 |
|
 |
|
Б.Наранцэцэг: Зарим шийдвэр хүний эрх зөрчиж байгааг олон нийт мэддэггүй |
|
|
 |
|
 |
Б.Наранцэцэг: Зарим шийдвэр хүний эрх зөрчиж байгааг олон нийт мэддэггүй
2021-08-12
"Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй COVID-19 халдвар ба хүний эрхийн зөрчил сэдвээр ярилцлаа.

-COVID-19 цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг хуулийн хүрээнд тайлбарлавал?
-COVID-19 цар тахалтай тэмцэх, хүн ам, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан олон шийдвэр, үйл ажиллагааг хуулийн үндэслэлгүй, зорилгодоо нийцээгүй, цаг үеэ олоогүй, уялдаа холбоогүй байгааг олон нийтийн тодорхой хэсэг шүүмжилж, нийтийн сүлжээнд маргаан өрнүүлж ирсэн. Гэхдээ зөвхөн шүүх тэдгээр шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, хүний эрхийг зөрчсөн эсэхийг эцэслэн тогтооно.
Харин Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх, тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж УИХ-д хүргүүлэх чиг үүрэгтэй.
Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын “COVID-19 цар тахал ба хүний эрх” сэдвийн хүрээнд хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг багтаан бэлтгэсэн 20 дахь илтгэлд Монгол Улс дахь COVID-19 цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн тохиолдлуудыг дэлгэрэнгүй тайлбартай оруулсан байдаг.
Тухайлбал, COVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох эрхэд нөлөөлж буй нөлөөлөл, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлсэн байсан. Тохиолдлуудаас дурдвал БЗД-ийн 26 дугаар хороонд дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэнэтийн хөл хорио тогтоосон. Би өөрөө тус хорооны оршин суугч тул үйл баримтыг сайн санаж байна. Өглөө эрт шүүх хуралтай байтал хорооллоосоо гарч чадахааргүй хоригдсон. Ийм гэнэтийн шийдвэрийн улмаас олон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн болон төрийн байгууллагын үйл ажиллагаа тасалдсан. Оршин суугчид эсэргүүцэж жагссанаар хөл хориог цуцалсан. Гэхдээ ямар үндэслэл, шалтгаанаар хэсэгчлэн хорьсон талаар судалгаа, тоо баримт нийтэд ил болоогүй өнгөрсөн.
-Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгаарласан нь хүний эрхийг зөрчсөн гэж та бүхэн үзжээ. ЭМЯ-ны зүгээс халдвар 27, 28 дахь хоног дээрээ илэрч байгаа учир 21 хоног тусгаарлах ч багадна гэж тайлбарлаж байсан. Тэгвэл 21 хоног тусгаарласныг хүний эрх зөрчсөн гэж үзэх үндэслэл нь юу вэ?
-Монгол Улсын иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад руу явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан тус үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, хязгаарлалт нь зайлшгүй байх шаардлагатай. Манай Улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч 14+14 буюу тусгаарлах байранд 14 хоног, гэрийн тусгаарлалтад 14 нийт 28 хоног тусгаарлаж байсан. Дотоодын бүртгэгдсэн тохиолдол 11 болсон 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тусгаарлалтын хугацааг 21+14 нийт 35 хоног болгож нэмэгдүүлсэн бол дотоодын тохиолдолд 893 болсон 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 14+14 нийт 28 хоног болгож бууруулсан. Тодруулбал, Улсын онцгой комисс гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах хугацааг 2020 оны гуравдугаар сараас хойш нийт зургаан удаа өөрчлөн тогтоосон. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссын 20 дахь илтгэлийн 26 дахь талд тусгаарлан ажиглах хугацааг харилцан адилгүй тогтоож байгаа шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлах шаардлагатайг комиссын зүгээс Улсын онцгой комисс болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл албан ёсоор тайлбарлаж, олон нийтэд мэдээлээгүй гэж дурдсан байна.
Улс орнуудыг харьцуулж үзвэл ДЭМБ-аас гаргасан 7-14 хоног байх удирдамжийн хүрээнд Австри, Швейцар, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсуудын хувьд гадаад улсаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах хугацааг 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд, Турк улсын хувьд тусгаарлан ажиглах хугацааг 14 хоног байхаар тус тус тогтоож байсан. Өнөөдрийн байдлаар 7+4 хоног тусгаарлан ажиглаж байна. Эдгээр тоонд шинжлэх ухааны үндэслэл, шийдвэр гаргаж байгаа Улсын онцгой комисст хууль зүйн үндэслэл байх ёстой. Үгүй ядаж логик, харилцан хамаарал байх ёстой. Халдварын байдал болон шинж тэмдэг өөрчлөгдөөгүй байна. Тэгвэл 7+4 хоног тусгаарлан ажиглах боломжтой байсан юм бол яагаад 21+14 хоног тусгаарлаж байсан юм бэ. Эдгээр асуултад хэн ч хариулахгүй байгаа тул шүүхийн журмаар асуухаар COVID-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг санаачилсан юм.
-Танай хуулийн фирмээс санаачлан цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг “Эрхээ эдэлье” аяныг эхлүүлжээ. Аяныг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу байв?
-Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хязгаарлалтгүй эдлэх эрхийг хязгаарлаж, зөрчиж байгааг олон нийт мэддэггүй. Мэдсэн ч эрхээ сэргээх арга замыг мэддэггүй тул энгийн, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр мэдүүлэх хэрэгцээ байгаа нь “Эрхээ эдэлье” аяныг өрнүүлэх шалтгаан болсон юм. Манай хуулийн фирм мэдээллийн технологийн компанид зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “хууль зүйн судалгаа хийх” үндсэн чиглэлтэй ажилладаг. Энэ чиглэлийн хүрээнд хууль зүйн салбарын судалгааны ажлыг дэмжиж, судалгаанд суурилсан бодлогын үр нөлөөтэй, олон талын оролцоог хангах өргөн хүрээний стратеги хэрэгжүүлдэг “Нээлттэй нийгэм форум” НҮТББ-ын төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог.
Өнгөрсөн хугацаанд манай баг “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зарласан бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт “Иргэний хэрэг үүсгэх ажиллагаан дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт” сэдвээр шалгарч, нийслэлийн зургаан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа захирамж дээр ажилласан. Судалгаа хэвлэлтэд шилжсэн байгаа. Харин “Эрхээ эдэлье аян”-ы хувьд “Нээлттэй нийгэм форум” НҮТББ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах” зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэг зарласан. Тодруулбал, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах төслийг COVID-19–ийн үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр хэрэгжүүлэх, тавдугаар сард Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэг зарлахад COVID-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах төсөл бичиж тус тус шалгарсан.
Ийн манай хуулийн фирмийн санаачлагаар хэрэгжүүлэх нийтийн эрх ашгийн өмгөөллийн дурдсан хоёр төслийн зорилго нь COVID-19 цар тахлын үед зөрчигдсөн хүний эрхийг сэргээх, хуулийн боломжийг мэдүүлэхэд чиглэх учир “Эрхээ эдэлье” аяныг нөлөөллийн ажлын нэг хэсэг байхаар эхлүүлж байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох, тус өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа болон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хүний эрхийн ужиг зөрчлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үр дүнд чиглэдэг. Тиймээс олон нийтийн дэмжлэгийг авах нөлөөллийн ажил нь шүүх дээр явах өмгөөллийн үйл ажиллагааны адил чухал байдаг.
-Цар тахлыг даван туулахад туслах зорилгоор олон сая ам.долларын тусламж удаа дараа манай улсад ирсэн. Улсын онцгой комиссоос хэрхэн зарцуулсан хүснэгтээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ нь мөн хүний эрхийн зөрчлийн хэлбэр үү?
-Монгол Улсын иргэн бүр төр, түүний байгууллагын нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхтэй. Иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах боломжтой. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллага цахим хуудас дахь мэдээллийг тогтмол буюу 14 хоног тутамд шинэчлэх, мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш гурав хоногийн дотор шинэчлэх, ойлгомжтой байдлаар байрлуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл сүүлийн 1-2 жил шинэ мэдээлэл оруулаагүй, хэрэгцээт мэдээлэл олддоггүй. Зугаалга, баяр ёслолын зураг хийсэн цахим хуудас цөөнгүй таардаг.
Төрийн байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйд хяналт тавьж, хэрэгжилтийг нэхдэггүйгээс олон нийтийн нийтлэг эрх, ашиг сонирхол зөрчигддөг. Тиймээс иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах хүрээнд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /2011 он/, Шилэн дансны тухай хууль /2014 он/-ийн хэрэгжилтийг шаардах, тодорхой кейс дээр хуулиудын хэрэгжилтийг шаардах зорилгоор COVID-19 цар тахлын үед олон Улсын байгууллагаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүдээс өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн шилэн дансны хөтлөлтийг шалгасан юм.Учир нь төрийн байгууллагын хүлээн авсан хандив, тусламж нь Төсвийн тухай хуулийн 6.3.4-т зааснаар төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс хандив хүлээн авсан төрийн байгууллага төсөв, санхүүгийн ил тод байдлын хүрээнд хандив, тусламжийн болон зарцуулалтын хэмжээг албан ёсны цахим хуудастаа нээлттэй мэдээлэх үүрэгтэй. COVID-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, НОБГ-т мөнгөн болон мөнгөн бус хандив их хэмжээгээр өгсөн тул шилэн дансны хөтлөлтийг тухайлан шалгасан. Ийн хуулийн хэрэгжилтийг шаардах замаар мэдэх эрхээ хэрэгжүүлэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд зөвхөн COVID-19 үе гэж хязгаарлахгүй хэрэгжүүлэх учиртай.
-Олон улсын хандив тусламжийг зориулалтаар нь зарцуулаагүй тохиолдолд хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой вэ. Олон улсын байгууллагуудад хандах боломж байдаг уу. Монголд шийдвэрлэх боломж нь хомс гэж харж байгаа?
-Олон улсын гэлтгүй төрийн байгууллага хүлээн авсан бүх хандив, тусламжаа шилэн дансаараа тайлагнаж байх ёстой. Тухайлбал, Гамшгаас хамгаалах дотоодын хандив, тусламжийн тайлан нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Тухайн оны хандив, тусламжийн тайланг хандив хаяглагдсан төрийн байгууллага болон Онцгой байдлын газрууд дараа оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор өөрийн албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлэх ёстой байдаг. Ийн нийтлэхдээ хандивын орлого, орлогын зарцуулалт, хандивын орлогын зарцуулаагүй үлдэгдэл, тусламжийн орлого, тусламжийн орлогын зарцуулалт, тусламжийн орлогын зарцуулаагүй үлдэгдлийг мөнгөн дүнгээр харуулна. Хандив, тусламжийг хүлээн авсан төрийн байгууллага зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэл бүхий гомдол байвал тухайн захиргааны байгууллагад өөрт нь эсвэл дээд шатны захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатанд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана. Гэхдээ нийтлэг эрх ашгийн төлөө хүн бүр нэхэмжлэл гаргах боломжгүй тул стратегийн буюу нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хэрэгцээ үүсдэг. Тиймээс залуу өмгөөлөгчдийн баг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд засаж залруулах хуулийн боломжийг эрэлхийлж байна.
-Манай улсын иргэдийн тухайд хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байв уу гэж харлаа. Цөөн хүн нь эрхээ зөрчүүллээ гэж дуугарсан?
-Хөл хорио тэр чигтээ хүний эрхийн зөрчил болсон уу гэвэл бас өрөөсгөл. Энэ нь нийтийн эрүүл мэндийн төлөө авч буй арга хэмжээ. Харин тэдгээр арга хэмжээ нь хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэлтэй, үүссэн нөхцөл байдалдаа тохирсон, зорилгодоо нийцсэн байсан эсэхийг бол эргэж харах ёстой. Манай хоёр төсөл бол зөвхөн хоёр тохиолдлыг хөндөж байгаа. Жагсаал, цуглаан, суулт хийх бүх оролдлого, олон нийтийн сүлжээн дэх эсэргүүцлийн давалгаа нь хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийн илэрхийлэл мөн.
-Танай санаачлан өрнүүлж буй аян нийтийн эрх ашгийн өмгөөлөлтэй холбоотой юм байна. Мөн та нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэж ярилаа. Ер нь нийтийн эрх ашгийн өмгөөлөл гэж юу юм бэ?
-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах гэсэн дөрвөн асуудлаар ТББ нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Нийгэмд хамгийн сайн мэдэх жишээ бол 2017 онд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэр бүхий долоон ТББ Засгийн газрыг хариуцагчаар татан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар гурван шатны шүүхэд ялалт байгуулсан. Үүний үр дүнд ганцхан хүний субьектив эрх бус олон хүүхдийн эрхийг хамгаалах, дахин ийм зөрчил бий болохоос урьдчилан сэргийлсэн гэсэн үг. Бидний хувьд ТББ биш тул өмгөөлөгчид өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж нийтийн эрх ашгийн өмгөөллийн шинэ туршлагыг бий болгох гэж зорьж байна.
Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгч нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдсанаас хойш одоогоор өмгөөлөгч өөрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийсэн тохиолдол гараагүй байна. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох буюу ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нь нээж өгдөг чухал ач холбогдолтой. Тус өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа болон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хүний эрхийн ужиг зөрчлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үр дүнд чиглэдэг.
Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь тэр бүр тухайлан яригдаад байдаггүй асуудлыг хөнддөг тул олон нийтэд тайлбарлаж, сурталчлах улмаар олон нийтийн дэмжлэгийг авах, нөлөөллийн ажил нь шүүх дээр явах өмгөөллийн үйл ажиллагааны адил чухал.
Бидний хувьд олон нийтийн дэмжлэгийг авахын тулд “Эрхээ эдэлье” аяныг мэргэжлийн сэтгүүлчдийн болон маркетингийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа. Аяныг маань хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс дэмжин ажиллаж байна.
Бид аяныхаа хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг өгөхөөс гадна цар тахлын үед захиргааны алдаатай шийдвэрийн улмаас бий болсон хүний эрхийн зөрчлийн тухай ярилцлага, видеог бэлтгэн хуулийн фирмийн “Fidelitas Partners“ фэйсбүүк хуудсаар нийтэд хүргэж байна. Энэ нөлөөллийн ажилд маань дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хувь нэмэр маш чухал. Тиймээс иргэдэд эрхийг мэдүүлэх, нөлөөллийн өмгөөллөөр дамжуулан хамгаалах боломжуудыг таниулах аяныг маань дэмжиж ажиллах хувь хүн, байгууллага манай хуулийн фирмийн фэйсбүүк хуудсаар холбогдоход нээлттэй.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
Б.Наранцэцэг: Зарим шийдвэр хүний эрх зөрчиж байгааг олон нийт мэддэггүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|