 |
|
 |
|
Сингапураас “зуурах” нь ямар хэрэгтэй гэж?! |
|
|
 |
|
 |
Сингапураас “зуурах” нь ямар хэрэгтэй гэж?!
2022-07-22
Монголд гийнгоон дуу хадаж, наадмын агаар орчихсон, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн төрийн шагнал мөндөртсөн үе. 2022 оны долдугаар сарын 6-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлалаар Сингапур улсад буув. Энэ нь түүний Ерөнхий сайд болсноос хойшх албан ёсны анхны айлчлал аж. Өмнө нь олимп далимдуулж Япон, Хятадад ажиллажээ.
Төв Азийн өндөрлөг дэх Монгол маскаа “мартсан” нь Зүүн Өмнөд Азийн Малайн хойгийн өмнөдөд орших Сингапурт буухад шууд мэдрэгдсэн.

Сингапурын бүгчим, чийглэг, тэгээд халуунд цар тахлаас хамгаалах зузаан маск зүүх ч айлчлалын багийнханд амаргүй байх шиг байсан. Гэвч дэлхий нийтээр масктайгаа л байгаа нь тэндээс мэдрэгдэв. Цар тахлаас хамгаалах дүрэм журам нь ч хатуу чанад хэрэгжиж буй аж.
Сингапур 700 гаруйхан км.кв газар нутагтай. Манай хамгийн бага газартай Орхон аймгаас 100 гаруй км.кв-аар бага. 5.5 сая хүн амтай. Хүн амынх нь 34 хувь буддист, 19 хувь нь христ, 14 хувь нь муслим, 11 хувь нь таоист, 5.2 хувь нь хинди шашинтай. Жижигхээн арал дээрх дэлхийд цөөхөн хот улсын нэг юм. Гэсэн ч өнөөдөр тус улс нь дэлхийн худалдааны томоохон зангилаа, технологийн төв, хөгжлийн загвар нэгэнт болжээ. Сингапур улсын хувьд парламентын бүгд найрамдах засаглалтай. Сонгуулийн холимог системтэй. Олон намын тогтолцоотой. Өнгөрсөн оны статистик мэдээллээр 378.62 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Сингапурын эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд 7.6 хувь байсан. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2020 онд эдийн засаг нь агшсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна. Ерөнхий сайдын тухайд 2019 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа тус улсад ажлын айлчлал хийж байжээ. Тэр үед очихдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын чиг хандлага, хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан ухаалаг хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус улсын арвин туршлага, цогц шийдлүүдтэй танилцаж байжээ.
Тодруулбал, тэр айлчлалынхаа хүрээнд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл, Хуримтлалын төв сан, Хамтын ажиллагааны байгууллага болон Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Ухаалаг орон, дижитал засгийн газрын удирдлагуудтай уулзаж байжээ. Түүнээс хойш хамтын ажиллагаатай байж иржээ. Тухайлбал, Сингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапур улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож байсан. Тэгэхээр тухайн үед ЗГХЭГ-ын даргын хувиар ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ Ерөнхий сайдын хувьд баталгаажуулахаар айлчилжээ гэхэд болно. Айлчлалынхаа бүрэлдэхүүнд ч яриа тохироог гардаж хэрэгжүүлэх субьектуудыг голчлон багтаасан байв. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, ХНХ-ын сайд, БХБ-ын сайдаас гадна Улаанбаатарын хотын ЗДТГ-ынхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан.
Ер нь бол Орос, Хятадын дунд орших буфер улсын Ерөнхий сайд дэлхийн ийм савлагаатай үед аль улсад ямар хэмжээнд айлчлах вэ гэдэг геополитиктой шууд холбоотой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт айлчлахынхаа өмнөх өдөр Монголд айлчилж буй Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтай уулзсан. Түүгээр хэд хэдэн асуудал яригдсан. Орос дэлхийн анхааралд байгаа цаг үе учраас олон улсын хэвлэлүүд энэ мэдээлэлд нэлээд ач холбогдол өгсөн харагдсан.
Харин энэхүү уулзалтын маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар хийж буй айлчлалаа эхлүүлсэн нь энэ. Ли Сүен Лүн нь 2004 оноос Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж буй юм. Тэрбээр 1984 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдсон. Өдгөөгийн Сингапурыг үндэслэгч гэгддэг, анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн ууган хүү. Ли Сиен Лүн Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Монголын гурав дахь Ерөнхий сайдыг албан болон ажлын айлчлалаар хүлээн авч байгаа нь энэ аж.
Ли Сүен Лүнийг Ерөнхий сайд болсных нь дараа жил буюу 2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус улсад ажлын айлчлал хийж байсан. 2011 онд Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор айлчилж байжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан ёсны айлчлал энэ төвшинд тус улсад Монголын талаас хийж байгаа 11 жилийн дараах айлчлал болсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр уулзаж, хэлэлцээ хийв.
Тэр үеэр Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв. Сингапурын Хуримтлалын сангийн туршлага, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур улстай хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд Сингапурын “Темасек” олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөлзэрэг байгууллагад зочилсон. Түүнчлэн Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, дээрх чиглэлээр хамтран ажиллах, Сингапурын туршлагыг хуваалцах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрсэн. Улмаар хоёр талын хамтын ажиллагааны дөрвөн санамж бичиг байгууллаа. Манай ХНХЯ, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” баримт бичиг байгуулав. Бас “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай БХБЯ, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага хоорондын санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.
Үүнээс гадна “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн“Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах” зорилтын хүрээнд Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах,олон улсын жишигт нийцүүлэх, манай төрийн өмчит нэг компанийг тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийг сонгон загвар маягаар техникийн зөвлөгөө авах чиглэлд хамтран ажиллах саналыг Сингапурын талд тавьсан юм. Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон тус улсын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналыг илэрхийлсэн.
Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, “Темасек” олон улсын сангийн дэмжлэгтэйгээр манай төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, энэхүү уламжлалт хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэхээр тохиров.
Базаад хэлэхэд, Ерөнхий сайд энэ айлчлалаараа Сингапурын хуримтлалын сангийн туршлага, менежмент, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, “МИАТ” компанийг сонгон загвар маягаар хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэргээр ЗГХЭГ-ын дарга байхдаа ярьсан зүйлүүдээ нэг мөр болгож шийдэх шиг боллоо. Цаашлаад энэ бүхэн Ерөнхий сайдын өөрийнх нь авлигын эсрэг үйл ажиллагаатай холбогдоод байх шиг байгаа юм.
Учир нь Сингапурын “эцэг” хэмээгддэг Ли Куан Ю байгалийн баялаггүй, жижиг буурай орныг яаж оргилд гаргасан нь өнөөдөр дэлхийн удирдагчдын “цагаан толгой” болж байна гэхэд хилсдэхгүй. Тэр удирдагч Сингапурыг ийм богино хугацаанд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай, төр засаг нь тогтвортой хөгжсөн шалтгаан нь “MPH”-ыг хэрэгжүүлсэн гэдэг. Энэ нь хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоо буюу Meritocracy, шаардлагагүй зүйлд цаг алдаад байдаггүй буюу нэгэнт бүтээчихсэн дугуйг дахин бүтээх гэж цаг алддаггүй Pragmatism, шударга зарчим буюу Honesty юм. Энэ гурвыг хэрэгжүүлж өнөөгийн Сингапурыг бүтээжээ.
Тэр дундаа Ли Куан Ю “Нийгмийн хамгийн том гай зовлон бол хээл хахууль” хэмээдэг байжээ. Тэрбээр “Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж нэг бус удаа хэлж байв. Үнэхээр ч Ли Куан Ю авлигатай холбогдсон хэнийг ч хайрлаагүй. “Авлигыг устгахыг хүсч байна уу. Тэгвэл эхлээд гурван сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа, тэд ч өөрсдөө ойлгож байгаа” гэсэн алдарт үгийг нь бид мэднэ.
Нэгэнт ийм хатуу чанга хяналт тогтоосны дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Хөрөнгө оруулалт татахын тулд гадаадын компаниудад ажиллах таатай орчин бүрдүүлж өгсөн гэдэг. Ингэснээр Сингапурт ажлын байр олноороо бий болж, барууны компаниуд татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүч гэсэн өртөг багатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болжээ. Бас боловсролын системээ шинэчилж, өндөр технологийн салбараа ихээхэн хүч гаргаж хөгжүүлсэн байдаг. Түүнчлэн ашиг өгдөг улсын компаниудад ач холбогдол өгсөн. Улсын статустай анхны компаниудын нэг “Singapore Airlines”-ийг аваад үзэхэд аль хэдийнэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болсон. Тийм компаниудынхаа удирдлагыг байн байн сольдоггүй, нөгөөдүүл нь үнэнч шударга ажиллах зарчимтай байдаг аж. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын Сингапураас “зуураад” байгаа нь дээрх хэдэн учир шалтгаантай хэмээн ойлгогдов.
“ЕРӨНХИЙ САЙД ЛИ СИЕН ЛҮН: СИНГАПУР, МОНГОЛ ХОЁР УЛС ХЭЦҮҮ ҮЕД БИЕ БИЕЭ ДЭМЖИЖ БАЙСАН”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын талаар Сингапурын өдөр тутмын “The Straits Times” сонин хэд хэдэн мэдээлэл нийтэлжээ. 2022 оны долдугаар сарын 8-ны дугаарт тус сонины ахлах сурвалжлагч Чин Су Фан “Ерөнхий сайд Ли Сиен Лүн: Сингапур, Монгол хоёр улс хэцүү үед бие биеэ дэмжиж байсан” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Сингапур, Монгол хоёр улс хэцүү үед бие биенээ дэмжиж ирсэн гэж Ерөнхий сайд Ли Сиен Лүн мэдэгдэв” гээд “2020 онд цар тахлын үед “Темасек” сангаас Монгол Улсад тестийн багц хандивласан. Монголын Засгийн газар эргээд Сингапурын эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнуудад хариу бэлэг ирүүлсэн нь тэдэнд маш их урам зориг, урам зориг өгсөн” гэж тэр нэмж хэлэв. Ерөнхий сайд Ли Сиен Лүн Сингапурт дөрөв хоногийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх албан ёсны үдийн зоог дээр үг хэллээ. Тэрбээр “Хоёр орон олон улсын худалдааг ахиулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дүрэм журамд суурилсан олон талт нээлттэй тогтолцоог дэмжих нэг зорилготой юм. Мөн хоёр улс бие биенийхээ давуу талыг нөхөж байна” гэж нэмж хэлэв. “Жишээ нь, Монгол Улс байгалийн асар их нөөцтэй байхад Сингапур нь харилцаа холбоо сайтай. Монголын экспортыг манай бүс нутаг болон бусад орнуудад хүргэх төв, гарцыг санал болгож байна” гэж тэр хэллээ.
Ноён Ли Сиен Лүн хэлэхдээ “Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 1600 гаруй албан тушаалтныг хүлээн авч, санхүү, эдийн засгийн хөгжил, хэл ярианы ур чадвар, төрийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж, туршлагаа солилцлоо. Цаашдаа энэ хөтөлбөрт Монголын төрийн олон алба хаагчид оролцохыг хүлээж байгаа” гэв. Мөн “Бид харилцаагаа хөгжүүлэх сайн суурьтай. Цар тахлын дараах дэлхий дахины сэргэлтэд манай хоёр улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар лхагва гарагаас бямба гаригт Сингапурт албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Түүнээс хойш Сингапурт хийж буй анхны айлчлал нь юм. Түүнтэй хамт Монголын хэд хэдэн сайд, УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд явж байна. Л.Оюун-Эрдэнэ үдийн зоог барих үеэр хэлсэн үгэндээ “Сингапур, Монгол Улс хоёр жилийн өмнө дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байсан. Харин худалдааны төлөөлөгчдийн тухай 700 гаруй жилийн өмнө түүхэн харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн. Өвөг дээдсийн маань 700 жилийн өмнө эхэлсэн харилцаа маш хурдацтай хөгжиж ирсэн. Өнөөдөр Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь Монголын найдвартай түнш, манай тав дахь том хөрөнгө оруулагч, АСЕАН-ы худалдааны гол түнш болсон” гэв. “Газарзүйн хувьд бие биеэсээ алс хол хэдий ч хоёулаа нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцол, хамтран ажиллах хүсэл эрмэлзлээрээ холбогддог” гэж тэр нэмж хэлэв.
Тухайлбал, 2016 онд Ерөнхий сайд Ли Сиен Лүний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон иргэд харилцан визгүй зорчих болсон нь хоёр улсад улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт томоохон түлхэц өгсөн. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны "Алсын хараа-2050" бодлогод 2050 он гэхэд хөгжлөөр бүс нутгаа манлайлах алсын хараагаа тодорхойлсон. "Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн удирдлага дор хэрэгжиж буй Сингапурын хөгжлийн загвар нь дэлхийн олон улс орны хөгжилд урам зориг, эрч хүч, туршлага болж байна" гэж ноён Л.Оюун-Эрдэнэ нэмж хэлэв.
Баасан гаригийн өглөө тэрбээр Истанад Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй уулзахын өмнө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдди Теотай утсаар ярьжээ. “Ноён Эдди Тэо, ноён Л.Оюун-Эрдэнэ нар хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, тэтгэврийн сангийн бодлого, нийтийн орон сууц зэрэг харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцсэн” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бямба гаригийн өглөө Сингапураас эх орон руугаа мордоно” гэжээ.
Б.Төмөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
Сингапураас “зуурах” нь ямар хэрэгтэй гэж?! |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Ягаан өнгөтэй тэргэл сар ирэх ням гарагт гарна 18:52 Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ.
|
Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ. »»
|
|
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна 18:37 Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.
|
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм. »»
|
|
Нийслэлийн хэмжээнд гурван хоногт 55 удаагийн гал түймэр бүртгэгджээ 17:32 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.
|
Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв. »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг маргааш 06.00 цагаас эхлэн түр хаана 14:42 ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун
|
ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төлбөрөө төлөөд хохирох вий 13:47 Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна.
|
Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна. »»
|
|
Улаанбурханы нийт 428 тохиолдол батлагджээ 13:02 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний »»
|
|
1072 хувьцааны ноогдол ашиг 94 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ 12:02 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ.
|
1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ. »»
|
|
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо 11:05 Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
|
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо. »»
|
|
ЛеБрон Жэймс тоглоомын түүхэнд бичигдэв 10:59 Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
|
Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов. »»
|
|
Улаанбурханы 428 тохиолдол батлагдлаа 10:39 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин »»
|
|
Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ 10:11 "PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.
|
"PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж. »»
|
|
Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна 10:08 "Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.
|
"Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал ₮400 мянгаар торгоно 09:54 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.
|
18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 09:48 Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
|
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. »»
|
|
Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн 09:48 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
|
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв. »»
|
|
Трамп Хятадад 125 хувийн тариф ногдуулж, бусад улсад хугацаа олгов 09:45 АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ.
|
АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. »»
|
|
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 09:34 Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
|
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас түр хааж, ус дамжуулах шугам хоолой татна 09:31 Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
|
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. »»
|
|
Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна 09:29 Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
|
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. »»
|
|
Б.Төгөлдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв 08:21 Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид
|
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид »»
|
|
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа
|
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа »»
|
|
Д.Амгалан: Долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан 17:58 Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.
|
Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа 17:36 "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
МАРГААШААС ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 16:57 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 414-т хүрлээ 16:34 .Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна.
|
.Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. »»
|
|
Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ 16:17 Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
|
Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа. »»
|
|
Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна 14:00 Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
|
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ? »»
|
|
МАН-ын бүлэг УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжжээ 13:45 УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ. »»
|
|
Улаанбурханы батлагдсан тохиолдол 414, хавьтал 9606-д хүрэв 13:43 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
ЭКСПОРТ 17.7 ХУВИАР БУУРЧЭЭ 10:50 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.
|
2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна. »»
|
|
Oi энтертайментийнхан зогсоол булаацалдаж иргэний биед халдсан уу? 10:46 Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ.
|
Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ. »»
|
|
Л.Анхзаяа, А.Энхбаяр тэргүүтэй жүдочид ААШТ-д оролцоно 10:17 Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
|
Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. »»
|
|
Дурангийн аргаар умай сойдог болсон нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг бууруулж байна 10:13 Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий.
|
Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий. »»
|
|
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна 10:09 Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна.
|
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. »»
|
|
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав 20:52 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна.
|
Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна. »»
|
|
Zerofit нэрийн тураах кофенд Допингийн төрлийн бодис илэрчээ 20:50 Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах
|
Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах »»
|
|
Мунхагийн санаа хожуу 20:47 Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх.
|
Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх. »»
|
|
Биткойны ханш 75 мянган доллароос уруудлаа 19:16 Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ.
|
Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ. »»
|
|
“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ 19:15 “Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо
|
“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо »»
|
|
Дуучин Мадонна, Элтон Жон нар эвлэрчээ 19:11 Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо
|
Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо »»
|
|
ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн 17:52 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа.
|
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа. »»
|
|
Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна 16:41 Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа
|
Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа »»
|
|
Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ 15:40 БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ. »»
|
|
4-р сарын 10-нд төвийн аймгуудад, 11-нд нутгийн зүүн хагаст цасан шуургатай 15:32 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. »»
|
|
Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг "амилуулжээ" 15:21 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани »»
|
|
|
Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
Умай шилжүүлэн суулгуулсан Британи эмэгтэй төржээ 14:13 Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм.
|
Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм. »»
|
|
Дэлхийн 50 гаруй улс Доналд Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүслээ 12:46 Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад
|
Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад »»
|
|
Хятадын уулархаг бүсэд гал түймэр гарч,1000 гаруй хүн унтраах гэж хичээж байна 11:18 БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм
|
БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм »»
|
|
БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дараа сонгоно 10:03 БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа. »»
|
|
ОХУ: ДОХ-ын эсрэг сангийн үйл ажиллагааг хориглов 17:54 Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов.
|
Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов. »»
|
|
Трамп ҮАБЗ-ийн хэд хэдэн ажилтнаа халав 17:51 Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ.
|
Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ. »»
|
|
Худалдааны дайн оцон шувуудыг ч тойрсонгүй 17:32 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан. »»
|
|
Трампын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхийг Америкийн олонх иргэд эсэргүүцэж байна 16:55 Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ.
|
Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ. »»
|
|
Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна 15:02 Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн
|
Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн »»
|
|
Шон Дидди шүүх хурлын товоо хүлээх хугацаандаа хүний наймааны сэжигтнээр дуудагджээ 14:52 Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн.
|
Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. »»
|
|
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг албан тушаалаас нь огцрууллаа 11:51 БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг »»
|
|
Аль улс орнууд Трампийн давалгаанд цохигдож байна вэ? 10:27 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй. »»
|
|
Азийн өвлийн наадмын үеэр АНУ цахим халдлага хийх гэж оролджээ 10:18 Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна.
|
Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна. »»
|
|
Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алджээ 09:17 НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон
|
НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон »»
|
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлалтай байна 17:29 Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ.
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ. »»
|
|
|


|