 |
|
 |
|
Ардчиллыг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль |
|
|
 |
|
 |
Ардчиллыг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль
2023-01-13 Түүхэн өдрийн тэмдэглэл
...1992 оны нэгдүгээр сарын 13. Энэ өдрийн 10.00 минутад Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдрийн ажиллагаа эхлэв. Хуралдаанд нийт депутатуудын 84 хувь буюу 356 нь хүрэлцэн иржээ. Хуралдааныг АИХ-ын дарга Ж.Уртнасан даргалж, Ерөнхийлөгч П.Очирбат оролцжээ. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид хуулийн эхэд оруулсан найруулгын засварыг депутатуудад уншиж сонордуулсан байна. Уг засвар нь Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хугацааг аргын болон билгийн тооллоор оруулах нь зүйтэй гэсэн Архангай аймгийн депутатуудын саналыг тусгах тухай байв. Уг саналыг 93 хувь нь дэмжжээ.
Ардын Их Хурлын орлогч дарга Ц.Лоохууз 10.33 цагт “Үндсэн хуулийн эхийг Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан уншина” хэмээн зарлаж, хурлын дарга Монгол Улсын Үндсэн хуулийг эхнээс нь дуустал уншиж 11.29 цагт дуусгав. 11.31 цагт Монгол Улсын Үндсэн хуулийг батлах гэдгээр Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан санал хураалгав. Хуралдаанд оролцсон 330 депутатын 99 хувь буюу 327 нь дэмжиж, нэг хүн татгалзаж, хоёр хүн түдгэлзсэн байна.
Ийнхүү 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.32 цагт Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль үнэмлэхүй олонхын саналаар батлагдав. Бүх депутатууд суудлаасаа босож алга ташин, хурайлж байв.
...Монголчууд дөрөв дэх Үндсэн хуулиа туурвиж баталсан түүхэн агшин Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлд ийн үлджээ. Үндсэн хуулийн эх дээр тухайн өдрийн 11.35 цагт Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гарын үсэг зурж, тамга даран батламжилсан байна. Харин 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн эхийг нотолж, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслол Ардын Их Хурлын танхимд болжээ. Ардчилсан Үндсэн хуулийн эх дээр “Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат. 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр” хэмээн дурайлган бичсэн нь энэ өдрийн ёслолын оргил байв.
Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасангийн хэлсэн үг одоо ч жинтэй, үнэ цэнтэй хэвээр. Тэрбээр, “Монгол орны түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй энэ зурвас мөчид та бид буурал түүхийн гэрч, ардчилал, шинэчлэл, уламжлалыг хослон, эх орныхоо ашиг тус, сайн сайхны цаашдын баталгаа болох итгэл өвөрлөн Үндсэн хуулиа туурвиж баталлаа. Эцэг, өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага, та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Энэ баярт мөчийг та бид зүрх, сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа орон даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” хэмээн хэлсэн юм.
ШИНЭЧЛЭЛ, ӨӨРЧЛӨЛТ, НИЙГМИЙН ШИЛЖИЛТИЙН ТУНХАГ БИЧИГ
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг буюу арвандолдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдсөн билээ. Ардчилсан Үндсэн хуулийн түүх ийн эхэлсэн юм. Энэ түүх гурван арваныг эвхэж, эдүгээ дөрөв дэх арваныхаа босгыг алхаж байна. Хагас жарны хугацаанд Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа мөрдөж байна гэсэн үг. Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 31 жилийн өмнөх түүхэн өдөр, түүхэн агшны тухай эхэнд дурдсан тул тэрхүү цаг, мөчийг хүртэл ямар замнал, хүндрэл, бэрхшээл, шалгуур, сорилтыг туулсан тухай цухас өгүүлсүү. Үүний тулд эхлээд өмнөх гурван удаагийн Үндсэн хуулийг дурдах ёстой. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө Монгол Улс түүхэндээ гурван ч Үндсэн хууль баталж, мөрдөж ирсэн юм. 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан нь Ази тивд анх Үндсэн хуультай орон болжээ. Үүний дараа 1940, 1960 онуудад мөн Үндсэн хуулиа шинэчилжээ. Эдгээр гурван Үндсэн хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан, социалист чиг баримжаатай, тэр үзэл баримтлалын дагуу боловсруулагдаж, батлагдаж, мөрдөгдөж байв.
Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхарга, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль болж чадсан юм. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хууль Монгол Улсыг хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд шилжин орох хууль, эрх зүйн үндсийг баттай тавьж өгсөн. Нийгэм, улс төр, эдийн засгийн цоо шинэ орчинг бүрдүүлж, төлөвшүүлсэн. Тиймээс Монгол оронд ардчилсан хувьсгал 1990 онд ялсан хэдий ч 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардчилал жинхэнэ утгаараа үндэс сууриа тавьсан билээ. Шинэчлэл, өөрчлөлт, шилжилтийн тунхаг бичиг ч гэж болно.
Ардчилсан Үндсэн хуулийг батлахын өмнө Монгол Улс улс төрийн олон намын төлөөлөлтэй анхны ардчилсан чөлөөт сонгуулийг зохион байгуулсан юм. Уг сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулийг нийт 75 хоног хэлэлцэж баталсан билээ. Шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монгол Улсын 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ирүүлсэн бүх саналын 44.3 хувийг төсөлд тусгасан байна. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны УИХ хүлээсэн юм. Тус парламентын бүрэн эрхийн хугацаанд 400-гаад хууль баталсан байдаг. Тэдгээр хууль дотор өмнө хэрэглэж байсан хуулиа шинэчлэн, нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ч бий. Цоо шинээр үүсэж буй харилцааг зохицуулах шаардлагын дагуу анхдагч хуулиуд шинээр боловсруулан батлуулсан нь ч бий. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин хөгжсөөр 30 жилийг ардаа орхижээ.
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛ
Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж үздэг. Энэхүү бүтээлийг туурвин дүүргэж, тунхаглан зарласан нь Монгол оронд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэний нийгэм бүрэн утгаараа төлөвшин тогтнох үндэс суурь бүрэлдсэн хэрэг байв. Энэ үйл хэргийг ганцхан өдөр гүйцэлдүүлээгүй. Дээр өгүүлснээр Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд 70 гаруй хоног хуралдан, ард түмнийхээ санал бодлыг тусган байж баталсан. Үндсэн хуулийн эхийг зохиох, боловсруулан найруулах ажил бол түүнээс ч өмнө эхэлсэн түүхтэй. Тодруулбал, 1980-аад оны дундуур нэрт хуульч Б.Чимид тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ц.Сарантуяа, Д.Солонго зэрэг өөрийн шавь, залуу хуульч, судлаачдаар Үндсэн хуулийн судалгааны ажил хийлгэж эхэлжээ.
Дэлхийн улс орнууд капиталист, социалист хоёр системд хуваагдсан үед Үндсэн хуулийн судалгаа хийнэ гэдэг шинэлэг бас адармаатай байв. Социалист орнуудын Үндсэн хуулиуд, хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиуд гээд том эмхэтгэл ботиуд орос хэл дээр гарсан байсан нь тэдний судалгааны эх сурвалж болж байжээ. Энэхүү судалгааны ажилд хожмоо УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, хуульч С.Төмөр мөн оролцож, санаа оноогоо хэлж, зөвлөгөө өгдөг байжээ. Б.Чимид багшийн удирдан хийлгэсэн энэ судалгааны ажил хожим шинэ ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын үндэс суурь болсон байна. 1990 он гарсны дараа Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдахад нарийвчилсан, дэлгэрэнгүй судалгаанууд хангалттай хийгдчихсэн байжээ.
Тухайн үед шинэ ардчилсан Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар болж салбар салбарын эрдэмтэн судлаачид, төлөөлөл оролцсон, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Ажлын хэсгийнхэн хүн төрөлхтний хамгийн анхны хэвлэмэл Үндсэн хууль гэгддэг 1787 оны АНУ-ын Үндсэн хуулиас эхлээд 200-гаад орны Үндсэн хуулийг судалжээ. Үндсэн хуулийн төсөл боловсруулахаас гадна боловсруулсан төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулж, эцсийн хэлэлцүүлэгт орохын өмнө 10-аад дэд хэсгийг байгуулсан аж. Энэ дэд ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгбүрчлэн уншиж, судалж, Үндсэн хуульд оруулах боломжтой эсэхээр нь ялгаж, төрөлжүүлэх зэргээр уйгагүй, нягт ажилласан гэдэг.
Монгол Улс тухайн үед 1.2 сая сонгуулийн насны иргэдтэй байсан бөгөөд тэдний 75 орчим хувь нь буюу давхардсан тоогоор 900-гаад мянган хүн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед шууд оролцсон байдаг. Тийм учраас Үндсэн хуулийг Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж хэлэхээс өөр аргагүй.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин, www.parliament.mn
Сэтгүүлч: Г.Сонинбаяр
|
Ардчиллыг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль |
|
|
|
Bolod.mn |
|
|
|

Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар алт олборлож байгаа асуудал шуугиан дэгдээж байна 20:05 Тагнуулын Ерөнхий газар, ХЗДХЯ, АҮЭБЯ зэрэг холбогдох байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, шалгалтыг
|
Тагнуулын Ерөнхий газар, ХЗДХЯ, АҮЭБЯ зэрэг холбогдох байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, шалгалтыг »»
|
|
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө 19:54 Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн.
|
Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн. »»
|
|
Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдана 19:46 Хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй
|
Хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй »»
|
|
“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна 19:35 ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
|
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын »»
|
|
Хятад улсад COVID-19-ийн талаарх баримтыг илчилсэн сэтгүүлч дахин ял сонслоо 11:36 Хятадын сэтгүүлч Жан Жан COVID-19 цар тахлын эхний үеийн #баримт, мэдээллийг олон нийтэд хүргэсэнтэй холбоотойгоор 2020 онд дөрвөн жилийн хорих ял авсан билээ.
|
Хятадын сэтгүүлч Жан Жан COVID-19 цар тахлын эхний үеийн #баримт, мэдээллийг олон нийтэд хүргэсэнтэй холбоотойгоор 2020 онд дөрвөн жилийн хорих ял авсан билээ. »»
|
|
Япон улсын зохион бүтээж буй цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг мэдээлжээ 11:10 Шинээр зохион бүтээсэн тэнгисийн хөлөгт суурилуулах зориулалттай цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг Японы засгийн газар өчигдөр мэдээлжээ.
|
Шинээр зохион бүтээсэн тэнгисийн хөлөгт суурилуулах зориулалттай цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг Японы засгийн газар өчигдөр мэдээлжээ. »»
|
|
G-Dragon Парис дахь тоглолтоороо Европт түүхэн амжилт тогтоожээ 10:02 2025 оны 9 дүгээр сарын 20-нд Францын нийслэл Парис хотын La Défense Arena-д болсон G-Dragon-ийн тоглолт
|
2025 оны 9 дүгээр сарын 20-нд Францын нийслэл Парис хотын La Défense Arena-д болсон G-Dragon-ийн тоглолт »»
|
|
Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон "цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна 09:28 Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь
|
Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь »»
|
|
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогод тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 19:33 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны
|
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны »»
|
|
Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг туршина 19:30 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink”
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” »»
|
|
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв 18:54 ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум 09-р сарын 17-нд өндөрлөв. Чуулганы үеэр дотоод, гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд дэлхийн болон бүс нутгийн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хуваалцаж, цөлжсөн газрын төрөл бүрийн менежментийн технологи, шинэлэг хэрэглээний туршлагыг танилцуулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинжлэх ухаан, технологийн өнөөгийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замд дүн шинжилгээ хийж, аж үйлдвэрийн интеграцчлал, бодлогын уялдааг дэмжих бодит хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, дэлхийн хэмжээнд шийдвэрлэх арга замуудын талаар ярилцав.
|
ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум 09-р сарын 17-нд өндөрлөв. Чуулганы үеэр дотоод, гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд дэлхийн болон бүс нутгийн шинжлэх ухааны судалгааны үр дүнг хуваалцаж, цөлжсөн газрын төрөл бүрийн менежментийн технологи, шинэлэг хэрэглээний туршлагыг танилцуулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинжлэх ухаан, технологийн өнөөгийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замд дүн шинжилгээ хийж, аж үйлдвэрийн интеграцчлал, бодлогын уялдааг дэмжих бодит хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, дэлхийн хэмжээнд шийдвэрлэх арга замуудын талаар ярилцав. »»
|
|
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ 18:51 "Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн кино болох "Дэргэд минь ирээч" кино нь гол дүрийн амрагаасаа салсны дараа "Харааны хий үзэгдэл" (шар зүйл харах үед түүний эргэн тойронд байгаа бүх хүмүүс нугас болж хувирдаг)-ийн гайхалтай үзэгдлээр өрнөдөг. Энэхүү кино нь инээдтэй, ид шидийн хайрын түүхийг өгүүлж, үзэгчдийг бодит болон гайхалтай ертөнцөд оруулдаг.
|
"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн кино болох "Дэргэд минь ирээч" кино нь гол дүрийн амрагаасаа салсны дараа "Харааны хий үзэгдэл" (шар зүйл харах үед түүний эргэн тойронд байгаа бүх хүмүүс нугас болж хувирдаг)-ийн гайхалтай үзэгдлээр өрнөдөг. Энэхүү кино нь инээдтэй, ид шидийн хайрын түүхийг өгүүлж, үзэгчдийг бодит болон гайхалтай ертөнцөд оруулдаг. »»
|
|
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ 18:47 Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум 09-р сарын 16-нд Ордос хотноо нээгдэв. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форум нь “Цөлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах, ногоон хөгжил” уриан дор болж байна. Хуралдаанаас дэвшүүлсэн сэдвүүдийн дагуу цөлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах, түүнтэй тэмцэх, бэлчээрийг хамгаалах, тогтвортой менежмент, газарт ээлтэй бизнесийг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг бий болгох, улс орнуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээхэд шинэ хувь нэмэр оруулах зэрэг халуун сэдвүүдийг хэлэлцэж байна. Гадаад дотоодын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нийт 260 гаруй хүн оролцож байна.
|
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум 09-р сарын 16-нд Ордос хотноо нээгдэв. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форум нь “Цөлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах, ногоон хөгжил” уриан дор болж байна. Хуралдаанаас дэвшүүлсэн сэдвүүдийн дагуу цөлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах, түүнтэй тэмцэх, бэлчээрийг хамгаалах, тогтвортой менежмент, газарт ээлтэй бизнесийг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг бий болгох, улс орнуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээхэд шинэ хувь нэмэр оруулах зэрэг халуун сэдвүүдийг хэлэлцэж байна. Гадаад дотоодын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нийт 260 гаруй хүн оролцож байна. »»
|
|
Хүчтэй далайн хар шуурга Филиппиний хойд бүсийг дайрч, сэрэмжлүүлэг гаргажээ 17:42 Филиппиний хойд бүсэд Рагаса хар шуурга бууж, Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшгаас хамгаалах агентлагаа
|
Филиппиний хойд бүсэд Рагаса хар шуурга бууж, Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшгаас хамгаалах агентлагаа »»
|
|
Г.Гантөмөр: Угаасаа бид хагас өлсгөлөн хүмүүс. Тийм учраас л тэмцлийнхээ хурц хэлбэрт орсон 17:00 Ахмадууд Төрийн ордны гадна тэмцэл өрнүүлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэдний шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг
|
Ахмадууд Төрийн ордны гадна тэмцэл өрнүүлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэдний шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг »»
|
|
ЦЕГ: Ар гэрээс нь өгсөн зургийн дагуу хүүхдийн зургийг нийтэлсэн 16:34 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газарт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газарт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх »»
|
|
Хүний хөгжлөөрөө сүүл мушгидаг зүүн бүсийнхэн хэзээ “хүний зэрэг”-т хүрэх вэ?! 12:52 Манайх улс л юм болохоор хүн амаа бүс нутгаар нь ангилж байгаад хэрхэн, яаж амьдарч байна вэ гэдгийг судлан тодорхойлдог.
|
Манайх улс л юм болохоор хүн амаа бүс нутгаар нь ангилж байгаад хэрхэн, яаж амьдарч байна вэ гэдгийг судлан тодорхойлдог. »»
|
|
Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор аминд нь хүрчээ 12:16 Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор толгойг нь голын ус руу дүрж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
|
Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор толгойг нь голын ус руу дүрж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. »»
|
|
“Халзан бүрэгтэй”-н ерөнхий хяналтын СОНСГОЛ өнөөдөр эхэлнэ 09:57 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран
|
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран »»
|
|
Палестиныг хүлээн зөвшөөрч байгаагаа Франц улс зарлан мэдэгдлээ 09:41 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц »»
|
|
Төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөг болно 09:26 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний
|
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний »»
|
|
Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ 09:26 Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв.
|
Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. »»
|
|
Тархины үйл ажиллагааны сул талуудын асуудал 09:24 Оюун ухаантай амьтан болох хүний хувьд орчноо таних, ойлгоход ашигладаг нэн эртний, тун чухал нэгэн үзүүлэлт бол
|
Оюун ухаантай амьтан болох хүний хувьд орчноо таних, ойлгоход ашигладаг нэн эртний, тун чухал нэгэн үзүүлэлт бол »»
|
|
E-Mongoliа системээр дамжуулан ИРГЭД хоорондын зээлийн болон түрээсийн гэрээ хийх боломжтой боллоо 09:21 Төрийн үйлчилгээг ухаалгаар хүргэх E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар энэ сарын 20-нд буюу өнгөрсөн Бямба гарагт нээгдлээ.
|
Төрийн үйлчилгээг ухаалгаар хүргэх E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар энэ сарын 20-нд буюу өнгөрсөн Бямба гарагт нээгдлээ. »»
|
|
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ 18:31 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг өнөөдөр буюу 09- сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт ёслол төгөлдөр нээлтээ хйилээ.
|
2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг өнөөдөр буюу 09- сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт ёслол төгөлдөр нээлтээ хйилээ. »»
|
|
Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ 18:01 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ »»
|
|
Баруун аймгийн зарим нутгаар 25-30 сантиметр цас оржээ 17:46 Өнгөрсөн шөнө баруун аймгийн зарим нутгаар цас оржээ. Тодруулбал, Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу
|
Өнгөрсөн шөнө баруун аймгийн зарим нутгаар цас оржээ. Тодруулбал, Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу »»
|
|
Бүрхэг өдөр ч цахилгаан үйлдвэрлэх шинэ нарны хавтан бүтээгджээ 17:03 Дэлхийн эрдэмтэд нарны эрчим хүчний технологид томоохон дэвшил авчирсан шинэ төрлийн нарны хавтанг танилцууллаа.
|
Дэлхийн эрдэмтэд нарны эрчим хүчний технологид томоохон дэвшил авчирсан шинэ төрлийн нарны хавтанг танилцууллаа. »»
|
|
Үхэр төхөөрсөн иргэн боомоор өвчилсөн нь шинжилгээгээр баталгаажжээ 16:53 Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
|
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. »»
|
|
Украин 3.5 тэрбум долларын сан бүрдүүлж, АНУ-аас зэвсэг худалдаж авна 16:45 Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийж буй дайнд зориулан 3.5 тэрбум ам.долларын төсөв бүрдүүлж,
|
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийж буй дайнд зориулан 3.5 тэрбум ам.долларын төсөв бүрдүүлж, »»
|
|
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө 16:43 Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө.
|
Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө. »»
|
|
С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон 16:27 Эх оронч, шударга үнэний дуу хоолой гэж өөрийгөө тунхагладаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
|
Эх оронч, шударга үнэний дуу хоолой гэж өөрийгөө тунхагладаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, »»
|
|
ЦОБА ХХК-ийн менежерээс хахууль авсан газрын албаныхны ялыг хэвээр нь үлдээжээ 16:16 Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан
|
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан »»
|
|
Дэлхийн шилдэг 500 компанийн тоонд багтдаг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монголд 13:39 Монгол Улс, БНХАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, барилга, дэд бүтцийн салбар дахь
|
Монгол Улс, БНХАУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, барилга, дэд бүтцийн салбар дахь »»
|
|
Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ 13:22 Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ.
|
Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ. »»
|
|
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна 12:59
09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион байгуулагдаж байгаа 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан 09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийсэн 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид хуран цуглаж, олон орон газар нутгууд өөр өөрийн онцлогоороо үзэсгэлэнг улам хөгжөөж хурсан бүхний харааг баясгав. .
|
09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион байгуулагдаж байгаа 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан 09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийсэн 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмгаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид хуран цуглаж, олон орон газар нутгууд өөр өөрийн онцлогоороо үзэсгэлэнг улам хөгжөөж хурсан бүхний харааг баясгав. .
»»
|
|
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо 12:33 09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлнгийн Ссоёл аялал жуулчлалын үйлчилгээний тусгай тэнхим буюу Бээжингийн Шөү Ган пракийн 9-р ордонд албан ёсоор эхэллээ. Уг арга хэмжээ нь “Арван жилийн нө
|
09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ 2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлнгийн Ссоёл аялал жуулчлалын үйлчилгээний тусгай тэнхим буюу Бээжингийн Шөү Ган пракийн 9-р ордонд албан ёсоор эхэллээ. Уг арга хэмжээ нь “Арван жилийн нө »»
|
|
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ 12:30 БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт” арга хэмжээ 9-р сарын 10-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.
|
БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт” арга хэмжээ 9-р сарын 10-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ. »»
|
|
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав 12:25 БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх хоёрдугаар чуулга уулзалт” арга хэмжээний нэгэн агуулга болох соёлын өвтэй танилцах үйл ажиллагаа 9-р сарын 9-ны өдрийн үээс хойш Өврө Монголын Хөх хотын Шангри-Ла зочид буудалд боллоо.
|
БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Олон улсын иргэний нийгэм Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх хоёрдугаар чуулга уулзалт” арга хэмжээний нэгэн агуулга болох соёлын өвтэй танилцах үйл ажиллагаа 9-р сарын 9-ны өдрийн үээс хойш Өврө Монголын Хөх хотын Шангри-Ла зочид буудалд боллоо. »»
|
|
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв ) 12:23 Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) байгуулагдсан Их Зуу хийд ( Цаглашгүй сүм ) нь өнөө хүртэл сүрлэг үзмэртэй эртний барилга байгууламжаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарал сонирхлыг татаж, Хөх хотод ирсэн бүгдийн заавал зочлон очих газрын нэг болжээ.
|
Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) байгуулагдсан Их Зуу хийд ( Цаглашгүй сүм ) нь өнөө хүртэл сүрлэг үзмэртэй эртний барилга байгууламжаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарал сонирхлыг татаж, Хөх хотод ирсэн бүгдийн заавал зочлон очих газрын нэг болжээ. »»
|
|
Хятад дууны "Торгон эгшиг" залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорчээ 10:02
|
|
|
Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь 20:11 Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг
|
Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг »»
|
|
2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ 19:34 Хүн төрхт робот технологийн зах зээл энэ онд эрчимтэй тэлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
|
Хүн төрхт робот технологийн зах зээл энэ онд эрчимтэй тэлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. »»
|
|
Apple ирэх онд нумардаг IPhone бүтээхээр зэхэж байна 19:27 Дэлхийд алдартай Apple корпорац саяхан буюу есдүгээр сарын 17-ны өдөр IPhone 17 ухаалаг гар утасны цувралаа нийтэд
|
Дэлхийд алдартай Apple корпорац саяхан буюу есдүгээр сарын 17-ны өдөр IPhone 17 ухаалаг гар утасны цувралаа нийтэд »»
|
|
E-Mongolia 5.0: Төр цахим үйлчилгээний дараагийн шинэчлэлээ энэ сард зарлана 19:22 E-Mongolia систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжлөө.
|
E-Mongolia систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжлөө. »»
|
|
Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог 17:40 Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан” байдаг.
|
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан” байдаг. »»
|
|
32 суралцагчдыг Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургуулиудад илгээж байна 17:36 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны »»
|
|
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан БНСУ-тай барилгын салбарын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлаар уулзалт хийв 09:38 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан БНСУ-ын Гёнсаннам мужийн амбан захирагч Парк Ван Су,
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан БНСУ-ын Гёнсаннам мужийн амбан захирагч Парк Ван Су, »»
|
|
50 мянгыг бэлнээр аваад 6.5 саяар торгуулжээ 09:03 И.Хуантай, С.Бахитжан нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий
|
И.Хуантай, С.Бахитжан нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий »»
|
|
"Аква Пауэр" компани Монгол улсад 2030 он хүртэл 10гвт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна 08:43 Саудын Арабын хант улсын "Аква Пауэр" компани Монгол улсад 2030 он хүртэл 10гвт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна
|
Саудын Арабын хант улсын "Аква Пауэр" компани Монгол улсад 2030 он хүртэл 10гвт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна »»
|
|
|
“Рагаса” шуурга Хонконг, Хятадын өмнөд нутгийг чиглэж байна 19:35 ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын
|
ХОНКОНГ, 2025 оны есдүгээр сарын 24 /AP/. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн хамгийн хүчтэй хар салхинуудын »»
|
|
Япон улсын зохион бүтээж буй цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг мэдээлжээ 11:10 Шинээр зохион бүтээсэн тэнгисийн хөлөгт суурилуулах зориулалттай цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг Японы засгийн газар өчигдөр мэдээлжээ.
|
Шинээр зохион бүтээсэн тэнгисийн хөлөгт суурилуулах зориулалттай цахилгаан соронзон их бууны туршилт амжилттай болсныг Японы засгийн газар өчигдөр мэдээлжээ. »»
|
|
Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ 10:34 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 24 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 24 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн »»
|
|
Хүчтэй далайн хар шуурга Филиппиний хойд бүсийг дайрч, сэрэмжлүүлэг гаргажээ 17:42 Филиппиний хойд бүсэд Рагаса хар шуурга бууж, Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшгаас хамгаалах агентлагаа
|
Филиппиний хойд бүсэд Рагаса хар шуурга бууж, Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшгаас хамгаалах агентлагаа »»
|
|
Путин цөмийн зэвсгийн гэрээгээ нэг жилээр сунгах хүсэлтэй байгаагаа Трампад илэрхийлэв 17:41 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай хийсэн гэрээний хүрээнд тогтоосон стратегийн цөмийн зэвсгийн
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай хийсэн гэрээний хүрээнд тогтоосон стратегийн цөмийн зэвсгийн »»
|
|
Палестиныг хүлээн зөвшөөрч байгаагаа Франц улс зарлан мэдэгдлээ 09:41 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц »»
|
|
Япон: Сонгуулийн кампанит ажил 5 нэр дэвшигчтэйгээр эхэллээ 17:28 Японы Либерал ардчилсан намын тэргүүний төлөөх өрсөлдөөн таван нэр дэвшигчтэйгээр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
|
Японы Либерал ардчилсан намын тэргүүний төлөөх өрсөлдөөн таван нэр дэвшигчтэйгээр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. »»
|
|
Украин 3.5 тэрбум долларын сан бүрдүүлж, АНУ-аас зэвсэг худалдаж авна 16:45 Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийж буй дайнд зориулан 3.5 тэрбум ам.долларын төсөв бүрдүүлж,
|
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийж буй дайнд зориулан 3.5 тэрбум ам.долларын төсөв бүрдүүлж, »»
|
|
Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ 13:22 Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ.
|
Шанхайн Пудонгийн олон улсын нисэх буудал дээр тохиолдсон нэгэн хачирхалтай явдлаас болж нислэг таван цагийн турш саатжээ. »»
|
|
Австрали улс 16-аас доош насныханд цахим хязгаарлалт тавих анхны улс болно 10:23 Австрали улс энэ оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал хориг тавих ажиллагааг явуулах ажээ.
|
Австрали улс энэ оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн 16-аас доош насны хүүхдүүдэд сошиал хориг тавих ажиллагааг явуулах ажээ. »»
|
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Хятад кино өдрүүдээр театруудад үнэгүй Хятад кино үзвэртэй 11:51 Улаанбаатар хотноо жил болгон уламжлал болгон зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх-ӨМӨЗО-ны Соёлын өдрүүд” 13 дахь арга хэмжээний хүрээнд “Хятадын кино өдрүүд” 9-р сарын 15-нд нээгдлээ.
|
Улаанбаатар хотноо жил болгон уламжлал болгон зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх-ӨМӨЗО-ны Соёлын өдрүүд” 13 дахь арга хэмжээний хүрээнд “Хятадын кино өдрүүд” 9-р сарын 15-нд нээгдлээ. »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|