Орос-Хятадын харилцаа
2023-02-07ОХУ Украины дайны өрнөл үйл явц, үр дагавраас үүдэлтэйгээр хоёр хөршийн улс төрийн харилцаанд байр суурь үзэл санааны зөрүү илэрч, Бээжингийн Москвад хандах хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт ажиглагдах болов. 
Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа Орос Хятадын харилцааны төлөв байдал болон зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
БНХАУ ОХУ хоёр улс “дэлхийн хүчний харилцаа өөрчлөгдөж, АНУ-ын дангаар ноёрхох үе дууссан, одоогийн олон улсын харилцааны “тоглоомын дүрэм”-ийг өөрчлөх шаардлагатай, тиймээс энэхүү өөрчлөлтийн үйл явцад харилцан туслаж дэмжих хэрэгтэй” гэдэгт санал нэгддэг.
Гэхдээ хоёр хөршийн одоогийн эрх ашиг амбиц, ашиг сонирхол, бодит хүчин чадал, чадамжийн зөрүү зэргээс шалтгаалан талууд дэлхийн хүчний шинэ харьцааг хэрхэн ойлгон харж хүлээн зөвшөөрөх, шинэ дэг журмыг хэрхэн тогтоох талаар байр суурийн ялгаатай байдаг, энэ нь ОХУ-ын Украин руу довтолсон шийдвэрийн дараагаас тодорхой харагдав. Хэдийгээр байр суурь үзэл санааны зөрүүтэй ч өмнөд хөрш АНУ-тай өрсөлдөх стратегийн өрсөлдөөнд ганцаардахгүйн тулд ОХУ-тай стратегийн түншлэлээ хадгалж үлдэхийн зэрэгцээ Украины дайнаас үүдэн гарч буй нөлөө, үр дагаврыг цэгнэж, БНХАУ-д үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, өрнөж байгаа үйл явдлыг өөрт ашигтай нөхцөл рүү шилжүүлэх бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
БНХАУ ОХУ-ын “хязгааргүйгээс хязгаартай болсон” улс төрийн харилцаа
Удирдагчдын уулзалт ба БНХАУ-ын байр суурь: Өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2 дугаар сарын 4-нд Бээжинд айлчилж, хоёр жил гаруй тасалдаад байсан хоёр хөршийн удирдагчийн биечилсэн дээд хэмжээний уулзалтыг хийв.
Энэ үеэр талууд “Шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн тухай БНХАУ ОХУ-ын хамтарсан мэдэгдэл’ гаргаж, Ши Жиньпин “БНХАУ ОХУ-ын найрамдалд төгсгөл үгүй, хамтын ажиллагаанд хязгаар үгүй’ гэж хэлсэн юм. Үүнээс 20 хоногийн дараа ОХУ Украинд довтолж дайн эхэлснээр 2022 оны үлдсэн хугацаанд БНХАУ-ын гадаад харилцаа энэхүү үгний барьцаанд оров.
Украинд халдсан ОХУ олон улсын тавцанд ганцаардаж, стратегийн түнш БНХАУ-ыг улам түшин “хань татах” болсон юм. БНХАУ-ын хувьд Украины дайн эхэлсэн цагаас хойш Бээжингийн стратегийн эрх ашиг, олон улсын харилцааны хэв хэмжээг дэнсэлж, харьцангуй төвийг сахисан энх тайвныг уриалсан “4 ёстой”, “4 хамтрах” гэсэн тал алдахгүй “бөөрөнхий” гэж болох байр суурь баримтлав. ОХУ Украин руу довтолсоны дараа Ши Жиньпин В.Путин нар хэд хэдэн удаа утсаар ярьж, 2022 оны 9 дүгээр сард Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзав.
Уулзалтын үеэр В.Путин Украины асуудалд БНХАУ-ын баримталж буй ‘тэнцвэртэй’ байр суурийг өндөр үнэлж, ОХУ-ын талаас ч мөн адил БНХАУ-ын эрх ашгийг дэмжих болно гэсэн юм. В.Путин “ОХУ БНХАУ-ын аль аль нь олон улсын дэг журмыг илүү шударга, зөв зохистой болгохыг дэмждэг, олон улсын харилцааны үлгэр жишээ харилцааг бий болгосон улсууд мөн”[1]гэв.
Ши Жиньпин хэлэхдээ “Дэлхий дахин түүхэн өөрчлөлттэй тулгарч байгаа өнөө үед БНХАУ ОХУ-тай хамтарч их гүрний үүрэг хариуцлагыг харуулж, манлайлах үүрэтэйгээр үймээн, өөрчлөлт давхацсан дэлхий ертөнцөд тогтвортой байдлыг бий болгоход хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Ши Жиньпиний нээлттэй хэлсэн үгэнд Украины асуудлаар онцгойлон дурдаагүй байхад В.Путины зүгээс “Украины нөхцөл байдлын талаарх Ши Жиньпиний эргэлзээ, санаа зовнилыг ойлгож байна” гэж хэлсэн нь анхаарал татав. Магадгүй энэ нь тухайн үед буюу 9 дүгээр сарын дундуур ОХУ-ын цэргүүд Украинд ялагдал хүлээж ухарч байсантай холбоотой байж болох юм. Хоёр улсын төрийн тэрүүнээс гадна хоёр талын Гадаад хэргийн сайд нар тогтмол холбоотой байж олон удаа уулзалт хийж, талуудын стратегийн түншлэлийг бататгасан мэдэгдлүүд хийж байв.
Үүнээс хамгийн анхаарал татсан нь Украины дайн эхэлснээс хойш Ван И, С.Лавров нарын 3 дугаар сарын 30-ны өдрийн анхны биечилсэн уулзалтын үеэр Ван И “БНХАУ ОХУ-ын харилцаа олон улсын өөрчлөлтийн шинэ сорилтыг даван туулж, урагшлах зөв чиглэлээ хадгалж тууштай хөгжлийн эрч хүчийг харууллаа. Хоёр орон харилцаагаа улам эрчтэй хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг ахиулах итгэл улам баталгаажлаа”[2] гэсэн үг байв.
БНХАУ ОХУ-ын харилцаа стратегийн түвшинд тодорхой өөрчлөлт илрээгүй ч Украины дайн, олон улсын харилцааны өрнөл үйл явдалтай холбоотойгоор Бээжингийн Москватай харилцах харилцааны хэм аажмаар буурсан нь мэдрэгдэв. ОХУ-ын талаас санаатай болон санамсаргүйгээр БНХАУ-ын талтай харилцсан мэдээллийг түрүүлж олон нийтэд дэлгэж Бээжинг өөрийн талд татаж, дэлхий нийтэд Москва ганцаардаагүй гэдгийг харуулахыг зорьж байгаа нь ажиглагдав. Жишээ нь, 9 дүгээр сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаньшу ОХУ-д айлчлахдаа Төрийн думын дарга Вячеслав Володинд хэлсэн “НАТО Оросыг буланд шахсан, Москвагийн үйлдэл нь хариу довтолгоо, Хятадын тал Украинд дайрсныг ойлгож байгаа, тиймээс янз бүрийн байдлаар дэмжлэг үзүүлнэ” гэсэн утгатай яриаг дэлгэсэн, яг тэр цаг үед ОХУ Украинд дайны талбарт томоохон ялагдал хүлээж ухарч байв. Мөн ОХУ-ын талаас 9 дүгээр сарын В.Путины Ши Жиньпинтэй хийсэн уулзалт, 12 дугаар сард болсон цахим уулзалтын товыг БНХАУ-ын тал мэдэгдээгүй байхад түрүүлж зарласан юм. В.Путин 9 дүгээр сард Ши Жиньпинтэй уулзсаны дараа хэсэгчлэн цэрэг татлага явуулах шийдвэр гаргаж, Украины 4 мужийн “бүх нийтийн санал асуулга”-аар ОХУ-д нэгтгэж, цөмийн зэсвэг хэрэглэж болзошгүй талаар мэдэгдсэн нь Бээжинг Москватай харилцааныхаа хязгаарын заагийг татахад хүргэв. 11 дүгээр сард БНХАУ “Цөмийн зэвсэг ашиглах, ашиглахаар заналхийлэхийг эсэргүүцэнэ” хэмээн Германтай хамтарсан мэдэгдэл хийж, “Их 20-ийн бүлэг”-ийн уулзалтын төгсөлд гаргасан ОХУ-ыг буруутгасан хамтарсан мэдэгдэлд оролцов. БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд асан Чинь Ган “Хэдийгээр БНХАУ ОХУ-ын хамтын ажиллагаанд ‘дээд хязгаар’ байхгүй ч ‘доод улаан шугам’ гэж байна[3] хэмээн хоёр хөршийн харилцааг зааглаж тайлбарласан байдаг.
Украины асуудалд БНХАУ-ын хэвлэл мэдээлэл, судлаачдын байр суурь
БНХАУ-ын нам засгийн удирдлагууд “ОХУ бол хөрш улс, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын гишүүн, АНУ-ын хүч анхаарлыг тарамдуулах стратегийн хамтрагч” хэмээн үзэж харилцдаг, түүнийг нь голлох мэдээллийн хэрэгслээр мэдээлж, эрх баригчдын гадаад бодлогын стратеги үзэл санааг сурталчилан таниулж байна. Харин БНХАУ-ын эрдэмтэн судлаачид ОХУ-ын бодлого стратегийг шүүмжилсэн, Москвагийн одоогийн чадвар чадамж, Украины дайны уршиг нөлөөг үнэлсэн судалгааны өгүүлэлүүдийг гаргаж байна. ОХУ-ын талаар шүүмжилсэн судлаачдын судалгаа, мэдээг хэдийгээр төв телевиз, намын гол мэдээллийн хэрэгслүүдээр гаргадаггүй боловч тэдний судалгааг тодорхой түвшинд нийтэд мэдээлэх орон зайг нээлттэй байлгадаг юм.
БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгсэл: Украины дайнтай холбоотой асуудалд нэгдүгээрт Бээжингийн эрх ашгийг хамгаалах, хоёрдугаарт стратегийн түнш ОХУ-ын “нэр нүүр”-ийг бодолцох, гуравдугаарт улс төр, ёс зүй, үзэл суртлын бурууг АНУ руу чиглүүлэх гэсэн үзэл санааны дараалалтайгаар мэдээллийг цацаж байна. Украинд дайн эхэлснээс хойш цацагдсан мэдээний зарим нэг онцлогоос дурвал:
-Украины дайны эхэн үед Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр тогтмол тойм ярьдаг судлаачид “ОХУ-ыг богино хугацаанд ялалт байгуулна хэмээн төсөөлж, АНУ-ын ноёрхсон олон улсын харилцааны системийг өөрчлөх үйл явцыг хурдасгана” гэж таамаглаж байв. Украинд дайны явц удааширч, ОХУ-ын цэрэг ялагдал хүлээж эхэлсний дараа энэхүү үг хэллэгээ өөрчилсөн юм. БНХАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслээр одоог хүртэл ОХУ-ын Украинд довтолсон явдлыг “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн мэдээлж байгаа юм.
-Хятадын төв телевизээр “Украинд гадны хүчин нөлөөлсөн учраас ОХУ “цэргийн тусгай ажиллагаа” явуулах болсон. Украинд АНУ тэргүүтэй барууны орнууд зэвсэг нийлүүлэн ОХУ-ыг сулруулах бодлого баримталж, гал зогсоох энхийн гэрээ хэлцэл хийх нөхцөл боломжийг боогдуулж байна. Украины дайнаар АНУ-ын зэвсгийн компаниуд ашиг олж, Европын улс орнууд хохирч эрчим хүчний хямралд орсон” гэх агуулгатай мэдээллийг голлон түгээж байна.
-Хятадын төв мэдээллийн хэрэгслүүд ОХУ 9 дүгээр сард Украинд эзэлж авсан 4 мужийг ОХУ-д нэгтгэх санал асуулга явуулж нэгтгэсэн талаар мэдээг мэдээлсэнгүй. Гадны улс орны нөлөөтэйгээр Тайванийг иймэрхүү байдлаар “тусгаар тогтнох”-оос болгоомжилж байгаа нь ажиглагдав. Хятадын зарим судлаачид ЗХУ, ОХУ-ын зохион байгуулсан санал асуулгыг дурсахдаа “Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулга”-ыг дурдаж таагүй байдаг тухайгаа илэрхийлж байв.
Мөн Хятадад зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд ОХУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл хийхийг хориглож байв. Шанхайн олон улсын импортын экспогийн нээлтээр Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Мишелийн хэлэх видео бичлэгт ОХУ-ын Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн утгатай мэдэгдэл байсан учраас Хятадын тал уг хэсгийг устгахыг шаардаж, хариуд нь ЕХ-ны зүгээс тавих илтгэлээ цуцалсан юм.[4]
Хятадын судлаачдын ОХУ-ын талаарх хандлага байр суурь: Хятадын судлаачид сүүлийн жилүүдэд “ОХУ-ыг их гүрний байр сууринаас уруудсан, зөвхөн улс төрийн нөлөө, цөмийн зэвсгийн хүчин чадлаар л их гүрний байр сууринд тогтдог, эдийн засгийн бүтэц нь байгалийн баялгаас хэт хамааралтай, үйлдвэрлэлийн чадамж сул, Гуандун мужийн эдийн засагтай дүйцэхүйц улс” гэсэн утга агуулга бүхий судалгаа мэдээллийг түгээх болсон. Мөн зарим судлаачид Оросыг Хятадын орчин цагийн түүхэнд хамгийн их “дээрэлхэж дээрэмдсэн улс” гэж үздэг.
Өмнөд хөршийн судлаачдын хойд хөршийн талаарх шүүмжлэлтэй байр суурь Украины дайн эхэлснээс хойш улам их нэмэгдэв. Юун түрүүн БНХАУ ОХУ-ын хамтын ажиллагааны хязгаарт “зааг татаж”, Украины дайнаас үүдэлтэй үүссэн улс төр, ёс зүйн хариуцлагыг Бээжингээс холдуулж, БНХАУ ч мөн адил энэ дайны хохирогч гэж бичиж байна.
БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн судлаач Шяо Бин “БНХАУ ОХУ-ын харилцаанд дээд хязгаар байх ёстой, энэ дээд хязгаар бол БНХАУ-ын ашиг сонирхол буюу БНХАУ-ын ард түмний ашиг сонирхол хохирохгүй байх явдал юм. БНХАУ ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэл нь дайнгүй үед бий болсон харилцаа, харин дайны нөхцөлд хяналт тавих боломжгүй таамаглашгүй эрсдэлүүд дайнгүй ердийн үеийнхээс хамаагүй өндөр байдаг гэдгийг санах хэрэгтэй”[5] гэжээ. Мөн зарим судлаачид ирээдүйд Вашингтон Бээжингийн хооронд зөрчил мөргөлдөөн гарахад АНУ-аас БНХАУ-ын эсрэг хэрэгжүүлж магадгүй улс төр, эдийн засгийн арга хэмжээг ОХУ-д чиглэсэн хоригуудаас харж болохоор байгааг дурдаж байв.
Өмнөд хөршийн судлаачид Хаант Оросоос одоогийн ОХУ хүртлэх хойд хөршийн уналт босолт, өнөөгийн ОХУ-ын гадаад бодлогын амбиц бодит хүчин чадалын зөрүү, ОХУ-ын Украины дайны талбар дээрх чадвар чадамж зэргийг шүүмжилж, Орос улс Украины дайныг эхлүүлэх ёсгүй байсан талаар дурдаж байв. Тэдний үзэж байгаагаар “Украины дайн одоо ямар ч байдлаар төгссөн ОХУ бодит байдал дээр “ялагдсан”.
Цаашид олон улсын харилцаанд Москвагийн үзүүлэх нөлөө, чадамж буурна” гэсэн түгээмэл дүгнэлтийг хийж байна. Фудань их сургуулийн профессор Тан Шипин ”Украины дайн 4 хувилбартай дуусах боломжтой байсан, гэхдээ одоо ОХУ Украины дайнд ялах магадлал маш бага болсон” гээд доорх 4 нөхцөлийг дурдсан юм. 1. ОХУ Украинд хурдан ялалт байгуулсан бол БНХАУ-д хамгийн ашигтай, 2. ОХУ Украинд бага багаар ялалт байгуулах юм бол БНХАУ-ын хувьд боломжийн үр дүн, 3. ОХУ Украинд аажмаар ялагдвал БНХАУ-ын хувьд хамгийн муу үр дүн, 4. Талуудын хэн нь ч ялалтад хүрэхгүй тэнцэх нь БНХАУ-д тийм ч сайн үр дүн биш, гэхдээ гал зогсоох хэлэлцээрт оролцож, Украины дайны дараах сэргээн босголтод хувь нэмэр оруулвал үүнийг БНХАУ-ын хувьд боломж гэж хэлж болох юм”[6] гэжээ. Фудань их сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн дэд захирал Фэн Ёужүнь “Украины дайнаас үүдэлтэйгээр НАТО-гийн байр суурь, эв нэгдэл бэхжиж, Европод “төмөр хөшиг” бий боллоо, гэхдээ энэ “төмөр хөшиг” хүйтэн дайн үеийнхтэй адилгүй, одоо бол бүх Европ цар тахлын хөл хорио шиг ОХУ-ыг “тусгаарлаж” байна… ОХУ Украины дайн хүйтэн дайны дараах дэлхийн хөгжил өөрчлөлтөд томоохон эргэлтийг авчирсан. Олон улсын улс төр, аюулгүй байдлын хувьд 2014 оны Крымийн хямралаас хойш ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ удаа дараа урвуулан ашигласан.
Энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд 83 улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын гишүүн орны хориг тавих эрхэд хязгаарлалт тавих талаар санал дэвшүүлсэн. Орос Украины дайны нөлөөгөөр НҮБ-ын олон талт аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэлийн үйл явц цаашид хурдасна. Энэхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлт нь БНХАУ-д чухал нөлөө үзүүлнэ…
Цаашид дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд ОХУ-ын эзлэх байр суурь улам бүр доошилно. Евразийн бүс нутаг улам хуваагдмал хэлбэрт шилжиж, тус бүс нутагт үзүүлэх ОХУ-ын нөлөө, хяналт аажмаар буурах болно”[7] гэжээ. Өмнөд хөршийн судлаачид ОХУ-ыг БНХАУ-ын найдвартай ёс зүйтэй нөлөө бүхий түнш гэдэгт эргэлзсэн байр сууринаас хандах болж, Москвагийн хүчин чадал нөлөө буурсан, цаашид ч энэхүү уруудал үргэлжлэнэ гэх таамаг судалгааг хэлж нийтэлдэг болоод байна.
“Хэрэв Москва Украинд ялагдал хүлээвэл ОХУ-ын дотоодод өөрчлөлт гарна, сүүлийн 170 жил Орос гадаадад дайнд ялагдал хүлээвэл дотооддоо бодлогын өөрчлөлт заавал гаргадаг, зарим тохиолдолд хувьсгал ч гарч байсан, Оросын энэ өөрчлөлт хувьсгал үргэлж Хятадад нөлөөлж ирснийг мартаж болохгүй” гэсэн судлаачийн үг анхаарал татав.
Өнгөрсөн жил Хятадын дотоодод oросын эсрэг үзэлтэй масс маш их байгаа нь мэдрэгдэж байсан бөгөөд хэрэв ОХУ суларч задарвал “алдсан газар нутгаа авах” тухай сэтгэгдлүүд цахим орчинд бичигдэж байв. Гагцхүү олон улсын харилцааны тодорхойгүй тогтворгүй орчин нөхцөлөөс шалтгаалж БНХАУ-ын нам засаг ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа хадгалж, дотоодын oросын эсрэг үзлийг тодорхой түвшинд хязгаарлах арга хэмжээ авч, зөвхөн хятадын цахим орчинд судалгаа сэтгэгдэлээ бичих байдлаар илэрхийлж байна.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв
|
Орос-Хятадын харилцаа |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

E-Mongolia системд цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээнд 43 төрлийн үйлчилгээг үзүүлж байна 19:17 Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээнд 43 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
|
Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээнд 43 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. »»
|
|
Хакухо Даваажаргал: Гурван монгол аварга төрүүлсэн багш маань “Алтан гадас” одонгоор шагнагдаж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэхээр ирсэн 19:08 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал эх орондоо иржээ.
|
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал эх орондоо иржээ. »»
|
|
"Уолл Стритийн" шулам буюу дэлхийн түүхэн дэх хамгийн харамч эмэгтэй 19:07 Хэтти Грин "Түүхэн дэх хамгийн харамч эмэгтэй"-гээр Гиннесийн амжилтын номонд албан ёсоор бичигджээ. 1835 онд
|
Хэтти Грин "Түүхэн дэх хамгийн харамч эмэгтэй"-гээр Гиннесийн амжилтын номонд албан ёсоор бичигджээ. 1835 онд »»
|
|
Монгол Улсын иргэн Ц.Тэгшээ нь ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан нь үнэн. Гэхдээ хэрэг эцэслэгдээгүй байна 17:21 Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус
|
Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус »»
|
|
Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан” 13:42 Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ.
|
Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. »»
|
|
Өнөөдрөөс есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ 11:55 Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион
|
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион »»
|
|
Хиймэл оюун ухааны хөгжлийг саатуулах оролдлого БҮТЭХГҮЙ гэв 11:43 “Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм.
|
“Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм. »»
|
|
4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна 11:39 Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
|
Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлнэ 11:39 Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм.
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм. »»
|
|
17 настай эрэгтэй "ус ууя" хэмээн гэрт нь ороод найман настай охиныг хүчирхийлэхийг завджээ 11:38 Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.
|
Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ 11:34 Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж.
|
Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж. »»
|
|
CS2: Chinggis Warriors түүх бүтээж, ирэх Мэйжорт 2 монгол баг өрсөлдөнө 11:33 “CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа.
|
“CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа. »»
|
|
Азийн CS-н цаг одоо л ирж байна 11:24 "CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.
|
"CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж. »»
|
|
ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ 09:41 Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын
|
Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын »»
|
|
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО 09:39 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) »»
|
|
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “20 МИНУТЫН ХОТ” КОНЦЕПЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, БҮСЧИЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА 09:37 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан
|
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан »»
|
|
Улсаас 34.4 тэрбумын татаас авсан клиникийн газрыг дуудлагаар худалдана 09:37 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий.
|
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. »»
|
|
ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж журмын хашаанаас авна 09:36 Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна.
|
Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө 09:30 Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын
|
Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын »»
|
|
Наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөнө 09:25 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд хотын төвөөс бусад 20 байршилд газар санал болгожээ 09:13 Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав.
|
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав. »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 09:12 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Сэлбэ шиг газраа чөлөөлүүлж нөхөн олговор авах хүсэлтэй иргэн олон байна 19:00 Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих
|
Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих »»
|
|
Тав хоногийн дараа "Дүнжингаравын дэлбэрэлт"-ийн шүүх хурал болно 16:39 Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно.
|
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно. »»
|
|
И-баримт: Сугалаанд хожсон иргэдийн урамшуулал хэвийн олгогдоно 16:09 НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
|
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон. »»
|
|
Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна 16:06 Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
|
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө. »»
|
|
"iShowSpeed"-д "The MongolZ" багийн өмсгөлийг бэлэглэжээ 15:56 Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй.
|
Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй. »»
|
|
Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө 15:55 Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж.
|
Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж. »»
|
|
Дэлхийн хамгийн үнэтэй одон 15:44 Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах
|
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах »»
|
|
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам шинэ гаргасан номдоо өөрийнх нь хойд дүр Хятадын гадна чөлөөт ертөнцөд төрнө гэжээ 15:41 Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур,
|
Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур, »»
|
|
Нэг баримтын найман орон таарч, 5-30 сая төгрөг авах нэг азтан шалгарав 15:39 Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн
|
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрлээ 14:56 Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
|
Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. »»
|
|
Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ 14:47 Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.
|
Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ. »»
|
|
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно 14:46 Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
|
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. »»
|
|
Монголд төрсөн Тува филармонийн дуучныг тагнуул хийсэн гэж Москвад баривчилжээ 14:45 Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ.
|
Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ. »»
|
|
ХСҮТ-д хэвтсэн иргэний сахиур тамхи татсанаар гал гарсан байна 14:25 Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна.
|
Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан 5 хүн эмчлүүлж байна 12:30 ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
|
ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа 12:17 Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа.
|
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа. »»
|
|
Хятад улсад хүүхэд бүрд хиймэл оюун ухааны хичээл орно 12:15 БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ.
|
БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ. »»
|
|
Эрчүүд ээ, урт наслахын төлөө хичээцгээе 11:48 Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна.
|
Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. »»
|
|
Элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн гаралтай нэгдлийг илрүүлэв 11:41 Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна.
|
Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна. »»
|
|
Хүний шүдийг анх удаа лабораторийн нөхцөлд ургуулжээ 11:32 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг
|
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг »»
|
|
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд 22:07 Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад дахь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрэн маш их өргөн ашиглагдаж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ван Линжүнь 01-р сарын 13-нд Хятадын 2024 оны импорт, экспортын нөхцөл байдлын талаар 2024 онд Хятадын бие даасан брэндүүд гадаадад үй олон шүтэн бишрэгчдийн таашаалд нийцэж, Хятадын экспортод эзлэх хувь нь өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр нэмэгдэж, 21.8 хувийг эзлэх болж, Хятадын үйлдвэрлэсэн брэндүүд дэлхийн бүх газар нутагт Хятадын брэндийг алдаршуулж байна гэж танилцууллаа.
Хятадын үйлдлийн камерууд хилийн чанад дахь нийтийн сүлжээнд "ноёрхож" байна
|
|
“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна 22:05 "Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол?
|
"Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол? »»
|
|
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ 22:02 Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна.
|
Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна. »»
|
|
|
Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна 09:24 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ. »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролджээ 12:55 Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм.
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм. »»
|
|
Дидди: Би буруугүй 12:45 Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв.
|
Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв. »»
|
|
Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна 11:39 Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.
|
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм. »»
|
|
Юн Сог Ёльд холбогдох хэргийн эхний шүүх хурал эхэлжээ 11:11 СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд
|
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд »»
|
|
БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа 77 хоног үргэлжилнэ 10:26 БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
|
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. »»
|
|
Хятадад хүчтэй салхилж буй тул 50 кг-аас бага жинтэй хүмүүс хийсэж магадгүй гэж анхааруулжээ 13:41 Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан
|
Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан »»
|
|
Өмнөд Солонгост метроны байгууламж нуржээ 13:36 Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж,
|
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж, »»
|
|
“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа 12:49 Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ.
|
Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. »»
|
|
Их Британид бага оврын онгоц осолдсон ч зорчигчид амьд үлджээ 11:52 Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан
|
Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан »»
|
|
“Харилцан татвар”-аа цуцлахыг АНУ-д уриалжээ 10:32 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг
|
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг »»
|
|
Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 09:23 Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь
|
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь »»
|
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 9.1 хувиар өсжээ 12:02 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. »»
|
|
АНУ болон Хятадын “ХУДАЛДАА”-ны дайн улам хурцдав 10:56 АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна.
|
АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна. »»
|
|
Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувь болгож нэмлээ 09:14 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг »»
|
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
|


|