 |
|
 |
|
С.Энхболд: Эрт илрүүлэг бол өвчлөл, нас баралтыг бууруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил юм |
|
|
 |
|
 |
С.Энхболд: Эрт илрүүлэг бол өвчлөл, нас баралтыг бууруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил юм
2022-06-13Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан  сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны талаар болон Эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэлийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.
-Орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөөд явж байна. Салбарын яам энэ ажлын хүрээнд шат шатны эрүүл мэндийн байгууллагууд дээрээ ямар суурь баазуудыг бэлтгэж амжсан бэ?
-Эрүүл мэндийн байгууллагуудыг бүгдийг нэг дор чадавхжуулж тоног төхөөрөмжөөр ханган нэг түвшинд хүргэнэ гэдэг амаргүй ажил юм. Цар тахлын хүнд үе байсан хэдий ч 2021 оны улсын төсвийн тодотголоор 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт баталж өгсөн. Уг хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг 21 аймаг, есөн дүүрэгт нэн шаардлагатай ходоодны дуран, эхо, рентген аппарат, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүдний гэх мэт тоног төхөөрөмжийг худалдан авч өнөөдрийн байдлаар аймаг нийслэлд 17 дэмжих төв бэлэн болсон. Бусад төвийн засварыг хийгээд явж байна, тун удахгүй ашиглалтад орно. Энэхүү дэмжих төвүүдийг байгуулсан нь эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээний бэлтгэлийг хангахад чиглэсэн хамгийн том суурь ажил юм.
-Эрт илрүүлэх ажлын гол үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?
-Эрт илрүүлэх ажлыг эхлүүлээд нэг сар болж байна. Бид одоогоор өдөр бүр ямар нас, хүйсний хэдэн тооны хүн хамрагдаж байна гэсэн ерөнхий мэдээллээ авч байгаа. Энэ хугацаанд 127 мянган хүн үзлэгт хамрагдсан байгаагаас харахад бидний ажил нэлээд эрчтэй, амжилттай явагдаж байна. Учир нь, 2021 онд бүтэн жилийн хугацаанд 96800 хүн хамрагдсан байдаг. Сар бүрийн дүн, жилийн дүнг тооцон гаргах цахим программ бэлэн болсон. Эндээс хүн амын эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн салбарын хамгийн том дата бий болох юм. Энэхүү дата дээрээ үндэслээд цаашдаа төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэл, салбарын яамнаас хийж хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлж илүү нотолгоон дээр суурилсан шийдвэрүүдийг гаргах болно. Манай улсад өнөөг хүртэл өвчлөлийн нас хүйс газар зүйн байрлал, түүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг багтаасан нэгдсэн том дата хангалттай биш байна. Тэгэхээр энэ ажлыг манай улсын урт хугацаандаа хийж, хэрэгжүүлэх маш том бодлогын арга хэмжээний эхлэл гэж ойлгож болно. Энэ удаа бүх насны иргэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Жилийн дараа гэхэд бид өвчлөл, өвчний төрлийг бүс нутаг болон аймгаар гаргаж, тухайн аймаг, суманд зонхилон тохиолдож буй өвчнүүдэд орчны хүчин зүйл нөлөөлж байна уу, хоол, хүнс, ахуйн хэрэглээнээс болж байна уу өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэт нарийн асуудлыг тодорхой болгох суурь мэдээлэлтэй болох юм. Үүний дараа чиглэсэн тодорхой бодлогууд гарч эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. Эрт илрүүлгийн арга хэмжээ иргэнд олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэд эрт илрүүлэгт орсноор эрүүл, өвчин үүсэх эрсдэлтэй эсэх, мөн шинж тэмдэг илрээгүй байгаа өвчнүүдийг эрт илрүүлэх боломж бүрдэнэ. Дараа дараагийн жилүүдэд эрт илрүүлэгт хамрагдсанаар өмнөх жилийн шинжилгээний мэдээлэлтэй харьцуулан эрүүл мэндийн хувьд ямар, ямар өөрчлөлт гарсан байна, тухайн хүн юунд анхаарч, юуг чиглэсэн эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгээ илүү тод харж чаддаг болно. Ард иргэд маань ч жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болж заншина гэсэн үг юм. Урт хугацаандаа улсын хэмжээнд өвчлөл буурч хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ.
-Улсын хэмжээнд, бүх иргэнээ хамруулсан эрүүл мэндийн үзлэг явагдаж байсан түүх бараг үгүй. Соёлын довтолгоо нэртэй арга хэмжээг хүмүүс одоо бараг мартсан байх. Эрт илрүүлэх харин үүний дараах томоохон ажил болж байх шиг байна, тийм үү?
-Хүн амын дунд ялангуяа халдварт өвчнийг бууруулахын тулд манай улс 1950-1960 оны үед Соёлын довтолгоог хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр дэвшил гаргасан байдаг. Эрт илрүүлэх арга хэмжээг бид орон даяар зохион байгуулж, бүх иргэнээ хамруулж чадсанаар иргэдийг эмзэглүүлж буй жилээс жилд нэмэгдсээрбайгаа зонхилон тохиолдох хавдар, зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын замын гэх мэт өвчлөлийг бууруулах боломж бүрдэж, эрт оношлон нас баралтыг бууруулах оновчтой гарцуудыг тодорхойлж чадна гэж харж байна.
Жишээ нь, хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад тулгамдаад байгаа асуудал биш. Дэлхий дахинд хавдрын өвчлөл ихэссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг, амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг эрт оношилбол бүрэн эдгээх магадлал өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Иймд эрт илрүүлэг маш чухал байдаг. Мөн эрүүл мэндийн боловсролыг багад нь, сургууль цэцэрлэгийн насанд нь олгох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр бид хүн амаа эрүүлжүүлэх сууриа тавьж, монгол хүн урт насалж, эрүүл амьдрах боломжтой болно. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс Ерөнхий сайдын санаачлан эхлүүлсэн энэ ажил маш үр дүнтэй болох ёстой. Үүнийг дагаж, дээр хэлсэнчлэн манай улсын эрүүл мэндийн салбарт том дата үүсэж, түүнээс нотолгоонд суурилсан манай салбарын шинэлэг бодлогууд гарч ирэх юм.
-Иргэд сумаас аймаг, өрхийн эмнэлгээс дүүрэг болон төр хувийн хэвшлийн том эмнэлгүүдэд очиж үзүүлэхдээ эмчилгээний карт, дуран авайн зургаа заавал ч үгүй авч явдаг. Бүх эмнэлэг үйлчлүүлэхээр очсон хэний ч өвчний онош, түүхийг татаад үзэх боломжийг Эрүүл мэндийн яам нэгдсэн цахим сүлжээгээр шийдэхээр ажиллаж байгаа гэсэн. Технологийн өөрчлөлт, шинэчлэлтийн явц ямархуу байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүдийн ашигладаг 30 гаруй цахим системүүд хоорондоо холбогдож, интеграц хийдэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан. Салбар удирдаж байгаа хүний хувьд хийх юмсан гэж зорьж буй гол ажлын нэг бол эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон системийг хоорондоо холбогддог болгож интеграц хийх, нэг ёсондоо магистрал замыг тавих цахим шинэчлэлт хийж байгаа. Ерөнхий сайд 2021 оны зургадугаар сард Эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ерөнхий сайдын дэргэд Ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсгийг миний бие удирдаж байгаа.
Нөгөө талаар манай салбарт хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэндийн төсөл-2” хөдөлсөн. Эрт илрүүлэг арга хэмжээ эхлэхээс өмнө бид анхан шатны 330 сум, 210 орчим Өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг шийдэж хөгжүүлэлт ажлыг хийж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэд хөдөө орон нутгаас хотод ирэхдээ заавал тор дүүрэн зураг, ном шиг зузаан карт барьж ирэх шаардлагагүй болно. Аль ч эмнэлэг тухайн хүний ID дугаараар хайлт хийгээд зураг ба шинжилгээний хариуг харж, эмчилгээгээ хийгээд явах боломжтой болох юм. Энэ бол салбарын хувьд маш том дэвшил.
-Манайхан гадагшаа маш их эмчилгээнд явдаг. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбарт орж ирэх мөнгөний ихэнх нь гадагшаа урсдаг. Эрт илрүүлэг арга хэмжээ болон салбарын шинэчлэл энэ урсгалыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжийг нээж чадах уу?
-Гадагшаа гарч буй эмчилгээний зардал нь эмчлүүлэхээр явж байгаа хүний тоо, өвчний онош зэргээс шалтгаалаад байнга хэлбэлзэж байдаг. Одоогоор манай улсад эмчлэх боломжгүй гэсэн жагсаалтад багтсан 26 өвчин бий. Ийм оноштой хүмүүс бол яалт ч үгүй гадагшаа явж эмчилгээ хийлгэхээс өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас эрүүл мэнд салбарт онцгой анхаарал тавьж байгаа учраас хөрөнгө оруулалтууд ч сайн хийж байна. Түүний хүчинд бид манайд эмчилдэггүй 26 өвчний дөрвийг Монголдоо эмчлэхээр болж, аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулан, хүний нөөцөө бэлтгээдавлаа.
-Өвчнөө хилийн дээс алхаж, эмнэлэг хайж, эрэл хийж байгаа хүмүүст энэ бол хамгийн хэрэгцээтэй мэдээлэл болох нь тодорхой. Яг ямар ямар өвчнийг шинээр дотооддоо эмчилж эхлээд байгаа вэ?
-Нэгдүгээрт, донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг байгуулан засварыг хийн тоногтөхөөрөмжийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулсан. Энэ бол цусны хорт хавдруудыг эмчилнэ гэсэн үг. Цусны хавдартай хүнд донороос ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад дунджаар 400-700 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ технологийг бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулж, боловсон хүчнээ бэлтгэсэн. Эхний хүн удахгүй эмчилгээндээ орох гэж байна. Бид энэ хагалгааг эхний ээлжид насанд хүрэгчдэд хийж, дараа нь хүүхдүүдэд хийдэг болох бэлтгэл ажлаа базаагаад байж байна. Хоёрдугаарт дутуу нярайд тохиолддог торлог ховхрох үед хийдэг нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д суурилуулж, эмчилгээг хийгээд эхэлсэн. Мөн эхийн хэвлийд байгаа ихэр ургийн нэг нь илүү давамгайлж цусан хангамж авч, нөгөө нь цусан хангамж авч чадахгүйгээс болж үүсдэг эмгэгийг эмчлэх, ихэр ургийн хүйн судсыг эхийн хэвлийд байхад нь салгах эмчилгээг нэвтрүүлэн эхний тохиолдлуудаа амжилттай хийгээд байна. Мөн хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн эмгэгийн нэг болох хүүхдийн зүрхний хавсарсан хөх гажгийг эмчлэх тоног төхөөрөмж хүний нөөцийг бэлтгэн хагалгааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарт 2021 онд хийсэн төсвийн тодотголын үр дүнд зургаан аймагт судсан дотор мэс засал хийх үед ашигладаг ангиографийн аппаратыг суурилуулж, төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлснээр иргэд нийслэл явах шаардлага үгүй болсон. Энэ аппаратыг 4-5 жилийн өмнө зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс болон тархины судсан доторх оношилгоо эмчилгээнд ашигладаг байсан бол одоо Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон зарим хувийн хэвшлийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ашиглаж байна. Эмнэлгүүдэд суурилуулсан аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ бид сургаад, орон нутагт нь тархи, нугас, хурц цус алдалт, элэгний хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжтой болсон.
Үнэхээр оношилж эмчлэхэд төвөгтэй тохиолдол тулгарвал туршлагатай эмч нар газарзүйн байршлаас үл хамааран онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, эсвэл мэргэжлийн баг очиж хагалгаа хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна бид 15 аймгийг бөөр, шээсний замын дурангийн мэс заслын иж бүрэн төхөөрөмжөөр хангаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх эмч, сувилагчаа сургаж, хагалгааг орон нутагтаа хийдэг боллоо. Энэ бүгд манай салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэнд үйлчилгээг ойртуулсан томоохон дэвшилтэт ажил боллоо.
-Гадаадад өндөр үнээр хийгдэхээс өөр аргагүйд хүрдэг зарим оношилгоог дотооддоо шийддэг болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Хавдрын үе шат, үсэрхийллийг тодорхойлох, эмчилгээний үр дүнг хянахад чухал ач холбогдолтой PET/CT буюу Позитрон эмиссион томографийн шинжилгээг ихэвчлэн БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгост очиж хийлгэдэг байсан. Жишээлбэл, Хятадад энэ шинжилгээ 10.000 юанийн буюу дөрвөн сая гаран төгрөг байдаг. Дээр нь тухайн хүний онгоцны тийз, дагалдан яваа хүнээс гарах зардал, зочид буудал, эмнэлгийн төлбөр гэх мэт мөнгө нэмэгдээд нэг хүн, нэг өрх их хэмжээний зардал гардаг байсан. Энэхүү оношилгоог дотооддоо хийдэг боллоо.
-Эрүүл мэндийн сайдтай уулзсаных “Ковид-19” халдварын тухай асууя. Цар тахлын дэгдэлт, сөрөг нөлөө одоо ч буураагүй байна. Иргэд коронавирусийн аюул дуусаж байгаа гэсэн хандлагатай, нэлээн тайвширч байгаа үед дэлхийн улс орнуудад “сармагчны цэцэг өвчин” гэх, магадгүй хоёр дахь тахлын дохио дуулдаж эхэллээ?
-Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж чадсан. Засгийн газар маш богино хугацаанд вакцин татаж, иргэдээ вакцинжуулж чадсан, мөн вирусийн эсрэг эрт эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийх, зөвхөн хүнд өвчтөнүүдийг бус хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орыг эрчимтэй нэмэгдүүлэн ажилласан нь нас баралтыг бага байлгах боломжийг олгосон.
Бид мөн энэхүү вирустэй дасан зохицож, зэрэгцэн амьдрах бодлогыг 2021 оны долдугаар сараас явуулж эхэлсэн эхний орнуудын нэг болсон. Монгол Улсын Засгийн газрын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээг бүс нутгийн орнууд сайшааж, үнэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт миний бие Швейцарын Женев хотноо чуулсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцохдоо ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касайтай уулзлаа. Бүс нутгийн 37 улс орон багтдаг Номхон далайн баруун бүс дотроо Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь сайн жишиг болж байна. Хариу арга хэмжээг богино хугацаанд оновчтой авч хэрэгжүүлсэн орон гэж үзэж байгаа. Маш сайн дэд бүтцээр дамжуулан өргөн уудам нутагт вакцинжуулалтыг шуурхай амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлсэн.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний үр дүнг хэмждэг гол үзүүлэлт бол нас баралт байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар АНУ, Их Британи болон Франц зэрэг улсад нэг сая хүн дэх ковид нас баралт 2400-3000 байгаа бол манай улсад 580 буюу 4-5 дахин бага байна. Энэ бол маш том үзүүлэлт, бид хүмүүстээ эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болохоор илүү сайн ойртуулж, үзүүлж чадсан гэсэн үг. Үнэндээ манай улс шиг коронавируст халдварыг Өрхийн эмнэлгээрээ дамжуулан хянаж, эм, бэлдмэлээр үнэгүй хангасан улс байхгүй. Мөн бүсийн захирал Такеши Касай одоо эхлээд явж байгаа Эрт илрүүлэг арга хэмжээг ч өндрөөр үнэлж байсан. Хүн амын эрүүл мэнд рүү чиглэсэн ажлыг танай улс бусдаас түрүүлээд, “Ковид-19” халдварын дараах үлдэцтэй холбоод хийнэ гэдэг бол сайн жишиг, нэг алхам түрүүлээд алхчихлаа гэж үнэлж байна билээ.
Шинээр тархаж байгаа “сармагчны цэцэг өвчин” халдварын тухайд бол бид анхааралдаа авч, хилийн тандалтаа сайжруулаад явж байна. Одоогийн байдлаар асуумж хэлбэрээр тандалтыг хийж байна. Энэ төрлийн, үүнтэй төстэй халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд манай улсад туршлага бий. Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан цөөн хэдхэн орны нэг шүү дээ. Өвчний эхэн үед халуурах ядарч, сульдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч улмаар эрүүн доорх, хүзүүний суганы булчирхайнууд хөндвөр болж цэврүүт тууралт гардаг. Халдвар одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсад 550 хүнд бүртгэгдсэнийг ДЭМБ-аас зүгээс мэдээлсэн. Бид ч анхааралтай ажиглаж хариу арга хэмжээний бэлтгэлээ базааж холбогдох удирдамжийг боловсруулан бэлтгэж байна. |
С.Энхболд: Эрт илрүүлэг бол өвчлөл, нас баралтыг бууруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил юм |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|