Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана
Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана
2022-12-27 Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, Телеканал ICTV,
украины цэргийн зүтгэлтэн Игорь Романенко, израилийн армийн хошууч Виктор Верцнер, украины цэргийн эксперт Борислав Берёза, Павел Лакийчук, Иван Ступак нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины өвлийн өдрүүд дайнаар амьсгална. Хоногтоо 600 рашист тэнгэрт явна, гэвч давшиж эзлэх гэж адгасаар стратегийн ганц ч ялалтгүйгээр өвлийн өвгөн гацуур модтойгоо золголоо.
Өнгөрсөн ням гаригийн байдлаар 102 мянга 600 оросын эзлэн түрэмгийлэгч алагдсан байдалтай дүн гарчээ. Фронт дээр сөнөөлгөсөн танк нь нийт 3016. Байлдаанд бэлэн сойлттой танк нийт 3500-тай гэсэн тоо бий. Тэгвэл Орос даяар бусад тойргуудад 500-хан танк үлджээ. Хуягт тээвэрлэгч орчин үеийн дайны гол хэрэгсэл, уналга, тээвэр, гэтэл хоногтоо 7-10-ыг сөнөөлгөж байна.
Нийт сөнөөгдсөн хуягт нь 6017. Галаар хамгийн их шүршдэг, галан давалгаагаар Украины Мариуполь, Северодонецкийг түймэрдэн байж арай ядан буулгаж авсан, гэтэл сөнөөлгөсөн их буу артиллер нь 2000 хүрч байна. XXI зууны дайны бурхан болсон нисдэг онгоц, тэрэгнүүдээ Орос маш ихээр алджээ. Нисэх онгоц 283, вертолет 267 байхгүй болжээ. ОХУ түүхэндээ хамгийн их хохиролтой, гарлагатай, ялалтгүй, нэр хүндгүй, ард түмнээсээ дэмжлэггүй дайн хийж байгааг хэдхэн тоогоор илэрхийлэхэд ийм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зэвсэгт хүчин Донбасст Оросын цэргийн 16 атакийг няцаажээ. Орос үлэмж хохирол амссан ч давших гэж оролдон олон зуун цэргээ алуулан ухран, ахин давшина. Вагнерчууд, Кадыровчууд өрсөлдөн Путинээс нэр хүнд шагнал горьдон хүний амиар тоглоно. Купянск, Авдеевк, Бахмутын чиглэлд хамгийн ширүүн тулалдаан өрнөнө.
Тэр дундаа Бахмутын чиглэл бол орос-украины дайны хамгийн том талбар болж байна. Путинээ баярлуулчих санаатай энэ хот руу хагас жил довтлоод нэмэргүй. 2022 оны төгсгөлд хотыг заавал ав гэсэн хатуу үүрэг Москвагаас ирсэн, гэвч хотыг Украины зэвсэгт хүчин тогтоон барьж хяналтаасаа алдахгүй байна.
Луганск, Донецк мужуудыг 2014 онд үймүүлж Украинаас салгах гэж оролдсон, энэ зун намар хэсэг бусгаар нь ОХУ-ын бүрэлдэхүүнд авсан, одоо ичсэн нүүрэндээ алдчихгүй санаатай зууралдан байлдана, алхам сөөм урагш давшихыг хичээнэ. Хил орчмын Сум, Харьков мужуудыг хайр найргүй их буугаар галлана. Херсон мужийн энгийн иргэдийг үргэлжлүүлэн террорчилно. Оросын бүрэлдэхүүнд олон хоноогүйд ч өсөрхөөд иргэний дэд бүтцүүдэд нь цохилт өгнө. Цэргийн шинжээч Борислав Берёза ингэж тайлбарлав. 2014-2015 оны байлдаан бол буудлагын дайн, гардан байлдаан, гол оролцогч нь явган цэрэг, тэгвэл 2022 онд их бууны дайн өрнөж байна. Техник технологийн дайн. Дайн орвонгоороо өөрчлөгдлөө. Одоо бол их буу, танк, град катюшаар хоёр талаасаа маш ширүүн байлдаж байна. Үхэл хохирол эрс өслөө. Тэгэх тусмаа оросын хохирол украиныхаас 10 дахин их байна. Оросын армид их буу, танк шиг чухал зэвсэг алга, гэтэл фронт дээр хэдэн мянгаар нь төмрийн сэг болгожээ. Олзлуулсан, эргээд өөрсдийнх нь эсрэг ашиглаж буй танк гэхэд 1000 давжээ.
Оросын зэвсэгт хүчин, армид бүхэлдээ шинэчлэл реформ хийлгэхийг энэ дайн голд ортол нотлон харууллаа. Тооны олноор биш, чанарын үзүүлэлтээр фронт дээр өрсөлдөөд Орос тэр өрсөлдөөнд сөхөрлөө. Оросын армид асар их асуудал байна. Ялангуяа цэрэг нэг бүрийн зэвсэглэл, хангалт маш муу байна. Тиймдээ ч фронт дээр Орос илэрхий ялагдал хүлээлээ. Хэн түүний хариуцлагыг хүлээх нь ч тодорхойгүй.
Орост цэрэг татлагын, бэлтгэл цэргийн үүрэгтнүүдийг татдаг үр бүтээлтэй систем алга, фронт дээрхи хээрийн эмнэлэг бүр муу болхи байна, контрактникуудыг хэрхэн элсүүлэх, татах, ажиллуулдаг систем хоцрогдсон байна, цэргийн бэлтгэл сургуулилалт муу байна, арми ба нийгмийн хоорондын харилцаа буруу төлөвшсөн, оросын армийн офицерын бүрэлдэхүүний бэлтгэлийн стандарт хоцрогдсон, тийм учраас Украинд олноороо алуулсан, бүр 15 генералаа алуулчихсан байгаа тухай израилийн “ЦАХАЛ”-ын бэлтгэл хошууч Виктор Верцнер ярьж дүгнэжээ.
Хоёр оны зааг дээр Путин гэнэт идэвхжлээ. Дайны бүтэлгүйтлээс болоод Орост рейтинг нь хурдтай унаад эхэлсэн. Жил бүрийн 12 дугаар сард хийж хэвшсэн хэвлэлийн бага хурлаа цуцалсан, энэ онд оросуудыг тайвшруулах ямар нэгэн үзүүлэлт байхгүй, фронт дээр хавтгайдаа бүтэлгүйтэл, эх оронд нь үнийн өсөлт, рубль унаж байна, нефть ба гаазаа гадаадад ашигтай зарж борлуулж чадахгүй, орос гэр бүлийн хөвгүүд, эр нөхрүүд хар ууттай шарил болж буцаж ирдэг, нөхөн төлбөрөө ч (алагдсан цэргийн ар гэрт 7 сая рубль) тавьж чаддаггүй, иймээс гаднаас дайсны сүүдэр босгож аваад Оросын бэрхшээлийг тэдэн рүү тохохоос өөр сонголтгүй болжээ. Кремлийн хяналтад байдаг Оросын албан ёсны суртал нэвтрүүлэг Оросын дайсныг тодруулах ажилдаа уухайлан орлоо. Хуримтлагдсан дотоодын бөөн асуудлынх нь буруутан бол америкийн химийн зэвсгийн биолабораториудад нэвт хэрүүлсэн Казахстан бөгөөд Орос–Казахстаны хооронд дайн дэгдэх нь гарцаагүй боллоо. Хэзээ мөдгүй дэгдэнэ чиг хэмээн Евгений Сатановский гэх эрдэмтэн ТВ-ээр ярив.
Ганц Казахстан биш, цаана нь Азербайжан гэж хүний үнэргүй бас нэг дайсан байна, Киевийг эзлэн авсныхаа дараа Молдов руу дайрагтун, Молдовыг буулгаж аваад Орост нэгтгэе гэхчлэн Оросын төвийн ТВ-үүдээр ам мэдэн ярьцгаана. Зеленский АНУ-д айлчлаад, Европоор тэнээд 7 хоног эзгүй байх хооронд нь Киевийг эзлэе л дээ хэмээн хатагтай Скабеева БХЯ, ЗХЖШ-аа уриалан дуудаж байгаа харагдав.
Киевийг дахин довтлон эзлэх тухай уриа дуудлага олонтаа давтагдсаны цаана ЧВК Вагнерын нэр дуулдана. Беларусь руу хөлсний цэргүүд маш олноороо очиж байгаа ба Украины хил дээр тэд өөрсдөө Беларусь руу халдсан маягийн өдөөн хатгалга зохион байгуулаад хариуд нь Украин руу хойноос нь бөөн хүчээр халдах тухай зохиомж явж байна. 1939 онд финландын цэргийн хувцас өмссөн оросын дотоод яамны цэргүүд Зөвлөлт-Финландын хилийн ойролцоо Зөвлөлтийн жижиг тосгон руу халдаж жүжиглээд түүнийг нь томруулан СССР-ээс Финландад дайн зарлан 1940 оны хаврыг хүртэл байлдсан түүх давтагдана, түүндээ оросууд гаршсан гэсэн мэдээ таржээ. Беларусь руу хэн нэгэн гадны дайсан халдаж өгөхгүй байгаа бол тэгж халдсан болгоод Лукашенког дайнд татан оролцуулчих нь Оросын гол зорилго ажээ.
Тэгэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Владимир Путинд бүх бурууг тохох нь учир дутагдалтай гэнэ. Тэр мэдээж дээд шийдвэр гаргасан. Харин тэгэхийнхээ өмнө цэргийн тусгай ажиллагаа явуулахыг гурван удаа хойшлуулж хүчингүй болгуулсан ба тийм ажиллагаа явуулах санаа оноо Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас гарч, түүнийгээ бүх талаар хамгаалж ятгасаар байгаад эхлээд Жанжин штабаар зөвшөөрүүлж дараа нь Дээд ерөнхий командлагчдаа өргөн мэдүүлжээ.
“За, гурав хоногоос хэтрэхгүй шүү. Маш хурдан дуусгана шүү” гэж Путин анхааруулсныг украины цэргийн эксперт Иван Ступак мэдээлжээ. Гурав хоногийн шахуу байлдаанд хамаг шилдэг сор болсон цэргээ оруулаад дуусгая гэдэг дээр санал нэгдэж, Путинээ ятгаж чадсан, тэгж санал нэгдээд, одоо бол байлдаад 11 дэх сар руугаа орон сунжирч байгаа ажээ. Павел Лакийчук ТВ-ээр ярьж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс маш том бөөгнөрсөн хүчээр халдан довтлох аюул хэвээрээ, иймд украинчууд оросын шинэ цохилтод ямагт бэлэн байх хэрэгтэй. 2023 онд дайн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин оросын армийг шинэчлэн реформ хийнэ гэдэг худал болох байх. Крым руу украины цэрэг давшиж орно гэдэгт Орос маш их бэлтгэл хийж байна, Бахмутад хамаг хүчээ хаяж байна. Путин фронтын ойролцоо ирлээ, Валерий Герасимов, Сергей Шойгу, Сергей Суровикин нартай командын нууц байранд ирж илтгэлтийг нь сонслоо, ялбал ялаад, ялагдвал ялагдаад хариуцлагыг нь дөрвүүлээ үүрье гэсэн байр сууриа илэрхийллээ гэжээ.
Командын нууц байр буюу цэргийн тусгай ажиллагааны нэгдсэн штабт Путин биечлэн очсон явдал дэлхий дахины анхаарлыг татлаа. Цэргийн тусгай ажиллагааны дараагийн алхам юу вэ, үнэндээ бол дараагийн ялалт юу вэ гэдэг асуултыг цэргийн дээд дарга нартаа Путин тулгаж тавьжээ. Батлан хамгаалахын сайд С.Шойгу ч нисдэг тэрэг хөлөглөн фронт дээр очсон тухай мэдээ анхаарал татсан. Гэвч залгуулаад өөр верси явж байна. Тэрээр үнэхээр Украинд очоогүй. Зүлэг ногоо, хавар намрын байдалтай зураг гардаг. Гэтэл Украин цасанд хучигдсан, өвс ногоо байх учиргүй тул Оросын хаа нэгтээ очсон дүр эсгээд зураг авахуулсан болж таарсан. Эсвэл бүр өмнө нь авахуулаад бэлтгэчихсэн дүрсээ харуулсан байж болно.
Гиркин гэж 2014-2015 оны Донбассын дайны баатар, Оросын ФСБ-гийн хурандаа нөхөр чухам хаанаас постлоод байгаа нь мэдэгдэхгүйгээр ОХУ-ын арми, зэвсэгт хүчин, БХЯ, Жанжин штабыг гутаан доромжилно. “Украинчууд биднийг үзэн ядаж байна, ОХУ-д байхыг тэдний хэн нь ч хүсэхгүй байна” хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгөх ба түүний үзэж байгаагаар фронт дээр Орос нь нэгэнтээ ялагдчихсан, ялагдлаа мэдрэхгүй дахин дахин давшаад хядуулаад хүний амиар тоглоод байгаа гэжээ.
Оросын зэвсэгт хүчний тоог ахиулах, тэгэхдээ байлдааны ажиллагааны шугамд хурдан түргэн очиж үүрэг гүйцэтгүүлэхийг Кремльд маш их яарна. Харин Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамсал нь урьдын темпээрээ үйлдвэрлэж бүтээж чадахгүй байна. Тийм боломж ч алга. Орост “аналогов нет”-ийн синдром хүчтэй хэвээрээ, үйлдвэрлэн байгаа, үйлдвэрлэхээр зэхсэн зэвсэг техникээ “өөр хаана ч байхгүй”, “зэрэгцэх дүйцэх зэвсэг өөр байхгүй” гэдэг хөшиж тогтсон сэтгэлгээ нь хэвээрээ боловч Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамсал Украин дахь цэргийн тусгай ажиллагаандаа үнэхээр чирэгдэн суларч доройтжээ. Шавхаад шавхаад ялалт хангах зэвсэг пуужин бүтээж чаддаггүй, байтлаа Иранаас пуужин, Хойд Солонгосоос их буу, их бууны сум авах дээрээ тулсан бололтой.
Ингэхэд энэ дайны утга учир, зорилго зорилтыг дэлхий нийт нэгэнтээ мэдсэн, тийм учраас дайны буруутнаар ОХУ-ыг нэрлэх нь түгээмэл, бас бодитой болж байна. Оросын гадаад дахь сөрөг хүчний бүх төлөөлөгч эх орноо буруутгана.
Арван хэдэн мянган донбассчуудыг аймаглан устгаад газар булчихсан тухай Кремлийн гүтгэлэгт итгэх хүн үгүй болжээ. Донбассчууд өөрсдөө бүх булайг нь уудлан ярьж байна. Арван хэдэн мянгын 10 мянга нь хоёр талаасаа байлдаанд алагдсан цэргийн тоо, 2000 нь 2014-2022 оны хооронд Донбасст байлдааны хөлд нэрвэгдэж амиа алдсан энгийн иргэд, цаана нь 3000 нь оросын зохиож гаргаж ирсэн тоо гэдгийг нийтэд ил болгосон ба 15000 донбассчуудыг хядсан украины нацистууд гэх үзэн ядалтын суртал нэвтрүүлэг Оросын ТВ-ээр яригдахаа байгаад удаж байгаа нь цаанаасаа зохиомол байсныг нь илтгэнэ.
Украин бол тусгаар тогтнолынхоо төлөө жинхэнэ дайн хийж байна. Жишвээс Британийн хуучин колони байсан Америк тусгаар тогтнолынхоо төлөө дайн хийсэнтэй адил. Америкчууд тэр дайндаа ялсан, ялаад АНУ-аа хүчирхэгжүүлсэн, түүнтэй адилаар Украин энэ удаагийн дайндаа ялаад “шинэ АНУ” болно, Европын шинэ локомотив болно, үүнийг Зеленскийн Конгресст хэлсэн үг баталлаа, АНУ-д айлчилсан нь нотлон харууллаа хэмээн Өрнөдийн орнуудад сайшаан тэмдэглэнэ.
Дэлхийн II дайн ба дайнаас хойш АНУ-ын Конгресст энх тайвны уриа цууриатуулсан түүхэн хоёр эрхэм тодорсон нь Их Британийн Ерөнхий сайд У.Чөрчилль, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар ажээ. АНУ-ыг эрх мэдлээсээ алдсан Их Британитай өнөөгийн ОХУ-ыг зүйрлэсэн мэдээ ярицлага ч олон явж байна. Украин тусгаар тогтнолынхоо төлөө дайнд АНУ Британийг ялсан шиг ялна. Харин Орос нь ялагдаж, тэр ялагдал нь Орост дахин ухаарах, дахин хүчирхэгжих шинэ боломж олгоно. Эцсийн эцэст Орос хариугаа хүртэнэ. Олон удаагийн шүүх хурлуудын дараа ОХУ нь нутаг дэвсгэрийнхээ талыг алдаж мэднэ, Англи шиг контрибуц төлж магадгүй. Эзэнт гүрний шовинизм Оросыг өөрийг нь баллана, тэгж баллуулж байж оросууд жинхэнээсээ ухаарал авч дахин сэргэнэ, тэр болтол хүнд зам туулна хэмээн барууны судлаачид санал нэгтэй үзэж байна.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
»»
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
»»
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
»»
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
»»
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
»»
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
»»
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
»»
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
»»
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
»»
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
»»
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
»»
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
»»
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
»»
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
»»
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
»»
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
»»
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
»»
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
»»
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
»»
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
»»
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
»»
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
»»
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
»»
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
»»
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
»»
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
»»
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
»»
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
»»
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
»»
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
»»
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
»»
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
»»
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
»»
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
»»
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
»»
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
»»
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
»»
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
»»
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
»»
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
»»
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
»»
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
»»
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
»»
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
»»
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
»»
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
»»
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
»»
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
»»
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
»»
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
»»
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»