 |
|
 |
|
"Чөтгөрийн тойрог"-т орсон Монголын эдийн засаг |
|
|
 |
|
 |
"Чөтгөрийн тойрог"-т орсон Монголын эдийн засаг
2023-01-03Нэг орчихвол гарахад хэцүү “чөтгөрийн тойрог” гэж бий. Өдгөө манай улс ийм тойрогт хөл тавьчихлаа. Үүнийг СТАГФЛЯЦ гэдэг.
Стагфляц гэдэг нь “stagnation” буюу зогсонги байдал, “inflation” буюу инфляц хэмээх үгсийн нэгдэл юм. Товчхондоо, энэ ойлголт нь эдийн засгийн өсөлт маш бага, үүний зэрэгцээ үнийн өсөлт, ажилгүйдэл өндөр байх үеийг хэлдэг.
.jpg)
Цар тахлын нөхцөл байдлаас улбаалж дэлхий нийтээр худалдааны сүлжээ тасалдсан. Титэм вирусийн “буянаар” хоёр, гурван жил элгээрээ хэвтсэн эдийн засаг сая нэг өндийх нь үү гэтэл үүнтэй залгаад геополитикийн асуудал үүссэн билээ. Ингээд ОХУ, Украин улсын хооронд үүссэн нөхцөл байдлаас болж өрнөдийн орнууд ОХУ болон Беларус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Уг нь худалдаа аль болох хориг саадгүй байх ёстой. Гэвч худалдааны ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдаад эхлэхээр улс орнуудад, тэр дундаа далайд гарцгүй манай улсад олон бэрхшээл тулгарсан юм. Импортын бараа бүтээгдэхүүний орц өндөртэй манай улсын хувьд гаднаас ирэх бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болсноор инфляц өсөж байна. ОУВС-гийн ажлын хэсэг 2022 оны айлчлалын дүгнэлтдээ Монгол Улс стагфляцад орох төлөв харагдаж байна хэмээсэн. Тэд тус дүгнэлтэд “Дэлхийн хэмжээний шок болон хоёр хил дээр үүссэн нөхцөл байдал Монгол Улсад хүнд цохилт болж байна. БНХАУ-ын тал хилээ урт хугацаагаар хаалттай байлгаж байгаагаас Монгол Улс түүхий эдээ экспортод гаргаж, экспортын өндөр үнийн өсөлтийн үр өгөөжийг хүртэх боломж хязгаарлагдаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ирдэг хүнсний импорт, мөн БНХАУ-аас авдаг импортын тасалдал, нийлүүлэлтийн бусад саатал эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэн дэлхийн зах зээл дээр газрын тос болон хүнсний барааны үнэ өссөнөөс улбаатай эдийн засгийн бэрхшээлийг улам хүндрүүлж байна. Эдгээр хүчин зүйлийн улмаас инфляц Монголбанкны зорилтот түвшингээс хол давж, Украинд дайн эхэлснээс хойш үнийн өсөлт улам бүр эрчимжлээ. Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж болзошгүй байна. Цаашдын төлөвт стагфляц харагдаж байна” гэжээ. Тэгвэл нэгэнт илэрсэн стагфляц цаашид даамжирвал юунд хүрэх, үүнээс хэрхэн гарах талаар эдийн засагчдаас тодрууллаа.
Н.Энхбаяр: Манай эдийн засаг биднээс хамаардаггүй
Эдийн засагч Н.Энхбаяр
Стагфляцыг шийдвэрлэх амаргүй. АНУ, Их Британи, Японд бол Төв банкны мөнгөний бодлогоор нөлөөлөөд асуудлаа зохицуулаад байна. Харин Монгол шиг хөгжиж байгаа орнуудад энэ нь маш төвөгтэй. Манайд Төв банкны бодлогын хүүгийн нөлөөлөл багасаж байгаа нь Засгийн газар өөр сувгаар хямд хүүтэй зээл гаргаад байгаатай холбоотой. Тэгэхээр Төв банкнаас гадна Засгийн газрын оролцоо их чухал. Засгийн газар инфляцад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Импортоос хамаарсан тасалдлуудыг нөхөхийн тулд тээвэрлэлтийн хүчин чадал, ложистикийг тасалдалгүй болгох хэрэгтэй. Аль асуудалд ямар байгуулага, ямар үүрэгтэй вэ гэдгээ бодолцож байж үйл ажиллагаагаа уялдуулахгүй бол энэ маш төвөгтэй үзэгдэл.
Том эдийн засагтай улсууд стагфляцад орсон бол эдийн засаг нь сэргэтлээ уддаг. Жишээ нь, Япон шиг олон тэрбум долларын эдийн засагтай аж үйлдвэржсэн оронд хэрэглээ маш удаан өсдөг. Хэрэглээ нь өндөр түвшинд хүрчихсэн, бүх бараа бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангаж байгаа учраас нийлүүлэлтээс хамаарсан тасалдал бий болдоггүй. Харин манайх бол өсөж байгаа эдийн засаг учраас эрэлт бий болдог. Манай сөрөг тал нь энэ эрэлт дандаа түүхий эд дээр тулгуурласан байдаг. Монголын эдийн засаг биднээс хамаардаггүй. 36 сая тонн нүүрс экспортлох эсэх нь биднээс огт хамаарахгүй. Тэр бол Хятадын эдийн засгийн эрэлтээс хамаарна. Хятадад үйлдвэрлэсэн ган Европын холбоо, АНУ руу экспортод сайн гарч байж эрэлт нь өснө. Гэвч ирэх жил авах нүүрсний хэмжээ буураад байна. Ийм нөхцөлд бид юу ч хийж чадахгүй. Бид хэлбэлзэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Төв банк ирэх жил инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэж ярьж байгаа ч энэ бол зүгээр л бидний бодол. Нэг оронтой тоонд оруулах арга, механизм нь байхгүй.
Стагфляц төрөөгүй хүүхдэд ч халтай
Эдийн засагч Б.Отгонтөгс
Стагфляц маш том хор нөлөөтэй. Энэ үед ажилгүйдэл нэмэгдэнэ. Иргэдийн орлого буурна. Орлого буурахаар хэрэглээ буурна. Ингээд иргэдийн эрүүл мэндийн асуудал яригдаад эхэлдэг. Тухайн гэр бүл хүүхдүүдээ хэрэгтэй, шим тэжээлтэй хүнсээр хангаж чадахаа болино гэсэн үг. Энэ нь төрөөгүй хүүхдэд ч сөргөөр нөлөөлөх юм. Эдийн засгийн хөгжил зогссон үед ээжийнхээ гэдсэнд байгаа хүүхэд болон ээж нь цаг тухай бүрд нь хэрэгтэй амин дэм, витамин, эрдэс бодисоо авч чадахгүйд хүрнэ. Жирэмсний хугацаанд ээж төмөр, фолитой бэлдмэлүүдийг ууж байж ураг эрүүл байх боломжтой байдаг бол эдийн засгийн энэ зогсонги байдал үүнд сөргөөр нөлөөлнө. 3.5 сая хүн энэ бүх төлөөсийг төлнө гэсэн үг. Гэхдээ стагфляц гэнэт бий болчихоогүй. Мэргэжлийн хүмүүс 2016 оноос хойш л алдагдалтай төсөв батлахгүй байхыг сануулсаар ирсэн. Гэвч алдагдалтай төсөв баталсаар, өрөө нэмсээр ирсэн нь ийм байдалд хүргэлээ.
Зөв бодлого явуулбал стагфляц Монголд удаан явагдахгүй
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Монгол Улс стагфляцын нөхцөл байдалд жил гаруй хугацаанд явчихлаа. Түрүү жилийн мөн үеэс инфляц хоёр оронтой тоонд шилжээд одоог болтол өндөр хэвээр л байна. Иргэдийн орлого, худалдан авах чадвар доройтож байхад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол болон бусад шалтгаанаар үнэ өсөөд байна. Энэ даамжирсаар байвал иргэд улам ихээр ядуурна. Манайх шиг иргэдийн орлого тааруу, ядуурлын түвшин өндөртэй оронд стагфляц маш хортой. Үүний эсрэг зөв хариу арга хэмжээ авах ёстой. Стагфляц нь эдийн засгийн нэлээд өвөрмөц, онцгой нөхцөл байдал учраас бодлогын шийдвэр гаргалт дээр томоохон сорилтуудыг авч ирдэг. Энэ үед мөнгөний болон төсвийн бодлогын зөв хослолыг барих нь зүйтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж байгаа нь хамгийн зөв бодлогын гаргалгаа. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн эрчийг сайжруулж, сэргэлтийг дэмжээд зогсохгүй, ирээдүйн эдийн засгийн суурь баазыг хүчтэй нэмэгдүүлж урт, дунд хугацаандаа өсөх боломжийг дэмжих юм. Хөрөнгө оруулалтын том төслүүдийг боломжийнхоо хэрээр эхлүүлж, хэрэгжүүлж чадвал хохирол багатай гэсэн үг. Хэрэв зөв бодлого хэрэгжүүлж чадвал, мөн гадаад нөхцөл байдал сайн байвал стагфляц манайд 10, 20 жилээр үргэлжлэхгүй. Монгол Улсын эдийн засаг жижиг, мөн цөөхөн зүйлээс хамаардаг учраас хурдан сэргэх боломжтой юм.
Асуудал хаа сайгүй л байна
Эдийн засаг Ч.Хашчулуун
Өндөр хөгжилтэй орнууд үйлдвэрлэлээ их хэмжээгээр нэмэгдүүлж, нийлүүлэлтийг өсгөсөн туршлага бий. Түүнчлэн тэд төрийн нүсэр зардлыг бууруулах, төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчлах, үр ашигтай болгох тал дээрээ анхаарч байсан. Тухайлбал, Япон улсын төмөр зам 1980 онд асар их хэмжээний өр хуримтлуулсан байсныг долоон компани болгон хувьчилж, хооронд нь өрсөлдүүлж, үйлчилгээг нь сайжруулж, зардлыг нь бууруулж байсан. Гэтэл манайх төрийн компанийг улам олон болгохоор явж байгаа нь өөрөө шийдэл болж чадахгүй. Энэ нь үр ашиг муутай. Стагфляц бол амархан шийдэж болох нөхцөлүүдийн нэг. Үүний тулд улс төрийн зориг хэрэгтэй. Энэ үед хүнд шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болдог. Дэлхий даяар зардал, үнэ өсөж байхад мөнгөний нийлүүлэлтийг багасгах хатуу бодлого хэрэгжүүлэх нь хангалтгүй. Мөнгөний бодлого ганцаар дийлэхгүй. Инфляцын асуудал хаа сайгүй л байна. Дэлхийд инфляцын хэмжээгээрээ бид их өндөрт байна гэж бодож байтал манайхаас өндөр инфляцтай 40-өөд улс байна. Үүнийг шийдэхийн тулд нийлүүлэлийн асуудлыг шийдэх, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, зардлуудаа багасгах, ТӨК-уудын үр ашгийг дээшлүүлэх гарц байна.
Бид хаашаа явж байна
Хэдхэн хоногийн өмнө батлагдсан 2023 оны төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнийг эдийн засагчид, сөрөг хүчин шүүмжилсээр байсан ч энэ хэвээр баталчихсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан хэмээсэн. Түүнчлэн нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал гээд 15 хувьд хүрээд байгаа инфляцыг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан хэмээж байсан ч харамсалтай нь эдийн засагчид төсвийн орлогыг хэт өндрөөр, бодит бус тооцчихлоо л гэж дүгнэж буй. Төсөв нийгэм, эдийн засгийн зорилтууд нь хөгжлийн бодлоготойгоо уялдсан эсэх нь ойлгомжгүй байна хэмээн шүүмжилж буй. Дээр дурдсанчлан хэдийгээр Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хумих бодлого хэрэгжүүлж байгаа ч төсвийн бодлого үүнтэй уялдахгүй бол үр дүн гарахгүй. Олигтой өөрчлөлт хүлээлтгүй. Ийм ярвигтай нөхцөлд бодлого боловсруулагчдад сорилт тулгардаг хэмээн эдийн засагчид дээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.
Тэгвэл Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн гүйцэтгэх үүрэг” нийтлэлдээ “...Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид болох Коринек болон Стиглиц нар эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг үлэмж нэмэгдэж байгааг онол практикийн түвшинд гарган тавьжээ. Өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн эдийн засгийг тогтворжуулах бодлогын онол загварчлал нь мөнгөний бодлогод голлон төвлөрч байгааг өөрчлөх шаардлагатайг тэд онцолсон юм. Дэлхий нийтийг хамарсан өндөр инфляцыг өдөөж буй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, хөдөлмөрийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол, эрчим хүчний үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал болохыг мөн сануулжээ. Харин нийлүүлэлтийн талын эдгээр асуудлыг төсвийн бодлого, арга хэмжээгээр шийдвэрлэх боломжтой гэж тэд үзсэн юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого илүү чухал үүрэг гүйцэтгэж, мөнгөний бодлогод нэмэлтээр дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ” хэмээсэн нь бий.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улсын эдийн засаг хүнд байна стагфляцад орчихсон юм биш үү. ОУВС-гийн хөтөлбөрт орно гэж зарим хариуцлагатай хүмүүс ярьж байна ийм хэмжээнд хүрчихсэн юм уу” хэмээн асуухад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Стагфляц болж байгаа гээд жилийн өмнөөс ярьсан. 1970-аад оны дунд үед дэлхий нийтэд тулгарч байсан асуудал. Мөнгөний бодлогоо сайжруулж, төсвийн алдагдлаа бууруулж, сахилга батаа сайжруулж байж хүндрэлийн ард гарсан. Улс орнууд инфляцын эсрэг тэмцэж байна. Жилийн өмнө энэ талаар ярьсан ч Монголбанкны ерөнхийлөгч шаардлагатай арга хэмжээ авахгүй явсаар байгаад ийм байдалд хүргэсэн” гээд ийм эгзэгтэй үед “хөнжилдөө хөлөө жийлцэх”-ийг л илүүд үзлээ. Гэтэл яг үнэндээ юу чухал вэ. стагфляц хэмээх энэхүү ойлголтыг мөн биш гэдгийг батлах чухал уу. Эсвэл энд хэн нэгнийг буруутгах чухал уу. Үнэндээ, Монгол Улсын эдийн засаг яг ямар байна, бидний өмнө ямар сорилтууд тулгараад байгааг илүү анхаарах нь зөв. Ингээд стагфляц мөн эсэхээс үл хамааран өөрсдийн асуудлыг олж харж, арга зам, гарц гаргалгаа хайж, шийдэх нь чухал. Үүн дээр нэмээд, дэлхий ингэж байна, тэгж байна, хөгжингүй орнууд ийм арга хэмжээ авч байна гэхийн оронд өөрийн улсын онцлогтоо тохирсон бодлого боловсруулах шаардлага тулгарлаа. Жишээ татах, туршлага судлах улсаа ч сайн бодож, судалж байж сонгох учиртай. Бодлого боловсруулагчид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хэн буруутай талаар нэгэн рүүгээ шүлсээ үсчүүлэх бус улс төр, эдийн засаг, нийгмийн орчиндоо нөхцөл байдлыг буулган дүгнэж, тохирох хариу үйлдлийг хийх нь хамгийн чухал болоод байна.
http://eagle.mn/r/109095 |
"Чөтгөрийн тойрог"-т орсон Монголын эдийн засаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна 10:51 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг »»
|
|
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ 10:29 Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан.
|
Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. »»
|
|
Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа 10:24 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай »»
|
|
Д.Батбаяр: Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно 10:19 Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг.
|
Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө 10:13 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон »»
|
|
Отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 10:00 2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа.
|
2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. »»
|
|
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм! 09:59 Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж,
|
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, »»
|
|
Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
УОК хуралдлаа 11:30 Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас
|
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10:26 Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”,
|
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, »»
|
|
Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй 10:04 Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
|
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:57 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|