2022-09-30Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр
НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх арга хэмжээнүүд авснаар зохих үр дүнд хүрч байна.
“Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүллээ. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж, бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэв. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг анх удаа батлан хэрэгжүүлж, гэр бүл, хүүхэд, залуучуудын болон тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн хөгжлийг дэмжиж ажиллав.
“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог боллоо. Бага тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг багасгав. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв. Азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгож байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэв. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх боллоо.
Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг өргөжүүлнэ.
1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН
1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.
1.2 ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ
1.2.1. Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоно.
1.2.2. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.
1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.
1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд: Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц
1.2.7. Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална.
1.2.8. Орон сууцны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчин бүрдүүлэх стандарт хэрэгжүүлнэ.
1.2.9. Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ажлын үнэлгээг цагаар тооцох, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний систем бүрдүүлнэ.
1.2.10. Хүн бүрийг хөдөлмөрийн цахим бүртгэлтэй болгож, нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоотой уялдуулж, хөдөлмөр эрхлэлтийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
1.2.11. Иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог бий болгоно.
1.3 ЭРҮҮЛ ИРГЭН
1.3.1. Үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлнэ.
1.3.2. Иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэж, орон нутгийн болон бүх шатлалын эмнэлгүүдийн оношилгоо, мэдээллийг дотоодод болон олон улсад цахимаар солилцох тогтолцоог бүрдүүлнэ.
1.3.3. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмийн хөнгөлөлт авах зэрэг цахим эрүүл мэндийн системийг бүрэн нэвтрүүлж, эмчлүүлэгчийн нууцлалыг хангаж, зардал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулна.
1.3.4. Хавдар, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний шинэ арга зүй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эх орондоо бүрэн эмчлэх боломж бүрдүүлж, гадаад улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг эрс бууруулна.
1.3.5. Олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.
1.3.6. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.3.7. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.3.8. Хеликобактеритэй тэмцэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж нянгийн шалтгаант ходоодны архаг үрэвсэл, шарх, хорт хавдрын шинэ тархалтыг таслан зогсооно.
1.3.9. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхдийн хоолойн архаг (ангина) өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлээс бага насанд нь сэргийлэх “Эрүүл ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.3.10. “Эрүүл чийрэг эр хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж дундаж наслалтыг уртасгана.
1.3.11. Эмэгтэйчүүдийн товлолт дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, хөхний эрүүл мэндийг хамгаалах “Энх бүсгүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.3.12. Яаралтай тусламжийн үндэсний сүлжээний чадавхыг дээшлүүлж, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, шаардлагатай үеийн нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлнэ.
1.3.13. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ.
1.3.14. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлж, нийгмийн асуудал, ажиллах орчинг сайжруулан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг сувилагч, асрагчаар бүрэн хангана.
1.3.15. Эмчилгээний дараах сувилахуйн болон нөхөн сэргээх төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулна.
1.3.16. Мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.
1.3.17. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхыг сайжруулж, хавдар, зүрх судас, гэмтэл согог, эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, техник, тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэд орон нутагтаа үндэсний түвшний тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
1.3.18. Сумдын эмнэлгийг халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжтай болгоно.
1.3.19. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
1.3.20. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах “Цахим карт” олгоно.
1.3.21. Иргэдэд эрүүл мэндийн бүх талын боловсролыг ЕБС-д суралцаж байх үеэс олгож, эрүүл мэндийн “анхны тусламж” үзүүлэх чадавхыг хүн бүрд эзэмшүүлнэ.
1.3.22. Иргэдийг эмийн бус аргаар эрүүлжүүлэх ажлыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны загвар төв байгуулна.
1.3.23. “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
1.3.24. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээг (чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос) хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулна.
1.3.25. Эмийн аюулгүй байдлын лаборатори байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, импорт, түгээлт, цахим хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоно.
1.3.26. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, эмийн үнийн хөөрөгдлийг хязгаарлан иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулна.
1.3.27. Хүний биеийн бүтэц, эрүүл амьдрал, танин мэдэхүйн үзүүлэн бүхий “Эрүүл мэндийн музей” байгуулна.
1.3.28. Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгож, санхүүжилтийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэнэ.
1.4 ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХӨГЖИЛ
1.4.1. Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн агуулгыг баяжуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгүүдэд жигд хэрэгжүүлнэ.
1.4.2. ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ.
1.4.3. Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамруулж, “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
1.4.4. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.
1.4.5. Цэцэрлэгийн хүүхдийн орны тоог эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ.
1.4.6. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ.
1.4.7. Цэцэрлэгийн бүлэг бүрд 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулан хүүхэд хүлээж авах, өгөх цагийг уртасгаж эцэг, эхчүүдэд ажлаа тараад хүүхдээ авдаг боломжийг бүрдүүлнэ.
1.4.8. Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ.
1.4.9. ЕБС-д үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж, үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэд ноогдох зардлыг 2 дахин нэмж, хүүхдэд шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчилнэ.
1.4.10. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ.
1.4.11. Суралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна.
1.4.12. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ.
1.4.13. Улсын хэмжээнд нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгоно.
1.4.14. Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина.
1.4.15. Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулна.
1.4.16. Сургуулиуд өндөр өнжүүлэх анги, бүлэг хичээллүүлэхийг дэмжинэ.
1.4.17. Хичээлээс гадуурх сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
1.4.18. Covid-19 цар тахлаас үүдсэн ЕБС-ийн танхимын хичээл завсардалт, теле хичээлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж, сурагчдад боловсролын агуулгыг нөхөж олгох олон сонголтот хувилбар бүхий онлайн, зайн сургалтын агуулгыг баяжуулж, түгээнэ.
1.4.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй суралцагчдад зориулсан тохируулгат орчин бүрдүүлнэ.
1.4.20. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
1.4.21. Хувийн цэцэрлэг, сургуулийг ашгийн, ашгийн бус гэдгээс хамаарсан бодлого хэрэгжүүлж, ашгийн бус сургалтын байгууллагыг бодлогоор дэмжинэ.
1.4.22. Олон Улсын“Найрамдал-2” хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна.
1.4.23. Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, оюутан ар гэртээ санхүүгийн дарамтгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.
1.4.24. Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сурлагын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
1.4.25. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын урсгал болон судалгааны зардалд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
1.4.26. Орон нутаг дахь МСҮТ, их дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
1.4.27. Бүсийн хөгжлийг дэмжиж, орон нутгийн онцлогт уялдуулсан хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн чиглэлээр салбар сургуулиудыг байгуулах ажлыг зохион байгуулна.
1.4.28. МСҮТ-д салбар дундын дадлагын бааз байгуулна.
1.4.29. Бүх насны суралцагсад иргэдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөр боловсруулан түгээж, хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.
1.4.30. Олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, судлаач, багийг дэмжиж урамшуулна.
1.4.31. Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийг сургалт, судалгаа хөгжүүлэлт, соён гэгээрэл, инновацын цогцолбор болгон хөгжүүлнэ.
1.4.32. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ.
1.4.33. Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, төрөөс дэмжинэ.
1.4.34. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт татан, эдийн засгийн өсөлтийг бий болгох төсөл хэрэгжүүлнэ.
1.4.35. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, нутагшуулсан аж ахуйн нэгжийг гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
1.4.36. Шинжлэх ухаан, инновацын нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
1.5 ТОГТВОРТОЙ-АМАР, АМГАЛАН ГЭР БҮЛ
1.5.1. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.
1.5.2. Орлого багатай өрхийн нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
1.5.3. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна.
1.5.4. Хүн бүр угийн бичгээ хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын сангаа хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.5.5. Хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно.
1.5.6. Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжинэ.
1.5.7. Гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаа эх нутагтаа эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлсэн цахим мэдээллийн систем, хөдөлмөрийн бирж бий болгоно.
ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР
1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.
1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.
1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна.
1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна.
1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.
ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.
1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна.
1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.
1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн "Залуу гэр бүл" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортойамар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.5.21. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.
1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно.
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)- ТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)- тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ.
1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ.
1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ.
1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхдийн асрамжийн төв барина.
АХМАДУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
1.5.29. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.5.30. “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
1.5.31. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.
1.5.32. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.5.33. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.
1.5.34. Ахмад настны чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлэх хөгжлийн төвүүдийг нэмж байгуулна.
1.5.35. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ.
1.6 ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ, СПОРТ
1.6.1. Үндэсний бахархал, монгол өв, соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилгоор “Чингис хаан музей”, “Үндэсний урлагийн их театр”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний төв номын сан”-гийн барилга, байгууламжийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгана.
1.6.2. Соёлын асуудал хариуцсан яам байгуулна.
1.6.3. Хилийн чанадад хүүхэд, өсвөр үеийнхэнд эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий соёлын төв, сургалтын байгууллагуудын статусыг хуулиар баталгаажуулна.
1.6.4. Дэлхий дахинд Монголын нүүдлийн соёл иргэншил, үнэт зүйлийг танилцуулсан өв, соёл, урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
1.6.5. Соёл, урлаг, оюуны болон спортын төрлөөр дэлхийд танигдсан Монгол брэндийг дэмжиж, Монгол бахархлыг төлөвшүүлнэ.
1.6.6. “Кино урлагийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг тогтмолжуулж, Монголын кино урлагийг олон улсын түвшинд үнэлүүлэх уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлнэ.
1.6.7. Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сан, хүүхдэд зориулсан бүтээл зэрэг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хүүхэд хөгжлийн төвүүдэд шаардлагатай сургалт, танин мэдэхүйн дэмжлэгийг үзүүлнэ.
1.6.8. Үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, “Монгол бичиг”-ээр хэвлэгддэг ном, сонин, сэтгүүлийг нэмэгдүүлнэ.
1.6.9. Түүх, соёлын өвийг сүйтгэж байгаа хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэж, хариуцлагыг чангатгаж, биет болон биет бус өвийг хамгаална.
1.6.10. Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлнэ.
1.6.11. Иргэд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий спорт цогцолборыг аймаг бүрд барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
1.6.12. Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулна.
1.6.13. Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.
1.6.14. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудэд хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлнэ.
1.6.15. Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлнэ.
1.6.16. Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.
1.6.17. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Паралимпийн болон үндэсний спортын цогцолборыг барина.
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Сэхээнд орсон эдийн засгаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмчилж, хасах үзүүлэлттэй эдийн засгийг 5-7 хувийн өсөлттэй болгов. Нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулав. Гадаад зах зээлд Монгол Улсад итгэх итгэл сэргэж, улсын зээлжих зэрэглэл хоёр шатаар нэмэгдлээ.
Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлэв. Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болов. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац үйлдвэрлэгчийн татварыг 50 хувь хөнгөлөв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссоныг сэргээж жил бүр 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татаж байна. Гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, 2017-2019 онд 4.5 тэрбум ам.долларын ашигтай гарав. Гадаад валютын албан нөөц шавхагдсан байсныг 4 тэрбум гаруй ам.доллар болгон нэмэгдүүллээ. Арилжааны банкуудын зээлийн хүү 20 хувь байсныг 16.8 хувь болгон бууруулав. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авлаа. Таван толгойн ордоос төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнээс давуулав. Ирээдүйн өв санд 640 тэрбум төгрөг хуримтлуулаад байгаа бөгөөд 2020 онд 1 их наяд төгрөг болж нэмэгдэхээр байна. Монгол Улс анх удаа ирээдүй хойч үедээ өв хөрөнгө хадгалж байна.
Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал – II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Эрчим хүч экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно. Жилд 1 сая жуулчин хүлээн авна. Өмнөх 4 жилийн амжилтаа бүх талаар ахиулан, хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно.
2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД
2.1.1. Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.
Уул уурхайн дараах ордуудыг ашиглана. Үүнд:
-Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
-Оюу толгойн далд уурхайг ашиглана.
-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:
-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна
-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.
2.1.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.
2.2 ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ
Импортлогч улсаас экспортлогч улс
2.2.1. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.
2.2.2. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно.
2.2.3. Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.
2.2.4. Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ.
2.2.5. Махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ.
2.2.6. Малчин, тариаланчдын нийгмийн асуудлыг шийдэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.2.7. Хөдөө аж ахуйн салбарт малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх “Илгээлтийн эзэн – III” аяныг хэрэгжүүлнэ.
2.2.8. Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
2.2.9. “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.
2.2.10. “Монгол мал-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малыг эрүүлжүүлэх, чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.
2.2.11. Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх цахим тогтолцоог хөгжүүлж өргөжүүлнэ.
2.2.12. Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, малын эмч, зоо-техникчдийг тэтгэлэгт хөтөлбөрөөр бэлтгэн, хөдөө орон нутагт ажиллуулна.
2.2.13. Халдварт өвчинтэй тэмцэх, мал сүргийг бүрэн вакцинжуулах дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулна.
2.2.14. Био-комбинатын өргөтгөлийг бүрэн дуусгаж, малын эм тарилга, вакциныг дотоодоос бүрэн хангана.
2.2.15. Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно.
2.2.16. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулна.
2.2.17. “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
2.2.18. Төмс, байцаа, манжин, лууван, сонгино, сармисны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаад зах зээлд экспортолж эхэлнэ.
2.2.19. Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.
2.2.20. Төмс, хүнсний ногооны импортын гаалийн татварыг 10-15 хувь хүргэн нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хамгаална.
2.2.21. Таримлын сэлгээ, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
2.2.22. Газар тариалангийн бүс нутагт усжуулалтыг нэмэгдүүлж, үрийн шилмэл сортын нөөц бүрдүүлнэ.
2.2.23. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.
2.2.24. ХАА-н даатгалын тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.
2.2.25. Хан-Уул дүүрэгт Ээрэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.
2.2.26. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, шинээр ган, шилний үйлдвэрийг байгуулна.
2.2.27. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.2.28. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийн Эко парк байгуулна.
БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСАГ
2.2.29. Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн, шинэ болон дижитал эдийн засгийг хөгжүүлэх институцийн тогтолцоог бэхжүүлнэ.
2.2.30. Мэдлэгт суурилсан соёлын бүтээлч эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлж, институц, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2.2.31. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эрчимжүүлж, бүтээлч аж үйлдвэрийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, соёлын аж үйлдвэрийн парк байгуулна.
2.2.32. Оюуны хөдөлмөрийг дэмжсэн онлайн, зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, зөвлөх болон аутсорсингийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө.
Төрөлжсөн аялал жуулчлал
2.2.33. Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал
бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
2.2.34. Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
2.2.35. Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, олон улсын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ.
2.2.36. Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
2.2.37. Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.
2.2.38. Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.
2.2.39. Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.2.40. Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна.
Төр, хувийн хэвшлийн түншлэл
2.2.41. Улсын хөрөнгө оруулалтын 2020-2024 оны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна.
2.2.42. Олон улсын тээвэр, логистикийн төвүүдийг байгуулж, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлнэ.
2.2.43. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж үйлдвэрийн паркууд байгуулна. Үүнд: Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Ховд аймагт аж үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк
2.3 ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ
Эрчим хүчний төсөл
2.3.1. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.
2.3.2. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд:
2.3.3. Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ.
2.3.4. Хөшигийн хөндийд баригдах "Шинэ зуун мод", Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.
2.3.5. Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана.
2.3.6. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.
Агаарын тээвэр
2.3.7. Орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн арилжааны тогтмол нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийг хөгжүүлнэ.
2.3.8. Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна.
Төмөр зам
2.3.9. Төмөр замын сүлжээг өргөтгөн 730 км-ээс багагүй урт төмөр зам шинээр барина. Үүнд:
-Таван толгой -Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барьж дуусгана.
-Таван толгой -Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж дуусгана.
-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж байгуулна.
-Богдхан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
-Сайншанд – Баруун-Урт – Хөөт – ЧойбалсанЭрээнцав чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.
Авто зам
2.3.10. Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд:
2.3.11. Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана.
-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
-Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
-Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.
-Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто замтөслийг хэрэгжүүлнэ.
-Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина.
-Хархорин-Бат-Өлзий-Улаан цутгалан хүрхрээТөвхөн хийд чиглэлийн 91 км авто зам барина.
-Гу р в а н б ул а г - Х и ш и г - Ө н д ө р - О р х о н - Б ул г а н чиглэлийн 134 км, Гурванбулаг-Рашаант сум хүртэлх хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн барьж, дуусгана.
-Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс МөрөнТариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгана.
- Мянганы зам төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн Орхон гол – Их Тамир чиглэлийн 139 км замыг гүйцээж холбоно.
-Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 125 км хатуу хучилттай авто зам барина.
-Чойбалсан Баянхошуу хилийн боомт чиглэлийн 160 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ.
-Ховд -Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ.
-Алтай-Бургастай чиглэлийн 320 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
-Алтай-Улиастай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
-Дархан –Сэлэнгийн авто замаас Шаамар– Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.
-Улаанбаатар –Мандалговь чиглэлийн авто замыг шинэчлэн засварлана.
2.3.12. Олон улсын нисэх буудал, Богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна.
2.3.13. Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ.
2.3.14. Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана.
2.3.15. Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.4 ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН
2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.
2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна.
2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно.
2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна.
2.5 ӨРИЙН ДАРАМТГҮЙ УЛС
2.5.1. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
2.5.2. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна.
2.5.3. Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авч, хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна.
2.5.4. Өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно.
2.5.5. Далд эдийн засгийг хумих, хууль бус хөрөнгө нуух байдлыг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг чангатгана.
2.5.6. Төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлогыг үргэлжлүүлнэ.
2.5.7. Төсвийн боломжоос хэтэрсэн концессын гэрээг шинээр нэмж байгуулахгүй.
2.5.8. Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг хумих, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ.
2.5.9. Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.
2.5.10. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно.
2.5.11. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ.
2.5.12. Олон улсад мөрдөж байгаа банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлнэ.
2.5.13. Хөрөнгийн зах зээл, дижитал санхүүгийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлж, хөгжүүлнэ.
2.5.14. Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, бэлэн байдлыг хангана.
2.5.15. Covid-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна.
2.6 БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
2.6.1. ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барьж байгуулахад идэвхтэй ажиллана.
2.6.2. Эдийн засгийн коридор байгуулах гурван талт хэлэлцээрийн хүрээнд тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд эхлүүлнэ.
2.6.3. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ.
2.6.4. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, худалдааг хөнгөвчлөх замаар гадаад зах зээлээ тэлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
2.6.5. Бүс болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, 6 аймгийн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
2.6.6. Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ.
2.6.7. Европын холбоо, АНУ, Япон зэрэг улсуудтай байгуулсан худалдааны хөнгөлөлтийг бүрэн ашиглах бодлого хэрэгжүүлнэ.
2.6.8. Гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс
2.6.9. Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно.
2.6.10. “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ.
42.6.11. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна.
2.6.12. Тээвэр, логистик, хилийн дэд бүтцийг сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, гадаад худалдааг хөнгөвчилнө.
2.6.13. Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ.
2.6.14. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах “Цахим нэгдсэн цонх” үндэсний сүлжээг байгуулна.
2.6.15. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.6.16. Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ.
2.6.17. Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
2.6.18. Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна.
2.6.19. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог гурав дахин цөөрүүлж, хугацааг уртасган, давхардсан хяналт, шалгалтыг арилгана.
ГУРАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын төр засагт бодлого, үйл ажиллагаагаа тогтвортой, бие даан, идэвхтэй хэрэгжүүлэх улс төр, эрх зүйн сорилтууд байнга тулгарч байв.
Ардчилсан засаглалтай улсуудтай харьцуулахад Монгол Улсын Засгийн газар маш тогтворгүй байсаар ирсэн. 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, бусад нь хугацаанаасаа өмнө огцорсон байдаг. Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.8 жил байжээ.
Ийнхүү Засгийн газар ойр ойрхон солигддогоос үүдэн төрийн бодлого тогтвортой, үр дүнтэй хэрэгжих боломж хязгаарлагдмал байв. Монгол Улсад 1990 оноос хойш нийт 567 хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 203 нь хүчин төгөлдөр үйлчилж, 68 нь хүчингүй, 294 нь хуулийн хугацаа дуусгавар болж, гурав нь хэрэгжилгүй орхигджээ.
Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан нөхцөл болж байна.
Иймд дээрх сорилт бэрхшээлийг даван туулах,Монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн Улсын Их Хурал дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сард баталлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндсийг тавилаа. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоон хуульчилж өглөө.
Монгол Ардын Нам цаашид Үндсэн хуулийн шинэчлэлийг амьдралд бүрэн нэвтрүүлж, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтвортой Засгийн газар байгуулж, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, шүүхийн бие даасан байдлыг хангах Засаглалын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлнэ.
Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байгуулж, үндэсний нэгдсэн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бий болгоно. Үүний үр дүнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монголчуудын үнэт зүйл, хөгжлийн алсын хараатай уялдсан бодлого үр дүнтэй хэрэгжиж, иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, иргэдийн оролцоотой хүргэх “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгож, чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна.
Ийнхүү Засгийн газар тогтвортой, төрийн алба түргэн шуурхай, үр дүнтэй ажилладаг болсноор улс орны хөгжлийн бодлогыг алсын хараатай, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулах, улс төрийн болон цаг хугацааны шахалтад оролгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
3.1 ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ
3.1.1. Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасны дагуу “Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ыг тогтвортой хэрэгжүүлнэ.
3.1.2. Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ.
3.1.3. Улсын Их хурлын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ.
3.1.4. Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана.
3.1.5. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлж, засаглалын тэнцвэр, хариуцлага, шударга ёсыг хангах зорилгоор нийт 40 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
3.1.6. Улсын Их хурлын гишүүд төсөв, санхүү хуваарилах эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсөв дэх зардлын хэмжээг нэмэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлнэ.
3.1.7. Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана.
3.1.8. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон шалгаруулах тогтолцоонд шилжинэ.
3.1.9. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.
3.1.10. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ.
3.1.11. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3.1.12. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
3.1.13. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан төрийн өндөр албан тушаалтныг тодорхой хугацаанд улс орны нууц, аюулгүй байдалтай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ.
3.1.14. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайдаар заавал томилогдох зохицуулалтыг хуульчилна.
3.1.15. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах тогтолцоонд бүрэн шилжиж, улс төрийн явцуу ашиг сонирхол, популист алхмаас сэргийлнэ.
3.1.16. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.
3.1.17. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
3.1.18. Шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгон, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ.
3.1.19. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.1.20. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно.
3.1.21. Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3.2 ЦАХИМ МОНГОЛ - ХҮНД СУРТАЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
3.2.1. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг “Нэг иргэн- Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
3.2.2. Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига хамгийн их үүсгэж буй үйлчилгээнүүдийг цахимжуулна. (цахим гааль, цахим татвар, цахим иргэний бүртгэл, цахим шүүх, цахим газрын харилцаа, цахим эрүүл мэнд, цахим боловсрол гэх мэт)
3.2.3. Хүнд сурталгүй төрийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ.
3.2.4. Мэдээллийн аюулгүй байдлын, Цахим болон тоон гарын үсгийн, Мэдээллийн сангийн, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг батална.
3.2.5. Их өгөгдөл (big data)-д суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно.
3.2.6. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11 төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөн иргэдийн нэгдсэн мэдээллийн төв болгож, төр, иргэний эргэх холбоог сайжруулна.
3.2.7. Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого, хууль, журам боловсруулан, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зорилготой хуулиар заасан хугацаа тогтоож, цахимаар оролцох боломжийг өргөжүүлнэ.
3.2.8. Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдэж, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянадаг болно.
3.2.9. Газарзүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ.
3.2.10. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хот бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, улс, орон нутгийн хотын зэрэглэлийг тодорхой болгоно.
3.2.11. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэн, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
3.3 МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА
3.3.1. Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана.
3.3.2. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ.
3.3.3. Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хандлага төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг урамшуулах эдийн засгийн болон бусад хөшүүргийг бий болгоно.
3.3.4. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
3.3.5. Төрийн албанд шинээр томилогдсон иргэнийг орон нутаг, төрийн албаны анхан шатны нэгжид ажиллуулан дадлагажуулах замаар мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ.
3.3.6. Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг эрс шинэчилнэ.
3.3.7. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ.
3.4 АРДЧИЛСАН, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН УЛС
3.4.1. Хүний эрхийг хамгаалахад төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
3.4.2. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлнэ.
3.4.3. Хууль бусаар тагнаж, чагнах, мөрдөх асуудлыг цэгцэлж, хууль хүчний байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хүний эрхийг дээдэлсэн шинэ тогтолцоог бүрдүүлнэ.
3.4.4. Улсад хохирол учруулсан төрийн өмч, өмчлөлийн асуудлаар нийтийн эрх ашгийг хамгаалсан төрийн тогтолцоог боловсронгуй болгоно.
3.4.5. Иргэний нийгэм, нийгмийн бүлгүүд засаглалын үйл явцад эрх тэгш оролцох боломжийг хангана.
3.4.6. Төрийн байгууллага, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлнэ.
3.4.7. Иргэдийн шүтэн бишрэх эрхийг хүндэтгэх ба зохион байгуулалттайгаар шашны гаж урсгалуудыг санхүүжүүлэх, хүний эрх чөлөөнд халдахаас сэргийлэх, зайлсхийх, шаардлагатай тохиолдолд зарим үйл ажиллагааг хориглох арга хэмжээг авна.
3.4.8. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.
3.4.9. Улаанбаатaр хот болон аймгийн төвийн гудамж талбайг камержуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлнэ.
3.4.10. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлнэ.
3.4.11. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай / эдийн засгийн, цахим/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хамтын ажиллагааг тогтмолжуулна.
3.4.12. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, орон нутгийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хяналтыг сайжруулна.
3.4.13. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, ял завших байдлыг арилган, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг хангана.
3.4.14. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулна.
3.4.15. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ.
3.4.16. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийг хамгаалах төрөлжсөн түр хамгаалах байр, мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг байгуулна.
3.4.17. Хүн амын хүнсний болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилгоор хуурамч зар сурталчилгаанаас урьдчилан сэргийлэх, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, хяналт тавих бүтцийг холбогдох байгууллагад бий болгож үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
3.4.18. Хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцаа шуурхай үзүүлэн, тэдэнд чиглэгдсэн төрийн үйлчилгээг сайжруулна.
3.4.19. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн хөрөнгө, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
3.4.20. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист төвшинг хадгалж, бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
3.4.21. Хүнсний баталгаат байдлыг сайжруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын газрыг шинэ техник, технологи, багаж хэрэгслээр хангана.
3.4.22. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах шат дараатай алхмуудыг хэрэгжүүлнэ.
3.4.23. Цахим аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдүүлж, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлнэ.
3.4.24. Гамшигт үзэгдлүүд (ган зуд, газар хөдлөлт, хүчтэй шороон шуурга г.м)-ийн тархалт, давтамж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл аюулын талаар судалгааг тогтмол явуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ.
3.4.25. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.
3.4.26. Олон нийтийг хамарсан халдварт өвчин, цар тахал, байгалийн гамшиг зэрэг аюулыг эрсдэлгүй даван туулахад бэлдэж, нэгдсэн стратеги бүхий цогц эрсдэлийн менежментийг шинэчлэн баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлнэ.
3.4.27. Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд зориулалттай эрсдэлийн сан байгуулж, иргэдийн боловсролыг дээшлүүлнэ.
3.4.28. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.
3.4.29. Монгол Улсын аюулгүйн нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна.
3.5 НЭГ ЦОНХНЫ НЭГДМЭЛ ГАДААД БОДЛОГО
3.5.1. Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах “Нэг цонх – нэгдмэл гадаад бодлого” хэрэгжүүлнэ.
3.5.2. ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн бүхий л хүрээнд өргөжүүлнэ.
3.5.3. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
3.5.4. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд суурилсан Гадаад бодлогын хууль батална.
3.5.5. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ХятадМонгол-Оросын эдийн засаг, дэд бүтэц, шинжлэх ухаан, нийгэм, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
3.5.6. Дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлж, хариуцлагыг дээшлүүлнэ.
3.5.7. Монгол Улсын “Цахим Элчин сайдын яам”-ыг байгуулж, Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байршлыг улс төр, эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан шинэчлэн тогтооно.
3.5.8. Хилийн чанадад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлж, эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлнэ.
3.6 ЧАДВАРЛАГ ЗЭВСЭГТ ХҮЧИН
3.6.1. Зэвсэгт хүчнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлнэ.
3.6.2. “Төрийн цэргийн байгуулал-2032” хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлнэ.
3.6.3. Зэвсэгт хүчний бүтцэд тайван цагийн бүтээн байгуулалт, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавх бүхий барилга-инженерийн болон кибер хамгаалалтын цэргийг шинээр бий болгоно.
3.6.4. Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг боловсронгуй болгоно. Цэрэг, эх оронч үзэлд суурилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог шат дараатай нэмэгдүүлнэ.
3.6.5. “Бүх нийтийн цэргийн сургалт бэлтгэлийн шаталсан цугларалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулж хэрэгжүүлнэ.
3.6.6. Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулж, офицер, ахлагч нар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
3.6.7. Хилийн шаардлагатай газар нутагт отряд, застав шинээр байгуулж, хил хамгаалалтын нягтрал, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
3.6.8. Чөлөөт бүс болон хилийн боомтуудад мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлж, орчин үеийн хяналт шалгалтын техник хэрэгсэл, дэвшилтэт технологийг ашиглан, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлнэ.
3.6.9. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ.
3.6.10. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн тайван цагийн удирдлагын нэгдмэл тогтолцоог сайжруулна.
3.6.11. Онцгой байдлын байгууллага, цагдаа, дотоодын цэргийн зэвсэгт хүчинд шаардагдах зэвсэглэл, цэргийн техникээр хангах асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэнэ.
3.6.12. Салбар дунд ашиглах “Агаарын аврах хүчин” байгуулна.
ДӨРӨВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Өнгөрсөн дөрвөн жилд экосистем, унаган байгалийн тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин бүрдүүлэв. Тост, Тосон бумба, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авав. Уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Эдгээр аж ахуйн нэгжийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандаад байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалтад аваад байна.Ирэх 4 жилд Засгийн газраас хэрэгжүүлж буй цэнгэг усны нөөц, голын эхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, ирээдүй хойч үеийн хэрэгцээ боломжийг алдагдуулахгүй. Сэргээгдэх эрчим хүч, саарал усны ашиглалтыг нэмэгдүүлнэ. Иргэдээ баталгаат ундны усны нөөцөөр хангана. Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн ногоон эдийн засгийг хөгжүүлнэ.
4.1 БАТАЛГААТ УНДНЫ УС
4.1.1. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна.
4.1.2. Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөж, баталгаат ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлнэ.
4.1.3. Гадаргын усны урсцыг сайжруулж, говийг усжуулах төслүүдийг хэрэгжүүлнэ.
4.1.4. Хөвсгөл нуурын бохирдлын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.2 ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ
4.2.1. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
4.2.2. Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бох ирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
4.2.3. Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
4.2.4. Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.
4.2.5. Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ.
4.2.6. Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө.
4.2.7. Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна.
4.2.8. Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
4.3 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ
4.3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн, хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэнэ.
4.3.2. Газарзүйн мэдээллийн системд суурилсан “Ухаалаг, цахим газрын зураг” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, газрын харилцаатай холбоотой орон зайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нээлттэй, ил тод болгоно.
4.3.3. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
4.3.4. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
4.3.5. “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж дахин ашиглах боломжтой болгоно.
4.3.6. Улаанбаатар хот болон бусад хот суурингийн ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээг 15 хувьд хүргэнэ.
4.3.7. Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг шинэчилж, хөрс, ундны ус, агаарын бохирдлын хяналт, шинжилгээг сайжруулна.
4.3.8. Монгол орны нөхцөлд зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийнэ.
4.3.9. Хүн ам төвлөрсөн хот, аймгийн төвүүдийн үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг нэмэгдүүлнэ.
4.3.10. Цөлжилтийг бууруулж, бэлчээрийг доройтлоос сэргийлнэ.
4.3.11. Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ.
4.3.12. Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд халгүй аргаар тэмцэж, холбогдох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
4.3.13. Бэлчээрийн доройтлыг бууруулах газар зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, зохистой ашиглан хамгаалж, нөхөн сэргээнэ.
4.3.14. Бэлчээрийг нөхөн сэргээх “Малчдын дундын сан”-г сум бүрд бий болгоно.
4.4 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
4.4.1. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хаягдлыг багасгах ногоон үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
4.4.2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
4.4.3. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.
4.4.4. Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгож, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ.
4.4.5. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулааны алдагдлыг бууруулна.
4.4.6. Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгад идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.
4.5 НОГООН ЭДИЙН ЗАСАГ – ЭКО ХОТ
4.5.1. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
4.5.2. Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ.
4.5.3. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ.
4.5.4. Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.
4.5.5. Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
4.5.6. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ.
ТАВ. НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулав. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг хэрэгжүүлж байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн. Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх гол зам (Налайхын зам)-ыг дөрвөн эгнээ болгон өргөтгөв. Хоёр ээлжээр 33 чиглэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлж байна.
Бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд алслагдсан зургаан аймгийн төв рүү чиглэсэн хатуу хучилттай замыг барих ажлыг дуусгаж, улмаар бүх аймгийн төвүүд 2020 онд багтаж нийслэлтэй холбогдож байна. Баруун бүсэд ОХУ, БНХАУ-ыг холбосон авто замын босоо тэнхлэгийг барьж дуусгав. Хангайн бүсэд Өвөрхангай, Булган аймагт экспортын мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулав. Төвийн бүсэд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам, Дорноговь аймагт газрын тос боловсруулах цогцолбор барьж байна. Зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалын таван цогцолборыг байгуулж байна.
Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон “Хөгжлийн алтан тойрог” үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгаж, иргэд нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ. Улсын хэмжээнд 150,000 өрхийг инженерийн шийдэл бүхий тохилог орон сууцаар хангаж, 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц байгуулна. Үйлдвэр, технологийн 10 парк байгуулж, худалдаа бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно. Орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулна.
5.1 АМЬДРАЛЫН ТААТАЙ ОРЧИН БҮХИЙ НОГООН ХОТ
5.1.1. Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
5.1.2. Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлнэ.
5.1.3. Богдхан уул, Баянзүрх хайрхан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Дамбадаржаа хайрхан, тахилга шүтээнт уул толгодын орчинг ойжуулах арга хэмжээг иргэд, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.
5.1.4. Эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, хог хаягдлыг байгальд халгүй аргаар устгах технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлнэ.
5.1.5. Туул, Сэлбэ, Толгойт, Баянгол, Улиастай голуудын хамгаалалтын зурвасыг тогтоож, амралт, чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барина.
5.1.6. Хотын төвөөс алслагдсан дүүргүүдэд ахуйн үйлчилгээний төвүүдийг бий болгож, иргэд халуун ус, үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээний үйлчилгээг тогтмол авах боломжтой болгоно.
5.2 УХААЛАГ ШИЙДЭЛТЭЙ УЛААНБААТАР
5.2.1. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлнэ.
5.2.2. Хотын эдийн засгийг төрөлжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүсчлэлийн дүрэм, нийслэлийн нэгдсэн стандартыг боловсруулж хэрэгжүүлнэ.
5.2.3. Дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын бие даасан дэвшилтэт технологи бүхий шинэ шийдлүүдийг нэвтрүүлж гэр хорооллын айл өрхүүдийн 40 хүртэл хувийг хамруулна.
5.2.4. Газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрсдэл аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга, байгууламж, орон сууцыг бүртгэлжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг шинэчлэх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
5.2.5. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг батлуулж, эрсдэлтэй бүсүүдэд амьдардаг өрхийн тоог бууруулна.
5.2.6. Хотын хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлнэ.
5.2.7. Хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, авто зам, гудамж, олон нийтийн зам талбайг бүрэн камержуулах хяналтын цогц шийдлийг нэвтрүүлнэ.
5.2.8. Олон улсын дээд түвшний уулзалт, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах цогцолборыг барьж байгуулна.
5.2.9. Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ.
5.2.10. Хотын дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, удирдлага менежментийн ухаалаг шийдлийг нэвтрүүлнэ.
5.2.11. Гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандартыг нэвтрүүлж, хотын соёлыг төлөвшүүлэн “Улаанбаатарын гудамж” аян зохион байгуулна.
5.3 АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛГҮЙ ЦЭВЭР ХОТ
5.3.1. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
5.3.2. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
5.3.3. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
5.3.4. Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
5.3.5. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ.
5.3.6. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
5.3.7. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
5.3.8. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
5.3.9. Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц - 3", "Дулааны цахилгаан станц - 4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.
5.3.10. Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна.
5.4 ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР
5.4.1. Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ.
5.4.2. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина.
5.4.3. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ.
5.4.4. Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
5.4.5. “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.
5.4.6. Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна.
5.4.7. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.
5.4.8. Улаанбаатар хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.
5.4.9. Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
5.5 ХӨГЖЛИЙН АЛТАН ТОЙРОГ БА ДАГУУЛ ХОТ
5.5.1. Улаанбаатар хотын тойрог замуудыг байгуулж, дагуул, хаяа хотуудыг холбон хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулна.
5.5.2. Их тойруу, Сэлбийн хурдны болон захын дэд төвүүдийг холбосон тойрог замууд барина.
5.5.3. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох "Шинэ зуун мод" хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
5.5.4. Хотын баруун болон зүүн талд ачаа тээврийн логистикийг хөгжүүлж Улаанбаатар бүсийн хангамж, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
5.5.5. Улаанбаатар хот болон дагуул, хаяа хотын инженерийн шугам сүлжээ, газар доорх байгууламжийг шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
5.5.6. Дулаан, цахилгаан хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, шугам сүлжээг өргөтгөж, эрчим хүчний найдвартай байдлыг хангана.
5.5.7. Хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг холбосон авто зам, дэд бүтэц, нийтийн тээврийн сүлжээ байгуулах замаар нийслэлийн төвлөрлийг бууруулна.
5.6 ОРЛОГОТОЙ, ОРОН СУУЦТАЙ УЛААНБААТАР
5.6.1. Олон төрлийн /орлогод нийцсэн, амины, түрээсийн, ногоон/ инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.
5.6.2. Улаанбаатар хотын гэр хорооллын төвийн, дундын, захын, зуслангийн бүсийн айл өрхийг төвийн болон хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбоно.
5.6.3. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг үргэлжлүүлж дуусгана. Харгиа цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ.
5.6.4. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүдийг газраа орон сууцаар солих хөтөлбөрийг бүх дүүрэгт үргэлжлүүлж, газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна.
5.7 ХОТЫН ХӨГЖИЛ ДҮҮРГЭЭС
5.7.1 Баянгол дүүрэг
1. Өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барина.
2. Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлнэ.
3. Тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүс “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г барина.
4. Орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн хуучин цахилгаан шатуудыг бүрэн шинэчилж, хуучны тоосгон гражуудыг буулган давхар дулаан зогсоол барина.
5. Алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 6 хороонд шинээр цэвэр усны худаг барина.
5.7.2. Баянзүрх дүүрэг
1.Сүхбаатар жанжны нэрэмжит “Хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор”, “Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн”, “Соёл, спортын цогцолбор” барина.
2. Шинээр 300 ортой нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн V хорооны сүрьеэгийн диспансерын байрыг шинэчилж, “Нийгмийн эрүүл мэндийн төв” барина.
3. Сансарын уулзвараас Дамбадаржаа хүртэлх зам болон Дарь –Эх, Шар хад зэрэг гэр хорооллын дундах замыг стандартын дагуу өргөтгөж, явган хүн – дугуйн зам, үерийн усны зайлуулалт, гэрэлтүүлгийн хэсгийг хамтад нь тохижуулна.
4. Олон улсын стандартад нийцсэн ахмадын асрамжийн газар, байнгын асаргаатай хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхэд, насанд хүрэгчдийн асрамжийн төв, ахмадын соёл, эрүүл мэндийн төв байгуулна.
5. Цагаан давааны хогийн цэг дээр шил, хуванцар, гялгар уут, цаасны хаягдлыг ангилж, боловсруулах үйлдвэр байгуулна. Хуучирсан орон сууцнуудын фасад дулаалга, сантехникийн шинэчлэлийг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
5.7.3. Сүхбаатар дүүрэг
1. Дүүргийн нийтийн номын сан барьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна.
2. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3. Иргэд оршин суугаа байр, хотхон, гудамжиндаа тохижилт хийх санаачилгыг дэмжиж, санхүүжилт олгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод, бут, сөөг тариалах ажлыг санаачлан хийх нөхөрлөлийн хэлбэрийг дэмжиж, ургуулсан тоо, хэмжээгээр урамшуулал олгох систем бий болгоно.
4. 1970-аад оноос өмнө баригдсан угсармал орон сууцны дулаан, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилгоор орон сууцны дулаалга хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн ус зайлуулах шугам хоолойн ашиглалтыг сайжруулна.
5. Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, хаягдал түүхий эдийн шил, төмөр гэх мэт биет сав баглаа боодлыг худалдааны цэгүүдэд хүлээн авч үйлчилдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ.
5.7.4. Чингэлтэй дүүрэг
1. Төрөх эмнэлэг болон тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн төрөлжсөн эмнэлэг барина.
2. Ажил олгогчдыг шинэ ажлын байраа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, залуучуудаа дадлагажуулан бэлтгэж, ажлын байраар хангана.
3. Гэр хороололд инженерийн дэд бүтэц бүхий сервис центр байгуулах ажлыг эрчимжүүлэн, иргэд амины орон сууц барихад дэмжлэг үзүүлж, модон жорлонг био жорлонгоор шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.
4. Гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
5. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хашаандаа мод тарьсан айлыг урамшуулна.
5.7.5 Хан- Уул дүүрэг
1. Гурав дахь шатны эмнэлгийн үйлчилгээг дүүрэгтээ авах боломж бүрдүүлж, жишиг эмнэлэг байгуулна.
2. Богд уулын ойн санг нэмэгдүүлж, Туул голын урсцыг сайжруулах, сав газрыг хамгаалж, эрэг дагуу амралт зугаалгын цогцолбор барина.
3. Арьс ширний үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс гаргана.
4. Алслагдсан гэр хорооллыг цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 4, 5 дугаар хорооны хилийн заагаас Туул голын дээгүүр гарах авто зам бүхий гүүрэн байгууламж барина.
5. Залуу гэр бүлд зориулсан эко зуслангийн байр хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5.7.6 Сонгинохайрхан дүүрэг
1. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулна.
2. Иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулна.
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий “Толгойт дэд төв”-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулна.
4. Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангана.
5. Халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбоно.
5.7.7 Багануур дүүрэг
1. Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна.
3. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.
4. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулна.
5. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулна.
5.7.8 Налайх дүүрэг
1. Дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II барьж, ажлын байр шинээр бий болгоно.
2. 300 ортой эрүүл мэндийн шинэ эмнэлэг, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаардлагатай хороонд шинээр цэцэрлэг барьж, олон нийтийн болон ахмадын чөлөөт цагийн төвтэй болно.
3. Дүүргийн төв, орон сууцны болон гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбоно.
4. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна.
5. Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн “Хөгжлийн үүд залуусын цахим хотхон” байгуулна.
5.7.9 Багахангай дүүрэг
1. Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно.
2. Соёлын ордон шинээр барина.
3. “Багахангай үйлдвэр технологийн парк”- ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ.
4. Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулна.
5. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв бий болгоно.
5.8 ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ НЭГДСЭН ТОГТОЛЦОО
5.8.1. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ.
5.8.2. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
5.8.3. Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
5.8.4. Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ.
5.8.5. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ.
5.8.6. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
5.8.7. Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно.
5.8.8. Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно.
5.8.9. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ.
5.8.10. Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.
5.8.11. Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ.
5.9 ХОТ, ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖИЛ
5.9.1. Бүс нутгуудад экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, технологийн 10 парк байгуулах ажлыг эрчимжүүлж, татварын болон эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.
5.9.2. Жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааг дэмжих дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчинг бий болгоно.
5.9.3. Олон улсын болон улсын чанартай зам дагуух 21 аймгийн 51 цэгт худалдаа, үйлчилгээний төв байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бүрдүүлнэ.
5.9.4. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгуудад нийт 10 дулааны станц барина.
5.9.5. Замын-Үүд, Алтанбулаг, Сайншанд, Цогтцэций, Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төвүүдийг байгуулна.
5.9.6. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг дуусгана.
5.9.7. “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж, жишиг сумдын тоог 99-д хүргэж хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлнэ.
5.9.8. Аймгийн төвүүдийн гэр хорооллыг дэд бүтцийн шийдэл бүхий амины болон нийтийн орон сууцны хороололд шилжүүлж, орон сууцаар хангана.
5.9.9. Аймаг бүрд “Нутгийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
5.9.10. Сумдын халуун усны газрыг шинэчилж, нийтийн ахуйн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулна.
5.9.11. Сумдад шинээр хашаа, байшин, сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулна.
5.10 ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
5.10.1. Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон авто болон төмөр замуудыг барьж, боомтуудыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлнэ.
5.10.2. Бүсүүдэд ХАА-н тээвэр логистикийн төвийгбайгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн ханган, экспортолно.
5.10.3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн аймаг, суманд төвлөрүүлнэ.
5.10.4. Говийн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам, логистикийн төв, боомтыг барьж дуусгаж, байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.
5.10.5. Өвөрхангай аймгийн Арвайхээр-Дундговь аймгийн Сайхан Овоо-Өмнөговь аймгийн Шивээ хүрэн чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхэлнэ.
5.10.6. Говийн бүсэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгож, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
5.10.7. Дэд бүтцийн тэнхлэг (авто зам, төмөр зам, эрчим хүч, холбоо мэдээлэл)-ийн үндсэн сүлжээг барьж Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
5.10.8. Сибирь, Красноярск, Тува, Хакасын зах зээлийг холбосон олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна.
ЗУРГАА. БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
6.1 АРХАНГАЙ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
a. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-300
b. Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
c. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
d. Түрээсийн орон сууц- 200
2. Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг үе шаттай бууруулна.
3. Төвлөрсөн инженерийн байгууламжийг сумдад бий болгож, сумын төвийн иргэдийг тохилог орон сууцаар хангана.
4. Шинэ спортын ордон барина.
5. Хүүхэд залуучуудын амарч, зугаалах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн /Парк/ байгуулна.
6. МАА-н түүхий эдэд түшиглэн хөнгөн үйлдвэрийн дамжлагат цогцолборууд бий болгож хөгжүүлнэ.
7. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замуудыг барьж дуусган сумын төвүүдийг сайжруулсан болон хатуу хучилттай замаар холбоно.
8. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, халуун рашаан түшиглэн “Хангайн бүсийн” аялал жуулчлалын төв болгох ажлыг эрчимжүүлж, үзвэр үйлчилгээг сайжруулна.
9. Байгалийн түүхийн музей барина.
10. Цэцэрлэг хотын ойролцоо онгоц буух нисэх зурвас бий болгоно.
6.2 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
a. Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1000
b. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
c. Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-600
d. Түрээсийн орон сууц- 200
2. Хүүхдийн ордон, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, соёлын төв барина.
3. Шинээр дулааны станц барина.
4. Өлгий-Улаанхус-Цэнгэл, Толбо-Дэлүүн, ӨлгийХотгорын уурхай чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.
5. “Өлгий” нисэх буудлыг өргөтгөж А2 зэрэглэлтэй болгоно.
6. Цагааннуур чөлөөт бүс, Даян боомтын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
7. Өлгий сумын төвд цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна.
8. Монгол-Алтай, Алтай-Саяны байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэсэн байгалийн болон адал явдалт аялал жуулчлал хөгжүүлнэ.
9. “Шинэ Өлгий” хот байгуулалтын төсөл хэрэгжүүлж, Өлгий сумын хогийн цэгийг байгальд ээлтэй арга, технологийн дагуу цэвэрлэнэ.
10. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
6.3 БАЯНХОНГОР АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 200
-Түрээсийн орон сууц- 200
2. “Утаагүй-Баянхонгор” төслийг үргэлжлүүлэн, Баянхонгор сумын гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээнд холбож, орчны бохирдлыг бууруулна.
3. Баянхонгор хотын үерийн ус зайлуулах инженерийн байгууламжийг барина.
4. “Цэцэрлэг хот-Эрдэнэцогт сум- Баянхонгор хот- Баянлиг сум- Гурвантэс сум” хүртэлх 700 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг эхлүүлнэ.
5. Баянхонгор сум- Шаргалжуут чиглэлийн 56 км авто зам, томоохон 4 голд төмөр бетонон гүүр барина.
6. Баянхонгор хотын төвд “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийг үргэлжлүүлэн, 20 км авто зам барина.
7. Баянхонгор аймгийн 10 суманд эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, 8 суманд нутгийн удирдлагын ордон, 4 суманд соёлын ордон, шинээр болон шинэчлэн барьж, өргөтгөнө.
8. Баянхонгор хотод Өвлийн спортын цогцолбор барина.
9. “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж, сумын төвийн айл өрхийг инженерийн шугам сүлжээгээр холбож, гудамж хорооллыг зам гэрэлтүүлэгтэй болгоно.
10. Өрхийн оёдлын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлнэ.
6.4 БУЛГАН АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 200
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 100
-Түрээсийн орон сууц- 200.
2. Нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлэг барина.
3. Булган суманд 1000 тн багтаамжтай хүнсний ногооны механикжсан зоорь барина.
4. Аймгийн төвд Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга барина.
5. Сум бүрд нийтийн үйлчилгээний цэг байгуулна.
6. Булган суманд бетон зуурмагийн үйлдвэр байгуулна.
7. “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
8. Булган суманд 1100 тонн ноос угаах хүчин чадалтай үйлдвэр барина.
9. Булган - Хишиг-Өндөр – Гурванбулаг чиглэлийн авто замыг дуусгаж, Хутаг-Өндөр-Тэшиг-Бага-Илэнх боомт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлнэ
6.5 ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400
-Түрээсийн орон сууц- 200
2. МАА-ын гаралтай түүхий эд боловсруулах, органик хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
3. Усалгаатай тариалан хөгжүүлнэ.
4. Дэлгэр, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Бигэр зэрэг сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ.
5. Алтай хотод баригдах дулааны станцыг ашиглалтад оруулж, 2 дугаар хэлхээний шугам сүлжээг бүрэн шинэчилж, хэрэглээний халуун, хүйтэн устай болгоно.
6. Төгрөг сумын Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлнэ.
7. Тайшир сумын Дөрвөлжингийн шохойн чулууны ордыг түшиглэн жилд 360 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна.
8. Тайшир сумын төмрийн хүдрийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулан экспортлох ажлыг эхлүүлнэ.
9. Алтай хотод 10МВт-ын нарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулна.
10. Инженерийн цэргийн анги байгуулна.
6.6 ГОВЬСҮМБЭР АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600
-Түрээсийн орон сууц- 100
2. Говьсүмбэр-Мандалговь чиглэлийн авто зам барина.
3. Усан бассейн бүхий спорт цогцолбор барина.
4. Говьсүмбэр аймгийн төвд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
5. Сүмбэр каракуль хонины аж ахуйг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд дэмжин өргөжүүлнэ.
6. Боржигон соёлын өв уламжлалд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 4
7. “Боржигон” чуулгын барилга барина.
8. Ахмадын өргөө барина.
9. Баянтал сумын Соёл спортын цогцолборыг барина.
10. Орон нутгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ.
6.7 ДАРХАН-УУЛ АЙМАГ – ДАРХАН ХОТ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-2300
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
-Түрээсийн орон сууц- 500
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл - 1500
2. Дархан хотын цэвэр ус, дулааны шугамын шинэчлэлтийг хийж, ус, дулаан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно. Сумдад цэвэрлэх байгууламж барина.
3. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно.
4. Оношилгооны төв байryулж, шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тоног төхөөрөмжөөр хангана.
5. Дархан хотын давуу тал, онцлогт тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын төвүүдийг байгуулна.
6. Музей, номын сангийн цогцолбор барина.
7. Аймгийн төвийн цэвэрлэх байryуламжийг шинэчлэн, өргөтгөл хийж, бусад сумдын цэвэрлэх байгууламжийг барина.
8. “Дархан” арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлнэ.
9. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байryулна.
10. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина.
6.8 ДОРНОГОВЬ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл1500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 50
-Түрээсийн орон сууц- 150
2. Сайншандад 960 хүүхдийн суудалтай сургууль барина.
3. Сайншанд, Замын-Үүдэд хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн парк барина.
4. Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар шинээр барина.
5. 800 хүний суудалтай “Саран хөхөө” театр барина.
6. Дулааны станц шинээр барина.
7. Хатанбулаг-Ханги Мандал чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, Ханги тосгоныг байнгын эрчим хүчээр хангана.
8. Данзанравжаагийн түүх, шашны өв соёлд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаас Зүүнбаян уул чиглэлийн 16 км хатуу хучилттай авто зам барина. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 9. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын авто зам барина. 10. Сайншандад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
6.9 ДОРНОД АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл- 2000
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 300
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл-500
-Түрээсийн орон сууц- 200
2. Чойбалсангийн ДЦС-н хүчин чадлыг 50 МВтаар өргөтгөнө.
3. “Чойбалсан” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
4. “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5. Спорт цогцолбор, усан бассейн, хүүхдийн ордон, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, багш хөгжлийн ордныг шинээр барина.
6. Чойбалсан хотын цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
7. Сайжруулсан түлшний болон хог хаягдал боловсруулах үйлдвэр барина.
8. Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр боомт чиглэлд хатуу хучилттай авто зам барьж, Чойбалсан хот доторх авто замын сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
9. Уул уурхай, газрын тосны төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
6.10 ДУНДГОВЬ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
-Түрээсийн орон сууц- 250
2. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.
3. Төв халхын дуулалт жүжгийн театр болон шаардлагатай сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, спорт заалын барилгуудыг барина.
4. Олон улсын жишигт нийцсэн ЕБС, дотоодын их дээд сургуулийн салбар сургууль байгуулна.
5. Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал зэрэг сумдад мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулна.
7. Орон нутгийн онцлогтой брэнд хүнсийг дотоод, гадаадын зах зээлд гаргах нутгийн иргэдийн өргөн оролцоотой хоршоодыг сум болгонд байгуулахыг дэмжинэ.
8. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, АрвайхээрМандалговь-Чойр чиглэлийн авто замыг шинээр барина.
9. “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”, “Цагаан суварга” зэрэг аялал жуулчлалын төвийг байгуулж, олон улсын аялал, жуулчлалын бүстэй холбогдоно.
10. Уул уурхайн төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
6.11 ЗАВХАН АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
-Түрээсийн орон сууц- 200.
2. Утаагүй Улиастай, сум, суурин хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3. Шаардлагатай сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Аймгийн хүүхдийн зусланг сэргээнэ.
4. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
5. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын машинд парк шинэчлэл хийж, стандартын шаардлагад нийцсэн автомашинаар хангана.
6. Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл – Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбоно.
7. Их-Уул, Ургамал, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс сумын ЗДТГ-ын барилгыг барина.
8. Малчдыг өртөг багатай малын тэжээлээр хангах үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
9. “Отгонтэнгэр” аялал жуулчлалын цогцолборыг байгуулна.
10. Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд авто замын ажил эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрнүүдийг засварлаж, шинээр барина.
6.12 ОРХОН АЙМАГ-ЭРДЭНЭТ ХОТ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-1500
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1000
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 500
-Түрээсийн орон сууц- 500
2. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан “Эрдэнэтийн хөгжил–2030” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
3. Дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл хэрэгжүүлж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно.
4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, Технологийн сургуулийг түшиглэн уул уурхайн сургалтыг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулна.
5. Хотын нөөцийн давуу талд тулгуурлан уул уурхай-металлурги-хими, катодын зэс боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
6. Хүүхэд, залуучуудын хөгжлийн цогцолбор төв, олон улсын чанар, стандартад нийцсэн жишиг ЕБС, номын сан барина.
7. Гэр хороололд МОН-23-01 төслөөр татагдсан 40 км цэвэр усны шугамыг ашиглахад шаардлагатай бохирын шугам татаж, эко жорлон төслийг эрчимжүүлнэ.
8. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-г түшиглэн Орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр барина.
9. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн ЖаргалантЭрдэнэт чиглэлийн авто зам барьж, хотын доторх авто замыг өргөтгөж, шинэчилнэ.
10. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинэ технологийг бий болгон, хотын хүн амын эрүүл мэндийг хамгаална.
6.13 ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 250
-Түрээсийн орон сууц- 500
2. Арвайхээрт шинээр дулааны станц барьж, аж ахуйн нэгж байгууллага, гэр хороолол, орон сууцыг холбоно.
3. Баянтээгт 36 МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөж зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.
4. Хархорин, Хужирт сумдад гурил тэжээлийн томоохон үйлдвэрийг байгуулж, аймгийн малын тэжээлийг бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлнэ.
5. Арвайхээр суманд сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, сумдад мал нядалгааны болон арьс ширний цех байгуулна.
6. Хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалалт, гар урлал, засвар үйлчилгээ гэх мэт өрхийн үйлдвэрлэлийн зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
7. Хархориныг аялал жуулчлалд түшиглэсэн жишиг хот болон хөгжүүлж, нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудал болгоно.
8. “Арвайхээр - Хужирт - Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол сум, Дундговь аймгийн СайханОвоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай авто замтай үе шаттайгаар холбох ажлыг эхлүүлнэ.
9. Сумдыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болгож, Арвайхээр хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
10. Сумдад байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. /Сумдад сайн туршлагыг сурталчлах малчдын сургалтын танхим байгуулж, эрсдэлийн талаарх малчдын мэдлэг, чадавхыг сайжруулна/
6.14 ӨМНӨГОВЬ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл800
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 200
-Түрээсийн орон сууц- 200
2. Технологи, уул уурхайн чиглэлээр их дээд сургууль байгуулна.
3. Аж үйлдвэрийн парк байгуулна.
4. Хил орчмын болон палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн судалгааны төв, музей байгуулна.
5. Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 220 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгана. Сэврэй-Хонгор чиглэлийн авто зам барьж, Чойр-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ. Авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд говийн сумдыг сайжруулсан болон засмал замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
6. Ханбогд суманд дулааны цахилгаан станц барьж, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоно.
7. Аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож сайжруулна.
8. Эко Даланзадгад шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг барьж байгуулан, Цогтцэций суманд Тавантолгой шинэ суурьшлын бүс байгуулна.
9. Цөлжилтөөс хамгаалах элсний аж ахуйн цогцолбор хөгжүүлнэ.
10. Орхон-Онги-Улаан нуур төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.
6.15 СҮХБААТАР АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл300
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 300
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500
-Түрээсийн орон сууц- 200
2. Баруун Урт, Эрдэнэцагаан, Мөнххаан сумдад ЕБС, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулна.
3. Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ сумдын ЗДТГ-ын барилгыг шинээр барина.
4. Аймгийн төвд эхчүүдийн амрах байрыг шинээр барина.
5. Үйлдвэрлэл технологийн паркийг өргөтгөж, ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байгуулах иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж, түүхий эдээр хангах хоршоодыг хөгжүүлнэ.
6. Сумын төвүүдийг хатуу хучилттай авто замын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ.
7. Ахмад настан, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулж тэдэнд нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг жигд тэгш хүргэх, хөгжилд хувь нэмрээ оруулан бие даан амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.
8. Унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуйг түшиглэсэн ХАА-н үйлдвэрлэлд суурилсан экобизнес, хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ.
9. Малын тэжээлийн баазыг өргөтгөж, хүчит багсармал холимог тэжээлийн үйлдвэр байгуулна.
10. Хөөтийн аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
6.16 СЭЛЭНГЭ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
-Түрээсийн орон сууц- 200.
2. Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.
3. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулна.
4. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шаардлагад нийцсэн спорт заал барина.
5. Аймгийн төвд 50 MВт хүчин чадалтай цахилгаан станц барина.
6. Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчилнэ. Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур, ТүшигЗэлтэрийн боомтын 131 км хатуу хучилттай авто зам барина.
7. Алтанбулаг сумыг “Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулна.
8. Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цардуулын үйлдвэр байгуулна.
9. Мах, сүүний үйлдвэр барина.
10. Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль байгуулна.
6.17 ТӨВ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-800
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1200
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400
-Түрээсийн орон сууц- 200.
2. Аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн оношилгооны төв байгуулна.
3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн таван бүсэд кластерыг хөгжүүлнэ. Усалгаатай тариаланг нэмэгдүүлж, Улаанбаатар болон дагуул хотуудын хүнсний хангамжийг сайжруулна.
4. Улаанбаатар болон Төвийн бүсийн хотуудын хэрэгцээг хангах бараа, түүхий эдийн төвлөрүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын бирж, тээвэр, логистикийн тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.
5. Сумын төвүүдийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний хангамж бүхий нийтийн аж ахуйн цогц дэд бүтцийг байгуулж, иргэд ая тухтай амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх орчинг бий болгоно.
6. Угтаалцайдам, Цээл, Заамар, Баяндэлгэр, Аргалант сумдыг улсын чанартай авто замын сүлжээтэй хатуу хучилттай авто замаар холбоно.
7. Зуунмод дэд станцын хүчин чадлыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулна.
8. Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын, угсаатан, археологийн музейн цогцолбор байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
9. Хэрлэн голын сав дахь Хүннү гүрний үеэс эхтэй Монголчуудын төрт ёсны түүх, өв соёлыг хадгалсан дурсгалт газруудыг түшиглэн түүх, соёлын аялал жуулчлалын шинэ бүс нутгийг хөгжүүлнэ.
6.18 УВС АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400
-Түрээсийн орон сууц- 200
2. Улаангом – Ховд чиглэлийн 160 км, Улаангом – Өлгий хот чиглэлийн 300 км хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ.
3. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.
4. Сумдын цэвэрлэх байгууламж, цэвэр, бохирын шугам сүлжээг байгуулж өргөтгөнө.
5. “Дэглий Цагаан” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
6. Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ.
7. “Боршоо” боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ.
8. Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ.
9. Хог хаягдлын менежментийг сайжруулж, хог хаягдлыг ангилах, боловсруулах технологийг нэвтрүүлнэ.
10. Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ.
6.19 ХОВД АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500
-Түрээсийн орон сууц- 200
2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх “Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновац технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэн ЕБС байгуулна.
3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Эко цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна.
4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төв магистрал шугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох “Хашаандаа сайхан амьдарцгаая”, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох “Сумын хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна.
6. “Ховд агро парк” цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна.
7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох “Ховд үйлдвэр, технологийн парк” байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.
8. “Ховд” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна.
9. Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно.
10. “Нефть боловсруулах үйлдвэр” байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.
6.20 ХӨВСГӨЛ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-1000
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 250
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-700
-Түрээсийн орон сууц- 200.
2. Хөвсгөл далайн орчимд олон улсын "Найрамдал-2" зуслан барина.
3. Аймгийн төвийн Дулааны станцыг өргөтгөж, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугамд холбоно.
4. Могойн голын нүүрсийг түшиглэн Дулааны цахилгаан станц, “Чаргайтын усан цахилгаан станц”, шахмал түлшний үйлдвэр барьж, зэргэлдээх аймгуудыг хангана.
5. “Мөрөн” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
6. Мөрөн – Архангайн Тариат, Хөвсгөлийн Тосонцэнгэл- Архангайн Өлзийт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн аялал жуулчлалын, Ханх – Хатгал чиглэлийн 180км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 33 км хатуу хучилттай авто зам барина.
7. Ой цэвэрлэгээг технологийн дагуу хийж, орчин үеийн мод боловсруулах үйлдвэр байгуулж, Хөвсгөл нуурын гүний цэвэрлэгээ, судалгааг хийнэ.
8. Ханх-Мондын боомтыг олон улсын статустай болгоно.
9. Хатгал тосгонд дулааны станц барьж, инженерийн шугам сүлжээнд орон сууц, зочид буудлыг холбож, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалын сүлжээ байгуулна.
10. “Соёмбо” цогцолборыг музей болгоно.
6.21 ХЭНТИЙ АЙМАГ
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
-Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл1200
-Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
-Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-100
-Түрээсийн орон сууц- 200
2. “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” Түүхэн аялал жуулчлалын үндэсний парк төслийн хүрээнд “Чингис хаан” - Дадал сум, “Их Хуралдай” - Биндэр сум, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө” - Батноров сум, “Шихихутаг-Их засаг” - Норовлин сум, “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” – Бэрх хот, “Монголын нууц товчоо” Дэлгэрхаан сум, цогцолборууд, аялал жуулчлалын батлагдсан маршрутын дагуу “Мэдээлэл, үйлчилгээний жишиг төв”-үүдийг барьж дуусган эдийн засгийн эргэлтэд оруулна.
3. Чингис хотод усан спорт сургалтын төв, хүүхдийн зуслан барина.
4. Чингис хот - Дадал чиглэлийн 265 км, БорӨндөр - Даланжаргалан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгаж, Чингис - БорӨндөр чиглэлийн авто замын ажлыг эхлүүлнэ.
5. “Өндөрхаан” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, “Дэлүүн болдог” /Дадал сум/ нисэх буудлуудын аэродром, барилга байгууламжийг барьж дуусгана.
6. Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал сумдыг холбосон аялал жуулчлалын сайжруулсан авто зам барина. Үүнээс Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ.
7. Гэр хорооллын айл өрхийг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг эхлүүлж, дэс дараатайгаар шийдвэрлэнэ.
8. Чингис хотыг түүхэн аялал жуулчлалын бизнес мэдээллийн зангилаа төв болгож, аялал жуулчлалын шинэ маршрутын дагуу сум бүрд нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
9. Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүдийг сум дундын төвүүд (Чингис хот, Бэрх, Бор-Өндөр, Биндэр)-д байгуулна.
10. Бор-Өндөр суманд үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, бага оврын төмрийн үйлдвэр барина.
https://montsame.mn/mn/read/227291