 |
|
 |
|
ОХУ Украины дайн цахилгаан эрчим хүчний салбарт нөлөөлж буй нь |
|
|
 |
|
 |
ОХУ Украины дайн цахилгаан эрчим хүчний салбарт нөлөөлж буй нь
2023-09-13Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр аж үйлдвэрлэл, худалдаа удааширч саарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэ буурахад хүргэсэн. 
Ихэнх улс хөл хориог сулруулж эдийн засгаа сэргээх оролдлого хийхтэй зэрэгцээд ОХУ Украин улсад халдан довтолсноор дэлхийн эрчим хүчний салбарын дэг журам эрс өөрчлөгдөв. Эрчим хүчний анхдагч нөөцийн (нүүрс, газрын тос, байгалийн хий, уран гэх мэт) олборлолт нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдож, гадаад бодлогодоо уг нөөцийн давуу байдлаа чадмаг ашигладаг ОХУ-ын эхлүүлсэн дайн нь уг салбарын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөв. Үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн бүхий л салбарт нөлөөлсөн бөгөөд уг нөлөөлөл улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын орчныг эрс өөрчилж, ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хамааралтай байсан Европын холбоо болон хуучин ЗХУ-ын нөлөөнд байсан орнуудыг эрчим хүчний хамаарлаа бууруулах дорвитой алхмуудыг хийхэд хүргээд байна.
Эрчим хүчний салбар дахь нөлөө
Европын холбооны эдийн засаг нь гишүүн орнуудын хамтарсан эдийн засаг бөгөөд дэлхийд АНУ, Хятадын дараа ордог. 2022 оны байдлаар уг холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16 орчим их наяд ам.доллароор тооцоологдсон ба дэлхийн эдийн засгийн зургааны нэгийг эзэлж байна. Эдийн засгийн багтаамжаар нь авч үзвэл эрчим хүчний анхдагч нөөцийн ханган нийлүүлэлт, эрэлт, үнэ нь дэлхийн нийт эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь ойлгомжтой[1].
2021 оныг хүртэл Европын холбооны байгалийн хий, газрын тос, нүүрсны гол ханган нийлүүлэгч нь ОХУ байв. 2021 онд Европын холбоо нийт нүүрсний хэрэглээнийхээ 45 хувь, байгалийн хийн 36 хувь, газрын тосны 25 хувийг ОХУ-аас импортоор авч байлаа.
Дайн эхэлснээс хойш эрчим хүчний үнэ Европ төдийгүй дэлхий даяар өсөв. Дайн эхлэхээс өмнө 1 мегаватт цаг (МВт цаг) байгалийн хий 53 ам.доллар байсан бол 2021 оны сүүлчээр 360 орчим ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоосон юм. Газрын тосны үнэ 2022 оны эхний хагаст 123 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар давсан[2]. Эрчим хүчний бараа материалын үнийн өсөлт нь хөгжингүй орнуудад нөлөөлсөн ч эдийн засгийн чадавх нөөцөөрөө хямралыг даван туулж шинэ хэвийн байдалд шилжиж чадсан бол хөгжиж буй олон оронд инфляцыг өсгөж үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж байна. Эрчим хүчийг эдийн засаг, улс төрийн зэвсэг болгон ашиглах гэсэн ОХУ-ын оролдлогын хариуд Европын холбоо хориг арга хэмжээ удаа дараа авахын зэрэгцээ ЕХ-ны эрчим хүчний аюулгүй байдлын үзэл баримтлал, замын зураглалаа өөрчлөв.
Уг замын зураглалд хэт нэг орноос хамаарах анхдагч нөөцийн хамаарлаа багасгах, тархмал сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасгах, ЕХ-ны нэгдсэн цахилгаан эрчим хүчний сүлжээний холболтыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх зэрэг олон арга хэмжээг төлөвлөж байна. Хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлснээр 2023 оны эхний хагасын байдлаар ОХУ-аас импортоор авдаг газрын тосны хэмжээ 26-аас 3.2 хувь, байгалийн хийн хэмжээ 36-аас 17 хувь болтлоо эрс буураад байна[3].
Дайн эхэлсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс хойш эрчим хүчний үнэ өссөнөөр айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд нэмэлт дарамт учруулсаар байна. 116 орны цахилгааны үнийн мэдээлэлд хийсэн судалгааны дүгнэлтээр айл өрхийн эрчим хүчний шууд зардал 51-176 хувь хүртэл эрс өссөн байна. Төв Азийн орнуудын өрхийн зардал хамгийн их (70.3%), ялангуяа Монгол, Тажикистанд тус бүр 176.1% өссөн нь хамгийн өндөр зардал болж байна. Харин Латин Америкийн өрхүүдэд хамгийн бага (51.5%) нөлөө үзүүлсэн. Эрчим хүчний зардлын нийт (шууд болон шууд бус) өөрчлөлтийг авч үзвэл Төв Азийн өрхүүд хамгийн их (80.7%), Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд (74.5%) өртсөн хэвээр байна. ОХУ-ын айл өрхийн эрчим хүчний нийт зардлын өсөлт (71.6%) дэлхийн дунджаас (73.9%) арай доогуур байна (Зураг 1)[4]. ОХУ Украины дайн дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой эрчим хүч, бараа материал, түүхий эдийн ханган нийлүүлэлтийн доголдол үүсгэж цар тахлын дараах сэргэлтэд сөрөг хүчин зүйл болсоор байна.

Зураг 1. Дэлхийн 116 улсын эрчим хүчний үнийн өсөлт. Эх сурвалж: Guan and Yan et al (2023), Nature Energy
Цахилгаан эрчим хүч геополитикийн хэрэгсэл болов
Одоо өрнөж буй эрчим хүчний хямрал нь уг салбарын зах зээлийн тогтоц, ханган нийлүүлэлтийн болон дэд бүтцийн эмзэг байдлыг тод харуулж байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн хувиргалтаас бий болсон цахилгаан эрчим хүч нь геополитикийн сэдэв, хэрэглэгдэхүүн болж ирэв. Аж үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд шаардлагатай төвлөрсөн цахилгаан дамжуулах болон дулааны сүлжээ нь цэргийн ажиллагааны, гадаад харилцааны, кибер халдлагын гол бай болж байна. 2014 онд ОХУ Крымыг эзлэж авахдаа зэрэгцээд Украины эрчим хүчний системд кибер халдлага үйлдэж, нийгмийн эмх замбараагүй байдлыг дэвэргэж байв[5]. Уг кибер халдлагууд цахилгаан, дулааны хэрэглээ ихтэй өвлийн улиралд томоохон хотуудад болсон ба дайны үед дижитал фронтын энэ шинэ хэрэгсэл нь тулалдааны талбар дахь үйл явдлыг өөрчилж чадна гэсэн нотолгоо хараахан бүрдээгүй[6] хэдий ч 2022 оны намраас эхлэн Украины зургаан мужийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүдэд өгч буй ОХУ-ын агаарын довтолгоонууд нь тус улсын аж үйлдвэрлэл болон нийгмийн амьдралд хангалттай түгшүүрийн байдал үүсгэсэн[7].
Барууны орнууд Украины томоохон хотуудад жижиг оврын цахилгаан үүсгүүр, довтолгоонд өртсөн эрчим хүчний байгууламжуудад тоног төхөөрөмж хандивлаж дэд бүтцээ сэргээхэд нь туслаж байв[8].
Финлянд улс 2022 оны 4 дүгээр сард НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэний дараа ОХУ-ын Интер РАО компани тус улсад нийлүүлж байсан цахилгаанаа зогсоов[9], [10]. Финлянд нь цахилгааны хэрэглээнийхээ 20 орчим хувийг ОХУ-аас импортоор хангадаг байсан бөгөөд уг дутагдлыг өөрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх мөн Швед улсаас худалдан авах байдлаар нөхсөн. Мөн тус улс удаан хугацаанд хойшлогдоод байсан цөмийн цахилгаан станцаа 2023 онд ашиглалтад оруулснаар ОХУ-аас нийлүүлж буй газрын тос, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний хамаарлаа багасгаж эрчим хүчний аюулгүй байдлаа дээшлүүлэв[11].
Молдав улс 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Кучурганий цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авч чадахгүй болсоны улмаас улсын 90 орчим хувь эрчим хүчгүй болсон. Уг цахилгаан станц нь ОХУ-ын нөлөөллийн бүс гэгдэх Транснистрийн бүсэд байдаг Молдавийн ганц том станц юм. Молдав дутагдсан цахилгааны хэрэглээгээ одоогийн байдлаар хөрш Румын улсаас хангасаар байна[12].
Эстони, Латви, Литви улс буюу Балтын орнууд 2023 оны 4 дүгээр сард анх удаа ОХУ-ын цахилгаан эрчим хүчний системээс тусдаа 10 гаран цаг ажиллаж өөрийн системийг баруун Европын системтэй зэрэгцээ ажиллах туршилт амжилттай хийсэн нь эрчим хүчний системийн аюулгүй байдлаа хангах алхамд шилжсэнийг тод харуулж байна[13].
Эдгээр үйл явдлууд болоод өрнөл нь цахилгаан эрчим хүчний салбар геополитикийн хэрэгсэл болсныг харуулж байгаа бөгөөд дан ганц эрчим хүчний анхдагч нөөцөөр хязгаарлагдахгүй болсныг харуулж байна. Ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд цахилгаан эрчим хүчний салбарт уг нөлөөлөлд өртөх магадлал өндөр байна.
Эрчим хүчний шилжилтийг хурдасгав
Украины дайны нөлөөгөөр улс орнууд дотооддоо тархмал, бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, үнэ тогтворжуулах арга хэрэгсэл мөн болохыг ихээхэн анзаарч харсан байна. Дайн эхэлсний дараа Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан таамгаар ирэх 5 жилд дэлхий дахинд 2400 ГВт орчим нар, салхины эх үүсвэр баригдах төлөвтэй байгаа аж. Энэ нь дайн эхлэхээс өмнөх урьдчилсан таамаглалаас 30 орчим хувиар их байгаа ба 2027 он гэхэд дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн 38 хувийг шинэ, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх хандлагатай байна[14].
ОХУ-аас нийлүүлдэг нүүрс, газрын тос, байгалийн хийнээс хамаарах хамаарлаа багасгаж өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэрээр улс орныхоо хэрэглээгээ хангаж эрчим хүчний шилжилт хийх нь энэ тэргүүний зорилт болоод байна. 2022 онд Европын холбооны улсууд түүхэндээ байгаагүй хэмжээгээр нар, салхины эх үүсвэр ашигласан мөн уг салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өссөөр байна[15].
2023 оны эхний хагаст уг салбарт оруулж буй хөрөнгө оруулалт 358 тэрбум ам.долларт хүрч эрчим хүчний шилжилтийг хурдасгав[16]. Уг хөрөнгө оруулалтыг дагаад эрчим хүч хадгалах, нөөцлөх мөн устөрөгч гэх мэт шинэ эрчим хүчний төрлүүд түлхүү хөгжих хандлагатай болж байна. Эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдах нөхцөл бүрдэж байгаатай зэрэгцээд газрын ховор элементийг ашиглах, нөөцийг эзэмших шинэ төрлийн уралдаан ширүүсэв. 2050 он хүртэл эрчим хүчний шилжилтэд 6.5 тэрбум тонн төмөр, зэс, хөнгөн цагаан болон лити, кобальт, бал чулуу зэрэг газрын ховор элемент шаардлагатай[17]. Мөн цөмийн эрчим хүчийг улс орнууд ногоон эрчим хүчний ангилалд оруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болсон ба шаардлагатай түүхий эдийн нөөц арвинтай бүс нутгуудад гадаад харилцааны сонирхолтой үйл явдлууд өрнөх болов. Ялангуяа улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 70 орчим хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг Франц улсын түүхий эд нийлүүлэгч Африкийн орнуудад ээлж дараалан төрийн эргэлт гарч улмаар ураны нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдэж байна.
Дүгнэлт
Болж буй үйл явдлууд нь улс орнуудыг эрчим хүчний аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтөө эргэн харахад хүргэв. Аливаа улс өөр нэг орны эрчим хүчний хангамжаас хэт хамааралтай эдийн засагтай байж болохгүйг Европын холбооны улсууд ойлгож эрчим хүчний аюулгүй байдлын номлолоо өөрчлөв. Украины дулааны цахилгаан станцууд, цахилгаан дулаан дамжуулах дэд төвүүд нь ОХУ-ын агаарын дайралтад өртөж улсын эрчим хүчний системийг доголдуулж байгаа нь том чадлын обьектууд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй болох нь харагдаж байна. Үүний оронд улс орнууд тархмал бие даасан шинэ, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж эрчим хүчний системийнхээ аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах төлөвлөлт боловсруулж байна.
Мөн ОХУ-ын улс төрийн дарамт шахалт ганцхан анхдагч нөөц болох газрын тос, байгалийн хий, нүүрсээр зогсохгүй эдгээрийн хувиргалтаар бий болсон цахилгаан эрчим хүчээр ч хэрэгжих болов. Уг дарамт шахалтад өртсөн Финлянд, Молдав, Украин, Эстони, Латви, Литви улсуудын цахилгаан эрчим хүчний системүүд нь аюулгүй байдлын нөөц гарцтай өөрөөр хэлбэл хөрш зэргэлдээ өөр улсаас цаг алдалгүй цахилгаан эрчим хүч импортоор авах боломжтой болоод байна.
Манай улс цахилгаан, дулааны үйлдвэрлэлийнхээ ихэнх хувийг ганцхан (ДЦС-4) обьектод үйлдвэрлэдэг, нийт улсын хэрэглээний 80 орчим хувийг хэрэглэдэг Төвийн бүсийн эрчим хүчний систем нь ганцхан ОХУ-тай холбогддог гэх мэт аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд байсаар байгаа. Иймд цахилгаан эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх, нар, салхи зэрэг цэвэр эрчим хүч рүү шилжих, төвлөрсөн бус тархмал эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх нь чухал байгаа юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв
|
ОХУ Украины дайн цахилгаан эрчим хүчний салбарт нөлөөлж буй нь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж 10:14 Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр
|
Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Төрийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүст олгодог 36 сарын тэтгэмжийг хоёр жил хувааж олгоно 09:49 Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог.
|
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
Амь хохирогчийн төрсөн хүү Д-д 162 сая төгрөг олгуулахыг шийдвэрлэжээ 18:43 Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн
|
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн »»
|
|
Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 17:38 Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|