2022-02-02Хүний био цагийн хэмнэлийг өөрийн амьдрал, ажил, амралтад тохируулбал эрүүл энх байж, бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.
24 цаг тус бүрд хүний биологийн онцлогийг дурдвал:
1 цаг: Биеийн дулаан, цусны даралт багасаж, нойрны даавар ялгарч, ажиллах чадвар буурдаг. Элэгний идэвхтэй үе тул цай, кофе, спиртийн зүйл тохиромжгүй.
2 цаг: Харааны идэвх буурч, хөдөлгөн багасаж, хүйтэнд мэдрэг болдог. Элэгний ажиллагаа хамгийн дээд цэг рүүгээ ойртон бие дэх хортой бодисуудыг саармагжуулна.
3 цаг: Бие махбод суларч, амьсгаа удааширдаг тул сэтгэл гутрал зүүдээр илэрнэ.
4 цаг: Тархи бие махбодыг өглөөний сэргэлтэд бэлдэнэ. Стрессийн гормон ялгаруулж, зүрх болон уушгинд ачаалал ирнэ. Өдрийн цагт үүсэх стрессийн нөхцөл байдалд бэлтгэгдэнэ.
5 цаг: Эрэгтэй хүний биед тестостерон нэртэй бэлгийн даавар их ялгарна. Стрессийн гормон гэгддэг Кортизон дааврын ялгаруулалт ихсэх тул эм уухад тохиромжтой, хөнгөн зүүдлэнэ.
6 цаг: Биеийн бодисын ерөнхий солилцоо идэвхжиж, цусан дахь сахар, амин хүчил зэрэг бодисууд нэмэгдэж, өдрийн туршид шаардагдах эрч хүч, энерги бэлтгэгдэнэ. Никотин болон хоол хүнсний хорыг даах чадвар эрс буурна. Тэгэхээр өдийд, тэр тусам өлөн элгэн дээрээ татсан тамхи, уусан архины нөлөө илүү хор хүргэнэ гэсэн үг.
7 цаг: Хоолны нүүрс усны дийлэнхийг бие махбод эрч хүч болгон задална. Бүдүүн гэдэсний ажиллагаа эрчимжинэ, дархлаа сэргэнэ.
8 цаг: Булчирхайнууд өдөр ажиллахад шаардагдах олон төрлийн даавруудыг ялгаруулна. Өвчин мэдрэх чадвар эрс нэмэгдэж, архаг хууч хөдөлнө.
9 цаг: Ходоодны ажиллагаа эрчимжинэ, эмчилгээнд нэн тохиромжтой.
10 цаг: Биеийн дулаан ба ажиллах чадвар дээд цэгтээ хүрнэ, санах ой идэвхтэй.
11 цаг: Ажиллах, бодох чадвар өндөр, хөдөлгөөн хийхэд тохиромжтой.
12 цаг: Ходоодны хүчил ялгаралт нэмэгдэж, тархины ажиллагааны эрч буурна.
13 цаг: Цөсний ажиллагаа эрчимжинэ, ажиллах чадвар буурдаг.
14 цаг: Цусны даралт, дааврын түвшин буурна. 5-10 минут хэвтэж амраад оюуны ажил хийх, өглөөний мэдлэгийг давтаж бататгахад тохиромжтой.
15 цаг: Ажлын чадвар ахин сэргэж дээд цэгтээ хүрнэ.
16 цаг: Цусны даралт нэмэгдэнэ, тамирчдын амжилтын цаг.
17 цаг: Эрч хүч илэрхий нэмэгдэнэ. Бөөр, давсаг идэвхтэй ажиллана.
18 цаг: Нойр булчирхай идэвхтэй, спиртийн зүйлийг боловсруулах элэгний чадвар сайн, амьсгалын эрхтнүүдийн ажиллагаа эрчимтэй болно.
19 цаг: Судасны лугшилт удааширна, бөөрний ажиллагааны эрчим сайн.
20 цаг: Элгэн дэх тосны агуулга буурч, судасны лугшилтын давтамж нэмэгдэнэ. Эмчилгээ үр дүнтэй, бие махбод сайн, сэтгэл тайван байна.
21 цаг: Бие махбод амрахад бэлдэнэ. Энэ үед идсэн хоолны шингэц өглөө болтол үргэлжилдэг бөгөөд өөх ихээхэн хуримтлагдах нөхцөл бүрдэнэ.
22 цаг: Ажиллах чадвар буурна. Цусны цагаан эсийн тоо нэмэгдэнэ. Бие махбод хордлогыг эсэргүүцэх чадвар эрс буурдаг.
23 цаг: Бодисын солилцоо буурч, цусны даралт, судасны лугшилтын давтамж, биеийн дулаан буурч, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах чадвар багасна. Кортизоны ялгаралт зогсоно.
24 цаг: Тархи амрахад бэлтгэж, арьс нөхөн төлжиж, эсүүд илүү хурдтай хуваагдана.
Хүний эрхтнүүдийн үйл ажиллагааны хамгийн өндөр идэвхтэй байдаг цагууд
Дэлүү, нойр булчирхай: 09 - 11 цаг
Цусны эргэлтэнд оролцдог эрхтнүүд, бэлэг эрхтэн: 19 - 21 цаг
Цөс : 23 - 01цаг
Биологийн цаг нь хүмүүст нийтлэг бөгөөд олонх хүний бүтээмж өглөө сайн, цөөнхийнх нь үдэш буюу шөнө сайн байдаг. Та өөрийнхөө биологийн цагийн онцлогийг мэдсэнээр эрүүл мэндээ сувилж, ажлыг бүтээмж өндөр үедээ хийж байвал цагийн нөөц нэмэгддэг байна.