 |
|
 |
|
Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц |
|
|
 |
|
 |
Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц
2023-03-27Евро Азийн эдийн засгийн 26 дугаар чуулга уулзалт Турк улсын Истанбул хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 
Дэлхийн 44 орны улс төр бизнесийн нөлөө бүхий төлөөлөгчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон энэхүү чуулганд манай улсаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэлсэн юм.
Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгч Т.Эрдагон тус улсад болсон байгалийн гамшигт үйл явдлын улмаас оролцож амжаагүй боловч чуулганы нээлтэд зориулан мэндчилгээ илгээсэн юм.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганыг Туркт төвтэй олон улсын “Мармара групп сан” байгууллагаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эдийн засгийн асуудлаас гадна дэлхий нийтийн гол асуудал болсон энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр төлөөлөгчид илтгэл тавьсан юм.Тус сангийн ерөнхийлөгч Аккан Сувер хэлсэн үгэндээ “Эдийн засгийн форум гэдэг мөнгөний тухай яриа биш юм. Энэ бол бидний бүтээлч, шинэ санаа, зөв үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө юм. Дэгш бус байдал дэлхий дахины хувьд томоохон асуудал болон хувирлаа. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын ганцхан хувь нь нийт баялгийн 38 хувийг эзэмшиж байна. Энэ бол бидний анхаарал хандуулах бас нэг томоохон асуудал юм” хэмээн онцолсон.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус уулзалтад оролцох үеэр хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.
Ноёд, хатагтай нар аа,
Эрхэм хүндэт анд нөхөд өө,
Юуны түрүүн биднийг халуун дотноор хүлээн авсан Мармара сан болон тус Сангийн тэргүүн, Доктор Аккан Сүвер танд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ер бусын чухал цаг үед болж байгаа “Евразийн Дээд хэмжээний уулзалт” өнөөдөр дэлхий дахинд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байна. Турк Улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий нийт, тэр дундаа Монгол Улс энэхүү эмгэнэлт мэдээг цочирдон хүлээн авч, анд нөхдийн гар сунгаж, тусламж үзүүлэх санал тавьсныг турк нөхөд маань найрсгаар хүлээн авсан билээ.
Монголчууд бидний хувьд эрэн хайх, аврах багаа газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн гамшгийн бүсэд илгээх нь хүн ёсны хувьд нэр төрийн хэрэг байсан бөгөөд манай эрэн хайх, аврах багийнхан сургуультай нохдынхоо хамт олон хүний амийг аварсан тухай мэдээг хүлээж аваад баярлаж, бас бахархаж байлаа.
Хэдийгээр нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан ч Турк Улс, Туркийн ард түмэн бол аливаа зовлон бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжих хүч чадалтай, тэсвэр хатуужилтай улс орон, ард түмэн мөн гэдгийг бид сайн мэднэ. Та бүхэн энэ их зориг хатуужлаа баялаг түүхийнхээ олон цаг үед илтгэн баталсан бөгөөд энэ удаад ч мөн адил нотлон харуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй орчин үеийн Турк Улс дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нөлөө бүхий улс орнуудын нэг болтлоо өсөн хөгжсөн нь ялангуяа өнгөрсөн жил тод томруун харагдсан билээ.
Дэлхийн хамгийн алдартай турк хүмүүсийн нэг Мустафа Кемал Ататюрк орчин үеийн Турк Улсын амжилтын бат бэх үндэс суурийг тавьсан билээ. Алдар суугаа түүхэнд мөнхөлсөн хүмүүсийн амьдралын ололт амжилт болон тэдгээрийн түүхэн нөхцлийн учир шалтгааны талаар эргэцүүлэн бодоход энгийн атлаа тэр болгон анзаарагддаггүй зүйлс ажиглагддаг.
Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал учир шалтгаан нь тэд бүхий амьдралынхаа зорилгыг бусдын сайн сайхны төлөө, нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхэд оршино хэмээн тодорхойлдогт байгаа юм. Үүнээс дутуугүй чухал ач холбогдолтой учир шалтгаан бол тэд амь амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулан зүтгэхдээ ихээхэн баяр баясгалантай байдагт оршино. Бусдын сайн сайхны төлөө зүтгэхийгээ баяр баясгалан хэмээн хүлээж авдаг хүмүүсийн хувьд энэхүү зүтгэл нь хүнд хүчир ачаа дарамт бус харин урам зориг, онгодыг нь өдөөн сэргээсэн үйл хэрэг болдог байна. Тэгвэл Мустафа Кемал Ататюрк бол чухамхүү бусдын сайн сайхны төлөө амь амьдралаа бүрэн зориулж, зүтгэх тусмаа улам эрч хүчтэй болсон, урам зориг, онгод дүүрэн хүн байсан юм.
Хоёрдугаарт, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулна гэдэг бол аливааг хойшлуулахгүй байна, цаг хугацаатай уралдана гэсэн үг юм. Хүний хамгийн том алдаа бол ямар нэгэн шалтаг тоочин бултаж аливаа зүйлийг хойшлуулах явдал мөн билээ. Гэтэл хүний амьдрал асар богино байдаг. Гэсэн хэдий ч түүний сайн нь амьдрал өөрөө боломж бололцоо, завшаан бүхий мөчүүдээр дүүрэн байдаг. Хүний амьдралын нэгэн чухал дүрэм бий. Энэ дүрэм өдөр бүр ямар нэгэн боломж, ямар нэгэн завшаан заавал тохионо, харин хийж гүйцэтгэхээ хойшлуулвал тэр сайхан боломж, завшааныг алдана хэмээн өгүүлнэ. Нөгөө талаар хэрэв боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадвал төсөөлөхийн аргагүй гайхамшгийг бүтээж чадах шидтэн болж хувирна. Тийм ээ, Мустафа Кемал Ататюрк бол шидтэн байсан. Түүний ид шидийн энгийн нууц тэрээр сайхан цаг ирэхийг хүлээж хойшлуулалгүйгээр бусдын сайн сайхны төлөө зүтгэх зорилгоо тууштай хэрэгжүүлдэг ажил хэрэгч хүн байсанд, эх орон, ард түмэндээ өөрийн гараар сайн сайхан цагийг авчрах, илүү сайхан амьдралыг бүтээхийн тулд өдөр бүр зүтгэж, боломж бүрийг ашигладаг байсанд оршино.
Өдөр бүр хүн болгонд олдож байгаа боломж бололцоо, агшиныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг хүн бусдад их азтан мэт харагддаг. Тэгвэл бусдын сайн сайхны төлөө зүтгэх сайхан сэтгэл бүхий үйл хэргийг болон өөрийгөө эгэл жирийн ард иргэдийн салшгүй хэсэг мөн хэмээн мэдрэх тэр нинжин сэтгэлтэй байх эр зоригийг аз хийморь байнга дагалдаж байдаг билээ.
Тэгэхээр Мустафа Кемал Ататюрк бол хүчирхэг оюун ухаан, нинжин зүрх сэтгэлтэй эр зоригтон байсан бөгөөд ийм учир тэрээр Туркийн ард түмний салшгүй хэсэг мөн гэж тооцогдох учиртай. Тийм ээ, ийм учир тэрээр агуу их азтан байжээ. Мустафа Кемал Ататюрк бол Туркийн ард түмний бодит илэрхийлэл, төлөөлөл байсан, одоо ч байгаа хэвээр байна. Түүний нэгэн адил Туркийн ард түмэн бусдын сайн сайхны болон бие биеийнхээ сайн сайхны төлөө зүтгэх нь хувь заяа мөн хэмээн үздэг билээ. Туркийн ард түмэн бусдын сайн сайхны төлөө зүтгэх үйл хэргээ мөн адил баяр баясгалантай гүйцэлдүүлдэг. Туркийн ард түмэн бол онгод нь сэрсэн ард түмэн мөн бөгөөд аливааг хойш тавьдаггүй, амьдрал өдөр тутам олгодог боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чаддаг ард түмэн мөн. Туркийн ард түмэн бол бодит үйл хэргийг бүтээгч ард түмэн юм, тэд бол орчин үеийн Турк Улсыг яг энэ цаг үед, яг энэ газар шороон дээр бүтээн босгож байгаа шидтэнгүүд мөн билээ.
Туркийн ард түмэн бол яахын аргагүй азтангууд мөн. Учир нь аз хийморь тэдэнд байгаа итгэл төгс урагш тэмүүлэх цэцэн оюун ухаан, бусдын зовлон, тулгамдсан асуудлыг мэдрэх өрөвч зөөлөн сэтгэлийг дагалдаж байдаг билээ.
Чухам ийм учраас Туркийн ард түмэн өнөөдрийн зовлон, бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжин босч ирнэ гэдэгт би даян дэлхийн олон түмний нэгэн адил гүн бат итгэж байна. Энэ завшааныг ашиглан Түрэгийн Хаант Улсын хаадын зөвлөх асан цэцэн Тоньюкукийн үлдээсэн мэргэн үгсийг та бүхэнтэй хуваалцая. Мэргэн сайдын бичээс бүхий, арван гурван зууныг дамжсан гэрэлт хөшөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, Туул голын ай сав газар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бий. Уг бичээст: “Элтериш хаан ба мэргэн Тоньюкук борви бохиролгүй зүтгэсний учир Капаган ба нэгдсэн Түрэгийн ард түмэн цэцэглэн хөгжиж, өдгөөгийн Түрэгийн Билгэ хаан нэгдсэн Түрэгийн ард түмэн ба Огусын ард түмний сайн сайхны төлөө хаан суулаа” гэсэн байдаг.

Туркийн ард түмэн бол хөдөлмөрч, бүтээлч ард түмэн мөн гэдгийг хүн бүр мэднэ. Нэгдсэн Туркийн ард түмэн өвөг дээдсийнхээ нэгэн адил өнөөдрийн бэрхшээлийг даван туулж, цэцэглэн хөгжинө гэдэгт гүн бат итгэлтэй байгаагаа дахин давтан хэлье. Монгол Улсын Туул голын ай сав нутагт зуун зуун жилийн турш сүндэрлэн зогсох гэрэлт хөшөөн дээр түрэг хэлээр бичсэн бичээс та биднийг манай хоёр ард түмний өвөг дээдэс нэг газар нутаг дээр хөрш зэргэлдээ оршин амьдарч байсан тэр он цаг руу эргэн аваачиж байна. Монгол хэлэнд “Нөхрийн хуучин нь дээр, дээлийн шинэ нь сайн” гэсэн мэргэн үг байдаг.
Манай хоёр ард түмний түүх нягт нарийн холбоотой учир өнөөдөр тэр их түүхийн аль нь чухамхүү Монголынх, аль нь яг Түрэгийнх гэдгийг баттай зааглан ялгах боломжгүй ээ. Та бид хоорондоо харилцаж нэг нэгэндээ нөлөөлснөөр нэг нэгийнхээ төлөвшихөд, ялангуяа хоёр ард түмний өвөрмөц дүр төрх бүрэлдэхэд, улмаар хувь заяа нь тодроход ихээхэн ач тус болсон байна.
Өнөөдөр дэлхий дахинд тулгарч байгаа ээдрээтэй хүнд цаг үед хуучин андууд улам ойртон дотносч, хямралын цаг хугацаанд бие биедээ туслах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтдаа зүтгэх шаардлагатай байна. Япончууд, солонгосчууд, монголчууд, Түрэгийн ард түмнүүд асар өргөн утгаар нь ойлговол, нарийн цогцоор нь мэдэрвэл нэг соёлтой гэж зарим эрдэмтэн үздэг. Энэхүү соёлын өлгий нутаг бол Алтайн уулс мөн билээ. Алтайн уулсыг хүрээлэн амьдарч байсан та бидний өвөг дээдэс Мөнх Хөх Тэнгэрийг өдөр тутмын амьдралд нь, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслан дэмнэдэг хэмээн итгэн сүсэглэдэг байжээ. Харин хувь заяаныхаа эзэн бид өөрсдөө мөн гэдгээ, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг ухамсарлан таньсан өнөө цагийн та бид хувь заяагаа өөрсдөө бүтээнэ.
Соёлын хувьд ойр дотно, түүхийн нягт нарийн сэжмээр холбогдсон улс орнуудын ард түмнүүд энэхүү хямралын хүнд хэцүү цаг үед улам ойртон түншлэх, нэг нэгэндээ тулах тулгуур, түших багана болох хэрэгтэй.
Ийм учраас бидний урт түүх, баялаг соёлоос улбаалан гарч ирэх сайхан санаа бол Япон, Солонгос, Монгол, Түрэгийн улсууд “Алтайн Түншлэлийн Санаачлага”-ыг сэдэн хэрэгжүүлэх явдал мөн гэж үзэж байна. Энэхүү санаачлага ихээхэн ирээдүйтэй бөгөөд уг түншлэл дайн дажин, цар тахал, хоол хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг болон техник технологийн тэгш бус байдалд нэрвэгдээд буй дэлхий дахинд энх амгалан, хөгжил дэвшил авчрах сайн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр янз бүрийн хямралууд гүн гүнзгий байгаагийн учир шалтгаан та бид зөвхөн өөр өөрийн явцуу ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлддөг хэт энгийн ертөнцөд амьдарч байгаад оршино. Үнэн хэрэгтээ өнөөдрийн дэлхий дахин бол нарийн цогц ертөнц мөн билээ. Энэ байдал улс орнууд болон ард түмнүүдийн хоорондын харилцаа холбоо өсөн нэмэгдэх тусам улам нарийн ээдрээтэй болох учиртай.
Гэхдээ дэлхий ертөнц ийнхүү нарийн төвөгтэй болж буй нь сайн хэрэг мөн, учир нь ингэснээр хүн бүрт өдөр бүр ямар нэгэн боломж бололцоо, завшаан бий болж байна гэсэн үг юм. Харин та бид нарийн учир сэжмээр уягдан холбогдсон энэ төвөгтэй дэлхий ертөнцөд хэрхэн оршин амьдрах талаар суралцах шаардлагатай болоод байна.
Улам ээдрээтэй болоод байгаа энэ дэлхий ертөнцөд оршин амьдрах хамгийн мэргэн арга нь бусдын эрх ашгийг хүндэтгэх, бусдыг анхаарч тэтгэх, бусдын сайн сайхны төлөө үйл хэрэг бүтээж эхлэх явдал юм. Энэ ээдрээтэй дэлхий ертөнцөд хамгийн үнэ цэнэтэй нь мөнгө бус харин хүн, хүний амьдрал байх ёстой. Бид хүн гэх нэг төрөлтний хувьд ковидын цар тахал, дайн дажин, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан сая саяар тоологдох нэгнээ алдсан. Хүний өөрийн гараар бүтээсэн хямралын учир шалтгааны улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тооноос хэд дахин их байна. Эрүүл саруул оюун ухаантай төрдөг хүмүүсийн хувьд та бид олон сая эрдэнэт хүний амь нас цаашид ч алдагдсан хэвээр байх, энэхүү эмгэнэлт байдлыг таслан зогсоохын тулд юу ч хийхгүй байх байдал үргэлжлэхийг хэрхэвч тэвчин зөвшөөрч болохгүй.
Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг бүтээх ёстой. Дэлхий дахинаа баримтлах шинэ журамд дайныг хориглоно, дайн өдөөхийг бас хориглоно.
Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журам бүтээх хэрэгтэй. Энэхүү журамд хүний амьдрал болон өөрийн авьяас чадварыг бүрэн бүтэн хөгжүүлэхийн үндэс суурь болсон хүний эрх, бусдад авьяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг олгохын тулд бусдын сайн сайхны төлөө зүтгэхийн учир шалтгааны үндэс суурь болсон хүний үүрэг аливаа үйл ажиллагааны төвд нь байх болно. Дэлхий дахинаа баримтлах шинэ журам нэг туйлт, эсхүл олон туйлт харилцааг бус, харин улс орон бүр, хувь хүн болгон төрөлх авьяас чадвараа тултал нь хөгжүүлэх боломж, завшаан олгох цогц харилцааг тогтооно. Ийм боломж гагцхүү ард түмнүүд болон улс орнууд энх амгалан тогтсон нөхцөлд орших цагт олдоно. Бүгдээрээ Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг Цогц Ертөнц гэж нэрлэе. Энэхүү Цогц Ертөнц гурван цагт зэрэг орших болно. Харамсалтай нь өнөөдөр ард түмнүүд, улс орнууд болон улс төр, шашин, нийгмийн харилцааны бүх салбарын удирдагчид тус бүрдээ өөр өөрийн сонгосон тэр цаг хугацаандаа оршиж байгаа билээ. Өөр өөр цаг хугацааны үйл явдлуудыг нэгэн зэрэг гаргаж ирэхэд тэд яахын аргагүй хоорондоо зөрчилдөнө, хоорондоо тэмцэлдэнэ, нэг нэгийгээ ялан дийлэх гэж оролдоно.
Уг нь та бид өнгөрсөн цаг хугацаа бол алдаанаасаа сургамж авах, одоо цаг үе бол бусдын сайн сайхны төлөө зүтгэх, ирээдүй цаг үе бол хойч үеийнхээ өмнө үүрэг хүлээж буйгаа ухамсарлахын тухай байх ёстой гэдгийг мэднэ. Цогц Ертөнцөд хүн бүр гурван цаг хугацаанд нэгэн зэрэг амьдрах буюу алдаанаасаа суралцах, бусдын сайн сайхны төлөө зүтгэх, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахын ухаанд суралцах хэрэгтэй.
Та бид өнөөдөр аливаа дайн дажин ямар ч утгагүй болсныг ойлгох цаг болжээ. Өнөөдрийн дайнд хэн ч ялан дийлэгч болж чадахгүй ээ. Харин энх амгалан тогтсон цагт хүн бүр ялан дийлэгч болж чадна. Дайн дажин бол хэт энгийн бөгөөд ой гутам муухай, харин энх амгалан бол ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөр билээ. Газар дэлхийгээ ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөрийн ертөнц болгох цаг иржээ. Ийм ертөнцөд хүний амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байх болно, ийм ертөнцөд хүн бүр боломж бололцоо, завшаантай зайлшгүй учрах болно.
Энх амгалан тогтох боломжийг олгоцгооё.
Турк Улс, Истанбул хот
2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
Өчүүхэн дүүрэн 11:38 “Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж.
|
“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж. »»
|
|
Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна 11:34 Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
|
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
»»
|
|
Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ 11:19 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна.
|
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна. »»
|
|
Судалгаа: Вакцинжуулалтын түвшин буурч буй нь олон сая хүүхдийг эрсдэлд оруулж байна 11:15 “The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги
|
“The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги »»
|
|
Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье 10:38 ”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.
|
”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. »»
|
|
Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна 10:34 Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын Анагаах Ухааны Коллеж нь 2006 онд байгуулагдсан юм. Олон улсын оюутнуудыг албан ёсоор элсүүлснээс хойш АНУ, Канад, АНЭУ, Пакистан, Энэтхэг, Индонез, Нигери зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй оюутнууд энд суралцжээ. Одоогоор тус сургуульд Африкийн 13 орны 20 гаруй гоюутан суралцаж байна.
|
Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын Анагаах Ухааны Коллеж нь 2006 онд байгуулагдсан юм. Олон улсын оюутнуудыг албан ёсоор элсүүлснээс хойш АНУ, Канад, АНЭУ, Пакистан, Энэтхэг, Индонез, Нигери зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй оюутнууд энд суралцжээ. Одоогоор тус сургуульд Африкийн 13 орны 20 гаруй гоюутан суралцаж байна. »»
|
|
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана 10:02 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ »»
|
|
ГССҮТ: Бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлээд байна 09:59 Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн тохиолдол нэмэгдээд байгаа билээ.
|
Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн тохиолдол нэмэгдээд байгаа билээ. »»
|
|
Зөвлөмж: Хэт халсан үед автомашинд дараах зүйлсийг ил, нарны шууд тусгалд үлдээж болохгүй 09:06 Сүүлийн өдрүүдэд агаарын температур +35°C-аас давж, автомашины доторх орчин 60–80°C хүрэх тохиолдол нэмэгдэж байна.
|
Сүүлийн өдрүүдэд агаарын температур +35°C-аас давж, автомашины доторх орчин 60–80°C хүрэх тохиолдол нэмэгдэж байна. »»
|
|
"Хүрээ цам-даншиг наадам-2025"-д гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ 09:06 “Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа
|
“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хүүхэд ямар буруутай вэ ерөнхийлөгчөө? 22:03 Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ.
|
Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. »»
|
|
Монгол Узбекистаны тэргүүн хатагтай нар Чойжин ламын сүм музейд зочиллоо 21:56 Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болор-Эрдэнэ болон Узбекистан улсын тэргүүн хатагтай Зироатхон Мирзиёева нар Чойжин
|
Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болор-Эрдэнэ болон Узбекистан улсын тэргүүн хатагтай Зироатхон Мирзиёева нар Чойжин »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ 18:24 Өнөөдөр дэлхий нийтээрээ 31 дэх удаагийн Дэлхийн цөлжилт, ган гачигтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн олон орон “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе” уриан дор өргөн хүрээнд тэмдэглэж байна. Хятад улс энэ өдрийг “Шинжлэх ухаанд суурилан цөлжилттэй тэмцэж, ард түмний амьжиргааг сайжруулах”уриатайгаар тэмдэглэж байна.
Хятадын Үндэсний Ойн Аж Ахуй, Бэлчээрийн Удирдлагын Газрын мэдээлснээр, 2012 оноос хойш Хятад улс цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээгщ хэрэгжүүлж, баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан ойн халхавч бүс зэрэг төслүүдийг эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулж, 1.86 сая га газрыг хамгаалалтад авчээ.
|
Өнөөдөр дэлхий нийтээрээ 31 дэх удаагийн Дэлхийн цөлжилт, ган гачигтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн олон орон “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе” уриан дор өргөн хүрээнд тэмдэглэж байна. Хятад улс энэ өдрийг “Шинжлэх ухаанд суурилан цөлжилттэй тэмцэж, ард түмний амьжиргааг сайжруулах”уриатайгаар тэмдэглэж байна.
Хятадын Үндэсний Ойн Аж Ахуй, Бэлчээрийн Удирдлагын Газрын мэдээлснээр, 2012 оноос хойш Хятад улс цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээгщ хэрэгжүүлж, баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан ойн халхавч бүс зэрэг төслүүдийг эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулж, 1.86 сая га газрыг хамгаалалтад авчээ. »»
|
|
Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал 18:21 Африкийн Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Ikwunagu Sunny Amaechi энэ жил 47 настай, уг нь Нигерийн мэргэжлийн хөл бөмбөгч байжээ. Тэрээр 2002 онд Хятадад ирснийхээ дараа Хятад, Африкийн залуучуудын хөлбөмбөгийн найрамдлын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулсан байна. Өдгөө Хунанийн Хүмүүнлэгийн шинжлэх ухаан технологийн их сургуульд гадаад багш, Лөүди хотын хөл бөмбөгийн сургуульд гадаад дасгалжуулагчаар ажилладаг. Тэр Санни хэмээх хятад нэртэй.
|
Африкийн Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Ikwunagu Sunny Amaechi энэ жил 47 настай, уг нь Нигерийн мэргэжлийн хөл бөмбөгч байжээ. Тэрээр 2002 онд Хятадад ирснийхээ дараа Хятад, Африкийн залуучуудын хөлбөмбөгийн найрамдлын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулсан байна. Өдгөө Хунанийн Хүмүүнлэгийн шинжлэх ухаан технологийн их сургуульд гадаад багш, Лөүди хотын хөл бөмбөгийн сургуульд гадаад дасгалжуулагчаар ажилладаг. Тэр Санни хэмээх хятад нэртэй. »»
|
|
Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол 17:52 "Ард иргэдэд сайн сайхан амьдрах боломжийг олгох явдал нь бидний эцсийн зорилго юм". "Гэр бүл, улс орон дэлхий дахины явдал гэхгүй, ард түмнийг аз жаргалтай амьдруулах нь нэн тэргүүний зорилт.” Ши Жиньпин даргын хэлсэн эдгээр үгс ардын сэтгэлийг дулаацуулав.
|
"Ард иргэдэд сайн сайхан амьдрах боломжийг олгох явдал нь бидний эцсийн зорилго юм". "Гэр бүл, улс орон дэлхий дахины явдал гэхгүй, ард түмнийг аз жаргалтай амьдруулах нь нэн тэргүүний зорилт.” Ши Жиньпин даргын хэлсэн эдгээр үгс ардын сэтгэлийг дулаацуулав. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 16:47 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм. »»
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 16:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 16:32 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм. »»
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 16:25 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Архангай аймаг сүүлийн гурван жилд 48 янгир ямаа нутагшууллаа 16:18 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд ХОРИН НЭГЭН янгирыг нутагшуулах арга хэмжээг
|
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд ХОРИН НЭГЭН янгирыг нутагшуулах арга хэмжээг »»
|
|
Илон Маскийн робот такси урсгал сөрж явжээ 16:11 Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийн “Tesla” компани Техас мужийн Остин хотод цөөн тооны робот такси туршиж эхэлсэн юм.
|
Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийн “Tesla” компани Техас мужийн Остин хотод цөөн тооны робот такси туршиж эхэлсэн юм. »»
|
|
Зөвлөгөө: Хүчтэй аянга цахилгаан цахих үед 15:43 Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу.
|
Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу. »»
|
|
Эх нялхасын MRI, компьютер томограф эвдэрчээ 15:38 Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан
|
Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан »»
|
|
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ 15:33 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна.
|
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. »»
|
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
Bloomberg: АНУ ойрын үед Иранд цохилт өгч магадгүй байна 08:26 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд »»
|
|
Ираны дээд удирдагч манай ард түмэн хэзээ ч бууж өгөхгүй гэв 21:25 Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын "болзолгүйгээр бууж өгөх" уриалгын
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын "болзолгүйгээр бууж өгөх" уриалгын »»
|
|
В.Путин: "Зеленскийтэй уулзахад бэлэн" гэв 20:13 6-р сарын 19-ний үүрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ," Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах хүсэлтэй
|
6-р сарын 19-ний үүрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ," Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах хүсэлтэй »»
|
|
Герман "Таурус" пуужин нийлүүлбэл дайнд шууд оролцсонтой адилтгана 10:34 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт /2025.06.18/ Германд анхааруулга хүргүүлэв. Тодруулбал, Германаас Украинд "Таурус" далавчит пуужин нийлүүлбэл ОХУ үүнийг дайнд шууд оролцсонтой адилтган хүлээж авна гэлээ. Гэхдээ канцлер Фридрих Мерцтэй ярилцахад бэлэн гэж Путин хэлэв.
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт /2025.06.18/ Германд анхааруулга хүргүүлэв. Тодруулбал, Германаас Украинд "Таурус" далавчит пуужин нийлүүлбэл ОХУ үүнийг дайнд шууд оролцсонтой адилтган хүлээж авна гэлээ. Гэхдээ канцлер Фридрих Мерцтэй ярилцахад бэлэн гэж Путин хэлэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|