2023-09-18Нийгмийг цочирдуулсан мэдээлэл цацагдаж олон мянган "донор" хүлээн амьдарч буй хүмүүст асуудал үүсэх хэмжээний цаашлаад олдохгүй байж ч мэдэхээр болоод байна
гэхэд хилсдэхгүй нь ээ. Манай улс хүний наймаа, эд эрхтэний наймаанаас ангид байна гэж 2018 онд Истанбулын тунхаглалд нэгдсэн байдаг гэдгийг энд онцлоё. Учир нь хүмүүс "донор"-ын эд эрхтэнг цааш дамладаг байж ч мэднэ гэх таамагийг дэвшүүлж маш ихээр бусдад буруу ташаа мэдээлэл түгээж байгаа юм.
"Донор"-ын талаар мэргэжлийн эмч нар нь хамгийн ихээр эмзэглэж өөрдсийн байр сууриа илэрхийлэв. Манай улсад төдийлөн сайн хөгжөөгүй хөгжиж буй салбарын үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг гэдгийг тэд ч мөн хэлж байна. Гэхдээ хуулиндаа засаж, сайжруулах заалтууд байгааг албаныхан хараандаа авч хурдан залруулаасай. Зөвхөн "донор"*-ын талаар уншигчдаа мэдлэгтэй болгох үүргээрээ мэргэжлийн эмч нарын байр суурийг ийнхүү хүргэж байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүлээлгийн жагсаалт буюу ар гэрээсээ эрхтэн шилжүүлэх боломжгүй амьгүй донор хүлээж буй нийт 900 гаруй хүн байна. Тэдгээрийн 600 нь бөөр, 300 нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс. Хүлээлгийн жагсаалтанд байгаа болон амьд донороос эрхтэн шилжүүлэх процесс нь Монгол Улсын Донорын тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг.
Тархи мэдрэлийн эмч Цэвэлмаа: Кадавр донор гэдэг нь бусад эрхтэн нь ажиллагаагүй болсон ч зүрх нь зогсоогүй хүнийг хэлдэг. Зүрх нь зогсож нас барсан хүнээс эрхтэн шилжүүлэх боломж огт байдаггүй. Хар үгээр цус нь шахаж байж, цус шахаж байгаа амьд хүн рүү шилжүүлэх боломж бүрддэг. Нэгэнт цусны эргэлт, зүрх зогссон бол шилжүүлэн суулгах боломж байхгүй. Мөн эмч нар донор болж буй хүмүүст маш хүндэтгэлтэй хандаж, багаараа зогсож эмгэнэл илэрхийлэн үдэж өгдөг тогтсон уламжлалтай. Хүндэтгэлгүй хандаж байсан нэг ч эмчийг би мэдэхгүй!
Монголд хийгдэж буй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа дэлхийн жишигт хүрсэн. Үүгээр бахархан эмч хүний хувьд дэлхийн тайзанд явахдаа ч би гайхуулан ярьж, олон хүмүүс Монголын эмч нараар бахархан, магтаж байсан. Монгол эмч нар түүн дотроо эрхтэн шилжүүлэн суулгах баг дэлхийн жишигт хүрсэн, дэлхий нь ч үнэлдэг юм.
Э.Гэрэл эмч: Эмч хүний хувьд энэ их нийгмийн буруу ойлголтыг хараад үнэхээр бичихгүй өнгөрч чадсангүй. Амьд байхад нь, уушги зүрх нь зүгээр ажиллаж байхад донор болгох зорилгоор эмчилгээг зогсоож эд эрхтэнүүдийг нь авсан, дараа зүрх нь зогссон байна гэх мэт ташаа мэдээлэл түгээж байгаад үнэхээр харамсаж байна. Энгийн үгээр багахан ч болов зах зухаас нь тайлбарлах гэж хичээлээ.
- Ухаангүй өвчтөн, тархины үхэлтэй өвчтөн гэдэг нь тэнгэр газар шиг 2 өөр ойлголт юмаа.
- Ухаангүй гэдэг нь орчны ямар нэгэн харьцаа байхгүй тархины үйл ажиллаггаа дарангуйлагдсан боловч зүрх уушгиа өөрөө тодорхой хэмжээгээр удирдаж байгаа гэсэн үг. Ухаангүй өвчтөний тархи нь ажиллаж л байвал хэдэн сараар ч бай хамаагүй эцсийн мөчийг хүртэл эмчилгээг үргэлжлүүлэн хийдэг.
- Хэрэв тархи нь үхэжсэн бол уушги, зүрх өөрөө ажиллах ямар ч боломжгүй учраас уушги зүрхийг нь зохиомол амьсгалын аппаратаар удирдаж зохиомлоор/хиймлээр ажиллуулж байгаа бөгөөд клиник үхэлд орсон гэсэн үг юм.
-Тархины үхэлтэй хүнийг донор болгох шийд гарвал зохиомол амьсгалын аппаратаар, зүрх амьсгалын үйл ажиллагааг бүрэн удирдаж цусны эргэлтийг үргэлжлүүлсэнээр эд эрхтэнүүдийг гэмтээлгүй, хэвийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хадгалж байж донороос реципент рүү шилжүүлэн суулгадаг.
- Хэрэв зүрх амьсгал зогссон тохиолдолд 5 минутын дотор л клиникийн үхлээс биологийн үхэл рүү шилжиж, эд эрхтэнүүд эргэшгүйгээр гэмтэж /эд эсүүд нь бүрэн үхэждэг/, шилжүүлэн суулгах ямар ч боломжгүй болдог.
Кадавр донор буюу тархины үхэлтэй гэдгийг тодорхойлохын тулд олон эмч нарын баг тодорхой хугацааны давтамжтайгаар хамтарсан үзлэг хийдэг. Үүнд мэдрэлийн эмч, зөвлөх эмч нарын хамтарсан нарийн үзлэг, тархины үйл ажиллагааны болон багажийн шинжилгээнүүдийг шат дараатайгаар тодорхой хугацааны давтамжтайгаар дахин дахин хийж баталгаажуулсаны үндсэн дээр тогтоодог. /Хэзээ ч ганц эмчийн шмйдвэрээр юм уу гадны нөлөөлөлтэйгээр шийдэх боломжгүй/
Үүнд:
1. Мэдрэлийн эмчийн үзлэгээр тархины үйл ажиллагаа бүх хэсэгтээ огт байхгүй болсныг илэрхийлдэг эмнэд зүйн шинжүүдийг нэг бүрчлэн үзнэ.
2. Тархины судасны допплерографийн шинжилгээ- тухайн хүний тархинд цусны урсгал байгаа эсэхийг тодорхойлно.
3. Тархины ангиографийн шинжилгээ- тухайн хүний тархинд цусны урсгал байгаа эсэхийг тодорхойлно.
4. Тодосгогчтой толгойн MRI/MRA
5. Тархины бичлэг- тархинд үйл ажиллагааны буюу тархины эсүүд ажиллаж байна уу, амьд байна уу, сэрэл үүсч байгаа эсэхийг шалгана.
Дээрх үзлэг, шинжилгээнүүдийг бүгд тухайн чиглэлээр нарийссан эмч нарын баг олон удаагийн давтамжтай хийдэг ба нэг ширхэг л эргэлзээтэй зүйл байгаа тохиолдолд хэзээ ч тархины үхэл гэж оношлохгүй бөгөөд донор болгохгүй,
Хэрэв огт ажиллагаагүй байгаа тохиолдолд тухайн хүн дахин сэргэх боломж огт байхгүй ба тархины үхэлтэй гэж үзэн эрхтэн шилжүүлэн суулгах багын эмч нарыг дуудан давтан үзүүлж онош батлагдсаны дараагаар хэвийн ажиллаж буй/аппаратаар амьсгал зүрхийг удирдаж байгаа/ цөөн тооны эрхтэнүүдийг (элэг, бөөр, шөрмөс, холбоос, арьс гэх мэт) ар гэрийн 100% зөвшөөрлөөр донор болгон шилжүүлдэг.
Ийм нарийн, хүнд хэцүү процесс байдаг юмаа.
Эмч Б.Түвшин: Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх гэдэг нь тархины үхэл/эргэшгүй гэмтэл үүссэн хүний амьдралын эцсийн мөчид буюу зүрх нь хараахан зогсоогүй байх үед хийгддэг процедур юм.
Бидэнд дараах шаардлага тулгарсныг харин олж харж дүгнэж байна.
1. Аливаа процедуруудаа улам нарийсгаж, хууль эрхзүйн байдлаа шинэчлэх. Өөрсдөө нямбай, алдаа мадаггүй, хүнлэг байхыг эрхэмлэх. Цаашид хэн нэгний эмоци 20 жилийн хөдөлмөрийг бусниулчихгүй байхуйц тал дээр анхаарах. Эцсийн эцэст энд олон хүний амь нас аврах асуудал яригдаж байна.
2. Хүмүүст өөрсдийн салбарын онцлогийг таниулах тал дээр анхаарч ажиллах. Бүх юм нь ойлгомжгүй, хаалттай мэт хуучны школыг шинэчлэх. Асуудлыг бурхан шиг бие даан шийддэг байх ёстой мэт хандлагыг өөрчилж өвчтөнтэй хамтран ажилладаг зарчимд орох.
3. Амин зангаа засч, би л болж байвал гэж боддог явцуу зангаа өөрчлөх. Нөгөө л бидэндээ АРСЛАН БАР байдаг манай салбарын лидерүүдийн ихэнх нь энэ их халтай явдал болоход хаана байна? Ганц нэгхэн хүнийг эс тооцвол бүгд таг байгааг та бүхэн харж байна. Манлайллыг дотроосоо. Манлайлалгүй манлайлагчаар юугаа хийх вэ?
4. Ард иргэд бүх түвшинд бидэнд итгэх итгэл сайн бус болсон энэ хүнд үед салбарын ирээдүйг тосон авч буй бид энэ итгэлийг эргүүлэн олж авахын төлөө байдгаараа хичээж суралцан ажиллах ёстой болж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга: Донорын тухай хуульд эрхтэн гэдэгт элэг, бөөр ордог бол эд дотор шөрмөс, нүдний эвэрлэг, яс, ясны хэсгүүд орно. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 70 гаруй иргэд өнөө маргаашаа хүлээж эмчилгээ, эм тарианаас эхлээд санхүүгийн хувьд хүнд дарамтанд орсон байгаа. Тэдгээр хүмүүст амьгүй донор гарсан тохиолдолд хүлээх жагсаалтаас эмчлүүлэгчийг сонгох шалгуур байдаг. Эмчлүүлэгчээ сонгоод цусны бүлгийн тохироог үзэж, бөөр шилжүүлэн суулгах багтай манай албанаас хурал хийж, ил тод үйл ажиллгаа явуулдаг. Эд, эрхтэн авахад олон баг ажилладаг. Бүх эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт тархины үхжил тодорхойлох баг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 16 баг бий. Тархины үхжилтэй донор илрүүллээ гэхэд эхлээд элэг, бөөр, шөрмөс авах багууд ирж танилцдаг. Цахим орчинд хүмүүс эд, эрхтэнийг нь тоносон гэж их муухайгаар ярьж байна. Зүрх зогссоноос 5 минутын дараа бусад эрхтэний үйл ажиллагаа бүрэн алдагддаг. Энэ нь ямар ч эд, эрхтэнг дараа нь авах боломжгүй гэсэн үг. Манай улс хүний наймаа, эд эрхтэний наймаанаас ангид байна гэж 2018 онд Истанбулын тунхаглалд нэгдсэн байдаг. Бид энэ бүх зарчмыг баримталж ажилладаг. Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш гэр бүлтэй уулзах бүрт хэцүү байдаг. Ямар аргаар яаж туслах хуулийн зохицуулалт байж болох вэ гэдгийг бусад улс орнуулаас судалсан. Солонгос улсад донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмж өгдөг. Үүнийг үндэслэн оршуулгын тэтгэмж өгч болох талаар хуульд өөрчлөлт оруулж НДҮЗ-ийн тогтоолоор амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмжийг 3.5 дахин өсгөсөн буюу 3.5 сая төгрөгөөр тогтоосон. Энэ нь даатгуулагч гэж гарсан байдаг. Бид энэ тохиолдолд үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулахдаа даатгалаас хамаарахгүй ар гэрт нь 10-15 дахин нэмэгдүүлсэн тэтгэмж олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь амьд болон амьгүй донороос хийгддэг. Амьд донор гэдэг нь өөрийн эс, эд, эрхтэний хэсгийг сайн дураар өгөгч буюу тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байх ёстой. Харин амьгүй донор нь тархины үхэлд хүрсний дараа гэр бүлээс нь зөвшөөрөл авч эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Монгол улсад элэг, бөөр, ясны чөмөг, арьс, шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээ хийгддэг. Тодруулбал, УНТЭ-т элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа бол ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах баг, ГССҮТ-д шөрмөс, яс, арьс шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Манай албаны хамгийн гол зорилго бол амьгүй донор гэж батлагдсан тохиолдолд гэр бүлийн гурван хүнээс зөвшөөрөл авч, бүх үйл ажиллагааг таниулцуулж, эрхтэн авах мэс заслыг эхлүүлэх юм. Эдгээр бүх ажил цаг хугацаатай уралдах ёстой байдаг. Учир нь эд, эрхтэнээ хүлээж авч байгаа эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүн хүлээх тусам хүндрэл үүсдэг тул авч болох хурдан хугацаанд эмчилгээ хийж байж эерэг үр дүн гарна. Бид өнөөдрийг хүртэл 6580 гаруй удаа өдөр бүр донорын эмнэлэгтэй уулзаж, мэдээлэл авч ажиллаж байна.
Үүнээс 2660 гаруй тархины үхэлтэй боломжит донорыг илрүүллээ. Бүх шалгууруудыг хангасан 64 донорын гэр бүлтэй уулзахад 50 хувь нь зөвшөөрсөн байдаг. Зөвшөөрсөн донороос 35 хүнд бөөр, 23 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж 58 хүнд амьдрал бэлэглэсэн. Нийт 170 гаруй хүний амьдралын чанар сайжирч яс, шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болсон.
Монголын эмч нар нийт 281 бөөр, 171 элэг, 28 цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийгээд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 55 хүнкадавр буюу амьгүй донороор дамжуулан амьдралын чанараа дээшлүүлж амьдрах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн таван жилийн хугацаанд эд, эс, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба нийт 220 гаруй амьгүй донор илрүүлсний 58 гэр бүлтэй нь уулзаж 26 гэр бүлээс зөвшөөрөл авч донор болгосон байдаг. Хуулийн заал, зохицуулалтыг харин илүү сайжруулж НДШ төлдөг гэх заалтаа иргэн болгон хэрэгтэй биз ээ. Хөгжиж буй салбарынхаа талаар мэдлэг, ухагдахуунтай болохгүй бол "донор" болгохыг зөвшөөрөх ар гэр олдохгүй болох аюултай. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэнд сайн тайлбарлан хэлж ойлгуулаагүй улмаас нийгэмд энэхүү дуулиан дэгдээд байгаа билээ. Тэрээр гурван хүний амь нас аварч, зургаан хүний амьдралын чанар дээшлүүлээд хорвоог орхисон.