 |
|
 |
|
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав |
|
|
 |
|
 |
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав
2022-09-22Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган нь цар тахлын дараах дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
Өнгөрсөн 2021 онд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхийн 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн улс байж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт хамтын ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө манай улс өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирснийг НҮБ-ын энэхүү эрхэм хүндэт индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн хэлэхэд бахдам сайхан байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна.
Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол?
Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ. Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймээс өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг ямагт зорьж ажиллах ёстой юм. Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоосон түүхтэй билээ.
“Монголын их амар амгалан” тогтсон нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусад ард түмэнд өөрийн соёл, шашныг тулгалгүй шашны эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг дэлхийн эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг юм.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Монголчууд бол Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг ийнхүү тод илтгэж байна.
Иймээс дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал юм.
Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ. Өнгөрсөн 08 дугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээн сануулсныг Та бид мэдэж байгаа. Иймээс энэхүү гэрээнд нэгдэн орсон улс орнуудаас гадна НҮБ-ын нийт гишүүн орнууд цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө улс төрийн хүсэл эрмэлзэл, эр зориг гаргаж, эх дэлхий, энх тайван, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, хамтран зүтгэхийг уриалж байна.
Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг.
Иймээс Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэж үзэж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 20 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Монгол Улс 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй энхийг сахиулагчийг илгээж байснаас хойш эдүгээ энэхүү ажиллагаанд цэрэг, цагдаагийн хүчин хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо тэргүүлэгч эхний 20 улсын нэг болжээ. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоол, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан “үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 2027 он хүртэл 15 хувьд хүргэх тухай” зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын санаачилгаар “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулсан бөгөөд дэлхийн 30 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Монгол Улс цаашид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг дэвшүүлээд байна.
Бидний энэхүү санаачилгыг НҮБ-ын холбогдох алба болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнууд талархан дэмжинэ гэдэгт итгэл төгс байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх ариун үйл хэрэгт энхийг эрхэмлэгч Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр, санал, санаачилгыг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. Энэ хүрээнд 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг санаачилсан билээ. Өнгөрсөн 06 дугаар сард Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурлыг зохион байгуулж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүчний сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг сэдвүүдээр өргөн хүрээний яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг бага хурлын үр дүнгээс харахад “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын нэр хүнд улам өсөж, бүс нутгийн улс орнуудын оролцоог хангасан, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой, бүс нутгийн яриа хэлэлцээний нээлттэй механизм болон төлөвшиж байна.
Байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэлийн үед бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн дэд бүтэцтэй болох нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймээс Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн бөгөөд өдгөө Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүлж байна. Эдгээр санаачилгыг бүс нутгийн бусад улс орнууд болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Гурав дахь жилдээ үргэлжилж буй КОВИД-19 цар тахал болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг саад, хязгаарлалт нь улс орнуудын эдийн засагт хүнд цохилт болж, хүнс, шатахуун, хөдөө аж ахуйн болон эрчим хүчний гол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хэлбэлзүүлж, томоохон эрсдэл үүсгээд байна. КОВИД-19 цар тахлын эсрэг хүчин чармайлтад НҮБ, түүний системийн байгууллагууд, хөгжлийн түнш орнууд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлсний хүчинд эдүгээ манай улс иргэдийнхээ 70 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалтаа бүрэн цуцалж, хил хязгаараа бүрэн нээгээд байна.
Амаргүй цаг үе байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” батлан хэрэгжүүлж, энэ хүрээнд авто зам, төмөр зам, боомтын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийг эрчимжүүлэх болон төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээмжийг сайжруулах зэрэг асуудлуудад онцгой анхааран ажиллаж байна.
Түүнчлэн цар тахлын хүнд цаг үе, шинэ нөхцөл байдалд Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг баталж, цахим “E-Mongolia” системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна. НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго”илтгэлдээ дэвшүүлсэн хөгжлийн суурь асуудлуудыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд өөрийн улсын “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг болон “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хэрэгжүүлж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө хүнд сорилт болж, шийдлээ хүлээсэн хэвээр байгааг бид бүхэн огт мартаж болохгүй. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг юм. Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах, хамгаалах“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна. Манай ард түмэн, Засгийн газар, хөгжлийн түншүүд уг санаачилгыг талархан хүлээж авч, өдгөө “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж байгаагийн зэрэгцээ тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг дуулгахад таатай байна.
Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа Та бүхэнд дуулгая.
Мөн дэлхий нийтийн анхаарлыг хандуулах асуудлын нэг бол бэлчээр хомсдож, нүүдлийн мал аж ахуйн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, нүүдлийн соёл иргэншил устах аюулд орж байгаа явдал юм. Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин удамтай ард түмэн билээ. Бидэн шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг дэлхийн улс орны 200 гаруй сая хүний аж амьдрал уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, ган зудаас шалтгаалан эрсдэлд ороод байна.
Тэдний эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү ажил, арга хэмжээнүүдэд олон улсын байгууллагууд бүс нутгийн улс орнууд хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Ийм ч учраас НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, тус байгууллагын байр суурь, үүргийг бататган бэхжүүлэхэд гишүүн улс бүр идэвхтэй оролцох нь нэн чухал гэж үзэж байна.
НҮБ-ын шинэчлэлийн суурь асуудал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой эрх, үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл гэж Монгол Улс үздэг.
Манай улс 2009 оноос эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд тогтмол оролцож, зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжлийн асуудлыг хэлэлцэх хамгийн чухал индэр гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явдлууд улам бүр нотлон харуулж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үүргийг бататган бэхжүүлэх нь улс орнуудын хүчний тэнцвэрийг хангах, жижиг болон хөгжиж буй улс орнуудын байр суурь, дуу хоолойг илүү тод гаргаж ирэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Иймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд дэвшүүлсэн“Өөрчлөлтийн таван чиглэл” хэмээх шинэчлэлийн зорилтуудыг гишүүн орон болгон дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхийг Та бүхэнд уриалж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Баярлалаа” гэлээ.
|
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Дархлаажуулалт (Улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ 13:45 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
|
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр »»
|
|
МУСГЗ, орчуулагч Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ 11:32 “Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
|
“Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг” »»
|
|
Ц.Раднаа: Цагаан зээрийн янзага хочтой хөвгүүн байлаа 11:30 Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
|
Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн, »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
Японд автомат жолоодлоготой ачааны тэрэгнүүдийг туршиж байна 11:27 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд »»
|
|
Цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ 10:01 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн »»
|
|
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ 09:49 Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
|
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа »»
|
|
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ 11:25 Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
|
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг »»
|
|
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов 11:13 Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
|
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан »»
|
|
Урьд шөнө 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллажээ 10:01 Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
|
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ. »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг »»
|
|
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
|
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй. »»
|
|
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
|
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. »»
|
|
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
|
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, »»
|
|
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
|
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно. »»
|
|
99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна 17:35 66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна.
|
66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна. »»
|
|
Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов 17:31 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд өнөөдөр буюу 08-р сарын 05-ний өдрийн үдээс хойш Шилийн гол аймгийн Улгай хамгаалалтын бүсэд зочилж, Хятадын ногоон хөгжил, экологи байгаль орчноо хамгаалж буй нөхцөл байдал ба авч хэрэгжүүж буй бодлогын талаар сурвалжиллаа. »»
|
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна 17:27 Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо.
|
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бидний удтал хүсэн хүлээсэн энэ арга хэмжээний бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо. »»
|
|
Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй 17:24 Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг. Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон хэрэглээнд улам дуртай болсон байна.
Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.
Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна.
|
Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг. Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон хэрэглээнд улам дуртай болсон байна.
Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.
Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна. »»
|
|
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа 14:53 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан
|
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан »»
|
|
“Нүүдэлчин фестиваль“-д 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ 13:57 Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно.
|
Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өнөөдөр 14:00 цагаас хойш цэцэрлэгийн бүртгэлийн хариугаа шалгах боломжтой 13:50 Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан.
|
Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан. »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
"Хотын төвд бетон цутгаж ТҮЦ байрлуулаад үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлдөж болохгүй" 12:51 Зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг өчигдрөөс дахин нүүлгэж эхэлсэн. Тодруулбал нийслэлийн
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг өчигдрөөс дахин нүүлгэж эхэлсэн. Тодруулбал нийслэлийн »»
|
|
Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ 11:01 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэллээ.
|
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэллээ. »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна 10:25 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
2025.08.20 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэж байна 09:45
|
|
|
Гоц авьяастай Монгол хvvгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн vзжээ. 09:42 13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар
|
13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар »»
|
|
АНХААР: Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, үргэлжилсэн хүчтэй аадар орно 09:40 АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч,
|
АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч, »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ 08:51 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага
|
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага »»
|
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|