 |
|
 |
|
М.Оюунчимэг: Хэдийгээр би өөртөө "гал" дуудсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 87 тэрбум төгрөг тусгууллаа |
|
|
 |
|
 |
М.Оюунчимэг: Хэдийгээр би өөртөө "гал" дуудсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 87 тэрбум төгрөг тусгууллаа
2021-10-29УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр(2021.10.26)“Цар тахлын улмаас нас барсан 1500  гаруй хүний ар гэрийнхэнд бид эмгэнэл илэрхийлсэн. Ковид-19 туссан иргэддээ зориулж эмчилгээний багц гаргасан. Харин цар тахлаас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг хамгаалж байгаа 2.7 сая иргэндээ талархал илэрхийлж, тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” хэмээсэннь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй тв9 телевизийн сэтгүүлч энэ сэдвээр ярилцсаныг уншигчдадаа толилуулж байна. -“Ард иргэдийг “Ковид-19 вирусын халдвар авсан, үгүй” гэж ялгаварлалаа” хэмээн таныг шүүмжлэх хүмүүс байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ? -УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр бид маш чухал асуудлыг хөндсөн. Энэ үеэр иргэдийг “Ковид-19 туссан, тусаагүй” гэж ялгаварлан гадуурхсан яриа огт болоогүй. Хариуцлагын асуудлыг хөндсөн маань л “гал” дуудчихав уу даа. Байнгын хорооны хуралдаанаар ямар асуудлыг хөндсөн бэ гэвэл, “Ковид-19 вирусын халдвар авсан иргэддээ бид тодорхой хэмжээнд анхаарал хандуулж байна. Ингэх ч ёстой. Халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрээрээ эмчилж байгаа хүмүүст эмийн сангуудаар дамжуулан эмчилгээний багц өгөх зэргээр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтыг энэ төрлийн эмчилгээнд зарцуулж байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож, зуны гурван сарын туршид Улаанбаатар хот дахь бүх шатны эмнэлгүүд, аймаг, сумдын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад ажилласан. Энэ үеэр бүх эмнэлэг, ихэнх эмийн сан зөвхөн ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд зориулсан санхүүжилтээр “амь зогоож” байгаа нь ажиглагдсан. Гэтэл ханиад хүрсэн, зүрх, өвдөгний хагалгаанд орох заалттай хүмүүс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй шахам болчихож. Учир нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт орж ирэхгүй байна. Зөвхөн ковид-19 вирусын эсрэг эмчилгээнд зарцуулах нөхцөлтэйгөөр санхүүжилт нь орж ирж байгаа тул таныг үзэх бололцоо бага байна шүү дээ” гээд ард иргэдийн хувьд эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжыг нь бараг л хаачихсан байна шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэд эмийн сангаас “Дархлаа дэмжих багц авъя” гэхэд “Ковид-19-өөр өвчилсөн хүмүүст эмчилгээний багц өгч байж бид Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авна. Тийм учраас танд өгч чадахгүй нь ээ. Та мөнгөө төлөөд ав” гэдэг. Хэдийгээр иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг ч цар тахлаас урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих багц авах мөнгөө өөрсдөөсөө гаргаж байна. Энэ талаар ганцхан би ч яриад байгаа юм биш. “Ард иргэдийг ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Бид ч бас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авмаар байна” гэж маш олон иргэн Нийгмийн бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт хүсэлт ирүүлсэн. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхэн эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч нар, эмнэлгийн ажилтнууд “Бид иргэдэд эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж, үйлчилгээг тасалдалгүй үзүүлмээр байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгож, 2022 оны улсын төсөвт тусгаж өгөөч” гэдэг асуудлыг хөндсөн. Үнэхээр ч эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээгээ авч чадахгүй байгаа иргэд өвчнөө хүндрүүлж, дээр нь ковид-19 вирус халдварлан хавсарсан өвчнөөр нас барсан тохиолдлууд бий. Байнгын хорооны хуралдаан дээр миний хэлсэн гол санаа бол “Ард иргэдэд анхан шатны тусламж, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг үзүүлье. Дархлаагаа дэмжих багц эмчилгээнд хамруулъя. Тэр ч атугай иргэдээ сувилалд амраах зэргээр эрүүл мэндийг нь хамгаалах бодлого баримтлахгүй бол нэг хэсэг нь орхигдоод байна. Монголчууд бид цөөхүүлээ. Нэг ч гэсэн иргэнээ цар тахлаар өвчлүүлэхгүй байх нь бидний эрхэм зорилго, бас чин хүсэл” гэдэг л юм. Гэтэл зарим хүн “Иргэдийг ковид туссан, тусаагүйгээр нь ялгаварлалаа” гэж гуйвуулаад байна л даа. Олон нийтийн сүлжээгээр зориуд зохион байгуулалттайгаар түгээж буй хэсэг бүлэг хүн ч байх шиг байна. Гэлээ гээд би няцахгүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх тал дээр үгээ хэлж, бодит ажил болгосоор байх болно. Хэдийгээр би ихээхэн дайралтад өртөж байгаа ч УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг маань бодит үр дүнгээ өгсөнд сэтгэл хангалуун байна. Тодруулбал, иргэд өрх болон сум, дүүргийн эмнэлэгт үзүүлэх гэхээр нэг хүнд ногдох эмчилгээний тариф нь маш бага байдаг. Тийм учраас УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 05 дугаар тогтоол гаргаж, 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авах санхүүжилтийг хоёр дахин нэмэх чиглэлийг Засгийн газарт өглөө. Сангийн сайд Б.Жавхлан “Үнэхээр чухал асуудал. Энэ талаар бид анхаарч, ковид-19 вирусээс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж, үйлчилгээгээ авах, өвчнөө хүндрүүлэхгүй байхад зориулан 87 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан юм уу Эрүүл мэндийн сайдын багцад тусгах нь зөв юм байна” гээд 2022 оны улсын төсөвт 87 тэрбум төгрөг тусгахаар болсон. -“Эрхэм гишүүн ковид-19 вирусын халдвар авсан иргэдээ “Хариуцлагагүй” гэлээ” гэх бухимдал бас байна. Яагаад тэгж хэлсэн юм бэ? -Миний хувьд, жирийн иргэдээ “Хариуцлагагүй” гэж огт хэлээгүй. Харин цар тахлын үеийн дүрэм, журмыг зөрчиж, нэг дор олон хүн цугларсан арга хэмжээнүүд зохион байгуулсны уршгаар маш олон хүн өвдөж байна. Тоглолт зохион байгууллаа. Хэчнээн залууст дельта вирус халдварлав. Гэтэл дүрэм журмаа ягштал баримталж, дэг журам, сахилга баттай байж чадсан Япон, Өмнөд Солонгост халдварын тохиолдол эрс буурлаа. Энэ тухайд зөвхөн би биш, бүгд л ярьцгааж байгаа шүү дээ. Манай улсад дүрэм журмаа зөрчиж, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлснээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. “Эмнэлэгт ор байхгүй” гээд иргэд маань хэвтэн эмчлүүлж чадахгүй байна. Би энэ талаар хатуухан хэлсэн нь тэр. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр ч “Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, халдвар тархах орчныг бүрдүүлж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооц” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо ч хэлж байна. Энэ бол ханиад биш, дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахал. Хэн ч өвдөж мэднэ. Тиймээс би нийтийн эрх ашгийн үүднээс хариуцлагын асуудлыг хөндсөн юм. Буруу гэж үү!? -Нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар хатуухан үг хэлээд дайралтад өртсөн нь та. Харин дээр дурдсан 87 тэрбум төгрөгийг юунд зарцуулах бол? -Нэг зүйлийг тодорхой хэлье. 2022 оны төсөвт тусгахаар болсон 87 тэрбум төгрөг бол ковид-19 вирусын халдвар аваагүй иргэдэд зориулсан мөнгө биш. Эмнэлгийн анхан шатны үйлчилгээнд ард иргэдээ бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй. Жишээ хэлье. Нэг иргэн ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэхэд зориулж 50 мянган төгрөг зарцуулж байна. Гэтэл өвчин нь хүндэрсний улмаас тухайн хүнд 12 сая төгрөг зарцуулж байгаа. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрснээр иргэдийн амь нас эрсдэлд орж байна. Өвдсөний дараа ямар нэгэн ужиг урхаг үлдэж байна. Тиймээс Япон, Сингапур нийтийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тодорхой төсөв тусгадаг. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 05 дугаар тогтоол гаргаж, цар тахлын үеийн санхүүжилтээс хэдийг нь урьдчилан сэргийлэх болон анхан шатны эмчилгээ, үйлчилгээ, ковид-19 вирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээ, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсөнд зарцуулах вэ гэхмэтчилэн тодорхой зааж өгсөн. Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, Эрүүл мэндийн сайдын багцтай холбоотойгоор аудитын дүгнэлт орж ирсэн. Энэхүү дүгнэлтэд миний дээр ярьсанчлан “Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалт тодорхойгүй байна” гэж дурджээ. Үнэхээр би цар тахлын үеийн төсөв, хөрөнгийн зарцуулалтад шүүмжлэлтэй ханддаг. Түүнийгээ ч ил тод хэлдэг. Дайралтад өртөх нэг шалтгаан ч энэ байх. Та бүхэнд нэг зүйлийг дуулгахад, “Өрх, сум, дүүргийн эмнэлгийн санхүүжилтыг хоёр дахин нэмье” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгууллагад ажиллаж буй хүмүүсийн цалин нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг. -Эрүүл мэндийн зарим байгууллага “Ковид-19 туссан хүмүүст ийм төрлийн эмчилгээ хийе” гээд найман сая төгрөгөөр эмчилж байна гэдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга “110 сая төгрөгөөр эмчилж байна” гэж хэлсэн удаатай. Танай байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн өнгөрсөн зун газар дээр нь ажилласан. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд хуваарилсан санхүүжилтийг хэр оновчтой зарцуулж байгаа бол? -Тун чухал асуудал хөндлөө. Шуудхан хэлэхэд, маш их зөрчил байна. Уг нь төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. 2020-2021 онтой харьцуулахад шүү дээ. УлсынIIэмнэлэг дээр бид ажилласан. Тус эмнэлэг 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас есөн тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол 2021 онд 16 тэрбум төгрөг авчээ. Гэвч эмч нар, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдээгүй, өвчлөл буураагүй. Харин дээрх санхүүжилтийг тоног төхөөрөмж, эм худалдан авахад зарцуулсан. Тэгэхдээ зах зээлийн ханшаас хэд дахин илүү нугалчихсан үнээр авсан байгаа юм. Тухайлбал, өвдөгний мэс засал хийхэд ашигладаг гуурсыг хилээр 800-1000 ам.доллараар оруулж ирдэг. Гэтэл УлсынIIэмнэлэгт энэ гуурсыг долоон сая төгрөгөөр “шахсан” тохиолдол бий. Эмийн тухайд ч бас ийм байна. Төсөв мөнгө ийнхүү нэг хэсэг хүмүүсийн бизнес урсгал болчихоод байгаа учраас бид үүнд хатуу хяналт тавих ёстой. Зарцуулсан мөнгөн дүнгээрээ бол бид өнөөдөр ковид-19 вирусын халдварыг дарчихсан байх ёстой. Харамсалтай нь хүмүүс амь насаа алдаж, халдварын тоо буурахгүй байна. Тийм ч учраас бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ, оношилгоо болон тоног төхөөрөмж худалдан авах төсвийг тодорхой тусгаж өгч байгаа. Бас нэгэн ноцтой асуудал үүслээ шүү дээ. БНХАУ хилээ хаасан учраас шприц, дусал, зарим эм, тариа тасарч эхэлж байна. Хүмүүс санаа зовоод бидэн рүү ярьж байна. Нөхцөл байдал ийм эгзэгтэй байгаа учраас би өчигдөр(2021.10.27)УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр салбар хариуцсан яамныханд “Та нар энэ асуудлаа Засгийн газар дээр зоригтой хамгаалж, 2022 оны төсөвт тодорхой тусгуул. Нэн шаардлагатай зүйлсээ яаралтай татан авахгүй бол эмчилгээ, үйлчилгээ нь тасалдсанаас болж хүмүүс амь насаа алдах аюул нүүрлэж мэднэ” гэж хатуу анхааруулсан. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! |
| М.Оюунчимэг: Хэдийгээр би өөртөө "гал" дуудсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 87 тэрбум төгрөг тусгууллаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа юу хийсэн бэ 17:04 -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
|
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их »»
|
|
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа 17:02 “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
|
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. »»
|
|
Монгол улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор болоо 16:52 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа. »»
|
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид “Хиймэл оюун ашиглан ажлын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдлаа 15:28 Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
|
Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. »»
|
|
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ 15:24 МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
|
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус »»
|
|
160 Мянган тонн нүүрс арилжлаа 15:24 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй 15:19 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. »»
|
|
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо 15:00 МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
|
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ 13:38 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
|
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг »»
|
|
Трансжендэр тамирчдыг олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглоно 12:43 Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
|
Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн »»
|
|
М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар дэлхийн аварга болж, Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ 12:41 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
|
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд »»
|
|
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа 12:40 Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
|
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. »»
|
|
Оюутолгойн сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан тэргүүтэй 300 хүнийг гэрчээр дууджээ 12:37 Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
|
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн. »»
|
|
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 12:06 Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
|
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд »»
|
|
Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11:52 Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
|
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, »»
|
|
"Сүүлчийн нүүдэлчид" дэлхийд Монголыг шинээр нээлээ 11:43 Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
|
Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн »»
|
|
Чуулган: "Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэв 11:40 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн »»
|
|
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа 17:46 Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
|
Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа. »»
|
|
Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана 15:57 “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
|
“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын »»
|
|
Туркэд онгоц осолдож, зорчиж явсан бүх цэрэг амиа алджээ 14:24 Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
|
Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Squid Game киноны жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс цагаатгажээ 09:55 Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
|
Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд »»
|
|
Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна 09:53 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, »»
|
|
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй 09:51 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
|
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. »»
|
|
ОХУ-ын засгийн газар анх удаагаа юанийн бонд гаргахаар болжээ 09:46 Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
|
Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ. »»
|
|
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 09:42 Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна.
|
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. »»
|
|
2026 оны Монгол улсын нэгдсэн төсөв батлагдлаа 09:38 2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа.
|
2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа. »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа 17:54 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам »»
|
|
Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна 17:46 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд
|
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд »»
|
|
Бараа материал нийлүүлэх үнийн санал авах урилга 16:03 Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна.
|
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна. »»
|
|
#ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ 15:51 Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна.
|
Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна. »»
|
|
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа 15:39 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. »»
|
|
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна 15:28 Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
|
Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ 15:13 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. »»
|
|
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 14:06 Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
|
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. »»
|
|
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа 13:55 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа. »»
|
|
"Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна 13:01 Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
|
Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Хандаа бол багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс… 11:07 Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь…
|
Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь… »»
|
|
ХХОАТ-аас чөлөөлөгдөхийн тулд гурван хүүхэдтэй байх шалгууртай 11:03 Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,
|
Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, »»
|
|
Ахмад жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 медаль хүртлээ 10:57 Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид
|
Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Х.Булгантуяа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилно 10:13 Өнөөдрийн чуулганаар,
|
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар Монгол хүн томилох санал тавилаа 09:43 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал »»
|
|
Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ 09:42 Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах
|
Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах »»
|
|
Дэлхийгээс тойрог зам хүртэл квант холбоо үүсгэж болохыг нотолжээ 09:40 СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу
|
СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу »»
|
|
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа 17:47 Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
|
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: »»
|
|
Барилгын машин ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдэн батлагдлаа 16:49 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа.
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа. »»
|
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн »»
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
|
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|