| 
  		   
    		|  |  |  |  
    		|  | 
  			   
		     | О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай |  |  |  
           |  |  |  |  
  		    
			
			 | 
			    О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай  
			 
2024-01-10 “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатартай ярилцлаа. -Нийтийн тээвэр аливаа хотын амин чухал салбар байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил сул, шийдвэрлэх олон асуудалтай тулгарчихаад байна. Тиймээс ч олон нийтийн шүүмжлэлд нэлээд өртөж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны ашиглалт хариуцсан аж ахуйн нэгжийг удирдаж буй хүний хувьд үүссэн нөхцөл, байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ? -Дэлхийн жишигт нийтийн тээврийн салбар нь ашиг олох гэхээсээ илүү ниймгийнхээ хэрэгцээг хангах зорилготой байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт тулгарсан олон асуудал бий. Хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол автобусны парк шинэчлэл. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллах байх үед буюу 2009 онд Өмнөд Солонгоос DAEWOO үйлдвэрийн 400 автобус оруулж ирснийг эс тооцвол нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл дорвитой хийгээгүй өдий хүрсэн. Иймээс автобусны хүрэлцээ муудах, эвдэрэл гэмтэл нь ихсэх, шатахуун тосоо дутуу шатааж, утаа тортог ихээр гаргах зэрэг хүндрэл үүсээд байна. Парк шинэчлэл дорвитой хийгээгүй удсаны шалтгаан ч олон. Хувийн бодлоо хэлэхэд хувь, хувьсгалын аж ахуйн нэгжүүдэд шинэ автобус нийлүүлчихээд, өртгийг нь бүрэн эргэн төлүүлэх ёстой байсан. Автобусанд элэгдлийн зардал гэж байдаг. Элэгдлийн зардал нь жилд төдөн төгрөг байна гэж суулгах хэрэгтэй байсан. Хэрэв ийм бодлого баримталсан бол улсын төсөвт дарамт болохгүйгээр автобусны парк шинэчлэлээ хийгээд явах байж гэж боддог. Нийслэлийн засаг, захиргаа болон Засгийн газар автобусны парк шинэчлэл хийх бодлого хэрэгжүүлж байгааг олон нийт мэднэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим шинэ автобус оруулж ирлээ. Эхний ээлжинд 284 улаан автобус оруулж ирсэн. Манай байгууллагад хоёр давхар цахилгаан автобус 10, нэг давхар цахилгаан автобус 36 ширхгийг хуваарилсан. Үүнээс гадна “Зорчигч тээврийн нэгтгэл”-д 55 ширхэг цахилгаан ногоон автобус хуваарилсан. Энэ онд багтаан 600 шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр 1000 гаруй шинэ автобустай болно. Ирэх жилүүдэд хуучин автобусаар үйлчиллээ гэх гомдол санал багасна гэж бодож байна. Автобусны парк шинэчлэл хийсний дараа чиглэлийн давхардлыг арилгах, оновчтой болгох, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт олон асуудал яригдах болов уу. -Та цахилгаан ногоон автобус гэж онцлон хэлж байна. “Энэ бол асуудал дагуулаад байгаа ногоон автобуснаас тусдаа шүү” гэж хэлэх гэсэн санаа гэж ойлголоо. “Ногоон автобусны хэрэг” нийгэмд дуулиан тарьсан. Одоо ч намжаагүй байна. Шинээр оруулж ирэх автобуснаас танайд хэд нь хуваарилагдах вэ. Хэрэв хуучин автобус оруулж ирэн хэрэг мандуулаагүй бол нөхцөл, байдал арай дээр байх байсан нь ойлгомжтой. -Манай байгууллага нийслэл хотын нийтийн тээврийн автобусны гаралтын 12-13 хувийг эзэлдэг. Улаанбаатарт өдөр дунджаар 950 автобус үйлчилгээнд гарч байна. Манайхаас өдөр бүр 116 автобус гаргадаг. “Зорчигч тээвэр гурав” сүүлийн хоёр жилд 146 шинэ автобустай болсон. Тиймээс хуучин автобусны асуудал багассан гэж ойлгож болно. Хот орчмын гэж ярьдаг, том автобус явах боломжгүй нарийн чиглэлүүдэд зорчигч тээвэрлэдэг, 2015 онд оруулж ирсэн дунд оврын 25 автобус бий. Эдгээр автобус нэлээд муудаж байна. Шинэчилчихвэл манай авто парк бүрэн сайжирна гэсэн үг. Асуудал дагуулаад буй ногоон автобусны хувьд эхний 20 нь ирж, улсын комисс хүлээж авахад манай байгууллагын инженер, техникийн ажилтнууд оролцсон. Манай инженерүүд зарим шаардлагад нийцэхээргүй автобус ирснийг тодорхойлсон учир хүлээж авах баримтад гарын үсэг зураагүй. Одоо ямар үйл явдал болсныг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгааг олон нийт мэднэ. Автобусны паркаа шинэчилсэн ч манай байгууллага орон байрны асуудалтай байгаа. Д.Сумъяабазар даргын өмнөх Улаанбаатар хотын удирдлагын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо буюу циркийн урд байрлах байрыг маань дуудлага худалдаагаар хувийн хэвшилд зарснаас шалтгаалан манай байгууллага орох оронгүй болсон. Одоо ажилчид зориулалтын бус байранд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад шинэ автобус бааз барина гэж хотын төлөвлөгөөнд тусгаад хуучин байрыг нь хувьчилсан юм. Шинэ бааз барихдаа 13 багц ажлыг сайн, муу 12 компанид өгсөн. Зарим компани нь ажлаа хийдэг, зарим нь хийхгүй, бусдыгаа уядаг. Ийм байдал үүссэн учраас барилгын ажил таван жил үргэлжилсэн ч одоо ч ашиглалтад оруулж чадаагүй байна. Товчхондоо, 400 гаруй ажилчин, 200 орчим автобус стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. -Автобус баазын хэвийн ашиглаж байсан байрыг зараад хөрөнгө мөнгө үрж, хотын зах руу нүүлгэх ямар үндэслэл шаардлага байсан юм бол? -Намайг ажилд томигдохоос өмнө болсон явдал учраас үндэслэл шаардлагын талаар нарийн дүгнэлт хэлэх боломж алга. Харин шинэ баазаа барьчихаад, дараа нь дуудлага худалдаа зохион байгуулж, хуучин байрыг нь зарж болох байсан гэж би болон манай ажилчид боддог. Өмнө нь дуудлага худалдааг 26 тэрбум төгрөгийн босго үнэтэйгээр хэд хэдэн удаа зарлаад, аж ахуйн нэгжүүд сонирхоогүй юм билээ. Гэтэл 2020 оны тавдугаар сард хотын даргын шийдвэрээр дуудлага худалдааны босго үнийг 15 тэрбум төгрөг болгож бууруулсан байдаг. Ингээд зургадугаар сард дуудлага худалдаа зохион байгуулахад нэлээд хэдэн компани оролцож, 20.3 тэрбум төгрөгөөр “Камдер” компани худалдан авсан. Шинэ баазын барилгын ажил 10-хан хувьтай явж байхад яаран дуудлага худалдаа зохион байгуулж, 400 ажилчнаа хаачих нь тодорхойгүй болгосон нь алдаатай, буруу шийдвэр байсан. Нийтийн тээврийн салбарынханд жилд нэг ч өдөр бүрэн зогсох, амрах эрх байдаггүй. Цагаан сарын Шинийн 1-нд хүртэл бид үйлчилгээндээ гарч л байдаг. Ямартай ч яаран сандран хоёр сар хүрэхгүй хугацаанд дуудлага худалдааны үнийг бууруулан зохион байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн байдаг. -Шинэ бааз барих 13 багц ажлыг 12 компанид тарааж өгсөн нь ажил удаашрах гол шалтгаан гэж та дүгнэж байна. Одоо баазын барилгын ажил хэдэн хувьтай байна вэ. Хэзээ бүрэн ашиглалтад оруулах вэ? -Нэг нь нөгөөгийнхөө ажлыг уяж байгаа тохиолдол олон байгаа учраас ингэж дүгнэсэн. Ажлаа чамбай, шуурхай хийгээд дуусгасан компаниуд ч бий. Жишээ нь, баазын гадна тохижилтыг хийх тендерт шалгарсан компани ажлаа хиймээр байна гээд байдаг. Гэтэл бусад компани нь ажлаа хийж дууссаны дараа л гадна тохижилтыг хийх боломжтой. Тохижилтын ажил хийхээр шалгарсан компани хүлээгээд л байж байна. Баазын барилгын явц 70 хувьтай л байна. Ажил ерөнхийдөө удаашралтай байгаа. Цар тахал ч барилгын ажлыг удаашруулахад чамгүй нөлөөллөө. Ачаа тээвэр ямар их гацсаныг бид мэднэ. Нийслэлийн удирдлага нөхцөл, байдлыг ойлгоод, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь цаг тухайд нь хийж байгаа. Ирэх наймдугаар сар гэхэд манайхан шинэ бааз руугаа бүрэн нүүж очно гэсэн төсөөлөлтэй байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ч гүйцэтгэгч компаниудыг сайн шахаж ажиллаж байна. -Танай газрын хоёр давхар цахилгаан автобус саяхан шатсан. Энэ юунаас үүдсэн бэ. Нийлүүлсэн компани хохирлыг нь барагдуулна гэсэн мэдээлэл гаргасан байна лээ. -Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд Багшийн дээдийн орчимд давхар цахилгаан автобуснаас гал гарлаа гэсэн дуудлага, мэдээ ирсэн. Онцгой байдлын газарт дуудлага өгөөд, өөрсдөө газар дээр нь очиж ажилласан. Манай ашиглаж буй цахилгаан 46 автобусыг БНХАУ-ын “Нанжин голден драгон бус” компани нийлүүлсэн юм. Тэднийх цахилгаан автобусныхаа батерейнд долоо жилийн баталгаа өгсөн. Одоо тус компанийн инженер, техникийн ажилтнууд ирчихсэн гал гарсан шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад цахилгаан автобуснууддаа хүртэл нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж байгаа. Баталгаат хугацаатай учир шатсан автобусны засвар шинэчлэлийг нийлүүлэгч компани хийж өгөхөө мэдэгдсэн. Тэгэхээр улсын төсөв болон манай байгууллагад ямар нэг хохирол байхгүй гэж ойлгож болно. Манай байгууллагын инженер, техникийн ажилтнууд цахилгаан автобусны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, чадваржих шаардлага бий. Иймээс энэ сарын сүүлчээр манайхан БНХАУ-ыг зорьж, цахилгаан автобусны талаарх тусгайлсан сургалтад суух гэж байна.    -Байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор хүн төрөлхтөн цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглаж эхэллээ. Манай улс ч цахилгаан нийтийн тээврийн хэрэгсэл ашиглаж эхлээд удаагүй байна. Цахилгаан автобус байгаль экологид ээлтэйгээс гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг. Манайх шиг хүйтэн өвөлтэй оронд цахилгаан автобус хэрэглэх нь хэр зохимжтой байна вэ? -Манайх нэг давхар цахилгаан автобус үйлчилгээнд гаргаад хоёр, хоёр давхар автобус ашиглаад жил гаруй боллоо. Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байна. Байгаль орчинд ээлтэй нь ойлгомжтой. Манайх цахилгаан 46 автобус ашиглахын тулд 2000 кВА хүчин чадалтай дэд станцтай байх шаардлагатай болсон. Түрээсийн байранд байгаа ч нэлээд зардал гаргаж, эрчим хүчний чадлаа нэмэгдүүлсэн. Мэдээжийн хэрэг байгаль экологид ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан автобусыг алсдаа давамгай ашиглах нь зөв. Ингэхийн тулд дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цахилгаан автобусыг цэнэглэх цэгүүдийг олон болгох шаардлагатай. Манай дан цахилгаан автобусны батерейны хүчдэл 160 вольт. Ийм хэмжээний хүчдэлээр өдөрт дунджаар 200 орчим км зам туулна. Автобус өглөө зургаан цагт үйлчилгээнд гаргаад үдшийн 12 цагт буувал хүчдэл нь өдөртөө хүрэхгүй байх магадлалтай. Харин хоёр давхар автобусны батерейны хүчдэл 240 вольт. Ийм хэмжээний хүчдэлээр 400 км явдаг. Тиймээс давхар автобус бүтэн өдөр ямар ч асуудалгүй үйлчилгээнд явах боломжтой.  -“Зорчигч тээвэр гурав” орон байргүй болсноос гадна нэлээд их хэмжээний өртэй болсон гэсэн мэдээлэл уншиж байсан. Өр төлбөрөө барагдуулсан уу, эсвэл хэмжээ нь нэмэгдээд байна уу? -Би энэ байгууллагын даргын ажилд томилогдоод гурван жил болж байна. Анх ажилд томилогдоход санхүүгийн нэлээд хүндрэлтэй нөхцөл угтсан. Манайх цахилгаан 46 автобусыг Хөгжлийн банкны 26 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр худалдаж авсан. 2018 оноос хойш төлөөгүй ниймгийн даатгал, татвар, сэлбэг хэрэгсэл, тос масло, шатахууны өр төлбөр нэлээд байсан. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Манайх гурван жилийн өмнө өдөрт 55 автобус үйлчилгээнд гардаг байгууллага байлаа. Түрүүн танд өдөрт 116 автобус үйлчилгээнд гаргаж байгаагаа хэлсэн. Ямартай ч байгууллага маань хоёр дахин өргөжлөө. Нийт өрийнх нь 80 гаруй хувийг нь дараад дуусаж байна. Ажилчдад хамгийн их хүндрэл үүсгэсэн нь нийгмийн даатгалын өр. Гадаад явах, ипотекийн болон бусад зээл хүсэхэд ниймгийн даатгалаа төлөөгүй байна гэсэн тээг тэдэнд учирч байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг амьсгаагаар дарах санхүүгийн боломж манайд байхгүй. Тиймээс график гаргаад нөхөн төлөөд өнгөрсөн оны эцэст бүрэн барагдуулаад байна. Хөгжлийн банкны өрийг ирэх онд бүрэн барагдуулж дуусна. Өр төлбөрөө барагдуулснаас гадна ажилтнуудаа дэмжих бодлого баримталж эхлээд байна. Тухайн жилд хамгийн сайн ажилласан хүмүүстээ орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр, өргөө цагаан гэр, сурах хүсэлтэй залуустаа сургалтын төлбөр олгох хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс эхлүүллээ. Оны өмнө өнгөрсөн жилийн ажлаа дүгнээд хоёр ажилчиндаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр, гурван хүнд өргөө цагаан гэр, дөрвөн залууд сургалтын төлбөр олголоо.             -Одоо танаас нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудалтай холбоотой хэдэн зүйл тодруулъя. Та хамгийн чухал асуудал нь автобусны парк шинэчлэл хийх гэсэн. Улаанбаатарчууд өвлийн хүйтэнд бараг цаг шахам автобус хүлээж, хүрэлцээг нь нэмээсэй гэж үглэж байна. Нийслэл хэдэн автобус үйлчилгээнд гаргаж байж, иргэдийн хүлээх хугацаа богиносож, даарч хөрөх бэрхшээлээс ангижрах вэ? -Түрүүн би өдөрт 950 орчим автобус үйлчилгээнд гарч байгааг хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар парк шинэчлэлийн хүрээд нийт 1400 автобус өдөр бүр үйлчилгээнд гаргахыг зорин ажиллаж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. Ингэхээр үйлчилгээнд явах автобусны тоо 40 орчим хувиар нэмэгдэнэ. Зорчих хөдөлгөөн төдий чинээ нэмэгдэх нь ойлгомжтой. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэнэ гэж эндүүрч болохгүй. Шийдвэрлэвэл зохих өөр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, чиглэлийн давхардлыг арилгаж, богино эргэлтүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Автобус Д.Сүхбаатарын талбайгаас Саппорогийн уулзвар хүрээд буцаж эргэдэг ч юм уу. Чиглэл хол байх тусам зорчигчдыг удаан хугацаагаар хүлээлгэх нөхцөл үүсэж байгаа нь анзаарагддаг. Хоёрдугаарт, Тээврийн цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудтай уялдаатай ажиллаж, авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Ингэвэл автобус хурдан явна. Автобусаа шинэчилж, цэвэрхэн, шил нь цантдаггүй, ая тухтай болгоод, дээрээс нь хурдан явуулдаг болчихвол иргэд хувийн машинаар зорчихоос нийтийн тээврийг илүүд үзэхгүй болов уу. Одоо цагт хувийн машинтай түгжирч зогсохоос илүү автобусаар шуурхай явж, ажлаа амжуулсан нь дээр биз дээ. Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх нь хамгийн чухал асуудал. -Автобусны тасалбарын үнэ анхаарал татах асуудал болсон. Нийтийн тээврийн зорчигчдоос оруулж буй орлого нь жил тутамд багасгаад, улсын төсвөөс авах татаас нь нэмэгдсэн статистик харагдаж байна лээ. Үүний учир шалтгаан юу вэ? -Саяхан нэгэн иргэн олон нийтийн сүлжээ “1999 онд нэг литр дизель түлшний үнэ 270 төгрөг байхад автобусны тасалбар 200, 2011 онд нэг литр дизель түлш 1300 төгрөгийн үнэтэй байхад автобусны тасалбарынх 400 байсан. 2014 онд автобусны талбарын үнийг 500 төгрөг болгоход дизель түлшнийх 1750” байсан гэж бичсэн байна лээ. Одоо энгийн дизель түлш 3600, “Евро-5” стандартын түлш нь 4200 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл автобусны тасалбарын үнэ 500 төгрөг хэвээр. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. “Атар” талхны үнэ 2014 онд 1100 төгрөг байсан. Тэгвэл одоо 2500 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Шатахуун, тос, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, автобусны сэлбэг хэрэгсэл гээд гарч буй бүх зардлыг оролцуулж тооцоход нийтийн тээврээр нэг хүнийг нэг удаа тээвэрлэх өртөг 1300 төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа гаргасан. Зөрүүг нь төр дааж буй учраас зардал өсөх тусам улсын төсвөөс авч буй татаас нэмэгдэж байгаа юм. Би хувьдаа нийтийн тээврийн төлбөрийн системийг өөрчлөх, шинэчлэх ёстой гэж үздэг. Санаагаар болдог бол тухайн иргэн банкныхаа картыг уншуулаад зорчдог нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Зорчигчид “Улаанбаатар смарт” компанийн “U money” картыг мөнгөөр цэнэглэж, төлбөр тооцоо хийдэг. “U money” картаа цэнэглээгүй, эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд жолоочид 500 төгрөгөө өгөөд зорчих тохиолдол нэлээд бий. -Байгууллагын данс руу орох ёстой мөнгө жолоочийн халаас руу “гулсаж” байна шүү дээ. Хэр хэмжээний мөнгө иймэрхүү далд эдийн засгийн байдлаар алга болдог вэ? -Уг нь энэ судалгааг “Улаанбаатар смарт” компани хийх ёстой. Нарийн тооцож судалсан зүйл алга. Нэг автобус өдөрт 40-80 мянган төгрөгийн бэлэн мөнгө хүлээж авдаг гэсэн яриа бий. Нэг автобус дунджаар 50 мянган төгрөг гэж тооцвол нийт компаниуд өдөрт 50 сая төгрөгийн орлогоо алдаж байгаа юм. Тэгэхээр сард 1.5 тэрбум төгрөгийн орлогоо алдах нь  гэж төсөөлж болно. Гэхдээ энэ нь нарийн тооцоо, судалгаагүй зүйл гэдгийг дахин анхааруулъя.   -Автобус жолоодох хүн олдохоо больсон гэсэн яриа сонссон. Автобусны тоог нэмлээ гэхэд жолоодох хүн олдохгүй бол яах вэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын хүний нөөцийн нөхцөл ямар байгаа вэ? -Нийтийн тээврийн салбарын ажиллах хүчний 60-65 хувийг автобусны жолооч бүрдүүлдэг. Автобусны жолооч жолоодох эрхийн “D” ангилал, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Уул уурхайн хүнд даацын машиныг “D” ангилалтай жолооч жолооддог юм байна лээ. Уурхайд ажиллаж буй жолооч сард таван сая төгрөгөөс дээш цалин авдаг. Амьдралын нөхцөлөө сайжруулах гэж бодож байгаа “D” ангилалтай жолооч автобус жолоодоод сард хоёр сая төгрөгийн цалин авахаас илүү уурхайд ажиллахыг илүүд үзнэ биз дээ. Тиймээс мэргэшсэн жолооч нар уурхай руу яваад, автобус жолоодох сонирхолгүй болсон. Уурхайтай өрсөлдөж хүний нөөцөө татахын тулд автобусны жолоочийн цалинг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Манай байгууллагын жолооч нар явсан цагаасаа шалтгаалаад 1.5-2.5 сая төгрөгийн цалин авч байна. Автобусны жолооч явсан цагаараа цалинждаг онцлогтой. Автобусны жолооч нэлээд хүнд ажил. Энэ нь ч цалинг нь нэмэх нэг үндэслэл юм. Өглөөний ээлжийн автобусны жолоочийн ажил, амьдрал өглөөний дөрвөн цагаас эхэлдэг. Оройн ээлжийнх нь бараг шөнө дунд дуусна. Иймээс хүнд ажил гэж хэлж болно. Шинээр томилогдсон хотын дарга ирж, бидний нөхцөл, байдалтай танилцсан. Ингээд жолооч нарын цалинг нэмэх ёстой гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Энэ оны төсөвт автобусны жолооч нарын цалинг нэмэх нэмэлт хөрөнгө тусгасан. Машин цагийн зардал гэж байдаг юм. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталдаг. Машин цагийн зардлыг баталсны дараа автобусны жолоочийн цалинг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болно. |  
 
 			
				| О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай |  
			
			 |  |  |  |  
				| Bolod.mn |  
				|  |  
 
   		   
		   
		    | Сэтгэгдэл (0) |  
		    | 
 |  
		    | Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
 |  
		    |  |  |  |  
 |  |  
 
 
 
 
            
            
            
  			 
			 | 
			 
				  		 | "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »» |  
						  |  |  
				  		 | Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43
 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  | 
						    УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »» |  
						  |  |  
				  		 | Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40
 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  | 
						    Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »» |  
						  |  |  
				  		 | “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   | 
						    Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  »» |  
						  |  |  
				  		 | Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  | 
						    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »» |  
						  |  |  
				  		 | Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32
 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. | 
						    Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15
 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  | 
						    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »» |  
						  |  |  
				  		 | Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37
 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  | 
						    Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »» |  
						  |  |  
				  		 | УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  | 
						    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »» |  
						  |  |  
				  		 | МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00
 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  | 
						    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »» |  
						  |  |  
				  		 | Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54
 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  | 
						    Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »» |  
						  |  |  
				  		 | 12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11
 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  | 
						    Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »» |  
						  |  |  
				  		 | “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29
 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  | 
						    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »» |  
						  |  |  
				  		 | Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37
 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. | 
						    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11
 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  | 
						    Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »» |  
						  |  |  
				  		 | Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33
 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  | 
						  .jpg)  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »» |  
						  |  |  
				  		 | Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32
 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  | 
						    Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »» |  
						  |  |  
				  		 | Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06
 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ | 
						    Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ»» |  
						  |  |  
				  		 | Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58
 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  | 
						    Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »» |  
						  |  |  
				  		 | Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43
 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  | 
						    Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »» |  
						  |  |  
				  		 | Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57
 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  | 
						    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »» |  
						  |  |  
				  		 | Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36
 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  | 
						    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »» |  
						  |  |  
				  		 | 1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59
 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  | 
						    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »» |  
						  |  |  
				  		 | Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40
 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр  | 
						    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17
 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.  | 
						    Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »» |  
						  |  |  
				  		 | Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16
 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн  | 
						    Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | “Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39
 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт  | 
						    СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »» |  
						  |  |  
				  		 | “УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26
 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. | 
						    Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.»» |  
						  |  |  
				  		 | Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06
 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал  | 
						    ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »» |  
						  |  |  
				  		 | Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00
 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл  | 
						    Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38
 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн  | 
						    2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »» |  
						  |  |  
				  		 | НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54
 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  | 
						    НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »» |  
						  |  |  
				  		 | Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03
 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.  | 
						    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01
 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги  | 
						    Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39
 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн  | 
						    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95  | 
						    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »» |  
						  |  |  
				  		 | Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35
 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. | 
						    Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.»» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39
 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. | 
						    Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.»» |  
						  |  |  
				  		 | “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28
 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  | 
						  .jfif)  “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »» |  
						  |  |  
				  		 | IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36
 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.  | 
						    Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Монгол төрийн хямрал 09:24
 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.  | 
						    Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16
 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,  | 
						    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »» |  
						  |  |  
				  		 | Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01
 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр  | 
						    Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »» |  
						  |  |  
				  		 | Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01
 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  | 
						    Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »» |  
						  |  |  
				  		 | Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01
 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  | 
						    ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  |  
				  		 | Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37
 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  | 
						    БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »» |  
						  |  |  
				  		 | Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58
 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  | 
						    10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »» |  
						  |  |  
				  		 | Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48
 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  | 
						    ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »» |  
						  |  |  
				  		 | Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »» |  
						  |  |  
				  		 | Warner Bros. компанийг худалдана 15:29
 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  | 
						    НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07
 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  | 
						    ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31
 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр  | 
						    ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »» |  
						  |  |  
				  		 | Такаичи Санаэ Японы анхны  эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21
 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал  | 
						    Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »» |  
						  |  |  
				  		 | Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.»» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42
 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг | 
						    Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг»» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  | 
						    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »» |  
						  |  |  
				  		 | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07
 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  | 
						    Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »» |  
						  |  |  
				  		 | Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
 |  |  
						  |  |  
				  		 | Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27
 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд | 
						    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд»» |  
						  |  |  
				  		 | Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
 |  |  
						  |  |  
				  		 | Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
 |  |  
						  |  |  
				  		 | ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15
 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  | 
						    Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
 |  |  
						  |  |  
				  		 | 150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
 |  |  
						  |  |  
				  		 | СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
 |  |  
						  |  |  
				  		 | Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48
 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia | 
						    Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia»» |  
						  |  |  
				  		 | Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  | 
						    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  | 
						    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25
 Төсөл-1 |  |  
						  |  |  
				  		 | Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02
 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  | 
						    Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »» |  
						  |  |  
				  		 | Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
 |  |  
						  |  |  
				  		 | Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45
 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. | 
						    Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.»» |  
						  |  |  
				  		 | Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
 |  |  
						  |  |  
				  		 | Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35
 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. | 
						    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.»» |  
						  |  | 
 |  
 
  
 
 
 
 
 
  
 
 |