 |
|
 |
|
Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна |
|
|
 |
|
 |
Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна
2023-06-08Макро амьтан бүхэнд хайрлах, хамгаалах сэтгэл, дадал, сурц (инстинкт) бий. Амьтад үр төлөө хайрладаг, хамгаалдаг. 
Энэнийг бүгд мэднэ. Үндэстэн улсууд өвөрмөц байдлаа, түүхэн уламжлал, үнэт зүйлсээ хамгаалдаг. Улс орон бүр тусгаар тогтнолоо хамгаалдаг. Ард иргэд эрх, эрх чөлөө, тэгш байдлаа хамгаалдаг. Улс орны тусгаар тогтнол наад зах нь таван тулгуур баганатай. Тэдгээрийн зарим нь нурах, унах хэрээр тусгаар тогтнол нь бүхэлдээ хэврэгшиж байдаг. Улстөрийн тусгаар тогтнол, газар нутаг хил хязгаарын тусгаар тогтнол, төрийн хэлний тусгаар тогтнол, үндэсний соёлын тусгаар тогтнол, эдийн засгийн амьдралын тусгаар тогтнол,ард иргэдийн оюун санааны амьдралын тусгаар тогтнол гэж ангилж, зүйлчилж үзэж болно.
Төрийн нь гадаад, дотоод бодлогыг эзэн улс нь чиглүүлдэг, тодорхойлдог бол, ард иргэд нь өргөн хэрэглээний бараагаа бүгдийг нь шахам импортоор хангадаг бол, хүн ам нь (ялангуяа залуус нь) харь хэлээр ярих, харьцахыг дээдэлдэг бол, хот болон хөдөөний оршин суугчид нь зөвхөн л харь орны кино, жүжиг, элдэв шоу үздэг, сонирхдог бол, нийт хүн амын дийлэнх олонхи нь элдэв шашин сурталд гүнзгий автагдсан бол тэр улс орон, тэр үндэстэн мөхөх замаар орчихжээ гэсэн үг.
Өмнө өгүүлсэн дээр нэмээд хүн амын дийлэнх олонхи нь мэдлэг мэдээллийн төөрөгдөл, булингарт автагдсаар байгаа бол байдал бүр ч хүнд болдог. Цөөн жишээ, баримт дурдая. Дурдаад байвал, бүр эзэн, холбогдогсдыг нь нэрлээд байвал нилээд зузаан ном бичихээр их жишээ баримт, илрэл эзэд нь бэлхнээ байж байгаа. Тэдний дийлэнх олонхи нь цахим ертөнцийн (Монголын) идэвхтэнгүүд...
Ийм үг байдаг даа, “Мэдлэггүйгээ мэддэг хүмүүс улам аажмаар ч болов ихэд засардаг. Харин мэдлэггүйгээ мэддэггүй хүмүүс улам бүр тэнэгтэж, доог тохуу болдог” хэмээсэн... Саяхны жишээ, баримт: Ковид-19-ийн ид үед вакцинтай холбоотой тэнэг үг, үнэлгээ, бүр солиорол гэхээр яриа хичнээн их байсныг бүгд л мэдэж байгаа. Вакциныг эсэргүүцэж солиорсоор байгаад аав, ээж, эмээ, өвөөгөө үхүүлсэн хүмүүс ч олон гарчээ. Олон үхэл, хагацал, өнчрөлийн шалтгаан болсон худал мэдэмхийрэгчид одоо харамсаж байдаг болов уу?...
Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхий дахинд хэдэн зуун сая хүнд хийчихээд, үр дүнтэй нь нотлогдчихоод байхад хүртэл эсрэг нь тэмцдэг, сөрөг сурталчилгаа хийдэг хүн Монголд олон арав, бүр олон зуугаараа байсаар л байлаа. Уул нь бүр 2-3 вакциныг (өөр өөр өвчний эсрэг) нэг дор, нэг өдөр хийсэн ч хор хөнөөлгүй. Гол нь вакцины найрлаганд орсон зарим бодис л харшил өгч болох юм. Юунаас харшилтайгаа хүмүүс мэддэг болчихсон цаг шүү дээ.
Мэдэмхийрхдэг, бүр солиотой юмуу гэхээр хийрхэн мэдэмхийрхдэг, мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс олшрох нь олон хүний аминд хүрэх аюултай нь ковидын үед нотлогдлоо.
Нялх хүүхдэд вакцин хийх нь буруу, насанд хүрсэн хүн вакцин хийлгэсэн дорхноо өвчлөөд байгалийн дархлаатай болсон нь дээр, вакцин хийлгээд ч өвчилнө, үхнэ гэх мэтээр шуугих болжээ. Нярай хүүхэд дархлаа үгүй шахам, вакцин хийх нь зөв, том хүн 30 наснаас эхлээд бүх вакциныг давтан хийлгэх нь ашигтай (нас өндөр болох хэрээр бүх хүний дархлаа сулардаг). Вакцин бол бидний дархлааны эсүүд халдвар үүсгэгчийг таньж устгах түлхүүр болдог. Өвчин халдвар авлаа ч гэсэн хөнгөн өвчлөх, амьд үлдэхийн баталгаа болдог, вакцинаас татгалзах нь жинхэнэ тэнэглэл, хорлол юм.
Өөр жишээ, баримт: Хуучин бичиг, үсэг бол Монголчуудын зохиож, хэрэглэж байсан бичиг, үсэг мөн гэж УИХ-ын Тамгын Газарт, мөн Засгийн Газарт ажиллаж байсан хүмүүс хэлэхийг сонслоо. Уг нь “Уйгаржин монгол”-гээд хаанаас гаралтайг нь шууд хэлчихсэн, нэрлэчихсэн зүйл шүү дээ...
“Сайн цагийн мянган бурхны тамга” гэх сахиусны төв дэх зураг дүрсийг (Соёмбо-ыг) ид шидтэй мэтээр ярьж, бичиж байдаг хүний тоо нэмэгдсээр байна...
“Хиагтад үүрлэж байсан 10 мянган гаминг 300 орчим Ардын журамт цэрэг бут цохиж устгасан” гэж телевизээр ярихыг сонслоо...
“Монгол хэл бол ядуувтар, бүдүүлэг хэл, Англи, Франц, Испани хэлтэй харьцуулахад ичмээр” гэж ярьдаг, боддог залуус олширчээ...
Чухам ямар утгыг илэрхийлэх гээд, ямар юмыг, үйл хөдлөлийг нэрлэх, хэлэх гээд чадахгүй байсныг нь асуухад тэд хэлэх үггүй байх юм. Хад, чулуу гэхэд л хотод төрж, өссөн залуус дэл хад, хормой хад, бүс хад, дөл хад, сэнж хад, бул чулуу, тэмээн чулуу, үхэр чулуу, хүн чулуу, мана, гартаам, болор, молор, хайлмаг, тунамал гэх мэтийн үгсийг ч оноож хэрэглэх чадвараар сул атлаа эх хэлээ ядуу гэж “мэдэхгүйгээ мэдэхгүй” ярьж байх болжээ...
Оноосон нэр өгөөгүй юмс, үзэгдэл, яс, булчин, шөрмөс, булчирхай, үс, хуруу ч байхгүй, гарал үүслийн хувьд нэн эртний, дуудагдах байрлал хэлний дундуур, авиа олонтой, мэддэг үнэлдэг мэрэгжлийн хэлзүйчийн хувьд бол Монгол хэл “баян тансаг, чөлөөт сайхан, яруу сонсголонт” хэлнүүдийн нэг шүү дээ! Гэтэл харьд төрж өссөн Монгол аав, ээжтэй хүү, охидод гологдох, шоовдорлогдох шахуу болчихжээ...
Аль, ямар ч хэлийг аль ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж болно л доо. Энд “үндэсний” гээд явцуурах нь цаг зуурын, бараг л илүүц, ирээдүй үгүй, урт нас үгүй үзэл, хандлага билээ.
Бичих, уншихад хялбар, цаг цаасанд хэмнэлттэй, дэлхий нийтэд ойлгомжтой, хоол иддэг халбага, сэрээ адил энгийн, түгээмэл тийм л үсэг бичиг ирээдүйтэй. Нийтийн энэ жишигт сөргүүлээд л гэнэхэн, тэнэгхэн шалтаг хэлж явцуураад байх нь ичгүүртэй хэрэг юм. Монгол хэл маань чухал болохоос биш түүнийг бичиж тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш шүү дээ. Үсэг, бичиг хэд ч солигдож болдог ердийн л тэмдэг, хэрэглүүр, хожуу үүссэн зүйл билээ...
Хоосон чалчдаг, худлаа мэдэмхийрхдэг, Хуурч мэхэлдэг хулгай хийдэг, хуйвалдаж хор найруулдаг хүмүүсийг л толгой дээрээ гаргаад тавьчихдаг Монголын сонгогчдод “Бүү тань, бүү мэд! Мэдсэн хүний үгэнд бүү ор!” хэмээдэг Тангадын хараал хүрчихсэн юм гэж хоёр өвөгжөөр хүн ярьж суусныг би сонссон юм. Мухар сүсэгтэй хүмүүс бол яг л тэгж бодохоор болчихоод байна. 8 сонгуулийн үр дүн яг л адилхан, нөгөө л иддэг хулгайлдгууд! Ядаж л нэг ч болов сонгуулиар зөв хүмүүс, шудрага иргэд гарч ирмээр дээ? Арай бид чинь бүгдээрээ авилгачид, хулгайчид болчихсон юм биш биз? Тийм бол 100 сонгууль ч байдлыг өөрчлөхгүй шүү дээ!
Төрийн тулгуур, багана болдог зүйлүүдийг төр, засаг хамгаалж байх үүрэгтэй. Харин хувь хүний амь амьдрал тулгуур болдог зүйлүүдийг хүн өөрөө хайрладаг, хамгаалдаг байх учиртай. Энэ хоёр чухал зүйл хоёулаа л шаардагдах түвшнээсээ ихэд доошилчихоод байна.
Иргэд маань эрүүл ахуй, эмнэлэг гэгээрлийн мэдлэг, боловсролгүй шахам боллоо. Наад зах нь л биеийн дархлаагаа сулруулахгүй байхад яах хэрэгтэй мэдэхгүй байна. Залуус өглөөний цай, хоолгүй гарцгааж байна. Шөнийн 2,3 цаг хүртэл зугаацаж, цагтаа унтахгүй байна. Телевизор, компьютер, гар утасны дэлгэцийг олон цагаар ширтэж, хөдөлгөөнгүй сууж байна. Хийжүүлсэн ундаа, давсалсан, консервласан махан бүтээгдэхүүн, дээд гурилаар хийсэн боов, талх, печенье, торт мэтийг их хэрэглэж байна. Гэтэл оройн 11 цагаас шөнийн 03 цагийн хоорондох нойр л маш их ач холбогдолтой. Энэ 4 цагийн дотор л мэдрэлийн эс амардаг, дархлааны эс хүч, эрчмээ сэргээдэг, үрждэг. Шөнө орой унтдаг хүний дархлаа ДОХ туссан хүний адилаар доройтдог. Компьютер, утасны дэлгэц удаан ширтэж, хөдөлгөөнгүй суух нь дархлааг 40-60 хувиар бууруулдаг. Өглөө өлөн гарах нь ч олон талын сөрөг үр дагавартай. Хийжүүлсэн ундаа (их саахартай), консервлосон бүтээгдэхүүн (давс ихтэй) зүрх, судасны эмгэгийн нэгэн гол шалтгаан болдог, артерийн даралтыг ихэсгэдэг. Дээд гурилаар хийсэн бүх бүтээгдэхүүн илүүдэл жингийн эх үүсвэр...
Ингээд л төр засаг маань ч доройтож, хүн ард маань ч доройтож байна даа! Энэ бол маргах аргагүй үнэн юм шүү!
УИХ, Засгийн газар, аймаг, хотын удирдлага нь мөнгө, эд тарааж, худал амлаж байгаад сонгогдож чадсан, гэхдээ дотор санаа нь авилга авч, хулгай, луйвар хийж 4 жилийн дотор хялбархан хөрөнгөжих л гэсэн зорилготой 130 орчим тооны хууран мэхлэгчдээс бүрдэх болсоор 32 жил болчихлоо. Улс эх орноо, ард түмнээ гэсэн нинжин сэтгэл, зөв санаа, ёс суртахуун тэдний хэнд ч байсангүй. Тэдэн дээр сувдаг, шунахай хэдэн мянган бизнесмэнүүд нэмэгдчихлээр энэ улс орон яаж сэхэх, өндийх юм бэ? Баян, ядуугийн туйлшралд хүрээд л “ямар нэгэн шинэ нэртэй” улстөрийн бослого, хөдөлгөөн, самуурал эхэлнэ шүү дээ. Төр, засгийн үндсэн үүрэг бол “улс орныг диваажин болгож чадахгүй аваас ядахдаа там болгочихгүй байхад л оршдог” гэдэг билээ. Эцэст нь харамсан тэмдэглэхэд “Ар Монголын тусгаар тогтнолыг харийн дайсан биш харин дүр эсгэсэн ардчилал, авилга, хулгай мэт нь л хөнөөх бололтой!!"
Ядуурч, цөхөрсөн ард иргэд яг одоо гэхэд л яахаа мэдэхээ больчихсон, сандарч, самуурч байцгаана шүү дээ!!
Судлаач, профессор Д.Чулуунжав
|
| Тусгаар тогтнолын тулгуурууд хэврэгшсээр байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2025 оны шилдэг хуульчид тодорлоо 09:51 Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж,
|
Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж, »»
|
|
Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 09:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон »»
|
|
С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
Засгийн газрыг огцруулах саналыг 35 гишүүн дэмжээд байна 15:46 Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|