|
|
|
|
Байгаль сүйтгэх “боломж”-ийг Байгаль орчны яамныхан самрын сүлжээнийхэнд олгодог уу?! |
|
|
|
|
|
Байгаль сүйтгэх “боломж”-ийг Байгаль орчны яамныхан самрын сүлжээнийхэнд олгодог уу?!
2023-01-10Самрын сүлжээ гэж нүүрснийхнээс дутуугүй гамшиг тарьдаг бүлэглэл Монголд ажиллаад удсан. “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид энэ талаарх тав дахь удаагийн мэдээллээ хүргэж байна. Сануулахад, самрын сүлжээг хятад иргэд удирддаг.
Монголын төрийн өндөр албан тушаалтай гурван эрхэм “Төрийн нэрийн өмнөөс” албан тушаал, эрх мэдлээ ашиглаж тэдгээр хятадуудын даалгаврыг гүйцэтгэдэг. Тэдэнтэй жишиг үүрэгтэй Самрын холбоо зэрэг төрийн бус байгууллага, самрын компанитай бизнес маягийн хүмүүс бий. Салбарлаад явахаараа манай төрийн албан тушаалтнууд энэ сүлжээг бүрдүүлдэг гишүүд нь болж хувирна.
Энэ сүлжээг удахгүй ил болгох шаардлагатай. Хамгийн түрүүнд Энэ хууль бус үйл ажиллагаанд хамгийн ихээр боломж нээж өгдөг газар нь БОАЖЯ гэхэд буруудахгүй. Учир нь самар экспортлох зөвшөөрлийг тус яам олгодог. Сар бүрийн экспортлох хэмжээнд нь гэрчилгээ өгч, гурван жилийн хугацаагаар самар экспортлох зөвшөөрлийг олгодог.
Түүнээс гадна МҮХАҮТ ч экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгодгоороо энэ хууль бус үйл ажиллагаанд хамаатай. Цаашлаад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар ч бурууг үүрэлцэх учиртай.
Гэхдээ үндэс нь яалт ч үгүй БОАЖЯ руу хөтөлдөг. Энэ үл ажиллагаанд хамаатай төрийн байгууллагууд ерөнхийдөө БОАЖЯ-ны мэдээлэл хаалттай бөгөөд тодорхой бус байдгаас үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэсэн тайлбарыг хийдэг. Тухайлбал, Татварын ерөнхий газар гэхэд тухайн жилд ямар иргэн, компаниуд самар бэлтгэх үйл ажиллагаа эрхэлж байгааг тодорхойлох боломжгүй гэжээ. ТТ-18 тайлангийн маягтын хавсралт мэдээнд зөвшөөрөл авсан этгээдийн нэр, регистрийн дугаар болон ашигласан нөөцийн хэмжээг тусгадаггүй байгаа юм. 2021 онд л гэхэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн ТТ-18 буюу ойн нөөц ашигласан тайланг 95 сумын ЗДТГ-ын татварын албанд тушаасан. Үүнээс найман сумын ЗДТГ л хавсралт мэдээ гаргасан. 87 сум нь байхгүй.
Мөн 2021 онд БОАЖЯ-наас 13271.5 тн самар экспортлох зөвшөөрөл олгосон гэх мэдээлэлтэй. Гэтэл гаалийн мэдээгээр 14335.2 тн самрын экспорт хийсэн байх жишээтэй. Самар гээд байгаа маань цөмөөд гаргасан самрын идээ шүү. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ хэчнээн иргэн, компанид зөвшөөрөл өгч, нөгөөдүүл нь хэдий хэрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх мэдээлэл нь Татварын байгууллагад хаалттай гэсэн үг.
Хилийн цаахантайх Эрээнээс Монголын самрын бизнес, түүнийг дагасан төрийн шийдвэр, хэрэгжилтийг удирдаж байдаг гурван хятадын мөнгө Монгол руу ямар сувгаар орж ирж, яаж тараагддагийг судалж тогтоох хэрэгтэй юм. Эндээс маш олон салаа гэмт хэргүүд илрэх учиртай юм байна лээ. Энэ бол тагнуул, цагдаагийнхны хийх ёстой ажил мөнөөс мөн. Үүрэг нь ч юм. Тиймээс АТГ, ЦЕГ, ТЕГ энэ асуудлыг цаг алдалгүй анхааралдаа авах шаардлагатай болсон.
Товчхондоо, Хятадаас самар руу орж ирдэг мөнгө нь улс дамнасан “бохир” мөнгө байх магадлал өндрөөс гадна түүний нөлөө нь Монголд хэд хэдэн ноцтой үр дагаврыг бий болгож буй.
Гол нь энд юу хэлэх гээд байна вэ гэхээр БОАЖЯ дээрх зарчмаар зөвшөөрлийг өгдөг. Сайд нь жил бүр самар бэлтгэх хугацааг тогтоосон “хуурай” тушаал гаргана. “Есдүгээр сарын 20-ноос хойш самар бэлтгэсүгэй” гээд л. Хуурай гэсний учир нь тэр тушаал биелдэггүй. Яагаад гэвэл зөвшөөрөл өгөөд л хаядаг. Араас нь ямар ч хяналт байдаггүй. Төрийн бусад байгууллагатай харилцаа холбоо тогтоодоггүй. Нийгэмд самартай холбоотой ямар нэг дуулиан шуугиан болохоор нөгөө хэдэн бэлтгэгчийг буруутгаад өнгөрдөг. Гэтэл самар бэлтгэдэг хүмүүс маань хэн билээ дээ. Нэгэнт БОАЖЯ зөвшөөрлөө өгчихдөг, зөвшөөрөл авсан компани, хувь хүмүүс наадам өнгөрөнгүүт самраа бэлтгүүлэхээр мөнгө тараачихна. Бэлтгэгчид очих мөнгө түүнээс өмнө цагаан сарын дараа Хятадаас орж ирээд эндэх “гар хөлүүд” буюу БОАЖЯ-ны зөвшөөрөл нэр нь бичигддэг этгээдүүдэд оччихдог гэсэн мэдээлэл бий. “Мөнгө бэлэн, түүгээд ир” гэхээр хэн чиг л ой руу орно. Тэр үед нь самрын болц болоогүй байдаг. Ингэхээр өнөөх сайхан хушнуудыг нүдэхээс өөр аргагүй. Дээрээс нь байгальд хог новш тарих, байгалийн төрхийг үгүй хийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Харин БОАЖЯ-ныхан өөрсдөөс нь экспортын зөвшөөрөл авсан иргэд, компаниудтай “эргэх холбоо” байдаггүй. Ийм л юм. Чухамдаа энэ л самрын сүлжээнийхэнд Монголын эдийн засаг, экологийг “самарч” бохир мөнгөө угаах, бас Монголын төрийн өндөр болоод дунд, албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх мэдлээ худалдаж идэх таатай боломжийг олгоод байгаа юм.
Зүй нь БОАЖЯ-ныхан зөвшөөрөл олгосон бол араас нь хяналтаа тавих ёстой. Олгосон хэмжээгээр экспортолж байна уу, хэн гэдэг хүмүүс хаанаас хэдий хэрийн хэмжээтэй “түүгээд” экспортод гаргаж байна вэ. Ингэхдээ зөвшөөрөгдсөн хугацаанд бэлтгэсэн үү. Эсвэл зөрчсөн үү. Энэ бүх мэдээлэл БОАЖЯ-наас шууд гарч байх учиртай.
Гэтэл самар бэлтгэх, экспортлох зөвшөөрөл бүхий үндэсний хэдхэн компани л хуулийг ягштал барьдаг байгаа юм. БОАЖЯ-наас эхлээд сумдын Байгаль орчны нэгж, гааль, татварынханд тэд бүртгэлтэй учраас улсад төлөх татвар, хураамж бүгдийг хуульд зааснаар өгнө. Бас үйлдвэрийн орчин, ажилтнуудын тоо, ажиллах нөхцөл гээд бүгдийг хуульд зааснаар хйиж гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, сайдын “тушаасан” хугацаанд ч самраа бэлтгэдэг байна. Дашрамд хэлэхэд, бидний өмнөх дугааруудад хөндсөн гаалийн үнэ дээр үндэсний хэдэн компанийнх л бодит үнэтэй байгаа нь харагддаг. Тэд нэг кг самрыг бэлтгэх бодит зардал нь багадаа 27 мянган төгрөг болдгийг дээрх компаниуд албаныханд гаргаж өгсөн байна. Гэтэл “нөгөөдүүл” 3-8 ам.доллараар гаргасан гэх гаалийн үнэ мэдүүлж буй нь Монгол Улс самрын сүлжээнийхний мөнгө угаалтын талбар болоод байгааг илэрхийлэх бас нэг баримт юм.
Тэгэхээр энэ яамныханд хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж самар тойрсон хууль бус үйлдэлтэй тэмцэх чин хүсэл бий юу. Ингэж асуух шалтгаан байгаа юм. Уг нь энэ тал дээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ овоо дуугарсан. Энэ талаар бид өмнөх дугаартаа нэг мэдээллийг дурдсан. Б.Бат-Эрдэнэ “Мянга мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.
Бид ч тэдгээр компаниудынх нь нэрсийг гаргасан. БОАЖЯ-наас 2021 онд самар экспортлох зөвшөөрөл авсан 27 компанийн ес нь нэг ч ажилчингүй байгаа юм. Тэдгээр нь “Тайхарын цуурай”, “Топ магнат”, “Арвин боргоцой”, “АСНЕФ”, “Монтаэр жим”, “Шилмэл хүнс”, “Тэнүүн экологи дэвшил”, “Эс эйч би си”, “Хулангийн хурд трейд” зэрэг компани байна. Эдгээрээс “Тайхарын цуурай” компани 2010 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Жанчивринчингийн Мөнхбаяр, Дарийлхамын Ууганбаяр нар эзэмшдэг. Бас 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх бүртгэл байна. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп” зэрэг компани, хувь хүмүүс гэжээ. “Топ магнат” компани 2018 оны гуравдугаар сарын 21-нд байгуулагдсан. Жамбалсүрэнгийн Батдорж эзэмшдэг.
“Арвин боргоцой” компани 2016 оны нэгдүгээр сарын 7-нд байгуулагдсан. Эзэмшигч нь Жамьяншаравын Түвшинжаргал гэж байна. "АСНЕФ" компани 2008 оны тавдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан. Тус компанийг Халзангийн Амарзаяа эзэмшдэг. "Монтэар жим" компани 2017 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулагдсан. Батбаатарын Хулан эзэмшдэг. "Шилмэл хүнс" компани 2017 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан. Жалбаажамцын Нарантуяа эзэмшдэг. "Тэнүүн экологи дэвшил" компани 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд байгуулагдсан. Тус компанийг Гантөмөрийн Энхбаатар эзэмшдэг. "Эс эйч би си" компани хулийн этгээдийн бүртгэлд 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээр бүртгүүлжээ. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп” зэрэг компани, хувь хүмүүс байна. "Хулангийн хурд трейд" компани 2020 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан. Баярсайханы Гүррагчаа эзэмшдэг. Сайд Б.Бат-Эрдэнийн “Зөвшөөрлийг цуцла” хэмээн Ойн газартаа үүрэг болгосон компаниуд эд нар юм.
Ийм байхад одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа сайдынхаа үүргийг үл тоомсорлосон уу, аль эсвэл сайд үүргийнхээ хэрэгжилтийг өөрөө зогсоочихов уу. Ямартай ч сураггүй болчихсон.
Үүнээс гадна 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн хэдэн компани байдаг. “Эс си интернэшнл” гэж компани байна. Баттөмөрийн Соронзонболд, Нарангэрэлийн Энхзул нарын эзэмшдэг энэ компани зургаан удаагийн буюу 750 сая, 1.06 тэрбум, 1.5 тэрбум, 960 сая, 1.5 тэрбум, 1.5 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Тус компани хоёр удаа буюу 300 сая, 200 сая төгрөгийг л төлсөн байдаг байна. Дээрх хүмүүс “Эс си интернэшнл” компанийг 2015 оны долдугаар сарын 21-нд байгуулсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Хятадын иргэн Li Shuang-ийн 2009 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулсан “Илч яруу” компани 600 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас бултсан. Энэ компанийн захирал нь Төмөрбаатарын Цогзолмаа аж. “Эко самар” компанийг Шинэдэнсэлийн Доржпалам 2015 оны зургадугаар сарын 11-нд байгуулсан.
Энэ компани самраас улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 600 сая, мөн 900 сая төгрөгийг төлөөгүй. Сугарын Жаргалбатын эзэмшдэг “Буман боргоцой” компани хоёр удаа тус бүр 288 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн. Тус компани бас л 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх бүртгэлтэй болсон.
Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп” зэрэг компани, хувь хүмүүс байдаг. Ганхуягийн Гантөгсийн эзэмшдэг “Шинэ боргоцой” компани 240 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй. 1.860 тэрбумын тэмдэгтийн хураамжаас бултсан “Транс глобал трейд” компанийг Лхагважавын Мөнхбат, Равдангийн Дашмягмар нар эзэмшдэг. Хятадын иргэн Wudus-ийн 2015 оны тавдугаар сарын 6-нд байгуулсан “Баргил майнинг” компани гурван удаа 2.022 тэрбум, 198 сая, 750 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Эдгээрийг төлүүлэх бүх шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Эндээс бас нэг сонин холбоос ажиглагдана. Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо гэж байн байн гарч ирж байгаа биз. Чухамдаа самрын сүлжээний Монгол талыг хариуцдаг нөхдүүдийн томоохон төлөөлөл энэ холбооны ард нуугдаж, Төрийн өндөр албан тушаалтнуудаас жирийн самар бэлтгэгч хүртэлх холбоо сүлжээг хийж байх магадлалтай ажээ.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
Байгаль сүйтгэх “боломж”-ийг Байгаль орчны яамныхан самрын сүлжээнийхэнд олгодог уу?! |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон хэмээн шүүмжлүүлж байна 21:02 Лорайяа нэртэй ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон уран бүтээл гаргаснаасаа болж цахим орчинд
|
Лорайяа нэртэй ижил хүйстэн Америк артист Монгол уламжлалыг доромжилсон уран бүтээл гаргаснаасаа болж цахим орчинд »»
|
|
Гол, мөрний мөс нимгэрч, цөмрөх аюул үүсчээ 20:07 Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс
|
Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс »»
|
|
Марк Цукербергийн баримт шалгах үйлчилгээтэй холбоотой “Meta”-д хийх шинэ өөрчлөлтүүд 17:28 Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын
|
Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын »»
|
|
ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГИЙН АМЬД ХӨГЖИМТЭЙ ТОГЛОЛТЫН ТОВ ГАРЧЭЭ 16:37 Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ.
|
Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ. »»
|
|
Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна 16:24 Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм.
|
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм. »»
|
|
Хиймэл оюун ухааны салбарт ч анги давхарга үүсгэж байна гэв 16:17 БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв.
|
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж магадгүй байршлууд 15:37 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна.
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна. »»
|
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ 15:16 Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм.
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм. »»
|
|
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэллээ 13:43 Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны »»
|
|
Одон орны ховор үзэгдэл тохионо 20:55 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг,
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, »»
|
|
"Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина" 16:47 Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ХААИС-ийн багш, оюутнууд Дархан руу шилжих боломжгүй гэжээ 16:43 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. »»
|
|
Хойд Солонгос шинэ пуужингаа туршив 16:30 Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.
|
Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. »»
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав 16:09 Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм.
|
Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм. »»
|
|
Зуунд нэг тохиох "Аз" сүүлт одыг 80 мянган жилийн дараа анх удаа дэлхийгээс харах боломжтой болжээ 15:09 Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ.
|
Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ. »»
|
|
Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилт хийнэ 14:05 Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн
|
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн »»
|
|
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Засаг дарга нарт үүрэг болгожээ 14:02 Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. »»
|
|
Хугацаандаа бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно 13:40 Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ.
|
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
"Элэгний" Ж.Хатанбаатараас буцаан авах байрыг СХД-ийн хүүхдийн эмнэлэг болгоно 13:24 СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын
|
СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12:58 Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар
|
Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар »»
|
|
НИТХ-ын сонгуульд 1172 нэр дэвшигч 18.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12:22 Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя.
|
Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя. »»
|
|
2 эмэгтэйн амийг хөнөөсөн "Д"-ийн хэргийг прокурорт буцаажээ 11:53 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр,
|
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, »»
|
|
Ах, дүүс Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цувралаас медаль хүртлээ 11:28 Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн
|
Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн »»
|
|
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшиж ялимгүй цас орно 11:16 Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.
|
Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. »»
|
|
Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Харбин" кино дотоодынхоо бокс оффист 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлжээ 10:44 БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм.
|
БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм. »»
|
|
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 10:18 Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн
|
Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн »»
|
|
12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ 18:41 Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам,
|
Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам, »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонх угааж байгаад өндрөөс унасан осол гарчээ 17:30 Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ.
|
Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. »»
|
|
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх Даваа гарагт эхэлнэ 17:27 Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
|
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
ЦЕГ: Жагсаалын үеэр бүртгэгдсэн хэргүүдийг шалгаж байна 17:14 Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан.
|
Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан. »»
|
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 16:33 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна.
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна. »»
|
|
Өчигдөр гурван автомашин шатсан осол гарчээ 16:02 Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ.
|
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ. »»
|
|
Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ 15:14 Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал
|
Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал »»
|
|
Улаанбаатар хотод 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна 14:58 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна.
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна. »»
|
|
Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргана 14:52 Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
|
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа. »»
|
|
"13 байршлын уулзварыг өргөтгөнө" 14:41 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль, »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ" 13:51 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.
|
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ. »»
|
|
Лос-Анжелест дэгдсэн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна 13:33 Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ.
|
Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ. »»
|
|
Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 13:12 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.
|
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ. »»
|
|
Э.Цэндбаатар: Боксын спортод амьдралынхаа 16 жилийг зориулсан 13:08 Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
|
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ. »»
|
|
Улсын дугаар авахад авто зам ашигласны төлбөргүй байх ёстой 13:07 Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур
|
Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур »»
|
|
Л.Мөнхбаясгалан: Ард түмэнд дүнгээ тавиулж уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авна гэдэг шударга бус 12:52 Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна.
|
Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна. »»
|
|
Ирэх 7 хоногт нутгийн зүүн хэсгээр цас орно 12:39 2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
Дүүжин замын тээвэр нь техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 216 ширхэг бүхий ган татлагатай байна 12:17 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
|
Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 21:06 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өнөө өглөө саатуулагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өнөө өглөө саатуулагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
АНУ-д Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар ШАТЖЭЭ 16:35 АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна. »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
Юн Сог Ёль импичментийн эхний сонсголд оролцохгүй 12:12 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Лос-Анжелест түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 19:46 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь »»
|
|
Дональд Трампын "дураараа" мэдэгдлүүд ба дэлхий дахиныг хүлээж буй тааварлашгүй 4 жил 15:37 АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга,
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга, »»
|
|
Лос Анжелесын түймрийн үеэр хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 20 хүнийг баривчилжээ 11:11 АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв
|
АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв »»
|
|
Шри Ланка улсын шүүх Исламын шашныг доромжилсон Буддын шашны ламд хорих ял оноожээ 11:10 Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан
|
Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан »»
|
|
2720 он гэхэд Японд 14-с доош насны хүүхэд ганцхан байх болно 15:45 Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн
|
Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн »»
|
|
Ж.Байден: Калифорнийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт түймэр дэгдэж байна 11:41 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг »»
|
|
Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой Оросын сэтгэлийг ойлгож байна гэж Д.Трамп мэдэгдэв 10:05 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг »»
|
|
Лос-Анжелесийн түймэр 6 мянга гаруй га талбайг хамарчээ 10:51 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн »»
|
|
Юн Сог Ёлийг саатуулах захирамжийг дахин гаргажээ 20:22 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч »»
|
|
Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг 11:31 Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ.
|
Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ. »»
|
|
Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ 11:07 ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар
|
ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар »»
|
|
|
|