2023-03-27Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.
Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад Тагнуулын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ ямар хэргээр яллагдагч болсныг хүргэж байна.Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг олон нийт мэднэ. Тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт хэд хэдэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тодруулбал, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн банкны байранд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, Б.Махбал, О.Хуягцогт, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, О.Банзрагч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зээлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/19 дугаартай дүгнэлтээр ирүүлсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;
Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжпийн банкны дүрэм’’-ийн 11.4-т заасан“Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0 6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11,3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчиж,
Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17/022 дугаартай Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/19 дугаартай Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр;
Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай,. зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”
шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,
Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 (хорин есөн сая хоёр зуун мянга) хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгосон үйлдлээр;
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 ам.долларыг, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3,404,000 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 ам.долларыг тус тус “Монгол драй милк” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж, “Монгол драй милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Ж.Бат-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанд оролцож, зөвлөлийн дарга М.Баярмагнай, гишүүд болох Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар, С.Магнайсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,
“Бэрэн групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Барилгын арматурын үйлдвэр” төслийн эргэлтийн хөрөнгөд шаардлагатай 4,5 сая хүртэл ам.долларын санхүүжилт олох тухай” санхүүжилт олгох эсэхийг шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Чинзориг, хуульч Т.Пүрэвсүрэн нарын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт нь
“…Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь хэсэгт заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5 дахь хэсэгт заасан “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг болон Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 4.1.3 “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх…” гэсэн шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж санхүүжилтийг олгохыг дэмжсэн,
Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Батбаяр, гишүүн Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Я.Сод-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, Б.Будхүү, Д.Цогтбаатар нарын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэн,
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “ашигтай ажиллах”, 7.1.3 дахь хэсэг “хараат бус байх”, 7.1.5 дахь хэсэг “хариуцлагатай байх”, 7.2 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хуульд, түүнд нийцүүлэн баталсан дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ” гэсэн зарчим,
мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэсэн үүрэг болгосон хэм хэмжээ,
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20- ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 2.1.1 “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 2.1.6 “зээлийг судалгааны үндсэн дээр эргэн төлөх чадварыг харгалзан олгох зарчмыг баримтлан олгоно” гэсэн зарчим,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төсөл, хөтөлбөрт зээл олгох, баталгаа, батлан даалт зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэсэн хориглосон хэм хэмжээ, 8 дугаар зүйлийн 8.2.1 “хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх” гэсэн бүрэн эрхийг тус тус зөрчин,
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 3.6 дахь хэсэгт “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байж,
Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн өдөр 36 дугаартай тогтоол гэрээ байгуулах, зээл олгох эрхийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярт олгож, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас, Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батбаяр, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга нар нь “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр, Санхүү, эдийн засаг, бүртгэлийн газрын захирал Т.Болдмаа, “Бэрэн майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхболд, “Бүрэн металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нартай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний буюу 10.864.305.000.00 төгрөгийн /4,500,000 ам.доллар/ хохирол учруулсан,
Мөн Ж.Бат-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Баярмагнай, гишүүн Н.Баярчимэг, Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн нартай үйлдлээрээ санаатай нэгдэж
Зээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Батбаяр, гишүүн тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд захирал бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал Д.Цогтбаатар нарын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай Зээлийн бодлогыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэн
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Мондулаан трейд” ХХК-д зээл олгох зорилгоор буюу хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.1- д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбогдох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна”: 4.2.1 дэх хэсэгт “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэснийг,
Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлын материалтай нэг бүрчлэн танилцаж асуулт, санал, дүгнэлтээ бэлтгэж ирэх үүргийг хүлээнэ” гэснийг,
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 3.6 дахь хэсэгт заасан “Мэргэжпийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэснийг тус тус зөрчиж
Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Мондулаан трейд” ХХК-ийн Голомт банкнаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан 3,000,000.000 /Гурван тэрбум/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 2,715,543,228 /Хоёр тэрбум долоон зуун арван таван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин найм / төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,
Хамаарал бүхий хуулийн этгээд болох “Эрдэнэт фүүдс” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5,000,000,000 /Таван тэрбум/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,744,380,493 /Гурван тэрбум долоон зуун дөчин дөрвөн сая гурван зуун наян мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийн зээл муу зээлийн ангилалд,
Мөн “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан 2,800,000,000 /Хоёр тэрбум найман зуун сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 389 370,871 /Гурван зуун наян есөн сая гурван зуун далан мянга найман зуун далан нэг/ төгрөгийн зээл эргэлзээтэй зээлийн ангилалд буюу чанаргүй 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй,
Хөгжлийн банкны зээлийн бодлогын шаардлага хангахгүй зээл олгох боломжгүй компанид зээл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд “Мондулаан трейд” ХХК-нд 15 000,000,000 /Арван таван тэрбум/ төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн
Улмаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолын дагуу гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-З 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д 15,000,000,000 төгрөгийн, нийтдээ 62,058,455,541 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
– Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 тоот дугаартай захирамжаар томилогдон, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдалтайгаа холбогдуулан, хахууль өгөгч З.Буяннэмэхийн “Даблью Экс Пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй Зам, тээврийн яамнаас хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах дүгнэлтийг “Авто замчдын холбоо” Төрийн бус байгууллагаас “Даблью Экс Пи” ХХК-д гаргуулахад дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд өөрийн үеэл дүү Б.Баттөртэй хамт Н.Дэлгэрсайханаас худалдан авсан адууны төлбөр 55 сая төгрөгийг З.Буяннэмэхээр 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Н.Дэлгэрсайханд төлүүлэх хэлбэрээр,
мөн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд өөрийн оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүрэгт бэлнээр 15 000,000 төгрөгийг авч, нийт 70 сая төгрөгийг хахуульд авсан хэргүүдээд шалгагдаж яллагдагчаар татагдаад байгаа юм.
Түүний гэм буруутай байж болзошгүй үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн
22.1.2Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
22.4.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиартус тус яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Бид Хөгжлийн банкны гэх хэргийн талаар мэдээлэл хүргэсээр байх болно.
Бэлтгэсэн:
А.Баярмаа
П.Пүрэвчулуун
TAC.mn