 |
|
 |
|
Ц.Сэргэлэн: Би өөрийгөө улс төрч гэж одоохондоо хэлэхгүй |
|
|
 |
|
 |
Ц.Сэргэлэн: Би өөрийгөө улс төрч гэж одоохондоо хэлэхгүй
2022-01-14Хилийн цэрэгт насаараа ажилласан генерал Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн болоод хоёр жил болж буй. Түүнтэй гишүүний ажил болон хилийн цэрэгт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.  -БИ ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЖ ОДООХОНДОО ХЭЛЭХГҮЙ-
-Хилийн цэрэгт насаараа ажилласан хүн улс төрийн албан тушаалтан болчихсон. Танд ямар санагдаж байна. Улс төрийн ажил хийх ямар байна?
Цэрэг цагдаагийн хүн байж байгаад улс төрийн албан тушаалтан болсон. Төрийн тусгай албан хаагч статустай албанд олон жил ажилласан. Одоо бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ сонгуулиар сонгогддог. Төрийн албан хаагчийг томилдог. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа байлгүй яах вэ. Чиг үүргээрээ ялгаатай.
-Би хил хамгаалах албанд байлдагчаас нь эхлээд удирдах албан тушаалтан хүртэл ажиллаж явлаа. Хил хамгаалах албанд он улаан жил ажилласан. Онолын хувьд эзэшсэн мэргэжил минь. Улс төрийн албан тушаалд томилогдоод хоёр жил болж байна. Туршлага гэж бий. Асар их ялгаатай. Би мэргэжлийн улс төрч хүн биш.
Цэргийн дээд боловсролыг эзэмшихэд заавал хоёр шатны дээд сургууль төгсдөг. Цэргийн дээд сургууль төгсөөд, дараа нь цэргийн академи төгсөж байж цэргийн дээд боловсрол эзэмшдэг. Ингэхийн тулд улс төр судлалын чиглэлээр онол тодорхой хэмжээнд судалдаг. Тэгэхээр улс төрийн шинжлэх ухааныг онолын түвшинд судалж, сонсож явсан ийм л хүн. Ялгаа их л байна. Нэгэнт өөрөө энэ замыг сонгоод, тойргийнхоо сонгогчдын итгэлийн хүлээгээд гарч ирсэн учраас ажилдаа эзэн болж, үр дүн гаргах юмсан гэсэн бодлоор ажиллаад явж байна.
-Таны хувьд Хилийн цэргийн байгуулагад насаараа ажилласан хүн. Таны олон жил ажилласан салбарт ямар өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна. Та яг ямар зорилгоор улс төрд орж ирсэн бэ. Салбарынхаа шинэчлэлийн төлөө ямар хуулийн төсөл боловсруулж байна?
-Улс төрч хүн гэж өөрийгөө одоохондоо хэлэхгүй. Улс төрч гэдэг бол тодорхой бэлтгэгдсэн хүмүүсийг хэлэх болов уу. Би улс төрийн албан тушаалтан мөн үү гэвэл мөн. Аажимдаа туршлага хуримтлуулж байгаад улс төрч статусыг хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд очих болов уу. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, хууль батлах бүхий л үйл ажиллагаанд оролцоод явж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороо, Инноваци цахим бодлогын байнгын хороонд харьяалагддаг.
Мөн тусгай хяналтын дэд хороонд байдаг. Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийн ажлыг хэсгийг ахалж ажилласан. Онцгой байдлын, Шүүхийн шийдвэрийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлийн хуулийн төсөл дээр ажиллалаа. Кибер аюулгүй байдлын хуулийн төсөл дээр ажилласан гэх мэт. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн актууд дээр түлхүү ажиллалаа.
-Манай улсын Хилийн цэрэг хөгжлийн ямар түвшинд байна вэ. Хилийн нөхцөл байдал ер нь яаж өөрчлөгдөж байна вэ?
-Социалзизмын үе болон одоогийн хилийн нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн байна. Одоо хил дамнасан гэмт хэргүүд маш ихэссэн. Автомашин, спиртийн хууль бус наймаа, улсын хилээр нэвтрүүлэхийн хориглосон болон хязгаарласан эд зүйлийн наймаа 1990 оноос хойш маш их гарч байна.
Агуулга, зорилго нь ерөөсөө л ашиг олохын төлөө хоёр улсын иргэд урьдчилан үгсэн тохирдог, зохион байгуулалтын хэлбэрт орсон. Өөрөөр хэлбэл хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг үзэгдэл гарч эхэлсэн. 1990 оноос өмнө ийм үзэгдэл байгаагүй учраас хил хамгааллын онол, үзэл баримтлал тэс өөр байсан. Гаднаас ирэх зэвсэгт түрэмгийллийг тогтоон барих хилийн цэргийн зорилго хувьсан өөрчлөгдсөн. Тиймээс Монгол Улсын хил хамгаалалт нөхцөл байдалдаа тохируулж өөрчлөгдөх ёстой.
-Хилийн цэргүүд даргынхаа амийн хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Энэ мэт цэргийн алба хаах сонирхолгүй жаахан хүүхдүүдийг шууд аваачаад хил мануулах нь хэр зөв юм бэ?
-Энэ бол хил хамгааллын бодлогын нэг хэсэг. Шинэчлэлийн бодлого дотор явж байгаа. Хил хамгаалах алба бол ажил. Цэргийн алба хаахаар татагдаж буй цэргүүд шууд ажилд ордог. Хил хамгаалах ажил. Зэвсэгт хүчин арай өөр. Тэнд алба хааж байгаа цэргүүд сургалтад ордог. Цэрэг хүний үүрэг ямар байх ёстойг сурдаг. Хил хамгаалах албанд дайчлагдсан цэргүүд шууд хил хамгаалалтад оролцож, эх орондоо үүрэг гүйцэтгэж эхэлдэг. Ялгаа нь энэ. Алба нь их онцлогтой. Хүнд хүчир. Энгийн хүн хийх боломжгүй. Тийм ч учраас цэргийн хүчээр хийж байгаа юм.
Үүнийг өөрчлөх боломж бий. Нэгдүгээрт мэргэжлийн болгох ёстой. Сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн алба хаадаг системийг түлхүү ашиглах боломжтой. Хүнд хүчир алба шүү дээ. Монгол Улс хилийн нийт шугамынхаа уртыг хүн амдаа хуваах юм бол маш их урт. Хүний хүчээр хил хамгаалах боломжгүй улсын тоонд ордог. Шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлах ёстой. Дэлхийн олон улс орны хил хамгаалалтын технологи маш өндөр түвшинд хөгжсөн. Ингэж байж төдий чинээгээр хугацаат цэргийн алба хаагчдыг хил хамгаалалтад ашиглах нь багасна. Ингэж багасгасаар цаашид хилийн цэргийн алба хаагчид мэргэжлийн болох ёстой.
Энэ үйл явц хил хамгаалах албадад хэрэгжиж эхэлсэн. Залуучууд сайн дураар алба хаагаад, гэрээт алба хаагч болж байна. Тэднийг хил хамгаалах албанд ажиллуулах ёстой. Залуучууд сайн дураар алба хаах, дайчилгаагаар алба хаах асар их ялгаа бий. Гэртээ унтаж байсан иргэнийг дайчилж алба хаалгахад ихэвчлэн сонирхолгүй. Дургүйд хүчгүй гэдэг биз дээ. Сайн дураар гэрээтээр алба хааж байгаа залуучууд өөрөө хүсэж, тэмүүлж, цаашид ажиллах гэсэн зорилготой байдаг учраас албандаа чин сэтгэлээсээ ханддаг. Ер нь Монгол Улсын хил хамгаалах алба мэргэжлийн байх ёстой.
Миний УИХ-ын гишүүн болсон зорилго бас энэ. УИХ-ын гишүүн гэдэг өндөр эрх мэдэлтэй албан тушаал. Би эрх мэдлийг боломж гэж хардаг. Ажил хийх боломж гэж хардаг. Энэ утгаараа намайг сонгосон. Тиймээс энэ боломжийг ашиглаж хил хамгааллын шинэчлэлийн бодлогыг цаашид улам боловсронгуй болгох, болж өгвөл төгс төгөлдөр болоход нь дэмжлэг үзүүлэх бодол надад байна.

-БИ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН, НАМЫН, ХЭН НЭГНИЙ ТАЛААР ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХГҮЙ-
-Улс төрчид хамгийн муу нэртэй хүмүүс байдаг шүү дээ. Төрийн ордонд орж суугаад мөнгө төгрөг идэж уугаад сууж байдаг хүмүүс гэсэн ойлголт иргэдэд бий болсон. Та хоёр жил гишүүнээр ажиллалаа. Гишүүд яаж ажиллаж байна вэ. Та иргэдийн энэ хандлагыг хэрхэн мэдэрдэг вэ?
-УИХ-ын гишүүдэд үнэлэлт дүгнэлт өгөхөд төвөгтэй. Гишүүдийн үйл ажиллагаанд би биш ард түмэн, сонгогчид өөрсдөө дүгнэлт өгдөг. Хэрвээ муу ажилласан гэж үзвэл дахин сонгодоггүй биз дээ. Хэн ч хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй. Би дүгнэлт өгөх боломжгүй. Би эрх мэдлийг боломж гэж хардаг. Хэрвээ боломж гэж хараад, ашиглаж чадаад, ажилладаг бол өндөр үр дүн гарна.
-Танай нам, гишүүд эрх мэдлийг боломж гэж харж ажиллаж чадаж байгаа юм уу?
-Би намдаа үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Монголын ард түмэн өгнө. Муу, сайн гэж хэлэхэд эрт байна.
-Цар тахлын энэ жилүүдэд улс орныг удирдаж буй хүмүүсийн бодлого, үйл ажиллагаа зөв явж байна уу. Та хувь гишүүний хувьд юу гэж дүгнэж байгаа юм бэ?
-Боломжийн хэмжээнд байгаа гэж харж байна. Цар тахал гэдэг бол гамшиг. Гамшигт үзэгдлийг урьдчилан харах, таамаглах боломж байгаагүй. Нэг л өдөр дэлхийн хүн төрөлхтний, Монголын ард түмний өмнө сорилт болоод ороод ирсэн. Бид хараахан энэ аюулд бэлэн байгаагүй. Ялангуяа эрхзүйн орчны хувьд. Онцгой нөхцөл байдал үүссэн. Монгол Улсад цар тахал орж ирсэн энэ үед дээд зэргийн бэлэн байдалтай байсан уу гэвэл үгүй.
Гэхдээ тухайн үеийн Засгийн газар яаралтай ажилласны үр дүнд Монгол Улсад нэвтрүүлэхгүй удаан хугацаанд барьж чадсаны үндсэн дээр бэлтгэлээ хангах цаг хожиж чадсан. Үүний хүчинд бусад улс орнуудтай харьцуулвал харин ч боломжийн хэмжээнд байна. Энэ цар тахлын үед хамгийн хүнд хэцүү үүргийг биелүүлж яваа эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэх ёстой. Онцгой, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилчид маш төвөгтэй нөхцөл байдалд ажилласан. Үүний үр дүнг Монголын ард түмэн талархан хүлээж авч байгаа.
-Цар тахал дэлхий дахинд тархаад гурван жил болж байна. Олон тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ Эрүүл мэндийн сайд нь мэдээлэл хийхдээ омикрон хувилбараа илрүүлж чадахгүй, Япон руу сорьц илгээчихээд сууж байгаа хэмээн ярьсан. Энэ нь бэлтгэлгүй байгаагийн шинж биш үү?
-Сайн уу, муу юу гэж би дүгнэж чадахгүй гэж хэлсэн. Цаг хугацаа харуулна. Цар тахлын ард хэзээ нэг цагт гарна. Тэр цагт үнэлэлт дүгнэлт өгч болох болов уу. Аливаа асуудал сайнтай, муутай. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улс орны шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэндийн салбарын хөгжил, гамшигтай тэмцэх чадвар ямар түвшинд байдаг билээ. Эцсийн дүндээ энэ бүхнийг улс төрчид биш мэргэжлийн хүмүүс нь ярина. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллага нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Аливаа асуудалд улс төрчид ороод ирвэл үйл ажиллагааг нь саармагжуулж, холион бантан хутгаж, үр дүнг нь бууруулдаг. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж яваа төрийн албан хаагчийн ажилд улс төрчид үнэлэлт дүгнэлт өгөөд байх зохимжгүй гэж боддог.

-НАДАД ЯМАР Ч ТОРГОН ДЭЭЛНЭЭС ИЛҮҮ ЦЭРГИЙН ХУВЦАС МИНЬ ХҮНДЭТГЭЛТЭЙ-
-Та тойргийнхоо төсөвт юу юу хийхээр тусгуулав. Гишүүдээс дөрвөн тэрбумын санал авсан шүү дээ?
-УИХ-ын гишүүний үндсэн анхаарал хандуулах ёстой асуудал тойрог. Тойрогт юу хийж хэрэгжүүлж байна вэ гэдгийг сонгогчид харж, хүлээж, дүгнэдэг. Зүй тогтол. Би чадлынхаа хэрээр л ажиллаж байна. Цар тахлын үед иргэдтэйгээ уулзалт хийх боломж хязгаарлагдмал байлаа. Гэхдээ бүх сумдаараа явж уулзсан. Уулзах ярилцах нь УИХ-ын гишүүдэд асар их мэдээлэл өгдөг. Сонгогчидтойгоо амьд холбоотой байхыг боддог. Аймгийнхаа онцгой комиссын хуралд очиж өөрөө сууж үзсэн. Тулгамдсан асуулуудыг нь сонсоод, төр засгийн түвшинд уламжилж, нэлээд асуудал шийдүүлж өгсөн.
Монгол Улсын бүх аймгуудаас манай аймаг онцлог. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг хоёрхон аймгийн нэг. Энэ утгаараа олон хилийн боомттой. Энэ хилийн боомтууд өнөөдөр хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байна. Их олон боомт бий. Хатуу хучилттай замтай болоогүйгээс болоод боотуудын нэвтрэх чадварыг сайжруулах, өсгөх ажил үндсэндээ орхигдсон байдалтай байдаг. МАН 2020 оны сонгуульд орохдоо энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болж, Засгийн газраа байгуулсан.Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах, УИХ-д хэлэлцүүлэхэд бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэгт би саналаараа орж ажилласан.
Энэ ажлын хэсэгт орж ажиллахдаа сонгуулийн компанит ажлын үед ярьж явсан Дорнод аймагт байгаа хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбоё гэдэг асуудлаа суулгуулж чадсан. УИХ баталсан. Мөн сая УИХ Эдийн засгийн сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо баталлаа. Үүний нэг нь Хилийн боомтуудын сэргэлтийн асуудал. Энэ асуудлын хүрээнд Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө УИХ-аар батлахад санал тавьж байгаад ажлын хэсэгт нь орсон. Ингээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон хилийн боомтуудын замын асуудлыг 2022 оноос эхлүүлэхгүй бол болохгүй гэсний үр дүнд энэ бодлогын баримт бичигт Дорнод аймаг дахь Хавиргын боомтыг Чойбалсан хоттой, Улхины хилийн боомтыг
Баян-Уул сумтай хатуу хучилттай замаар холбох ажлыг суулгуулж чадсан. Үүнийг би тойргийноо төлөө хийхээс гадна зүүн бүс нутгийн хөгжлийн ирээдүйн төлөө хийсэн. 2022 оны төсөвт эхлэлийн хөрөнгүүд тавьсан. Тиймээс 2022 онд хоёр боомтыг хатуу хүчилттай замаар холбох ажил эхэлнэ. Энэ мэт тойрогтоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж буй гэж харж байна. Мөн би аймгийнхаа боловсролын салбарыг чадлынхаа хэрээр дэмждэг хүн. Манай багш, эрдэмтэд асуудлаа их тодорхой ярьж, ойр ажилладаг. Асуудлыг нь мэдэрсний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил төлөвлөөд явж байна. Яриад байвал олон юм бий. Ний нуугүй хэлэхэд тэр энэ гээд бүгдийг нь тоочоод байж чадахгүй байна. Эцсийн дүндээ Дорнод аймаг, зүүн бүс нутаг хөгжих тал дээр санал санаачлага, идэвхи зүтгэл гаргаад, эхнээсээ үр дүн гаргаад явж байна гэж харж байна.
-Танай нам сөрөг хүчингүй шахам ажиллаж байна. Та хүлээн зөвшөөрөх үү?
-Сөрөг хүчин байгаа шүү дээ. УИХ-д АН-ын бүлэг хууль журмын дагуу байгуулагдаад ажиллаж байна. Чадал чансааны тухай асуудлыг хэлж мэдэхгүй байна. Сөрөг хүчин өөрсдийн ажиллах тактик, бодлого, старегиа өөрсдөө боловсруулаад ажилладаг. Тэдний тухай надаас биш тэднээс асуух нь зүйтэй. Сөрөг хүчин үүргээ биелүүлээд, дуу хоолойгоо гаргаад явж байгаа гэж бодож байна. Хэлэх зүйлээ хэлдэг, ярих ёстой зүйлээ ярьдаг. Дэмжмээр ч зүйл гардаг. Сөрөг хүчингүй гэж хэлж чадахгүй. АН-ын бүлэг тасралтгүй л ажиллаж байна. Би том улс төрч биш. Үнэлэлт дүгнэгт өгөөд явах боломжгүй. Асуудалд бодитой хандах ёстой.

-Та чуулганд гишүүний тангараг өргөхдөө цэргийн хувцсаа өмссөн нь тухайн үед их шүүмжлүүлсэн. Та тайлбар өгөх үү?
-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн генерал цол хүртсэн хүн. Тэр зарлиг нь хүчинтэй л яваа. 18 наснаасаа эхлээд мөрдөс зүүсэн цэргийн албан хаагч. 1984 оны цэрэг. Гашуунсухайтын хилийн заставт анх цэргийн алба хаасан. Түүнээс хойш цэргийн цолнуудаа тухайн үеийнхээ хууль журмын дагуу зүүж явсан хүн. Цэрэг хүн цэрэг хувцсаараа л гоёдог. Цэргийн журамд баяр ёслолын үеэр цэрэг хүн ёслолын хувцсаа өмсөнө гэдэг. Би генерал цолыг хүртсэн цагаасаа хүндэлж, дээдэлж явдаг. Хааяа нэг баяр ёслолын үеэр, төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо өмсдөг. Төрийн сүлдэндээ тангараг өргөөд, ёслох гэж байгаа цэрэг хүн хувцсаараа л гоёсон юм. Цэрэг хүн цэрэг хувцсаараа гоёхыг буруу гэж бодохгүй байна. Шүүмжилж болно. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ. Надад ямар ч гоё торгон дээлнээс илүү цэргийн хувцас минь хүндэтгэлтэй, сайхан санагддаг. Миний гоёл тэр. Би гоёсон юм. Болохгүй гэж үү.
-Ярилцсанд баярлалаа. |
Ц.Сэргэлэн: Би өөрийгөө улс төрч гэж одоохондоо хэлэхгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Ягаан өнгөтэй тэргэл сар ирэх ням гарагт гарна 18:52 Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ.
|
Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ. »»
|
|
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна 18:37 Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.
|
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм. »»
|
|
Нийслэлийн хэмжээнд гурван хоногт 55 удаагийн гал түймэр бүртгэгджээ 17:32 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.
|
Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв. »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг маргааш 06.00 цагаас эхлэн түр хаана 14:42 ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун
|
ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төлбөрөө төлөөд хохирох вий 13:47 Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна.
|
Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна. »»
|
|
Улаанбурханы нийт 428 тохиолдол батлагджээ 13:02 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний »»
|
|
1072 хувьцааны ноогдол ашиг 94 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ 12:02 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ.
|
1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ. »»
|
|
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо 11:05 Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
|
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо. »»
|
|
ЛеБрон Жэймс тоглоомын түүхэнд бичигдэв 10:59 Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
|
Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов. »»
|
|
Улаанбурханы 428 тохиолдол батлагдлаа 10:39 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин »»
|
|
Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ 10:11 "PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.
|
"PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж. »»
|
|
Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна 10:08 "Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.
|
"Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал ₮400 мянгаар торгоно 09:54 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.
|
18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 09:48 Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
|
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. »»
|
|
Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн 09:48 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
|
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв. »»
|
|
Трамп Хятадад 125 хувийн тариф ногдуулж, бусад улсад хугацаа олгов 09:45 АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ.
|
АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. »»
|
|
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 09:34 Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
|
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас түр хааж, ус дамжуулах шугам хоолой татна 09:31 Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
|
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. »»
|
|
Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна 09:29 Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
|
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. »»
|
|
Б.Төгөлдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв 08:21 Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид
|
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид »»
|
|
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа
|
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа »»
|
|
Д.Амгалан: Долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан 17:58 Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.
|
Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа 17:36 "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
МАРГААШААС ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 16:57 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 414-т хүрлээ 16:34 .Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна.
|
.Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. »»
|
|
Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ 16:17 Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
|
Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа. »»
|
|
Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна 14:00 Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
|
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ? »»
|
|
МАН-ын бүлэг УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжжээ 13:45 УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ. »»
|
|
Улаанбурханы батлагдсан тохиолдол 414, хавьтал 9606-д хүрэв 13:43 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
ЭКСПОРТ 17.7 ХУВИАР БУУРЧЭЭ 10:50 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.
|
2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна. »»
|
|
Oi энтертайментийнхан зогсоол булаацалдаж иргэний биед халдсан уу? 10:46 Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ.
|
Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ. »»
|
|
Л.Анхзаяа, А.Энхбаяр тэргүүтэй жүдочид ААШТ-д оролцоно 10:17 Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
|
Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. »»
|
|
Дурангийн аргаар умай сойдог болсон нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг бууруулж байна 10:13 Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий.
|
Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий. »»
|
|
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна 10:09 Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна.
|
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. »»
|
|
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав 20:52 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна.
|
Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна. »»
|
|
Zerofit нэрийн тураах кофенд Допингийн төрлийн бодис илэрчээ 20:50 Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах
|
Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах »»
|
|
Мунхагийн санаа хожуу 20:47 Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх.
|
Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх. »»
|
|
Биткойны ханш 75 мянган доллароос уруудлаа 19:16 Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ.
|
Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ. »»
|
|
“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ 19:15 “Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо
|
“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо »»
|
|
Дуучин Мадонна, Элтон Жон нар эвлэрчээ 19:11 Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо
|
Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо »»
|
|
ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн 17:52 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа.
|
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа. »»
|
|
Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна 16:41 Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа
|
Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа »»
|
|
Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ 15:40 БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ. »»
|
|
4-р сарын 10-нд төвийн аймгуудад, 11-нд нутгийн зүүн хагаст цасан шуургатай 15:32 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. »»
|
|
Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг "амилуулжээ" 15:21 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани »»
|
|
|
Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
Умай шилжүүлэн суулгуулсан Британи эмэгтэй төржээ 14:13 Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм.
|
Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм. »»
|
|
Дэлхийн 50 гаруй улс Доналд Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүслээ 12:46 Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад
|
Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад »»
|
|
Хятадын уулархаг бүсэд гал түймэр гарч,1000 гаруй хүн унтраах гэж хичээж байна 11:18 БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм
|
БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм »»
|
|
БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дараа сонгоно 10:03 БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа. »»
|
|
ОХУ: ДОХ-ын эсрэг сангийн үйл ажиллагааг хориглов 17:54 Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов.
|
Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов. »»
|
|
Трамп ҮАБЗ-ийн хэд хэдэн ажилтнаа халав 17:51 Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ.
|
Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ. »»
|
|
Худалдааны дайн оцон шувуудыг ч тойрсонгүй 17:32 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан. »»
|
|
Трампын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхийг Америкийн олонх иргэд эсэргүүцэж байна 16:55 Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ.
|
Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ. »»
|
|
Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна 15:02 Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн
|
Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн »»
|
|
Шон Дидди шүүх хурлын товоо хүлээх хугацаандаа хүний наймааны сэжигтнээр дуудагджээ 14:52 Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн.
|
Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. »»
|
|
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг албан тушаалаас нь огцрууллаа 11:51 БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг »»
|
|
Аль улс орнууд Трампийн давалгаанд цохигдож байна вэ? 10:27 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй. »»
|
|
Азийн өвлийн наадмын үеэр АНУ цахим халдлага хийх гэж оролджээ 10:18 Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна.
|
Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна. »»
|
|
Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алджээ 09:17 НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон
|
НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон »»
|
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлалтай байна 17:29 Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ.
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ. »»
|
|
|


|