|
|
|
|
Эмнэлгүүдийн ачааллыг рота вирусээр халдварласан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна |
|
|
|
|
|
Эмнэлгүүдийн ачааллыг рота вирусээр халдварласан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна
2022-03-11-ТУС ВИРУС НЬ ОРЧНЫ БОЛОН АХУЙН БОХИРДЛООС ШАЛТГААЛЖ 0-5 НАСНЫХНЫ ДУНД ДАВТАН ХАЛДВАРЛАДАГ УЧРААС ДЭГДЭЛТ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДСЭЭР БАЙНА - Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгаа талаар бид өмнө сурвалжилж байсан. Тэгвэл энэ удаад бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Анхан шатнаасаа авахуулаад бүх эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн хөлд дарагджээ. Бид эхлээд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Энэ эмнэлэг шинэ байрандаа ороод удаагүй байгаа аж. Бусад эмнэлгүүдтэй харьцуулахад орчин болон гаднах зогсоол, талбай сул чөлөөтэй харагдав. Гэхдээ яаралтай тусламжийн тасаг болон хүлээн авах тасагт хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд дугаарлан зогсож, ээлж ээлжээрээ бүртгүүлэн үзүүлж байв. Энэ үеэр бид бага насны хоёр хүүхдээ тэвэрсэн эцэг, эх дээр очиж, сэтгэгдлийг нь сонслоо. СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Б.Булгантуяа “Манай хоёр хүүхэд том нь тавтай, бага нь хоёртой. Эхлээд ах нь өвдсөн. Хэдхэн хоногийн дараа дүү нь адилхан шинж тэмдгээр өвдөөд, аргагүйн эрхэнд хоёуланг нь үзүүлэх гээд энэ эмнэлэгт ирчихсэн байна. Ямар өвчин гэдгийг нь сайн мэдэхгүй. Хоёулаа л яг адилхан халуурч, гүйлгэж, бөөлжүүлж байна. Гадуур хүүхдийн РОТА вирус их байгаа гэж сонссон. Тэр нь юм болов уу гэж бодож байна. Эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн. Өрхийн эмнэлгээсээ бичиг аваад дүүргийн эмнэлэгтээ үзүүлж байна. Өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үнэхээр муу байна. Наад захын юмаа мэдэхгүй, орчин үйлчилгээ нь үнэхээр тааруу. Дур нь хүрэхээрээ үздэг. Дургүй нь хүрэхээрээ бичиг өгөөд дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн хандлагатай байх шиг. Энэ эмнэлгийн тухайд ачаалал их байна. Өглөө есөн цагт ирсэн. Хоёр цаг хүлээж байж одоо нэг хүний дараа орох гэж байна. Манай гэр бүл бүгд ковид туссан. Дахиад ковид юм болов уу гэж бодтол өөр шинж тэмдэг илрээд байгаа болохоор ковид гэж бодохгүй л байна. Юутай ч үзүүлье гээд сууж байна” хэмээв.
РОТА ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ УЛС ДАЯАР НЭН ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Тус эмнэлэгт өвчтөн хүлээн авч, бүртгэл хийж байгаа эмчээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Манайх өдөртөө 2000 гаруй хүнд үйлчилж байна. Сүүлийн үед ч гэлтгүй ер нь эмнэлгийн ачаалал их байдаг. Нэг хэсэг ковид гэж нэмэгдсэн. Харин одоо бусад өвчлөл нэмэгдсэн учраас ачаалал их байна. Тэр дундаа таван сартайгаас зургаан насны хүүхдүүдийн дунд ханиад, томуу, томуу төст өвчин болон РОТА вирусийн шинж тэмдэг илэрч байна. Сүүлийн жилүүдэд энэ насны хүүхдүүд халдварлах нь ихэсч байгаа. Уг нь РОТА вирусийн вакцин байдаг. Гэхдээ улсын эмнэлгүүд дархлаажуулалт хийдэггүй. Харин хувийн эмнэлгүүд төлбөртэй хийдэг. Энэхүү төрлийн дархлаажуулалтыг улс хариуцан энэ насны хүүхдүүдэд идэвхтэй хийхгүй бол цаашдаа РОТА вирусээр халдварлах хүүхдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, РОТА вирусийн эсрэг дархлаажуулалтыг улс даяар нэн яаралтай үнэ төлбөргүй эхлүүлэх шаардлагатай байна” гэв.
Б.МӨНГӨНЧӨДӨР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД БИД БАГАДАА РОТА ВИУРСИЙН ХАЛДВАР АВЧ ЭДГЭЭД ДАРХЛАА ТОГТЧИХСОН Ч ОДООГ ХҮРТЭЛ ВИРУСИЙН ХАЛДВАР БИДЭНД ХАДГАЛАГДААД ЯВЖ БАЙГАА
Үнэхээр эцэг, эхчүүд болон эмч сувилагчид бага насны хүүхдүүдийн дунд РОТА вирусийн халдвар их байгааг хэлж байна. Тиймээс уг вирус ямар учиртай, хэрхэн халдварладаг, яаж урьдчилан сэргийлэх талаар Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөрөөс тодрууллаа.Тэрбээр “Сүүлийн үед РОТА вирусийн халдвар ихэсч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо маш их байгаатай холбоотойгоор мэдээлэл өгье. Хүүхэд бөөлжих, хэвлий хэсгээр өвдөх, дотор муухай оргих, нурмайх зэрэг нь ходоод гэдэсний хямралыг илтгэж байгаа үндсэн шинжүүд юм. Хүүхэд бөөлжиж байгааг юу гэж ойлгох вэ гэхээр тухайн хүүхдийн идэж уусан зүйл ходоод руу шууд орно. Энэ үед ходоодны салст цочирдсон байгаа учраас дээр нь орж ирж байгаа хоол ундаа шингээж чадахгүй буцаж агшаад гаргахыг бид бөөлжих гэж ярьдаг. Хэрвээ таны хүүхэд бөөлжиж л байгаа бол ямар нэгэн байдлаар ходоод нь өвдсөн байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ходоодноос цааш 12 метр урт гэдэс бий. Өнөөдөр идсэн хоолоо хоёр хоногт аажмаар доошлуулсаар өтгөн болгодог. Энэ процесс маш аажмаар, удаан явагддаг. Хүүхдийн гэдэг гүйлгүүллээ гэдэг гэдэснийх нь энэ удаан явах ёстой хөдөлгөөн маш хурдтай явагдсанаас болж хоёроос гурван цагийн өмнө идсэн хоолоо шууд өтгөн болгож гаргахыг хэлдэг. Хүүхдийн гэдэс гүйлгэх, бөөлжих олон шалтгаан бий. Үүний нэг нь сүүлийн үед маш идэвхтэй тархаад байгаа РОТА вирус юм. Нийт бөөлжиж, суулгуулж байгаа хүүхдийн 80 хувь нь бохир гарнаас болдог. Тиймээс ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд маань хүүхдээ хооллохдоо халбаганы ёроолыг долоож өгч болохгүй. Үүнийг маш сайн анхаарах ёстой. Мөн хоолыг нь үлээж хөргөхийг хориглодог. Яагаад гэвэл эцэг эхчүүд бид багадаа РОТА вирусийн халдвар авч эдгээд дархлаа тогтчихсон байдаг. Гэхдээ одоог хүртэл тухайн вирусийн халдвар бидэнд хадгалагдаад явж байгаа. Тиймээс үүнийгээ мэдэхгүй бага насны хүүхдийнхээ хоол, ариун цэвэр талд нь эцэг, эхчүүд алдаа гаргаж, хүүхдээ өвчлүүлэх эрсдэлд байнга оруулж байдаг. Мөн хүүхдэд янз бүрийн түүхий бүрэн гүйцэд боловсруулагдаагүй хоол хүнсний бүтээгдэхүүн өгөхөө хориглох шаардлагатай. Энэ дотор РОТА вирусийн нян бактери их бий. Яагаад бага насны хүүхэд өвдөөд байна вэ гэхээр зуун хувь ариун цэврийн дэглэм алдагдсанаас л болж байгаа юм. Энэ РОТА вирус хаа сайгүй байгаа. Дөнгөж мөлхөж байгаа, эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд бусад орчинд байгаа эд юмсанд хүрч, тэр бүү хэл бүгдийг нь долоож амандаа хийж үздэг. Тиймээс л энэ насны хүүхдүүд тус вирусээр өвдөх нь элбэг байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд үүнийг маш сайн анхааралдаа авч, хүүхдийнхээ тоглоом, эд юмсыг өдөр бүр ариутгаж, хараа хяналтаа өндөржүүлэх шаардлагатай. Эмнэлэгт очиж байгаа 0-5 насны хүүхдүүдийн 2/3-ны хоёр буюу гурван хүүхэд тутмын хоёр нь РОТА вирусийн халдвартай байна. Тиймээс энэ төрлийн халдварыг бууруулахын тулд, урьдчилан сэргийлэхийн тулд ахуйн болон хувийн ариун цэврийг маш сайн сахих явдал юм. РОТА вирусийн халдвар энэ насны хүүхдүүдэд дахин дахин халдварлах эрсдэл их байдаг. Нэг тусаад зүгээр болчихлоо гэж бодох хэрэггүй. Орчны бохирдол, хоол хүнс, хувийн ариун цэврийн дэглэм алдагдсанаас шалтгаалж уг вирусээр дахин өвчлөх боломжтой” гэв.
ХАВРЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ОРЧНЫ АРИУТГАЛ, ТЭР ДУНДАА ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙГ НЭН ЯАРАЛТАЙ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Үүний дараа бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн үйл ажиллагааг сурвалжлахаар очлоо. Хоёр сарын өмнө тус эмнэлгийн ачаалал их байна гэж сурвалжилж байсан ч өнөөдөр ч ялгаагүй ачаалал дээд цэгтээ тулжээ. Тус эмнэлгийн гаднах автомашины зогсоол дүүрсэн, үүдэнд нь хувцас өлгүүр ачааллаа даахаа больсон, ороод хаана хэнд үзүүлэх зэргээс л зохион байгуулалт алдагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй болсныг харж болохоор. Гэвч энэ ачаалалтай үед эмч, сувилагчид, эмнэлгийн ажилчид бүгд л чадах хэрээрээ үйлчилгээ үзүүлсээр л байв.Энэ үеэр бид эмнэлгийн ажилчид болон эцэг, эхчүүдээс дараахь тодруулгыг авлаа. Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Ж.Даваажаргал “Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал маш их байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй, ийшээ тийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад, эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна” гэв.
ХАЛУУН БҮГЧИМ ЗААЛАНД САНДАРСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ХЭДЭН ЦАГ ДУГААРЛАН ЗОГСОЖ БАЙНА. СУУХ САНДАЛ, ҮЗЛЭГ ХИЙХ ЭМЧЭЭ НЭМЭЭД ӨГЧ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА
Баянгол дүүргийн иргэн Ж.Саруултөгс “Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгааг хэн хүнгүй л хэлэх байх. Үнэхээр ачаалал их байна. Хүүхдийн гэдэсний болон нянгийн шинжтэй өвчлөл, амьсгалын замын өвчлөл, хатгаа их байна гэсэн. Би сая хүүхдээ үзүүлэхэд эмч нь ингэж ярьж байна. Манай хүүхдэд РОТА вирусийн шинж илэрсэн. Тэгээд шингэн нөхөх эмчилгээ болон нянгийн эсрэг эм бичиж өглөө. Энэ РОТА вирус гэдэг их гайтай өвчин юм. Нэг тусаад зүгээр болчихгүй, дахин дахин тусаад байдаг нь их гайтай. Би өчигдөр ирж хүүхдээ үзүүлэх гэж гурван цаг орчим дугаарлаж байж охиноо үзүүлсэн. Хүүхдийн тасгийн ор нь дүүрч, ачаалал их болсон гэсэн. Тиймээс эм бичүүлээд өнөөдөр дахин ирж шингэн нөхөх эмчилгээ хийлгүүлж байна. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээсээ энэ вирусийг авсан гэж бодож байна. Ер нь сургууль, цэцэрлэг орсноос эхлээд хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Хүүхдээ хурдан зүгээр болоосой л гэж бодохоос энэ ачаалал, дугаарлалыг ч тоосонгүй. Гэхдээ манайхан хаа хаанаа үнэхээр зохион байгуулалт муу байна. Төрийн үйлчилгээ, тэр дундаа бяцхан хүүхдүүддээ чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Халуун бүгчим зааланд халуунтай хүүхдээ тэвэрч сандарсан эцэг, эхчүүд хэдэн цаг дугаарлан зогсож байна шүү дээ. Ийм ачаалалтай үед суух сандал, үзлэг хийх эмчээ нэмээд өгч болдоггүй л юм байх даа. Ядаж энэ бүгчим өрөөндөө салхи савир оруулаад, улавч, ус, нэг удаагийн аяга гэсэн наад захын үйлчилгээгээ нэмэгдүүлчихээсэй гэж бодож сууна” хэмээн ярилаа.
Э.НАРАНЦАЦРАЛ: МАНАЙ ИРГЭДЭД УРЬДЧИЛЖ ЦАГ АВАХ СОЁЛ АЛГА
Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа. Тэрбээр “-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юмуу, эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс байдаг. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачхаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон ийм байдаг. Өдөрт бид 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтэйгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна. Иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ ханд л даа. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга.Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовиурлаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна.Тиймээс манай төр засгийнхан, тэр дундаа гэр хорооллын гудамж талбайг нэн яаралтай ариутгаж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Ковид аажмаар намдаж байна. Одоо ковидоо анхаарахаас гадна бусад өвчнүүдээ анхаарч энэ чигийн эмчилгээ, үйлчилгээ, эм тарианы нөөц болон дархлаажуулалтын ажлаа эрчимтэй хийх хэрэгтэй” гэлээ.Дээрх эмнэлгүүдээр явахад ачаалал их байгаагийн дээр бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин, тэр дундаа РОТА вирусийн халдвар их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Харин ковидоос шалтгаалсан ачаалал бага байгаа нь харагдаж байлаа. Учир нь хүүхдээ үзүүлэх гэсэн иргэдийн ихэнх нь ковид туссан гэдгээ хэлж байв. Мөн хаврын улирал ирж урин дулаан болж байгаа учраас орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгааг онцлон хэллээ. Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсноос шалтгаалж ханиад, томуу, томуу төст өвчний гаралт өдөр ирэх тусам ихэсч байгаа аж. РОТА вирусийн тархалт идэвхтэй явагдаж байгаа учраас энэ төрлийн дархлаажуулалтыг улсын эмнэлгүүдээр, тэр дундаа өрхийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон хэлж байв.Э.МөнхтүвшинӨдрийн сонин |
Эмнэлгүүдийн ачааллыг рота вирусээр халдварласан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Сэрэмжлүүлэг: Айлын нам даралтын зуух буудаж, гал гарчээ 13:20 Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг,
|
Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс сэрэмжлүүлэн онцлоход, Өвөрхангай аймаг, »»
|
|
ЦЕГ: Урсгал сөрсөн автомашин ДХИС-д бүртгэлтэй машин 10:29 Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль
|
Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим орчинд "Цагдаагийн машинаар урсгал сөрж яваад эхнэр хүүхдээ ажил, сургууль »»
|
|
Сансраас ч харагдах хамгийн том шүрэн арлыг илрүүлэв 22:54 Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш
|
Сансар огторгуйгаас ч харагдах дэлхийн хамгийн том шүрэн арлыг Соломоны арлуудаас илрүүлжээ. 300-500 жилийн турш »»
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна 22:42 Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан
|
Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан »»
|
|
Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ 21:17 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй »»
|
|
Дэлхийн цэнгэг усны хэмжээ эрс буурч байна 12:31 АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом
|
АНУ, Их Британи, Швейцар, Францын эрдэмтдийн хамтарсан баг 2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны хэмжээ огцом »»
|
|
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана 12:22 Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг
|
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг »»
|
|
Цаг агаарын байдал муудаж, хүйтэрнэ 11:40 Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар
|
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар »»
|
|
Монголчууд англи хэлний ур чадвараар дэлхийд 84-т эрэмбэлэгдэв 11:04 Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох
|
Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох »»
|
|
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа ЗУРГААН дүүргийн хүүхдийн эмнэлэг 10:45 Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ.
|
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн үед хүрээгүйг тогтоожээ. »»
|
|
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10:31 Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
|
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. »»
|
|
Өнөөдөр бүлэг, чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10:29 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. »»
|
|
Жүжигчин Сон Жүн Ги, Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа 10:00 Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
|
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Жүн Ги болон Кэйти Луиз Саундерс нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. »»
|
|
Аляскийн Үткиагвик хотод нэгдүгээр сар болтол нар мандахгүй 09:57 Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ.
|
Америкийн хамгийн хойд хэсэгт орших хот буюу Аляскийн Үткиагвик хот /хуучнаар Барроу/ "туйлын шөнө"-д шилжжээ. »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
"IHC койны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна" 09:51 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны
|
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.19/ хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
|
Дэлхийн улс орнууд яагаад "Тик Ток"-ыг хориглодог вэ 22:44 Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна.
|
Австрали улсын Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төслийг санаачилсан байна. »»
|
|
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12:20 ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий
|
ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /Anadolu/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ Израилын Ерөнхий »»
|
|
В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна 09:56 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд,
|
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, »»
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
|
|