 |
|
 |
|
Нисгэдэггүй нисэхийн бодлого |
|
|
 |
|
 |
Нисгэдэггүй нисэхийн бодлого
2021-11-20Монгол Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан албан бичиг хүргүүлжээ. Энэхүү албан бичигт "ИНЕГ-ын даргын томилгооноос эхлэлтэйгээр салбарын удирдлагын тогтолцоо бүхэлдээ зогсонги байдалд орсон. Ингэснээр агаарын тээврийн салбарт үүссэн онц хүнд байдал улам дордож эцэстээ нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хувьд өндөр эрсдэл бий болсон тул Агаарын тээвэрлэгчид нэгдэж тулгамдаад буй асуудлаар хүсэлт тавьж байна" гэжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр ИНЕГ, ИНҮТ-өөс Буянт-Ухаа аэродромын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож буй агаарын тээвэрлэгч компаниудтай уулзалт зохион байгуулав.  Уулзалтын удирдамжид Засгийн газрын 455 дугаар тогтоолын тухай мэдээлэл, тодруулгыг ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ганхуяг хийхээр тусгагдсан ч энэхүү мэдээлэл огт хийгдэлгүй орхигдсоноос уулзалтад оролцогч авиакомпаниудын төлөөллүүд бухимджээ. Ингэснээр нийгмийн сүлжээнд хүчтэй маргаан дэгдэв.


Маргаан үүссэн гол шалтгаан нь Нью интернэйшнл эйрпорт ХХК-д олгосон концессын гэрээ болон Засгийн газрын 455 дугаар тогтоолын зөрчилтэй заалтууд ажээ.
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлсэн билээ.
Засгийн газрын тогтоолоор Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан ч концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ийн радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээчихсэн.
.jpg)
Арилжааны нислэг гэдэг нэр томьёоны тайлбарыг концессын гэрээнээс хайж үзлээ. Гэрээний нэгдүгээр бүлгийн нэг дэх хэсэгт Нэр томьёоны тодорхойлолт ба тайлбар хэмээн ажлын өдөр -өөс Засгийн газар хүртэлх бүхий л нэр томьёог багтаан тайлбарласан байх хэдий ч Арилжааны нислэг гэдэгт яг ямар нислэгийг ойлгох тухай тайлбар олдсонгүй.
Иргэний нисэхийн багц дүрэмд Арилжааны тээврийн үйл ажиллагаа /Commercial transport operation/ гэж агаараар зорчигч, эсхүл эд барааг хөлсөөр, эсхүл шан урамшуулалтайгаар тээвэрлэх үйл ажиллагааг ойлгоно хэмээн тодорхойлжээ.
Концессын гэрээнд заасны дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л арилжааны нислэг зөвхөн шинэ нисэх буудал буюу Чингис хаан ОУНБ-аар дамжина гэсэн үг. Ингээд үзэхээр энэ радиуст Буянт-Ухаа нисэх буудал бүү хэл Цонжин болдогийн Нислэг төвийн хоёр хүний суудалтай жижиг онгоц хүртэл хамрагдах болчихоод байна.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл -ийг хэрэгжүүлэх концессийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний Хөгжлийн Газар, Нью интернэйшнл эйрпорт ХХК нарын хооронд байгуулсан. Концессийн гэрээ нь хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх буюу IOT нөхцөлөөр хийгдсэн. Уг нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иенийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15 жилийн хугацаанд Япончууд ажиллуулан гаргасан зардлаа нөхсөний дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгнө.
Гэтэл энэхүү гэрээг үзэглэснээс тавхан сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газар хоёрдмол утгатай тогтоолыг гаргасан байх юм. Засгийн газрын 455 дугаар тогтоолын хоёр дахь хэсэгт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяанд ажиллуулсугай гэж заажээ.

Засгийн газрын тогтоолд ерөнхий зориулалтын нислэг хэмээн заасан ч ерөнхий зориулалтын нислэгийн арилжааны нислэгийг Чингис хаан нисэх буудлаас үйлдэх ёстой хэмээн концесс эзэмшигч тал болох Япончуудын зүгээс шаардах болжээ. Үүнийг нь ИНЕГ ч гэрээний дагуу хэмээн дэмжиж байгаа аж.
Ерөнхий зориулалтын нисэхийн компаниудын хувьд Шинэ нисэх буудлын үйлчилгээний үнэ хөлс хэтэрхий өндөр байгаагаас үүдэн Буянт-Ухаа дээрээс үйл ажиллагаагаа явуулах сонирхолоо илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Чингис хаан нисэх буудлын оффисын 1м2 талбайн түрээсийн төлбөр 72,000 төгрөг. Үүнд НӨАТ багтаагүй. Мөн терменалаас онгоц хүртэлх 100 метр хүрэхгүй зайд үйлчилдэг зорчигчийн автобусны төлбөр нэг удаад 533,000 төгрөг. Буянт-Ухаа буудлаас газрын тэжээл авахад нэг цагийн төлбөр 20,000 төгрөг байсан бол Чингис хаан буудалд 285,000 төгрөг гэх мэтчилэн зардлын хэт ялгаатай байдлаас үүдэн хуваарьт нислэг үйлддэг хэдхэн тооны компаниас бусад нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа ажээ. Тэдний тооцоолж байгаагаар Чингис хаан нисэх буудлаас нислэг үйлдэхэд зардал хамгийн багадаа 30 хувиар нэмэгдэхээр байгааг ч хэлж байлаа.
Засгийн газрын 455 дугаар тогтоолын уг заалт зөв бөгөөд зайлшгүй гэж үзэж болохоор нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа цар тахлын улмаас ААН-үүд шинэ нисэх буудал дээр ангар барих нь бүү хэл амбаар барих ч тэнхэлгүй сульдсан. Цар тахалд хамгийн түрүүлж өртөж, хүнд цохилт авсан салбар бол агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбар гэдгийг дэлхий нийт өнөөдөр хүлээн зөвшөөрөөд байна. Агаарын тээврийн салбар нь өртөг зардал өндөр, хөрөнгө оруулалтын өгөөж урт хугацаанд эргэж нөхөгддөг, эрсдэлтэй, хамгийн өндөр өртгөөр боловсон хүчнээ бэлддэг, байнгын тасралтгүй үйл ажиллагаатай гээд эхэлсэн бол гарахад төвөгтэй адармаатай бизнес.
Ерөнхий зориулалтын агаарын тээврийг уул уурхайн компанийн захиалгат нислэг, агаараас зураг авалт, эмнэлгийн яаралтай тусламж, зам, тээврийн сүлжээний эргүүл, хяналт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, эрэн хайх, авран туслах ажиллагаа, хөдөө аж ахуй, хортон шавьж устгал, ан амьтны тооллого, тэдгээрийн нүүдэл, суурьшлын судалгаа, цаг агаарын тандалт, судалгаа, агаар, хүрээлэн буй орчны тандалт, аялал жуулчлал, эйр такси, бизнесийн болон хувийн нислэг зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газар 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор https://legalinfo.mn/mn/detail/13401/2/208476 Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан.
Гэвч Засгийн газрын 2021 оны 341 дүгээр тогтоолоор 120 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Учир шалтгаан нь Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон мөрийн хөтөлбөр зэрэгт тусгагдсан хөтөлбөрүүдийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэргүйгээс болсон байх магадлалтай. Учир нь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэн ажил огт үгүй гэж хэлэхэд буруудахгүй.
Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Эдийн засгийн тэрүүлэх чиглэлийн нэгдүгээр үе шатны 2021-2030 онд хүрэх зорилгод Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлсэн байна гэж тусгажээ.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөрөнгө оруулах нааштай хандлага үүсч эхэлсэн боловч өнөөдөр "Нисэх -ийн Нисгэхгүй бодлого, үйл ажиллагааны улмаас "гацаа"-нд орчихлоо. Концессийн гэрээндээ өөрчлөлт оруулах, ерөнхий зориулалтын арилжааны нислэгийг "Чингис хаан" ОУНБ-аас нисгэх хугацааг хойшлуулах зэрэг шийдэж болмоор асуудлууд дээр ЗТХЯ, ИНЕГ идэвх санаачлагатай ажиллаж болмоор л санагдах юм.
Салбарт нүүрлэсэн удирдлагын үйл ажиллагааны доголдлоос үүдэн өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ нь Засгийн газрын тогтоол, концессийн гэрээ хоёрынхоо алийг нь хэрэгжүүлэх ухаанаа олохгүй мунгинаж сууна. Концесс эзэмшигч Японы талд зусардах мөртлөө, дотоодын авиакомпаниудын удирдлагуудаа "гөлөг" болгож суугаа нь эмгэнэлтэй.
Салбарын сайд нь өөрөө зуун хувь шийдэх боломжтой ИНЕГ-ын даргыг ч томилж чадахгүй байж юун хоёр улсын хувь эзэмшилтэй УБТЗ ХНН-ийн даргыг томилох!!!
Даргагүй гэдэг үгээр халхавчлан хэн ч, юу ч хийхгүй суусаар нисэхийн салбарын цусны эргэлт саарч, улмаар зогсоход хүрээд байна. Чоно борооноор гэгчээр эзэнгүй салбарт ажил хариуцаж, үүрэг гүйцэтгэж үлдсэн хүмүүс өөрийн ашиг сонирхлоор л асуудалд хандаж хүсвэл юуг ч хийнэ, хүсэхгүй бол юуг ч гацаахын сонгодог жишээ боллоо. Энэ талаар Ерөнхий сайдад хаягласан захидалд өгүүлсэн салбарын ажилтнуудын нэгдсэн байр сууриас та бүхэн уншиж, харж мэдсэн биз ээ.
Буянт-Ухаа ОУНБ-ын гэрчилгээжүүлэлт олгох асуудал нь ИНЕГ-аас шууд хамаарах бөгөөд түүний харьяа НААХЗА-аас олгодог. Буянт-Ухааг үнэгүйдүүлэх, эзэнгүйдүүлэх бодлого алсуур яваад байгаа юм биш биз гэсэн хардлага нисэхийн хонхорт хаа сайгүй тэнүүчилж явна. Уг нь нисэхийнхэн асуудлаа хонхортоо шийдээд сурчихсан, өөрсдийн гэсэн школтой. Гэвч энэ удаад хонхороосоо хальж, Засгийн тэргүүнд хандаж байна.
Иргэний агаарын тээвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд туйлын бүрхэг, гаргасан шийдвэр нь хэрэгждэггүйн хэрээр төрд итгэх салбарын ажилтнуудын итгэл найдвар ч үгүй болсон. Тухайлбал, Агаарын тээврийн салбарт үүссэн эдийн засгийн хүндрэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Агаарын тээврийн салбарт авах зарим арга хэмжээний тухай 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 137 дугаар тогтоол гарсан.

Тогтоолын хоёрдугаар заалтаар олон улсын болон орон нутгийн чиглэлд хуваарьт нислэг үйлддэг аж ахуйн нэгжийн ИНЕГ-т төлөх агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан өглөгийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, ИНЕГ-ын дарга нарт даалгасан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд энэхүү тогтоолоос зөвхөн МИАТ ТӨХК-ийн өглөгийг чөлөөлж, хуваарьт нислэг гүйцэтгэж буй хувийн хэвшлийн бусад гурван агаарын тээвэрлэгчийн өрийг чөлөөлөхөөс татгалзжээ. Цар тахал улсын болон хувийн агаарын тээвэрлэгч гэж ялгалгүйгээр сөхрүүлж байхад, Засгийн газар нь ялгалгүйгээр хуримтлагдсан өрийг чөлөөлж, дэмжлэг үзүүл гэсээр байхад, салбарын сайд нь ялгаатай хандсан.
МИАТ компанийн зээлээр авсан өөрийн өмчлөлийн чөдөрийн ганцаас өөр цоо шинэ агаарын хөлөг захиалаад, худалдаад авчих бяртай компани одоогоор Монголд маань алга байна. Олон улсын зах зээлээс түрээсээр оруулж ирж нислэг үйлддэг бөгөөд цар тахлын улмаас түрээсийн төлбөрөө төлж чадалгүй буцаах нь буцааж, төлбөрөө хойшлуулж гадаад зах зээл дээр хэл амаа ололцоод өдий хүртэл тэссэн.
Гэтэл дотооддоо буюу ИНЕГ-тайгаа хэл амаа ололцож чадахгүй, ИНЕГ нь авиакомпаниудаа шүүхэд өгчихсөн ч байх шиг. Шүүх нэг л өдөр алх цохино. Хуримтлагдсан өр төлбөртэй нь үнэн юм хойно шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь тодорхой. Үр дүнд нь авиакомпаниуд дансаа хаалгаж, угаас урд хормойгоороо хойдохоо нөхөж явдаг салбарын зовлон нимгэрэх биш нэмэгдэх л байх.
Нисэхийн салбарын эд эс ширхэг бүхэн хүний амь насаар хэмжигддэг, аюулгүй байдал нь ахуйтайгаа салшгүй холбоотой туйлын хариуцлагатай салбар. Ийм байтал төрийн нэгдсэн бодлогогүй, за байлаа гэхэд хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй, салбарын нэгдсэн удирдлагагүй...
Нисмээр байнаа, дарга нар аа! Нисэхийн салбарын нисгэдэггүй бодлогоо эргэж нэг хараач.
Эх сурвалж: http://erennews.mn/article/51239 |
| Нисгэдэггүй нисэхийн бодлого |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|