд “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2 үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан. Өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байсан бол парламентын шинэтгэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон хэн бүхэн парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог боллоо. Тэр хэрээр ард түмэн төрөөсөө шударга ёсыг тасралтгүй шаардаж, тэр шаардлага нь энэ танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод нийгмийн хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч тэдэнд хариуцлага тооцох асуудал маш муу байна. Дээр дурдсан судалгаагаар “олон нийтэд ил болсон авлига, хулгайн хэргүүдэд хэн ч хариуцлага хүлээхгүй, нэг хэргийн дуулианаар өмнөх хэргүүд бүдгэрсээр байгаад олон нийт туйлын бухимдалтай байна” гэсэн дүгнэлт гарсан. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, эсвэл цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Хуулиар тогтоосон ийм эрх зөвхөн шүүх, хуулийн байгууллагад бий бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа шүүхийн байгууллага шударга ёсны зарчимд нийцүүлэн, бие даан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй гэдгийг сануулж, ард түмнийхээ шаардлагад хариулт өгөхийг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай. 
  
Эрхэм гишүүд ээ, 
Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай, Ардчилсан улс. Хэлэлцэж, зөвлөлдөж, маргалдаж, мэтгэлцэх зарчмаар хуулиа тогтоодог Парламентын засаглал, хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол Ардчиллын дархлаа гэдгийг бид мартаж болохгүй. Ардчиллын дархлаагаа ард түмнээрээ хамгаалж байж бид Ардчилсан улс хэвээр үлдэнэ. Хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс явцуу сонирхлоороо Ардчиллын үнэт зүйлс рүү халддаг байхыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ард түмний мэдэх эрх, хууль тогтоогчдын хууль батлах үйл явц, шүүх засаглалын хараат бус байдал руу техник, технологийн дэвшлийг ашиглан, олон нийтийг хамарсан тархи угаалт явуулах замаар халддаг байдал хэрээс хэтэрч байна. Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их хар хүч, бохир мөнгө, нарийн зохион байгуулалт бүхий бүлэглэлүүд эрс идэвхжиж, ил цагаандаа гарч байгааг олон нийт анзаарч буй байх аа. Энэ мэт бохир технологи ганц манай улсад биш, дэлхий дахинд халдвар мэт тархаж буй нь ардчилалд учирч буй томоохон эрсдэлт үзэгдэл мөн гэж нийтээрээ үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авсаар байна. Хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд гэж үздэг болсон. 
  
Гэхдээ үүнээс сэргийлэх цорын ганц найдвартай, үр дүнтэй арга бол хэрсүү няхуур, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай ард иргэд юм. Нуран унаж буй хуучин, бохир хүсэл шинэ аргаар хэлбэржсээр байгаад иргэн бүр соргог мэдрэмжтэй хандаж, үүний эсрэг шийдвэртэй тэмцэхийг уриалж байна. Иргэний мэдэх эрхийг санаатай зөрчиж, ард түмнээ хагаралдуулан талцуулах нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Хүний эрх бол хүн биш хууль засаглах ёс, ардчиллыг бэхжүүлэх үнэт зүйл мөн тул ард түмний төлөөллийн байгууллага болох парламент түүнийг хамгаалагч, манлайлагч, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны гол оролцогч байх ёстой гэж бид үздэг.  Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал ОУПХ-той хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийсэн нь дэлхий нийт, олон улсын байгууллагууд бидний хүчин чармайлтад чухал ач холбогдол өгч байгаагийн бодит илэрхийлэл мөн. 
  
Эрхэм гишүүд ээ, 
УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Таатай үр дүн олон гарсан ч анхаарах ёстой зарим асуудлууд байна. Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэлүүд, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр, шийдэл бүхнийг УИХ гацаа саадгүй, яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Гэвч Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, байр сууриа нэгтгээгүй, тооцоо судалгаа дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлын буруутан нь УИХ болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг УИХ-д тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ. Нийгмийн бухимдлыг дэвэргэж, түүн дээрээс “ардын баатар” болж тодорно, улс төрийн ашиг хонжоо олно гэж тооцдог улигт аргаа орхих цаг болсныг сануулъя. “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэг шиг өөрөөсөө бурууг зайлуулах бүтэлгүй оролдлогоороо Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн 8 тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Монгол хүн бүр энэ өөрчлөлтийн үр шимийг хүртэх ёстой. Тиймээс улс орныхоо урт хугацааны, тогтвортой хөгжлийн суурийг хариуцлагатай сонголтоор баталгаажуулах үйл хэрэгт нэн хариуцлагатай хандахыг улс төрийн намууд, нийт иргэддээ уриалж байна. 
  
Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлэх шинэ жишиг тогтоох ёстой. Сонгогчдын саналыг авахын тулд намууд үзэл баримтлалаа хаяж гээдэг, элдэв амлалтаар ирээдүйгээ балладаг өмнөх жишиг давтагдах ёсгүй. Энэ сонгууль нэг тойрог, нэг аймгийг “услах” биш, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой. Бүсчилсэн хөгжил нь хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг гарцаагүй мөн. Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болох болно. Чуулганаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолд заасны дагуу Эрхэм гишүүд завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өгч байна. Мөн өвөлжилтийн нөхцөл, байдлыг газар дээр нь үзэж танилцан, цас зудын гамшгаас малчдаа сэргийлэн хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авах нь зүйтэй. 2023 оны мал тооллогын дүнгээр малын тоо 6.4 саяар буурч, 64.7 сая болсон байна. Энэ бол мал хорогдсон гэхээсээ илүүтэй манай малчид “Мянгат малчин” болохын төлөө биш, малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад, тоог биш чанарыг чухалчилж байгаагийн илрэл юм. Тиймээс хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, малчин өрхүүдийн хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ашиг сонирхлыг хангах чиглэлээр санал бодлыг нь сонсож, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг Эрхэм гишүүддээ үүрэг болгоё. Та бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ганцхан чуулган үлдээд байна. Шинэчлэгч парламент байж, Эрх зүйн шинэчлэлээ бүрэн үр дүнд хүргэхийн тулд үлдэж буй хугацаанд Эдийн засгийн реформд онцгой анхаарах шаардлага байна. Нийтийн буюу төрийн санхүүгийн шинэчлэл зайлшгүй болсныг Засгийн газрын сангуудын үйл ажиллагаа, төсвийн үрэлгэн байдал, татварын үр ашиггүй тогтолцоо харуулж байна. “D-өргөдөл” цахим системээр дамжуулан иргэдээс ирүүлж буй өргөдөл, санал хүсэлт ч энэ асуудалд чиглэж байгаа. Улсын эдийн засаг өссөн ч тэр нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудалтай байгаагийн илрэл юм. Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон  гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ. 
  
Эрхэм гишүүд ээ, 
Дэлхий дахинд үүсээд буй шинэ эрсдэлүүд, улс орны маань хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүд биднээс дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Миний бие хэдхэн хоногийн өмнө “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэж хэлсний учир энэ юм. Нийгмийн ухамсар нягтарч, ёс зүйн өндөр хэм хэмжээ тогтож, улс төрийн ёс суртахуун, хариуцлагын босго өндөрссөөр буй энэ цаг үетэй хөл нийлэх нь улс төрчдийн хувьд нэг ёсны сорилт юм. Тиймээс нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Эрхэм гишүүд, журмын нөхдөдөө хүсээд, 2023 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье гэлээ.    | 
		     
		    
 
 			
				| Г.Занданшатар: УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган шинэтгэлийн чуулган болсон | 
			 
			
			
			 | 
			
 | 
			
			 
 			 
			  | 
			 | 
			 	
			
		     
 			
				| Bolod.mn | 
			 
 			
				 | 
			 
		   
 
   		   
		   
		    Сэтгэгдэл (0) | 
		    
		   
		    
  | 
		    
		   
		    Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно | 
		    
		   
		     | 
		    | 
		
		 |   
  | 
		        | 
		     
 
 
          
        
        
        
          
     
        
            
            
            
  			 
			 
			 
			 
				  		 
						  М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын  		
						  | 
				  	    
						   
					 	  Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах  		
						  | 
				  	    
						   
					 	  Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар  		
						  | 
				  	    
						   
					 	  Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ  		
						  | 
				  	    
						   
					 	  САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны  		
						  | 
				  	    
						   
					 	  Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,  		
						  | 
				  	    
						   
					 	  Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө  		
						  | 
				  	    
						   
					 	  Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.  		
						  | 
				  	    
						   
					 	  Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт  		
						  | 
				  	    
						   
					 	  Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна 		
						  | 
				  	    
						   
					 	  Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,  		
						  | 
				  	    
						   
					 	  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. 		
						  | 
				  	    
						   
					 	  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс  		
						  | 
				  	    
						   
					 	  Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш  		
						  | 
				  	    
						   
					 	  Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон  		
						  | 
				  	    
						   
					 	  Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. 		
						  | 
				  	    
						   
					 	  Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд  		
						  | 
				  	    
						   
					 	  Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй  		
						  | 
				  	    
						   
					 	  Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч  		
						  | 
				  	    
						   
					 	  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын  		
						  | 
				  	    
						   
					 	  УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын  		
						  | 
				  	    
						   
					 	  Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  "Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  		
						  | 
				  	    
						   
					 	  Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,  		
						  | 
				  	    
						   
					 	  Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  		
						  | 
				  	    
						   
					 	  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  		
						  | 
				  	    
						   
					 	  УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  		
						  | 
				  	    
						   
					 	  Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд    »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  		
						  | 
				  	    
						   
					 	  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. 		
						  | 
				  	    
						   
					 	  Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  		
						  | 
				  	    
						   
					 	  Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  		
						  | 
				  	    
						   
					 	  Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  		
						  | 
				  	    
						   
					 	  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  		
						  | 
				  	    
						   
					 	  МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  		
						  | 
				  	    
						   
					 	  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. 		
						  | 
				  	    
						   
					 	  Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  		
						  | 
				  	    
						   
					 	  Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  		
						  | 
				  	    
						   
					 	  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  		
						  | 
				  	    
						   
					 	  Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ 		
						  | 
				  	    
						   
					 	  Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  		
						  | 
				  	    
						   
					 	  Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  		
						  | 
				  	    
						   
					 	  Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  		
						  | 
				  	    
						   
					 	  Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  		
						  | 
				  	    
						   
					 	  ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  		
						  | 
				  	    
						   
					 	  Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						                
              | 
			  
			 
             
            
            
  			 
			 
			 
			 
				  		 
						  Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй  		
						  | 
				  	    
						   
					 	  Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,  		
						  | 
				  	    
						   
					 	  Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч  		
						  | 
				  	    
						   
					 	  Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  		
						  | 
				  	    
						   
					 	  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  		
						  | 
				  	    
						   
					 	  Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  		
						  | 
				  	    
						   
					 	  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  		
						  | 
				  	    
						   
					 	  ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  		
						  | 
				  	    
						   
					 	  ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. 		
						  | 
				  	    
						   
					 	  Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  		
						  | 
				  	    
						   
					 	  ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  		
						  | 
				  	    
						   
					 	  Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  		
						  | 
				  	    
						   
					 	  ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  		
						  | 
				  	    
						   
					 	  Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  		
						  | 
				  	    
						   
					 	  Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  		
						  | 
				  	    
						   
					 	  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  		
						  | 
				  	    
						   
					 	  10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  		
						  | 
				  	    
						   
					 	  ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						   Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  		
						  | 
				  	    
						   
					 	  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  		
						  | 
				  	    
						   
					 	  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  		
						  | 
				  	    
						   
					 	  ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						                
              | 
			  
			 
             
            
            
  			 
			 
             
			 
				  		 
						  Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 		
						  | 
				  	    
						   
					 	  Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  		
						  | 
				  	    
						   
					 	  Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд 		
						  | 
				  	    
						   
					 	  Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  		
						  | 
				  	    
						   
					 	  Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  
#GoMongolia 		
						  | 
				  	    
						   
					 	  Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  
#GoMongolia  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  		
						  | 
				  	    
						   
					 	  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  		
						  | 
				  	    
						   
					 	  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  		
						  | 
				  	    
						   
					 	  Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал   »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. 		
						  | 
				  	    
						   
					 	  Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57 		
						  | 
				  	    
				  	     |  
						
						   | 
						 
				  		 
						  Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. 		
						  | 
				  	    
						   
					 	  Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.  »» 
						 
				  	     |  
						
						   | 
						                
              | 
			  
			 
             
         
                  
         
            
 
  
 
 
 
 
 
  
 
  |