барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байна.
 
 Гэхдээ цол хураах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор гаргах юм байна.
 
 
 
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор болсон байна.
 
С.Сарнай