 |
|
 |
|
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг таван хоног завсарлуулав |
|
|
 |
|
 |
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг таван хоног завсарлуулав
2023-05-05УИХ-ын чуулганы өчигдөр /2023.05.04/-ийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.  Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэрбээр дурдаад, нэгдүгээрт, хүний боловсрол эзэмших явц нь дан ганц албан боловсролоор бус албан бус хувилбартай байх бөгөөд ажил, амьдралын орчинд сурч, эзэмшсэн чадварыг хүлээн зөвшөөрч, цаг хугацаа хэмнэх, богино хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх, орлоготой болох, бүтээмжээ бодитой үнэлүүлэх, бие даан эзэмшсэн ур чадвараа үнэлүүлж гэрчилгээ үнэмлэхтэй болох эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох, хоёрдугаарт, боловсролд цахим технологийн дэвшил нэвтэрч байгаа ч эрх зүйн зохицуулалтгүй байгааг шийдвэрлэж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, хүн бүр суралцах боломжоо нэмэгдүүлэх, хоцрогдлоо нөхөх, хүүхэд, залуучууд чөлөөт цагаараа ур чадвараа хөгжүүлэх, гуравдугаарт, англи хэлийг үндсэн гадаад хэлээр судлах, дөрөвдүгээрт, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдах тэгш боломж бүрдүүлэх, холбогдох санхүүжилт, хөтөлбөр, орчин, хэрэглэгдэхүүний эрх зүйн орчныг сайжруулах, тавдугаарт, багш бэлтгэх хувилбарт сургалтыг бий болгох, багшийг давтан сургадаг, хөгжүүлдэг тогтолцоог шинэчлэх, багшийг хуулиар зөвшөөрснөөс бусад ажил гүйцэтгүүлэхийг хориглох, зургадугаарт, салбарын санхүүжилтийг гүйцэтгэлд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх зохицуулалтуудыг тусгасан талаарх санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл нь хоорондоо зохицож байгаа эсэх, хөндлөнгийн үнэлгээ, Индоментийн сан, ялгаатай хэрэгцээг хэрхэн тайлбарлаж байгаа, гадаад улсын болон олон улсын сургалтын хөтөлбөрөөс Монгол Улсад шилжин суралцах хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар батлах нь зүйтэй эсэх, төсөлд тусгагдсан багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, тусгай шаардлагыг Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай нийцүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийг эцэг эх, суралцагчийн хүсэлтэд үндэслэн ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломжийг нээж өгөх, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын үйл ажиллагаа, удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага зэрэг асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, багш нарын танхимын цагийн ачааллыг бодитой үнэлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эцэг, эхийн орлого, гарал үүслээс хамаараад хүүхдүүдэд тэгш бус боловсрол олгогдож байгааг хэрхэн хязгаарлах, хувийн сургууль сургалтын төлбөрөө огцом нэмснээр бий болж байгаа орлого хүүхдийн боловсролд зарцуулагдаж байгаа эсэхийг хэрхэн хянах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, бүх шатын боловсролын байгууллагын багш нар Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход хамрагдах, мөн боловсролын салбарт хэт ашгийн төлөө ажиллах нь зөв, эсэх, хүүхдүүдэд ялгавартай байдал үүсгэж байгаа нь боловсролын тогтолцооноос шалтгаалж байгаа эсэх, ашгийн төлөө ажиллаж байгаа сургуулиуд татвар төлөх шаардлагатай зэрэг асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн сурагчдын хичээлийг тасалдуулах нөхцөл байдал үүсгэнэ гэх шалтгаанаар үг хэлэх, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байгаа эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогуудан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, А.Адъяасүрэн, Ц.Туваан, Д.Батлут, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Т.Доржханд, Г.Ганболд, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Б.Баярсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд боловсролын салбарт гарч байгаа ялгаатай байдал, багш, боловсон хүчний ур чадвар, чадамж, сурах орчны ялгаатай байдлыг хуулиар хэрхэн халах, англи хэлийг хэддүгээр ангиас зааж эхлэх, сурагчдын ачааллыг хэрхэн багасгах, сургалт, боловсролын үйл ажиллагаанд хүүхдийн өөрсдийнх нь хүсэл, бодлыг хэрхэн харгалзах, дээд боловсролын хөтөлбөрт үндэсний онцлогийг хэрхэн тусгаж буй, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь нь боловсролын салбарт ноогдож буй, хууль батлагдсанаар хэрхэн нэмэгдэх, эдийн засгийн баталгааг хангах, шинжлэх ухааны асуудлуудыг боловсролын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулж байгаа, орлого багатай иргэдийнхээ хүүхдээ сургуульд хамруулах боломжийг хумихгүй байх, боловсролын зорилгыг ёс суртахуунтай, боловсролтой иргэн бэлдэх хэмээн тодорхойлох, сурах бичгийг эрдэмтэн, судлаачдаар хийлгэж байсан уламжлалыг сэргээх, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д заасан ерөнхий боловсролыг үнэгүй олгох зарчимтай нийцүүлэх, удирдлага санхүүжилтийн тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилтийн нөлөөллийг тооцсон эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асуусан юм. Мөн, улсын сургуулиуд, багш, боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал үүрэлцэж байгаа хувийн хэвшлийн сургуулиудын үүргийг зөв үнэлэх, хүн бүрт хүрсэн боловсролын бодлого хэрэгжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний талаар зохицуулалт оруулах, багш, ажилчдын хөгжлийг дэмжих, цалин хангамжийг баталгаатай нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангах, тэтгэвэрт гарах насыг дээшээ болон доошоо сонголттой болгох, үндэсний хэл, соёл, уламжлалаар хойч үеийг төлөвшүүлэхэд анхаарах, эрүүл мэнд, биеийн тамир, хөдөлмөр, урлаг, гоо зүйн боловсролыг төлөвшлийн цөм болгох, хүмүүнлэг боловсролын асуудалд анхаарах, боловсролын салбарын засаглалын тогтолцоог сайжруулж, улс төржилтөөс ангид байх, бүх шатны сургуульд ажиллаж буй багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах, малчдын хүүхдийг зургаан наснаас нь сургуульд оруулах талаар эцэг, эхийн саналд үндэслэн шийдвэрлэдэг байх, сургуулийн бүртгэлийг хэрхэн цэгцлэх, хөдөөгийн алслагдсан сум, суурин, нийслэлийн захын гэр хорооллын сургуулиудын багшлах боловсон хүчний тогтвортой ажиллах эдийн засаг, нийгмийн нөхцөлийг хангах, хувьсах зардлыг ялгаваргүй олгох, хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн судалгааг хийх зэрэг асуудлыг дэвшүүлэн ярьж, санал хэлж байв. Түүнчлэн хуулийн гол мессэж, салбарын хөгжлийн хэтийн бодлого, амбиц юу болох, боловсролын хаб (hub) бий болгох боломж бий эсэх, сургалтын үндэсний хөтөлбөр, салбарын засаглалд гарч буй үүрэг, хариуцлага, эрхийн давхардал, хийдлийг хэрхэн арилгах, сургуулиудын удирдлагын томилгоо, хяналтын асуудал, улсын төсвөөс боловсролд зарцуулах хувь хэмжээг нэмэгдүүлэх, лаборатори сургуулиуд дээр туршсан сайн туршлагыг нийт сургуулиудад нэвтрүүлэх, боловсрол, сургалт, хүүхдийн хүмүүжлийн ажилд эцэг эх, гэр бүлийн үүргийг нэмэгдүүлж, эх орон, байгаль орчин, хүн ардаа хайрлан хамгаалах сэтгэлгээтэй, зөв хүн болгож төлөвшүүлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллахыг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар хариулт өгсөн юм. Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зургаан том реформыг тусгасан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолж, санхүүжилтийн тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, багшийг хөгжүүлж, зөв үнэлж, чадахуйн зарчимд суурилан дэвшүүлдэг байх, сурлагын үнэлгээ, дүнгийн тогтолцоог ахиц дэвшлийн зарчимд шилжүүлэх, засаглалыг сайжруулах, цахим шилжилт гэсэн реформуудыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасны дурдсан юм. Тэрбээр ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 98 хувьтай буюу хүртээмж сайн байгааг танилцуулж, одоо сургалтын чанарын асуудалд анхаарах цаг болсныг Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа онцолсон юм. Түүнчлэн тэрбээр, олон жилийн хуримтлагдсан тогтолцооны гажгийг нэг өдөр засаж чадахгүй хэмээгээд, боловсролын хуулиудыг багцаар нь хэлэлцэж буй анхны тохиолдол энэ юм. Хуулиудыг багцаар боловсруулах үүднээс өмнө нь маш том судалгааны ажил хийж, тогтолцоо, сургалтын байгууллага, хөтөлбөр, менежмент гээд бүхий л зүйлд оношлогоо хийж, сурах бичгүүдээ шинжилж, үр дүнг нягталсан. Манай улсын боловсролын сул тал нь академик чиглэл нь байсан. Одоо үүнийг өөрчилж, мэдлэг, чадвар, төлөвшилд чиглүүлнэ гэлээ. Нийгэмд газар аваад байгаа ажилгүйдэл, ядуурал бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд боловсролынхоо бодлогоо нийцүүлээгүйтэй холбоотой. Өнөөдөр нэг хүүхдэд оногдож байгаа боловсролын санхүүжилт 500 ам.доллар байгаа нь Мексик Улсынхаас тав дахин бага байгаа юм. Хөгжингүй орнуудынхаас хэдэн арав дахин бага байна. Иймд санхүүжилтийн механизмыг өөрчилж үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд богино, дунд хугацааны стратегиудыг хэрэгжүүлэх бөгөөд тухайлбал, богино хугацааны стратегийн хүрээнд оюутнуудыг сурангаа багшлах хөтөлбрт хамруулах, мөн тэтэгэвэрт гарсан багш нарын мэдлэг, туршлагыг ашиглахаар төлөвлөж буйгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Түүнчлэн, хөдөөгийн сумдын сургуульд анги ахих тусам сурагчдын тоо багасаж, 10-12 дугаар ангид 3-5 хүүхэдтэй ангиуд ч байна. Иймд сум бүрд 12 жилийн сургууль байх эсэхийг шийдвэрлэж, тохируулалт хийх замаар багш нарын хүрэлцээг зохицуулна гэлээ. Харин цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээний асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгдсэн байдлаар боловсруулж, Засгийн газар дээр шийдвэрлэнэ гэв.
Боловсролын ерөнхий хуулиар багш нарын эдийн засаг, нийгмийн баталгааны асуудлаар тодорхой зохицуулалт орж байгааг Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням дурдаж, тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллы цаашаа гурван жил тутам олгох, мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан гэлээ. Мөн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хүүхдийн хувьсах зардлыг тооцох аргачлалд сургуулийн төвөөс алслагдсан байдал, орон зайг хүртэл хамруулж тооцохоор тусгаж буйг тайлбарласан юм. Хуулийн төсөлд, хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт байхгүй бөгөөд хувьсах зардлыг сургалтын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувийн сургуулиудад улсын сургуулийн нэгэн адил олгохоор зааж буйг болон эхэнд суралцах үндсэн гадаад хэл бол англи хэл байх тухай тусгасныг Ажлын хэсгийн ахлагч дурдсан бөгөөд харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас үзэх бодлого баримталж буйг хэлэв. Мөн тэрбээр, сургуулиуд гурван жил тутам хөндлөнгийн магадлан итгэмжлэл, үнэлгээг хийлгэх, үнэлгээнд сурагчдын сурлага, багшийн чадвар, сургуулийн менежментийг хамруулах, сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд эцэг, эхийн төлөөлөл заавал орох, холбогдох мэдээлэлтэй танилцах эрхтэй байх, их, дээд сургуулиуд дэргэдээ хөгжлийн сантай байх, багш нарын орон сууцны асуудлыг төрөөс дэмжих, боловсролын салбар мэргэжлийн удирдлагын босоо тогтолцоотой байх, Засгийн газар жил бүр эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг зарлаж, тэдгээр мэргэжлээр суралцах оюутан, сурагчдад тэтгэлэг өгдөг болох, салбарт өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зохицуулултуудыг хуулийн төсөлд тусгаад байгаа талаар ярив.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, малчин иргэдэд хүүхдээ хэдэн наснаас сургуульд явуулах талаар сонголт үлдээсэн зохицуулалт Боловсролын ерөнхий хуульд хадгалагдсан талаар дурдаж, 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах Байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар төлөвлөж буйг танилцуулав.
Хэлэлцэн буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 санал тус бүрээр санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад зарчмын зөрүүтэй саналууд дээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн болон Засгийн газрын гишүүд ойлголт, саналаа нэгтгэх шаардлагатай болсон тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналын дагуу хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулав |
| Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг таван хоног завсарлуулав |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
|
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »»
|
|
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
|
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »»
|
|
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
|
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »»
|
|
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
|
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »»
|
|
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
|
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »»
|
|
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
|
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »»
|
|
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »»
|
|
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
|
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »»
|
|
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
|
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »»
|
|
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|