Их гүрний дээрэнгүй үзэл
2022-05-31800 жилийн тэртээ 33 сая квадрат км газар нутагтай Их Монгол гүрэнд иргэн хүн Будда, Ислам, Христийн аль нэг шашнаа
чөлөөтэй шүтэж, хувийн өмч, хувийн газартай болж, нүүдэлчин хүн дуртай бэлчээртээ мал сүргээ бэлчээж, аль нэг улстай чөлөөт худалдаа хийж, ямар нэгэн ялгавар гадуурхалгүйгээр амар амгалан, эрх чөлөөтэй амьдарч байсан. Хэн ч өөр үндэстэн ард түмнийг төрөлх хэл дээрээ ярих, бичих, өөрийн онцлогтой соёл, зан заншил, уламжлалаа хадгалахад нь саад болдоггүй байсан, хэний ч эрхийг нь хааж боож байгаагүй. Тэр үед Их Монгол гүрэнд их гүрний дээрэнгүй үзэл байгаагүй. Их Монгол гүрэнд иргэн бүгд тэгш эрхтэй амьдарч байсан. Их Монгол гүрэнд Шударга ёс, Их Засаг хууль л үйлчилж байсан.
Гэвч цаг үе өөрчлөгдөж өнөөдөр Монголчууд бидний захирч явсан орос, хятадууд их гүрэн болж бид жижиг улс болжээ. Эдүгээ манай хөрш хоёр их гүрэнд жижиг үндэстэн, жижиг ард түмэн ямар ч эрх чөлөөгүй амьдарч байна. Тэд эх хэлээрээ ярих эрхгүй, үндэсний бичиг үсгээрээ бичих эрхгүй, нутаг орондоо газар нутгаа эзэмших эрхгүй, мал сүргээ өсгөж бэлчээрээ эзэмших эрхгүй байна. Гадаад орон руу чөлөөтэй зорчих эрхгүй. Чөлөөтэй үг хэлэх, нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй байна. Ер нь их гүрний дээрэнгүй үзэл гэж олон үндэстэнтэй гүрний доторхи олонхи болсон ноёлох үндэстэн нь үндэстний цөөнх болсон бусад жижиг үндэстнээ дарангуйлах хэлбэрийг хэлдэг.
Манай хөрш хоёр их гүрэн эдүгээ улс доторхи үндэстний цөөнхийг дарангуйлсаар хэдэн зууны нүүр үзжээ.
Орос, Хятад хоёр их гүрэн сүүлийн 400 жил өөрсдийн их гүрний зорилгодоо Монголчуудыг ашигласаар иржээ.
Хаант Орос орон халимаг Монголчуудыг Аюук хааны үеэс эхлэн Туркийн дайн болон Швед, Польш, Францийн эсрэг дайнд ашигладаг байжээ. Олон мянган халимаг Монгол цэргүүд хаант Оросын төлөө тулалдаж амь үрэгдсэн байдаг. Оросын хаад Орос оронд гарсан Пугачёв зэрэг хүмүүсийн удирдсан тариачны бослого болон башкирчуудын бослогыг дарахад халимаг монголчуудын морьт цэргийг ашиглаж бослогыг дарсан байдаг. Халимагийн Увш ноён Оросын Екатерина хатан хаан халимагийн эсрэг олон зарлиг гаргаж халимаг хүүхдүүдийг цэргийн сургуульд авч оросын армид алба хаалгуулж, халимагчуудыг хүчээр христийн шашинд оруулж газар нутгийг нь тасдан булааж эхэлсэн. Увш ноён энэ байдлыг үл тэвчин 1771 оны өвөл 140 000 халимаг иргэдээ дагуулан Монгол нутгийн зүг их нүүдэл хийсэн. Үүнийг мэдсэн Екатерина хатан хаан зарлиг буулгаж орос, казах, башкир иргэдэд зам зуураа дайралдах халимаг монголчуудыг дээрэмдэж хөнөөхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан. Нүүдэллэж явсан халимагууд орос, казах, башкирын дайралтад өртөж 70 000 хүмүүсээ хөнөөлгөсөн байдаг.
Тэр явдлаас хойш 400 жил өнгөрсөн ч эдүгээ хорин нэгдүгээр зуунд Орос оронд байдал өөрчлөгдсөнгүй. Зөвхөн нэр нь өөрчлөгдсөн. Хаант Оросын оронд эдүгээ Оросын Холбооны улс нэртэй болсон. Хаан цолны оронд Ерөнхийлөгч цол буй болсон. Бусад бүх юм нь хэвээрээ. Эрт үеийн Михайл Романовоос эхлээд Николай Романов хүртэлхи хаант Оросын үе болон Ленинээс эхлээд Путин хүртэлхи орчин үеийн оросын их гүрний дээрэнгүй үзэл нь эдүгээ яг хэвээрээ үлджээ. Оросын бүрэлдэхүүнд ордог халимаг, буриад, тувачууд өмнө нь дэлхийн нэг, хоёрдугаар дайн, афган, чечений дайнд орж олон мянган залуус амь үрэгдсэн байдаг. Эдүгээ тэд украины дайнд орж амь насаа алдсаар байна.
Хамгийн харамсалтай нь тэдгээр монгол гаралтай залуус буриад, халимаг залуус “Орос орны төлөө” хэмээн уриа хашгирч явсаар амь үрэгддэг, харин эдгээр амь үрэгдсэн буриад цэргийн бэлэвсэн эхнэр болон эхчүүд: "Бид Орос орны ерөнхийлөгчид итгэж байна. Хэрэв ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн бол хэрэгтэй л байж таарна” хэмээн ярих аж. Юутай эмгэнэл.
Ерөнхийлөгчид итгэх асуудал бол эргэлзээтэй асуудал юм.1979 онд Кремлийн генералууд Леонид Брежневт” Манай ялгуусан зөвлөлтийн арми Афганистаныг эзлэх шаардлагатай байна. Бид Афганистаныг 10 өдрийн дотор эзлэнэ” хэмээн мэдэгдсэн. Брежнев тэдний үгэнд итгэж дайн хийхийг зөвшөөрсөн. Гэтэл афганы дайн 1989 он хүртэл 10 жил үргэлжилж энэ дайнд нэг талаас зөвлөлтийн 15 000 цэрэг, ардчилсан афганистаны армийн 26500 цэрэг амь үрэгдэж, нөгөө талаас афганы 90 000 можахед амь үрэгджээ. Афганистанд нийтдээ 650 000 хүн тэрхүү дайнд амь үрэгджээ. Дараа нь 2001 онд АНУ Афганистанд цэргээ оруулж 2021 он хүртэл афганы талибанчуудтай байлдсан. Афганы талибанчууд 35 000 хүнээ алджээ. АНУ энэхүү афганы дайнд нийтдээ 2.3 их наяд / триллион/ ам.доллар зарцуулж, 11 000 цэргээ алдаж, 35 000 цэргээ шархдуулжээ.
Саяхан Кремлийн генералууд Ерөнхийлөгч Путинд” Манай ялгуусан оросын арми Украиныг эзлэх шаардлагатай байна.Бид украиныг 3 өдрийн дотор эзлэх болно” гэж мэдэгджээ. Путин тэдний үгэнд итгэж украинд дайн хийхийг зөвшөөрсөн. Гэтэл энэ дайн 3 хоног биш, 3 сар үргэлжилж байна.3 сарын дотор оросын 25 000 цэрэг амь үрэгдээд байна. Энэ дайны балгаар Украины олон хотууд сүйрч, хэдэн мянган энгийн иргэд амь үрэгдээд байна.Орос улс украины дайны эхний хоёр сард 34 тэрбум ам долларыг дайн байлдаанд зарцуулаад байна.
Өнөөдөр Оросын Путин Өрнөд болон АНУ-г цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Гэтэл АНУ Орос улсыг сүйрлээс дөрвөн удаа аварч байжээ.Эхнийх нь иргэний дайны балгаар элгээрээ хэвтсэн Орос орныг 1932 оноос эхлэн хүнд үйлдвэржүүлэх ажилд АНУ 10 000 инженер, өндөр чадвартай ажилчдаа илгээж 1.5 мянган үйлдвэр барих ажлыг гарджээ. Хоёр дахь нь АНУ 1941-1945 онуудад Зөвлөлт Холбоот улсад нисэх онгоц, танк, байлдааны хэрэгсэл, буу сум, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 11.3 тэрбум долларын ленд лизийн тусламж олгосны хүчээр Орос улс Германийг ялжээ. Гурав дахь нь АНУ 1992 онд Зөвлөлт улс задарч Орос орон өлсгөлөн сүйрэлд орж байхад нь 83.9 тэрбум ам.долларын хүнсний болон бусад бүтээдэхүүний тусламжийг 180 ачааны нисэх онгоцонд ачуулж хуучин Зөвлөлт улсад хүргэж оросуудыг аварчээ. Дөрөв дэх нь АНУ 2008 онд Орост 138.2 тэрбум ам доларын ленд лизийн тусламж олгожээ.Гэтэл эдүгээ “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчээр оросын мэдээллийн хэрэгслүүд америкийн эсрэг өдөр шөнөгүй худал мэдээлэл цацаж байна.
Их гүрний ерөнхийлөгч нар заримдаа худал мэдээлэл авч дайн хийдэг нь үнэхээр харамсалтай. 2003 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш өөрийн генералуудаасаа “Иракт хүмүүсийг үй олноор хөнөөх чадвартай химийн зэвсэг үйлдвэрлэж байна” гэсэн худал мэдээлэл аваад дайн хийж Иракийг нэгжихэд нэг ч химийн зэвсэг олдоогүй.
Путин өөрийн генералуудаасаа “Украинд үй олон нацистууд орос иргэдийг хөнөөж байна” гэсэн худал мэдээлэл аваад эдүгээ дайн хийж газар дээр нь очиход тэнд нэг ч нацист байгаагүй. Зүгээр л эх орноо хамгаалсан украины националист эх орончид байсан. Монголд ч гэсэн 1921 оны 7-р сарын 6- ны өдөр Монгол улсыг хятадын гамин цэргээс чөлөөлнө хэмээн үй олон улаан орос цэрэг нийслэл Хүрээг дайрч ороход тэнд нэг ч хятад цэрэг байгаагүй. Учир нь эрэлхэг зоригт жанжин Барон Унгерн Штернберг Монгол улсад байсан хятадын бүх гамин цэргийг ялж монголын газар нутгийг аль хэдийн 1921 оны 2-р сараас 4-р сард бүрэн чөлөөлчихсөн байсан. Үнэн түүх ийм л байсан.
Буриад болон Тувад эрт дээр үеэс л 750 алтны орд оршдог. Гэвч Буриад, Тува хоёр баян чинээлэг бүс нутаг болсонгүй, ядуу хэвээр 21-р зуунтай золгосон. Зөвлөлт засгийн үед Буриад, Тува, Халимагийн газар нутгийг оросууд булаан авч олон хэсэг хувааж тасдан оросын мужуудад харъяалуулсан.Буриад, тува, халимагуудын үндэсний соёл, шашин, эх хэлийг нь бүрмөсөн устгасан. Геноцид хийж буриад, тува, халимаг хүн амыг үй олноор нь хөнөөсөн.
Эдүгээ оросын арми украиныг түрэмгийлсэн дайнд оросын 100 000 цэрэг байлдаж байгаагаас 5000 гаруй буриад цэргүүд дайтаж 150 гаруй нь амь үрэгдэж олон зуун буриад цэрэг сураггүй алга болоод байна. Амь үрэгдсэн буриад цэргийг оршуулах ёслол дээр Буриад улсын төрийн орлогч дарга “Буриад хөвгүүд Орос орныг агуу болгох гэж амиа өгсөн. Орос хэзээ ч ялагдахгүй. Орос ялах болно” хэмээн мэдэгдэж байлаа. Энийг л шовинизм гээд байгаа юм. Орос оронд эдүгээ шовинизм хүний амиас үнэтэй болжээ. Орост эдүгээ оросын украинд хийсэн түрэмгийлэлийг дэмжсэн хүнийг нөхөр гэдэг, эсэргүүцсэн хүнийг дайсан гэдэг болжээ. Украинд хийж байгаа дайныг цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэхгүй бол тухайн иргэнийг шоронд 15 жил хүртэл ялаар шийтгэх хууль саяхан гаргажээ.Энийг л рашизм, шовинизм гээд байгаа юм. Оросын Холбооны улсын Үндсэн хууль эдүгээ хоосон цаас болжээ. Уг нь оросын тэрхүү үндсэн хуулинд хүний эрхийн талаар олон заалт орсон боловч одоо нэг нь ч хэрэгжих боломжгүй байна. Орос бол өвчтэй хүн юм. Орос улс коммунизмаар далан жил өвчилсөн. Эдүгээ Орос улс гуч гаруй жилийн турш шовинизмаар буюу их гүрний дээрэнгүй үзлээр өвчлөөд байна. Нэг хүний дарангуйллын Орос орныг яаралтай эмчлэх хэрэгтэй, тэгээд бүрэн ардчилсан эрх чөлөөт улс болгох хэрэгтэй.
Хятадад ч гэсэн байдал яг адилхан. Хятадууд 1956 онд Түвдэд гарсан эх орноо хятадын улаан цэргээс хамгаалах гэсэн түвдийн ард түмний бослогыг дарахад өвөр монголын морьт цэргийг ашигласан байдаг. Эдүгээ хятадууд хятад- энэтхэгийн хил дээр өвөр монгол цэргүүдийг энэтхэг цэргүүдийн эсрэг ашиглаж байна. Хятадууд соёлын хувьсгалын үед геноцид хийж 50 000 гаруй өвөр монгол хүмүүсийн амь насыг хөнөөж, олон зуун мянган өвөр монгол хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон. Хүн алж, хүрээ талсан хятад коммунистууд болон улаан хамгаалагчид ямар ч ял шийтгэл аваагүй. Хятадууд өвөр монголчуудын эрхийг зөрчиж газар нутаг, мал сүрэг, бэлчээрийг нь булаан авсан. Өвөр монгол хүүхдүүд монгол хэлээр сургуульд сурах эрхийг нь хааж нэгдүгээр ангиасаа эхлэн зөвхөн хятад хэл дээр сурахыг хүчээр тулгаж байна.
Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн хоёр дахь хүчирхэг улс болсон. Гэвч Хятад улс үзэл суртал, улс төрийн хувьд урьдын адил коммунист улс хэвээр үлджээ. Коммунист нийгэм бол хүний бүх эрхийг хааж боогдуулдаг, ямар ч эрх чөлөөгүй, ямар ч шашин шүтэх эрхгүй, орчин цагийн боолчлолын нийгэм юм.
Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг. Карл Марксын хэлдэг “Пролетари нарт гинжнээсээ өөр алдах юм үгүй” гэгчээр их гүрний доторхи өөрийн газар нутаг, төрөлх хэл, соёлоо алдсан жижиг үндэстэнд алдах зүйл юу ч үлддэггүй юм.
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
|
Их гүрний дээрэнгүй үзэл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Чили ирэх онд зэсийн үйлдвэрлэлээ дээд хэмжээнд хүргэнэ 21:27 Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ.
|
Чили улс 2025 онд 5.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэж Чилийн Зэсийн Комисс (Cochilco) мэдэгджээ. »»
|
|
Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.5 хувиар өсчээ 20:37
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
|
2024 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
»»
|
|
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав 19:27 61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ.
|
61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ. »»
|
|
“Монгол гэр” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдэхэд 5 хоног үлдлээ 18:28 Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
|
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. »»
|
|
Гурван хүүхэд гэртээ угаартаж хоёр нь амиа алдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байна 18:26 Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй
|
Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй »»
|
|
М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа 18:25 Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ 18:01 Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж үйлдвэрийн өөрчлөлтийг удирдах стратегийн технологи бөгөөд аж үйлдвэрийн шинэ салбарт чухал түлхэц үзүүлэх хүч юм. Хятадад хиймэл оюун ухааны байгууллагын тоо 4500-аас давсан тухай Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам өчигдөр мэдэгджээ.
|
|
САЙД Х.БОЛОРЧУЛУУН БАРУУН-УРТ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 17:49 Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
|
Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
»»
|
|
Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын ЭМТ-үүдэд автомашин гардуулан өглөө 17:40 Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй.
|
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй. »»
|
|
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна 16:02 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн орнууд “Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахтай холбоотой асуудлаар дээд түвшний хамтын ажиллагааг ахиулж байна.
|
|
Монголын сэтгүүлч бүсгүйчүүд орчин үеийн ”Тан гүрний хот”-р зугааллаа 15:41
|
|
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно 14:39 Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар,
|
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, »»
|
|
Татварын хэлтсийн ажилтан Э их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ 14:35 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав.
|
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулж байнаI 14:29 Нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд энэ долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
|
Нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд энэ долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ. »»
|
|
Б.Ганзориг нь эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэдгээр яллагдагчаар татагдсан гэ 14:25 Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын
|
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын »»
|
|
Хятадын Ардын банктай байгуулсан свопийн төлбөрт 2.5 тэрбум юань төлжээ 14:14 Энэ оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 52.68%-иар өссөн дүнтэй байна.
|
Энэ оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 52.68%-иар өссөн дүнтэй байна. »»
|
|
Замын бүтээн байгуулалтад асар их хөрөнгө оруулалт хийсэн гэжээ 14:03 Энэ оны эхний улиралд зам гүүрийн бүтээн байгуулалтад 712 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж 4-р сарын 29-нд БНХАУ-ын Зам тээврийн яам мэдээлжээ.
|
Энэ оны эхний улиралд зам гүүрийн бүтээн байгуулалтад 712 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж 4-р сарын 29-нд БНХАУ-ын Зам тээврийн яам мэдээлжээ. »»
|
|
Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн 15 настай охиныг удаа дараа хүчиндсэн хэрэг гарчээ 12:51 Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ.
|
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ. »»
|
|
"Их богд” ууланд долоон хүн аялж байснаас нэг хүний бие муудаж нас баржээ 10:37 Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан.
|
Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. »»
|
|
Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан найман хүнийг яллагдагчаар татжээ 08:02 Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн
|
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн »»
|
|
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ 22:25 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар,
|
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, »»
|
|
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 22:09
|
|
|
"Буриад-Монголчуудын нэгдсэн чуулган" амжилттай болж өндөрлөв 20:14 Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв.
|
Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв. »»
|
|
"Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар САНАЛАА АВЧ байна 19:16
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээнэ 18:48 Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.
|
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. »»
|
|
Тэмцээний үеэр “бөмбөг алдлаа" гэж сурагчаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ 18:41 Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ
|
Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ »»
|
|
Гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлж, хүчиндсэн 38 хүнд холбогдох, долоон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 18:40 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
Насанд хүрээгүй 3 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан "Н"-д эрүүгийн хэрэг үүсгэжээ 18:36 Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт »»
|
|
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна 18:26 Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй
|
Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй »»
|
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа 18:26 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
Бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн ₮98 саяыг шилжүүлэн авсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 13:13 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 12:37 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг »»
|
|
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа 11:54 Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв.
|
Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгоно 11:52 2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.
|
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. »»
|
|
"Coca-Cola", "Pepsi" компаниуд дэлхийн хуванцар хаягдлын гол буруутан 11:41 Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд
|
Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд »»
|
|
ОБЕГ: Шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна 11:32 Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
|
Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. »»
|
|
Даян аварга Н.Батсуурь шагналын 28 сая 500 мянган төгрөгөө авчээ 10:45 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний
|
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгаж эхэлжээ 10:44 Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр
|
Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 10:21 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй гоймон худалдаж байжээ 09:46 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
|
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, »»
|
|
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
|
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна. »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно. »»
|
|
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
|
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ »»
|
|
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад »»
|
|
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
|
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. »»
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|