 |
|
 |
|
Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг |
|
|
 |
|
 |
Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг
2021-11-03
Ажлын хэсэг байгуулж, энэ сард хэлэлцэх асуудлын цаглаварыг баталлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.03) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлэцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Товлолт хугацаанд тус Байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн тухай (нэгтгэсэн төсөл), Хөрөнгө оруулалтын банкны тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг нээлттэй хэлэлцэхээр Байнгын хорооны төсөлд тусгасан байна. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Оюунчимэг Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хугацаа товлосон бөгөөд энэ сард хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол баталсан.
Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгосон байна. Уг хуулийг батлахдаа Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.3-т “…албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж өөрчлөлт оруулжээ. Гэвч уг даатгалыг хэн эрхлэхийг хуульчлаагүй орхисон байна. Улмаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгохоор зохицуулсан боловч тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, ашгийн төлөөх аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд жолоочийн хариуцлагын даатгалын албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон гэдгийг танилцуулгын эхэнд хэллээ.
Монгол Улсын хэмжээнд албан журмын бусад даатгалыг ашгийн бус этгээд эрхэлдэг гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ тодотгосон. Олон улсын жишиг ч ийм байдгийн дурдсан. Ашгийн төлөөх байгууллага энэ үйлчилгээг эрхэлсэнээр жолоочийн хохирлыг барагдуулах, жолооч нарын эрх ашгийг хамгаалах хуулийн үндсэн зорилго хэрэгжихгүй, харин даатгалын үйлчилгээ үзүүлэгчдийн ашиг олох үйл ажиллагаа болон гажуудсан гэж төсөл санаачлагчид үзжээ.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд “жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, Албан журмын даатгагчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын тодорхойгүй байдлыг арилгах, даатгуулагч, хохирогч нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахад хохирол үнэлэгч заавал оролцох шаардлагыг хасаж, холбогдох авто засвар, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллага оролцох боломжийг бүрдүүлэх, даатгагч, даатгуулагчийн үүргийг ойлгомжтой болгох, даатгалын үнэлгээний хэмжээ, хураамж, тооцоолох аргачлал, итгэлцүүрийг шинэчлэх” зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсад жилд дунджаар зам тээврийн 30 орчим мянган осол болж, эдгээр ослын улмаас 500 орчим хүн амь насаа алдаж, 1000 орчим хүн бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй бол гэдэг тоон мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийнхээ үеэр танилцуулав. Энэ тоон үзүүлэлтийг 50 хувиар бууруулах зорилтыг тавьж, 2019 онд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан гэв. Бусад улс оронд төрийн бодлогын баримт бичгүүд болон зам тээврийн салбарын бодлоготой нь жолоочийн хариуцлагын даатгал нь уялдаатай хэрэгждэг бөгөөд манай улс ч энэ зорилго, зарчмыг хуульчилсан. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө байгууллагууд хийж эхэлснээр төрийн бодлого орхигдсон болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөөх хуулийн этгээд эрхэлсэнээр зөвхөн ашиг олох үндсэн зорилгынхоо төлөө ажиллаж байгааг дурдан, холбогдох тоон мэдээллийг танилцууллаа.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу үнэлгээний газрыг зааж, хохирсон иргэдийг чиглүүлдэг. Үнэлгээг багаар тооцох зарчмыг урьтал болгодог. Нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр, аль болох олгохгүй байхыг эрмэлзэж ажилладаг. Мөн нөхөн төлбөр авах бол заавал цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Харин иргэд зөрчлийн оноо хасуулах, торгууль ногдуулах зэрэг захиргааны шийтгэл хүлээхээс зайлсхийж, даатгалын үйлчилгээг авч чаддаггүй, харин үүнээс даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ашиг олдог гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байв.
“Жолооч” гэдгийг хуульд өргөн утгаар томьёолсон. Тухайн авто машиныг жолоодож буй хүн бүр даатгал хийлгэхийг шаарддаг учраас жолооч нараас давхардуулан даатгалын хураамж, төлбөр авдаг болохыг мөн дурдсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй хүн бүр даатгалтай хэмээн тооцогдохыг хүсвэл даатгалын суурь хураамжийг 1.5 дахин нэмэгдүүлсэн байдлаар тооцож буй нь зохисгүй хэмээн үзжээ.
Төсөл санаачлагчид нэн тэргүүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг ашгийн бус этгээд эрхлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Энэ төрлийн үйлчилгээнд төрийн оролцоо байхгүй, харин ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэхээр томьёолсон гэдгээ онцлов. Түүнчлэн жолоочийн хохирлыг үнэн зөв тодорхойлох; нөхөн төлбөрийг бүрэн олгох; амь нас болон эрүүл мэндэд хохирол учраагүй, талууд маргаагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгож байх; ослын нөхцөл, шалтгааныг тодорхойлох болон гэрээ байгуулахад заавал хувь хүний биечилсэн оролцоог шаардахгүйгээр цахимаар үйл ажиллагааг явуулах; жолооч хэмээн ойлголтын давхардалыг арилгаж тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа иргэн даатгал төлсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй иргэн бүр даатгалтайд тооцогддог байх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Харин хувь хүн, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, түрээсийн гэрээ гэх мэт гэрээний үндсэн дээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдолд тухайн жолооч хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байх зохицуулалтыг тусгасан гэдгээ онцоллоо. Хохирлын нөхөн төлбөрийг шуурхай олгох, эсвэл засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулж, холбогдох төлбөр нь даатгалын байгууллагаас засварын төвд шилждэг байх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн есөн жилийн хугацаанд нийтдээ 231 мянган хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бол нийтдээ 1 сая орчим жолоочоос 230.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн гэдэг тооцоог Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Энэ төрлийн даатгалын үйл ажиллагааны цаана төрийн бодлого, зам тээврийн ослыг бууруулах салбарын бодлого байдаг ч ашгийн төлөөх болгон гажуудуулснаар эдгээр нь орхигддог гэлээ. Тиймээс энэ төрлийн даатгалын үйлчилгээг эрхэлж олсон орлогыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох чиглэлээр зарцуулахаар холбогдох төслийг боловсруулан Улсын Их Хурлын нэр бүхий 20 гишүүн өргөн мэдүүлсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, Т.Аюурсайхан гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.
Х.Ганхуяг гишүүн хуулийн төслийн зорилгын талаар тодруулахад “Одоогийн байдлаар даатгалынхаа нөхөн төлбөр авахыг хүссэн жолоочид зарим компани 28 төрлийн нөхцөл, шаардлагыг тавьж, бүрэн хангасан тохиолдолд нөхөн төлбөрийг дутуу хагас, чирэгдэлтэй олгож байгаа. Нөхөн төлбөрөө авахыг хүсвэл оноо хасуулах, торгууль хүлээх зэргээр заавал захиргааны хариуцлага хүлээсэн байх ёстой болдог. Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагч нөхөн төлбөрөө шуурхай, бүрэн авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын “албан журмын” даатгал гэдгийг анхаарах ёстой. Төр албадлагын журмаар жолооч иргэдээс төлбөр, хураамж авч байгаа учраас тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийг зарцуулах учиртай. Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх гэх зэрэг. Өнөөдөр энэ бүхэн хангалтгүй байгаа” гэдэг хариултыг Т.Аюурсайхан гишүүн өглөө. Түүнчлэн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ганц энэ биш олон төрлийн даатгалын үйлчилгээ эрхэлдэг. Гэтэл зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь ашгийн бус үйлчилгээ үзүүлэгч хариуцахаар шилжүүлэхэд тухайн салбар, байгууллага хүндрэлд орж, дампуурах хэмжээнд хүрч байгаа бол энэ нь асар их ашиг орлого олж байсны илрэл гэж шууд ойлгогдож байгааг хэлэв. Өөрөөр хэлбэл, даатгалын салбарын эрүүл бус тогтолцооны илрэл, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ямар ч ашиг орлогогүй, салбарын хөгжил дэвшил зогсонги байдалд орсон, ердөө төрийн оролцоо, дэмжлэгээр өнөөдрийг хүрсэн байхуйц харагдаж буйг Т.Аюурсайхан гишүүн хариултдаа онцолсон. Жолоочийн албан журмын даатгалын үйлчилгээг эрхэлснээр ашиг орлого олоод, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт нь орхигдсон юм бол хуулийн төсөл батлагдсан тохиолдолд даатгалын салбарын хөгжилд ч зохих хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагч хэлж байлаа. Сайн дурын арилжааны даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шударгаар өрсөлдөх бололцоо бүрдэнэ гэв.
Ашгийн төлөө бус даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хангалтгүй, даатгуулагчид нь сэтгэл дундуур байдаг, төсөл дэх зохицуулалт, бодлогын өөрчлөлтийн үр дүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ч энэ байдалд хүрэх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа Х.Ганхуяг гишүүн хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар мөн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн тодруулсны дагуу даатгалын үйлчилгээ эрхлэгч нь төрийн оролцоогүй, ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн этгээд байна гэдгийг тайлбарлав. Захиргааны ерөнхий хууль дахь “…ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэдэг нь захиргааны үйл ажиллагааг гэрээнийн үндсэн дээр эрхэлж буй этгээд болохыг тайлбарлав. Эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангаас өөр, даатгал төлсөн иргэд л нөхөн төлбөр авахаар төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зарим тоон мэдээллийг танилцуулсан. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар гурван сувгаас (даатгалын компани, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч) төвлөрч буй жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж нийтдээ 28.8 тэрбум төгрөг байгаа аж. Харин нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо бий, хүлээгдэж буй дүн гэдгийг онцолсон. Бусад зардал буюу даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн шимтгэлд 4.3 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооны санд 534 сая төгрөг төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардал болдог гэв. Гэхдээ 6.1 тэрбум төгрөгийн энэхүү зардал нь зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлсний зардал биш гэдгийг тодотгож байлаа. Даатгалын зах зээлийн хураамжийн 15.4 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эзэлдэг, нийт олгож буй нөхөн төлбөрийн 26.9 хувийг эзэлдэг байна. Нийт даатгалын гэрээний 57.1 хувь нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгөв. Төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулагдан, бүх талыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөл дэх зарим зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах боломж бий гэдгийг мөн төсөл санаачлагч хариултынхаа явцад хэлж байсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төрөөс гаргасан шийдвэрийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудын эрхэлж буй үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй ч өнгөрсөн есөн жилийн хугацаанд хөгжсөн, 5000 орчим ажилтантай энэ салбарын тодорхой төрлийн үйл ажиллагааг сааруулах бодлого, шийдвэрийг гаргах нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин асуудлыг шийдвэрлэх зорилгоор нээлттэй, чөлөөтэй хамтран, буруу дутууг нь өөрсдөөр гүйцэтгүүлэх, сайжруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дараа нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 64.3 хувь нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцуулга хийлээ.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 25, 28-ны өдрүүдэд хуралдаж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэгт тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн гэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн гаргасан санал болон Улсын Их Хурлын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тогтоолын төсөлд дараах агуулга бүхий саналууд нэмж тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.
Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргажээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор тогтоолын төсөлд дараах хоёр заалтыг шинээр нэмэх санал гаргасан байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшинг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах; инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр санхүүжилт бүрдүүлэхэд дэмжин ажиллахыг Монголбанканд даалгах санал гэлээ.
Тогтоолын төслийн 2.7 дахь дэд заалтын ““Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний зориулалтыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөж, зээлдэгчид тавьж байгаа зарим нөхцөл, шаардлагыг сулруулан,” гэж тодотгон өөрчлөн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн виртуал үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдсон саналыг тогтоолын төслийн 2.3 дахь дэд заалтад нэмж томьёолсон болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Мөн тус хорооноос “Хөрөнгийн зах зээл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн суурь хүүг тогтоох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-т нийцүүлэн үнэт цаасны зах зээлд гаргах, цаашид тогтмол арилжаалах” гэсэн санал ирүүлснийг төслийн 2 дахь дэд заалтад шинэ дэд заалт болгон нэмэх санал оруулсан гэв.
Ажлын хэсгийн танилцуулга, төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь ““Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв
|
| Жилд авто ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртдэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|