 |
|
 |
|
Экологийн цагдаагийн албаныхан "Шинь Шинь" ХХК-иас авлига авчихсан юм биш үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо |
|
|
 |
|
 |
Экологийн цагдаагийн албаныхан "Шинь Шинь" ХХК-иас авлига авчихсан юм биш үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо
2022-08-11ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ХҮНЦЭЛЭЭР ДОРНОДЧУУДЫГ ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС ГОЛ БОЛОН УРСАЖ БАЙНА-III Алтанд шунасанд харийнхантай халаас нэгтгэсэн сумын Засаг даргын шунал эцэст нь бүхэл бүтэн сумыг “хүйс тэмтэрч”, химийн хорт бодист хүн, малгүй хордож, амьдрах газар, амьсгалах агааргүй болгож байсан аймшигт хэргийн хор нөлөө одоо ч бүрэн арилаагүй байна. Химийн хорт бодист хордсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн ураг гажигтай төрж, үсгүй, арьсгүй, хоёр толгойтой, найман хөлтэй төлөөр “бүл” нэмж, “Хамуутай, тэмбүүтэй, арьсны өвчтэй” хэмээн ад шоо үзэгдэж, арга буюу сумаасаа тал тал тийшээ таран бутарч, нутгаа эзгүйрүүлж байсан цаг саяхан. Мөнгөн устай усаар хоол, цай буцалгаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тэдний бараан түүхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэд ч давтах нь цаг хугацааны асуудал болжээ.
Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” гэх улаан холимог металлын ордод эзэн суусан компани дураараа дургиж, Дорнод аймгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгааг цувралаар хүргэж байгаа билээ. Хонгорчуудыг хордуулсан химийн хорт бодис дашбалбарчуудыг, тус сумтай зэргэлдээ орших таван сумын иргэдийг ч хордуулж, тус уурхайн далан шүүрч, химийн хорт бодис гол болон урсаж байгааг баримттайгаар хүргэсэн. Тэгвэл энэ удаад “Шинь Шинь” гэх уурхайн хууль бус баримтыг, хүн, малгүй хордуулж байгааг гэрчилсэн шинжээчийн дүгнэлтийг хар авдартаа хадгалчихсан Монгол хууль хяналтын байгууллагаас хариуцлага нэхэн хүргэж байна.
.jpg)
“Шинь Шинь”-ийн уурхайд 2020 оны арванхоёрдугаар сарын 27-28-нд Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохоор шинжээчийн баг ажиллаж, хээрийн хэмжилт, судалгаа, шинжилгээ хийсэн байдаг. “Шинь шинь”-ийн хаягдал усны далан шүүрч, гол болон урсаж байгаа нь дүгнэлтээр тодорхой болсон. Маш ноцтой шинжээчийн дүгнэлт гарсан атал хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа Экологийн цагдаагийн албаныхан тус компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа нь анхаарал татаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гараад жилийн хугацаа өнгөрч байхад хэн ч, ямар ч албан тушаалтан тус компанид хариуцлага тооцоогүй бөгөөд “Шинь Шинь”-ийнхэн химийн хортой усаа газрын хөрсөнд шингээсээр, гүнийн усаар олборлож байгаа металлаа угаасаар, хүн, малын амь нас, эрүүл мэнд, удмын сан, аюулгүй байдалд заналхийлсээр, том толгойлсоор байгаа юм.

Бид 2020 оны арванхоёрдугаар сард дахин томилогдож, уурхайд хээрийн шинжилгээ, судалгаа хийсэн Ажлын хэсгийнхэнтэй холбогдож, уг дүгнэлтийн хариу ямар гарсан талаар тодруулсан юм. Тус ажлын хэсэгт яллагдагч талыг төлөөлж “Шинь Шинь” ХХК-ийн ХАБЭАОБ-ын хэлтсийн дарга Ван Танзэ, ХАБ-ын орлогч Н.Хэрлэнтуул, инженер Б.Гантөгс, Д.Балжинням, орчуулагч Ө.Санжмятав байсан аж. Түүнчлэн Хөндлөнгийн хяналт, олон нийтийг төлөөлж Дорнод аймгийн БОАЯЖ-ын газрын мэргэжилтэн Н.Сүх-Ялалт, тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Отгонболд, Дашбалбар сумын улсын байцаагч Б.Билгүүн, тус сумын ИТХ-ын тэргүүлэгч Б.Шинэ-Эрдэнэ, Баяндун суманд байрлах Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн И.Алтмаа, ажилтан Д.Баяржаргал, Дашбалбар сумын иргэн Б.Энхтүвшин нар оролцсон байдаг.
ДОРНОД АЙМАГ ОНОН-УЛЗ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Б.БАЯРТОГТОХ: ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ИРЭЭГҮЙ, ХЭРЭВ ДҮГНЭЛТ ГАРЧИХВАЛ ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ АВМААР БАЙНА

Дорнод аймгийн Онон-Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны дарга Б.БАЯРТОГТОХ:
“2019 онд “Шинь Шинь” ХХК-ийн талбайд шалгалт хийсэн. Шалгалт, шинжээчдийн багт би өөрийн биеэр оролцсон. Шинжээчийн дүгнэлт гарах дээрээ тулсан чинь будилаан үүссэн. Тэгээд дахиад шинжээчийн баг томилж, шалгалт явуулсан. Дахин томилогдсон багийн 2020 оны шалгалтын багт манай хамгаалалтын захиргааны хоёр ажилтан оролцсон нь үнэн. Одоогийн байдлаар Экологийн цагдаагийн алба болон бусад холбогдох газраас ямар нэгэн албан бичиг, шинжээчийн дүгнэлт, шалгалтын хариу албан ёсоор ирээгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарчихвал бид дараагийн арга хэмжээг авч ажиллана. Үнэхээр та бүхний бичээд байгаа үнэн, далан шүүрч байвал аюул болж байна гэсэн үг. Нэн яаралтай далангийн асуудлыг авч хэлэлцэх асуудал тулгарна. Цаг хугацаа алдах тусам олон сөрөг нөлөө, байгаль орчинд хохирол учирч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Мөн далан шүүрээгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг саадгүйгээр явуулах хэрэгтэй шүү дээ. Одоогоор шалгалтын дүн гараагүй, “Далан шүүрч байна, шүүрээгүй байна” гэсэн дүгнэлт гараагүй учраас ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь үнэн. Шинжээчийн дүгнэлтээ албан ёсоор явуулж, асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.
ДОРНОД АЙМГИЙН МХГ-ЫН ДАРГА Д.МӨНХТУЯА: ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ АЛБАН ЁСООР ИРЭЭГҮЙ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.МӨНХТУЯА:
“Шинь Шинь” ХХК-ийн уурхайн талбайд өнгөрсөн 2020 оны сүүлчээр ковидын үед Ажлын хэсэг томилогдож, шинжилгээ хийсэн. Ковидын үе байсан учраас тусгаарлах байр барьж, дээж авч, шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний дүгнэлт одоогийн байдлаар манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирээгүй байна. Одоогийн байдлаар улс даяар хяналт, шалгалтыг зогсоосон байгаа учир “Шинь Шинь” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. 2020 оны шинжилгээний Ажлын хэсэгт манай байгууллагаас Улсын байцаагч С.Отгонболд оролцсон. Одоогоор шинжээчийн дүгнэлт албан ёсоор ирээгүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
ДОРНОД АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА А.ГАНТУЛГА: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ХАРИУГ ИРҮҮЛЭЭГҮЙ
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.ГАНТУЛГА:
“Экологийн цагдаагийн албаныхнаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт одоогийн байдлаар манай БОАЖ-ын газарт ирээгүй. Ямар ч байсан шалгагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт ирээгүй учир бид “Шинь Шинь” ХХК-д ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 2020 оны шинжээчийн багт манай газраас Уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Батхуяг, Н.Сүх-Ялалт нар биечлэн оролцсон” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.БИЛГҮҮН: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ХАРИУ ИРҮҮЛЭЭГҮЙ
Дашбалбар сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.БИЛГҮҮН:
“Би өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ажлын хэсэгт би орж, шалгалтын ажиллагаанд оролцсон. Намайг ажиллаж байх хугацаанд Экологийн цагдаагийн албанаас шалгалтын дүн, шинжээчийн дүгнэлтийн хариуг явуулаагүй. Гарсан гэдгийг нь ч мэдэхгүй байна. Бодохдоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хариу нь гараагүй байгаа юм болов уу гэж бодож байна. Би ажиллаж байх хугацаандаа “Шинь Шинь” ХХК-ийн ХАБ Н.Хэрлэнтуулаас тодруулахад “Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр дүгнэлтийн талаар тус компанийнханд ч хэлээгүй байгаа юм шиг байна лээ” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА М.ГАНСҮХ: “ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ДАЛАН ШҮҮРСЭН ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ, БИД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ

Дашбалбар сумын ИТХ-ын дарга М.ГАНСҮХ:
“ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид “Шинь Шинь” ХХК-ийн байранд очиж, танилцсан. Бидэнд хэлэхдээ “Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Далан шүүрэл үүсээгүй” гэж хэлж байсан. Бид тухай үед далангийн талбайд нь очиж үзээгүй. Хэвийн байгаа гэдэг мэдээлэл авсан. Шалгалт, шинжээчийн дүгнэлт манайд албан ёсоор ирээгүй. Сураг тавьсан ч сураг нь гарахгүй юм билээ. Тус компани одоогийн байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.ЁНДОНЖАМЦ: АЛБАН ЁСНЫ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ, “ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ДАЛАН ШҮҮРЧ, ХИМИЙН ХОР АЛДАГДААГҮЙ
“Шинь Шинь” ХХК нь улааны холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийг 2009 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 13 тоот шийдвэрээр уурхайг Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, газрын албаны дарга Н.Ганзориг тэргүүтэй албаныхан хүлээн авсан байдаг. Мөн тус сумын Засаг дарга Ж.Ёндонжамц тушаал гаргаж, тус компанид 56 га талбайд хог хаягдлын далан барих газрыг сумаасаа дур мэдэн олгосон баримт бий. Мөн тэрбээр 2016 онд сумын Засаг даргын ажлаа хүлээлгэн өгч, 2017-2020 оны хугацаанд “Шинь Шинь” ХХК-ийн зөвлөхөөр ажилд орсон байдаг. Тэрбээр 2020 он хүртэл тус компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан ч сумын Засаг даргын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Шинь Шинь” ХХК-ийн уурхайг хүлээн авч, газар олгоод дараа нь тус компанид зөвлөхөөр ажилд орсон. Үүний дараа дахин Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа гэсэн үг.
Дашбалбар сумын Засаг дарга Ж.ЁНДОНЖАМЦ:

“Экологийн цагдаагийн албанаас шинжээчийн дүгнэлтийн хариуг ирүүлээгүй учраас тус компани хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Олны үгээр бол тус компанийн далан шүүрч, химийн хорт бодис хүн, малыг хордуулж байна гэж ярьдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй. Түүнийг баталсан шинжээчийн дүгнэлт ирээгүй, гараагүй учир ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Би тус компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүний хувьд хэлэхэд далан шүүрч, химийн хорт бодис алдагдсан гэдэг нь худал. Тийм зүйл байхгүй. “Шинь Шинь” ХХК ажилласнаар сумын төсөвт маш их хэмжээний мөнгө орж ирж байгаа. Бид төсвийнхөө үлдэгдлийг аймгийн төсөв рүү шилжүүлдэг. Мөн би “Шинь Шинь” ХХК-тай холбоотой шийдвэр, тушаал гаргахдаа заавал аймгийн Засаг дарга болон сумын ИТХ-ын даргатайгаа зөвлөлдөж, албан бичгээр хүргүүлдэг. АТГ-аас хоёр жилийн хугацаанд ийм зааварчилгаагаар ажиллах болсон. “Шинь Шинь” ХХК гүний ус ашиглаж байгаа нь асуудал болж байгаа. Бид гүний ус ашиглуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Бусдаар өөр асуудал дагуулсан зүйл байхгүй. Мөн тэр хавьд газрын хөрс сүйдэж ангал үүссэн гэх гомдол гарсан. Ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагаа явуулж байна. Хонгил үүсгэж олборлолт хийж байгаатай холбоотой ийм зүйл болсон байна лээ. “Шинь Шинь” ХХК-ийнхан ч ийм зүйл болно гэдгийг мэдээд тэр хавийн газрыг хашаалчихсан байсан. Одоогийн байдлаар тус компани дүүргэлтийн ажлыг хийж байна” гэв.
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА АА, АЛБАН ХААГЧИД ТАНЬ ХЯТАДЫН КОМПАНИАС АВЛИГА АВЧИХСАН ЮМ БИШ БАЙГАА
Бидэнд байгаа шинжээчийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагынхан хэнд ч үзүүлэхгүйгээр хав дарсан гэдэг нь дээрх хүмүүсийн яриагаар илчлэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн уг хэргийг Экологийн цагдаагийн албаны аль нэг дарга цээжээрээ хамгаалж, шүүгээндээ хав дарчихсан гэсэн үг. Хэрэв тийм биш байсан бол дээр нэр дурдагдсан хүмүүст шинжээчийн дүгнэлтийг үзүүлж, яаралтай арга хэмжээ авах байлаа. Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Ш.Цогтбаатар аа, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, генерал Ж.Болд оо, албан хаагчид тань “Шинь Шинь” ХХК-аас авлига авчихсан юм уу. Хүн, малын амьдрах орчинд аюул учирч, иргэдийн ууж байгаа уснаас нитрот ион илэрч, аюултай байдал үүсээд байхад яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байна вэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
https://ergelt.mn/news/62/single/21678
|
Экологийн цагдаагийн албаныхан "Шинь Шинь" ХХК-иас авлига авчихсан юм биш үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна 10:25 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
2025.08.20 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэж байна 09:45
|
|
|
Гоц авьяастай Монгол хvvгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн vзжээ. 09:42 13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар
|
13-хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар »»
|
|
АНХААР: Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, үргэлжилсэн хүчтэй аадар орно 09:40 АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч,
|
АНХААР: (2025.08.20) Улаанбаатар хотод байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, салхины хурд 30 м/ секунд хүрч, »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ 08:51 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага
|
2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага »»
|
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|