оролдлого бүртгэгдсэн байна. Төрийн байгууллагууд болон нийгмийн дэд бүтэц, банкнууд, эмнэлгийн лабораториуд, боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувийн компаниуд гээд бүгд халдлагад өртөж буй аж. ОХУ-ын төрийн салбарын дэд бүтцэд халдсан халдлагуудын дийлэнхийг АНУ-ын нутаг дэвсгэрээс явуулсан бол санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлагуудын дийлэнх нь Европын орнуудаас ирдэг. 
 
Ийм төрлийн ажиллагааг зохион байгуулах туршилтын талбар нь Украин болсон гэж үзэх үндэстэй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар «Украины мэдээллийн технологийн арми» (2022 оны 2-р сард Киевийн эрх баригчдын санаачилгаар байгуулагдсан) нь Барууны тусгай албадын техник технологийн туслалцаагүйгээр оршин тогтнох боломжгүй юм. Мөн түүнчлэн тус улсыг Оросын эсрэг чиглэсэн цахим халдлага хийхэд ашиглаж буй баримт баталгаануудыг албан ёсны түвшинд хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, АНУ-ын Кибер командлалын дарга П.Накасонэгийн хэлснээр, 2021 оны 12-р сараас 2022 оны 2-р сар хүртэл Оросын мэдээллийн орон зайг довтлох ажиллагаа явуулж байсан «hunt forward» хэмээх Америкийн цэргийн ангиудыг Киевт байршуулж байсан. Үүний хажуугаар АНУ болон түүний холбоотнууд нь «Орос Улс чөлөөт ертөнцийн эсрэг цахимаар түрэмгийлж байна» хэмээн ОХУ-ыг ор үндэслэлгүй буруутгаж, олны анхаарлыг сарниулж байна.
 
ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойших оргил үед халдлагын тоо долоо хоногт хэдэн зуун мянгад хүрч байсан ба энэ үед Барууны орнууд Украины кибер дэд бүтцэд хяналт тогтоох ажлыг ихээхэн хурдасгасан. Энэ оны гуравдугаар сараас хойш Украин нь кибер аюулгүй байдлын салбар дахь НАТО-гийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх төвийн түнш болсон. Мөн энэ оны долдугаар сард АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон Украины Төрийн тусгай харилцаа холбооны алба нь хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. 
 
Барууны тусгай албад ОХУ-ын мэдээллийн тогтвортой байдалд халдахдаа мэдээллийн технологийн үндэстэн дамнасан корпорацуудад онцгой анхаарал хандуулж байна. НАТО-гийн Кибер хүрээлэнд болсон CyCon олон улсын бага хурлын үеэр АНУ-ын Кибер командлалын тэргүүн П.Накасонэ кибер довтолгооны үеэр олж авсан мэдээллийг хувийн компаниудад шилжүүлдэг хэмээн ярьж байв. Харин Италид болсон кибер аюулгүй байдлын форумын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Столтенберг Украинд туслахын тулд тухайн эвсэл нь Microsoft корпорац болон бусад компаниудтай нягт хамтран ажиллаж байгаа тухай мэдэгдсэн юм. 
 
«Мэдээллийн түрэмгийлэл»-ээс хамгаалах нэрийдлээр Америкийн хэд хэдэн компаниуд, тухайлбал Amazon, Google ба Microsoft зэрэг компаниуд нь Украины төрийн байгууллагуудын мэдээллийг үүлэн сервер рүүгээ шилжүүлжээ. Тухайн улсын кибер дэд бүтэц нь бодит байдал дээрээ АНУ-ын эрх мэдэлд бүрэн шилжсэн ба ингэснээр түүнийг өөр улсын нэрийн өмнөөс явуулах тандалт, өдөөн хатгалга болон цахим халдлагад ашиглаж болно. Ийнхүү тус улсын удирдлага нь мэдээ, мэдээллийн эргэлтийг бие даан хянах чадвараа алдаж, де факто дижитал тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг юм. 
Мэдээллийн орон зайг зохицуулах олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүд байхгүйгээс кибер орчинд Оросын эсрэг чиглэсэн халдлагуудын эрч хүч нэмэгдэх боломжтой болсон. Ийнхүү хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд бий болгох нь ирээдүйд дэлхийн улс орнуудыг цахим түрэмгийллээс хамгаалах баталгаа болох юм.