Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал
2022-08-11 Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагтай ойр оршдоггүй боловч энэ бүс нутагт өрнөж буй их гүрнүүдийн геополитикийн
өрсөлдөөнийг ажиглах, түүнээс манай гадаад бодлого, аюулгүй байдалд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг судлах шаардлагатай. Энэ зорилгод нийцүүлэн Цагаан Ордоны Ойрх Дорнодын бүс нутагт хийсэн анхны айлчлалд дүн шинжилгээ хийх замаар АНУ-ын зүгээс тус бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг авч үзэж байна.
Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа 2022 оны 7 дугаар сарын 13-наас 16-ны өдөр Ойрх Дорнодын бүс нутагт айлчиллаа. Дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд тэрээр тус бүс нутаг дахь АНУ-ын хамгийн чухал холбоотнууд болох Израйль, Саудын Араб болон Баруун эрэгт зочилж, дээд түвшний уулзалт хийжээ.
Ж.Байдены айлчлалын эхний зогсоол нь Израйль улс байсан бөгөөд тэнд тус улсын ерөнхий сайд Яир Лапид болон ерөнхий сайд асан Биньямин Нетаньяху нартай уулзсан байна. Хорин жил үргэлжилсэн Афганистаны дайн дуусгаж Америкийн цэргүүд тус улсаас гарснаас нэг жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн энэхүү айлчлалын үеэр Ойрх Дорнод бүс нутаг дахь Вашингтоны тэргүүлсэн холбоотны харилцааг бэхжүүлэх, эвсэл холбоо байгуулахад чиглэж, ингэхдээ “дипломат ажиллагаа”-нд тулгуурлана гэдгийг онцолсон.
[1]. CNN
“Biden tries to ease worries over US commitment to the Middle East in meetings with key leaders” https://edition.cnn.com/2022/07/16/politics/biden-last-day-middle-east-trip/index.html 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш анх удаа тус бүс нутагт америк цэрэг байхгүй нөхцөлд энэхүү айлчлалыг хийснээс үзэхэд АНУ-ын гадаад бодлого “дипломат ажиллагаа”-нд тулгуурлан өөрчлөгдөж буйг бүрэн нотолсон хэрэг байлаа.
Ийнхүү Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлого “дипломат ажиллагаа”- нд тулгуурлах болсонд гайхах явдалгүй юм. Цагаан ордонд ардчилагчид давамгайлах үед АНУ-ын гадаад бодлого дипломат ажиллагаанд ач холбогдол өгч, хүчний бодлого тэр бүр явуулдаггүй бол Бүгд Найрамдах намын засаг тогтоход тус улсын гадаад бодлогод хүчинд тулгуурлах хандлага илэрч, дипломат ажиллагааг төдийлөн ойшоохгүй байх ерөнхий зүй тогтол ажиглагддаг.
Нөгөө талаар Ж.Байдены хэлсэн үг “холбоотны харилцааг бэхжүүлэх, эвсэл холбоо байгуулах” зэрэгт анхаарал хандуулсан нь цаад учир шалтгаантай. Ерөнхийлөгч Ж.Байденыг гадаад бодлогын хувьд либерал интернационалист үзэлтэй хэмээн үздэг. Түүнчлэн гадаад бодлогын багийнхныг авч үзвэл, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Грийнфилд, Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Тусгай элч Жон Керри нар бүгд ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргааны үед Ж.Байдентай хамтран ажиллаж байсан төдийгүй либерал интернационалист үзэлтнүүд юм.
[2]. Deccan Herald
“Return of the liberal internationalists ” (Nov 29, 2020)
https://www.deccanherald.com/specials/sunday-spotlight/return-of-the-liberal-internationalists-921207.html (accessed July 25, 2022) Энэ үзлийг баримтлагсад нь АНУ-ын ерөнхийлөгч Вүдро Вильсоны “дэлхий дахины тогтвортой байдалд ардчилал зайлшгүй чухал” гэсэн санааг дэмждэг боловч тэднээс ялгаатай нь ардчилсан энх тайвныг хүчээр бус, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудаар дамжуулан тогтооно гэж мэтгэдэг. Ийм үзэлтнүүд, XIX зууны Австрийн төрийн зүтгэлтэн, дипломатч Меттернихийн “реалполитик”-ийн үүднээс аливаа асуудалд ханддаг боловч “олон талт байдал үндэсний ашиг сонирхлын үндэс суурь” хэмээн хардаг билээ.
Албан ажилдаа орсноосоо хойш Ж.Байдены гадаад бодлого Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах, Украинд ОХУ-ын өдүүлсэн зэвсэгт мөргөлдөөнийг холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр, эдийн засгийн хатуу хориг тавих замаар шийдвэрлэхэд анхаарч байснаас үүдэн Ойрх Дорнодын холбоотнууд нь Вашингтоны анхаарлын гадна үлдэх вий хэмээн түгшихэд хүрсэн билээ. Саудын Арабын Жеддах хотод болсон Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Ойрх Дорнодын орнууд Вашингтоны гадаад бодлогын чухал чиглэл хэвээр байгааг батлан илэрхийлэхийг зорьсон. Ж.Байден “АНУ нь Ойрх Дорнодын идэвхтэй, оролцоотой түнш хэвээр байна гэдгийг тодорхой хэлье… Бид [Ойрх Дорнод]-ыг орхихгүй, Хятад, Орос эсвэл Ираны дүүргэх вакуумыг үлдээхгүй… Идэвхтэй, зарчимд суурилсан Америкийн манлайлалд тулгуурлан энэхүү мөчийг бий болгохыг эрмэлзэх болно” хэмээн мэдэгдсэн.
АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдсэнчлэн, Орос, Хятад нь Ойрх Дорнодын хэрэг явдалд оролцох гэсэн өөр, өөрийн ашиг сонирхолтой төдийгүй аль аль нь энэ бүс нутагт Америкийн давамгайлал эцэс болохыг хүлээж байгаа нь нууц биш юм. Өмнө нь АНУ Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай байсан боловч “занарын хувьсгал”-ын ачаар энэ хамаарлаа бууруулж, дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч болсноор
[4]. U.S. Energy Information Administration
“What countries are the top producers and consumers of oil?” https://www.eia.gov/tools/faqs/faq.php?id=709 энэ бүс нутаг Вашингтоны анхаарлыг төдийлөн татахаа больсон билээ. Үүнийг Ойрх Дорнод дахь АНУ-ын цэрэг, дипломатын нөлөө буурснаар тайлбарлаж болно. Ялангуяа, Сирийн хямралыг зохицуулахад АНУ-ын оролцоо Орос, Иранаас зарим талаар сул байсныг ч энд дурдах хэрэгтэй. Хэдийгээр Вашингтоны зүгээс Ойрх Дорнодод өөрийн нөлөөлөл, манлайллаа хадгална хэмээн амлаж байгаа боловч энэ нь бодитой хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь дээр дурдсанчлан АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь
“Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” буюу Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах явдал юм. Гэтэл ОХУ-ын Украинд явуулж буй үйл ажиллагаа Европыг өөрсдөд нь даатгаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт бүрэн анхаарах завдлыг АНУ-д олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Вашингтон Ойрх Дорнод байтугай стратегийн тэргүүлэх чиглэл болгосон бүс нутагтаа анхаарах чөлөөгүй, Европын хэрэг явдалд хутгалдаад байна. Украины асуудал намжсан ч АНУ Ойрх Дорнод гэхээсээ илүү Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хүчээ хаях нь дамжиггүй юм. Иймд Ойрх Дорнод урьдын адил АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох боломж хязгаарлагдмал хэмээн дүгнэж байна.
АНУ-ын анхаарал суларсан байгааг ашиглан Орос, Хятад бүс нутагт нөлөөгөө хэдийнэ бэхжүүлж эхэлсэн. ОХУ-ын тухайд Египет, Саудын Араб, Иран, Йемен, Ливи, Сири зэрэг улстай тогтоосон уламжлалт харилцаа (зэвсэг-техникийн экспорт, геополитикийн ашиг сонирхол)-даа тулгуурлан улс төрийн зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Харин БНХАУ нь газрын тосны дотоодын томоохон нөөцгүй учраас эдийн засгийн хөгжлөө хадгалахын тулд Ойрх Дорнодын нөөцөд тулгуурлахаас өөр замгүй юм. Өөрөөр хэлбэл, Орос, Хятадын аль алинд нь Ойрх Дорнодын хэрэг явдалд оролцох зайлшгүй шалтаг, шалтгаан бий. Харин тэд Ойрх Дорнодын тогтвортой байдлыг хангахад зөрүүтэй байр суурьтай. Хятадын тухайд тус бүс нутаг тогтвортой байснаар худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой хэмээн үздэг бол ОХУ нь Ойрх Дорнодын тогтворгүй байдлыг ашиглан, геополитикийн амбицаа гүйцэлдүүлэхийг зорьдог нь Сирид цэргийн баазын үйл ажиллагаагаа сэргээж эхэлснээс харагдана.
[5]. VOA News
“Russia Expands Military Facilities in Syria” https://www.voanews.com/a/middle-east_russia-expands-military-facilities-syria/6205742.html Баруун эргийн Бетлехем хотод Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзахдаа Ж.Байден
“Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваасан” НҮБ-ын тогтоолыг дэмждэг АНУ-ын байр суурь хэвээр байгааг дахин давтан илэрхийлсэн. Израйлийн удирдлагуудтай уулзахдаа АНУ, Израйлийн холбоотны харилцаа гүн гүнзгий гэдэг мэдэгдсэн явдлаа Палестины талд тайлбарлахдаа “Израйльтай харилцаагаа сайжруулах нь Палестин болон Израйльчуудын хооронд энхийн үйл явцыг сэргээн бэхжүүлэхэд тустай” хэмээн мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, Ж.Байден, М.Аббас нарын аль аль нь энхийн яриа хэлэлцээ өрнүүлэх улс төрийн цаг хугацаа хараахан болоогүй гэдэгт санал нэгдэж, Палестины тал АНУ-ын өмнөх засаг захиргааны гаргасан шийдвэрийг цуцлахыг уриалсан бол Вашингтон палестинчуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурдсан юм. Ж.Байден өмнөх ерөнхийлөгчийн үед Палестинд үзүүлэх тусламжийг зогсоогоод байсныг сэргээж, өнгөрсөн хугацаанд хагас тэрбум ам.долларын тусламж үзүүлснийг онцлон тэмдэглэхийн сацуу АНУ Палестины эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж 100 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт 200 сая ам.долларын тусламж үзүүлнэ (2021 онд 400 сая ам.долларын тусламж үзүүлсэн) гэдгээ мэдэгдсэн.
Хүний эрхийн асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэмээн өөрийгөө тодорхойлж ирсэн Ж.Байден Саудын Арабын Угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай уулзсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг Туркийн Станбул дахь Саудын Арабын консулын газарт хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман шууд оролцсон байж болзошгүйг тогтоосон АНУ-ын тагнуулын тайланг гарснаас хойш АНУ-ын төрийн тэргүүн түүнтэй анх удаа уулзаж байгаа нь энэ юм. Энэ аллагатай холбоотой хүмүүст эдийн засгийн болон бусад хориг тавьсан боловч Мухаммед Бин Салманийг ямар нэгэн хоригт хамруулаагүй байсан билээ.
[8]. DW
“Saudi Arabia: Biden raises Khashoggi concerns during MBS meeting” https://www.dw.com/en/saudi-arabia-biden-raises-khashoggi-concerns-during-mbs-meeting/a-62492535 Эндээс үзэхэд АНУ нь хүний эрх зэрэг үнэт зүйлийн шинжтэй асуудлуудыг хөсөр хаяж, үндэсний язгуур ашиг сонирхлоо хангах сонирхолтой байна хэмээн дүгнэж байна. Гурван цаг үргэлжилсэн угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай хийсэн уулзалтын үеэр Улаан тэнгисээс Иран хүртэлх бүс нутгийн аюулгүй байдал, 5G болон 6G технологийн салбар дахь хамтын ажиллагааг онцолсон байна. Хоёр улсын удирдагчид Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг нь таслан тогтооно гэдгийг хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Тодруулбал, “АНУ нь Саудын Арабын газар нутаг, аюулгүй байдлаа хангах, тус Хаант улсын гадаад аюул заналын эсрэг ард иргэд, газар нутгаа хамгаалахад шаардлагатай чадавхыг бий болгохын төлөө байна” гэдгийг Цагаан Ордны тэргүүн мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл Ираныг хүчирхэгжүүлэхгүй байхад АНУ, Саудын Араб ашиг сонирхол нэгдсэн гэсэн үг юм.
Иран, Саудын Арабын аль аль нь бүс нутагтаа манлайлагч болохоор өрсөлдсөөр ирсэн. Иран болон Пи 5+1 (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн+ Европын холбоо) хооронд Ираны цөмийн асуудлаарх суурь гэрээг 2015 оны 4 дүгээр сард баталж, 7 дугаар сард Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө (ҮАХИБТ)-г баталсан байна. Энэ тохиролцооны дагуу Иран цөмийн хөтөлбөрөө 10 жилийн хугацаанд зогсоож, Өрнөдийн орнууд тавьсан хоригоо зөөлрүүлж, Иранд бусад улсын адил “энгийн улс” болж хөгжих боломж олгосон юм. Ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө нь АНУ-Ираны харилцаанд шинэ эрин үеийг эхлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ илүү өргөн хүрээнд Ирантай ойртохгүйгээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах боломжтой хэмээн үзэж байсан юм. Гэтэл АНУ-д сонгуулийн үр дүнд шинэ засаг захиргаа бүрэлдснээр ерөнхийлөгч Д.Трамп 2015 онд байгуулсан ҮАХИБТ-нөөс АНУ-ыг гаргасан. Хэдийгээр Ж.Байдены засаг захиргаа зуучлагч орнуудаар дамжуулан Ирантай Австрийн Вена хотод яриа хэлэлцээ 2021 оны 4 дүгээр сараас хийж эхэлсэн боловч өнөөг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байна. Яриа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд, 2015 онд байгуулсан ҮАХИБТ ахин хүчин төгөлдөр хэрэгжих юм. Ингэснээр, Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд АНУ нь Д.Трампын засаг захиргааны үед Иранд тавьсан хоригуудыг цуцлах боломжтой болно.
АНУ-ын ерөнхийлөгчийн Саудын Арабад хийсэн айлчлалын үр дүнд ойрын хугацаанд газрын тосны үнийг буулгах боломжтой хэмээн Цагаан Ордон үзэж байсан юм. Энэ оны 11 дүгээр сард АНУ-ын Конгрессын “завсрын сонгууль” болох бөгөөд сонгуулийн үр дүн Ж.Байдены засаг захиргааны сүүлийн 2 жилийн хугацаанд ихээхэн нөлөөтэй байх юм. Гэтэл Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий эд, нэн ялангуяа газрын тосны үнэ нэмэгдэж байна. Тодруулбал, Москвагийн “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэсэн Украинд явуулж буй үйл ажиллагаатай холбогдуулан АНУ болон Европын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа газрын тосны үнэ 2008 оноос хойших дээд цэгтээ хүрч, өнгөрсөн 3 дугаар сард 1 баррель нь 139 ам.доллараас давсан.
[9]. Reuters
“Top U.S. energy envoy expects further steps from OPEC producers on supplies” https://www.reuters.com/business/energy/top-us-energy-envoy-expects-us-gasoline-prices-fall-further -2022-07-17/ Газрын тосны үнэ нэмэгдсэн нь АНУ-д өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хамгийн гол нөлөө үзүүлж байна. Сонгуулийн өмнө газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцийн асуудлыг амжилттай шийдвэрлэж чадах эсэхээс Ардчилсан нам
“завсрын сонгууль” -д ялалт байгуулах шууд хамааралтай. Хэдийгээр АНУ нь дэлхийд газрын тосны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг боловч дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Америкийн компаниуд эдийн засгийн үр ашгийн үүднээс газрын тосыг их хэмжээгээр үйлдвэрлэж, нөөцлөдөггүй учраас яаралтай тохиолдолд зах зээлд газрын тос ихээр нийлүүлэн үнийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авах боломж нь бага байдаг. Эсрэгээрээ, дэлхийд үйлдвэрлэлээ 2 дугаарт жагсдаг Саудын Арабад ийм боломж байдаг учраас АНУ-ын зүгээс тус улсыг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг ятгасан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх боломж бүрэн бий.
Ж.Байден Саудын Араб улсад айлчлахдаа газрын тосны үнийг буулгах асуудлыг хэлэлцэхэд анхаарсан ч тус улстай үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээрийг байгуулж чадаагүй юм. Гэвч Ж.Байден энэ асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Бид дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, газрын тосны нийлүүлэлтийг хангалттай түвшинд байлгах талаар сайтар ярилцсан” хэмээн мэдэгдсэн юм. Хоёр улс хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсны дотор эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудал багтсан болохыг айлчлалын дараа гаргасан Цагаан Ордны мэдэгдэлд дурдсан боловч гэрээ хэлэлцээрийн агуулгын талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдснээр Саудын Арабад хийсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд ойрын хугацаанд газрын тосны үнэ буурна хэмээн таамаглаж болохоор байна.
Дүгнэлт
Монгол Улсын тухайд авч үзвэл, манай эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ихээхэн нөлөөтэй. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага 2013 оноос өмнө манайд түгээмэл ажиглагдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлт махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан тохиолдол ч бий. Шатахууны бүтээгдэхүүнийг орц болгон ашигладаг салбаруудын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтийг оруулж тооцвол энэ дүн бүр ч өндөр байх болно.
[10].Б.Мөнхзул, (Монголбанкны ОНБМТ-ийн эдийн засагч) “Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?” 2017/01/30 https://www.mongolbank.mn/news.aspx?id=1385&tid=2 Хэдийгээр манай газрын тосны импорт ОХУ-ын зах зээлийн байдлаас бүрэн хамааралтай мэт боловч нөгөө талаар дэлхийн зах зээлд гол үүрэгтэй Ойрх Дорнодын орнуудын үйлдвэрлэл манай улсад шууд бусаар нөлөөлж байна. Ойрх Дорнод үйлдвэрлэлээ багасгасан тохиолдолд дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт тасалдах, үүнээс шалтгаалан үнэ өсөх эрсдэлтэй. Энэ нь ОХУ-ыг үнэ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, эргээд бидний хэрэглэж буй бензин шатахууны үнэ өсөхөд нөлөөлнө.
Эсрэгээрээ, АНУ болон Ойрх Дорнодын орнуудын харилцаа найрсаг, сайн байх тохиолдолд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах боломжтой. Ялангуяа, Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өрнөдийн орнууд ОХУ-д хориг тавиад байгаа энэ үед Саудын Араб зэрэг Булангийн орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн нөхцөл байдал нааштай эргэхэд чухал нөлөөтэй юм. Гэвч Оросын газрын тосыг бусад орнуудынхаар орлуулах гэсэн АНУ-ын оролдлого зохих хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байгаа нь харагдлаа. Иймд газрын тосны зах зээл дээр үүсэж болзошгүй шокын сөрөг нөлөөг аль болохоор бага байлгах зорилгоор манай улс нефтийн үнийг урьдчилан таамаглах, болзошгүй эрсдэлд бэлтгэх, фьючерс гэх мэт үүсмэл хэрэгсэл ашиглан ирээдүйн үнийн тодорхой бус байдлыг бууруулах шаардлагатай байна.
Аюулгүй Байдал судлалын Хүрээлэн
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ 16:32 Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу
»»
Хоёрдугаар тойрог зам төсөл: ТЭЗҮ-ийн хүрээнд хотын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн судалгаа хийж байна 16:08 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх
»»
“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна 15:36 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон
»»
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 13:38 Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө,
Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө,
»»
ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болж нэмэгджээ 13:36 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн
»»
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
»»
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 12:15 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно.
»»
Биткойны ханш унасаар байна 12:09 Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна.
Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна.
»»
Ховдын Давст сум: Авалсан чоно нэг бүрийг 300,000 төгрөгөөр үнэлнэ 10:05 Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг
Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг
»»
Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га газрыг үнэгүй өмчлүүлжээ 17:45 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн
»»
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 16:59 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа
»»
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
»»
Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчид боллоо 15:59 Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга
Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга
»»
Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ 12:55 Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын
Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын
»»
“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо 12:26 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
»»
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна 12:02 Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл
»»
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ 11:18 Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна.
Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна.
»»
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
»»
Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 10:43 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл,
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл,
»»
Монгол Ардын Нам өнөөдөр бага хурлын гишүүдээ сонгоно 10:06 Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна.
»»
Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна 10:02 Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав.
»»
"Гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, автомашин шатсан дуудлага их ирж байна" 09:55 Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.
»»
Баасан гаригт бүх нийтээрээ амарна 09:44 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг.
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг.
»»
Б.Ундрах дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ 09:38 2025 оны туухайт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдаж байна.
2025 оны туухайт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдаж байна.
»»
Автомашины хулгай өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар өсжээ 09:23 Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт
»»
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа юу хийсэн бэ 17:04 -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
»»
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа 17:02 “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
»»
Монгол улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор болоо 16:52 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
»»
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид “Хиймэл оюун ашиглан ажлын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдлаа 15:28 Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
»»
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ 15:24 МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
»»
160 Мянган тонн нүүрс арилжлаа 15:24 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
»»
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй 15:19 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
»»
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо 15:00 МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
»»
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ 13:38 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
»»
Трансжендэр тамирчдыг олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглоно 12:43 Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
»»
М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар дэлхийн аварга болж, Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ 12:41 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
»»
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа 12:40 Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
»»
Оюутолгойн сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан тэргүүтэй 300 хүнийг гэрчээр дууджээ 12:37 Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
»»
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 12:06 Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
»»
Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11:52 Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
»»
"Сүүлчийн нүүдэлчид" дэлхийд Монголыг шинээр нээлээ 11:43 Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
»»
Чуулган: "Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэв 11:40 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
»»
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа 17:46 Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
»»
Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана 15:57 “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
»»
Туркэд онгоц осолдож, зорчиж явсан бүх цэрэг амиа алджээ 14:24 Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
»»
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
»»
Squid Game киноны жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс цагаатгажээ 09:55 Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
»»
Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна 09:53 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
»»
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй 09:51 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
»»
ОХУ-ын засгийн газар анх удаагаа юанийн бонд гаргахаар болжээ 09:46 Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
»»
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
»»
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
»»
Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав 10:10 Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
»»
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
»»
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
»»
АНУ Зеленскийг орлох хүнийг хайж эхэлсэн гэв 09:28 АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь
АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь
»»
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
»»
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
»»
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
»»
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
»»
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
»»
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
»»
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
»»
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
»»
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
»»
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
»»
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
»»
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
»»
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
»»
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»