ЗАЛУУСАА....
2023-10-06Монгол хэлний тайлбар толь бичигт “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэх зүйр цэцэн үгийг: “Хүн өөрийнхөө зан авир, эрдэм боловсрол, хөрөнгө чинээг сайжруулан цогцлоож  чадвал тэр нь гэр бүл, улс төрдөө оруулж буй хувь нэмэр юм гэсэн санаа”. Тэгвэл дээрхтэй ижил санааг Адам Смит “хувиа хичээ” гэж тодотгосон. Зөвхөн хувь хүний өөрийнхөө төлөөх хөдөлмөрлөж буй зүтгэл нь баялагийн эх сурвалж болдог аж. Хүн бүр хувийн явцуу зорилгодоо хүрэхийн төлөө “хүсэх” явцдаа нийгмийн ашиг сонирхолд үйлчилж байдаг тухай сонгодог эдийн засгийн ухааны үндэслэгч маань өөрийн бүтээлдээ тэмдэглэн үлдээжээ.
Ер нь Монголчууд бид “бэрх”цагуудыг туулж өдийг хүрэхдээ л гээчихээд байгаагаас биш, хүний жам ёсны мөн чанарын тухай баялаг ойлголттой байсан. Тухайлбал, БНМАУ-ын Төрийн анхны тэргүүн, ес дэх Ерөнхий сайд П.Гэндэн Шинэ эргэлтийн бодлого санаачлан гаргахдаа “Баяжигтун” уриаг дэвшүүлж. Энэ нь мань хүнийг хувийн аж ахуйг хөгжүүлэх, цаг үеэсээ түрүүлсэн, ардчилсан үзэлтэй хүн байсныг илэрхийлнэ. Мөн, 100 жилийн өмнө Ардын хувьсгалын анхдагчдын нэг С.Данзангийн “Иргэн баян бол улс баян” хэмээсэн сонгодог эдийн засгийн суурь зарчим Монголчуудаас хол биш байсныг нотолно. Миний зүгээс нэмээд хачирлахад, хатуу чанга социализмын үеийн “Тунгалаг тамир” уран зохиолын романы Итгэлт баяны дүрээр егөөдсөн мэт санаанууд ч сонирхолтой жишээ мэт...
30 гаруй жилийн тэртээх Монгол хүн бүрт тохиосон “Хуульт ёс, эрх чөлөөг” хуулиар бататгасан явдал нь яах аргагүй онцгой үйл явдал байлаа. Ардчилсан хувьсгалын үр дүнд Үндсэн хуулиа баталж, хувийн өмчийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Хуульчлагдсан хувийн өмчтэй болох эхлэх 1991 онд эхэлснээс тооцвол, энэ процесс “Ид” насандаа явж байна.
“Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол ямар ч эрх чөлөө байхгүй”....
“Социализм-аас Капитализм руу” хэмээх номонд тухайн үеийн зөвлөх нь Ерөнхий сайддаа хандан Тасганы овооны зам дагуу баахан барааны хог овоорсон байна гэх мэдээг өгч баярлуулж байсан тухай гардаг. Зах зээлийн эдийн засагт шилжих хүнд үеийн амжилттай даван туулахын тулд тухайн үеийн засгийн газрын оновчтой хэрэгжүүлсэн бодлогуудын нэг “Гаалийн татварыг тэглэж” байсны амьдрал дээр үзүүлсэн үр дүн нь тэр байж л дээ..
Дорнод аймгийн Халх гол суманд байгаа таны 60 бог мал, Увс аймгийн Баруун туруун суманд байгаа таны хашаа байшин, Төв аймгийн Сэргэлэн суманд байгаа таны тариалангийн газар, Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах таны 2 өрөө орон сууц. Энэ бол хувийн өмч. Өмчтэй болох, өмч хөрөнгөө өсгөх боломж ийнхүү нээлттэй болсон нь Ардчилсан хувьсгалаар хамгийн том ололт. Хувь иргэн, хувийн хэвшил олсон орлогоо шударгаар тайлагнаж, хуульчилсан татвар хураамжыг төлж, төсвийг бүрдүүлнэ. Бидний сонгосон төр үүсч, татварыг дахин хувиарлаж, нийгмийн амьдаралд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна.
Би эрүүл аюулгүй орчинд амьдрах цаашлаад эрүүл мэнд болон төрөөс үзүүлж буй нийтлэг үйлчилгээг хүлээн авах эрхтэй. Миний цагдаа намайг гэмт хэргийн аюулаас хамгаална. Шүүх хараат бусаар гэм бурууг шударгаар тогтооно.
Хүнд бэрх он жилүүд Монгол хүн бүрийг “Эрх чөлөөний төлөө” дуу нэгтэйгээр гудамжинд гарч жагсахад хүргэсэн. Харин хүн бүрт эрх чөлөөгөө олж авсан ч, цаашид хэрхэн хамгаалах хариуцлагын төлөвшил 30 жил өнгөрсөн ч дархлаа болж тогтворжоогүй мэт санагдах боллоо. Аж үйлдвэрийн хувьсгал, чөлөөт зах зээлийн тогтолцоог бий болгосон улс орнуудын 250-300 жилийн түүхт капиталын хуримтлал, соёлын уламжлалын дэргэд бидний туулсан 30 жил харцуулахад өчүүхэн. Гэхдээ энэ нь хуучнаа санагалзах санааг цухалзуулахад хүргэх учиргүй.
Социализмыг санагалзагчид үе үе “Ардчилсан хувьсгалын өмнөх ба дараа” монголын нийгэмд сайнаас илүү саар зүйл нь их болсон гэлцэх юм. Тэгвэл Өнөөдрийн Монгол ямар түвшинд үнэлэгдэх болсон тухай цухас хүүрнэе. Саяхныг болтол Дэлхий биднийг “Ардчиллын арал” гэдэг байв. Үүний араас НҮБ биднийг "ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭДЭЛ" хэмээсэн бол, удалгүй “Монгол бол хязгааргүй уудам орон зай, цөөхөн боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн” гэж Ромын Пап дэлхий дахинд зарлав. Ховрын дипломат зочдын ач холбогдол өгч буй ийн шалтгааны тухай дараа дэлгэрүүлэе. Ардчиллаас өмнөх ЭЗ, ардчиллын дараах ЭЗ-н өсөлтийн тухай гэх статистикээс илүү ач холбогдолтой ололт бол дэлхий биднийг хэрхэн үнэлж байгааг, мөн юуг сануулж буй явдал юм.
Орчин цагийн соёлт нийгмийн ОУ-н харилцааны дэг журамд албан ёсоор нэгдэн орох Монгол улсын хүчин төгөлдөр тасалбар бол “Хуульт ёс, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээлийн эдийн засаг”. Олон зуун жилийн дарлал, том гүрний вассаль нөлөөний 70 жилийн дараа олж авсан бидний үнэт ололт ерөөсөө л энэ.
Монголчууд 1990 онд “Ардчилалсан хувьсгал”-ыг оролцсон гол шалтгаан ерөөсөө л Хувь хүний эрх чөлөөг хүсэн тэмүүлэх хүслийн их хүч байсныг олон баримтаар нотолдог. Эрх чөлөөг тунхаглаж, 1992 онд Үндсэн хуулиараа бататгасан. Харин өнөөдөр бид, ялангуяа залуучууд үргэлжүүлэн арчилж, тордон хамгаалах цаг иржээ. Залуучууд гэж онцолсон нь расизм биш гэдгийг гүйцэт уншсаны дараа тунгаана биз.
“Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай”.....
Гурав илүү сая Монголчууд бидэнд өнөөдөр тоочвол зовлон их, тодорхойлбол сул талууд мундахгүй. Гэвч бидэнд буй үнэт зүйл бол“Үндсэн хуульт, эрх чөлөө”. Энэ байгаа учраас Дэлхий бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч, “Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч”-н хууль ёсны баталгаа “өчигдөр, өнөөдөр” ил тод зөрчигдөх болов. Нийтийн эрх ашиг гэх нэрийн дор хүн бүрийн амин чухал язгуур эрх ашиг ноцтой хохирч буй үйл явдлууд гаарлаа. Энэ бол “Үндсэн хуульт, эрх чөлөөг эрхэмлэдэг улс” гэх байр сууринаасаа ухарч буй үзэгдэл.
Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэх хамгийн эмзэг салбаруудад бугшсан бодлогын алдааны хохирогчид нь гэм зэмгүй бяцхан хүүхдүүд. Чөлөөт зах зээлд үйлчилдэг дүрэм бүдгэрч, төрийн улам данхайв. Хэдэн зуун мянган төрийн албан хаагч, хэдэн зуун төрийн өмчит компаниуд нь үүнийг гэрчилнэ.
Төрийн өмч, ард түмний өмч гэх нэршил моодонд орж, сонгогчдын сонсох дуртай сэдэв болов. Төр өмчтэй байх нь зөв үү? Буруу юу? гэх асуулт нь өөрөө логикын алдаатай. Чөлөөт эдийн засагтай улсад улсад “төр” эдийн засагтаа ямар хэм хэмжээнд оролцож болох тухай л бид асуух ёстой. Саяхан дөө, Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан “Монголд одоо чөлөөт эдийн засаг гэж байхгүй” гэж зандрав. Монголын эдийн засаг хэрхэн бүрддэг, монголчууд юуны хүчинд өдий зэрэгтэй яваа, олон улсын харилцаанд нүүр бардам оролцох тасалбар юу болох тухай тэр мартсан бололтой. Одоо ч тэр бүр томорсон биз. Ардчиллын гажуудлын илрэх нэг хэлбэр нь “Дарангуйлагч” төрүүлдэг тухай олон баримт бий ч, халхын заяагаар сүсэлж үүнийг хаая.
Харин тайвшрих бус асуудал бол өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө иргэн бүр “бидэнд буй нийтлэг үнэт зүйл”-ээ хамгаалахад оролцох шаардлага үүссэн тухай юм. Хууль батлах, хууль ёсыг хамгаалах “Парламент” түүний дархлааг бэхжүүлэхэд иргэн бүрийн хариуцлагатай оролцоо чухал. Тэгж байж бид, “Хуульт ёс, эрх чөлөө”-гөө хамгаална. Хуульт ёс, эрх чөлөөний дархлаа ажиллаж байгаа цагт бидний бусад эрх түүн дотор оршино.
Парламент бол нийт Монголчуудын нийтлэг эрх ашигийг хамгаалах манаанд зогсож буй хүндтэй алба. Энэ албанд хэнийг, ямар үзүүлэлтээр сонгон илгээх эрх зөвхөн иргэдэд бий. Гэвч, энэ эрх сонгуулийн жилд үнэд орж, бусад үед нь хэнд ч хэрэггүй хөсөр хаягдах болсон нь Парламент Монголчуудын үнэт зүйлийг сахин хамгаалагч байх чадвараа алдаж байгааг илтгэнэ.
Бидний үнэт зүйлсэд юу юу орох вэ?
- Хуульт ёс
- Хувь хүний эрх, эрх чөлөө
- Хувийн өмч
- Чөлөөт эдийн засаг
- Шүүхийн хараат бус байдал
Олон улсын дэгээ зөрчиж, хөршдөө түрэмгийлсэн, дайны гэмт хэрэгтнээр бидний хөрш улс тодров. Дайны хор хохирлын талаар бичих нь энэ удаа илүүц. Харин хөрш зэргэлдээ цаашлаад бусад ямар ч улс орны “зохист бус” аливаа нөлөөллөөс ангид байж, бие даасан байдлаа хамгаалан бэхжүүлэхийг ямагт эрмэлзэх нь тусгаар улсын эрхэм хариуцлага. Үүнийг бид “Парламент”-даа хариуцуулсан. Бидний гэх бүх зүйлс-д хамгийн их хариуцлагатай хандах ёстой Парламент гэдгийг дахин дахин бичмээр байна.
Гурав илүү сая Монголчууд дундаасаа “Ёс суртахууны өндөр төлөвшилтэй, шилмэл сэхээтэн, боловсролтой” гэх лидерүүдээр 7 удаагийн парламентаа дүүргэв. Хамаг бүхэнд хариуцлагатай хандах Парламент-н хэр зэрэг ажилласаныг бидний өнөөдрийн нийгэм нотлох биз. Хачирхалтай гэх үү? Харуусалтай гэхүү? Парламентад сонгогдсон гишүүд дотор Гэмт хэрэгтэн, авилгачин, хүчирхийлэгч, ял зэм хүртсэн этгээдүүд байх юм. Тэгээд зогсохгүй тэднийг дахин сонгосоор байх юм. Бүр эгдүүцмээр нь тэд улайм цайм ард түмнийг доромжилж, албан тушаалд шилжиж ахиж дэвшсээр байх юм.
“Гэмт хэрэгтнүүд ба Сэхээтнүүд” /хамгийн товчоор/ хоёрыг ялгах чадваргүй эсвэл хүсэхгүй байх хэмжээний ёс зүйн доройтолд дийлэнх сонгогчид орсон байгаад хэнийг буруутгах вэ? Гэмт хэрэгтэн хүний гарт хууль батлах эрх, шударга ёс тогтоох шүүхийн алх, өөртөө давуу байдал авах боломж очвол юу болдог тухай бүгдээрээ саная.
- Улс орныхоо эдийн засгийн өсөлтийг түргэсгэх төслийг гацаасандаа баяртай байгаагаа сонинд нийтэлсэн парламентийн гишүүн. Сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг нь манай улсын хамгийн олон ядуу өрхтэй том дүүргийн нэг.
- Хүчирхийллийн гэмт хэрэгт нэр холбогдсон ч хөдөө орон нутагт очоод Парламентад сонгогддог гишүүн.
- Авилга, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэл хүлээсэн ч дахин сонгогдоод зогсохгүй ҮАБ-н зөвлөлийн гишүүн болтлоо карьер нь өсдөг кандитатууд.....
- Төр баялаг бүтээдэггүй атлаа хамгийн том ажил олгогч болж хувирав. Төрийн институци гэх боловч үнэндээ эрх баригч “Нам” өөрсдийн хамжлагт бүлгийн эрх ашигийг хангадаг болоод ил цагаандаа гарав.
- Ковидын үеийн дабль стандартууд.
- Хүний эрхийн ноцтой зөрчлүүд.....
- Цаг бусаар нас нөгчсөн олон зуун бяцхан хүүхдүүд..... үүнээс цаашаа бичих хүсэл алга
Монголчууд бид “үнэт зүйлээ” өөрсдийн сонголтоороо үгүй хийсний нотолгоо нь өнөөдрийн эрх баригчид, тэдний байгаа байдал.
Гэмт хэрэгтнүүдийг сонгоход оролцох, эсвэл сонгохгүй байхад оролцохгүй байхын аль аль
“гэмт хэрэг”-н хамууд.
Зөвхөн хүүхдүүд ахмадууд, зайлшгүй тусгай хэрэгцээт иргэд бус хүн амын талаас илүү хувь нь төрөл бүрийн халамж авах болов. Халамж нь хөдөлмөрийн чадвартай иргэний хөдөлмөр эрхлэх хүслийг үгүй хийдэг. Үүнийг өнөөгийн Парламент, гүйцэтгэх засаглал гардан хийж байна. Үүгээр зогсохгүй, “төр” өдрөөс өдөрт хуулиар халхавчилсан дээрэмчин болж хувирав. Нэг гараараа зөвшөөрч, нөгөө гараараа хураах болсон. “НӨАТ, ХАОАТ” бол харгис дээрэмд зүй ёсоор тооцогдоно. Төрийн өмчит гэх компаниуд нь байнгын алдагдалтай ажилладаг атлаа татвар бүрдүүлэгч хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнесийн үйл ажиллагааг явуулж байгаа нь авилгалын амьдрах чадварыг нэмэгдүүлж, цар хүрээг нь улам тэлэх гол шалтгаан.
Хамгийн ноцтой нь төр гэх институци нь өөрөө хуулийг ил цагаан зөрчих тохиолдол улам ихэсч, улс төрчид шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулах болов. Эрх чөлөөт нийгмийн амин сүнс бол хараат бус шүүх. Хэрэв алдагдах л юм бол бид бүх зүйлээ алдсантай ижил. Гэмт хэрэгтнүүд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоор л байвал тэднээс шударга ёс, сайн сайхан ирээдүйг бид хүлээх нь утгагүй.
Яах вэ гэж үү?
Залуусаа.... Бид бүгдээрээ өөрсдийнхөө төлөө, хайрладаг бүхнийхээ төлөө , эх орныхоо ирээдүйн бүрэн бүтэн байдлын төлөө..., анхаарлаа хандуулж, цаг гаргах хэрэгтэй болжээ.
Яагаад бид вэ гэж үү?. Хамгийн сүүлийн сонгууль буюу 2021 оны байдлаар 18-34 хүртэлх насны залуучуудын 50-аас илүү хувь нь саналаа өгөөгүй. Хэдэн зуун мянган залуучууд ирээдүйнхээ өмнө хариуцлагагүй хандсан. Гэмт хэрэгтнүүд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдох боломжийг эс үйлдэхүйгээрээ дэмжиж байгаа явдал. Залуучууд үүнийг ухамсарлахгүй бол нийгмийн энэ хор уршигтай үйл явдлууд улам ихэснэ.
Уулзаж буй залуусын ярих сэдэв, гомдол бухимдлын шалтгаан нь “Улс төрчид, ба нийгмийн эмзэг байдлууд”. Үргэлжлүүлээд, тэд удахгүй гадагшаа явах гэж байгаагаа хэлэв. Гэвч энэ шийдэл биш. Шийдэл бол хариуцлагатай оролцоо. Улаанбаатар хот 1000 зовлонтой. Гэвч хотынхоо засаг даргыг томилдог Орон нутгийн сонгуульд бидний 50-аас илүү хувь оролцдоггүй. Ийм байхад 1000 асуудал шийдэгдэхгүй. Цаг бусаар нас нөгчсөн бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд хариуцлагагүй хандсан хүмүүс нь бид.
Үе бүрт үүрэх хариуцлага гэж байх ёстой бол энэ үеийн залуучуудынх “Нийгмийнхээ үнэт зүйлийг ухамсарлах, зүй ёсоор төлөвшихэд нь хувь нэмэрээ бодитоор оруулах нь” юм.
Юунд анхаарлаа хандуулах, цаг хугацаа зарцуулах вэ?
- Хуульт ёс “чиний” амьдралд яаж холбогддог тухай
- Алсарч, бүдгэрч буй хувь хүний эрх чөлөөний тухай
- Чиний хүсэл мөрөөдөл ба түүнийг биелүүлэх “тэгш боломж” хаана байдаг, хэн бүрдүүлдэх тухай
- “Хувийн эрх ашиг ба Нийтийн эрх ашиг” гэх ойлголт?
- Хувийн өмч, түүний хуулиар баталгаажсан байдал гэж юу болох тухай
- Бидний халаасанд байгаа мөнгө, эсвэл хөдөлмөрлөж олсон орлого яагаад үнэ цэнэгүй болоод байгаа тухай
- Бид тайван, аюулгүй, хүртээмжтэй орчинд амьдарч чадахгүй байгаа шалтгаан
- Өвөлдөө утаатай, хавартаа шороо тоостой, зундаа үерийн аюулд нэрвэгдэж буй шалтгаан, яагаад энэ асуудлыг шийдэхгүй өдийг хүрсэн тухай
- Улс төрчид хэрхэн хууль зөрчиж, өөрсдөддөө давуу байдал олж нийтийн боломжийг хулгайлж буй тухай
10. Чи яагаад эргэлзэх, асуух, хардах, шүүмжлэх ёстой тухай
11. Мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн байхын ач холбогдлын тухай
Төгсгөлийн оронд, “Нийгмийн шинж чанартай” аливаа хурц, эмзэг асуудлуудад ханддаг хүмүүсийн буруу үйлдлүүд ба шийдлийн тухай
- Хандиваас татгалз, харин хувь хүний хариуцлагаа нэмэгдүүл
- Шар мэдээ, зориудын сенсацыг өөгшүүлэх бус мэдээлэлд цензуртай ханд, тэдэнд шаардлага тавь
- Улс төрчийн “ёс зүйн болооод хуулийн аливаа буруутай” үйл ажиллагаанд хариуцлага тооцох акцад идэвхитэй оролцдог байх
- Нийтлэг эрх ашигийн эсрэг хандсан хэний, ямар ч үйлдэл/эс үйлдэхүйд” /сэтгүүлч, урлагын од, спортын тамирчин г.мэт/ зүй ёсны шаардлага тавих
- “Авилгачдын хөрөнгийг хураа” лоозогнол олон далд утгыг өөртөө агуулна. Авилга бол хууль зөрчсөн гэмт хэрэг тул үүнийг буруушаах зөв. Тиймээс хуулийн дагуу авилгалд хамаарах этгээдийг тогтоож, шүүн таслах ёстой ба энэ бол хуульт ёсны зарчим. Харин хуульт ёс, шүүхийн хараат бус байдлыг гажуудуулах замаар хувь хүний язгуур эрх ашигийг хөндөх тохиолдолд гарах ноцтой эрсдэл байгааг ялгаж салгах.
Эцсийн эцэст миний амьдрал миний гарт л байдаг. Сонголт, шийдвэр, хариуцлага бол өөрийн гэх бүх зүйл хамгаалж чадах цор ганц хүч юм. Олонх нь бодит байдалд рациональ дүгнэлт хийх чадваргүй байгаа нь бидний хамгийн том эрсдэл болж хувирсан тул энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэлээ.
Багш, сэхээтнүүддээ баярын мэнд хүргэе
Э.БАТСАЙХАН |
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Олон з********ууст хүрэх болтугай.
2023-10-06 | 17:07:58 | 66.181.184.115 | |
|
|
|
|

Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан” 13:42 Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ.
|
Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. »»
|
|
Өнөөдрөөс есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ 11:55 Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион
|
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион »»
|
|
Хиймэл оюун ухааны хөгжлийг саатуулах оролдлого БҮТЭХГҮЙ гэв 11:43 “Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм.
|
“Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм. »»
|
|
4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна 11:39 Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
|
Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлнэ 11:39 Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм.
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм. »»
|
|
17 настай эрэгтэй "ус ууя" хэмээн гэрт нь ороод найман настай охиныг хүчирхийлэхийг завджээ 11:38 Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.
|
Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ 11:34 Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж.
|
Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж. »»
|
|
CS2: Chinggis Warriors түүх бүтээж, ирэх Мэйжорт 2 монгол баг өрсөлдөнө 11:33 “CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа.
|
“CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа. »»
|
|
Азийн CS-н цаг одоо л ирж байна 11:24 "CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.
|
"CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж. »»
|
|
ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ 09:41 Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын
|
Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын »»
|
|
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО 09:39 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) »»
|
|
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “20 МИНУТЫН ХОТ” КОНЦЕПЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, БҮСЧИЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА 09:37 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан
|
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан »»
|
|
Улсаас 34.4 тэрбумын татаас авсан клиникийн газрыг дуудлагаар худалдана 09:37 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий.
|
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. »»
|
|
ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж журмын хашаанаас авна 09:36 Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна.
|
Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө 09:30 Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын
|
Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын »»
|
|
Наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөнө 09:25 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд хотын төвөөс бусад 20 байршилд газар санал болгожээ 09:13 Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав.
|
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав. »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 09:12 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Сэлбэ шиг газраа чөлөөлүүлж нөхөн олговор авах хүсэлтэй иргэн олон байна 19:00 Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих
|
Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих »»
|
|
Тав хоногийн дараа "Дүнжингаравын дэлбэрэлт"-ийн шүүх хурал болно 16:39 Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно.
|
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно. »»
|
|
И-баримт: Сугалаанд хожсон иргэдийн урамшуулал хэвийн олгогдоно 16:09 НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
|
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон. »»
|
|
Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна 16:06 Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
|
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө. »»
|
|
"iShowSpeed"-д "The MongolZ" багийн өмсгөлийг бэлэглэжээ 15:56 Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй.
|
Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй. »»
|
|
Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө 15:55 Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж.
|
Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж. »»
|
|
Дэлхийн хамгийн үнэтэй одон 15:44 Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах
|
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах »»
|
|
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам шинэ гаргасан номдоо өөрийнх нь хойд дүр Хятадын гадна чөлөөт ертөнцөд төрнө гэжээ 15:41 Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур,
|
Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур, »»
|
|
Нэг баримтын найман орон таарч, 5-30 сая төгрөг авах нэг азтан шалгарав 15:39 Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн
|
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрлээ 14:56 Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
|
Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. »»
|
|
Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ 14:47 Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.
|
Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ. »»
|
|
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно 14:46 Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
|
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. »»
|
|
Монголд төрсөн Тува филармонийн дуучныг тагнуул хийсэн гэж Москвад баривчилжээ 14:45 Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ.
|
Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ. »»
|
|
ХСҮТ-д хэвтсэн иргэний сахиур тамхи татсанаар гал гарсан байна 14:25 Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна.
|
Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан 5 хүн эмчлүүлж байна 12:30 ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
|
ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа 12:17 Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа.
|
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа. »»
|
|
Хятад улсад хүүхэд бүрд хиймэл оюун ухааны хичээл орно 12:15 БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ.
|
БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ. »»
|
|
Эрчүүд ээ, урт наслахын төлөө хичээцгээе 11:48 Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна.
|
Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. »»
|
|
Элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн гаралтай нэгдлийг илрүүлэв 11:41 Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна.
|
Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна. »»
|
|
Хүний шүдийг анх удаа лабораторийн нөхцөлд ургуулжээ 11:32 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг
|
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг »»
|
|
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд 22:07 Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад дахь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрэн маш их өргөн ашиглагдаж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ван Линжүнь 01-р сарын 13-нд Хятадын 2024 оны импорт, экспортын нөхцөл байдлын талаар 2024 онд Хятадын бие даасан брэндүүд гадаадад үй олон шүтэн бишрэгчдийн таашаалд нийцэж, Хятадын экспортод эзлэх хувь нь өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр нэмэгдэж, 21.8 хувийг эзлэх болж, Хятадын үйлдвэрлэсэн брэндүүд дэлхийн бүх газар нутагт Хятадын брэндийг алдаршуулж байна гэж танилцууллаа.
Хятадын үйлдлийн камерууд хилийн чанад дахь нийтийн сүлжээнд "ноёрхож" байна
|
|
“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна 22:05 "Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол?
|
"Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол? »»
|
|
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ 22:02 Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна.
|
Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна. »»
|
|
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая 21:59 2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
|
2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ. »»
|
|
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай 21:56 Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна.
|
Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна. »»
|
|
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна 21:54 Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ.
|
Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ. »»
|
|
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ 21:45 Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна.
|
Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна. »»
|
|
|
Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна 09:24 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ. »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролджээ 12:55 Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм.
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм. »»
|
|
Дидди: Би буруугүй 12:45 Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв.
|
Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв. »»
|
|
Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна 11:39 Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.
|
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм. »»
|
|
Юн Сог Ёльд холбогдох хэргийн эхний шүүх хурал эхэлжээ 11:11 СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд
|
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд »»
|
|
БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа 77 хоног үргэлжилнэ 10:26 БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
|
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. »»
|
|
Хятадад хүчтэй салхилж буй тул 50 кг-аас бага жинтэй хүмүүс хийсэж магадгүй гэж анхааруулжээ 13:41 Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан
|
Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан »»
|
|
Өмнөд Солонгост метроны байгууламж нуржээ 13:36 Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж,
|
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж, »»
|
|
“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа 12:49 Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ.
|
Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. »»
|
|
Их Британид бага оврын онгоц осолдсон ч зорчигчид амьд үлджээ 11:52 Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан
|
Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан »»
|
|
“Харилцан татвар”-аа цуцлахыг АНУ-д уриалжээ 10:32 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг
|
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг »»
|
|
Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 09:23 Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь
|
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь »»
|
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 9.1 хувиар өсжээ 12:02 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. »»
|
|
АНУ болон Хятадын “ХУДАЛДАА”-ны дайн улам хурцдав 10:56 АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна.
|
АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна. »»
|
|
Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувь болгож нэмлээ 09:14 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг »»
|
|
|


|