2023-05-08Авлига бүх улс оронд нөлөөлж тэгш бус, тогтворгүй байдал, ядуурлыг бий болгож, үндэсний баялгийг үгүй хийдэг хэдий ч уг эрсдэлийг бууруулах арга замууд бий. Хэдийгээр авлигын эсрэг хатуу хууль, тогтоомж батлагдсан ч авлига нь томоохон эрсдлийг дагуулсаар байна. PwC-ийн Дэлхийн эдийн засгийн гэмт хэргийн судалгаа-нд сүүлийн 24 сарын хугацаанд дэлхий даяарх бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь авлигын хэрэгт холбогдсон талаар дурджээ.
Авлигыг хэрхэн бууруулах вэ?
Авлигын эрсдэлийг бууруулах энгийн боловч үр дүнтэй 10 стратегийг хүргүүлж байна. Авлигын талаарх манайподкастыг сонсохыг хүсвэл SkillcastConnect нийгэмлэгт нэгдээрэй.
1. Авлигатай тэмцэх бодлогыг шинэчлэх
Их Британийн ихэнх бизнес эрхлэгчид авлигын эсрэг бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ч хэрхэн хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан үр дүнгүүд харилцан адилгүй байна.
Ажилтнууд авлигатай холбоотой компанийн дүрэм журмыг бүрэн ойлгож байгаа эсэхийг юун түрүүнд тодруулах шаардлагатай. Тэд бэлэг, ажил хэргийн хүрээн дэх ойр дотно харилцаа, хандив, тэтгэлэг, улс төрийн хандивын талаар юуг хүлээн зөвшөөрөгдөх, юуг хүлээн зөвшөөрөхгүйг ялгаж салгах хэрэгтэй. Энэ талаар хангалттай мэдлэгийг албан хаагчдад олгохын тулд авлигын эсрэг сургалтыг тогтмол явуулах шаардлагатай.
Ажилтнууд авч буй аливаа бэлэг, үйлчилгээ зэргээ компанийн дотоод албад мэдэгдэх шаардлагатай бөгөөд тус бэлэг нь бизнесийн хууль ёсны, пропорциональ эсэхийг ялгах хэрэгтэй. "Хууль ёсны" ба "пропорциональ" гэж юу болохыг тодорхой зохицуулж, ялгаа заагийг гаргаж өгөх шаардлагатай. Үүнийг зохицуулахгүй орхиж хэрхэвч болохгүй.
2. Эхнээсээ л хэмнэлийг мэдрэх хэрэгтэй
Ажилтнууд авлигын эсрэг бодлогын талаар мэдлэгтэй байх нь бидний ярих гэж буй түүхийн зөвхөн тал хувь нь юм. Авлигын эсрэг соёлыг бий болгохын тулд дээд албан тушаалтнуудын үйл хөдлөл тодорхой, тууштай байх нь ихээхэн ач холбогдолтой.
Захирлуудын зөвлөл, бизнес эрхлэгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиг үүрэг бүхий бүх хүмүүс нь авлигыг үл тэвчих үзлийг суулгаж, авлига, ашиг сонирхлын зөрчил гарган буруутай нь тогтоогдсон этгээдэд өндөр шийтгэл ногдуулана гэдгээ эхнээс нь сайн ойлгуулах хэрэгтэй.
Гэвч хамгийн чухал нь өндөр албан тушаалтнууд нь албан хаагчдаасаа шаардаж буй зүйлс буву тавьж буй шаарддлагаа өөрсдөө хангаж, хэрэгжүүлж авлигын эсрэг бодлогыг ямагт чухалчилж ажиллах шаардлагатай. Дээд албан тушаалтнууд эерэг үлгэр дуурайл үзүүлэхгүй бол ажилтнууд ч мөн соёлыг хэрэгжүүлэхгүй бөгөөд авлигынэсрэг сургалттай холбоотой аливаа яриа, хэлэлцээг ч нухацтай авч үзэхгүй юм.
3. Корпорацийн соёлд ABAC зарчмуудыг нэвтрүүлэх
Хахууль, авлигын эсрэг (ABAC)-ийн компанийн гарын авлага, тайлан, сургалт зэргийг үзнэ үү. Бүх ханган нийлүүлэгчийн гэрээнд ABAC-ын заалтууд болон зөрчлийн үед дуусгавар болгох нэмэлт заалтуудыг оруулах замаар үндсэн дүрмийг урьдчилан тогтоох хэрэгтэй.
Эцэст нь, ажилтнуудад авлигаас урьдчилан сэргийлэх нь хэр чухал болохыг ойлгуулж, хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд нь дэмжлэг үзүүл. Тухайлбал шүгэл үлээх журам, анхаарах ёстой улаан туг зэргийг зааж өг.
4. Бэлэг, үйлчилгээ зэрэг нь үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг шалгаарай
Хүний авсан аливаа бэлэг, үйлчилгээ нь дараах шалгууруудыг хангаж байх ёстой:
· Бизнесийн хууль ёсны зорилготой байх
· Пропорциональ байх (жишээ нь үндэслэлтэй, хэт тансаг бус)
· Ил тод байх (компанийн бэлэг, үйлчилгээний бүртгэлд заасан)
5. Бүхий л гуравдагч этгээдэд зохих шалгалтыг хийх
Авлигын эсрэг хууль нь танд холбогдох бүх гуравдагч этгээд, тухайлбал аливаа төлөөлөгч, зуучлагч, зөвлөх, хамтран ажиллагсад болон таныг төлөөлж буй эсвэл танай компанийн нэрийн өмнөөс ажиллаж буй бусад бүх хүмүүст хамаарна. Та хуулийн дагуу эдгээр талуудыг сайтар шалгаж, баталгаажуулах үүрэгтэй.
Энэ нь гуравдагч этгээдийг өөрсдийнх нь төлөөлөл, зохих журмын дагуу үнэмлэхтэй, дээд удирдлагын түвшинд батлуулсан байхын тулд зохих систем, хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Худалдан авагч, ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулагч зэрэг бүх талууд хориг арга хэмжээний жагсаалтад ороогүй байгаа эсэхийг шалгах нь танд хориг арга хэмжээний тухай хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгахад ач холбогдолтой.
6. Авлигын улаан тугнаас болгоомжил
Аливаа дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх нь санамсаргүй болон санаатай үйлдлээр илэрч болно. Мэдээжийн хэрэг санаатайгаар дагаж мөрдөхгүй байх нь илүү түгшүүр төрүүлнэ. Гэхдээ та харж байгаа л бол үүнийг илрүүлэхэд илүү хялбар байх болно.
Санаатайгаар зөрчсөн улаан туганд дараах зүйлс орно.
· "Хөнгөвчлөхөөс"-өөс өөр үйлчилгээ үзүүлэхгүй
· Хэт өндөр хураамж, шимтгэл
· Яаралтай байдал эсвэл нууцлалыг тулган шаардах
· Компанийн төлөөллийг оролцуулалгүйгээр уулзахыг шаардах
· Урьдчилгаа эсвэл бэлэн мөнгө авах хүсэлт гаргах
· Гуравдагч этгээдээр дамжуулан төлбөр төлөхийг хүсэх
· Авлига ихтэй гэж үзэж буй улс орон эсвэл нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах
Нэг хүн дангаар шийдвэр гаргах боломжтой, ганцаарчилан гүйцэтгэдэг ажил нь дагаж мөрдөхгүй байх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, авлига ихтэй гэж үзэж буй улс орон эсвэл нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүмүүс санаа зорилго байгаа эсэхээс үл хамааран илүү их аюул учруулж байдаг.
Санамсаргүй зөрчлийг илрүүлэх нь илүү хэцүү байдаг. Гэвч нэг сайн тал нь үүнээс урьдчилан сэргийлэх нь таны хяналтан дор байдаг. Ажилтнуудад үүрэг хариуцлага, компанийн хүлээлт, авлига өгөх, авсны үр дагаврыг ойлгуулж сургах нь маш чухал юм.
7. Гадаадын төрийн албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх
Ажилтнууд гадаадын төрийн албан тушаалтантай харьцахдаа тэдгээр албан хаагчид болон түүнтэй ойр дотнынхэн нэгэнд, тэр дундаа эхнэр, нөхрийнх нь удирддаг буяны байгууллага, сайн дурын байгууллагуудад бэлэн мөнгө болон үнэ цэнэтэй зүйлийг санал болгож болохгүй гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
8. Дэмжлэг үзүүлэх төлбөрөөс зайлсхий
Бие махбодийн хувьд заналхийлээгүй л бол төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хурдасгахын тулд дэмжлэх үзүүлэх төлбөр бүү төл.
+Дэмжлэг үзүүлэх төлбөр гэдэг нь төрийн захиргааны үйл явцыг түргэсгэх зорилгоор албан тушаалтанд төлж буй төлбөр юм. Төлбөр нь төлбөр төлөгчийн хуулиар хүлээсэн үйлчилгээний үйл явцыг жигдрүүлэх зорилготой юм. Зарим оронд төлбөрийг хөнгөвчлөхийг хуулиар хориглодог бөгөөд авлига гэж үздэг.
9. Авлигын талаар нэн даруй мэдэгдэх
Ажилтнууд хахууль авах, өгөх үйлдлийг харсан эсвэл сэжиглэж байгаа тохиолдолд хэнд, хэрхэн мэдэгдэх талаараа ойлголттой байх ёстой. Тэд энэ талаар менежертэйгээ ярилцах эсвэл тухайн компанийн мэдээлэх сувгаар дамжуулан шүгэл үлээх нь зүйтэй.
Мөн ажилчдад өөрсдийн санаа зовоож буй асуудлаа мөрдөн шалгах нь тэдний ажил биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэд үүний оронд мөрдөн байцаалтын ажиллагааг зохих газарт нь үлдээх хэрэгтэй.
Хахууль нь компани, хувь хүмүүст их хэмжээний торгууль ногдуулах, тэр байтугай шоронд хорих хүртэл ноцтой асуудал юм. Хахууль гээчийг таны бизнест бодитоор бий болохыг бүү зөвшөөр.
10. Авлигын эсрэг сургалтыг үр дүнтэй зохион байгуулах
Авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, журмыг байгууллагын хүн бүрт ухамсарлуулж, ойлгуулах хэрэгтэй. Үүнд авлигын эсрэг сайн чанарын сургалтын хөтөлбөр маш чухал. Сургалт нь хүмүүст юуг хүлээн зөвшөөрч болох, юуг хүлээн зөвшөөрөхгүйг ойлгоход туслаад зогсохгүй авлигад ямар хариу үйлдэл үзүүлэх, ямар хариу арга хэмжээ авахад нь ач холбогдолтой юм.
Гэхдээ хамгийн чухал нь ажилтнууд авлигын тухай хууль, журам болон бусад нарийн ширийн зүйлийг зайлшгүй мэдэх шаардлага байхгүй. Үүний оронд ердөө авлигын хүнд үзүүлэх нөлөө, өдөр тутмын тохиолдлуудад хахууль өгөхөөс урьдчилан сэргийлж, өөрсдийн тодорхой үүрэг хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй. Ингэснээр энэ нь сургалтын бодит утга учрыг гаргаж ирж, ажилтнууд үүргээ санаж, зөв ажиллахад эерэг нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: skillcast.com