"Пфайзер"-ын вакцин – коронавирусийн аюултай хувилбарын халдвараас хамгаалж чадна
"Пфайзер"-ын вакцин – коронавирусийн аюултай хувилбарын халдвараас хамгаалж чадна
2021-08-18 COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа вакцинууд, энэ өвчнийг үүсгэсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-ийн аюултай хувилбаруудын халдвараас ч хамгаалах чадвартайг
хөдөлбөргүй баталсан Катарын эрдэмтдийн судалгаа саяхан нийтлэгдлээ. Уул нь, дэлхийн улс орнуудын хүн амыг вакцинжуулах үйлсэд SARS-CoV-2-ын шинэ хувилбарууд аюул учруулж болзошгүй хэмээн эрдэмтдийн сэтгэл зовниж байсан юм.
Персийн буланд оршдог Катар улсад SARS-CoV-2-ын халдвар анх тархаж эхлэх үед, COVID-19-өөр өвчлөгсдийн тоо ч харьцангуй цөөхөн, нас барагсдын тоо ч цөөхөн байжээ. Гэтэл SARS-CoV-2-ын хувилбаруудаар үүссэн халдварын хоёрдугаар давалгаа тус улсыг нөмөрснөөр хоёр давхар гай дайрчээ. Хамгийн анх Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад илэрсэн B.1.1.7 гэдэг хувилбар нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Катар улсад маш түргэн тархаж, коронавирусийн халдварын хоёрдугаар давалгааг үүсгээд хэдхэн долоо хоног өнгөрөв үү, үгүй юү B.1.351 гэдэг бас нэг шинэ хувилбарын халдвар нэрмэн тархаж эхэлсэн байна. Ялангуяа, Катар улсад одоо ч тархсаар байгаа SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбар нь, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг дахиад өвчлүүлсэн төдийгүй вакцины үр дүнд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
SARS-CoV-2-ын аюултай шинэ хувилбаруудаар үүссэн халдварын хоёрдугаар давалгаа Катар улсыг нөмөрч байх үед хүн амаа вакцинжуулж эхэлсэн эрдэмтэд, одоо хэрэглэж байгаа вакцинууд B.1.351 мэтийн аюултай хувилбараар үүссэн халдварын тархалтыг ч таслан зогсоож чадна гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолж чадлаа. SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбарыг хамгийн анх илрүүлсэн Өмнөд Африкт хийсэн вакцинжуулалтын эмнэл зүйн туршилт ч үүнийг бас нотлон харуулж байсан юм. Гэхдээ SARS-CoV-2-ын шинэ хувилбаруудаар үүсгэгдсэн COVID-19-тэй тэмцэж байгаа улс орнуудад вакцин хэрэглэхийн ач холбогдлыг, Катар улсын эрдэмтдийн судалгаа бүрэн дүүрэн харуулж өглөө. COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан болон тариулаагүй хүмүүсийн өвчлөлийн байдлыг харьцуулан судалсан Катарын эрдэмтэд, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүст бараг бүгдээрэнд нь SARS-CoV-2-ын халдвараас хамгаалах дархлал тогтож байгаа төдийгүй энэ вирусийн B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-ийн хүндрэх эрсдлийг 75%-иар бууруулж байгааг баталсан юм. Тэдний судалгааны үр дүн, энэ оны 5 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдсэн The New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгджээ.
АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Pfizer компани, ХБНГУ-ын Майнц хотод байдаг BioNTech компани хоёр хамтран үйлдвэрлэсэн, мэдээллийн РНХ вакцинаа улам боловсронгуй болгон өөрчилж, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас хамгаалах чадвартай болгосон юм. АНУ-ын Массачусетс мужид байдаг Moderna компани ч мэдээллийн РНХ вакцинаа бас өөрчилж, B.1.351 хувилбарын халдвараас хамгаалах чадвартай болгосон билээ.
Moderna компанийн өөрчилж боловсронгуй болгосон мэдээллийн РНХ вакциныг хүмүүст тарьж хэрэглэсэн эхний судалгаануудаас үзэхэд, энэ вакцины хүчийг нэмэгдүүлэгч тунг тариад SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас хамгаалж чадах найдвартай дархлал тогтоох боломжтой нь харагдаж байгаа юм.
Катар улсад хийсэн судалгааг удирдсан профессор Лейт Жамал Абу-Раддад хэлэхдээ: “SARS-CoV-2-ын B.1.351 хувилбар нь, үнэндээ, энэ вирусийн хамгийн аюултай хувилбар байх шүү. Гэхдээ бид иймэрхүү аюултай хувилбаруудын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинтай боллоо. Ялангуяа, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалтыг таслан зогсоох, COVID-19-ийн хүнд хэлбэрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэгт вакцин тун их тус хүргэж байна” гэжээ. Профессор Лейт Жамал Абу-Раддад бол Катар улсын нийслэл Доха хотын Вейл Корнеллийн нэрэмжит Анагаах Ухааны Төвийн эпидемиологич эрдэмтэн билээ.
SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбарыг 2020 оны эцсээр Өмнөд Африкийн эрдэмтэд анх дүйн тодорхойлсон бөгөөд энэ хувилбар одоо ч Өмнөд Африкт зонхилон тархсан хэвээрээ байна. SARS-CoV-2-ын B.1.351 хувилбар нь, коронавирусийг саармагжуулагч эсрэг биеийн нөлөөг сааруулдаг мутаци агуулсан вирус юм. Ийм учраас, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа вакцинууд SARS-CoV-2-ын ихэнх хувилбарын халдвараас бүрэн хамгаалдаг ч ганцхан B.1.351 хувилбарын халдвараас бүрэн хамгаалж чадахгүй байгаа юм шиг үр дүн анхны туршилт судалгаануудаас харагдаж байсан юм.
РНХ вакцинууд, түүний дотор Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцин ч B.1.351 хувилбарын халдвараас бүрэн хамгаалж чадахгүй юм шиг лабораторийн анхны шинжилгээ судалгаануудаас харагдаж байсан билээ. Энэ нь, мэдээллийн РНХ вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас огт хамгаалж чадахгүй гэсэн үг биш, харин бүх вакцинжуулсан хүнийг бүгдийг нь адилхан бүрэн хамгаалж чадахгүй байж магадгүй гэсэн үг байсан юм. Гэтэл мэдээллийн РНХ вакцин үйлдвэрлэсэн компаниуд 800 хүнийг хамруулсан багаахан хэмжээний туршилтыг энэ оны 4 дүгээр сард Өмнөд Африкт хийгээд, ийм вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас ч хамгаалах бүрэн чадвартайг нь баталлаа. Тухайлбал: Мэдээллийн РНХ вакцин тариулсан хүмүүсээс COVID-19-өөр өвчилсөн хүн огт бүртгэгдээгүй бол, вакцинаас өөр зүйл (плацебо) тарьсан хяналтын бүлгийнхнээс 6 хүн өвчилсөн нь, бүгдээрээ, B.1.351 хувилбараар үүсгэгдсэн халдвар байсан байна.
Катар улсын хүн амаа вакцинжуулах кампанит ажлыг 2020 оны 12 дугаар сарын сүүл хавиас эхэлжээ. Түүнээс хойш 2021 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд COVID-19-өөр өвчилсөн олон мянган хүний эмнэл зүйн баримт бичиг, уг өвчнийг үүсгэсэн вирусийн геномын шинжилгээ зэргийг профессор Абу-Раддадын удирдсан судалгааны багийнхан судалж үзээд дараах дөрвөн чухал зүйлийг тогтоосон байна.
Нэгдүгээрт, SARS-CoV-2-ын B.1.1.7, B.1.351 гэсэн хоёр хувилбар энэ оны 2 дугаар сарын дунд үеэс эхлэн Катар улсад зонхилон тархаж, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийнх нь бараг тавь тавин хувийг нь өвчлүүлснийг тогтоожээ.
Хоёрдугаарт, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакциныг тариулсан хүмүүсийн өвчлөлийн хувийг, вакцин тариулаагүй хүмүүсийн өвчлөлийн хувьтай харьцуулан судлаад, энэ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын B.1.1.7 хувилбарын халдвараас 90% хамгаалагдаж байгааг нь тогтоожээ. Израйль, АНУ, ИБУИНВУ зэрэгт түрүүнд нь хийгдсэн судалгаанууд ч үүнийг бас харуулж байсан юм.
Гуравдугаарт, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан 1500 орчим хүн COVID-19-өөр өвчилсөн нь, бүгдээрээ, SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбараар үүсгэгдсэн халдвар байсан нь тогтоогдсон бөгөөд тэдгээр өвчтөний 179 нь вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш хоёр долоо хоногоос ч урт хугацаа өнгөрсний дараа өвчилсөн байжээ.
Дөрөвдүгээрт, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунг тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын B.1.1.7, B.1.351 зэрэг хувилбарын халдварыг авсан ч өвчин нь бараг хүндэрдэггүйг тогтоосон байна. Энэ судалгааныхаа талаар профессор Абу-Раддад дэлгэрүүлэн тайлбарлахдаа: “COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунг тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвар авсан ч хүндэрч нас барах нь байтугай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага ч гараагүй. Иймэрхүү явдал ховор, тун ховор тохиолдож байсан шүү. Хэрвээ SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвараас ядахдаа 75% хамгаалж чадах вакцины тухай нэг жилийн өмнө хүмүүст ярьсан бол тэд тун сайхан мэдээ хэмээн үнэлэх байсан даа” гэжээ. COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тунг тариулсан атлаа SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвар авсан хоёр хүн нас барсан нь судалгаагаар тогтоогдсон ч тэр хоёр хүн вакцины хүч нэмэгдүүлэгч тунг тариулахаасаа өмнө халдвар авсан нь гарцаагүй хэмээн дээрх судлаачид үзэж байгаа ажээ.
Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотын Витуотерстрандын Их сургуулийн вакцин судлаач эрдэмтэн Шабир Мадхи: “Катар улсын хүн амыг вакцинжуулсан судалгааны үр дүн найдвар төрүүлж байна” хэмээн үнэлсэн байна.
Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүст харьцангуй өндөр таньцтай эсрэгбие үүсэж, тэр эсрэг бие нь SARS-CoV-2-ын хувилбаруудыг саармагжуулах чадвартай учраас л энэ вакцин B.1.351 хувилбарын халдвараас сайн хамгаалж байгаа байх гэж энэ эрдэмтэн үзэж байгаа ажээ. ИБУИНВУ-ын Оксфордын Их сургууль AstraZeneca хэмээх эм үйлдвэрлэдэг компани хоёрын хамтран үйлдвэрлэсэн вакцин ч B.1.351 хувилбарын халдвараас сайн хамгаалж байсан билээ. Тийм учраас, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүст тарьж байгаа бусад вакцин ч ялгаагүй, SARS-CoV-2-ын янз бүрийн хувилбараар үүссэн өвчний хүндрэлээс хамгаалж чадна хэмээн вакцин судлаач эрдэмтэн Шабир Мадхи үзэж байна.
Энэ эрдэмтний хамтран ажилладаг судалгааны багийнхан 5 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдсэн The New England Journal of Medicine сэтгүүлд бас нэг өгүүлэл нийтлүүлж, АНУ-ын Мэриланд мужийн Гайтерсбург хот дахь Novavax хэмээх биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн вакцины үр дүнг танилцуулжээ. Өмнөд Африкийн, хүний дархлал хомстлын вирусийн халдваргүй 6000 гаруй хүнийг сонгож Novavax компанийн вакциныг тарьж туршихад, COVID-19-өөр өвчлөх эрсдэл нь 60%-иар буурч байсан байна. Түүнчлэн, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-ийн хүндрэлээс уг вакцин тун сайн хамгаалж байсныг одоогоор хэвлэгдээгүй байгаа судалгааных нь тоо баримт харуулж байгаа ажээ. Тухайлбал: Novavax компанийн вакциныг тариулсан хүмүүсийн дотроос SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-өөр өвчилсөн хүн огт бүртгэгдээгүй бол, вакцинаас өөр зүйл (плацебо) тарьсан хяналтын бүлгийнхнээс таван ч хүн өвчилсөн байна.
Эдгээр судалгааг хамтран хийсэн вакцин судлаач, эрдэмтэн Шабир Мадхи хэлэхдээ: “SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг аюултай хувилбар тархаж байгаа улс орнуудад дархлаажуулалтын хөтөлбөрийг дээд зэргийн амжилттай хэрэгжүүлсэн ч энэ хувилбараар үүсгэгдсэн халдварын тархалтыг аюул багатай вирусээр үүсгэгдсэн халдварынх шиг дорвитой бууруулж чадахгүй байж магадгүй. Гэхдээ COVID-19-өөр өвчлөх эрсдэл ихтэй хүмүүсийг юуны өмнө вакцинжуулан хамгаалж чадсанаар, улс орнууд амьдралынхаа хуучин хэв маягт эргээд орох боломжтой. SARS-CoV-2-ын хувилбарууд хүн амын дунд эргэлдэн тархаж байсан ч амьдралынхаа хуучин хэв маягт эргээд орох боломж бий” хэмээн онцлон өгүүлжээ.
COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунгаар хүн амынхаа гуравны нэгээс илүү хувийг нь хэдийнэ вакцинжуулж, заримд нь хоёр дахь тунг нь тариад байгаа Катар улсын туршлагаас харахад, SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвараас энэ вакцин хамгаалах чадвартай нь батлагдаж байна. Ялангуяа, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалтыг таслан зогсооход туйлын сайн үр дүн үзүүлж байгааг тодорхой баримтаар нотолсон профессор Абу-Раддад өгүүлэхдээ: “Бүх юм тун сайнаар эргэж байна. SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараар өвчилж байгаа хүмүүсийн тоо буурч эхэлснээр барахгүй маш түргэн буурч байна” гэжээ. Катар улсад B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалт энэ оны 4 дүгээр сарын дундуур хамгийн дээд цэгтээ хүрснийхээ дараа огцом буурч эхэлсэн байна.
Ном Зүй:
1. Abu-Raddad LJ, Chemaitelly H and Butt AA. Effectiveness of the BNT162b2 Covid-19 Vaccine against the B.1.1.7 and B.1.351 Variants. The New England Journal of Medicine (May 5, 2021). DOI: 10.1056/NEJMc2104974
2. Shinde, V. et al. Efficacy of NVX-CoV2373 Covid-19 Vaccine against the B.1.351. The New England Journal of Medicine (May 5, 2021). DOI: 10.1056/NEJMoa2103055
Эх сурвалж: Ewen Callaway. Pfizer COVID vaccine protects against worrying coronavirus variants. DOI: 10.1038/d41586-021-01222-5
Англи хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа
"Пфайзер"-ын вакцин – коронавирусийн аюултай хувилбарын халдвараас хамгаалж чадна
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
»»
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
»»
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
»»
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
»»
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
»»
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
»»
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
»»
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
»»
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
»»
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
»»
Богдхан уулыг нүхлэх төслийн ТЭЗҮ, зураг төслийн 55.3 тэрбум төгрөгийн тендерийг цуцлахыг шаардлаа 12:41 УИХ-ын гишүүн А.Ундраа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Богдхан уулыг нүхэлж, Хөшигийн хөндий рүү нэвт гарах
УИХ-ын гишүүн А.Ундраа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Богдхан уулыг нүхэлж, Хөшигийн хөндий рүү нэвт гарах
»»
“Этик” продакшн: Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон 11:27 “Этик” продакшны жүжигчин С.Одбаяр хүний биед халдаж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Бичлэгийн талаар "Этик" продакшн дараах тайлбарыг хийжээ.
“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр хүний биед халдаж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Бичлэгийн талаар "Этик" продакшн дараах тайлбарыг хийжээ.
»»
Агаарын бохирдолд өртөх нь үргүйдлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг 10:28 Агаарын бохирдол нь эр бэлгийн эс, үр хөврөлийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул үргүйдлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг
Агаарын бохирдол нь эр бэлгийн эс, үр хөврөлийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул үргүйдлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг
»»
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
»»
2025 онд зах зээлд гарах “шок”-уудад бэлтгэлтэй байхыг “Wall Street”-ийн шинжээчид зөвлөлөө 21:38 Хөрөнгө оруулагчид 2025 онд зах зээлд үүсэх “шок”-уудад бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж “Wall Street”-ийн шинжээчид зөвлөлөө.
Хөрөнгө оруулагчид 2025 онд зах зээлд үүсэх “шок”-уудад бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж “Wall Street”-ийн шинжээчид зөвлөлөө.
»»
Олон нийтийн сүлжээнд “Бичлэгийг нь цацна” хэмээн найман сая төгрөг нэхсэн сурагч охиныг шалгаж эхэлжээ 18:23 Нийслэлийн нэгэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн охид нэгнийхээ зураг бичлэгээр заналхийлж, мөнгө нэхсэн хэргийг
Нийслэлийн нэгэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн охид нэгнийхээ зураг бичлэгээр заналхийлж, мөнгө нэхсэн хэргийг
»»
2025 оны технологийн трендүүд 18:12 2025 онд дэлхийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх технологийн трендүүдийг шинжээчид нэрлэж байна.
2025 онд дэлхийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх технологийн трендүүдийг шинжээчид нэрлэж байна.
»»
Хайлааст, Баянхошуунд агаарын чанарын индекс ХАМГИЙН МУУ үзүүлэлтийг давж байна 18:00 Нийслэл хотын агаарын чанарын индексийн 11:15 цагийн хэмжилтийн мэдээгээр Баянхошуу, Хайлаастад 500-гаас дээш буюу хамгийн муу үзүүлэлттэй байна.
Нийслэл хотын агаарын чанарын индексийн 11:15 цагийн хэмжилтийн мэдээгээр Баянхошуу, Хайлаастад 500-гаас дээш буюу хамгийн муу үзүүлэлттэй байна.
»»
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
»»
Сурагчдын амралтаар цэвэр агаартай газрууд руу автобус явуулах маршрут гаргаж, иргэдээс санал авч эхлэв 13:40 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу
»»
110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ 13:30 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна.
»»
Биткоины ханш 105 мянган ам.доллароос давжээ 12:21 БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /DW/. Даваа гарагт шилжих шөнө биткоины ханш түүхэнд анх
БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /DW/. Даваа гарагт шилжих шөнө биткоины ханш түүхэнд анх
»»
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно 11:56 НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд 13:00
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд 13:00
»»
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
»»
С.Молор-Эрдэнэ: Нэг палажаа ахиж өмсөхгүй, нэг дуучин нь 3 саяас дээш. Шинэ жил тэмдэглэж байгааг харахаар хангалуун оронд амьдраад ч байгаа юм шиг 10:11 Философич С.Молор-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа " НЭГ ПАЛАЖАА АХИЖ ӨМСӨХГҮЙ, НЭГ ДУУЧИН НЬ 3 саяас дээш,
Философич С.Молор-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа " НЭГ ПАЛАЖАА АХИЖ ӨМСӨХГҮЙ, НЭГ ДУУЧИН НЬ 3 саяас дээш,
»»
Nature Medicine: Ирэх онд хорт хавдрын эмчилгээний зарим туршилт дуусна 10:10 МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 13. /ТАСС/. Прион өвчнүүдийг анагаах РНХ эмчилгээ, түрүү булчирхайн
МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 13. /ТАСС/. Прион өвчнүүдийг анагаах РНХ эмчилгээ, түрүү булчирхайн
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ 14:13 Автомашин онхолдсон зам тээврийн осол өнөөдөр (2024.12.13) гарчээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р
Автомашин онхолдсон зам тээврийн осол өнөөдөр (2024.12.13) гарчээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р
»»
Ажилчдын байранд гал гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ 14:05 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын
»»
Х.Баттулга, Т.Аубакир нар таслалтаараа дахин тэргүүлэв 12:20 УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс 2024 оны арваннэгдүгээр сар УИХ-ын гишүүдийн ирцийн
УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс 2024 оны арваннэгдүгээр сар УИХ-ын гишүүдийн ирцийн
»»
Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ 11:38 Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна.
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна.
»»
Ипотекийн зээлийг 80 биш, 50 хүртэлх метр квадрат орон сууцанд олгодог болно 11:19 Хот байгуулалтын форум 2024" арга хэмжээ өчигдөр зохион байгуулагдсан.
Хот байгуулалтын форум 2024" арга хэмжээ өчигдөр зохион байгуулагдсан.
»»
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
»»
Улаанбаатар хот руу нэвтрээд буцаж гараагүй орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байна 22:17 Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол
Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол
»»
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
»»
Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нойргүйдэл улам бүр нэмэгдэж байна 15:30 Шөнө хүйтрэлгүй, дулаахан байх нь таван хувиар илүү цагаар унтахад хүргэсэн гэж “Lancet”-ийн цаг уур, эрүүл мэндийн судалгааны сүүлийн хэвлэлд дурджээ.
Шөнө хүйтрэлгүй, дулаахан байх нь таван хувиар илүү цагаар унтахад хүргэсэн гэж “Lancet”-ийн цаг уур, эрүүл мэндийн судалгааны сүүлийн хэвлэлд дурджээ.
»»
Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна 15:07 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор
»»
“Дакар Ралли-2025”-д уралдаанд Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөнө 15:04 1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп
»»
Улсын хэмжээнд найман аймгийн 20 сум цагаанаар зудархуу байна 11:02 Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна.
Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна.
»»
Халуун аарц дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг 10:59 Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг.
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг.
»»
"Хар гоо үзэсгэлэн" Ангараг гараг дээр амьдрал байсныг нотлов 10:44 Сахарын цөлөөс 2011 онд "NWA 7034" буюу "Хар гоо үзэсгэлэн" гэх солирын дээж олдсон. Тус солирын найрлага дахь ашигт
Сахарын цөлөөс 2011 онд "NWA 7034" буюу "Хар гоо үзэсгэлэн" гэх солирын дээж олдсон. Тус солирын найрлага дахь ашигт
»»
Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө хоёр дахин нэмэгдэж, 14 триллион долларт хүрчээ 10:06 Шинэ тайланд дурдсанаар тэрбумтнуудын нийт хөрөнгө сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгдэж, 14 их наяд ам.долларт хүрч,
Шинэ тайланд дурдсанаар тэрбумтнуудын нийт хөрөнгө сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгдэж, 14 их наяд ам.долларт хүрч,
»»
Дональд Трамп Time сэтгүүлийн "Оны онцлох хүн"-ээр хоёр дахиа тодорлоо 10:02 Жил бүрийн эцэст тухайн оны онцлох хүнийг нэрлэн гаргадаг Time сэтгүүл энэ жил Дональд Трампыг нэрлэжээ.
Жил бүрийн эцэст тухайн оны онцлох хүнийг нэрлэн гаргадаг Time сэтгүүл энэ жил Дональд Трампыг нэрлэжээ.
»»
Хятадын хэвлэл: БНХАУ-ын иргэд монголд гэмт хэрэг, ослын хохирогч болж амиа алдаж байна 23:38 Сүүлийн үед БНХАУ-ын иргэд монголд гэмт хэргийн хохирогч болж, онц ноцтой зам тээврийн осолд орж амь насаа алдаж
Сүүлийн үед БНХАУ-ын иргэд монголд гэмт хэргийн хохирогч болж, онц ноцтой зам тээврийн осолд орж амь насаа алдаж
»»
Өвлийн тренд: Тод өнгийн ороолт, өнгөлөг хувцас 23:29 Загварын салбарын магнатууд болох Tory Burch, Chloé, Miu Miu, Valentino зэрэг брэндүүд намар, өвлийн коллекцдоо ихэвчлэн
Загварын салбарын магнатууд болох Tory Burch, Chloé, Miu Miu, Valentino зэрэг брэндүүд намар, өвлийн коллекцдоо ихэвчлэн
»»
Хан-Уул дүүрэг цас хусах, ачих, шүүрдэх, мөс бутлах 4 үйлдэлтэй 12 ковш, тусгай зориулалтын 1 экскаваторыг ТҮК-үүдэд хүлээлгэн өглөө 21:36 Цас хусаж, ачих, шүүрдэх, мөс бутлах зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 4 үйлдэлтэй 12 ковш, 1 экскаваторыг ТҮК-үүдэд хүлээлгэн өглөө Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэлийг хийсэн.
Цас хусаж, ачих, шүүрдэх, мөс бутлах зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 4 үйлдэлтэй 12 ковш, 1 экскаваторыг ТҮК-үүдэд хүлээлгэн өглөө Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэлийг хийсэн.
»»
Мөс цөмөрч алга болсон 10 настай хүүг эрэн хайх ажлыг зогсоолоо 16:19 Арван нэгдүгээр сарын 29-нд Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Арван нэгдүгээр сарын 29-нд Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан.
»»
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
»»
30 тонн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ 14:27 Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс
»»
Хөл бөмбөгийн 2034 оны ДАШТ Саудын Арабад болно 12:23 ЦЮРИХ, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2034 оны дэлхийн аварга
ЦЮРИХ, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2034 оны дэлхийн аварга
»»
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
»»
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
»»
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
»»
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
»»
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
»»
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
»»
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
»»
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
»»
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
»»
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
»»
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
»»
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
»»
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
»»
Башар Асадын дэглэм нурлаа 20:47 Сирийн нийслэл Дамаск хот босогчдын гарт оржээ. Хоёр долоо хоногийн дотор босогчид Сирийн томоохон хотуудыг эзлэв.
Сирийн нийслэл Дамаск хот босогчдын гарт оржээ. Хоёр долоо хоногийн дотор босогчид Сирийн томоохон хотуудыг эзлэв.
»»
Конгод 140 гаруй хүн ҮЛ МЭДЭГДЭХ өвчнөөр нас баржээ 21:11 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус
»»
БНХАУ: Төв банкны дэд ерөнхийлөгчид цаазын ял оноолоо 15:09 Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига
Хятадын Төв банк буюу Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нь 386 сая юань буюу 53.3 сая ам.долларын авлига
»»
Юн Сог Ёлийг огцруулахгүйн тулд намаа нэгтгэнэ гэв 11:36 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
»»
БНСУ-ын парламент Ерөнхийлөгчөө огцруулах эсэхийг бямба гараг гэхэд шийднэ 10:08 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ сарын 3-нд цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн зарлиг гаргасан.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ сарын 3-нд цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн зарлиг гаргасан.
»»
БНСУ-д аялалаар ирсэн 38 Вьетнам жуулчин сураггүй алга болж эрлийн ажиллагаа явуулж байна 19:15 Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос
Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгос
»»
Юн Сог Ёлийг огцруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ 18:43 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг
»»